Т.Баярмаа: Хүүгээ хөтлөөд ирэх өдөр удахгүй ирнэ. Та бүхэнд үнэхээр их баярлалаа

Ясны хэврэгшил өвчтэй Н.Сод-Эрдэнэ хүүгийн эмчилгээнд зориулсан “Сэтгэлийн дэм” нэртэй хандивын тоглолт хоёрдугаар сарын 7-ны 19.00 цагт “Бөхийн өргөө”-нд болох гэж буй билээ. Хүүгийн ээж Т.Баярмаатай уулзаж цөөхөн хором ярилцлаа.

-Та хүүгээ эмчлүүлэх зардал босгох ажлыг хэдийнээс эхлүүлсэн бэ?
-Би сургуулиа төгсөөд хүүгээ гаргасан. Тийм учраас надад ажлын хамт олон гэх хүмүүс байгаагүй. Надад тийм их мөнгө гаргах боломж байгаагүй. Эхлээд хаашаа хандахаа мэдэхгүй байсан. Гэтэл зурагтаар хандивын аян өрнүүлж эмчилгээнд явж байгаа хүний тухай үзээд “Би ч гэсэн яагаад ингэж болохгүй” гэж бодсон. 2011 оны дөрөвдүгээр сараас эхлэн Дорноговь аймгийнхаа удирдлагууд, төрийн бус байгууллагдуудад хандсан. Ингээд нутгийн удирдлагууд “Ийм өвчтэй хүү байна. Эмчлэх боломжтой. Та нар туслаач ээ” гэсэн албан бичиг хийж өгсөн. Энэ албан бичгийг өөрийн өргөдлийн хамтаар байгууллагуудад хүргүүлж, хандивын аян өрнүүлснээр манай аймгаас дөрвөн сая зургаан зуун мянган төгрөг цугласан. Аян өрнүүлээд явж байтал хүүгийн мань гар дахиж хугарч, долоон сард хотод орж ирсэн юм. Тэр үед “….” Э.Баяржавхлан гэдэг залуу надтай холбоо барьж, өдгөөг хүртэл тус болж байна. Энэ сарын 7-нд “Бөхийн өргөө”-нд хандивын тоглолт зохион байгуулна. Бидэнд ийм сайхан тоглолт зохион байгуулж, чин сэтгэлээсээ туслаж дэмжиж байгаа Жавхаадаа баярлалаа.

-Хүүгийн тань өвчнийг эмчлэх боломжтой гэсэн хариу хэзээ Солонгосоос ирэв?
-2010 оны арваннэгдүгээр сард ирсэн юм. Гэхдээ таван нас хүрсэн хойно нь хагалгаа хийлгэх боломжтой байдаг юм билээ. Бидэнд Солонгосоос “Эхлээд физик эмчилгээ хийнэ. Зургаан сараас нэг жил хүртлэх хугацаагаар эмийн эмчилгээ хийгээд, дараа нь хагалгаа хийнэ. Эмчилгээний зардал 70 орчим сая төгрөг болно” гэсэн хариу ирсэн.


-Одоо хэчнээн төгрөг цуглаад байна вэ?
-Би анх 5000 төгрөгтэй дансаа нээж байсан юм. Түүнээс хойш нийт 47 сая төгрөг цугласан. Үүнээс “Бөхийн өргөө”-ний түрээсийг өгөөд 45 орчим сая төгрөг байна. Одоо тоглолт хийгээд мөнгө бүрдчих байх. Хүүгээ хуурайлж, өргөхдөө ясыг нь гэмтээчихээд яахаа мэдэхгүй байсан үеийг бодвол… Би үнэхээр баяртай байна. Монголынхоо сайхан сэтгэлтэй ард түмэндээ үнэхээр их баярлалаа. Та бүхний сайхан энерги, сэтгэлийн дэмээр миний хүү эрүүл болох гэж байна. Монголчууд үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа. Одоо над руу Монголын 21 аймгаас яриад л “Эгч, ахын дүү сэтгэлийн хаттай байгаарай, хүү чинь эдгэнэ” гээд л. Эсвэл “Тэдэн төгрөг хийчихлээ” гэх мэтээр… Надад баярлалаа гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. Энэ завшааныг ашиглаад бүх хүмүүст баярлалаа, мөн бид хоёрыг зурагтаар гаргаж олонд хүргэсэн бүх телевиз, сониндоо талархаж байна. Та бүхний ачаар хүүгээ эмчлүүлэхээр боллоо. Ялангуяа “NTV” телевизийн “TV доктор” нэвтрүүлгийн хамт олонд, тус нэвтрүүлгийн хөтлөгч Ууганцэцэг эгчдээ маш их баярлаж байгаа. Миний хүү урьд нь мэдээгээр гардаг байсан. Гэтэл “TV доктор” нэвтрүүлгийнхэн миний хүүд зориулж арванхоёрдугаар сарын 3-нд бүтэн цагийн шууд нэвтрүүлэг хийж өгсөн юм. Энэ нэвтрүүлгийн дараа нэвтрүүлэг үзсэн хувь хүмүүс, компаниудаас 19 сая төгрөг цугласан. Монголын ард түмний энэ сайхан сэтгэлээр эмчлүүлэхээр явах гэж байгаа учраас хүүгээ эдгэнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа. Эмчлүүлж ирээд “Миний хүү зүгээр болчихсон” гээд ард түмэнтэйгээ уулзана аа.

-Та хоёр хэдийд эмчилгээндээ явах вэ?
-Би аав, хүүтэйгээ явна. Виз нь гарчихсан. Энэ завшааныг ашиглаад ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга, түүний хоёр туслах, дэд сайдууд, тус яамны хамт олонд баярлалаа гэж хэлье. Би ЗТБХБЯ-д хандахад яаман дээрээ хандивын аян өрнүүлээд зогсохгүй МИАТ-д хандаж “Энэ хүүг болон хүүгийн асран хамгаалагч нарыг үнэ төлбөргүй явуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Үүнийг маш сайхан хүлээж авч, биднийг үнэгүй авч явах гэж байгаа МИАТ-ийн хамт олондоо их баярлалаа.

-Зургаан сар, эсвэл жилийн дараа Сод-Эрдэнэ хүү алхдаг болоод ирэхийг Монголын ард түмэн хүлээж байх нь. Танд ярилцлагынхаа сүүлийн хормыг үлдээе!
-Холбоо барьсан цагаас өдийг хүртэл надад туслаж байгаа Жавхаадаа дахин дахин баярласнаа илэрхийлмээр байна. Монголын ард түмэн үнэхээр сайхан сэтгэлтэй. Би анх ганцаараа энэ хандивын аяныг эхлүүлж байлаа. Одоо бол зуу, мянгуулаа болсон. Хүмүүс мөнгөөр, сэтгэл санаагаар маш сайхан дэмжиж байгаа. Зарим нэг нь эмнэлэг дээр хоол цай бариад ирдэг шүү. Сайхан байгаа биз. Энэ олон хүний сайхан сэтгэлээр хүүгийн маань эмчилгээний мөнгө бүрдээд явах гэж байна. Хандивын тоглолтыг зохион байгуулж байгаа хүмүүс, ирж ая дуугаа өргөж буй дуучид, хамтлаг, ирж үзэх үзэгчиддээ их баярлалаа. Энэ бол та бүхний миний хүүг эдгээсэй гэсэн сайхан сэтгэл шингэсэн мөнгө, халуун дулаан энерги юм шүү. Бүгдэд нь ажлын амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсье. Миний зүгээс та бүхэнд баярлалаа гэдэг үгийг л хэлж чадах байна. Энэ үгийг мянга, мянган удаа хэлмээр байна. Хүүгээ эмчлүүлээд хөтлөөд ирэх өдөр удахгүй ирнэ. Тэр үед сайхан сэтгэлт ард түмэнтэйгээ “Би хүүгээ эмчлүүлээд ирлээ. Миний хүү ийм болсон шүү” гээд бахархалтайгаар уулзана аа. Үнэхээр их баярлалаа.

Хандивын Данс: -ХААН БАНК- 5360399971
-ХААН БАНК-ДОЛЛОР-5360400604
-ГОЛОМТ БАНК-5405005585
-ХАДГАЛАМЖ БАНК-28170001180
Холбоо барих утас-96613233, мэйл хаяг: maagii0215@yahoo.com

9 Comments

  1. hell says:

    Amjilttai emchluuleed hurdan edgeerei! Hoorhon huu baina, ard tumen ch uneheer saihan tusalj. Harin er em geltgui nyalh huuhdiin beleg erhteniig zurag avahdaa nuuj haadaggui teriigee yuman chinee toodoggui uls manaihaas oor baidag bolov uu?

  2. Anonymous says:

    Vitamin D (huuhdee gadaa nartai uyed narnii tostoi heden minute bailgaj bh, Narnii gerlees avdag Vitamin, esvel gertee bhdaa nar tussan tsonhon door holond n narnii tos turheed nuuriig n hamgaalaad heden minute bailgaval), Calcium dutagdal , yasand Calcium Magnesium mash chuhal (Odortoo todorhoi hemjeegeer suu, tarag ,aarts, aaruul huuhed zaaval ideh yostoi. jijig jijig hemjeegeer), suutei tsainii suug suund tootsohgui, hemjee n baga uchraas odortoo hun neg ayaga suu zaaval uuh yostoi gedeg.

    osteomalacia gedeg ovchin yum shig bna.

  3. jess says:

    yunaas uudeltei iim ovchtei bolsiin bol, daraa daraagiin eej nart surgamj boloh uudnees?

  4. ❤Анурадха❤ says:

    Эгч-ийн хэлж байгаа зөв шүү та 2т амжилт хүсье, хөөрхөн хүү удахгүй хөл дээрээ босноо 🙂

  5. Эмч says:

    ТА хоёртоо дэм тусламжаа өргөж, Хурдан эдгэрээд ирэхийг хүсье.
    Хүү эрүүл болоод, Монголын нэгэн сайхан иргэн болно гэдэгт итгэж байна.
    Амьд явах сайхаан…

  6. naraa says:

    bi ene huug eruul saruul bolood ireeseil gj husej bn orovdoltei yma ene s.han tuslaj bg humuusiin setgel bolood eejinhni helj yrij bg ugiigni unshaad ih setgel hodolloo mongolchuud evtei bhdaa huchtei shuu humuusee ene huud setgeleerei tuslaarai

  7. egch says:

    ehchuud mini, jiremsen baihdaa tamhi tatahgui, arhi uuhgui, bie sain tordoj baihgui bol iim uwchtei huuhed l gargana. daraa ni ene nyalh amitad l zowno. Uruwdultei yumaa,

  8. saraa says:

    iim saihan eejtei vneheer aztai hvv ta 2 mini sain yawaad ireerei

  9. hen negen says:

    yostoi hoorhon huu bsan. bi ooroo eej hun, uneheer or owdson. uigagui setgeleer unalgui huugee asarch yawaa eejiinh ni setgel ch gsn gaihaltai sanagdsan. edgerne bhaa. olon hun edgeesei gj husch bgaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.