Хайртай хүндээ хаягдана гэдэг хүчтэй болохын нэр мөн үү?

Оддын эхнэрүүд нөхрөө жирийн нэгэн байхад хамаг хүнд хэцүүг хамтдаа туулж, өөрсдийгөө золиослон байж алдар цуутай болоход нь тусалдаг, гэтэл тэд дараа нь эхнэрээ хаяж, залуухан, хөөрхөн хүүхнүүдээр сольдог. Гэхдээ одоогийн хаягдсан эхнэрүүд уйлж унжин, архинд орохоо больжээ. 1996 онд Нью-Йорк хотод нөхөртөө хаягдсан 40 эмэгтэй нийлж, хуучин нөхрүүдээсээ өшөө авах 47 арга боловсруулжээ. Жишээлбэл түүн рүү шоргоолж зэрэг хортон шавьж илгээх, ухаанаа алдтал нь архи уулгаж согтоон, дараа нь эрхтнийг нь тайрах, ДОХ өвчин халдаах зэрэг орно.

Харин бид танд арай гайгүй зургаан аргыг санал болгоё.

1. Түүнээс илүү алдартай баян болох

Энэ бол эрчүүдэд хамгийн аюултай арга. Салсны дараа эмэгтэй хүн өөрийн бүх хүч чадал, энергээ зөвхөн ажилдаа зориулна. Та хуучин нөхрөөсөө илүү нэртэй алдар цуутай, баян болохоос нааш санаа амрах ёсгүй.

Загвар өмсөж эхэлж байсан 17 настай Деми Гайнс амьдралынхаа анхны эр рок гитарчин Фредди Муртай суужээ. Деми хичнээн хичээсэн ч жил хагасын дараа Мур түүнийг ганц ч центгүй хаяад явжээ. Чухам тэр үед залуу бүсгүй од болж, нөхрөө давна гэж өөртөө ам тангараг өгчээ. Тэр бол алдарт жүжигчин Деми Мур байсан юм.

Тэр хэлсэндээ хүрч, Америкийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчин болсон бол харин хуучин нөхөр нь архинд орж, доод зэрэглэлийн клубт тоглож амиа хоохойлж байна.

Америкт эмэгтэй хүн хэдэн насандаа ч нэрд гарч болно. 1976 онд Тина Тернерийн нөхөр, продюссер Айк Тернер түүнийг зөвхөн халааттай, халаасандаа 50 центтэй гэрээсээ хөөжээ. Тэр өлсөж үхэхгүйн тулд дуулсаар, одоо 40 саяын хөрөнгөтэй, дэлхий дахинаа алдартай дуучин болжээ. Харин Айк дампуурч хоосрон, хямдхан автофургонд амьдарч байна.

2. Бизнес хийх
Хэрэв та жүжиглэх, дуулах авъяасгүй бол Калифорнид очиж, нөхрөөсөө салаарай. Энд гэр бүл салахад эхнэр нь шууд тал хөрөнгөө авдаг. Синди Костнер өөрийн завхай нөхөр Кевин Костнероос ингэж салжээ. Тэр бараг 100 сая долларын нөхөн төлбөр авсан юм. Тэр мөнгөөрөө дор нь бизнес хийж, одоо Өмнөд Калифорнийн зуушны газар, бензин түгээгүүрийн томхон сүлжээ түүнд харъяалагддаг, түүний жилийн эргэлтийн хөрөнгө хагас тэрбум доллар гэнэ.

“Роллинг Стоунз” группийн Мик Джаггерын эхнэр Бианка Джаггер 1972 онд Латин Америкийн мисс болох үедээ анх түүнтэй танилцжээ. Гурван сарын дараа тэд том хурим хийв. Бал сарын дараахнаас л Мик дахиад банзал болгоны араас гүйж эхлэв. Бианка нэг удаа түүнийг өнгө бүрийн арьстай гурван янхан хүүхэнтэй орондоо барих хүртлээ тэвчсээр байж. Тэр салах өргөдлөө өгөв. Джаггер их харамч ердөө таван сая доллар түүнд өгчээ.

Бианка харин түүгээр бизнес хийсээр хэдэн жилийн дотор 50 дахин үржүүлжээ. Бианка удаан хүлээсэн өшөөгөө их гоё авчээ. Тэр гурван жилийн турш агентуудаараа дамжуулан Джаггерын фирмийн акцийг худалан авсан бөгөөд одоо “Роллинг Стоунз” хэмээх эзэнт гүрнийг Бианка хянаж байдаг.

3. Хурдхан шинэ нөхөртэй болох
Хаягдмагц илүү баян, илүү царайлаг эртэй суух бас нэг арга бий. Пол Абдул анхны нөхөр жүжигчин Эмилио Эстевезэдээ хаягдмагц мэдрэлийн хямралд орж, архи, хар тамхинд донтжээ. Харин тэр барилгын том хөрөнгөтөн Джон Вассермантай танилцсаны дараа хайр сэтгэлийн ачаар турж, хортой зуршлуудаасаа салж чаджээ. Тэгээд урьд өмнөхөөсөө улам хөөрхөн гоё болжээ.

4. Хаясан нөхрийнхөө хоёр дахь гэрлэлтийг бүтэлгүй болгох
Алдарт загвар өмсөгч Ивана Трамп анхны нөхөр тэрбумтан Дональд Трампаас салсны дараа түүний суусан, Плейбойн загвар өмсөгч залуу бүсгүйг чаджээ. Тэр үзэсгэлэнтэй гоё залууг хөлсөлж, Трампын бие хамгаалагч болгожээ.
Нөгөө залуу баяны залуухан эхнэрийг уруу татаж, далайн эрэг дээр загас наадуулж байхад нь Иванагийн хувийн мөрдөгчид бичиж аван нөхөрт нь үзүүлжээ. Тэрбумтан уурлаж эхнэрээ хөөж явуулжээ.

5. Нөхрөө дахин өөртөө дурлуулах

Мелани Гриффит сайхан залуу Антонио Бандерастай учрахаас өмнө алдарт жүжигчин Дон Джонсонтой гурван удаа гэрлэжээ. Харин Джулия Робертс хоёр жил завсарласны дараа дуучин Лайл Ловеттай дахиад холбоогоо сэргээж байжээ.

6. Хаясан нөхрөө доош хийж, ёс суртахууны хувьд устгах

Оросын дуучин Ирина Салтыкова дунд сургуулиа төгсмөгц тэр үеийн нэртэй дуучин Виктор Салтыковтай суужээ. Хэдэн жилийн дараа Виктор түүнийг хаяхад бүсгүй өлсөж үхэхгүйн тулд бизнес хийх эхлэв. Дараа нь тэр олсон бүх мөнгөө өөрийгөө сурталчилж нэрд гарахад зарцуулжээ. Ингээд Ирина алдартай дуучин болов.

Нэг удаа Дон дахь Ростов хотын концертонд тэр хоёр цуг тоглох болжээ. Тэгээд Ирина концерт зохион байгуулагчдад тулган шаардлага тавьжээ. Нэг бол би эсвэл тэр гэж. Мэдээж тэд Иринаг сонгожээ. үүнээс илүү тааламжтай өшөө авалт гэж үгүй байх аа.

4 Comments

  1. HYRLEE says:

    ZOB

  2. HYRLEE says:
  3. 7. neg udaa l uuchlaad shineer ehleh

  4. b says:

    bi 1-iin songoj bn bas yg ene bachurch bgaa ued 3 6 g hereglemeer bhiin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.