/1947-1989 онд амьдарч байсан. АНУ-ын иргэн. Хоч нэр нь Тэд Банди, Крист Хаген. 1989 онд 40 эмэгтэйг алсан учир 1989 онд цаазаар авахуулах ялаар шийтгүүлсэн./
Царайлаг эрэгтэй алуурчдын жагсаалтыг яах аргагүй тэргүүлдэг энэ эр харгис хэрцгий цуврал аллагаараа АНУ-д Белль Ганнесийн дараагаар хоёрдугаар байранд бичигддэг юм. /PS: Цуврал алуурчдыг байр эзлүүлэх нь утгагүй боловч нэгэн сайтад ингэж бичжээ./
Дур булаам ааш, хэнтэй ч эелдэг боловсон харьцдаг хуурамч чанараараа олон найз нөхөдтэй, боловсролтой, сайн зөвлөгч, харилцан ярилцагч түүнийг гадаад төрх нь цуврал, манъяак алуурчин гэсэн ойлголтыг хэнд ч төрүүлэхээргүй нэгэн байсныхаа хүчинд чамгүй олон жил баригдалгүй явж хуулийн хүрээнд хэргээ шийдүүлэхэд нөлөө үзүүлж байжээ. Түүнтэй уулзсан хэн бүхэн эхний мөчөөс түүнд татагдаж, ялангуяа эмэгтэйчүүд өөрийн эрхгүй ойртдогоос хэн ч түүнийг цуврал алуурчин гэж төсөөлж чаддаггүй байсан гэх.
Түүний ярьж хэлж буй зүйл, биеэ авч яваа байдал нь өндөр соёл боловсролтойг нь гэрчилж, шог хошин яриагаараа олон найз нөхөд тойрон хүрээлэгчидтэй болсон, ялангжяа эмэгтэйчүүдийг татахад ямар ч төвөггүй байдаг байв. Энэ мэтээр наад зах нь амь насаа алдсан 40 гаран эмэгтэйчүүд үүнийгээ хувь тавилан мэтээр хүлээж авсаныхаа эцэст харгис хэрцгийгээр хүчирхийлүүлэн хохирогч болдог байсан юм. Хуучны уламжлалт алуурчдаас ялгаатай нь гэвэл түүнд ямар нэг сэтгэцийн гэхээр эсвэл удамшсан эмгэг байгаагүй бөгөөд ид залуу насандаа найз охиндоо хаягдсан нь эмэгтэйчүүдийн аминд хүрэх шалтгаан болоогүй гэж хожмоо тэр мэдүүлжээ.
1970-аад оны эхээр Америк тэр тусмаа Калифорнид охид, эмэгтэйчүүд манъяак маягийн дайралтад өртөн амь үрэгдэж, ор сурагггүй алга болж, тамлуулж зодуулж, зэрэмдэглүүлсэн цогцсууд энд тэндээс олдох болжээ. Хамгийн эхний хохирогч Сиетл хотын иргэн Шарон Кларк байв. Түүнийг унтаж байхад нь толгой руу нь арматур төмрөөр цохисон боловч тэр золоор амьд үлдэж. Тухайн үед алах оролдлогод ямар ч тайлбар олдоогүй бөгөөд хохирогч дайрагч этгээдийн гадна төрхийн талаар төсөөлөлгүй тэрч байтугай эрэгтэй эмэгтэй алин болохыг ч хэлж мэдэхгүй байв.
Гэмт этгээдийг цагдаагийнхан эрж хайж байх хооронд охид алга болох нь тогтмол шинжтэй болсон байна. 1974 оны нэгдүгээр сарын 31-нд Линда Энн Хилл, мөн оны гуравдугаар сарын 12-нд кино үзэхээр явсан Донна Гейл Мэнсон, түүнчлэн оюутан охид болох Сюзан, Бренда гэх мэтчилэн алга болсоор л байв. Хохирогч эмэгтэйчүүдийн тоо тасралтгүй өсөх тусам цагдаагийн байгууллагын мөрдөн мөшгөх ажиллагаа хэт олон сэжиг таамаг руу хөвөрч гэмт этгээдэд ямар нэг байдлаар ойртож чадахгүй байсан гэнэ. Тухайн үед эмэгтэйчүүдэд халдсан хэд хэдэн манъяак эрчүүдийг шалгаж байсан боловч цуврал гэхээр аллага үйлддэг гэмт этгээд олдохгүй ихээхэн хугацаа алдсан юм.
1974- оны долдугаар сард нуурын эргээр явж байсан хэсэг охидоос хар үстэй өндөр нуруутай царайлаг өрөөсөн гараа боосон залуу дөхөн ирж өөрийгөө танилцуулан завь гаргахад хамт туслахыг хүссэн байна. Охид ч зөвшөөрч түүний Вольксваген дээр ачихад нь тусалжээ. Тэрбээр тэдний хэн нэгнийг гэр хүртлээ хамт явж завиа буулгахыг туслахыг хүсэд нь охидоос зөвшөөрөөгүй бөгөөд харин шаргал үст Жэнис Отт зөвшөөрч цуг явжээ. Охин эргэж ирсэнгүй. Энэ явдлаас хэдэн цагийн дараа Наслунд л гэх охин яваад мөн л алга болов. Хэдэн хоногийн дараагаар эдгээр охидыг өөр бас үл мэдэгдэх цогцостой хамт нийт 3 цогцос нуураас илрүүлсэн ба харахад хүчирхийлж алсан ул мөр илэрхий байв.
Гэрчүүдийн мэдүүлгээс цагдаагийнхан хэд хэдэн дүгнэлт хийжээ. Нэгдүгээрт гараа бооосон хар үстэй, өндөр нуруутай хүний нүдэнд дулаахан гэхээр залуу энэ хэргийг үйлдэж байна. Хоёрдугаарт аллага зөвхөн нэг хүнтэй холбоотой төдийгүй хохирогчид ихэвчлэн хүчинд автаж зэрлэгээр алуулж байна. Гурав дугаарт зам дагуух газраар гэмт этгээд явж охид эмэгтэйчүүдийг ямар нэг байдлаар татаж улмаар алж байна гэсэн дүгнэлтэд хүрч ийм гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийг сэжиглэн баривчилж эхэлсэн байна. Эмэгтэйчүүд алга болж, тэдний цогцос олдох нь тогтмол шинжтэй болох тусам цагдаагийнхнаас иргэд хариу шаардаж эхлэв. Алуурчинд ямар нэг хэмжээ хязгаар байсангүй.
Огт санаандгүй байтал нэгэн эмэгтэй цагдаагийн газар луу утастан Тэд Банди хэмээх залуу эмэгтэйчүүдийг хулгайлан алж байна хэмээжээ. Цуврал аллагад орон нутгийн иргэд ихээхэн уурсаж түгшсэн байсан учир янз бүрийн сэжиг таамаг, мэдээ, мэдээлэл ирүүлж байсны дотор дээрхи мэдээллийг сэжиглэж шалгах сөхөөтэй цагдаа ч байсангүй. Хохирогчдыг чулуу болон биет зүйлээр цохин ухаан алдуулж хүчиндэх, хутга мэс хэрэглэж тамлан алах зэрэг хүчирхийллийн хамгийн хурц хэлбэр Тэд Бандийн нэрийн хуудас байв.
Эцэст нь алуулсан хохирогчдын тоо 40 дөхөх тэр үед л цагдаагийнхан Тэд Бандиг баривчилжээ. 1975 оны наймдугаар сарын 16-нд машинаараа удаан явж хоёр талын байруудыг ажиглаж байсан нь сэжиг төрүүлж шалгасан байна. Эхэндээ Тэд Банди худал хэлж сонгуулийн ажлаар яваа жирийн нэг судлаач гэж байсан ч удалгүй үнэнд гүйцэгдэж гэрээс нь гэмт хэрэгтэй холбоо бүхий газрын зураг олдсон байна. Улмаар крминалистик шинжээчид түүний машинаас нэгэн хохирогчын үсний хэсгийг олж тогтоов. Таньж олуулах ажиллагааны үед хэд хэдэн гэрч түүнийг таньсан төдийгүй зарим нэг хохирогч биеийн зарим нэг онцлог хөдөлгөөнөөр шууд ялган зааж байлаа. Тэд Банди өөрийгөө хэргийн газар тохиолдлоор байсан төдийгүй хэргийн золиос болж гэж зүтгэсээр. Гэвч гэрчүүд түүнийг өөрийн санасанд хүрдэг зальт этгээд гэдгийг баталж байсан юм.
Мань эрийг шүүхээр хэлэлцүүлэхээр Колорада мужийн Аспенд хүргэжээ. Тэрээр шоронгийн хуягууд болон яллагч нарын сэтгэлийг татаж хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлсэн төдийгүй хүмүүст ийм залуу, ухаалаг сэхээтэн яагаад ч гаж донтой алуурчин байж таарахгүй гэсэн сэтгэгдлийг төрүүлж чадсан юм. Хүн бүхэн түүнтэй эелдэг харьцаж, сайн хоолож байсан төдийгүй шүүхэд хүргүүлэхдээ гавгүй явахыг зөвшөөрдөг байжээ. Банди өөрийгөө өмгөөлөх болно хэмээн мэдэгдэж хууль зүйн ухааны шаардлагатай бүх номыг авчирч өгөхийг хүссэн байна. Үүний дагуу шүүх ажиллагааны явцад түүнийг орон нутгийн номын санд очихыг зөвшөөрчээ. Хэдийгээр түүнийг харгалзагч дагаж явсан ч тэрээр номын сангын 20 футын өндөр цонхоор оргож, зугтаад гурав хоногийн дараа нэгэн уулын эзгүй байшингаас баривчилан чангалан хорьсон байна. Алуурчдаас гүйлгээ ухаантайгаараа ялгаатай тэрбээр хуулийн цоорхойг ашиглан хэргийг сунжруулж хоёр дахь орголтодоо бэлтгэн турж эхэлсэн байна. Тэрбээр 1977 оны хоёрдугаар сард шоронгийн гэрэлтүүлгийн хэсгийн шаврыг авч тохой хэрийн зайгаар хоёрдахь удаагаа оргов.
Тэр Чикаго хүрч дараа Атланта, Флоридагаар тэнэж хэрцгий аллагуудаа үргэлжлүүлэн үйлдэж охидын нийтийн байраар явдаг жинхэнэ “ангууч” тэр төрхөндөө эргэж орсон байна. 1978 онд л гэхэд нэгэн дотуур байранд 4 эмэгтэйг хүчиндэн зодож алжээ. Хэрэгтэнг тохиолдлоор 1979 онд хулгайн машинтай явж байхад ахин баривчилж шүүхэд хүргэв. Тэд урьдын адил шүүх хурал дээр биеэ эгээ л яллагч адил авч яван өөрийгөө гэм буруугүй гэж зүтгэсээр байсан боловч гэм буруутайг хангалттай нотолж чадсан юм. Тангарагтан руу эелдэгээр инээмсэглэж, шүүгч нар луу итгэлтэйгээр харж, өмнөх хэргүүдийн талаар жишээ баримттайгаар ярьж олон хуулиас ишлэл татаж өөртөө итгэлтэй байсан түүнийг цэх сууж гэрчүүдийн мэдүүлгийнг сонсоход өөртөө итгэлтэй байдал алдагдаж эхэлжээ. Шүүх хурлын явцад Банди бэлгийн асуудалтай байсан нь тогтоогдож ирэв. Тэрбээр эмэгтэйчүүдийг нууцаар харах дуртай, нийтэд өөрийгөө заримдаа цус сорогч мэтээр ярьдаг байсан гэжээ.
Эцсийн эцэст түүнд цаазаар авах ял ногдуулахад түүнийг өмгөөлж байсан шүүгч нар хамтран ажиллахад таатай байсан гэдгээ мэдэгдэж сайн хуульч болох байсан гэж мэдэгдэл хийж байсан гэлэг. Хамгийн аймшигтай түүнийг цаазлан цаазалтал нь хуулийн байгууллагын тэр дундаа шоронгийн алба хаагч нар хамгийн сайнаар хандаж, түүнд зориулан ном бичиж, хүүхнүүд хайраа илэрхийлсэн захидал илэрхийлцгээж байсан нь сонирхолтой. Үнэн хэрэгтээ тэр эмэгтэй хүнд хорссон жирийн нэгэн гаж донтой алуурчин байсан төдийгүй хуулийн цоорхойг ашиглаж өргөдөл бичсээр 10 жил амьд байж чадсан.
Хамгийн сүүлд тэрбээр өөрийн гэм бурууг нэг бүрчлэн бичиж 23 аллагыг дурдсан цагдаагийн байгуулага нэмж 15 аллагыг нь тогтоосон билээ. 1989 оны 1 дүгээр сарын 24-нд Флоридийн шоронд цахилгаан сандалд суулган цаазаар аваачих тэр мөчид гэр бүлийнхэндээ мэнд дамжуулахыг хүсч айсандаа нүд нь ийш тийш гүйж, нүүр нь хувхий цайсан байсан гэдэг. 200 вольтод цохиулан амьсгал хураах тэр мөчид гадаа нь 100 орчим сурвалжлагч шавж, гартаа түүнийг цаазаар авахуулж байгаад нь баярлаж лоозонг барьсан байж. Нэгэн нутгийн иргэн бүр баярласандаа “Би энэ мөчийг 10 жил хүлээлээ” хэмээн ярьж, тэр ч байтугай бага шиг галын наадам хийсэн гэдэг. Түүний тухай 10 гаруй ном, зургаан кино хийгдэж байсны дотор нэг кино нь олон улсын наадмаас шагнал хүртэж байжээ.
Г.Оюунболд /хуульч, судлаач/
17 Comments
ipgvv dongio isdag vxtep n xana sawach bapag xana sawaxch bagdna
ene huchin hiideg ulaan mahaa zahirch chaddaggui humuusiin tr doodhig n tasdaj tarchilgawal taarna buzar2
n0thing minecraft toglodog uu gu yu tanidag hun shg bn
Iim yum Americt bainga gardag shd.Endhiin 5 dahi bolgon Dateline gej programm-r mungunuus bolon oor olon shaltgaanaar ehner, ger bul, orool busdiig honooson humuusiin tuhai gardag.Manaihan l Americ geed uhchiheed baidag bolohoos,hunii araatan zan aris ongo, angi garalaas hamaarahgui shd ee
chi yamar Profiler bish, Aluurchin hohirogchoo yaj songodgiig chi yaj medeh yum be? irgen aluurchnii gart aimshigt hertsgiigeer aluulah boltugai ehleed huchinduuleed! irgen aluurchnii gart aimshigt hertsgiigeer aluulah boltugai ehleed huchinduuleed! irgen aluurchnii gart aimshigt hertsgiigeer aluulah boltugai ehleed huchinduuleed! irgen aluurchnii gart aimshigt hertsgiigeer aluulah boltugai ehleed huchinduuleed
i saw the devil uzsen ali deer. bi solongosiin crime kinond durtai. ochigdor bas our town gedgiig uzlee. Memory of Murder gehdee minii hamgiin durtai kino. jinhene bolson uildlees uudeltei. Bas ongorson jil Child geed bodit yavdlaas uudeltei kino garsan bsan. odoo neg Silenced geed shine kinog n english-eer subtitle hiihiig n huleej bna. BAs bodit yavdlaas uudeltei, kino hiij bh yavtsdaa eserguutseltei tulgarsan gesen.
ungu zus haidag hooson tolgoitoi hulduu huuhnuud hamgiin tuuund urtuj bgaam daa.
I saw the devil gedeg nertei kino, googledeerei
bishe i saw the devil yum bishu bas l evgui kino shu
solongosiin the chaser yu? aimaar kino joohon huuhduud uzeed hereggui.
bas solongos kino bdag sh de….dandaa zaluuhan saihan saihan huuhnuudiig aldag aimshigiin eregtei hun bdag..bi sayhan uzej bsan tv geer garsan….nerii ni sandaggui ee… chaddagiin bol bari biluu yu bilee baiz….yamarch bsan solongosiin 3maral od geed kinon deer gardag inha gardag yum….bodit gej bodohoor aimaar yumaa….
ene chini munh orgiloos hamaagui i deer yum bishuu. nasand hursen emegteig huchirhiildeg, ter muu chini 6 han nastai nyalh amitniig aimar bolgoson adgiin shaar bhgui yu. munh orgiliig bariwchlaagui bsan bol udiid hichneen ch huuhed hohiroh bsniig buu med de. ter muug hurdan tonilgoosoi.
aimshigtai yum end delgerengui medeelel
http://en.wikipedia.org/wiki/Ted_Bundy
ter uyed yamar azaar tsahilgaan sandald suulgadag baisiin, odoo Califorina mujid tsaaziiin yaliin orond buh nasaar ni horidog
jiliin dotor 30 aad hun altsan baigaazdeee aimar baagii
тэр кино нь хурга майлахаа болино бишүү эсвэл seven байхдаа цуврал аллагатай шагнал хүртэж байсан кино их цөөхөн лдөө энэ 2 байж магад
Munkh orgil geed jaahan ohidiig huchindej aldag zaluu sanaand orchihloo