Надад сэтгэлийн дэм хэрэгтэй байна…

Сайн байцгаана уу. Би 22-той төгсөх курсын оюутан эмэгтэй. Та бүхнээс тусламж хүсэх гэсэн юм. Надад байгаа асуудал гэвэл хайртай хүн маань надаас хол байдаг. Саяхан л түүнийгээ нулимстай нүдээрээ үдэж байсан шиг санагдаж байна. Тэрнийгээ  явуулах үнэхээр хүнд байсан. Бид 2 үерхээд 2 жил гаран болж байгаа. Эхэндээ хүүхдийн гэнэн цагаан үерхлээр л бүхнийг эхлүүлсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам бие биенээсээ салж чадахгүй гэдгээ ойлгосон. Тэр минь үргэлж миний хажууд байж баяр, гуниг гээд бүхийл үед зөвхөн намайг л гэдэг байлаа. Хүн дурлахаараа сохорчихдог биз дээ. Тэрний минь хийсэн бүхэн, бүтэлгүйтсэн бүхэн нь хүртэл хөөрхөн санагддаг. Заза гол асуудалдаа орий доо.

Надад байгаа асуудал гэхээр би сэтгэлийн хувьд хэвийн биш болоод байх шиг байна аа. Өнгөрсөн 11-р сараас эхэлсийн байна. Эхлээд нойр хүрдэггүй байлаа. Би уг нь өдөрт 10-с дээш цаг тогтмол унтдаг байлаа. Оройн 22 цаг гэхэд оррондоо орчихдог байсан. Гэтэл 11 сараас хойш шөнийн 2-с нааш унтаж чадахаа больсон. Эхэндээ ч яахав гайхаал өнгөрсөн. Энэ байдлаараа сар өнгөрлөө. Эхний семистер хаагдах гээд хичээл ном, диплом гээл бөөн асуудал сургууль дээр л өнждөг боллоо. Бас л нойргүй. Хичээл ихтэй болохоор ядраад нойронд муу болоод байгаа бх гэж бодлоо. Хэт ядрахаараа хүн нойргүйтдэг шүү дээ. 1 сараас амралт эхэллээ. Сайхан амранадаа гэж бодсон бас л байхгүй. Улам л дордлоо. Үүрийн 6 цаг хүртэл унтахгүй тэнэг хүн шиг л байдаг боллоо.

Одоо ч гэсэн яг л энэ хэвээрэй үнэхээр хэцүү юм аа. Тэрнээс минь захиа ирэх болгонд л уйлчих гээл, утсаар ярихад нь уйлчих гээл хоолой зангираал. Бас нэг асуудал байна аа. Би 163 см 50 кг жинтэй. Тарган бол бишээ ер нь туранхай талдаа. 11 сараас л байх аа хоол идмээргүй санагдаад байдаг болчихлоо жин ч буурсан одоо бол 47. Нөгөө ясан дээр эвтэйхэн тохсон арьс гэдэг нь бараг л болохнээ. Уг нь би хоолонд их сайн таргалахгүй гээд фитнессд явдаг байлаа. Одоо бол фитнесээ хаясаан. Өглөө босоод аяга ус ууна. Өдөр сургууль дээр нэг хоолонд орно. Орой чихэр нтр-р л хооллоод болчихдог боллоо. Таргалах гээд уураг ч ууж үзлээ нэмэр болоогүй ээ.

Энэ тухайгаа найз залуудаа хэллээ. Гэхдээ хол байгаа болохоор санааг нь зовоогоод яахав гэж бодоод нойронд муу болсон тэгээд жаахан турсан л гэсэн. Тэр минь яахав дээ хоолоо сайн ид, өдөж болохгүй, битгий ядар гээл сэтгэлээр бол сайн л дэмжихийн. Уйдхаараа үз гээд хүүхэлдэйн кино явуулна. Таалагдсан шүлэг, дуугаа явуулна, яаж ийж байна гээл байнга л санаа тавьна. Гэхдээ сэтгэл гэдгийг хүн даанч жолоодож чадахгүйм даа. Тэр минь одоо 2 сарын дараа ирнэ. Би гэдэг хүн тэгтэл өмнөхөөсөө шал өөр болчихсон байдаг. Би уг нь өөртөө итгэлтэй бардам, өөр зүйлд санаагаа зовоогоод байдаггүй, биеэ даасан ер нь нэг тийм хамраа сөхөж явдаг гэхүүдээ хэтэрхий бардам эмэгтэй. Энэ зан чанараасаа болоод  ч тэр үү найз нөхөддөө энэ тухайгаа хэлж чадахгүйм аа. Уг нь ээжтэйгээ их сайн харилцаатай байдаг яг л миний найз шиг. Гэхдээл энэ тухай ярьж чадахгүй л бн. Шөнө болгон уйлна үнэхээр сэтгэлийн шаналалтайм аа.

Та бүхэн сайн сэтгэл зүйч мэддэг бол сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг газар байдаг эсэх. Би бас бясалгалд явж сэтгэлээ тайвшруулий гэж бодож байгаа. Баясалгал иогоор хичээллэдэг хүн байгаа бол аль бясалгал, иог нь сайн бэ (надад тусалж чадах вэ)гэдгийг мэдмээр бн. Бас буцаад жин  нэммээр байхын яг яавал дээр вэ. Хайртаасаа хол байдаг хүмүүс хайрт чинь байхгүй үед яаж амьдардаг талаараа хэлж туслаач.  Чинь сэтгэлээсээ зөвөлгөө өгөөрэй. Энэ тийм ч шалихгүй зүйл мэт боловч надад бол аминд тулсан том асуудал болоод байна.

51 Comments

  1. chingu says:

    Chinii bichseniig unshihad setgeliin tenhee tevcheer dutaad baigaa yumuu gej haragdlaa. Nadad tohioldoj baisan amidralliin hund uyiig davan tuulj baisan ue min sanaand orchihloo. Hunii amidrald iimerhuu zuil haa neg tohioldoj l baidag heviin zuil. Chinii naiz zaluu chamaig hayaagui, hen negen chin uvduugui, uhel hagatsal tohioldoogui bas ur shirend unachihaagui baina. Amttai haluun hool tsai sain idej uu, bas darhlaa sergeeh vitamin heregle, uuriiguu eldev yum bodohoorgui zavgui bailga, noir jigdertel taivshruulah em uu emchiin zaavraar . Za tegeed naad baidal chin neg ikh tom asuudal bish. Bi hetsuu baih uedee ene bol hevtriin hund uvchin bish, uhel zovlon garz gai bish yum chin udahgui heviin bolno gej bodood hudlumuurgui baisan ch idevhtei hudulj uuriiguu archildag bailaa. Za tegeed minii uguh zuvluguu ene l baina . Zorigtoi joohon l tevchcchih. Amjilt.

  2. Anonymous says:

    chi zugeer l hairtai hunee sanaad gantsaardaj bna bi bainga tegdiin nz zaluu chin irchuul zuv zugeer bolchinoo ok

  3. saagii says:

    Би яг чам шиг байдалд 2 удаа орж байсан шд, гэхдээ хайртай хүнээ санасан энэ тэрээс болоогүй л дээ. Хэт их хичээлээс болоод.

    Миний туршлага гэвэл би уламжлалт эмчилгээнд явсан, бүтэн биений массаж хийлгээд, нойрны цэг дээрээ зүү тавиулсан чинь орондоо ороол нам унтдаг болсон. Үнэхээр газар дээрээ үр дүнгээ өгдөг арга шүү, над итгэ хохо

  4. baga says:

    ENE BOL TSEBER STRES BI BAS YAG CHAM SHIG BAIDALD BGAA GEHDE BI DURLAAD TER SHUU GETEL BI ABGAI HUUHEDTEI BOLOHGUI GEDGIIG MEDEED L BGAA GEHDEE BIE SETGELEE BARIN GEDEG YAMAR HETSUU GEDGIIG TE NAR MEDEHGUI L DEE

  5. Anonymous says:

    10 r horoolold noirguudsen humuust zoriulsan suvilal baidag um bna lee,ene bol stress 

  6. mmmmm says:

    PERSEN GEDEG STRESSIIN ESREG TAIVSHRUULJ, SETGEL SANAA, NOIR ZOHITSUULDAG EM UU. PERSEN FORTE N BOL BUUR ILUU

  7. Bi Bish says:

    Chi tegeed yaagaad bgan be? Medrel muutai yum bolov uu ain. Sain bod

  8. GUNTEN says:

    yamar neg uvchtei yum bishuu emchid uzuuleed shinjilgee ntr uguuch

  9. Anonymous says:

    love sick 

  10. Anonymous says:

    за даа сэтгэцийн өөрчлөлтэй болж байгаамуу даа. Түүнээс биш хайртай хүн нь хол байлаа гээд нойр хоолонд муудаад шөнө болгон уйлж унжаад байх хаашаа юм. Үхэж үрэгдчихсэн биш ерөөсөө ойлгосонгүй. Тэгээд ч ер нь хүн өдөрт 7-8 цаг унтахад л болношдээ. Одоо үеийн хүүхдүүд унтахаас өөр юм мэдэхээ больсон бололтой. Чихэр тэгж их идээд байхаар яаж хоол идэх сонирхол төрөхөв дээ.

  11. khaliuk says:

    hvmvvsee tsagaan horhoitohoor yadiin noirgvideed yadaraad baidgiimuu ain?

  12. Anonymous says:

    Юу вэ эцэг эх нь үхчихсэн хүн шиг юу яриад байнаа. Чи эсвэл цагаан хорхойтой болчихсиймуу.Эрүүл лав бишээ

  13. raih says:

    сэтгэлийн тэнхээгүй хүн байна. Хэдэн сар хол байж чадахгүй хоол унднаас гарч тураалд орж байгаа юм чинь хаягдах юм бол чи шууд амиа хорлох хүүхэн байна. би угаасаа тэвчээргүй хүнд үнэн голоосоо дургүй. санахын жаргал гэдэг зүйлийг мэдэрхийн оронд сэтгэцийн өвчинтэй болж байхийн. хайртай хүнтэйгээ удаан уулзаагүй байх хэцүү ч хэцүү л байдаг. гэхдээ тэр хүн чинь чамайг ийм сэтгэлийн тэнхээгүй байвал чамайг нэг их сайнаар харахгүй л болов уу. тиймээс удахгүй уулзах сайхан мөчийг л хүлээ.

  14. lily2 says:

    bi yag cham shig noirguideld orj bsan antistress geed vitamin bdag um teriig uu.., zugeer boolchihdog um bna leee.,, ene ih sain vbitamin shuu

  15. zochin says:

    Chi ugiin shizotoi um bndaa Hairan zaluu setgel medreliin uwchtei huntei medehgui suuh gej bga um bish bizdee Er ni hun huntei suuhdaa udmin uwchtei esehiig ni sain sudlah heregtei bga um Galzuurdag udam bol hamgiin auyltai

  16. Baagii says:

    Bitgii olon um bod, agaar salhind gar tolgoidoo tsever agaar oruul. Baigaliin saihand och, saihan hogjim sons. Naadah chini medreliin yadargaa bh. Bi bas yaag tegsen hoolondoo muu bolood, noir hurehee boliod..untah gehleer olon um bodogdood..
    Chamd amjilt husei, setgel sanaagaar unaj bolohgui shuu!

  17. ELGEMSUU-GIIN ULAAN FAN says:

    ENE ODOO XUN ZUGEER ZUVLUGUU UGUXUUR UNLIKE XIIGEED BAIDAG TENEG XUUXNUUD IX BAIX YUMAA… ELGEMSUU DAJGUI L ZUVULGUU UGDUG. ZUGEER L DURGUI XUNDEE URGELJ UNLIKE XIIDEG ERGUU TULUGNUUD BAIX YUMAA… UURSDIINX NI BICHSEN ZUILIIG NI XUN TOOJ UNSHIXGUI BOLXOOR TEGDEG YUM BOL UU. UURUUR YER OILGOXGUI YUM. ERGUU SDANUUD IX BAIX YUMAA

  18. az jargal says:

    Ene duug sonsoj erch huch awtsgaa zaluusaa http://www.youtube.com/watch?v=CjfAnW7kOhE

  19. tsa says:

    Найзаа өөр хүнтэй бол өөр арга байхгүй

  20. Anonymous says:

    sex hii gar hangalga hii tegeed zugeer bolno esvel oor zaluutai zad shaalts bi bas tegej uzsen

  21. khaliuk says:

    hi all. Bi bas svvliin ved yag iim bolchihloo yamar hetsvv tamtai geech shono dund serchihne nohor hvvhdvvd saihan nam untaal bi telchileel kk svvldee utsan deer net uhaj nvdee yadarahaar neg yum untana uur utsaartai ch bolood baih shig . Ajiliin stress gej bodoj bgaach emnelegt vzvvlsen ni deer baihaa yu ch gesen ohiooon 

  22. Tam says:

    tegej noir hurehgui baina gedeg uchir bainaa. Chi her amarhan yadarch baina uu gedgee bichsengui. Yamar neg hort havdariin shinj baij boloh, esvel DOX-iin haldvar ch baij boloh. Ene 2 tal deer anhaaraad shalguulaad uzdee.

  23. mmm says:

    Zovlon uzeegui l bna daa. Amidrald uunees hed dahin iluu zovlon zunduu baidag yum daa duu mini. Yumand tevcheertei baij sur. Chi uuruu iim jaahan zuiliig tom bolgoj yariad bodood baihaar ulam stressdej bgaan. Zugeer l naiz zaluu shde. Heden jiliin daraa hani ijil chini esvel ur huuhed chini uvduj shanalah ued chi ene bichsenee bodood ineed chini hureh baihdaa. Ed nar uvduj baihaar bi uvduj bsan ni deer l gej bodogddog yumdaa.

  24. muugii says:

    saihan hairtai yum uchirsan ym chin yund ni gudiin mi nz zugeer l hoolo idehiig hiche bi bol aztai hun ingej bolohgui gedeg zuiliig tolgoido shinge nz boyiigo irhed buur ehemseg jawhaalag bolhiin tuld uragsha chamd amjilt husie

  25. ЭН ЭЙЧ КЭЙ says:

    ӨӨРИЙНХӨӨ ДУУЛСАН ТЭНЭГ ХӨДӨӨ ДУУ-Г СУРТАЛЧИЛАХ ГЭСЭН ХӨДӨӨНИЙ ХӨӨСӨН МАНТУУ АСАЖ АМьДАРьЯ! ГЭЖ ХАА САЙГҮЙ ХУЦАХАА БОЛьМООР ЮМ!!!!

  26. ЭН ЭЙЧ КЭЙ says:

    ЗАРИМ КОММЕНТ-УУДЫГ УНШААД БАЙХНЭЭ..ТА НАР БҮГД СЭТГЭЛ СУДЛААЧ ЭСВЭЛ БУРХАН ЮМ БИШ ҮҮ..ККК..ШАЛ УТГАГҮЙ ЮМ!

  27. jaagii says:

    naadah chini jargaltai hunii zovlon yum shig bna. Buur salj hagatsaad yavsan humuus yadag bolj taarah uu?

  28. Gravatar says:

    Би бас хайртайсаа хол байхдаа нойр муутай болсон байсан шөнө 4 гэж унтна өглөө 8гээд л босно ажилтай болохоор сүүлдээ бүүр маанаг болцон. Бас чатлахаар царайг нь хараад л нулимс гарчихдаг байсан. 
    Шөнө бүр гар утаснааасаа мэссэнжэрт ороод л тас үсэртлээ чатлна, тэгэхгүй бол унтаж чадахгүй.
    Тэгээд уулзаад л хэвийн байдалдаа орсондоо.
    Ахиж хэзээ ч хол байхгүй гэж бид шийдсэн шинхэнэ там юм билээ

  29. Ахаас нь says:

    Энэ boy гэцэн гар боль боль. Чи биеийн жингийн индексээр бол тураалтайм бн. Наад хүн чинь 10 гаран цаг унтдаг байж байгаад нойргүй болцон гэж байгааз дээ эргүү минь. Чи бол угаасаал унтдаггүй бацаан бн шд. Бардам хүүхнүүд ч хэцүү шүү. Би чамайг сайн ойлгохын бн. Ахын эхнэр ч гэсэн яг чам шиг. Гэхдээ ямар нэг юм тохиолдоохоор бүүр сүр сүлдгүй болчдын. Тэгсэн мөртлөө тэрийгээ гаргахгүй яваад байдгын. За тэгээд амжилт бүсгүй минь !!!

  30. Sora says:

    Ganihrah ovchin gj bodoj bna. Het emzeg uilanhai gomdomhoi bdald ordog gj sonsson zaaval setgel zuichd handaarai blku bl setgel sudlal.n oyutnudt holbogdoj ilu mdelel avsan n dr bh. Naadah chin toglom bish shu.

  31. az jargal says:

    Asaj amidraya zaluusaa ene hayag deer daraarai goyo duu bna aa http://www.youtube.com/watch?v=CjfAnW7kOhE

  32. boy says:

    za neeh surtei zuil bish l bshd.bi ch gsn shuniin 4.30gj untaal ugluu 9 ungruul serdeg deg.bs bi 173 cm 52kg jintei.umnu n 45 bsin.harin bi uuriguu targalchihlaa yahu gd hoolnoos garch bhd chin chi ymr aimrin.163 bj turaad 47 blsndo haramsaad bgamu?chinii umnuus bi ichchihlee.bi lav chmg ih zantai bardam gj itgehgui bn.Ih zant humuus chini mungutei goy bietei turanhai huurhun ohiduud l tm bdi ok.Ydahdaa nad shig bl yah ve.gehdee bi eregt lde…..zaz sorry eldev balai yum bichchlee.gehdee hairtai hunee sanahaar hetsu l bdim ble.za amjilt ohin mini.Setgeliin hattai bgarai.

  33. GONDOOM says:

    Tsagaan horhoitoi boltsiim bishuu

  34. narhan says:

    bi bas yag iim bdald orj bsn,harin sayi hodood uvduud bhaar ni duranduulsan Hodoodnii sharhtai bolson bn gesen,shuud setgel sanaa olon tsag hool undgvi yavsnaas bolson gesen…aimar baigaaz…bi odoo edeh durgvi baigaach jooxon jooxonoor amarch baigaad eddeg bolson,ugluu ulun elgen deeree 1tsainii halbaga chacharganii tos uuj baigaa,eur ni emchid vzvvlj hoolnii deglem sahih heregtei tegheer ayandaa noirondoo ch sain bolno

  35. 123 says:

    hehe yamar uhel zovlon tohioldson bish dee yund ni oroi bur uildag ene ter ve? chamaig hairlaad bainga holboo bariad deerees ni bas udahgui ireh gej bgaa yum bna shdee. yun surtei yum be dee. harin ch esregeeree chi goy boloh yostoi yum bish uu? huleene gedeg hairiin iluu amttai bolgodog baital chamd l zovlon bolood bgaa yum bhdaa. huleeh tusmaa amttai bdag biz dee yundaa uilsiin 

  36. Adilhan yum bna says:

    Bi sayahan nz ohinoosoo salsan.salsan ch gj de hayagdsan.ternees bolood untaj chadahaa baij, hool idehee bolison.ajlaa ch hj chadahgyi zowhon terniigee bodoostoi. nadaas yalgatai ni chini hair chin udahgyi ireh gj bga. chi tiim bolohoor udahgyi hewende oroh bh. heterhii ih sanasanaas bolson bh. bi terniigee sanaad bga bolohoor iim baidald orchood bna.

  37. bb says:

    bi bas tegdeg bsan yumaa tgd l orondoo orood honi toolj ehelsen dee kkk neg tsagaan honi 2,3,4, gd l neg medhed untaad ogchihson bdag yumaa het ih yum bodsonoos bolj tegej bgaa baih untahdaa honi tooloh ch yumuu bodoj bsan yumaa martaad ali boloh tarhia amraagaad oor yum hii esvel amidral chine hed neg heviin bolchihood olon um bodogdood bga yum blgui ooriinhoo sonirholtoi yumaa hiij amidralaa tsoglog bailgaa za amjilt

  38. Vesta says:

    Би уг нь өдөрт 10-с дээш цаг тогтмол унтдаг байлаа. – 10 аас дээш цагхүүхдүүд унтдаг. Насанд хүрсэн хүн өдөрт 7-8 цаг л унтдаг байх ёстой.

    Орой чихэр нтр-р л хооллоод болчихдог боллоо.- Чихэр идэж чадаж байгаа бол хоол ч гэсэн идэж чадна гэсэн үг.Гэхдээ хоолны өмнө чихэр шоколад амттан идвэл хоолны апатит эрс буурдаг. Тийм болохоор чихэр биш оронд нь ядаж жимс ид!

    Таргалах гээд уураг ч ууж үзлээ нэмэр болоогүй ээ – Уураг олон янз байдаг чи хэрэв уураг ууж байгаа бол хажуугаар нь заавал дасгал хийж уусан уургаа биендээ /шатааж/ шингээж байж тэр уурагнаас хэрэгтэйгээ авах болно.

    .Та бүхэн сайн сэтгэл зүйч мэддэг бол сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг газар байдаг эсэх – http://www.setgel.mn , http://www.103.mn ,

    Би бас бясалгалд явж сэтгэлээ тайвшруулий гэж бодож байгаа – Энэ зөв шүү Шри шри гэж хуучин байсан түүнд яваад үзвэл зүгээр санагдсан

    Хайртаасаа хол байдаг хүмүүс хайрт чинь байхгүй үед яаж амьдардаг талаараа хэлж туслаач.- Мэдээж хайртай хүн чинь байхгүй хэцүү байгаа гэхдээ ямар үхэж үрэгдсэн биш,буцаад ирэхээс хойш санахын жаргалыг эдлээд тэвчээртэй хүлээдээ дүү минь

  39. зочин says:

    chi yg nad shig bolchij tehdee minii hairtai hvn minii derged 
    baidag
    tegsen hernee
     bi mash ih stresteed
    ogloo
    5 gej untddag
    heden tsagt
    orondoo
     orson ch ylagaagvi ternees
    bolood
    hodoodnii owchtei boltson chi ali boloh ert zvgeer boloorei
    za
    amjilt

  40. aa says:

    yadargaand orood emlegt hewteh gej bgan 2 sar bolool ircheh yum bol teseed hvleej chadahgv bn uu yun svrtein

  41. Anonymous says:

    uurag uuhaar targalahgui, uurag hunii biyed zailshgui vitamin shig heregtei bdag bolohooor, harin nuurs us idvel targalna guril budaa chihertei zuiluud togtmol ih hemjeegeer idvel amarhan targalna. Nuurs usiig biye ooh bolgoj hadgaldag.Oroin hool idsen n deer bh.
    Noirnii tuhaid neg odor n baga untaad ogloo ert bosood oroi n yadraad ert untmaar boloh bh, Teriig aldahgui hurdan orondoo orj avbal. Bi l lav tegj l shiiddeg, baigaliin garaltai noirnii yumnuud uugaad nemergui. uchir shaltgaan n naiz chini yum bol zugeer boloh bh.

  42. lady says:

    kk chinii ene untahgui hool idehgui bgaa chin stress ym shig bn. Bi korean bdag ireed 6 sar l bolj bn. end bdag mongol oyutan nzuudaa harhad neg ni yag cham shig noirgui bolson. nogoodoh maani ih ideed jin nemeed bgaa. Harin bi noirgui bas hoolond durgui bolson. bi jingee uzeegvi hed bolson buu med. Bi ohinoo mash ih sanaj bgaa nogoo nz ohiduud maani aaw eejiigee sanaad stress orood bgaa hun bolgon stress orohdoo oor oor uildel uzuuldeg ym bn. Zarim ni ym ideed jin nemeed zarim ni noir hoolnoos garaad,zarim ni us ni unaad heseg gazraa halzaraad yanz bur l bdag ym bn. Bi hogjim sonsoj taiwshirdag chi teriig oroldoj uzeerei. bas byasalgal hiih gej orolddog ariyabal-iin byalgal sursan. unegui haa saigui bdag. tend ochiod uzehgui yu daa. za amjilt

  43. гуа says:

    Сударшан Крияаг үүнийг хаана заадаг юм бол…

  44. ***ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛГҮЙ*** says:

    НЭЭРЭЭ ТИЙМ ШҮҮ ЭНЭ ҮНЭН

    Сударшан Крияаг тогтмол хийдэг хүмүүсийн мэдүүлсэн ач тус, үр дүнгүүдийг дор дурдвал:

    Сударшан Крияаны биеийн эрүүл мэндэд үзүүлэх үр дүн

    Стресс багасгадаг
    Эрүүл энх, сайн сайхан байдал өсөн нэмэгддэг
    Илүү их эрч хүчтэй болгодог
    Дархлааны тогтолцоо хүчирхэгждэг
    Холестрины хэмжээ буурдаг   ·        
    Сударшан Крияаны сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх үр дүн

     Илүү ихээр бүтээлч санаачлагатай болдог
    Бодолын цэгцтэй байдал зонхилдог
    Нойрондоо сайжирдаг
    Уураг тархины үйл ажиллагаа нэмэгддэг
    Хүч сорьсон нөхцөл байдалыг даван туулах чадвар ихэсдэг      
    Сударшан Крия-ны хувь хүмүүсийн хоорондох харилцаанд үзүүлэх үр дүн

    Ажлын байранд хүмүүсийн хоорондох харилцаа илүү энгийн, дасан зохицсон, баяр хөөртэй болдог
    Нийт олныг илүү гүн мэдэрдэг
    Та өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг илүү ойлгодог
    Тэвчээртэй болдог
    Өөртөө итгэх итгэл болон өөрийгөө хүндлэх нь дээшилдэг 
    Сударшан Крияаны сэтгэл зүйд үзүүлэх үр дүн

    Сэтгэл гутрал сэтгэлийн зовлон түгшүүрийг арилгадаг
    (Бага, дунд, хүнд хэлбэр)-ийн сэтгэл гутрал болон түгшүүрээс чөлөөлдөг
    Сударшан Крияаны оюун санаанд үзүүлэх ач тус

     Йог болон бясалгалыг дээд түвшинд аваачдаг
    Сэтгэлийн дотоод гүн дэх амар амгаланг амсаж мэдрүүлдэг

  45. MONGOL EGCH says:

    Байгаль дээр өдөр шөнө, шөнө өдөр, дөрвөн улирал ээлжлэн солигдох олон янзын хэмнэлүүд дүүрэн байдаг. Үүнтэй адилхан бидний бие, сэтгэл, сэтгэл хөдлөлд биологийн хэмнэл бий. Энэ хэмнэлүүд хоорондоо нийцэхэд, эргэн тойронтойгоо дасан зохицож сайн сайханыг мэдэрдэг. Харин стресс сэтгэл цочирдол, өвчин хуучтай байхад эргэн тойронтойгоо дасахгүй, санаа нийлэхгүйгээс, сэтгэл тайван бус, бухимдсан, санаа сэтгэлээр унасан, аз жаргалгүй байдаг. 

    Төрөл бүрийн энгийн хэмнэлтэй амьсгалаас бүрдэх Сударшан крия нь бие, сэтгэл хөдлөлийн хэмнэлүүдийг хооронд нь нийлүүлж, байгалиас заяасан хөг хэмнэлд нь оруулдаг. Амьсгал бие сэтгэл хоёрыг холбож өгдөг. Сэтгэлийн хөдөлгөөн амьсгалын хэмнэлд нөлөөлдөгийн юм бол амьсгалын хэмнэлүүдийг өөрчлөх замаар сэтгэлийн зан үйл, ааш араншинд эргэж өөрчилж болно. Энэ нь уур санаа зовохуйг гадагшлуулж, сэтгэлийг нам тайван, эрч хүчтэй болгож өгдөг.

    Ганцхан энэ техник нь гүйцэтгэх захирал, гамшгийн золиос, гэрийн эзэгтэй, хүүхэд багачууд гээд мянган мянган хүнд ач тусаа өгсөөр л байна.

    “Би бясалгал болон иог заасаар ирлээ. Гэхдээ ямар нэг зүйл дутагдаад байгааг мэдэрсэн. Хүмүүс оюун санааны дасгалаар хичээлэлдэгч амьдрал нь зуун задгай хэвээр. Тэд залбирал үйлдэж, бясалгал хийж оюун санааны замаар замнадаг ч, амьдрал дээр гарахлаараа, шал өөр болдог. Ингээд би дотоод дуу хураалт, ороо бусгаа хорвоод амьдрахуйн илэрхийлэл хоёрын зааг ялгааг холбож болох зүйлийг бодож хайсаар л байсан.

    Дуу хураах явцад Сударшан Крия яг л онгод болон надад орж ирсэн. Дуу хураалтаасаа гарсны дараа мэдсэн болгоноо хүмүүст зааж, тэд асар их эерэг өөрлөлтийг мэдэрсэн.”

    “Сударшан Крияны дараа олон хүний сэтгэл маш ариухан, тод, бүрэн төгсийг мэдэрдэг нь өөрийн ухамсараас үргэлж зүүгдээстэй гадаад эд материалыг чөлөөлж, орон гэртээ ирсэн мэт болдог. Энэ бол цэвэр ариун нандин мэдрэмжийг мэдрэх юм.”

    “Бид өөрсдийн дотор их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Нойрондоо бид ядаргаанаасаа салдаг ч, гүн бугшсан стресс биенд байсаар л байдаг. Сударшан Крия эрхтэн системийг дотроос нь цэвэрлэдэг бөгөөд амьсгалд бидний мэдэхгүй асар их нууц оршдог.”

  46. mn says:

    za bi bas tegdeg bsan gehde untahda zuger untad serehde bol uuriin 3 4 geel serchin tegeel hurvuuj ugnuduu tamtai bi eregteilde ih sanahar tegdeg yum shig bgan yag yaj bgad heviin baidalda orsnoo sain sanahgui bn heden sar tegj telchilj bsnaal sanj bn. chi fitnessde erged yav bagshtaiga jin nemeh talar sain yarilts yavad ehleher yadrad untah chin deerdej medne. odoo 2hon sar yu bhavdee udguishd 1 medhed l hured irne ter boltol fitnessde yavad goy bolod bj bhguiyu amjilt ….. neeree untahda dahial har uureer serchih bhda gej bodoll untahaar yag serched bdiima tegj bodood bhar bur untadguin blee ter bodloo tolgoinoso avch hay tegvel deerdeh bh shoo dahiad amjilt

  47. warwar says:

    sanad netgereed uheh gj bgm bn daa stress ch bas bnaa bn

  48. Abc says:

    Orondoo orohoos omno untuuldag tea bas 1 ayaga tarag uu. Stress ihtei ued bas ingej noir hoolnoos garchih geed bdag tal bii. Naiz chin ireheer zgr bolchih bh. Sport hii, ayandaa hoolnii dur chin torno. Byasalgal ntr chin zov, er ni neg hesegtee yu ch hiihgui bie setgelee tordood zalhuurval yasiin

  49. ... says:

    chinii buh zuil uul ni zugeer l bna da nz zaluu chine hol bgaa bolohoos ymar uhsen bish de tegeed ch udahgui irne shd yund ni uilj unjaad bdiin jaahan tsoglog idevhtei zovhi uuduu bailda chamaas hamaagui ih asuudal zovlontoi tulgarsan hun zunduu bgaa chiniih bol hajuud ni uneheer saihan bna

  50. zochin says:

    Chi emlegt ochij uzuulsen deer baihaa. Chi het ih yum bodood baihaar bas tegdeg taltai. Er n het ih yum urguulj bodood stressded baihaar tegdeg baih. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.