Эмэгтэйчүүдийн архидалтын тухайд…

Эмэгтэйчүүдийн архидалтын тухайд… Хөх толбо Зөгийн бал, жимсний жүүс, зэрлэг усан үзэмнээс мансууруулах ундааг гарган авахад дөхөмтэй вааран сав бий болсон манай эриний өмнөх 8000 жилийн тэртээгээс хүмүүс спиртийн ундааны согтууруулах шинжийг олж мэджээ. Цэвэр спиртийг анх удаа Арабчууд VI зуунд гаргаж авсан байна. Чухамхүүтэд цэвэр спиртийг алкоголь гэсэн нь мансууруулах гэж нэрлэсэн байна. Харин оросын өвөг дээдэс зөгийн балыг чанаж брагги буюу бараашиг, пивоны хатуулаг 5-10 градусаас хэтэрдэггүй байж. 

Орост архи пивийг 16-р зуунаас их хэмжээгээр оруулж ирэх болсон. IV Иван хаан Борис Годуновын үед хааны тусгай архины цэнгээний газар байгуулагдаж улсын санд их хэмжээний мөнгө орох болжээ. I Петр хааны үед улсын архины монополь бий болж оросын төсөвт чухал байр эзлэх болсон. Эндээс их үйл явц эхлэн согтууруулах ундааны хэрэглээний төвшингөөр XX зууны 80-аад оноос тэргүүлэх болжээ. Үүнээс өмнө энэ талаар олон зууны туршид Франц тэргүүлж байсан. Архидан согтуурах талаар орос улс бүр хувьсгалын өмнөх жилүүдэд тэргүүлсээр байсан нь дэлхийд хамгийн их архи уудаг төдийгүй ууж чаддаггүй орон болсон. “Азийн удмын” харгис тоглоом Орост яагаад хэмжээ хязгааргүй архи уугчид олон байдаг вэ? Эрдэмтэд үүнийг генетикийн нээлтээр харуулдаг. Эрдэмтэд тэр чадварыг “Азийн удам” гэх баатарлаг бус харин харамсмаар тайлбарладаг. Эипор хэмээх мэдрэмжийн чадавх спиртийн үйлчлэлээр тодорхой фермэнтүүдийн нөлөөн дор устгагдаж согтуурлын явцад ацетальдегид хэмээх хүчтэй хор үүсгэнэ. “Азийн удам” хэмээх шинжийг Оросуудын гуравны хоёрт байдгыг илрүүлж тэр фермэнт хорыг гурав дахин идэвхтэй болгодгийг тэмдэглэжээ.

Ийм ген буюу удам тээсэн хүн байнгын уухын донд орж нэмж уух хүсэлтэй байдгийн учир жирийн хүмүүсээс арав дахин алгуур согтдог байна. Үүний үр дүн маргааш өглөө нь тодорч, нэгэнт үйлдсэн зүйлийг буцаалтгүй болж цаашид ужгирдаг ажээ.

Архидалтын тухай таван асуудал 

  1. Эмэгтэйн архидалт эмчлэгдэшгүй. Эмэгтэйн архидалт эрэгтэйнхээс ялгаагүй. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг спиртийн ундаа хэрэглүүлэхгүй байлгаж болох боловч олны нийтлэг баяр ёслолоор уулгахгүй байх нь бараг боломжгүй.
  2. Архи эмэгтэйчүүдэд бэлгийн дур сонирхол төрүүлдэг. Архи уусан эмэгтэйчүүд илүү чөлөөтэй задгайрдаг нь бэлгийн харьцааны хохиролд хүргэдэг тул болгоомжтой хандаж сэтгэл зүйчид хандаж байх хэрэгтэй. 
  3. Архидалт-эрэгтэйчүүдийн өвчин Эрэгтэйчүүд ил задгай, ичиж зоволгүй уудаг бол эмэгтэйчүүд аль болох хүний нүдээс далд уухыг бодно. Далд архидалт бол ялангуяа сэхээтэн, боломжтой эмэгтэйчүүдэд түгээмэл байдаг.
  4. Эмэгтэйчүүд архины хараат байдалд амархан ордог. Эмэгтэй хүн сэтгэлийн хөдөлгөөн илүү, оюун санаа амжилт аз жаргалын тав туханд амархан дасч хараат байдалд орон сэтгэл зүйн тэнцвэр олох хэмжээ нь эрэгтэй хүнийхээс богино юм.
  5. Архичин болсон эмэгтэйн биеийг эрүүлжүүлэх боломж бараг байхгүй. Архи элэгнээс гадна эмэгтэй хүний дааврын системийг сүйтгэж организм эстроген ялгаруулах чадвараа алдаж эцэстээ архичин эмэгтэй эрэгтэйн хойноос гүйхээс аргагүйд хүрдэг. Архидалт бүхнийг түгшээж байна уу? Нейрофизикийн явцын судалгаанаас үзэхэд хүүхэд, насанд хүрэгчдийн архи уух эс уух баримжааг урьдчилан тодорхойлох боломжтой аж. 

Эрүүл хүний гэрэл, дуу чимээ зэргийг хүлээж авах сэтгэцийн чадвар нь хурдац тодорхой байх ёстой төвшингөөс доогуур байх учиргүй. Бүр нарийн яривал тэрхүү хурдац мэдэрснээс хойш гурван зуун миллийн секундээс хожимгүй байх ийм цочрол буюу хүлээн авах чадварын хурд нь нейромедиаторын хэмжээ хангалттай байгаагийн илрэл. Үүнийг компьютерын тусгай программын тусламжтайгаар бүртгэх боломжтой. Байх ёстой хэм хэмжээ бол хурдан яруу тод хүлээн авах чадвар уураг тархины эд эс сэрэл дохионд удаан байвал архины хараат байдалд орох аюул нүүрлэж болохын шинж. Харамсалтай нь нейромедиаторын хэмжээ удамшин дамждаг учраас эцэг эх нь архи их хэрэглэдэг байсан бол хүүхдүүд нь спиртийн ундаатай болгоомжтой хандвал зохино. Хэмжээгээ мэдэхсэн билээ Архи бол аливаа нийгмийн амьдралын гол шинжүүдийн нэг.

Улаан дарсанд цус төлжүүлэх чадвартай оксиданитын эсрэг үйлчилгээтэй бодис агуулагддаг гэж ярьдаг. Архичин болохгүйн тулд хэдий хэмжээг өөртөө зөвшөөрөх юм гэдгийг зүгээр ойлгох хэрэгтэй. Эрэгтэй эмэгтэйн хэрэглээний хэр хэмжээ бүхэлдээ дунджаар эмэгтэйн жин эрэгтэйнхээс бага гэдгээр ухаарах хэрэгтэй. Эмэгтэй хүний биед дунджаар 10 хувь өөх илүү, архийг уусган шингээх шингэний хэмжээ бага байдаг байна. Орчин цагт хувь хүнд тохирохуйц зөвшөөрөгдсөн хэмжээг тогтоосон аргачлал бий болсон. Үүнд нөгөөх метаболизмын хурд чухал үүрэгтэй. Гэхдээ зөвшөөрөгдсөн хэмжээг өдөр бүр хэрэглэн дөрвөн өдөр дараалсан байвал дасалд хөтлөгдөнө.

Эмэгтэй хүний хоногт хэрэглэх спиртлэгийн зохистой хэмжээ нь 9 хувийн хатуулагтай дарс 250 милл, 12 хувийн хатуулагтай дарс 150 милл, пиво 500 милл. Судалгаанаас үзэхэд дөрвөн залуу эмэгтэйн нэг нь дээрх хэмжээг ямагт хоёр дахин илүү хэрэглэдэг байна. Хүлээх хэрэгүй Архидалтыг эмчлэгч эмч нарт түгшүүрт дохио хэмээх нэр томъёо гарсан. Уудаг хүн эрт орой хэзээ нэгэнтээ согтуу үедээ тэмдэгт наркологи хэмээх үйлдэл хийдэг. Тэр нь ахуйн хулгай бие эрхтэний гэмтэл /эмэгтэйчүүд гол төлөв хутга шүүрдэг/ ухаан санаа алдах тохиолдлын секс, ер нь бодож төлөвлөөгүй хяналтгүй аливаа үйлдлийг хийдэг. Эдгээрийг зогсоохгүй бол архичин болох нь гарцаагүй. Эргэж буцах ээдрээ Эмчлэгдсэний дараа архинд татагдах нь үгүй болж хүн нэг нэгийн харьцаанд байна. Энэ үед хүнд халуун тус дэмжлэг чухал.

Чухамдаа үүрд орхих гэдэг хүн болгонд заяагддаггүй зүйл. Он удаан жилийн хэрэглээ хүний оюун санаанаас салахад хэцүү. Таашаал авах мэдрэлийн тэмүүллийг зөв гольдрилд оруулах нь анагаах ухааны орчин цагийн гол зорилт итгэл найдвар ямагт байх боловч хувь хүний бие организм сэтгэлийн тэвчээр амьдрах хүслээс хамаарна

8 Comments

  1. Сайн залууд says:

    Тэр сансарын туннелын 10-р байрны 21 тоотод байдаг Архи мансуурлын эсрэг ассоциаци-д яваад очооч хө зөвлөгөө авахгүй юу

  2. irgen says:

    ihenh barand esse zuuj er hunees ih pivo guzeelj arhi dars uusan ohid huuhnuud l duuren bdag sh de. hen namaig tataj changaahnuu hen minii tootspoog hiihnuu geel uluv dolov hiigeel. barand ni er hun bhgui huuhnuud baival utsaar iish tiish ni humuusruu zalgaal duudaj tsootsoogoo hiilgeeed uuruu shunu ni nuguuhduu tootsoogoo bieeeree hiih geel.

  3. H says:

    Согтуу эмэгтэй хүн эвгүй харагддаг шүү.

  4. sainzaluu says:

    uur hurch uhlee…. ehner – udur algasahguil uugaad l /wine- vodka-beer /…. tgd l negsaikhan aashtai hun ajilaasaa halamtsuu bulmtsuu ireedl hurhiraad uguh yumaa… yamaar ch yum be de…
    uurlahaar dain bolood baih yum … suuldee zalhaj bnaa…. yaj arhi-s hundiiruuleh we ….? zuwluuch……..pls

  5. ììììì says:

    emegtei arxichid xarin ch aimaar olon bolsiin bishuu, neg ix tseverxen, ajil turultei, tegeed neg udriig ch beer wine guigeer unguruuxgui, yaxav, dald arxichin, xamgiin auyltai

  6. Anonymous says:

    arhichin avgaitai humuus n bicheech, esvel emegteichuud arhichin bish bdag yum bolov uu?

  7. Билгээ says:

    Аймаар юм аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.