Энэ орчлонг ганцаараа туулж барах уу?

Энэ бичвэрийг уншиж байгаа бүхэнд өдрийн мэнд. Би 44 настай жирийн нэг эмэгтэй. 3 жилийн өмнө хайртай ханиа алдсан. Бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байсан. Бие биендээ хязгааргүй хайртай, үнэндээ хүн атаархмаар сайхан хосууд байсан. Гэвч аюулт өвчин түүнийг минь надаас дэндүү эрт авсан даа. Хүнд өвчний эсрэг хүн үнэндээ хүчин мөхөс юм билээ.  Ганцхан түүнийхээ төлөө чадах бүхнээ хийсэн гэдэг бодол л намайг жаахан тайвруулдаг юм. Эцсийн мөчийг хүртэл түүнийхээ дэргэд байж, гар дээрээ өнгөрүүлсэн. Энэ бүхэн надад маш хүнд туссан. Хайртай хүү минь байгаагүй бол би тэсэхгүй байсан байх. Намайг бас байхгүй бол хүү минь яах билээ гэдэг бодол амьдрах итгэлийг надад өгсөн. Одоо ч түүнийгээ байнга үгүйлдэг. Хосоороо явж байгаа хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй л атаархал төрдөг юм. Сүүлийн үед ах дүү нар, найз нөхөд, хадмууд маань хүртэл насаараа ганцаараа явалтай биш эртхэн хүнтэй суу л гэх юм.

Миний сэтгэлд хүрч ханийг минь орлож чадах хүн олдоно гэдэг боломжгүй зүйл л дээ. Тэр минь үнэхээр сайхан хүн байсан. Одоо дээд сургуульд сурч байгаа хүү маань удахгүй л амьдрал зохиогоод явах байх даа. Гэтэл би ингээд энэ хатуу хорвоог ганцаараа туулж барах уу гэдэг бодол хааяа орж ирэх юм даа.

28 Comments

  1. tsengelhen@gmail.com says:

    interneteer huntey taniltsaj uzeerei?

  2. Би says:

    Би таныг сайн ойлгож байна, учир нь би ч бас хэдхэн хоногийн өмнө сайхан ханиа Бурханы орон руу зуурдаар явуулчихлаа. Танд атаархах ч шиг, хэрвээ тэр минь өвдөж зовж миний гар дээр мөнх бусийг үзүүлсэн бол харамсах сэтгэл маань бага ч болов нимгэрэх байсан бизээ. Даанч тэр минь зуурдаар… Одоо хэр нь түүнийгээ үгүй болчихсон гэдэгт итгэж өгөхгүй л байна, намайг юунд хорвоо ийн шийтгэнэ вэ, хүү маань одоо 19 настай, бид дахиад хүүхэдтэй болохыг ямар их хүсдэг байлаа, гэтэл… нас барсных нь дараа л би жирэмсэн гэдгээ мэдлээ Ямар их хяслан бэ, ямар гээч тавилан бэ. Хүүгээ айлгачих вий гэхдээ гэртээ уйлж ч чадахгүй юм, ажилдаа ирж очих замдаа хүн амьтнаас нуун байж уйлж явах юм, ингэж яваад галзуурчих вий ч гэж заримдаа бодох юм, Тэгвэл хүү минь хэцүүднэ гэхээс айх ч шиг, албаар л биеэ барих юм даа. Тэр минь хүүхэдтэй болсон гэдгээ мэдсэн бол хичнээн их баярлах байсан бол гэж бодохоос л өөрийн эрхгүй хатуу хорвоод гомдох юмаа

  3. Raih says:

    tand gej helehed zaaval haih hereggui bh. harin dahin hairtai uchirval tulheh hereggui tosood av. nohortei bolno geed end tendees haigaad yvbal utgaggui bh a

  4. zochin says:

    tanii omnoos haramsaj bna. gevch uugeer amidral zogsohgui. tsaashaa urgeljluuleh l heregtei. hani ijiltei boloh ni zov. hunii eosoor l amidrah heregtei gej bodoj bna. tand amjilt husie. sain hani oldoh bolnoo tand.

  5. Dambo says:

    Харамсалтай юм аа. Хэдэн жилийн өмнө авто осолд ороод явчихаа алдсан тэгэхэд үхчихсэн бол эхнэр минь охин минь яах байсан болоо гээд л заримдаа бодоход дотор харанхуйлж нүдний нулимс гардаг юм да. Хүмүүс минь хажуудах ханиа амьдад нь хайрлаж яваарай. Сайхан хайрлаж байсан бол дараа нь энэ бүсгүй шиг сэтгэл тайтгарах 1 ч гэсэн юмтай үлдэх юм. Сайн ханьтай учирнаа хорвоо хатуу ч бас заримдаа дэндүү уяхан ш дэ. Бүсгүй минь. Сайн сайхныг хүсье.

  6. Бүсгүй says:

    Дээрхи зурган дээр байгаа эмэгтэйг 40 гарсан хүүхнүүдийг төлөөлж оруулсан юм байх даа?Арай хөгшин хүүхний зураг оруулжээ.Би лав хамаагүй залуу харагдана.Ер нь 40 гарсан хүүхнүүд ийн бие хаа царай зүс нь тэгшрээд их сайхан тачаангуй болчихсон байдиймаа админ аа

  7. Бүсгүй says:

    Сайн уу ?Чи бид нас чацуу амьдрал ч бас төстэй юм байна.Яг үнэндээ бол бидний насан дээр сайн хүн таарах нь ховор байдаг юм байна лээ.Сайн нь гэр бүлтэй, гэр бүлгүй нь хань болохоосоо илүү холгох, өөрийгөө асруулж халамжлуулах гэсэн бодолтой болчихсон байдагийг өөрин биеэр мэдсэн .Апабеллагийн хэлсэнээр заавал хүнтэй сууснаар аз жаргалтай амьдарна гэж байхгүй өөрийгөө хөгжүүлж, дуртай зүйлээ хийж кайф авч болно оо.Мэдээж сайн найзтай байж хайрлаж дурлах хэрэгтэй. Амьдрал 40 наснаас гэж үнэхээр үнэн үг шүү

  8. Chi says:

    Bi chamaig haniasaa unchirch bsan nasan deer hanigaa gadaadad yvuulj blaa. 9 jil bolood irehdee uur hun daguulaad irsen. Bi ene olon jil 2 huuhdiinhee tuluu l gadaa garch er gertee orj em bolj yvlaa. Arai l ert uuriiguu emgen bolgoj yvsandaa zarimdaa haramsdag ch zarimdaa ynz buriin huntei holbogdoj ur huuhduudee zovoogooguigee zuv gej boddog. Ohin maani nuhur ni nas barsan hunii ehner hetsuu bna geed uilaad yrij bhad ni sonsood ” Egch mini uhsenii hagatslaas amidiin hagatsal hetsuu” geed yilahad ni yamar ih uruvduj eleg emterch bsan gej bodno. Bi ter boltol amidral mini bolood bna gej bodoj yvsanaas ur huuhduudee etsegiigee tegj ih sanaj bna gej bodoogui uuruu l ih zovj bna gej boddog bsan. Ternees hoish nuhurtei gomdoh bolson . Burhan nadad 20jil l hamtiin amidral beleglesen yum bj uldsen amidraldaa ur huuhduudiinhee amjiltaar kaif avch amidarch yviya daa gej bodoh bolson. Yahav dee. Chamaig oilgood uulzaj bh naiz oldvol sain l hereg. Chinii huvid zaluu bna. Arai uur tusuulul bj bolno. Emegtei bid nar chin ur huuhdiinhee tuluu l bh yum bna shuu dee. Egch ni odoo bol ach zee neheed l suuj bna. Gehdee 20 jil bolohod minii hani haniin jargaliig edluulj bsaniig ene saitiig unshaad oilgoh yum daa. Gevch olon jil hol bgaad oilgolt uur bolson tul ter hund hairtai tul taivan orhihoor shiidsen… Unendee uuriiguu zoliond gargasan daa….. Gehdee bolomjgui amidarl songosnoos gantsaaraa yvah mini iluu sanagdaad bna daa….Huuhnuud mini hania hol bitgii yvuulj amidralaa hagatsald oruulaarai gej zahiya daa…..

  9. zaluu_mn says:

    Hi sainuu ta setgeleer buu unaa amidaral urgej saixan shuudee gantsaardaad bval add xiigeerei bi uurt chin tusalj chadna shuu ok
    jonnedward_yahoo.com

  10. Borte Chono says:

    Би cekc.mn сайтын идэвхитэй уншигчдын нэг байгаа. Юм. Энэ сайтаас би амьдралд тохиолддог, тохиолдож болох олон олон зүйлийн талаар мэдэж авдаг. Хэдий миний амьдралд тохиолдоогүй ч бусдын туулж өнгөрүүлсэн амьдралыг уншсанаар амьдралд бас ийм юм байдаг юм байна шүү, хүн гэдэг чинь бас ингэдэг юм байна шүү гэж шинэ нийтлэл бүрээс ухаарал олж авдаг. Кунзын хэлсэнчлэн “Тэнэг хүн өөрийнхөө алдаанаас суралцдаг, ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг” биз дээ.
    Ийм ч учраас сайтыг уншигч олон мянган хүнд амьдралын сайхан муухай олон өнгөөс суралцах боломж олгодог танай сайтын хамт олонд баярладаг шүү.
    Мөн танай уншигчийн хувиар танай цаашдын үйл ажиллагаанд өөрийн саналыг нэмэрлэмээр байна.
    Олон олон хүн өөртөө тулгараад байгаа суудлыг шийдэж чадахгүй тулгамдахдаа танай сайтад хандаж байна гэж би ойлгодог. Тэдгээр хүмүүсийн бичсэн нийтлэлд бидний жирийн уншигчид өөрсдийн үзэл бодлын үүднээс хариулцгаадаг. Зарим нийтлэл дээр хүн болгоноос ялгаатай санаа гараад бөөн хэрүүл маргаан болоод эцэст нь нийтлэл бичигч яг хүссэн хариултаа авч чадалгүй өнгөрдөг. Ийм хүмүүст тус болох үүднээс ялангуяа хүмүүсийн анхаарлыг их татсан олон сэтгэгдэлтэй нийтлэлүүд дээр боломжийнхоо хэрээр мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг оруулж байгаачээ гэж хэлэх гэсэн юм. Танай сайт өөрийн гэсэн гэр бүл судлаач, эмэгтэйчүүдийн эмчтэй болж яагаад болохгүй гэж. Танай байгууллагын дотоод байдал, бүтэц зохион байгуулалтыг мэдэхгүй л дээ. Зүгээр л жирийн уншигчийн хувиар гаргаж байгаа санал гэж ойлгоорой.

  11. Suugii says:

    Busgui mini bid ueiin yum shigee id amidral ehelj baina shuudee. Saihan oodrog baih ni chuhal shuu. Hani chini chamaig sain hanitai suugaad saaihan amidralval bayarlah baihdaa. Oh zaluugaaraa shuu gedgiig dahin helii. Bi gadaadad baidag end baigaa humuusiin amidral jinhene ene nsan deeree ehledeg yum baina. Az jargal husii naizaa.

  12. ххх says:

    ХҮНТЭЙ СУУ СЕКС ХИЙ ХӨГШИРӨХ ХАА БАЙСАН ЮМ БИ ОДОО 50 ХҮРЧ БАЙНА ГЭХДЭЭ ӨӨРИЙГӨӨ ХӨГШИРСӨН ГЭЖ ЕРДӨӨ Ч БОДДОГГҮЙ ӨДӨР БҮР 2 оос 3 УДАА СЕКС ХИЙДЭГ ЭХНЭР БИД 2 ЧИНИЙ БИЧСЭНИЙГ УНШААД ИЙМ Л ЗӨВЛӨГӨӨ ӨГМӨӨР БАЙНА

  13. busgui says:

    sain uu busgui mini bi ch bas 6 jiliin umnu hairtai hania uvchnuur aldsan bas l cham shig bolomjtoi buhniig hiisen bolovch 1000 burhan bgaad ch tsag irsen bol yvaad ugdug yum bn lee gehdee odoo bi dahaid amidralaa ehelsen jiliin umnuus chamtai nas oiroltsoo bi ch bas ih gantsaargaj horvoog 1 raa tuulahaar shiidsen bsan gehdee burhan avsan bogonoo butsaagaad ugdug yum bn lee uudrug baigaarai 

  14. Maralaa says:

    44 zaluu bn.  Medeej ert oroi uur hun zaaval garch irne.  Harinta sain hunii ehner baisnaa bodoj sain l huntei hanilah heregtei shuu.  Saihan hani tani amid baisn bol taniig saihan amidruulah baisn.  Ter setgeliig hundelj saihan amidarch yavaarai 

  15. Анурадха says:

    Арабеллатай санал нэг байна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ аяга цайгаа хуваагаад хүн тааралдвал та заавал суугаарай.

  16. tungaa says:

    40 наснаас амьдрал эхэлдэг шдээ. Амьдралийн чинь шинэ үе эхэлж байна.Амьдралаа шинээр эхэл. Битгий уй гашуу бол. 44 нас залуу нас шүү. Үс зүсээ янзал биеэ торд сайхан хувцас хунар өмс. Гадуур гарч зугаал. Чамайг шинэ амьдрал хүлээж байна бүсгүй минь.

  17. 1234 says:

    монголчууд бид 40 гараад хөгширчлөө гэж бодхийн. уулан амьдрал ид өрнөж байна. та хүнтэй танилц насаараа ганцаараа явна гэж юу байхав дээ

  18. Abc says:

    Arabellagiin bichsentei buren sanaa niilj bna. Bi ch bas ingej heleh bailaa

  19. geriin ezegtei says:

    Manai eej bas tanshig ovchtei nuhroo geseer buh zaluu nasaa baraad ovchnii omno sohrood bas l tanii nasnii uedeel aavaas hagtssan da. ter ue ih hetsuu bsan shu gehdee eej zaluugaaraa egch bid 2 tusdaa garaal yavchuul gantsaaraa hetsuul bna geseer harin gaigui hun taaraad odoo hamt amidarch bgaa hayaa zorchil gardag l gesen argachgui biz de oor amidraltai bsa uls yum hoin gehdeel gantsaaraa bsan bol buurch hetsuuch bsiin biluu yaj medlee. Teheer ta ch bas sain hun taaruul suugaarai huu chine demjih bhaa tanai gert az jargal husii.

  20. ezen1 says:

    мэдээж тэгээд сайн хүн таарвал суусан нь л дээр шүү дээ. ганц хүүтэй бол хүүгээ амьдралаа хөөх мөчид илүү ганцаардах байх даа. харин сайн нөхөртэй байсан болохоор та тэр бүр сайн хүнтэй мөд таарахгүй байх, яагаад гэвэл хань чинь дэндүү сайн дэндүү хайртай байсан болохоор юм л бол түүнтэйгээ жиших байлгүй.

    сайн хүн таартал тэгээд өөр юмаар сатаарч, хүссэн дуртай зүйлүүдээ хийгээд, аль болох завгүй байсан нь л дээр байх даа.

  21. hi says:

    zaluu hyn bna sain hyn oldonooo,gancaaraa manai egch nasaara yavna,odoo56tai

  22. zochin says:

    zaluu b na sh de.ertonts khiigeed amidral bayan sh de.ooriigoo shiitgej bolokhgui sh de.kharin ch khanitai bolvol taliigaachiin chin suns bayarlana

  23. munh says:

    sain humuus ert yavj muu ni yahaaraa dald ordoggui bnaaa.

  24. deegii says:

    яалт ч үгүй сайн хүн таарвал л суугаарай.зүгээр л ганц бие юм байна ганцаараа байхаар гэсэн бодлоор хэрхэвч хандаж болохгүй шүү л гэж гуймаар байна даа,яагаад гэвэл өөрий чинь насан дээр 2дахь удаагийнх гэж бараг байхгүй ш дээ.насны хувьд биш шүү нэр хүндийн хувьд гэх үү дээ.би танийг нэг танил сайн ахтайгаа танилцуулмаар байнаа.нисэхэд жолооч хийдэг…хүүхдүүд нь бүгд биеэ даацгаасан…танийг сонирхвол би хаягаа үлдээнээ….

  25. tungaa says:

    Tanaas duu l de. Gehdee ta zaluu bnaa. Uuriiguu hugshind tootsoj amidralaas taslaad heregguie gj bodoj bn. Fitness ene ter yumand yavuul goy bhaa gj bodoj bn

  26. zochin says:

    huugee hurdan huntei suulgaad achtai bol avhaa uur deeree avbal jaahan ch gesen gantsaardah zovlongoos ta salnaa gedegt itgej bna. yur ni bol tsaigaa huvaaj uuh sain ch bai muuch bai hajuudaa tusheh huntei boloh l heregtei bh daa

  27. Хэцүү л дээ….
    Сайн хүн ховор болсон цагт  хажуудаа ханьтай болж байгаа нь энэ гээд бөөн гай зовлон аваад ирвэл яана…..
    Миний бодлоор заавал хань ижилтэй байж хүн жаргалтай байдаггүй байх… Харин сэтгэлийн цэнгэл эдэлж болох өөр олон зүйл байна шүү дээ. Дуртай зүйлээ хийж кайф аваад завгүй явж байвал бурхан танд 2 дахь нөхөр бэлдсэн бол илгээнэ үгүй бол тэгээл …..
    Ганцаараа хорвоог туулж байгаа хүмүүс маш олон байна шүү дээ.

  28. Uils says:

    Sxan xani oldox bolno.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.