Өнгөрч буй жилд та хайртайгаа учраагүй юу? Хувь заяандаа гомдоллох хэрэггүй. Та зүгээр л түүнтэй уулзахад бэлэн биш байж мэднэ. Та хайр сэтгэлтэй болоход сэтгэл санаагаа бэлд. Yүний тулд ердөө хэдхэн алхам хийхэд хангалттай.
1-р алхам: Та бүрэн дүүрэн амьдралаар амьдар
Та үлгэрийн ханхүүг өөртөө татмаар байна уу? Тэгвэл эхлээд түүнгүйгээр үлгэрийн амьдралаар амьдар. Таны амьдрал сонирхолтой үйл явдлуудаар арвин, та хэзээ ч уйддаггүй, таны эргэн тойронд амьдрал буцалж байгаа гэдэгт эрчүүдийг итгүүл.Та жинхэнээрээ тэгж амьдарч болно шүү дээ.
2-р алхам: Хувийн амьдралдаа цаг зав гарга
Эмэгтэй хүн хувийн амьдралаа зохиоход хамгийн их саад болдог юм бол ажил. Хэрэв та ажил дээрээ бүтэн өдрийг бардаг бол бас дээр нь илүү цагаар ажилладаг бол орой юун хайр сэтгэл, юун эр хүнтэй манатай байх нь мэдээж. Иймээс та ажлын цагаа багасга. Даргадаа таны мөрөн дээр ямар их ачаа байгааг тайлбарлаж ойлгуул. Өдрийн хийсэн ажлаа нэгд нэгэнгүй бичиж үзүүлсэн ч болно. Хэрэв та баримтаар нотолж чадвал дарга танд туслагч өгөхөөс татгалзахгүй. Yүний дүнд та хувийн амьдралдаа зарцуулах цагтай болно.
3-р алхам: Ойр дотны хүмүүстэйгээ харьцаж бай, сэтгэлээ баярлуул
Бид үймээн бужигнаан дунд амьдарч, чөлөөт цагаа дэмий юманд зарцуулдаг. Та зогс тэгээд бодож тунгаа, “Би үнэн хэрэгтээ юуг хүсэж байна?”. Өөрөөсөө цаг заваа бүү харамла. Таныг хайрладаг, та өөртөө хайртай тийм хүмүүсийн дунд аль болох их цагаа өнгөрөө. Эгч дүүстэйгээ утсаар чалч, найзтайгаа кино үз, нохойтойгоо зугаал иймэрхүү байдлаар цагийг өнгөрөөх нь танд хайр, аз жаргал авчирна. Улмаар та хүмүүсийг соронзон мэт татах болно. Тэдний дунд тантай насыг барах эр байж магадгүй.
4-р алхам: Амраг эртэйгээ харьцдаг харьцаагаа эргэж хар
Эмэгтэй хүн бүр янагийн харьцаанд орохын өмнө уг явдал яаж өрнөхийг төсөөлдөг. Бүр хүүхэд байхаасаа эцэг эхийн харьцаа, ах эгчийн, найз нарын туршлагаас энэ төсөөлөл хамаардаг. Айдас, элдэв төөрөгдөл бидний бодож байдгаас гүн бөгөөд чухам тэд л бидний авир байдал, эцсийн бүлэгт амьдралыг тодорхойлдог шүү дээ. Эдгээрээс чөлөөлөгдөхийн тулд: а/ Өөрийн төсөөллөө “уншиж сур”. б/ Чухам яагаад өөрөөр биш ингэж төсөөлдөгөө ойлгохыг хичээ. в/ Танд бүтэлгүйтэл авчирч буй хэсгээ өөрчил, Жишээ нь: “Надад тохирох залуу ерөөсөө тааралдахгүй юм” гэдэг байсан бол “Өмнө минь сайхан хайр хүлээж байгаа. Би аз жаргалтай байх болно” гэж өөртөө хэл. Эдгээр үгийг өглөө бүр давт. Тэгсэн цагт та өөрөө үүндээ итгэх болно. Тэгээд ч сайхан ханхүү таныг олоход хялбар.
5-р алхам: Та өөрийн хайж байгаа дүр төрхөө бүтээ
Та эр хүнээс юу хүлээж байгаагаа өөртөө үнэнээр хэл. Жишээ нь: тэр надад цэцэг бэлэглээсэй, театрт цуг юм үзээсэй, тэр хангалттай мөнгө олдог байгаасай, тэгвэл би гэртээ сууж хүүхдээ хүмүүжүүлнэ, эсвэл албан тушаал ахихад туслах, надад эн тэнцүү мэт харьцах, бүрэн итгэдэг, тодорхой эрх чөлөөтэй байлгадаг эр. Та өөрт таалагддаг эр хүний шинж чанаруудыг бич. Та түүнийг найзуудын чинь дунд ямар байхыг, эцэг эхийнд айлчилж очих үеэр, ажлын дараа гэртээ ямар байхыг төсөөл, ямар амьтанд дуртай, чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг гэх зэргээр. Та удалгүй тийм эр хүн үнэхээр байгаа мэт тодоор төсөөлнө. Харин хэсэг хугацааны дараа түүнтэй заавал учирна.
6-р алхам Шинэ сэтгэгдэл эрж хай
Та одоо хүсэж байгаа эрээ яруу тодоор харж байгаа болохоор хайх талбайгаа өргөсгө. Өдөр болгон урьд өмнө хийж байгаагүй ямар нэгэн шинэ юм хий. Ажил руу очдог өөр зам ол. Yзээгүй киногоо үз. Шинэ хүмүүстэй уулз. Өөрөөр хэлбэл байж болох газар бүр шинэ сэтгэгдэл эрж хай, ингэж хайсны эцэст тэр өөрөө тань дээр хүрч ирэх болно. Романтик янаг сэтгэлийн холбоо шидэт саваагаар дохисон мэт гэнэт үүсдэггүй, та өөрөө юу хүсэж байгаагаа тодорхойл, хайж байгаа хүнээ олохын тулд хэрэгтэй газар, хэрэгтэй цагт оч. Та агуу хайр сэтгэлд бэлэн байхын тулд хувийн амьдралаа илүү баялаг болго. Чухам үүнд л хайр сэтгэлийг урин дуудах ид шид оршиж байж болох юм.
3 Comments
gadaad bdal oogui zan aash oogui buh yum oogui ajil mergejil ch oogui blaa geed sain hun taarahgui 6 jil bolj bna. tegehed ih l dutagdaltai huuhnuud l goy zaluuchuudtai gerlesn bh yum. yagaad tegdiin boloo?
huuhnuud eee hamtdaa hen hendee jargaliig medruulii 18-23 nasnii undur shuu add mgl_robbie
эзэн хичээвэл заяа хичээнээ гэж