Хувь заяндаа ямар нэгэн юмыг өөрчлөх гэж үнэхээр оролддог хүмүүс сүйрэх нь амьдралын эмгэнэлт явдал мөн. Тэгэхдээ тийм азгүй хүмүүс азтай хүмүүсээс хавьгүй олон байдаг. Миний бие хэдэн мянган хүний үйл ажлын төрх төлөвийг шинжихэд “азгүй хүмүүс” 98 хувь хүрч байсан юм. Гучин тоогүй явдал юмуу, хүмүүс ялагддаг гучин гурван үндсэн шалтгаан байдагийг би задлан шинжилэх замаар олсон билээ. Харин амжилтад хүрэх замыг заадаг арван гурван зарчим бий. Эхлээд тоогүй явдалд хамаарах бүхнийг авч үзье. Та энэ жагсаалт, шалтгааныг зүйл зүйлээр нь анхааралтай уншвал, амжилт та хоёрын хооронд чухам юу байгааг өөртөө ойлгож авч болох юм.
1. Муу удам угсаа. Хэрэв эзэн өөрөө хичээвээс энэ нь сүйд болохоор дутагдал биш. Таньд төрөлхийн оюуны өндөр чадавх заясан бол, энэ бэрхшээлийг амархан давж чадна. Бүх тоогүй явдлын дотроос энэ нэгдэх бол хамгийн арилж болох зүйл гэдэгийг анхаарч бай.
2. Амьдралдаа тодорхой зорилгогүй байх. Амьдралдаа тодорхой зорилгогүй, дор хаяж ямар нэгэн юм руу эрмэлзэн тэмүүлдэггүй хүн амжилт олох ямар ч найдваргүй байдаг. Миний санал асуулга авсан зуун хүнээс ерэн найм нь тодорхой зорилгогүй байв. Энэ бол үндсэн шалтгаан ч байж мэднэ. Хүмүүс юу ч хүсэхгүй байгаа бол хэзээ ч юуг ч олж авч чадахгүй. Энэ талаар та бодож, өөртөө олон зүйлийг ойлгоно бизээ.
3. Нэр төрөө эрхэмлэдэггүй, дунд зэргээс дээш гарах хүсэлгүй байх. Бид аж амьдралаа улам сайн сайхан болгох гэсэн хүсэлгүй болтлоо хувь заяандаа хувь заяандаа хайхрамжгүй ханддаг, мөн шан өгөхөд үл тоомсорлодог хүмүүст онцгой найдвар тавьдаггүй.
4. Боловсрол дахь ялалтууд. Ийм саадыг харьцангуй хялбархан даван туулж болно. өөрийгөө боловсруулах, хүмүүжүүлэх шаардлагад автсан хүмүүс боловсрол сайтай хүмүүст олонтой ханддагийг туршлага харуулж байна. Ямар ч сургууль таныг боловсролтой хүн болгохгүй. Зөвхөн бусдад хүч хэрэглэхгүйгээр, бусадтай тэгш эрхтэй байж, олж авахыг хүссэн зүйлээ олж авдаг хүнийг боловсролтойд тооцож болно. Боловсрол бол мэдлэг байхаасаа илүү түүнийг ямар нэгэн юманд хэрэглэх чадвар мөн. Мэдлэг аяндаа үнэлэгддэггүй, харин хэрхэн хэрэглэж болохоороо үнэлэгддэг.
5. Зориггүй байх. Биеийн сахилга өөрийн хяналтаар дамжин хэрэгждэг. Энэ бол хүн өөрийн бүхий л өөдгүй чанарыг хянах ёстой гэсэн үг. Нөхцөл байдлыг хянаж сурахаасаа өмнө өөрийгөө хянаж сур. өөрийгөө хүмүүжүүлнэ гэдэг хамгийн хүнд ажлуудын нэг мөн. өөрийгөө ялж дийлэхгүй бол өөрөө өөртөө ялагдлаа гэсэн үг. Та толины өмнө зогсоод сайн найз заналт дайсан хоёрын аль алиныг зэрэг олж харж болно.
6. өвчин эмгэгт баригдах. Бие муу бол гарамгүй амжилт гаргана гэж горьдолтгүй. өвчин үүсгэдэг олон шалтгааныг хянаж болох ба хянах ч хэрэгтэй. Yндсэндээ энэ бол: а) муу хооллох, б) ухамсараа жолоодож чадахгүй байх, байнга муу юмны тухай бодох, өөтгүй сэтгэл хөдлөлд автах, в) сексийг хэт шохоорхох юмуу, эсвэл сексийн зугаа цэнгэл дутагдах, г) хөдөлгөөн дутагдах, бие бялдараа чийрэгжүүлэхгүй байх, д) эрүүл агаар дутагдан амьсгалахад хэцүү байх зэрэг болой.
7. Орчны ялангуяа хүүхэд ахуй насанд түүний нөлөө. “Алим ишнийхээ хажууд унадаг” гэж ярьдаг нь талаар бус. Гэмт хэрэг үйлдэх хандлагатай хүмүүсийн олонхи нь хүүхэд ахуй цагаас үүнд сурсан байдаг. Муу хүнтэй голдуу хүүхэд ахуй цагтаа нөхөрлөдөг.
8. “Маргааш, маргааш” гэж ажлыг хойш тавих. Энэ бол амжилт олдоггүйн хамгийн дэлгэрсэн нэг шалтгаан мөн. Хүн бүрт дуусашгүй “маргааш” байдаг бөгөөд, энэ нь зөвхөн хүнийг дээрэмдэх, амьд явах сүүлчийн боломжийг түүнээс булга татан авах тохиолдлыг отож байдаг. Бидний дотроос олон хүн зөвхөн хүлээснээс хамартайгаа үлдсэн юм. Ямар нэгэн юмыг анхааралтай хийж эхлэх цаг ирнэ. Хэзээ ч бүү хүлээ, аятайхан цаг олдохгүй. Нэн даруй ажилдаа ор, гарын доор байгаа бүх хэрэгслээ ашиглаарай. Гагцхүү та дөнгөж амжилт олж эхэлмэгц сайн арга хэрэгсэл, боломж нээгднэ.
9. Тавьсан зорилгодоо хүрэх уйгагүй чанар дутагдах. Та бидний дотроос олон хүн сайн эхэлдэг мөртлөө санасандаа хүрэлгүй дутуу орхидог. Түүнээс гадна хүмүүс бутэлгүй явдлын эхний шинж тэмдэг мэдрэгдмэгц түүнийг нэг их сүр зар болгох дуртай. Уйгагүй чанарыг юугаар ч орлуулшгүй юм. Уйгагүй чанарыг ч, ухааныг ч хар зах дээрээс худалдан авах аргагүй.
10. Зан араншингийн сөрөг чанарууд. Ой гутам юмыг өөртөө ятгаж, муу зан байдлаараа хүмүүсийг өөрөөсөө түлхдэг хүнд амжилт олох ямар ч найдвар байдаггүй. Хүн гагцхүү бусадтай хамтран ажиллаж чаддаг хүмүүст ханддаг. Базаахгүй хүнтэй хэн хамтран ажиллах вэ?
11. Сексийн зугааг хяналтгүй тавих. Сексийн эрчим хүч бол хүний нэгэн хөдөлгөгч хүч мөн. Энэ нь сэтгэлийн хөдөлгөөнийг юу юунаас илүү захирч байдаг түүнийг хатуу хянаж, оюуны ба сэтгэлийн эрч хүч болгон түүнийг хал балгүй өнгөрөөх боломжит сувагийг нээх хэрэгтэй.
12. Юманд хэт хорхойтон шунах. Аз турших, балмад юм үйлдэх гэсэн эрмэлзэлээс болж олон сая хүн сүйрч байсан түүх бий. Yүний жишээг Уолл Стрит 29-өөс олж мэдэж болно. Энд олон хүн акцтай аз туршсан ажилбар явуулж мөнгө олохоор оролдсон боловч олонхи нь бүрэн дампуурах цагаа л хүлээж байдаг.
13. Шийдвэр гаргахдаа итгэлгүй байх. Шууд зөв шийдвэр гаргадаг боловч түүнээсээ түргэн няцдаг хүн бол сул дорой хүн. Харин ямар ч шийдвэр гаргаж чаддаггүй хүн бол түүнээс долоон дор дорой хүн мөн. Тийм хүн шийдвэрээ байсхийгээд л өөрчилдөг. Шийдвэр муутай байх, хойшлуулах нь төрсөн ах дүү хоёр мөн. Нэгэнд нь байр олдсон газар нөгөөд нь заавал олддог. Бүтэлгүй улсын цусыг урсгадаг ярганы газар өөрийг чинь аваачиж өгөхөөс өмнө тэр хоёрыг нядлагтун.
14. Айхын зургаан шинжийн дотроос нэг нь буюу хэд хэд нь байх. (айхын зургаан шинж гэж энэ юуг хэлээд байна?) Энэ зургаан шинжийг бүрмөсөн бөгөөд үг дуугүй гэтлэн давж чадаагүй цагт сонгосон чиглэлээрээ үнэхээр үр дүнтэй ажиллаж чадахгүй.
15. Бүтэлгүй гэрлэх. Энэ нь амжилт олдоггүйн нэлээд дэлгэрсэн шалтгаан мөн. Гэрлэлтийн харьцаа бол амьдралын хамгийн нандин талыг хамарсан хамгийн дотно, хүмүүсийн хоорондын хамгийн нягт харилцаа мөн учраас зохицонгуй байх учиртай. Тиймгүй бол бүтэлгүй явдал хүссэн хүсээгүй таарна. Түүгээр үл барам эхнэрээ (нөхөрөө) сонгон авах нь зөвхөн ядуурал, золгүй явдал уддаг, нэр төрөө эрхэмлэхийн сүүлчийн мөрийг устгадаг амжилтгүй явдлын хэлбэр байж болдог.
16. Хэт хаширлах. Боломжоо ашигладаггүй хүмүүс дараа нь хааны ширээнээс хоол зооглосондоо хангалуун явдаг. Хэт болгоомжлох нь салан задгайтай яг адилхан хэмжээгээр муу юм. Хоёр хэтрүүлгээс зайлсхийвэл зохино. Голдуу амьдрал өөрөө боломж олгодог юм даа.
17. Бизнесийн түншээ бүтэлгүй сонгох. Энэ нь амжилт олдоггүйн хамгийн их дэлгэрсэн шалтгаануудын нэг мөн. Хэрэв та хувийн үйлчилгээгээ худалдаж байгаа бол, ирээдүйн ажил олгогчоо нүд аниад сонгож болохгүй. Тэр хүн чинь нэгд, ухаалаг байх, хоёрт, амжилт олдог байх ёстой. Тэр цагт түүний үлгэр жишээ таньд онгод оруулах болно. Бид нийтлэг ажил хэргээрээ бусдаас илүү нягт холбоотой хүмүүсийг дуурайхыг хичээдэг. Ямар ч эргэлзээгүйгээр ингэж чадах хүмүүсийг ажилд хөлсөлж аваарай.
18. Атгаг, сэжигч санааг баримтлах. Aтгаг санаа нь амжилт олдоггүйн хэлбэрүүдийн нэг мөн. Ийм үзэл санаатай хүнд мунхагийн шинж хэзээд байдаг. Амжилт олж буй хүний бодол санаа чөлөөтэй бөгөөд, юунаас ч айдаггүй.
19. Мэргэжлээ бүтэлгүй сонгох. Ямар нэг байдлаар таашаал эдлүүлдэггүй ажил дээр та амжилт олох боломжгүй. хэрэв та үйлчилгээгээ худалдаж байгаа бол ажил мэргэжил, адбан тушаал зэргээ сонгон авах нь үйл ажиллагааны чинь нэн чухал шат болно. өөрөөр хэлбэл, та толгойгоо гашилган бусад бүхнийг умартан бодлогоширч, хүчээ шавхан ажиллах тийм хамаг анхаарал сонирхол юугий чинь булаасан ажлыг сонгон авбал зохино.
20. Хүчээ төвлөрүүлэхдээ учир дутагдалтай байх. Босоо ороолон шиг юм юм руу үсчдэг хүн юу ч бүтээдэггүй. Нэг амиар хаа дуртай газраа амжилт олшгүй. Yндсэн бөгөөд нарийвчилан тогтоосон зорилгоо биелүүлэхийн тулд хүчээ төвлөрүүлж бай.
21. Мөнгө, юмаа дэмий үрэх. Yрлэг нь хэзээ ямагт гуйлгачин болохоос айхтай саахалт зайтай оршдог учир, хэзээ ч хэнийг ч амжилтанд хүргэж байсан удаагүй. өөрийгөө арвич хямгач болгон сурга, орлогынхоо нэг хэсэгийг цааш нь хий. Банкинд хадгалуусан мөнгө бол өөртөө бат итгэлтэй байх үндэс мөн. Мөнгөгүй хүн хүний юу хэлсэнийг зөвшөөрөх, талархан дэмжихээс өөр аргагүй байдаг.
22. Урам зориггүй байх. Та урам зориггүйгээр ямар нэг юм хийх гээд үз, бид хөндлөнгөөс чинь харж байя! Түүнээс гадна, нөлөөтэй юмгүй, урам зоригтой хүн янз бүрийн бүлэг хүмүүс, хамт олонд нэвтэрдэг давуу талтай.
23. Хүлээцгүй байх. Ямар нэгэн юманд халгаатай, “хатуу духтай” хүн дээшээ дэвших нь нэн ховор гэлцдэг. Хүлээцгүй гэдэг бол зөвхөн хүн шинэ мэдлэг эзэмшихээ больсныг харуулдаг юм. Хүлээцгүйн хамгийн сүйтгэгч төрлүүд нь улс төр, арьсны болон шашны итгэл үнэмшилтэй холбоотой байдаг.
24. Хамтран ажиллах чадваргүй байх. Олон хүн зөвхөн бусадтай ажиллаж чаддаггүй улмаас ажлын байр суурь, албан тушаалаа алддаг. Энэ шалтгаан бусад алдаатай хослох нь олон тохиолддог. Сайн мэдээлэлтэй эзэн, удирдагч захирагдагсдынхаа ийм дутагдлыг гадагш гаргадаггүй.
25. Та өөрийн биеэр олоогүй хөрөнгийг эзэмших (энэ нь баян өв залгамжлагчидад онцгой тохиолдно) Баялагийг ёс бусаар эзэмших нь алхам алхамаар хувь тавилангийн шинжтэй болж ирдэг – амжилт гарч байсанүй, цаашид ч гарахгүй. Гэнэт баяжих гэмтэй, гэдрэг унах өвчтэй гэлцдэг.
27. Зориуд хүний мөсгүй зан гаргах. Нэрээ залуугаасаа эрхэмлэ! Нэр төрөө алдах амархан. Yнэндээ нөхцөл байдын шахалтаар хүнд юуч үлдээгүй юм уу сүйрүүлсэн хохиролоос болоод тэр хүн залилж мултарч эхэлдэг явдал байдаг. Энэ бол онцгой учрал! Гэтэл мэдсээр байж ийм замд орсон хүн юунд ч найдах юм билээ. Нууц юм эрт орой алин боловч ил болдог, эрх чөлөөгөө алдах тухай ярихаа байя гэхэд насан туршаа л нэр төрөө алддаг.
28. Биеэ тоох ба нэрэлхэх. Эдгээр чанар нь энэ хүнээс дөлж явагтун! гэж бусад хүнд анхааруулсан дохионы гэрэл мэт алсаас ив илхэн байдаг. Тийм хүн амжилт олж боох боловч баярлах тавилан байдаггүй.
29. Баримтуудыг эргүүлж тойруулж бодохын оронд тааварлах. Олонхи хүмүүс дүгнэж эгнэж, эргэцүүлэн бодууштай баримтуудад дэндүү хайхрамжгүй ханддаг, залхуу, дэндүү энгийн өнгөц бодомжийг үндэс болгосон хэн нэгний “санал”-ыг илүү чухалчилдаг.
30. Мөнгөгүйдэх. Энэ нь ар тал, дэмжлэггүйгээр ажлаа эхэлдэг, алдаа гарсан тохиолдолд том хэмжээний эвгүй явдлаас аврагдаж чадахгүй хүмүүсийн дунд ихэд дэлгэрсэн байдаг. Та алдаагаа засах, бизнесийн ертөнцөд овоо нэр хүнд олохын тулд боломжтой бол бусдын дэмжлэгийг эхлээд ав, эсвэл мөнгө хуримтлуул. Энэ бүх гучин явдал бол оролдож үзсэн хэр нь унаж тусч, алдаж байсан хэн бүхний сайн мэдэх амьдралын эмгэнэлт явдал юм. Хэрэв энэ жагсаалт танд юу ч өгөхгүй бол өөрийгөө сайн мэдэх ойр дотны хүмүүсийн нэгнээс нь асуу. Тэр хүн бүгдийг зүйл зүйлээр нь тантай хамт нарийвчлан судлаг, харин өөрийгөө гомдсон хүн болгох гэж бүү оролдоорой! Гэтэл зарим хүнд үүнийг гав ганцаараа хийх нь зохистой байж болох юм. Олонхи хүн өөрийгөө бусад хүн харж байгаа юм шиг хөндлөнгөөс харж чаддаггүй юм. Та тийм хүн биш ч байж болно.
3 Comments
Cekc.mn deer unshij bsan hamgiin heregtseetei medeelel baina! Bayarlalaa
sedev davtagdaad bna lalaraa bas 10 huruu tegsh hun gej bhgui buh shinjiig uurtuu aguulsan huniig gegeenten tugs gegeersen hun gene hamgiin chuhal n setgeleee ariun bailgah heregtei hund muu zui sanaj hilentsed uil hiihgui hel am ataa horsoloos angid hund tusalj baih heregtei sain yavah sanaaniih gedeg bhaa
Hun tugs bish