Намайг тайван байлгаач

Би ер нь их азгүй хүн юм. Шөнө тайван амарч чадахгүй. Амралтын өдөр гэртээ тайван байж чадахгүй. Дээр хэн­гэрэг нүдээд, хажууд агсам тавиад, үргэлж хаалга тогшоод, зурагтаар худлаа яриад. Тэртээ, тэргүй стресстэй бай­гаа их хотод гэртээ ч амар тайван байх боломж алга. 

Гэрэл, гэгээгээ унтраагаад дуг нойрондоо дугжрах гэтэл дээд айл хэнгэрэг нүдээд унтуулдаггүй ээ. Учрыг лавлавал нэг бөө байдаг гэх. Онгод ороод ирэхээр ийнхүү цам харайдаг аж. Гай болж манай дээр тэр бөө, мөө нь ч төрөөд байхдаа яахав. Өдөр бүр архи уугаад, байнга татаж унаад байхаар нь гайхсан гэр бүлийнхэн нь нэгэн бөөд хандтал түүнийг удам залгах бөө гэж оношилсон байна. Өмнө нь архи ууж цам харайдаг байсан тэр хэнгэрэг нүдэж тайван байлгахаа больсон нь энэ. Тэр онгод, “монгод” нь гараад овоо тайван болж байтал хөрш амар заяа үзүүлэхгүй шүү. “Та нар зайл” гээд л цам харайж гарна. Гэртээ байсан сандлаа шидээд цонхоо хагачина. Хаалгыг нь тогшоод загнах гэтэл урдаас юм авч шидээд хавьтуулахгүй. Эрүүл үед нь хэлэхээр “Уучлаарай жаахан уучихаж, ууч­лаарай” гээд толгойгоо маажина. Ингэж хариулаад нэг өдөр ч болоогүй байхад агсам тавиад эхэлнэ шүү дээ.

Архи хэтрүүлчихдэг хөрш, дээд айлын бөө хоёр арай тогтуун болоод ирж байтал хаалга балбаад амраахгүй ээ. Хаалгаа тайлж өгтөл таяг тулсан нэг өвгөн “Ардчилсан нам бэлэг өгч байна. Гарын үсэг зур” гээд зогсч байх. Ямар авахгүй гэлтэй биш. Шинэ жил дөхөөд ирэхээр нөгөө гишүүд нь сонгогчидтойгоо, мань мэт нь гишүүнтэйгээ мэднэ дээ. Ялангуяа сонгуулийн үед бол бүр хэцүү. Ардчилсан намынхан нь ирээд удаагүй байтал Ардын намынхан нь тайван байлгахгүй. Ерөнхий сайдын малийсан зурагтай календарь тараана. Манайхаас сонгогдсон гишүүн бүр нэг, нам бүр хоёр материал тараана шүү дээ. Хаалга тогшихоо болиод удаагүй байтал гар утас амраахгүй ээ. Бас л сонгуулийн сурталчилгаа. “Хүчирхэг Монголыг хамтдаа бүтээе”, “Эдийн засгийн хөгжлийг эхлүүлье”, “Эрхэм та сайхан баярлаарай” гээд намын дарга нь мессеж бичиж өгнө шүү дээ. Дээрээс нь “Мобиком” баахан реклам мессежээр явуулахыг яана гээч. Ийм урамшуулал зар­лалаа, шинэ картын багцаа аваарай гээд л.

За энэ бүгд таг боллоо. Одоо л нэг тайван амаръя гэтэл болсонгүй ээ. Доод давхрын согтуу нөхөр гэрээ андуурч ирээд оръё гэж дайрна. “Уучлаарай танайх доор байгаа энэ наймдугаар давхар” байгаа гэхээр “Харин тийм ээ. Ах нь унтчихаад л гарна” гээд дайрна. Загнаж нэг үзнэ, гуйж үзнэ. Согтуу хүн ямар ойлгох биш. Түлхээд л хаалгаа хаана шүү дээ. Согтуу нөхөр хэсэг балбаж байгаад ашгүй чимээ тасарна.

Энэ бүгдээс салаад сайхан зурагт үзэхээр бас л уур хүргэнэ дээ. Суваг болгоноор олон ангит кино. Энэ киноноос болж гэр бүлийн хэрүүл үргэлжилнэ. Энийг үзнэ, тэрийг үзнэ. Энэ кинон дээр жинхэнэ амьдрал гардаг гээд л. Арай л эх, хүүгийн тангараг тасрахгүй. Зиак, ингээд солонгос кино дуусаад өөр суваг дээр тавих гэтэл 76-ийн талцсан хэрүүл. “Тэгж ярьвал чи идсэн”, “Муу хулгайч” гэж ирээд л авч өгнө шүү дээ. Солонгос киноноос болоод гэр бүлийн хуваагдал овоо арилж байтал улаан, ногоон, цэнхэр болоод л хэрэлдэнэ шүү дээ. Энэ бүгдээс салаад зурагт, мурагтаа унтраагаад унтах гэтэл шөнөжингөө энэ бүгдийгээ зүүдэлнэ. Нойрондоо хүртэл сайхан зүүд зүүдэлчихгүй байна шүү дээ.

Нөр их стресстэй өдөр шувтарч шинэ өдөр эхэллээ. Ийм сайхан бодлыг дотроо тээсээр нийтийн тээвэртээ сууна шүү дээ. Гэтэл автобусанд ороод л стрессдэх эхний суурь тавигдана. Жолооч нь огцом тормослох бүрийд хэн нэг нь хөлөн дээр гишгэнэ, кондуктор савлахгүй яваач гэж жолоочийг биш зорчигчдыг загнана. Яагаад жолооч нь огцом тормослож, хүмүүс хөл дээр гишгэхээ больчихов гэж бодтол нам түгжрээд зогсоно шүү дээ. Үнэн тамтай. Ядаж байхад яг үүнийг бичиж байтал компьютер гацаж байгаа юм. Нээрээ тайван баймаар л байна шүү дээ.

Намайг тайван байлгаач…

Б.Болорсүх

25 Comments

  1. baba says:

    dendvvv ih ineeleee gj bodson jin ymar ih uilaa weeewe hehe

  2. GUY says:

    Zam golloj yavdag, dohio zangaagyi dairj ordog, davhar zuraasaar dairj ireed bogloo yysgedeg garuud ih muuhai baina. Deer ni yavgan zorchigchid zam tavilaa gej yheh ni holgyi araas signalddag tenegyyd baina. Za tegeed suudal deeree shomboigood suutsan manaraa tsarailsan zarim neg hyyhnyyd, bas l ketsyy shyy…

  3. zochin says:

    uneen unen stress gedeg chin buur tuildaa hureed bna odoo umnii une nemegded buur hetsuu stresdehgui odor alga oroi orondoo orood bas l stress NOHOR BAS L OROLDOH BAIH GEJ BODOOD CEKC HIIHGUI UNTAH UMSAN gej stresdeed

  4. 123 says:

    монголчууд их тэвчээртэй хүмүүс байх аа. энэ их стресс дунд амьдраад л байдаг

  5. навч says:

    кэкэ, уншсан чинь инээд хүрчихлээ, ккк

  6. ok says:

    he he. ineedtei j gesen gahsuun unen ulaanbaatarjuudiin amidral bna. unuudruus ehlen stressnees hamgaalah talaar netees sain sudlaad uurtuu herejuuleed sariin daraa ur dungiinhee talaar bijeerei. guij bna. ih sonirholtoi sanagdaj bna. gadaadad bga bid bol taivan bgad buur sursan. busdad tuvug bolbol huuli zurijij, gemt hereg uildej bga yum shig l uuriiguu buruutgana shuu dee. manai niisleljuud udahgui iim bolno gedegt itgeltei bna aa. bid nar jin tenger zayat ard tumen mun biz dee. zaluujuudaa.amjilt

  7. Zochin says:

    kkkkk

  8. ari says:

    Arabella yostoi huurhun yum  bichjee. Tertei tergui stresstei ziul ih baihad tuuniig sanuulaad ulam stresduulehiin orond harin alivaa surug zuliin eyreg taliig harj amidarval yadaj ert hugshruhgui shuu dee humuus ee!  I think so

  9. HHAHAHA says:

    ahahahahahhaha

  10. zochin says:

    Монголд угаасаа айл бүрт нэг бөө, нэг архичин, нэг орифлэймчин байдаг гэсэн биз дээ. Гэхдээ чиний нийтлэл бараг муухан хошин шогоос дээр болж. 

  11. zol says:

    huurhun murtlu laitai unen yum bichjee manai mongoliin amidaral unen dee l iim shdee

  12. gadaadaas says:

    Eo eo uhtlee ineelee. Gehdee bas setgel gunigtai bailaa uchir ni ene zurag nudend haragdaad. Ulaanbaatarchuud harin eedreg setgelteidee l stressed oroh ni baga baidag. Ene uguulel yu heleed bna geheer bugd niileed amidrah orchnoo jaahan ch bolov eed ni tataj, hunii amidrah taatai orching burduuleesei l gesen baina.

  13. Zochin says:

    Eoe estoi aimar Yuma te yadaj bhad taivan amisgalchij bgvi yuma

  14. hell says:

    haha hogjiltei yumaa, goe bichjee.

  15. LonsDale says:

    Хэхэ, бухимдах зүйл их ч гэсэн ядаж өөдрөгөөр харж сур л даа.Одоо олон нийттэйгээ амьдрахгүй гээд яахавдээ.Овойж оцойсон баян бол хотоос зайдуухан ХАУС гэдэгийг нь бариулахсан. Гэхдээ ингэж чадахгүй байгаам чинь амьдралын хар барааныг бодох бус өөдрөг өнгөтэй талыг нь харж бодож амьдрах хэрэгтэй. Арабелла их сайхан гэгээлэг сэтгэгдэл үлдээжээ

  16. sarnai says:

    kkkkkkk unshaad stresdeh bish ineed ih hurlee…neereel tiim bdag shuu…

  17. Abc says:

    Stress ee ooroo haigaad bval amidral ter chigeeree stress. Baih zuil gej bodood l yavj bval zgr.

  18. hohineee honi chin l gej heliidee

  19. munh says:

    ZOVLOOCH AL ESVEL… NAMAIG TAIVAN BAILGAACH gedeg 2 niitlel uneheer ineetdei bn shuuu zondoo ineelee.

  20. Баргар байвал инээ.
    Багтарч бачимдсан ч инээ.
    Өвдөж зовсон ч инээ. 
    Өнгөрснийг бодож бүү гутар инээ.
    Чадаагүй л биз инээ. Дараа чи чадна.
    Болоогүй л биз инээ. Дараа болноо.
    Ээж шигээ инээ. Аав шигээ онгир. Яадгийн!
    Цаг хугацаа хэнийг ч юуг ч хүлээхгүй шүү! Амжиж чи инээ.
    гэнээ бас 😀

  21. Баргар байвал инээ.
    Багтарч бачимдсан ч инээ.
    Өвдөж зовсон ч инээ. 
    Өнгөрснийг бодож бүү гутар инээ.
    Чадаагүй л биз инээ. Дараа чи чадна.
    Болоогүй л биз инээ. Дараа болноо.
    Ээж шигээ инээ. Аав шигээ онгир. Яадгийн!
    Цаг хугацаа хэнийг ч юуг ч хүлээхгүй шүү! Амжиж чи инээ.
    гэнээ бас ДБ

  22. Аливаа зүйлийг эерэг өнцгөөс харж чадна гэдэг орчин үеийн хүний хөгжилд тун их хамааралтай зүйл болоод байна гэж би уншсан юм байна. 
    Миний хувьд срессдэж сэтгэл санаагаар унах юм бол миний амьдрал будаа болох учраас би аль болох бухимдахгүй байхыг хичээдэг. Дээр нетээр тэнэж яваад доорх зүйлийг олж уншсан юм. Арай дэгсдүүлсэн ч эхлэл, төгсгөлийг нь уншчих даа найзаа 😀

    Сөрөг зүйлд ч эерэг тал бий
    – Шөнөжин хурхирдаг нөхөртөө таларх. Учир нь тэр хаа нэг газар, хэн нэгэн бүсгүйтэй биш харин тантай л хамт унтаж байна шүү дээ.
    – Аяга угаахгүй гэж гомдоллож байгаа охиндоо таларх. Учир нь охин чинь гудамжаар тэнээгүй харин гэртээ байна.
    – Татвар төлөхдөө таларх. Учир нь та мөнгөтэй байна.
    – Хувцас чинь багтахгүй байвал өөртөө баярла. Учир нь гэвэл та идэх хоолтой байна.
    – Угааж, цэвэрлэх ёстой гэртэй байгаадаа баярла.
    – Хажуу айлынхаа чимээг тэсвэрлэж байгаадаа баярла. Учир нь та сайн сонсголтой байна.
    – Өдөржин ажиллаад ядарсан биендээ таларх. Учир нь та шургуу хөдөлмөрлөх чадвартай байна.
    – Өглөө эрт дуугарах цагны сэрүүлэгт таларх. Учир нь та энэ өглөө амьд сэрж байна шүү дээ.
    Эцэст нь та сөрөг бүхнээс эерэг зүйлийг олж харж чадвал амьдрал чинь гэрэл гэгээгээр дүүрэн байх болно гэдгийг санаарай

  23. za za says:

    chi ih nerviteheer ym bichij

  24. deegii says:

    neeree mongold buun stress gedeg ni unen l yum shig bna.:)unshij bgaa mani metd ineedtei baivch yag amidral deer ingej amidruul hetsuu bh bh.gehdee hun uuruu uuriiguu iim stressees angijruulj taivan bh heregtei bhaa.tegehgui bol dalan davharch oirhon bna shuu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.