Чимээгүй “хашгираан” /сурвалжилсан тэмдэглэл/

Ээж минь намайг төрүүлэх тэр л мөчид өөрийгөө энэ хорвоо дээрх хамгийн аз жаргалтай хүн болсноо мэдэрсэн гэдэг. Гэвч тэр л гайхамшигт мөчийг мэдрэлгүй энэ л насыг өнгөрөөнө гэдэг харамсалтай гэж хэлэхэд хэтэрхий багадна. Энэ бол эмэгтэй хүн бүрийн өмнө хэзээ нэгэн цагт тулгардаг хамгийн хүнд, хамгийн харамсалтай сонголт болох үр хөндөлтийн тухай юм.

Үр хөндөлтийн хор хохирол, сөрөг үр дагаварын тухай хаа сайгүй ярьж, хүмүүс түүний тухай хангалттай мэддэг гэж боддог ч үнэн хэрэгтээ жинхэнэ мөн чанарыг нь бид төдийлөн сайн мэддэггүй. Өнгөрсөн жилийн Эрүүл мэндийн газрын 16-38 насны эмэгтэйчүүдэд явуулсан статистик мэдээнээс үзэхэд 10688 эмэгтэй үр хөндүүлсэн нь шууд утгаараа биш ч үүний талаар мэдлэг, мэдээлэл хомс байгаагийн нөлөө гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй. Гэхдээ энэ нь зөвхөн улсын эмнэлгийн статистик мэдээ. Хувийн хэвшлийн эмнэлгийн тооцоог гаргавал эмзэглэмээр зүйл гарах биз ээ. Албан бус тооцоогоор жилд 35 мянга, түүнээс их үр хөндөлт хийдэг гэсэн хар мэдээ байна. Аймшигтай байгаа биз? Манай улс 1988 оны луу жил 2 сая хүн амтай болж байсан түүхтэй. Гэтэл өдийг хүртэл хугацаанд сая иргэнээр бүл нэмсэнгүй. Үүнд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хар толбо нь үр хөндөлт билээ. Өнөөдөр хүн амын тоо 2,8 сая болж өсчээ. Статистик тоо баримтаар авч үзвэл, энэ тоо хангалтгүй бөгөөд наад зах нь 7 саяд хүрсэн байх ёстойг судлаачид хэлж байна.

Хүсээгүй үр хөндөлт нь ихэнхидээ 16-20 насны охидын хооронд түгээмэл байгаа асуудал юм. Охид үүнийг хийлгэхээсээ өмнө биш, хийлгэснийхээ дараа л сая үнэн мөн чанарыг нь ухаарах нь бий. Ийм нэгэн зүйл миний нэгэн дотны хүнд тохиолдсон учраас энэ тухай бодит сурвалжлага хийн тэмдэглэл бичих боломж надад олдсон юм. Хэдий ингэх нь ёс зүйд нийцэхгүй мэт надад санагдсан ч, бичих хүсэлдээ хөтлөгдсөнийг минь өршөөх биз ээ. Миний найз одоо 20 настай, 10 долоо хоногтой жирэмсэн. Түүнийг ийм сонголт хийнэ гэж хэний ч санаанд ороогүй байтал тэрээр энэ л замыг сонгосон. Учир нь энэ дэлхий дээр хэнээс, юунаас ч илүү хайртай, чиний төлөө үхье сэхье хэмээдэг, хүүхэдтэй болъё хэмээн хамгийн ихээр хүссэн найз залуу нь Солонгос явснаасаа хойш сураг тасран, удтал холбоо барихдаа өөр хүнтэй гэрлэж, удахгүй аав болох гэж буйгаа хэлэн уучлал эрээд амьдралаа боддоо гэх үгийг хэлээд л утсаа тасалж. Ингээд бид хоёр тэр нэгэн эмэгтэйчүүдийн гэх тодотголтой хувийн эмнэлгийг зорилоо.

Гаднаас нь харвал хуучин таван давхар орон сууцны нэг давхарт Эмэгтэйчүүдийн эмнэлэг гэх жижигхэн хаягтай аж. Дотогшоо нь орвол тус эмнэлэг нь үндсэн хоёр өрөөтэй. Нэг нь дөнгөж гаднаас нь ороод үзлэгийн өрөө хүртэлх 10 метр зайнд үргэлжлүүлэн тавьсан урт нарийн сандал. Үүндээ эмнэлгийнхэн хүлээлгийн өрөө гэж гоёдмоор нэр өгчээ. Харин нөгөө, хоёр дахь өрөө нь үзлэгийн өрөө буюу нөгөөх ажлыг хийдэг газар. Ийм л хоёр өрөөнөөс тус эмнэлэг бүтдэг. Ер нь л үүнийг эмнэлэг гэд хэлчихээр тодорхойлолт харагдсангүй. Харин нэг тийм хүйтэн, зэврүүн хонгилын өрөө гэмээр. Энд ирдэг хүмүүс нь ч түүнийг нь мэддэг. Энэ газар нь ч “гол үүргээ ухамсарласан” хэнээс ч айж эмээдэггүй бололтой. “Хүлээлгийн өрөө”-нд очероо хүлээн суух охид бүгд нэг л зорилгоор энд ирцгээсэн. Миний найз ч мөн адил. Тэднээс үүнийг хийх болсон тухайг нь асууя гэтэл тэдний нүднээс, тэр их түгшүүр, айдас, хилэгнэл, хайр, хорсол, гашуудал, нулимс, цөхрөлт харагдсан харцнаас нь бушуухан дальдчин нүүрээ бурууллаа. Битүүхэндээ би тэднээс айж байлаа… Тэр дунд найзынхаа ээлжийг хүлээн суухдаа тэр аймшигт газраас бушуухан л гарч одохыг хүлээж ядан, бас түүнээс үүнийг битгий хийгээч гэж дахин дахин гуйсан ч хэдийн оройтжээ. Түүнийг эмч дуудаж өрөөндөө орууллаа.

Дотуур үзлэг хийгээд, “Одоо ч бараг оройтоод л байна даа. За яахав” гээд итгэлтэй байгаа эсэхийг нь асуугаад бушуухан ажилдаа орохоор яарлаа. Охин ч зовлонгийн түргэн хэмээсээр биеэ бэлдлээ. “Чи бие зассан уу?”- гээд эмч бүх зүйлийн талаар чимээгүйхэн сувилагчтайгаа ярилцав. Ингээд нэг л мэдэхэд эмэгтэйчүүдийн орон дээр гарсан байлаа. Сувилагч: “ Хөхөө сайн имрээрэй гээд” – таг дуугүй болов. Бүсгүйд хүйтэн төмөр зүйл мэдрэгдэж, нэг л аймшигтай, дотор нь жихүүдэс даагаад явчихав. Удалгүй эмч тариа тарьж, за одоо мэдээ алдуулсан айлтгүй, биеэ сул тавиарай хэмээн заавар өгөв. Хэсэг хугацааны дараа нэг хурц үзүүртэй зүйлээр доороос базаж байгаа мэт татаж, өвдлөө. Яах гэж би??? Хэмээн шүд зууж дотроо тэссээр л, ингээд сувилагч эгч зүгээр хэмээн, толгойг нь илэв. “Одоо савны амсрыг чинь тэлж байна, хөдөлж болохгүй шүү”.

Удалгүй бас нэг хүрц үзүүртэй зүйлээр гэнэт сав рүү нь хатгаж, маш их өвдөөд явчихав. “Яасан хэцүү хорвоо вэ?? Эрчүүд энэ мэдрэмжийг мэддэгүй ямар аз жаргалтай улс вэ?” хэмээн бодож амжив. Тэгснээ ямар нэгэн зүйлээр юм дотроос нь чангааж зулгаан, татаж гарав. “Бурхан минь, ямар их өвдөж байна аа, нөгөө мэдээ алдуулалт яасан бэ?” Эмч тайвшруулж, “Одоохон дууслаа, тэвчээртэй бай ”- хэмээн сануулав. Охин дотроо гаслан гасалсаар, “хэрэв дахиад л амьд байдаг юм бол эрчүүдийг бүгдийг нь үзэн ядан, хэзээ ч тэдэнд нүүр өгөхгүй дээ, үүрд” хэмээн, шүд зуув. Өвдөлт шүдний өвчин ч биш, гар хөл, толгой тархи, ер нь цаанаа нэг ер бусын аюултай, дотор зарсхийлгэсэн эвгүй мэдрэмж байв. Чиний бүх дотрыг чинь эргүүлээд, нэг хүн ороод гараараа зулгаагаад, байгаа юм шиг. Цусны эхүүн үнэр үнэртэж, дотор харанхуйлав. “Тэрхэн үед бэлгийн харьцааны ханамж яах гэж хүнийг ингэж тамлан зовоох гэж уриалан дуудна вэ?”- гэж бүсгүй бодов. Үнэхээр бүх хүүхнүүд, эмэгтэйчүүд, эмээ, ээж, эгч таньдаг бүх хүмүүс маань яг ийм мэдрэмжийг ямар нэгэн байдлаар амьдралдаа амссан л байгаа даа….. Багажны хусах чимээ өрөөнд тасраагүй байлаа, сувилагчийн бээлийтэй гарыг даган нөжирсөн цус урсаж байв. Энэ бол бүсгүйн бодлогогүй нэгэн алхам хийсний үр дүн болох хүсээгүй ургийнх нь нэгээхэн хэсэг байв. “За боллоо бүх юм жин тан, миний охин айлтгүй хэмээн эмч, хөлсөө арчив. Нэлээн томорсон байсан, бараг 12 долоо хоногтой…” хэмээн хоорондоо ярьцгаав…Үүний дараа хажууд нь ухаан алдах шахам арай ядан харж суусан би түүнийг хараад өрөвдөн хайрлаж, хоолой зангирч нулимсаа дотроо арайхийн залгин түүнийг түшин босгоод, авч гарлаа.

Үнэхээр энэ чинь юу юм бэ? Ийм харгис зүйл байх гэж. Түүнийг ингэж хэлэх үггүй болтлоо, дуслуулах нулимсгүй болтлоо тарчилж байхад нөгөө хайртай дуртай гээд байсан хорвоод хосгүй сайхан залуу хаана байна? Хүүхэдтэй болчихжээ гэж хэлэнгүүт алга болсон биз дээ?

Тэгэхээр хайр сэтгэл гэж огтхон ч байдаггүй хэрэг үү? Бидний ээж, эгч, эмээ гээд эргэн тойрны минь хүмүүс хэзээ нэгэн цагт бүгд ийм зүйлтэй тулгарч байсан гэхээр тэднийг өрөвдөж хайрлах эрхгүй сэтгэл төрөн эмэгтэй хүний хувь тавилангийн тухай эргэцүүлэн өөрийн эрхгүй мэгштэл уйллаа. Найз минь үр хөндөлт хийлгэснийхээ дараа 14 хоногийн турш цус алдсаны эцэст сая нэг илааршсан юм. Үр хөндөлтийг хийлгэж байгаа нь зөвхөн үрээ хөндөөд зогсохгүй өөрийгөө ч мөн хөндөж байгаа хэрэг. Ингэж хэлж байгаагийн учир гэвэл ургийн бойжилтыг зогсоох хэд хэдэн арга нь эхийн эрүүл мэнд амь насанд чиглэгдсэн сөрөг үр дагавартай байдаг байна. Эхийн хэвлийд хүн дүрсээ олсон гурав түүнээс дээш сартай ургийг мөчлөх аргаар хөнддөг. Мөчлөх үед дөрвөн мөч болох гар хөл, дараа нь их биеийг хэсэглэн авдаг. Харин ургийн толгой эхийн умайгаар багтдаггүй учир бяцалж гаргадаг аж. Энэ бүх үйлдлийг эмч хэзээ ч нүдээрээ харж хийдэггүй,зөвхөн хурууны мэдрэмжээрээ л хийдэг. Эхийн саванд үлдсэн зарим хэсгийг халбага хэлбэрийн багажаар хусдаг бөгөөд энэ үед эхээс их хэмжээний цус алдаж хүчтэй өвдөлтийг мэдэрдэг байна. Соруулах аргаар үр хөндөх нь умайн хүзүүгээр нарийн гуурс оруулж тоос соруулагчийн хүчийг 21 дахин нэмсэнтэй тэнцэх багажаар соруулж үр хөврөлөөс юу ч үлдэхээргүй болтол нь соруулдаг. Үүнд зөвхөн хөврөл устгагдах бус эхийн зарим эд эрхтэн ч сорогдох аюултай.

Охид бүсгүйчүүд эм болон ургамал ууж үр зулбуулах нь элбэг. Харин энэ арга нь алтан нарыг харж аав ээжээсээ хайрыг мэдрэхийг хүссэн бяцхан хүүхдээ өлсгөн хөнөөж буй хэрэг юм. Эхийн хэвлийгээс дамжих хоол,ус зэргийг тэрхүү эм ургамал нь хаадаг аж. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд хувь хүнээс үр зулбуулах чанаргүй эм хэрэглэж, хохирох явдал нэлээн нэмэгдсэн байна. Хэзээ хаана үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй зулбуулах эмийг “Нарантуул зах”-д 5000-15000 худалддаг. Энэ эмийг хэрэглэхдээ эмэгтэйчүүд хүний хараанаас зайдуу байхдаа хэрэглэдэг нь нотлогдсон бөгөөд их хэмжээний өвдөлт цус алдалтыг эмчийн хяналтаас гадуур байх үед авах учир хор хохирол их дагуулдаг аж. Мөн тэвнэ шиг том зүүгээр давсны хүчлийг тарих явдал байх ба энэ нь үр хөврөлийг түлэх замаар ургийн хөгжлийг зогсоодог. Анхны ургаа тээж буй жирэмсэн эхийн умай тэрхүү хүчилд түлэгдэн дахин үртэй болох боломжоо алддаг. Хорвоо дээр эмэгтэй хүн болж төрсөн хэн ч бай ээж ээ гэж дуудуулахыг хүсдэг. Гэтэл хэзээ ч эх болох боломжгүй болно гэдэг дэндүү эмгэнэлтэй. Өнөөдөр нийслэлд 150 гаруй эмнэлэг байх ба үүнээс зөвхөн 10 орчим нь үр хөндөлтийг хийх зөвшөөрөл буюу батламжтай байдаг. Зөвхөн батламжтай эмнэлэг л үр хөндөх эрхтэй байтал хууль бус нууцаар үйлдэх эмнэлгүүд олон. Аль ч эмнэлэг нь үр хөндөлтийг 25000-50000 ийн хоорондох тарифаар үйлчилдэг. Энэ төлбөр ийм хямд байгаа нь айдас дагуулсан үр хөндөлтийг өөгшүүлж байна гэлтэй. Энэ төлбөрийг нэмсэнээрээ олон хүний амийг аврах болов уу.

Аборт хийлгэх гэсэн охид бүсгүйчүүдийн тоо жилээс жилд өсөж оочер дарааллыг бий болгох бөгөөд нэг үр хөндөлтийг 20-30 хан минутад хийх эмч, тэр бүр хөндөх багажийг ариутгаж цэвэрлэх боломжгүй байдаг. Тиймээс бохир багажаар дамжин халдварт өвчин бүр цаашлаад ХДХВ тусах магадлалтай. Үр хөндөлтийн бас нэгэн аймшигт үр дагавар нь савны амсрын цооролт урагдалт, хөхний хорт хавдар байдаг. Энэ нь эхийн сэтгэл санаанд нөлөөлж ганцаардмал, зожиг, аймхай, амиа хорлохыг завдах хүртэл гутранги байдалд оруулдаг байна. Хүүхэд хүний амьдралд аз жаргал, хүсэл тэмүүлэл амьдралын бэрхшээл бүрийн өмнө зоригтойгоор зогсож чадах хүч тэнхээг өгдөг. Би аав болж чадахгүй гэж өөдгүй хулчгар зан гаргасан залуугийн нэгэн адил хэвлийд тээх үрдээ буруу өгч хариуцлагаас бултах нь ирээдүйд хүүхэддээ төдийгүй өөртөө аймшиг дагуулна.

Хүн болж төрнө гэдэг ширхэг зүүний үзүүр дээр нэг ширхэг арвайн үр тогтохтой адил хэцүү замыг туулан байж хөврөл бий болдог хэмээн хүмүүс ярьдаг. Тийм бэрхшээлийг туулан байж бүрэлдэн тогтсон бяцхан амийн өөдөөс хутга мэс тулгаж цохилж эхлэх зүрхнийх нь амийг тасалж хогийн сав руу чулуудаж орхино гэдэг даанч эмгэнэлтэй. Тэд жирийн нэгэн хогийн саванд ялзран хаягдах хог биш, жорлонгийн усаар татагдаад л урсчих цус биш. Тэнд нэг хүний амьдрал, ирээдүй байгаа. Амьдралд тань баяр баясгалан, гэрэл гэгээ нэмэхээр ирсэн үрсэд алтан нарыг харах боломжийг бэлэглээрэй. Миний найз нэг удаа алдсан ч хоёр дахь удаагаа алдаагүй. Одоо тэрээр сар хүрэхгүй хугацааны дараа шинэ хүнээ хүлээж авахаар бэлдэн, эх хүн болохын жаргалыг мэдрэхээр суугаа билээ.

Эх сурвалж: Т.Маралмаа

22 Comments

  1. nara says:

    Burhan mini minii nugliig uuchlaach. Uriig mini butsaaj uguuch. 

  2. capaa says:

    bi ch gsn avahyylj bsaan, umnu ni avahyylsan gsn humuusiig byryytgadag bsan, ghdee minii hyvid bas shaltgaan ih bsan l daa, jiremsen gdii maani medeed nz zalyy maani bur yuch heleegui husehgui bga ni ilt bsan, bi yariltsah gj uzsen tegsen ch yuch helj chadahgu bsan, ter ch yahav bi aav eejdee heleed ter 2 maani bayrlaad buun yum bolson, tegsen ch minii zurh huuhed gargaj diilehgui gj togtooson, ter emnelgiin orond hevteed avahyylan avahyyltlaa hairlaj bsan, garaad guimeer bsan, tegsn ch avahyylchihsan.  ter uvdult ene ter nadad yuch bish bsaan, huuhed zayasan bhad gargaj chadaaguidee uuriiguu zuhej zunduu yilsan, uur yu hiij chadhav dee odo bodood bhad yaj iij bgaad gargah bsan yum gj haramsdag, ohidyydaa sain hamgaaltsgaaj bgaarai eregeichuud hezeech bid nariig bodohgui oilgohgui shu

  3. enji says:

    Olon l humuusiin setgegdeliig unshlaa.. bi emegtei hun deer bichsenchlen tumen arga bhad jiremsen bolood awhuulsan hun bna yahu ta nar..emegtei huniig buruutgaad hayad yawah amarhaan jimesen bollo geheer hayad yawdag humuus yamar ikh bdag geech yu ch medkuu olon gutsatsgaaj bh shiwdee uneheer huuhdee gargii gehed bitii yahin yarisandaa awhuulchihaa geed heleed suuj bgaa esteg hun bna. horwoogoor duuren nowshnuud bna..
    zarim ni yahu oorsdiin buruugaar jiremsen bolood awhuuldag ch gesen emegtei hun ta nar shig yumnuudaar doromjuulah boloogui shuu. Abortnii daraa gargasan huuhed gemt heregten bdag genuu bi law iim yum sonsooguin bna bitii tiim sanaanaasaa zohioson yum yarij bai. bi buur unshij tessengui yaagaad huurhii ohind yaasan hetsu bgaa bol huurhii emegteid yaasan uhmeer bsan bol sudasaa hanaad uhmeer bsan ch toruulej usgusun ehiigee bodood uhej chaddaguin bna lee shdee. Tegeed setgel shuluudad huuhdee ahij olohoor ene udaad butsaasan geed burhandaa zalbirsan emegtei hunii setgeliig yaaj medhew namaig huuhdee gargahad ooriin huuhed shig hairlaad yawdag esteg hun bdag bol gargah l blaa daanch tegdguimdaa. Hamgaalah heregseluud zondoo bnoo.Tiimee haa saigui 250 aas ehleed bna ter chine tegeed buren hamgaaldag gej bodoo yu. Bukh yum ersdeltei bdiishdee eroosoo ta nar ch yuga medhew dee.. Neeree ene deer huuhdee awhuulsan ekh huniig zuhej bgaa eregteid ni bish emegteid yum gedeg negeer duusdaggui yum shdee yu ch medkuu bj bitii teg ta nar onoodor nar mandaj bi ineej bhad margaash chi ch butelgui yumtai uchirch huuhdee awhuulaad end bgaa humuus chamaig archaagui yanhan gej tsolloh tsag irnee zaa..Etsest ohid emeteichuuddee bitii sex hii gemeer bna yaadiin gantsaaraa l yawjii muusain yumnuudad bitii ingej domojluulaj bai za. Buur heleh ug alga darwaisan yumnuudiin bichij bgaagee. Emegeteichuudee zorigtoi bdag yum shdee..joohon awtsaldaagui yum bichsen bna gehdee unshaad oilgohgui bga bol bitii oilgo oilgoh humuus ni l oilgono bizdee..ajaja..

  4. nara says:

    bi hoer saihan hvvtei eh hvn.hvvhedee torvvleh geed toroh emlegt bhad naiztaigaa bas egchteigee ejteigee geed l ohiduud emegteichvvd bnga orj garch bna.tseverleh gedeg haygtai oroond ogloo torson ehcvvdee ugaagaad odorjin gadnaas hvn avch abort hiij bhiig harsan.zarim n ch argagvi bolchihdog l bh erchvvded huurtah spraltai boloh geed argagvi tohioldoluud bj bga bh.gehdee bvsgvichvvd mini vneheer l hvseegvi bol bolson hoinoo bish bolohoosoo omno yagaad hamgaalj bolohgvi bga yum bee.belgevch oldohgvi bna gej bmaargvi l yum.chamd medregdej bga ter aimshigtai ovdoltiig gansthan chi mederch bna gej bodoj bna uu.ter avhuulj bga hvvhed chin chamaas ilvv ih ovdolt mederch bga.eh vr hoer bie setgeleeree holbootoi.hvvhed chin eejee namaig bitgii alaach geed hevlii dotor chin uilj bga.deeshee bdag chadlaaraa zugtaj aij bga.chinii omnoos bi uilay .hvvhed ymar hoorhon gedegiig medreech bvsgvi mini.chi hevliidee bga hvvhedee ehod neg haraach zvrh n tsohilj bga zvrhniih n duug sonsooch [emch sonsogdog yum] ymar hoorhon geech.jijigheen gar hol n mash tod haragddag.odoo nvvr staraig n ch harj boldog bolson.bvsgvichvvd mini yagaad iim uhaan muutai bolchihvoo ter hoorhon nylh vrsee torvvleed yaj hayj chadna vee.hvvhed eej aavtaigaa az jargaltai nvd n gereltej bdag yum shvv dee.herev bvsgvi mini chi hvvhedee avhuulj bas ahyj chadaj bga bol chi hezee ch eh hvnii jargaliig mederch chadahgvi chi nasan turshdaa ooriigoo zvheh bolno.ene horvoo deer minii l hvvhedvvd nadad hamgaas hoorhon .ene horvoo deer minii hvvhedvvded hamgiin hoorhon n zovhon torvvlsen eej n bi yum.chamaig ch bas hvvhed chin tegej l hairlana .herev bvreldeed l ehelsen bol chamaig hairalaad helsen bga hevlii deeree garaa taviad hvlee chi hvvhediihee hairiig medreh bolno.

  5. oyu-ddd says:

    abort tiim taatai yu tegeed??? tegvel abortoo songoj dee zuuleg amitan!!!

  6. oyu-d says:

    tegvel chi tegeed heden udaa bdag yum savaa tsoortol abort hiilgeed ineegeed yavj bhgui yu (yag ineegeech!) cham shig iim archaagui ems ingej archaaguitej yamar ch medleg bolovsrolguinhe har gaigaar teneg yum shig jiremsen bolchood daraa ni gonshignoj yavdag yum!  jiremsnees hamgaalah ter olon argaas taarahgui bgaa bol tegeed savaa avahuulj suvgaa boolgohgui yu MAL mini!!!! 

  7. oyu says:

    LATITUDE  hoy tenegee harin chamd helchi emegtei huni jiremslees hamgaalah ter buhen chin eronhiido emegtei hund tm taatai amar bdaggui yum bieden zarim n muugar nolooldog taria hiilgeh suulgats tavuilah geed ter chin emergeti hund muu hortei bdag harin spiral n tavihad archilhad hetsuu jiremsnees hamgaalah em uuj bolno ldoo gehdee ternse bolj bas l ydarj bdag shd bas taraglna taraglahar erchud n golno muusain umnuud oorsdoo tm um bol boovndoo erzenee sn hj bh gui yu

  8. latitude says:

    HUUHEDTEI BOLOH BOLOOGUI L GEJ BODOJ BGAA BOL HAMGAALAACHDEEE TEGEED YASAN ARCHAAGUI YUM BE MANAI EMEGTEICHUUD!!! ORCHIN UED,TUMEN ARGA CHARGA DUND AMIDARCH BAIJ ZAAVAL OVDOJ ZOVJ NUGEL HIIJ BAIH YUM,ZARIM NI NEG AMSAAD OILGOLOO GEHED OCHNOON UDAA ABORT HIILGEED BDAG HUMUUSIIG YU GEJ OILGOH VE?? USAN TENEG L GEJ HELEH BAIHDAA.

  9. latitude says:

    abortnii daraagiin huuhed ih muu hun bolj tordog gesen shuu,ene bol batlagdsan zuil. bie mahbodiin huvid ch setgel sanaanii huvid ch doroi,gemt heregten boloh shinjtei bdag gesen. magadgui horsoj gomdson huuhed ergej irehdee  shiitgeh gej tegdeg bh burhan mine!

  10. зочин says:

    nadad bas iim zvil tulgraj bsan nz zaluutaigaa verheed 2 jil bolj baital jiremsen gedgee medsen nz zaluuda heltel   3 honog nadaaas zugtaad alga bolson ter ved ni bi er hvn gej iim baidag ym uu gej bodood em uusan uusnii daraa mash ih owdolttei bsan 4 honog deer ni nz zaluu maani irsen ter ved ni bvh ym hotsorson bsan odoo tegeed 4 jil hvvhedtei boloh geed bolj chadahgvi ywj bna horwoo ygaad iim hatuu bdag ym bol oo 

  11. zochin says:

    Ээжээ? Би уг нь таныг намайг анх дуудахад диваажингийн цэцэрлэгийн солонгын өнгөт хивсэн дээр соно бялзуухайнуудтай хамт тоглож, сахиусан тэнгэрүүдийн хайрын дуунд баясанхан бүжиглэж байсан юм. Гэтэл гэнэт урьд хожид сонсогдоогүй намуухан хоолой “Миний хүү…” хэмээн дуудах нь тэр. Тэрхүү уянгалаг хоолойг сонссон сахиусан тэнгэрүүд дуулалдахаа азнан чагнаархсан бол далай давалгаагаа хумин бодолд дарагдсан билээ. Миний явах цаг ирж”. Би дэлхийн хүн болох нь. Нэг дэх долоо хоног: Ээжээ? Та минь ямар дулаахан юм бэ. Диваажингийн цэцэрлэгт үүлэн орон дээр нараар хучууланхан нойрсдог боловч таны хэвлий шиг ийм дотно, ийм тухтай байсангүй. Та мэдэх үү? Би таны хүүхэд болохын тулд их хичээсэн. Сургуульдаа онц сурч, бурхдын үгэнд сайн орсон. Бас хэзээ ч нисдэг морьд шиг дэггүйтэж, шидтэнүүд шиг оддын хооронд зугаалдаггүй байсан. Та намайг хүлээж байсан уу? Би ч бас таныг зөндөө хүлээсэн. Багш хэлэхдээ зөвхөн сайн сурагчдад л дэлхийн хүүхэд болох шагнал олгодог гэсэн. Найзууд маань тийшээ явчихаад эргэж ирэхгүй болохоор нь би жаахан айдаг байсан. Сайхан байдаг болохоор л ирэхийг хүсдэггүй байсан юм байна л даа. Та намайг аймхай хулчгар хүүхэд байна гэж битгий бодоорой. Би зоригтой жаал шүү. Хамгийн сүүлийн жишээ гэхэд би марал бугыг унан долоон бурхан өвөөгийнх рүү гал авахаар ганцаараа давхисан юм. Ээжээ? Би хэтэрхий их яриад байна уу? Намайг бүгд л тэгдэг юм. Cap эгч хүртэл надаас залхаад өдрийн турш нүүрээ буруулдаг. Шөнө харин би унтчихдаг болохоор сайхан эгч маань гэгээн мишээлээр үзэсгэлэнт царайгаа гоёдог юм. Тантайгаа байх ямар сайхан юм бэ, ээжээ… Дөрөв дэх долоо хоног: Ээжээ? Би сая зүүдэллээ. Эсвэл бүгдийг эргэн саналаа. Нэгэн цагт та минь уулыг уултай холбосон урсгал дөлгөөн их мөрөн байснаа санаж байна уу? Тэр үед би таны их уснаас эх авсан хоржигноонт бяцхан горхи байж билээ. Нэгэн цагт та минь анхилуун үнэрээ аглаг тайгадаа түгээсэн мөнхийн ногоон хуш мод байснаа санаж байна уу? Тэр үед мөчрийг тань дамжин дүүлэх бүлтгэр жаахан хэрэм би байсан юм. Нэгэн цагт та минь хараад сүрдэм байц хад байснаа санаж байна уу? Энгэрийг чинь түшин бараадсан хэдэн хөх чулууны нэг нь би билээ. Тэгэхээр та бид хоёр мянган жилийн ерөөлтэй байгаа биз. Таныхаа урсгал их мөрөн мэт саруул оюунаас үр чинь ухаан нэмнэ, мөнхийн ногоон хуш мэт гандашгүй гоо үзэсгэлэнгээс чинь зүс нэмнэ, байц хад мэт бат суурьтай хүмүүжлээс чинь мэдлэг нэмнэ. Ээжээ? Би таныг ядраагаад байна уу? Та минь сүүлийн үед нэг л дуу муутай болчихлоо… Долоо дахь долоо хоног: Ээжээ? Та битгий уйл аа. Би өдрөөс өдөрт том болж таныг өвтгөж байгаагаа мэдэж байна. Таныг уйлахаар би ч бас уйлаад байна. Та бид хоёрыг уйлахаар таны хайраар цалгилдаг, миний ханатлаа сэлдэг энэ далай шорвог болоод байна. Шорвог болохоор үр чинь амьсгалж чадахгүй тийчлээд байна. Намайг тийчлэхээр та минь өвдөөд байна шүү дээ… Ес дэх долоо хоног: Ээжээ? Та аавд хайртай юу? Би лав аавдаа хайртай. Харин аав минь надад хайргүй бололтой. Аав яагаад “Наадхаа авахуулсан нь дээр дээ. Бие чинь дийлэхгүй. Тэгээд ч сургууль соёлоо төгсөж, ажил амьдралтай болсныхоо дараа хүүхдийн тухай бодсон нь дээр” гээд байгаа юм бол? Эгээл би энд огт байхгүй юм шиг ярих юм. Ааваа би энд байна! Хүү чинь таныг сонсож байна. Хожмоо тантай усны дусал мэт адилхан гэж найзуудын чинь өхөөрдөх, хөлд орох гэж яваад таны гуталанд тээглэн бүдэрч сүрхий соривтой үлдэх, тэр сорвийг нь нэгэн үзмэрч “Сайн цагийг авчрах төрийн түшээ, их гэгээнтэн бор өргөөнд заларчээ” хэмээн өлмийнөөс нь адис авах, ээжийн залуугийн төрхийг санагдуулам сайхан охин дагуулан ирж гал голомтоо бадраах, хорвоогийн жамаар хадан гэртээ буцах болоход хөлийг тань хучин асрах ганц үр чинь тандаа учирлаж байна. Би эндээс явмааргүй байна. Ээжээ надад туслаач! Арван хоёр дахь долоо хоног: Ээжээ, Танд хэцүү байна уу? Надад аль хэдийн эм тарианы үнэр үнэртээд эхэлчихсэн. Сувилагчийн зандрангуй “гутлаа тайл” гэхийг сонсоод ч цочирдоогүй. Би зөн совингоороо ямар аймшигтай зүйл та бид хоёрыг хүлээж байгааг мэдчихсэн. Тиймээс намайг битгий энхрийл, надаас бүү уучлалт гуй. Хэвлий дээрээ тавьсан гар чинь ийм дулаахан байхад таны минь сэтгэл яагаад тийм хүйтэн болчихов оо. Ээжээ та үүнийг хүсээгүй тиймээ. Би танаас холдмооргүй байна. Хүү нь шөнө уйлж таныг сэрээж байхгүй, айлын хүүхдүүдийг шоглож нүүрийг тань улалзуулахгүй. Муу сурч чихийг тань халууцуулахгүй. Өвдөж, гэмтэж, бэртэж өр нимгэн сэтгэлийг тань чилээхгүй. Би сайн хүүхэд байнааа ээжээ. Ээжээ би айгаад байна аа. Ээжээ би даараад байна аа. Битгий… Эхийн хөх ивлэж, сүү нь асгарч эхэллээ. Хөх нь ивлэхтэй зэрэгцэн нулимс нь бас урсав. Миний хүү, хөөрхий үр минь … Эх нүдээ анина. Хоосон, өнгөгүй… Хэвлий дотор нь одоо нэг бяцхан амь хөдлөхгүй. Тэгж бодохтой зэрэгцэн бүр ч хов хоосон утгагүй санагдана. Гэтэл хоосон дундаас нэгэн эрх балчир хоолой ийн цангинуулав: “Ээжээ, би таны уургийг амлаагүй, энгэрт чинь тэврүүлээгүй ч бурхнаас заяасан үр тань билээ. Гологдсон үрсэд эргэж очих газар диваажинд олддоггүй юм. Гэхдээ сахиусан тэнгэрүүд таны цагаан сүү урсахыг үзээд, намайг гэсэн хайр тань буйг хараад өршөөн нигүүлсэв, биднийг. Би гэртээ ирэв. Та гэртээ үлдэв. Гэвч бидний уулзах тавилан энэ насанд үл үлдэв” Цангинасан хоолой замхрав. Эх цөхрөн хашгирлаа. Дуу үл гарна…

  12. DIVINEbitch says:

    Manai niigemd huuhedtei emegteichuudtei suuhiig husdeggui shuu dee? Terend ni etseg ehiin, yalanguya eregteichuuded eejiinh ni “Huuhedtei huuhneer yah ni uu” gesen ni nuluuldug bhaa. Hervee erchuud ni huuhedtei ch gesen hamaagui, toodoggui bsan bol heden huvi gargah l bsan bh. Getel huuhedtei genguut l bargaas ni toos ni l ulddeg bh daa.

  13. ----Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ------ says:

    “Жирэмсэлбэл үр хөндүүлнэ” гэсэн ахархан ойлголт манай бүсгүйчүүдийн ихэнхид нь байдгаас сүүлийн үед үр хөндөлт их өсч байна. Жил ирэх тусам өсч байгаа үзүүлэлт нь зөвхөн улсын эмнэлэгт хийлгэснээр нь тооцсон бөгөөд хувийн эмнэлэгт хичнээн эмэгтэй үр хөндүүлж байгааг тооцохын аргагүй юм.

    Үр хөндөлт гэж юу вэ?
    Жирэмсний эхний 12 долоо хоног хүртэлх хугацаанд байгалийн жам ёсоор эхийн умайд бүрэлдэн тогтсон үр хөврөлийг багажийн тусламжаар авч, жирэмснийг таслах мэс ажилбарыг үр хөндөлт гэнэ.

    Үр хөндүүлэх үед болон түүний дараа гарах өөрчлөлтүүд:

    Үр хөндүүлэх үед гарч болох хүндрэлүүд:
    -Цус алдалт, түүнээс гарах бусад хүндрэлүүд
    -Халдвар орж цаашид хүндрэх
    -Өвдөлтийн шок
    -Зөөлөн эд урагдах, умай цоорох
    -Умай агшихгүй байх, ихсийн хэсэг үлдэх

    Үр хөндүүлсний дараа гарч болох хүндрэл:
    -Сарын тэмдэг алдагдах
    -Умайн булчингийн агших чадвар сулаас умайн хөндийд шавхарга хуримтлагдах
    -Умай, түүний дайврын үрэвсэл үүсэх
    -Даавар, шингэн тогтолцооны хямрал үүсэх
    -Архаг үрэвсэл сэдрэх
    -Үргүй болох
    -Дараагийн жирэмслэлтийн үед үр зулбах
    -Дараагийн төрөлтөнд эхэс буруу байрлах, эхэс цагаас урьтаж ховхрох, цус алдах зэрэг хүндрэлүүд гарна.

    Үр хөндүүлсний дараа биений юм хэрхэн өөрчлөгдөх вэ? Хэд хонож ирвэл хэвийн гэж үзэх вэ?
    Үр хөндүүлсний дараа сарын тэмдэг их хэмжээтэй ирэх, удаан үргэлжлэх зэрэг өөрчлөлт гарч болно. Үр хөндүүлснээс хойш 1 cap гаруй болоод сарын тэмдэг ирэх ёстой. Энэ нь урьд нь хэд хоноод сарын тэмдэг ирдэг байснаас хамаарна.

    Үр хөндүүлсний дараа цус гарах ёстой юу? Хэрвээ их хэмжээтэй гарвал яах ёстой бол?
    Үр хөндүүлсний дараа 3-7 хоног цусархаг ялгадас гарах ёстой. Хэрвээ их хэмжээтэй цус гарвал эмчдээ яаралтай үзүүлэх шаардлагатай.

    Үр хөндүүлсний дараа хэд хоногийн дараа эмэгтэй хүний бие эргэж хуучин хэвэндээ ордог вэ?
    Үр хөндүүлсний дараа 1 cap болоод эмэгтэйн бие хэвийн байдалдаа орж, дааврын үйл ажиллагааны зохицуулга хэвийн хэмжээнд орно.

    Энэ хугацаанд эмэгтэйчүүд биеэ хэрхэн арчлах ёстой вэ?
    -Эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахиж ариун цэврийн хэрэглэлээ ойр ойрхон солих
    -Биеийн халуунаа эхний 3-5 хоногт байнга хянаж хэрэв халуурах бие эвгүйтэх шинж илэрвэл эмчдээ хандах
    -Үр хөндүүлсний дараа 1 сарын хугацаанд архи тамхинаас татгалзах
    -Үр хөндсөний уршгаар биеийн эсэргүүцэл суларч эрхтэн тогтолцооны зохицуулга алдагддагийг анхаарч аминдэмээр баялаг илчлэг хоол хүнс хэрэглэх
    -Эмчийн хяналтанд байх
    -Үр хөндүүлсний дараа хүнд юм өргөх, ус чийг ихтэй орчинд ажиллах, даарах зэрэг зохисгүй нөлөөллөөс болгоомжил

    Үр хөндүүлсний дараа хэд хоноод бэлгийн харьцаанд орж болох вэ?
    Үр хөндүүлсний дараа умайн амсар нээлттэй, умайн хана гадны халдварт мэдрэмтгий байдаг тул 1 cap буюу биений юм иртэл тэвчихийг зөвлөе. Бэлгийн харьцаанд орохдоо дахин жирэмслэхийг хүсээгүй бол гэр бүл төлөвлөлтийн аргуудыг хэрэглэн мөн үүний зэрэгцээ бэлгийн замын халдвар /гонорей, трихомонадын гаралтай кольпит/-аас сэргийлэх шаардлагатай. Үр хөндүүлсний дараа сарын тэмдэг үзэлгүйгээр дахин жирэмслэх тохиолдол цөөнгүй тул жирэмснээс хамгаалах хэрэгсэлгүйгээр бэлгийн харьцаанд яаран орж болохгүй. Мөн халдвар авч, тэр нь умай, дайврыг хамрах аюултай.

    Үр хөндүүлсэнээс хойш хэр зэрэг хугацааны дараа жирэмслэлтээс сэргийлэх гэр бүл төлөвлөлтийн аргуудыг хэрэглэж болох вэ? Ямар арга нь илүү тохиромжтой вэ?
    Үр хөндүүлсэнээс хойш дээр дурьдсан хугацаа өнгөрсний дараа бэлгийн харьцаанд орохдоо л жирэмслэлтээс сэргийлэх аргыг хэрэглэж эхлэх нь зүйтэй. Эхний үед бэлгэвч илүү найдвартай. Цаашид гэр бүл төлөвлөлтийн кабинетийн эмчийн заавар, зөвлөлгөөний дагуу өөрийн эрүүл мэндэд тохиромжтой жирэмслэлтээс сэргийлэх аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

    Үр хөндүүлснээс хойш хэр зэрэг хугацааны дараа дахин жирэмсэлвэл тохиромжтой вэ?
    Үр хөндүүлснээс хойш 1-1,6 жилийн дотор дахин жирэмслэхгүй байх нь зүйтэй. Үр хөндөх ажилбарыг 6 сарын дотор, мөн үүнээс богино хугацаанд ойр ойрхон хийлгэвэл олон дахин хуссанаас умайн хана нимгэрч улмаар цоорч болзошгүй бөгөөд ийм үед эмчлэхэд хүндрэлтэй байдгаас гадна эмэгтэйчүүдийн архаг хууч өвчтэй болж болзошгүй.

    Өндгөвчний үрэвсэл гэж юу вэ? Юунаас болж үүсдэг вэ?
    Бэлгийн харьцааны болон цусны урсгалын замаар эмгэгтөрөгч нянгууд эмэгтэйн дотоод шүүрлийн хос булчирхай өндгөвчийг гэмтээж үрэвсүүлэхийг өндгөвчний үрэвсэл гэнэ. Үүсгэгч нь янз бүрийн эмгэгтөрөгч нянгууд, вирус, шимэгч, эгэл биетүүд байдаг.

    Умайн үрэвсэл гэж юу вэ? Юунаас болж үүсдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
    Өвчин үүсгэгч нянгууд умайн хөндийд орж умай үрэвсэхийг умайн үрэвсэл гэнэ. Үр хөндөлт умайн үрэвсэл үүсэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ.

    Умайн хүзүүний шархлаа гэж юу вэ?
    Умайн хүзүүний шархлаа нь бие даасан өвчин биш, харин үтрээн, умайн хүзүүний сувгийн, умайн үрэвслийн үед ялгардаг ялгадсын нөлөөгөөр умайн хүзүүний сувгийн гадна талын олон үет хавтгай хучуур эсүүд гэмтэж нэг үет бортгон эсээр солигдож үрэвсэхийг хэлнэ. Ийм учраас үтрээн ба умайн хөндийн үрэвслээс сэргийлэх, үрэвсэлт өвчнөөр өвдөхгүй байх нь чухал.

    Дайврын үрэвсэл гэж юу вэ?
    Өвчин үүсгэгч нянгууд дороос дээш бэлэг эрхтэний замаар дамжин өгсөх чиглэлээр эсвэл цусны урсгалаар уруудах замаар умайн гуурсан хоолой ба өндгөвчинд орж үрэвсэхийг дайврын үрэвсэл гэнэ. Энэ өвчний үед цаг алдалгүй эмчид үзүүлэх нь чухал.

    Эдгээр өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
    Эрүүл ахуйн, ялангуяа бэлэг эрхтэний болон бэлгийн харьцааны дэглэм зөрчигдвөл эдгээр өвчнүүд үүснэ. Төрсний дараахь үед эрүүл ахуйн дэглэм сахиагүйгээс эмэгтэйчүүд төрсний дараахь халдвараар өвчилдөг. Үр хөндөлт, ялангуяа эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үр хөндүүлэх нь үрэвсэлт өвчин үүсэх таатай нөхцлийг бүрдүүлдэг. Бэлгийн харьцааны соёлыг эрхэмлэн, бэлгийн замаар халдварлагч аливаа өвчнөөс сэргийлж бэлгэвч хэрэглэх нь энэхүү өвчнөөс сэргийлж чадна. Дулаан хувцаслаж доороосоо даарахгүй байх нь хамгийн чухал.

  14. nar mandana says:

    neg yum oilgomjgui bn ter nz zaluu n ywaad her udsan bolood nz chini 10 n 7 honogtoi bgaad ter zaluu huntei suugaad aaw bolchdog bnaaa?tsag hugatsaani huwid arai l taarahgui bn da busdaar bol sain bichjee

  15. аөхбө says:

    Энэ хүн өөрөө орсийм бишүү дээ. Нээх хүнд тохоод шүүмжлээд яаахнуу дээ. Эмэгтэй хүний л зовлон юм даа. Амьдралд юу ч тохиолдоо билээ. Сэрэмжлүүлэх гэж бичих нь сайн хэрэг ээ, гэвч хандлага нь нэг л муухай санагдчив

  16. zochin says:

    k odoo yu be, neg l shuumjilsen xun, ene niitleliig um oilguulax uudnees l bichsen boloxoos diplomiin ajil bichij bgaa ymuu, neg l ix oo xaisan. uxamsartaa um xiiwel xiigeed xiij chadaxgui bol unshaad l ungurnu biz. jaawal shal pal gej baij sanaa n amardag ymuu teneg k.

  17. ýýæèéíáóðõàí says:

    õººðõèé

  18. indranil says:

    Бурхан минь үр хөндөлт энэ нийгмээс шалтгаалаад байна уу, хүмүүсийг дорой сэтгэхүйнээс шалтгаалаад байна уу.

  19. k says:

    20 jiliin dotor 2 sayaas 7 say hun bolj amjihuu niitlelchee? statisticaas uzvel gechihje, jaahan bodoj bichmeer yumaa tee?

  20. jalo says:

    Төрөхийн хүслэн

    Нарт Ертөнцийг харах гэж тэсэж ядан хүлээнэ би

    Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана би

    Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа

    Алтан дэлхийн уудмыг алдалж нэг үзнэ би.

    Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө.

    Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно.

    Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
    хүйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж үү.

    Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч

    Үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.

    Ээжээ намайг бүү голооч

    Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач

    Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая

    Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя

    Ааваа намайг амьд үлдээгээч

    Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач

    Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая

    Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.

    Орчлонгийн энэхэн зайн хамгийн тайван газарт

    Одоохондоо би ториноод амар тайван нойрсоно.

    Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд найдаад

    Хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө.

    Зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн суухад

    зүү шиг хурц төмөр биеийг минь сүлбэн ороод

    Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь

    Хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгүй тасчихад

    Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч

    Үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.

    Ээжээ намайг бүү голооч

    Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач

    Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая

    Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя

    Ааваа намайг амьд үлдээгээч

    Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач

    Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая

    Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.

    Ж.Мөнгөнхэт 2000 он

  21. jalo says:

    humuust hureheer yum bichje olon hun unshaasee. ihenh emegteichud nz zaluugaasaa bolj l awahuuldag bh daa huurhii. ted nar n durguitsej eswel orhiod ywsan dara n huuhedtei bolsnoo meddeg ch yumuu. iimerhuu bdlaar huuhdee awahuuldag bhdaa.. gehdee l ug n hund hun iluuddeggui yum gdg ug bdg daa gargad usguh l heregtei gej bi boddg.bas l hun boloh gej bg tsohilh zurh hudluh gar hul huruutai bg shde. humuus eniig daanch oilgodggui yumshig zuger l neg tsus nuj ge bodood ywdag yumshig bgn

  22. bodoltoigoor zuwlunu says:

    yeah tom jerry

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.