Аймаглан устгах бодлогын золиос болсон 150 мянган Монголчуудын гэгээн дурсгалд зориулав.
Нэг талаас нүүдлийн соёлын өлгий болсон Монгол нутаг.
Нөгөө талаас суурин соёлын өлгий Хятад орон.
Дэлхийн хаана ч хоёр соёл иргэншлийн уулзвар ингэж яв цав зурагдсан байдаггүй бизээ.
Энэ 2 соёл иргэншлийн заагийг тогтоож өгсөн түмэн газрын цагаан хэрэм мянга мянган жилийн турш Хятад орныг Монголчуудын довтолгооноос хамгаалсаар иржээ.
Нэгэн цагт дэлхийг донсолгож байсан хүчирхэг нүүдэлчдийн омог сүр бууран доройтохын хэрээр энэ удаа нүүдэлчин Монголчууд Хятад руу довтлох бус харин хэрмэндээ багтахаа больсон Хятадууд Монгол нутаг руу өнгөлзөх болжээ.
Монгол нутагт анх Хятадууд олноор сууурьшиж эхэлсэн нь XIX зууны дунд үе юм. Анх цөөн цөөнөөр улмаар жил ирэх тусам мянга мянгаар үерийн ус мэт урсах Хятад тариачдын нүүдэл нэг л мэдэхэд Монголчуудыг эх нутагтаа цөөнх болоход хүргэсэн байна.
Ялангуяа цагаан хэрмийн хойгуур орших чуулганы нутгуудаар Хятадуудын тоо асар эрчимтэй өсчээ. Хятад тариачид хаа суурьшсан газраа дураараа газар хагалж тариа тарих болсон нь нүүдэлчдийг мал сүргээ бэлчээх газаргүй болгосон байна. Малын бэлчээргүй болж ядуурсан Монголчууд хүртэл аргагүйн эрхэнд Хятад тариачдад газраа түрээслүүлж түрээсийн мөнгөөр амь зуухад хүрчээ.
Хятадуудын их нүүдэл нүүдэлчин Монголчуудын уламжлалт засаг захиргааны системийг өөрчлөхөд хүргэсэн байна. Монгол аймаг хошуудын нутагт Хятадын гацаа суурингууд олноор байгуулагджээ.
Монгол тайж ноёд газрын эзэн нэртэй боловч Хятад иргэдээс газар ашигласны төлбөр авахтай холбоотой зөрчил, тэмцэл байнга гарах болсон байна. Мөхлийнхөө шатанд орсон Манж Чин улсын засаг захиргаа нийгмийн хэв журмыг сахиулах талаар юу ч хийж чадахгүй байв. Хятад иргэдийн тоо өсөхийн хэрээр зохион байгуулалтад орж нутгийн Монгол ноёдын өөдөөс илэрхий тэмцэлдэх болсон байна. Хятадууд газрын түрээсээ өгөхгүй удаах, эсвэл төлөхөөс татгалзах, Монгол хошуу тамгын газраас хийж байгаа шалгалтыг элдвээр саад тотгор хийх зэргээр аль болохоор эсэргүүцэх болжээ. Байгалийн баялаг, ойн нөөц ашиглахтай холбоотой хэрүүл маргаан тасрахаа больсон байна. Ялангуяа хятадууд мод ихээр огтлох болсон нь сүсэг бишрэл ихтэй нутгийн иргэдийн уур бухимдлыг төрүүлэх гол шалтгаан болж байв. Хошуу тамгын зүгээс Монгол иргэдийн гомдлын дагуу байгаль сүүтгэсэн хятадуудыг хатуу цээрлүүлэх болсон нь хятадууд Монголчуудын эсрэг өс зангидах байдалд хүргэжээ.
Хятад иргэдийн нүүдлийг даган Монгол нутагт Хятадын Цагаан Лянхуа хэмээх нууц бүлэглэлийн нэг салбар болох Мөнхийн Усанд Хүрэх Зам бүлгийнхэн буюу Монголчуудын нэрлэснээр Улаан Малгайтнууд ч олноор орж иржээ. Мөн Зайли хэмээс өөр нэг нууц бүлэглэл ч орж ирсэн байна.
1891 оны 11 сард зэвсэглэсэн хятадууд Аухан Хошууны тамгын газар руу дайран орж хошуу ноён Дагчин тайжийг алж өвөг дээдсийнх нь бунханг тонон сүйтгэсэн байна. Тэгээд зогсохгүй өмнө зүгийн Онгниуд хошуу, Зүүн Харчин хошуу руу дайрч Монголчуудыг алж хядаж эхэлжээ. Дээрэмчин хятадуудын өөр нэг бүлэг Зостын Чуулганы Баруун Түмэд Хошуу руу дайрсан байна. Тэндээс хил залгаа Түмэд болон хоёр Харчин Хошууг чиглэх зуур замдаа тааралдсан Монгол айл өрхийг хүүхэд эмэгтэйчүүд гэж ялгалгүй хүйс тэмтэрсээр явжээ. Зэвсэгт Хятадууд “Чин улсыг мөхөөж Монголчуудыг үгүй хийе”, “Монголчуудыг алж өшөөгөө авцгаая” гэсэн уриатай болжээ.
Монголчуудыг хоёр гурван мянгаар нь бөөгнөрүүлж байгаад ганц ч хүн үлдээлгүй алдаг болохоор ясан овоо босч цусан далай тунаж байв. Зугатаж гарсан хүмүүс үймээн самуун намдсаны дараа садан төрлийнхөө шарилыг оршуулах гэж нутагтаа харьсанд алагдсан хүмүүсийн хөл нь олдвол гар нь олдохгүй, толгой олдвол бие нь олдохгүй, бие нь олдвол дөрвөн мөч нь олдохгүй, харах байтугай сонсоод зүрх чичрэм аймшигтай байжээ.
Нялх хүүхдийг савж алах буюу жадны үзүүрт өлгөж, жирэмсэн бүсгүйн гэдсийг сэлмээр зүсэж, “үрийг нь тасалж угсааг нь харлуулдаг” байжээ. /Ван Гүо Жиүн “Монголын тэмдэглэл” 1994 оны шинэ хэвлэл. 325-р нүүр. Тайвань. Тайбэй хот/ “Хөх судар” романыг туурвисан их зохиолч Ванчинбалын Инжинаашынх энэ аллагад дайрагдан гэр орноо дээрэмдүүлэн хашаа байшингаа шатаалгаснаас нутгаасаа дүрвэн гарч одоогийн Ляонин мужийн Жинжү хотын нуранхай сүмд уух эм, идэх хоолгүй харамсалтайгаар нас баржээ.
Бослого Чин улсын төрийн эсрэг хандлагатай байсан тул Жили мужийн захиргаа бослогыг дарахаар цэрэг хөдөлгөжээ. Ингээд 12-р сарын эцэс гэхэд бослогыг дарж тэдний удирдагч Ян Ей Чуаныг баривчлан Тианжинд аваачиж цаазалсан байна.
Бослого нийт 48 хоног үргэлжилсэн бөгөөд энэ богино хугацаанд нийт 150 мянган Монгол хүн улангассан хятадуудын гарт өртөж амиа алдсан байна.
Бослогыг дарахаар ирсэн цэргүүд ч босогчдоос дутахааргүйгээр нутгийн ард түмнийг дарлан зовоожээ. Ялангуяа бослогыг дарахаар ирсэн цэргийн жанжин Еэ генерал Чин улсын захиргаанд Монголчууд гэмгүй хятадуудыг алж хядаж байгаа мэтээр худлаа мэдээ өгөх зэргээр далдуур дээрэмчин хятадуудыг дэмжиж байв. Үүний хариуд Баруун Харчин Хошууны засаг ноён Вандуднамжил тайж хааны ордонд очиж Еэ генералын худал хуурмаг мэдээллийг олон баримтаар няцааж арга хэмжээ авахуулж байсан байна.
Улаан Малгайтны бослого Монголын түүхэнд эдгэшгүй шарх болон үлдсэн юм. Монголчууд олон мянган жилийн түүхэндээ хэзээ ч ингэж харь дайсны өмнө гар хумхин зүгээр зогсоод хядуулж байгаагүй юм. Дайсан ахар богино хугацаанд 150 мянган Монгол хүний амийг хөнөөж, олон арван сүм дуганыг эвдэн сүйтгэж олон хошуу нутагт Монголчуудыг бүрэн устгасан юм. Чин улсын засгийн газраас үндэстэн хоорондын зөрчлийг шийдэх гэсэн хоосон оролдлогын нэг хэсэг болгож аллагын хохирогч Монголчуудад мөнгөн тусламж өгөхийн хажуугаар аллагын буруутан хятадуудад ч мөнгө төлж цусан өшөө авахыг хориглосон зарлиг гаргажээ. Мөн Монгол нутагт байгуулагдаад удаагүй хятад гацаа суурингуудын татварын хэргийг Монгол ноёдоос авч тухайн гацаа суурингийн хятад захиргаанд хариуцуулсан байна. Энэ бүх арга хэмжээ нь хятадуудад ашигтайгаар шийдэгдэж Монгол хошуу захиргаадын хүч нөлөөг ихэд бууруулжээ.
Бүс нутагт үүссэн үндэстэн хоорондын үл итгэх байдал, зөрчилдөөн цаашид олон арван жилийн дараа ч үргэлжилсээр байсан юм. Ялангуяа хятадын иргэний дайны жилүүдэд байдал ихээхэн хүндэрчээ. 1930-аад онд Монголын нөлөө бүхий ноёд Манжгогийн засгийн газарт хандаж хятад тариачдын нүүдлийг зогсоох, ирж суурьшсан хятадуудыг хятад нутаг руу нь буцаах талаар дэмжлэг хүссэн байна. 1945 онд Өвөр Монголд Монгол-Зөвлөлтийн цэрэг орж ирснээр харийн дарлалд олон арван жил талхигдсан нутгийн Монгол хүн амын нуруу олон жилийн дараа анх удаа тэнийх боломж олдсон юм.
Улаан малгайтны их хядлагаас зугтаж зуун мянга илүү Монголчууд умар зүг Хянганы нурууны зүг дүрвэжээ. Ингэснээр ард үлдсэн нутаг дэвсгэр нь эзгүйрч оронд нь цагаач Хятадууд улам ихээр ирж суурьшсан байна. Ялангуяа XX зууны эхэн гэхэд Зуу-Уд, Жиримийн чуулгадын нутгууд тэр чигээрээ тариалангийн талбай болон хувирчээ.
Энэхүү аллагын талаар тэмдэглэж үлдээсэн Монгол эх сурвалжуудын ихэнхи нь Чин улсын Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яаманд хадгалагдаж байгаад 1901 онд Боксерийн бослогын үеэр үрэгдэж алга болжээ.
Энэхүү аллага нь барууныхны анхаарлыг татах онцгой нэгэн шалтгаантай байсан нь өнөөдөр дэлхийн олон нийт болсон явдлын талаар өөр нэг гуравдагч эх сурвалжаас илүү бодитой мэдэж авах боломж олгосон байна. Улаан малгайтнууд Зүүн ба Баруун Харчин хошуудад байсан католик сүм хийдийг шатааж Христийн шашинд элссэн нутгийн болон хятад иргэдийг алж хяджээ. Энэхүү дайралтад янз бүрийн эх сурвалжийн зөрүүтэй мэдээллэснээр 170-1200 хүн амь алдсан байна. Боржигин Бүрэнсайн гуайн бичсэнээс үзвэл Христийн шашинтнууд босогчдын үндсэн бай нь байгаагүй ажээ.
Хэрэг явдалтай холбоотой Хятад эх сурвалжууд нь ихэвчлэн бослогыг дарахаар Чин улсын илгээсэн хятад цэргийн тайланд тулгуурласан байдаг байна.
Аллагын талаар өнөөгийн БНХАУ-ын албан ёсны байр суурь нь империализм, феодализмын эсрэг тариачдын бослого байсан мэтээр номлодог байна. Аллагад Өвөр Монголд үйл ажиллагаа явуулж байсан Христийн номлогчид өртсөнийг тэд дарлагдан зовсон хятадын ядуу тариачид харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж байсан болгож, Монгол лам тайж нарыг үгүй хийх хэрэгтэй дарлагч ангийн гишүүд байсан гэж тайлбарладаг байна. Хятадын Коммунист Намын суртал ухуулгад Монгол Хятадын үндэстэн хоорондын мөргөлдөөний талаар нэг ч үг дурдалгүй аль болох нуун дарагдуулах оролдлого хийсээр байна. Жишээ дурдвал Улаан Малгайтнуудын “Чин улсыг мөхөөж, Монголчуудыг үгүй хийе” гэсэн уриаг өнөөгийн хятад ном хэвлэлүүдэд “Чин улсыг мөхөөж, барууныхныг үгүй хийе” гэж өөрчлөн бичдэг байна. “Монголчуудыг алж өшөөгөө авцаая” гэдэг уриаг “Монгол ноёдыг алж өшөөгөө авцгаая” гэсэн уриа байсан болгож бичдэг байна. Хэдий коммунистууд Монгол хүн амын тархийг худал гуйвуулгаар угаахыг оролдож байвч Өвөр Монголчууд хэрэг явдлын талаар бодит үнэнийг одоо болтол мартаагүй юм. 1990-ээд онд хятадын хэвлэлүүдээр улаан малгайтны бослогын ойг тохиолдуулан уг бослогын удирдагчдыг алдаршуулан магтсан нийтлэлүүд гарсныг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн ч гарч байсан байна.
Манжийн дарлалд өнгөрөөсөн олон зуун жилийн хугацаанд Монголчууд энэ аллагын дараа өөрийн гэсэн тусгаар улсаа байгуулах, эрх чөлөөгөө тэмцэн олох нь зайлшгүй шаардлагатай юмаа гэдгийг нийтээрээ ухамсарлан нэгдмэл санаатай болсон юм. Баруун Харчин Хошуу ноёны орыг эцэг Вандуднамжилын араас залгамжлан суусан Гүнсэнноров тайж хошууны ард иргэдийг сургах сургууль байгуулж, Монгол цэргийг сурган бэлдэж эхэлсэн байна. Баруун Харчин Хошууны нөлөө бүхий ноёдын нэг, аллагаас азаар амьд гарсан Хайсан гүн хожим нь эхэлсэн 1911 оны Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалын манлайлагчдын нэг болон оролцсон юм. Аллага зөвхөн Өвөр хошуудад төдийгүй Ар Халхын Монголчуудын хувьд ч аймшигтай шок болсон бөгөөд үүнээс олон жилийн дараа ч мартагдаагүй хэвээрээ байсан юм. 1911 оны 7-р сард Богд Жавзандамба хутагт Оросын эзэн хаанд Монголын Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалд тусламж хүсч бичсэн захидалдаа дээрхи аллагын талаар дурдсан байдаг.
Өвөр Монголын нэгэн томоохон эрдэмтэн Улаан малгайтны аллагыг Соёлын Хувьсгалын үер Монголчуудыг бүр олноор нь хядахын өмнөх бэлтгэл байсан ч гэж хэлсэн байдаг. Харин нэрт эрдэмтэн Боржигин Бүрэнсайн гуай энэ аллага нь Монголчуудын түүхэнд үлдээсэн ул мөрийг Хятадын түүхэнд Хар Тамхины дайны үлдээсэн ул мөртэй зүйрлэхүйц эргэлт авчирсан үйл явдал юм гэж дүгнэсэн юм. Орчин цагийн Хятад улсын түүх Хар тамхины дайнаар эхэлсэн бол орчин цагийн Монголчуудын түүх Улаан Малгайтны аллагаар эхэлсэн гэж тэрээр дүгнэсэн байна. Энэ 2 үйл явдал нь 2 үндэстэнд харийн дарлал гэж чухам юу байдгийг бүрэн ойлгуулж дахиж ийм явдал гаргуулахгүй байх сэтгэл зориг төрүүлсэн гэдгээрээ адилхан юм. Өнөөдөр ч хятадын боловсрол хятадын ирээдүйн иргэддээ 1843 онд эхэлсэн Хар Тамхины Дайны түүхийг дэлгэрэнгүй зааж, “харийн түрэмгийлэл гэж юу болох, яагаад хятад улс хүчтэй байх ёстой вэ” гэдгийг тархинд нь шингэтэл суулгаж өгдөг байна. Зүүн Азийн үндэстнүүдийн нэг болох Солонгосчууд ч үүний нэгэн адилаар өөрийн орчин үеийн түүхийг Японы түрэмгийлэлд орсон 1910 оноос эхлэн тоолдог.
Монголчуудын дээрхи үндэстнүүдээс ялгаа нь өөрсдийн түүхэнд эргэлт авчирсан энэхүү чухал үйл явдлыг мартсанд байгаа юм. “Түүхийг мартаж болохгүй. Түүхийг мартвал түүх давтагдах” гээд байдаг гэж нэг ухаантай хүн хэлсэн байдаг. Тэгвэл хятадын гүн ухааны эцэг гэгддэг Кунз “Ухаантай хүн бусдын алдаанаас, тэнэг хүн өөрийнхөө алдаанаас суралцдаг” гэж хэлсэн байдаг. Өнөөдөр Хятадын чимээгүй нүүдэл тусгаар тогтносон Монгол улсын нутагт орж ирээд байна. Уурсан хилэгнэсэн цагаачид хүрзээ бариад босоод ирэхээрээ юу хийж болдгийг бид мартжээ.
19 Comments
Сайхан нийтлэл бичсэн байна. Түүхээ мэдэхгүй бол хэн болохоо мэдэхгүй. Тийм учраас л одоогийн нийгэм тэр чигээрээ буруу байгаад байх шиг.
Биднийг бага байхад түүхийн хичээл гэж ямарч сонирхолгүй БНМАУ-н түүх гэсэн баахан МАХНтай холбоотой хурал мурлын тухай юм бичсэн ном байдаг байж билээ.
Ерөнхий боловсролын сургуулийн түүхийн хичээлийг маш сайн зааж байх хэрэгтэй юм байгаамдаа уг нь.
Бөртө чонын нийтлэлийг уншилаа хэрэгтэй мэдээлэл бна.Би өөртэй чинь адил үзэл бодолтой байна.ХЯТАД бузар Цус холилдсон хүмүүсийн шинж яг мөн байна.Энэ шинжийг нь сайн харж үр хүүхдээ хол байлгая МОНГОЛЧУУДАА
Авторын нэр дээр чи өөрийнхөө нэрийг тавьчих. Үг үсгийн алдааг сайн засаарай хөө
ene niitleliig bichsen hun 91115112 dugaaraar holbogdno uu. undesnii medee sonin ene niitleliig niitleh sonirholtoi bgaa tul avtoriin ner ni heregtei bna aa oogii_3279@yahoo.com
mash saihan zuil bijsen bna. medeej uls ornoo uls ornii daitai avj yavahiig mash olon zaluujuud husej bga. ene saihan bolovsroltoi, zurh zorigtoi, shudraga zaluujuudiig zangidaad udirdaad yavah tiim shudraga udirdagj l dutagdaad bna. odoo bga bohir uls turjdiig yaj yamar argaar arjih ve gesen bodol barag huviin amidralaas iluu tsusand lugshij bdag. yagaad gevel ireeduin huuhduud maani iim uls orond yaj saihan amidrah bilee. tegeheer zaluujuudaa bid nar uursdiiguu bish, unuudriin brand huvtsas, utas, mashinii tuluu bish ireeduin tuluu ami hairgui ers shiidemgii, shantralgui temzeh heregtei. gehdee odoogiin huuliz uin baiguullaga, turiin udirdlaguud shuud nugajin darah sonirholtoi. tednees iluu setgej negdeh heregtei.
Sukhbaatar janjin baigaagui bol ene yavdal Tuuliin hondiid davtagdah baisan biz.
үнэхээр хэрэгтэй мэдээлэл оруулсанд маш их баярлалаа … олон хүн уншиж нэгийг бодоосой
sukhbaatar janjin mandtugai gamingiin armiig tsum shaasan
Бидний шинэ түүхийн эхлэл болсон ийм эмэгнэлт явдлыг мартсан өөрсдөөсөө бид ичих хэрэгтэй бус уу
Ийм аюул Өвөр Монголыг дайрч гарсныг би өмнө нь огт дуулаагүй юм байна. Хятадууд ч энэ орчлонд тэсч үлдэхийн тулд өт шоргоолж шиг өссөн хүмүүс л гэж би боддог. Монголчууд хэдэн зуун жил барьж зогсоогоогүй бол энэ дэлхий тэр чигээрээ хятадаар дүүрэх байсан биз. Тэд ч бас бусдын дор орж, олноороо үхэж далд орж байсан. ЭНЭ ХҮНИЙ ОРЧЛОНД амьдрах өөр арга зам байдаг л баймаар даа. ДАНДАА Л АЛААН ХЯДААНААР ДҮҮРЭН ТҮҮХ БАЙХ ЮМ.
Хүмүүс зарим нэг юмыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
Бидэнд туйлшрал хэрэггүй.
нэг хэсэг хүн Монголчууд илүү генитэй, хүнээс илүү дээд төрөлтэй бараг л бурхан юм шиг ярьдаг.
Тэр Бат-Отгон билүү авгайн ярьж байхыг сонсож байсан.
“Дээр үед Монгол хүний хөх толбо нурууг нь бүрхдэг байсан. Бүх насаараа зодуулчихсан юм шиг цэлдэн хөх нуруутай явдаг байсан” гэж ярьж байналээ. Одоо яагаад тийм биш болчихвоо гэсэн чинь, Монголчууд тэнгэрлиг чанараа алдсан учраас гэнээ. Эргээд тэнгэрлиг чанараа олоод авбал Монгол хүн эргээд хөв хөх нуруутай болох юм байх.
Ийм нэг хэсэг хүн байна. Эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй үлгэр шиг юм ярьж явдаг. Монгол хүн гэхээрээ бараг л сюпермен. Дэлхийн бүх нээлтийг Монголчууд хийсэн гэж ярьдаг.
Ийм туулишрал бидэнд хэрэггүэй.
Дуучин Жавхлан, Арго, Хон Хэрээдийн Энхбат гээд олон хүний нэрийг дурдаж болно.
Ийм хүмүүс хүүхэд залуучуудыг үндэсний үзэлтэй болгох бус харин ч эсрэгээр үндэсний үзэлтэн гэж ийм галзуу солиотой хүн байдаг юм байна гэсэн ойлголт төрүүлж улам түлхэж байна.
Нөгөө нэг хэсэг нь болохоор гадны юмыг хэт шүтчихсэн гадны л бол баас байсан ч идэхэд бэлэн хүмүүс байдаг.
Тэд Монголчууд чадахгүй гэсэн бодолтой. Монголын юм бүхэн муу муухай. Монголчууд угаасаа муу хүмүүс гэж боддог.
Тэдний бодлоор Монгол хүн угаасаа заяа муутай, Европ Америкчуудаас угаасаа бүх юмаараа дутуу.Хэзээ ч хөгжихгүй гэсэн бодолтой. Хүнтэй суусан ч гадаад хүнтэй суудаг.Гадаадад гарчаад тэнд байгаа Монголчуудтайгаа харьцдаггүй зугтаж амьдардаг. Хэл яриа нь Монгол, гадаад хольсон хэлбэрдсэн байдалтай.
Ийм хүмүүст эх оронч үзэл, үндэсний бахархал гэсэн ойлголт байдаггүй.
Харамсалтай нь сүүлийн үед иймэрхүү хүмүүс их олон болсон. Үүнд ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд их нөлөөлж байна.
Бидэнд энэ 2 туулийн аль нь ч хэрэггүэй.
Бид голыг нь барьж эрүүлээр сэтгэж амьдрах ёстой.
Монгол хүн бол бурхан биш, гэхдээ гадныхнаас юугаараа ч дутахгүй. Монгол хүнд муу сайн олон тал бий. Муугаа засаад, сайнаа хөгжүүлээд явбал бид бусад орноос дутахгүй амжилтанд хүрэх бүрэн боломжтой. Өвөг дээдэс маань сөөм газар бүрийг цусаараа будаж байна энэ их баялагтай өргөн уудам нутаг бидэнд үлдээж өгсөн нь их аз шүү.
Би үндэсний үзэлтэй хүн. Гэхдээ үндэсний үзэл ярьсан хүн болгоныг дэмждэггүй.
Хүн ярьж байгаа юмандаа өөрөө итгэдэг байх сайхан.
Даан ч өнөөдөр өөрийнхөө ярьж байгаа юмандаа өөрөө итгэдэггүй зальтай хүмүүс улс төрд орохын тулд үндэсний үзэл дээр дөрөөлдөг болсон юм уу даа.
Тэдгээр хүмүүсийг танихад нэг талаар их амархан шүү дээ.
Ард түмэнд юу таалагддаг, түүнийг л ярьдаг.
Уг нь үнэн үг хатуу ч явдалд тустай, эм гашуун ч өвчинд тустай гэдэг биш үү.
Өвчтэй хүнийг бал бурмаар угжиж бус, гашуун эмээр л эдгээдэг бус уу.
Монголд өнөөдөр халамж ярьдаг, диваажин амладаг бус, ажиллая, бүсээ чангалъя гэж уриалдаг тийм л хүн хэрэгтэй байна.
Үндэсний үзлийн тугийг хэн дуртай нь биш чадвартай, нэр цэвэр хүн барьж явах ёстой гэж боддог.
Бид өөрсдийгөө ядаж хүнсээр хангаад сурчихвал, Орос ч бай, Хятад ч бай хилээ хаагаад яах юм.
Энэ тийм хэцүү биелэшгүй зорилт уу.
SSS: Хараад байхад аав чинь чамайг бага байхад чинь дээшээ шидэж толож байгаад барьж авч чадахгүй алдчихсан юм шиг байна, тийм үү.
Юу ч ойлгоогүй байж Монголчууд чадахгүй гээд дайраад байх юм.
Чи бүх юмыг шууд утгаар нь хүлээж авдаг бололтой.
Дайн байлдаан бол ердөө жишээ шүү дээ.
Израйлийн түүхийг уншаад үзээрэй.
Өнөөдөр дэлхийд хүн ямар ч байсан, ямар ч шалтгаантай байсан, эрэгтэй, эмэгтэй, гаргүй хөлгүй, дүлий гээд эрүүл ч бай тахир дутуу ч бай заавал цэргийн алба хаадаг ганцхан улс байдаг.
Энэ ямар улс вэ?
Мэдээж Израйль шүү дээ.
Анх Арабууд Израйль руу довтлох үед Америкууд Арабуудтай байлдсан болж байна уу?
Үгүй шүү дээ.
Израйльчууд 200-хан мянган хүн амаасаа хүүхэд эмэгтэйчүүдээ хүртэл цэрэгт татаж байж 60 мянган цэрэг гаргаж байлдсан байдаг.
Зэвсгийн тухайд тухайн үед Чехословакт байсан хуучин Нацист Германы үлдсэн зэвсгийг худалдаж авсан байдаг юм шүү.
Санхүүжилт гэж ярих байх.
Тэр санхүүжилтийг чинь АНУ гэхээсээ илүү дэлхийн Еврейн байгууллагууд хийсэн юм.
Тиймээ Монголд өнөөдөр юм чадахгүй байж хоосон цээжээ дэлддэг хүн олон байгаа нь үнэн.
Ийм хүмүүс бидэнд аюултай нь үнэн.
Гэхдээ нөгөө талаасаа чадвартай байж чадна гэдгээ мэддэггүй, өөрийхөө потенциалыг мэддэггүй хүн тэднээс ч олон байгаа шүү дээ.
Өөрийгөө чадахгүй гээд хоошоо суудаг хүн чадахгүй ч гэсэн хийнэ гээд дайраад байдаг хүнээс илүү хортой гэж би боддог.
Za balairaad bai, ter ue odoo ue ongorchood bna shu de. Bagadaa tuuhiin nom unshij herendee tseejee nudeh durtai l bsan, odoo surlaa unshlaa medlee harlaa… ter hun amiin tsoon bnuu ih bnuu yamar ch hamaagui shu de. Israeliin huvid 200 say huntei 5 arab ulstai baildsan jih shig jaahan tuuhen unen yum bich l dee, tegeed ch ter ulsuud ni hogjilooroo ch doroi, unen heregtee israeliin tsaadah Ameriktai l baildsan shu dee, Gants USA ch bish busad holbooton ulsuudtai ni. Odoo neeh Israel bid chadna bid chadsan gedeg uria loozontoi bolohooroo, ter uedee daind tserguud erelheg baatarlag baildsan bolohooroo odoo uls oron ni enh tunh huchtei baigaa yumuu? Jaahan yumaa bodoj bicheech.. Yahiin tegeed Hyatad margaash Mongol uls ruu dairval bugdeeree morindoo mordood selem jadaa bariad baildahuu? Odoo naad tseejee nudej sagsuurdag zangaa bolitsgvoovol yaasiin, bolovsrol bolovsroloo dagaad hogjih l heregtei baina shuu dee!
Deer bichsen sedev chin zov gehdee zovhon neg taliin medlegtei yum daa chi.. Horvoo delhii oorchlogdoj bna shu dee.. Onoodor manai mongol uls yu yum? Yu ch bish shde ene bus nutagtaa.. Ter tseejee deldej sagsagnah yahav… Uls oron uls tor ard tumnii baigaa baidaliig haraach!
Toriin joloodlogogui onoodor chi bid haashaa yavahav dee… heden uls tor hiisen gariin eeljilj baridag togloom bolson shd ene uls tor!
Margaash oros hilee haalaa, hyatad hilee haalaa yaahiin bid nar? Gazar uhahuu? Sansart nisehuu?
Biee zasaad geree zas, geree zasaad toroo zas!!!
Энэ нийтлэлийг би бичсэн юм.
Монгол, Хятад гэсэн 2 улс энэ газар нутаг дээр олон мянган жил хөрш зэргэлдээ оршсоор ирсэн.
Энэ олон мянган жилийн хугацаанд энэ бүс нутагт юу эс өөрчлөгдсөн гэх вэ.
Өнөөдөр БНХАУ-ын бүрэлдэхүүнд 56 үндэстэн байдаг гэж ярилцдаг. Энэ 56 үндэстэн нэгэн цагт бүгд л өөрсдийн гэсэн төр улстай байсан юм. Өнөөдөр нэгэн цагт зүүн азид оршин тогтнож байсан тэр олон улсаас зөвхөн Монгол, Хятад гэсэн 2-хон улс үлдэж хоцорчээ. Бусдыг нь хятадын луу залгисан.
Харамсалтай нь бид яаж ч хүсээд тэрбүм хятадыг хядаад үгүй хийж чадахгүй. Харин эсрэгээр Монгол гэдэг үндэстэн түүхийнхээ хамгийн буурай дорой, эмзэг үеийг өнгөрөөж байна.
Бид юугаараа сул дорой, эмзэг байна вэ?
Цөөхөн учраас уу?
Үгүй дээ.
Бидэнд хүн хүч гэхээсээ илүү өөртөө итгэх итгэл дутагдаж байна. Бидэнд Монголчууд чадна гэх итгэл дутагдаж байна.
Сүүлийн үед “Монгол шиг буурай улс”, “Монгол шиг жижиг улс” гээд жижиг буурай бүхний жишээ болгож Монгол улсын нэрийг хэрэглэдэг явдал ялангуяа улстөрчдийн дунд газар аваад байна. Залуу хойч үеийн дагаж дуурайдаг, улс орны нүүр царай болсон эрхмүүд маань ингэж яриад байхаар хойч үе маань яаж хүмүүжих вэ.
Чингис хаан Их Монгол Улсаа байгуулах үед буюу 1206 онд Монгол улсын хүн ам 700’000, цэргийн тоо 95’000 байсан гэдэг.
Зүйрлэвэл, тухайн үед Алтан Улс, Тангуд, Сүн Улсын нийт хүн ам 120 сая байсан, Оросын хүн ам 7 сая байсан.
Ердөө 300=хан жилийн өмнө цагаан хэрэмнээс хар тэнгис хүртэлхи өргөн уудам нутгийг донсолгож байсан Ойрадууд ердөө 1 сая илүүхэн хүн амтай байсан.
Монгол үндэстэн дэлхийн хамгийн жижиг үндэстэн бишээ. Биднээс цөөн хүн амтай жижиг олон улс том ялалт, том амжилт гаргаж байгаа олон жишээ байна.
Израйль улс 1948 онд тусгаар улсаа байгуулах үедээ 200 мянган хүн амтай байсан. Тэдний эсрэг 200 сая хүнтэй Арабын 5 улсын цэрэг дайрсан юм. Гэвч нэг жил дайтсаны эцэст Израйльчууд дайснаа ялж чадсан юм.
Израйльчууд өөрсдийгөө чадна гэж итгэсэн учраас ялсан юм.
Бидэнд Хятадын эсрэг зэвсэг бариад дайтах байлдах цаг ирэхгүй байх гэж найддаг.
Гэхдээ өнөө үед цэрэг зэвсгийн түрэмгийллээс өөр хэлбэрийн түрэмгийлэл аль хэдийн нүүрлээд байна. Чөтгөрийн хөршүүдтэй хүмүүс шүү дээ бид нар. Чөтгөрийн хөрш чөтгөрөөс илүү ухаантай байж байж л амьд үлдэх бус уу.
undesherhegiig demjij bna
ezn chingis tengeriin shorond xorigdj bga sollagdax xugatsaa ni duusch bga gj mongolin 1nertei boo xelsn gdg tsag irxer 1ch mongol amia xooxoiloxgvi xariu xyadax xeregti. xyatad mongol 2 xeden 1000n jiliin omnux tsusan oshootei. bolomj garwal bvx xujaag tsaash ni xaruultsgaay mongolchuudaa
xet surjignex xereggui.
ene tekctiig 76 bolon nuluu buhii gadna dotnoos hun oruulj baagiinart unshuulah ymsan