Хүүхэдтэй болсон биш ажил ч үгүй, амьдрал ч үгүй болчихлоо…

Сайн байцгаана уу залуусаа. Та бүхэнд захидал унших өдрийн мэндийг хүргэе! Би одоо 33 настай нэг хүүхэдтэй ээж аавтайгаа хамт амьдардаг. Нөхрөөсөө салаад 6 сар болж байна. Уг нь би нөхөртөө хайртай л даа. Нөхөртэйгөө хүүтэйгээ 3-лаа жаргалтай сайхан амьдрахыг хүсдэг. Даанч тэр маань архи их ууна, уухаараа мөрөөрөө унтаад өгнө гэж байхгүй. Намайг элдвээр хэлнэ. Бүр сүүлдээ зоддог болсон. Хүүхэдтэй болоод засрах болов уу гэж зөндөө их горьдсон доо. Даанч засрааагүй яг л хэвээрээ. Найз нар нь гэж дандаа архинд уруу татсан юмнууд. Нийлж архидана, бас хүүхэндэнэ. Намайг жирэмсэн болохоос өмнө нэг хүүхэнтэй явалдаж байгаад баригдсан. Тэгсэн миний буруу би дахиж тэгэхгүй ээ, 2-лоо хүүхэдтэй больё доо гэж байнга гуйх болсон. Би ч бас нээрэн үр хүүхдээ хараад амьдралаа бодоод өөр болох болов уу гэж бодоод хүүгээ төрүүлсэн. Тэгсэн энэ ер нь хүүхэдтэй болсон юм чинь хаачив гэж гэсэн шиг л элдвээр аашлах болсон. Намайг төрөөд 2-хон сар болж байхад зодсон. Манай ажлыхан намайг эргэж ирсэн юм. Тэд нартай архи уучихаад явсаных нь дараа надаас архи нэхэж зодож байгаа юм даа.

Тэрийг нь ээж аав маань мэдээд бөөн хэрүүл болсон. Би ер нь барагтай бол ээж аавдаа хэлдэггүй байсан юм л даа. Тэгээд би салаад хөдөө явсан. Тэгтэл араас бас л дахиж тэгэхгүй хүүгээ санаад байна, үхлээ хатлаа гээд л яриад байхаар нь өрөвдөөд уучилсан. Тэгээд үе үе архиддаг хэвээрээ л байлаа. Архи уусан үед нь хүүгээ тэврээд л аавындаа ирдэг байсан. Аргаа барахдаа лам бөө гээд л зөндөө явсан. Засарчих юм боловуу гэж горьдоод л тэр шүү дээ. Сүүлдээ ч бүр залхлаа. Тэгээд нэг өдөр согтуу байхад нь цагдаа дуудаж өгчихөөд хүүгийхээ хувцасыг өөрийхөө хувцастай аваад явсан даа. Харин одоо нөхөр маань би зөндөө их юм ойлгосон, та 2 буцаад ирээч одоо 3-лаа сайхан амьдарья, би та 2-соо хэзээ ч салахгүйээ гээд л гуйгаад байгаа. Би урьд нь зөндөө их уучилж, зөндөө их гомдож байсан болохоор буцаад очиход бас л нөгөө архитай, хэрүүлтэй амьдрал үргэлжлэх болов уу гээд айж байна. Уг нь хүүгээ бодоод буцаж очоод жаргалтай сайхан амьдармаар л байх юм. Тэгээд бас нэг асуудал байнаа. Ээж аавдаа садаа болоод байж байгаа юм чинь ажилдаа орьё гэсэн чинь авахгүй гэнээ.

Уг нь би хүүгээ 9 сартай байхад нь ажилдаа орьё гээд очсон юм гэтэл жаахан байж байгаад хүүгээ 1 нас хүрэхээр ор гэхээр нь за гээд л явсан юм. Тэгээд саяхан дахиж очсон чинь хуучин албан тушаал дээр чинь авахгүй өөр юм гарвал юу юм гэхээс гэж байна. Яагаад тэгж байгаа юм гэсэн чинь компаний нэр нь өөрчлөгдсөн, чиний оронд ажиллаж байгаа хүүхнийг бүр тушаал гаргаад авчихсан болохоор халж болохгүй байна гэнээ. Тэгээд өөр хүмүүст энийг ажилд авахгүй ээ гэж ярьж байна гэсэн. Сураг сонсохнээ нөгөө миний оронд ажиллаж байгаа хүүхэн их л баярлаж байна гэнэээ. Ашгүй би халагдахгүй нь захирал төрсөн хүнээ авахгүй гэсэн гэнэ гээд л… Тэр ч баярлах нь аргагүй дээ. Байнгын ажилтай болчихож байгаа юм чинь гэж бодоод л өнгөрсөн.

Хамгийн  инээдтэй нь нөгөө хамт ажиллаж байхдаа сүйд болоод байдаг байсан хүмүүс чинь одоо бүр энэ юм гуйх гэж байна гэсэн аятай харьцдаг болсон байгаа юм даа. Уг нь хааяа нэг утсаар яриад. Мессэнжэрт ороод л чаатлаад байдаг байсан чинь… Саяхан нэг хамт ажиллаж байсан хүүхэнтэйгээ ярих гэтэл завгүй байнаа, завтай болохоороо залгая гэнэ. Тийм л биз гэж бодоод нэг их тоосонгүй. Бас л хэд хоногийн дараа нэг хүүхэн рүү мэссэнжэрдэх гэтэл хариу огт өгөхгүй, нэг нь болохоор ажилтай байнаа гээд л таг чиг. Уг нь би зүгээр л ярих гэсэн байхгүй юу, энэ байдал хэд давтагдсаны эцэст өөрийгөө тэдний хувьд хэн ч биш болжээ гэдгийг ухаарлаа. Уг нь захирал маань намайг анх ажилд авч байсан юм л даа. Өмнө нь таньдаг байж байгаад тэгээд л орж байсан юм. Тэгээд одоо би ажилд авсан юм чинь халах нь миний хэрэг гэж бодоод л халж байгаа юм байх даа.

Тэгээд нээрэн ламдаж явахдаа ажлаа асуусан чиннь Чиний оронд ажиллаж байгаа хүүхэн захиралд чинь юм хийлгэчихэж чамд ч бас юм хийлгэсэн байна. Тэр чинь бөөгийн хамгаалалтанд орсон хүүхэн байна. Чи дийлж орж чадахгүй гэж байгаа юм даа. Би уг  нь  хуулийнхаа дагуу бол ажилдаа орох эрхтэй биз дээ. Би гэж нэг ийм ажил ч үгүй амьдрал ч үгүй болсон хүн байна даа. Гэхдээ хүүгийн минь заяа түших байлгүй дээ.

Жаахан замбараагүй бичсэн бол уучлаарай.

53 Comments

  1. hen says:

    Амьдралд юу эс тохиолдохов. Тэр арчаагүй эрийг одоо бүр мөсөн мартаад хөөрхий ээж аав үрийнхээ төлөө сайхан амьдар. Эцэг эхийнхээ урмыг ахиж хугалахгүй гэж бодоод л тэднийхээ төлөө эрч хүчтэй байгаа. тэд маань яг ийм үед ёэтгэл нь бид нараас ч илүү зовдог.

  2. zulaa says:

    bi nohroosoo salsaan 3 sartai hvvhedtei hvvhdin tetgemj awah gesen ym a terig yaj awdag ym be

  3. Anonymous says:

    mmmmmmmmmmmmmmm eostoi sain zuvluguu ugsun bn
    duurgiinhee mergejliin hyanaltiin hudulmuriin asuudal hariutssan baitsaagchid ehleed handaarai urgudul bicheed ok.chamd amjilt.chi chadnaaa .hortoi shartai bai ter muu zaluud yaj amidrahaa haruulah heregtei shuuuuuuuu

  4. Ганаа says:

    Ингэж лам энээ тэрээ гэхээ болиочээ өөр ажил зөндөө л байгаа ш дээ ,Тэгээд ч чиний захидлын гарчиг надад үнэхээр таалагдсангүй ,Тэр хүүхэд энэ орчлонд төрсөнөөр ажил амьдралаа алдлаа ч гэх шиг тэнэг хүүхэн минь нөхөрөөсөө салсанд чиний ч гэсэн буруу байгаа ш дээ ,Хүнийг бураашаах биш өөрийгөө эхлээд харж бай,

  5. duluu says:

    tanii amidral chine yg lminii huuhed nsasnii amidral nuhur chine hezeech zasrahgui manai aaw yg l iim bsan aaw eejees uuchlalt guigaad irehed bi bitgii eej uuchlaasai gj boddog bsan magadgui huu chine nadshig boddog bolno

  6. the phone says:

    уг нь хүүхдээ элэг бүтэн өсгөвөл сайнсан.
    наад нөхрөө архи уухаа больсон ( худлаа амлалт биш шүү! ) үед нь эргэж нийлэх талаар бодож болох юм.
    засрана гэж бодоод л манай бүсгүйчүүд их алдах юмдаа.

  7. sonin says:

    sapaal geed bichihej spraal shuu dee
    nohor chin ene sanaliig demjih baihaa gehdee ih uudag hun bol ih ergelzdeg yum haaya uuj baigaa ch gesen hun bagasgana gej baidaggui yum bi uuhgui gej heleed nemergui zaaval taviul arhi uuhgui bol heruul margaan baihgui tegeed bas chamaig zodohgui ok amjilt

  8. sonin says:

    Sain bna uu bi odoo 29 nastai 1 ohintoi ehner bid 3 odoo dajgui amidarch bna
    Tanai nohr chin nadtai adilhan yum bna Bi ih arhi uudag baisan bas ehnerteigee ih muudaltsana ug ni bol bi odoj herelddeggui l dee heleh helehgui ugeer doromjlood baihaar tulheh bas1 udaa algadsan gehdee arhi uusan uedee
    Tegeed bi ooroo sain bodloo ehner yvna iim ynztai baigaad aival minii setgel horno iim amidarlaar yah yum salna ene ter geed aav eej ruugee yvaad ogno 2 udaa yvsan tegehed ni bi yahav nuuree ulalzuulaad l guina gehdee bas ooriinh ni buruug helne gehdee oilgodoggui l dee er ni dongoj hamt amidarch baigaa humuus margaldah bie bieniihee deer garah gej ih uzdeg yum shig baigaan bi 2 3 jil hamt amidarch bna tegeed bid 2 sain yriltssanii etsegt bi arhi uuhgui sapaal taviulahaar shiideed ehner ch teg gesen
    odoo bol arhi uuhgui ene ni ehnert maani ih l saihan bna gedeg bi ch ooroo neeren yah gej ingej uudag baisiin gej boddog arhi uuhgui bolohoor hun amidar l mongo l boddog bolchihdog yum bna arhi uuhgui bolohoor ajil ch butemjtei aav eej ger orondoo ner hundtei mongo olno hund tuslana setgel sanaa zovoh zuil bagasaad dajgui l bna
    tiim bolohoor chi nohortoo ene sapaal gedeg zuiliig l taviul tegvel butsaj ochno gedeg deer bat zogs huuhed chuhal shuu minii huuhed l lav ooro huniig aaviig gej duudval bi amia horlono Eruul hun helsen ug hiij baigaa uildelee sain

  9. id says:

    salaa huuheded chine iim arhichin aav hereggui humuujil muutai huuhed garna shuu huuhedee bodood sal huuhed ih taivan orchind osoh estoi

  10. baba says:

    za za oilgolooo zubulguu ugsund bayrlalaa neereee l tiim shuu nz d n bodoj sanaj yabdag tulubluguu bgaa ene neg uurlaad yabdag neg ue n l bgaasai bilee.

  11. baba says:

    za za oilgolooo zubulguu ugsund bayrlalaa neereee l tiim shuu nz d n bodoj sanaj yabdag tulubluguu bgaa ene neg uurlaad yabdag neg ue n l bgaasai bilee.

  12. Бүсгүй says:

    Хуулийн талаар зөвлөгөө өгсөн хүмүүс бүгд үнэн хэлсэн байнаа.Тэр компанийн нэр өөрчлөгдөх ямарч хамаа байхгүй ээ Хөдөлмөрийн хуулийн 100.1-т Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг “аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан” болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас “халахыг хориглоно” гэж заасан байгаа болохоос Компани нэрээ өөрчилсөн тохиолдолд гэж заагаагүй байгааг сайн хараарай.Чамайг ажлаас халсан тушаал энтр гарсан юм уу.Хэрвээ гараагүй байгаа бол ажилдаа ормоор байна гэдэг өргөдөлөө бичээд удирдлагуудтайгаа уулз.Тэгээд болохгүй бол хуулийн дагуу асуудлаа шийдэх хэрэгтэй.Гэнэт халагдсаны мөнгө төгрөг авах гэж яарсны хэрэггүй эхлээд ажилдаа орохыг л бод.Хуулийн дагуу чиний албан тушаалыг хадгалж байх үүрэгтэй юм .Албан тушаал нь хадгалагдаж байх хугацаанд тухайн ажилтан ажилдаа орох хүсэлт гаргавал тухайн байгууллага авах л ёстой.Чи энэ тухай хуулийн зөвлөгөө авч асуудлаа эртхэн шийдэхгүй бол хохироод үлдэх вий дээ.Нөхөр энтрийн асуудал дээр бол өөрийн сэтгэл зүрхээ л чагна гэж хэлмээр байна.Чи өөрөө яг юуг хүсэж байна түүнийгээ л хий.Бид чиний оронд нөхөртэй чинь амьдарч үзсэн биш тиймээс юу ч гэж зөвлөхөв.Өөрөө л шийдвэрээ гарга.Буруу шийдвэр гарвавал хүн өөртөө л гомдож өөрийгөө л зүхэхээс энэ сайтын хүмүүсийг зүхэх үү үгүй шүү дээ.Тиймээс өөртөө итгээд өөрийгөө л сонс гэж зөвлөе дөө дүү минь. Зовж байна гэж бүү шантраарай.МАРГААШ НАР МАНДДАГААРАА Л МАНДАНА шүү дээ

  13. 911 says:

    хуулиа барих юм бол тэр компани чинь орны хүн томилсон байсан ч хамаагүй шүүхэд хандахад шийдвэр чинь талд гарвал нөгөө хүнээ өөр албан тушаалд томилдог юмуу эсвэл халаад чамайг авах болноо…… Гэхдээ
    1. тухайн компанийн нэр өөрчлөгдсөн гэж гарлаа …. энэ тохиолдолд тодорхой биш байна, танай компани татан буугдаад өөр компант болсон юм уу тэгвэл чамайг авах албагүй гэсэн үг…… харин зүгээр нэрээ солиод захирал ажилчид үйл ажиллагааны чиглэл нь хэвээрэй байвал чи орж болно гэсэн үг гэхдээ энэ тохиолдолд чи сайн өмгөөлөгч л хэрэг болох байх цаад компани чинь мэдээж татан буугдсан гэж л шүүхэд танилцуулах байх гэж боджийнаааааа
    2.хүмүүсийн хандлагын тухайд ер нь ийм л байдаг юм…….. ЦААШИД МЭДЭЖ АВ……. би бас ажлаа сольсон уг нь нэг байгууллага дотор хэлтэс л солигдсон тэгэхэд хамт хуучин ажиллаж байсан хүмүүс хүртэл 10 гаран жил ажиллаж ахаа эгчээ болсон хүмүүс байсан 2-3 сар гарангын дараа мэндийн зөрөөтэй л болдог юм даа тэгэхээр ажлаасаа гарчихсан хүнийг бол ойлгомжтой ш дээ……. гэхдээ чи энэ хүмүүст буруу өгч болохгүйээ энэ чинь зүгээр л хүний байгалаас заяасан шинж юм шүү дээ чи тэдэнтэй өдөр болгон уулзаж шинэ мэдрэмж өгч байхгүй л бол хэд хоногийн дараачаар чи тэдний хувьд хуучны найз, танил гэдэг ойлголт байхгүй болж эхэлнэ гэсэн үг……. Магадгүй чи ч гэсэн өөрөө ажилтай байхдаа тэтгэвэрт гарсан ажлаасаа халагдсан хүнтэй яаж харьцдаг байсан тухайгаа бодоод үзээрэй би лав өөрөө тийм л байсан юм билээ
    3.Нэгэнт хамт олон чинь дөлөөд компани чинь авахгүй гээд байхад шүүхээр орж ажилдаа орох хэрэг байна уу аваад л 2-3 сарын дараа ямар нэгэн зөрчил гаргасан гэээд л хална ш дээ тэгсэнд орвол халагдсаныхаа мөнгийг аваад өөр ажил хайсан нь дээр байхаа

  14. hun says:

    yag manai eej aav 2 shig yum bna. nuhur chn hezee arhinaas garahguiee. amidral deer uzsen bolhooroo heljiine. aav maani odoo bur arhichin bolson. eej maani zaluu bhdaa itgeel huleegeel yanziin arga zunduu hereglej uzsen gsn. medeej huuhed gargahaar zugeer boloh bh geed 3 huuhdii n turuulsen. nemer boloogui. aav bid nartai shan handdag ch medeej arhichin huntei hamt amidrah unen daramttai. bid 3 yaahav arhichin ch gsn aavtai ussun. daanch eejid maani hetsuu bsan… 15 jil hamt amidraad etsest n salsan doo. odoo bi uuruu nuhur huuhedtei boltson yavjiidag hehe. eej maani yaahav yadaj uur erchuudiin huuhed gargalgui 1 hunii l huuhduudiig turuulsen, ted nar n sain yavj bga n shan zuil yum shig sanagdjiina.
    chi tged uuruu medne biz, yamarch l bsan nuhur chn arhinaas garahgui.

  15. Бөө гэж... says:

    Ер нь энэ бөө энээ тэрээг яаж цэгцэлнээ. Нийгэмд айдас хүйдэс дагуулсан муухай л зүйл шиг байгаа юм даа. Та бүгд энэ тал дээр мэдлэг нэмэх холбоос байвал тавиарай.

  16. zaya says:

    sainuu
    bi tanias duu l deee. gehdeee bi ch gesen huuhed gargaad ajilaasaaa choloo avsan bgaa medeej manai ajil ch bs minii orond hun avsan. hodolmoriin huulind bdag yumaaaa. torson hunii ajiliin bairiig 3 hurtelh jiliin hugatsaaand hadgalna gej ta sain sudal. yamar ch aj ahui negj baiguullaga hodolmoriin huulind zahiragdah yostoi. tegej l aldaj bolhoorgui saihan ajil bol huuliar yav. nohriin huvid bol arhi uudag bol yunaas bolood uugaad bdgiig ni asuu. tegeed jaahan hashraaa. yas yuman deer bol arhi ugaasaa uudgui er hun gej bdgui yum. ta zasaad l avah heregtei. uurlaj fairaad agsan tavih geed baival yu ch bitgii yari yu ch bitgii dugar oroogoo tugjeed huuhdee tevreeel saihan untaad og. harin margaash ni eruul bolhoor ni heden saihan jintei ug helchij bai bi chamd gutarchiina gedeg ch yumuu. olon yum yarij ugleh tusam ta l une tsenee aldana. tsaaadah chin ulam l tsaashlana. nohorooo olmiid chine sogdtol ih zantai bai. hairtai l bol tanii araas ayandaaaa uilj duulaal guigeed irne. bi yag ingesen. salah tiim saihan songolt bish. za amjilt husiii. BUSGUICHUUD MANDTUGAI

  17. setgelsudlaach says:

    chi yagaad ch yum ih setgeliin hattai hun yum shig sanagdlaa. arhi uudag nohor hoyor yanziin shaltgaantai baidag. 1-arhind dontogch zovhon emnelgiin hyanaltand ooroo husch baij arhinaas garah tohioldol bii. barag zasrah bolomjgui. 2- ehnertee hairgui eregtei. uuniig zasahad hamaagui hyalbar. huuhnuud er huniig durluulah hetsuu gej buruu bodoj yavdag. er huniig durluulah amarhan harin oor hun bolgoh gevel mash hetsuu baidag. ene yalgaag oilgoj avaarai. ajliin huvid careeraa batatgah osgoh tusgai argachlaluud baidag. husvel holbogdooroi

  18. Anonymous says:

    zugeeree ugaasaa huh tengeriin taallaar yavj bgaa hereg huugee saihan hairlaarai ххк-aa shuuhed ug uuruu gutruuzai bolomj garna shuu huu gedeg hovor olsoh erdene shuu
    muu humuus uruu tulth tsag irne

  19. дээгий says:

    тэгж байж үрийн заяа гомдоов.ирсэн шигээ буцаад явчихдгийм шүү.

  20. дээгий says:

    тэгж байж үрийн заяа гомдоов.ирсэн шигээ буцаад явчихдгийм шүү.

  21. дээгий says:

    тэгж байж үрийн заяа гомдоов.ирсэн шигээ буцаад явчихдгийм шүү.

  22. дээгий says:

    тэгж байж үрийн заяа гомдоов.ирсэн шигээ буцаад явчихдгийм шүү.

  23. дээгий says:

    тэгж байж үрийн заяа гомдоов.ирсэн шигээ буцаад явчихдгийм шүү.

  24. дээгий says:

    үртэй боллоо.зүгээр л амьдралд арай өөр хэв маягаар хандаж эхлэх үе чинь эхэлж байхад юун ажилгүй амьдралгүй ч гэх шиг…жаахан гутранги нөхөр үү гүй юу .юу хиих , юуны төлөө ажиллаж амьдрах ёстойг чинь бурхан заагаад өглөө.болоо юм биш үү…

  25. Жаргал says:

    Ажлаа олигтой хийж чаддаггүй байса юм биш үү тэгээд хэлж чадахгүй азаар чи гараад

  26. bi says:

    Hudulmeriin huuliin 100 dugaar zuiliin 100.1 d ajil olgogch jiremsen emegtei bolon 3 hurtleh hasnii huuhedtei ehiig aj ahuin negj tatan buugdsan bolon 40.14,401.5 d zaasnaas busad tohioldod ajlas halahig horiglono gej bga yum. Tanai baiguullaga neree solison bol aj ahuin ngegj tatan buugdsan geh undeslel gargaj ireh magadlaltai l yum bn daa.

  27. bi says:

    HI, jiremsniiamralttai bolon 3 hurtel nasnii huuhedtei emegteig ajlaas halah erh tanai baiguullagad bgui. Hudulmeriin huuli unshih sudlaad shuuher zargaldahad ergeed ajildaa orj chadna shuu. Chinii ajliin bairiig heveer hadgalj bh yostoi tanai baiguullaga. Bas chinii orond avsan huniig tur gereegeer chamaig ajildaa oroh hurtel hugatsaanii geree hiij avsan bh yostoi yag huuliin daguu bol. http://www.legalinfo.mn ruu orood hudelmeriin tuhai huuliig sain unshij sudal daa naiz mini. Amjilt

  28. name says:

    Энэ хүмүүс хүүхдээр бүх юмыг шийднэ гэж боддог хүмүүс л байх юм даа. Архи ууж зоддог нөхрийг засрах байх гэж бодоод хүүхэд гаргаад гээд тэгээд засарсан тохиолдол байна уу даа. Олиггүйг нь мэдсээр байж зууралдаад яваад байдаг заавал эцэст нь тулгаж байж нэг хүүхэд өнчин болгож байж салдаг. Наад нөхөр чинь хэзээ ч засрахгүй. Зоддог хүн засардаг гэж байдаггүй юм. Ажилын тухайд бол компани нэрээ сольчихоор хуучин компани биш гэж үзээд хуулийн өмнө хариуцлага хүлээхгүй болчихдог гэсэн юм байна уу сайн судал. Түүнээс биш ажилын байрыг нь хадгалж байх ёстой гээд хуулинд байгаа шүү дээ.

  29. baba-d says:

    уучлаарай хүү охинтой гэдгийг нь анзаараагүй байна шүү 2ууланд нь халамж сайн тавиарай хө хэ хэ. 

  30. baba-d says:

    хээе найзаа эхнэр явбал явна л биз дээ нэгэнт л яваад өгсийн бол одоо тэгээд тэрний араас хөөцөлдөөд нэмэргүй байхаа. өөрөө ухаарвал яадийн гэхээс гэхдээ эхнэртээ эргэж ирэх бол хүлээж авна гэдгээ ойлгуулчихгүй юу. хүүгээ бол данда эргэж тойрч амралтийн өдрүүдээр өөр дээрээ байлгаж бай заавал зав гаргаж байгаарай. чи тогтмол очоод аваад байвал хүүд чинь өөр эцэг хэрэггүй ээ хүлээж ч авахгүй чи ямар орхиод явсан биш. гол нь хүүдээ сайн анхаарал халамж тавиад эцгийн хайраар бүү дутаагаарай. чамаас хэн ч аав гэж хүүгээр чинь дуудулах эрхгүй чи үнэхээр хайртай бол.
    —эхнэр чинь өөр хүнтэй болоогүй бол яагаад  явсын бол чи бас сайн бодохгүй юу боломж гарвал эхнэртэйгээ уулзаад ярь юу нь болохгүй болоод яагаад хайраар дутсийн бол гээд, гэр хороололын хувьд амьдармааргүй байсын бол чи байр хөлслөөд үзэхгүй дээ эсүүл тэрийгээ зараад байрын лизенд орж болох байсын бишүү???  house л биш бол бас яг үнэндээ нүүрс түлээтэй зууралдаж амьдрах хэцүү ш дээ хө. чамайг үүрд наад хашаандаа амьрахын байна гэж ойлгож дээ эсүүл чи ч тэгж боддог байх тийм бол эхнэрийн чинь зөв байж болох юм өсөж дээшлэхгүй нөгөө л нүүрсээ үнэртүүлээд амьдрах хэцүү түр зуур юу юм гэхээс, наад байшин чинь тогоор халаачдаг нам даралт ус бохирыхоо асуудалыг шийдчихсэн бол байрны хэрэг байхгүй л дээ. гэхдээ чи эхнэрийхээ хүсэл сонирхолыг оошоогоогүй бол сайн эргэцүүлж бодоорой доо. 

  31. Hi says:

    Ee naad zaluu chin garal uusel n muu bna aa!! 2han sartai bhad n zodoj bgaam um chin chamaig nasaar chin zowoono gesen ug., Manai eej cham shig l bas l iim amidraliig tuulj irsen, odoo 50 garchaad hurtel eejiig mine bainga l zowoodog eej mine bainga l nudendee nulimstai zaluu deeree l salad yawchihdag baij, muu 3-n huuhdee bodood etseg eh eleg buten osgii geed l odoo hurtel hurlee gedeg um, Minii bodloor iimerhuu humuus hezee ch zasardaggyi bhdaa, neg huuhedtei bgaa deeree salsan deer dahiad zuuraldaj bgaad huuhedtei boluul tegeed l uurd monh zowoostoi setgel sanaanii huwid ch hetsuu, Ter boo ederiin tal deer neeree bolimoor umaa mongolchuud neg umand tuushrahaaraa teneg humuus shig bolchihiim

  32. baba says:

    Amidral sonin umdaa hu bi ehnertei ohin huu 2toi bi arhi tamhi heregledegui odoo 32 moi zaluu ldaa tusb-n baiguulgad aildag jiriiin neg baidag l zaluu . bas ger horoolold hashaa baishind amidardag gebj manaih gedeg ail bhda mashintai bol mashintai baishintai bol dulaahan saihan baishintai, kabel TV-tei enternettei tohitoi tuhtai blgah gej ih hijeegeed nemer algaa hu hajirhaltain bas ehner maani salaad yabjihsaan. zugeer l huuhdee abaad yabjihsan . nad shig zaluutai ujirsan n tuunii hamgiin tom aldaa um gesen. ih haramsdag gesen . ger horoolod zalhaj bna l gene, namaig hairlahgui l bna gene, ter bolgond l ay ebiig taaruulj amidarsaar buh husl-g bolj ugbul guitseeh gej guiseer l blaa. Uurlah bolgondoo l nugu eej aab ruugaa guigeed yabjihna zugeer l uurlah bolgondoo BI CHAMAAS SALNA UURD BAYRTAI GEED L YABNA bid 2 jin 2 huurhun huuhedtei shuu dee ug n bol…….uneheer amia bodson um yarij salah umdaa minii huug nad shig hairlah etseg oldohuu humuuseee yabal deer be bi MONGOL ER HUN emegtei hund gar hureh n bitgii hel muuhai j harj uzeegui etseg hun bas hargui . Sex tal deeruu ene tal deer ehneriigee gomdooj yabaagui eee itgeltei helj chdna hu. ingeed l gants bie amdarlaar amidaraad udaj bna daa hu. teglee geed ajil amidarlaa aldagui l yabna . er hun zasarna gedeg yu l bol er hunii hubid l helehed . chamaig neg zodood ehelbel ulam l zobooh bhda hu . chi bid 2-n zoblon ijil umdaa……….
    minii hayg. Du_Bataa8 gesen haygan deer dandaa bdag umaa nadad bas tuslaarai bas zubulguu uguurei

  33. Like says:

    Er Hun zasardiishdee. Uuj iddeggui Hun gej haa bhav. Halamtsuu gal shig orj irj bgaa nuhurluugee benzin tos tsatshaar delberne tesrene emegtei hunii mundag uhaan bdagdaa teriig gargaachee nuhurtuu Hairtai nuhur chin ch hairtaig medjiin. 21r zuund amidarch hui tanid lam boo ter mundag saitai tuslahgui ee. Chi ooroo oortoo l lam zairan boo bolood ya aldaa. Gachin yumnud deer ochij tarhi tolgoigoo buu Erguuleldee. Lam odoo boo-giin hamgaalaltiig medej hardag mun bishermeer yumaa…

  34. reta says:

    iiim zawaa nohroos hurdan salaaach. arhidana huuhendene tgd deer n zodno,, yaasn t1 huuhen bee chi chin !!!!

  35. клеопатра says:

    Амьдралыг хүүхдээр шийддэггүй. Араатан зантай хүн хүүхэдтэй болоод засардаг гэж хэн баталсан юм бэ?Юм л бл хүүхэд хүүхэд гэхийн. Салах гэж байгаа хүмүүс хүүхэд гаргана. нөхрөө тогтоох гэж гаргана. Хүүхэд гэдэг чинь эвийн цавуу биш. Хүн хүмүүжүүлдэг хэрэгсэл, залхаан цээрлүүлэх хэрэгсэл ч биш. Хэрэлдэж зодоллдог айл, хүүхэн эргүүлдэг аавыг засах гэж ирдэг амьтан ч биш. Аз жаргалтай гэр бүлд төрөх ёстой. Шал утгагүй юм аа.

  36. Anonymous says:

    emegtei hun huuhed teej gargana gej hamag hugatsaagaa aldah yum, yalanguya gaigui ajiltainuud n. ajlaa zoliosloh hereg garna,. Burhan humuusiig buteehdee arai ooroor setgesen bol, zagas shig usand gargaad biyenees angid huuhduud n osdog bsan bol amar bhgui yu !!!!???

  37. Ohinoo says:

    Za daa medehgui zodoj nudej baigaa hun ch odoo zasrahgui dee. Uuriiguu ch ter huugee bodson ch ter naad huneesee hundiirch bolj bgaa dere salsan n deer dee. Zodoj bgaa Bol zasrahguie. Ajliin huvid Bol odoo bgaa gazraa ajil olj hiigeed nutagtaa etseg ehiinhee derged taivan amidarval yasiin. Yavaandaa sain huntei taniltsaad saihan amidarch boloh blgui dee yadag ch baisan arhi uudag bas emegtei hund gar hurdeg hun hezee ch hani bolohgui dee. Bi uuruu zovlong n meddeg bolohooroo helj bgaam shuu zasrana gej goridoj huleeseer baital chin amidrAl chin bur l gartsgui bolsoor l bh bolno. Zuv shiidver gargaad zorigtoi bas aztai amidraarai

  38. cj says:

    inged ajilgui amidralgui bolj bgan bish shte odo l ehelj bn a uur ajil oldnoo bas sn huntei uchrana ali esul nuhur chin uhaarsanch bj bolno ghd triig sn helj medkui ;lde setgegdlud er n ih goy sanagdlaa mongoliin ard tumen neg negnii gsen zurh setegeltei humuus shuu yalanguya setgegdel uldesen humus uhaalag bugd d n amjilt husii

  39. mmmmm says:

    shuuh bol batalgaatai chinii tald shiidver gargana.

  40. Anonymous says:

    ug n jremsen emegteichuudiin ajil ene ter bol huuliar hamgaalagdsan baidag biz dee, torsniih n daraa ajil n avah yostoi bdag biz dee? Herev omno n ajiltai bsan bol.

    Nohroosoo sal, Buu teneg yumiig oogshuulj bai, Zasrahgui,

    Harin huuhdiig chini harj ogoh huntei bgaadaa bayarlaad hurdan ajild oroh n deer.

    Boo lam yamar hamaa bna? shal demii yumand itgej bh yum, Naadah chini chamaig ulam mohoono, Harin chi tegj asuugaagui bol minii erh geed shuuhdeh bsan bh

  41. mmmmm says:

    Hereg boloh bolovuu geed oruullaa. Huviin kompaniud ingeed huuli medehguig n dalimduulaad hun hohiroogood bdiishdee. Ene zaaltuudiig bariad och. bolohgui bol shuuhdene gedgee hel.

    Хөдөлмөрийн тухай хууль
    35.1. Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална:
    35.1.4. жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа;
    100 дугаар зүйл. Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг ажлаас халахыг хориглох
    100.1. Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно. / 40.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
    40.1.5. мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон; /

    106 дугаар зүйл. Хүүхэд асрах чөлөө олгох
    106.1. Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно. /
    106.2. Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.

  42. chono says:

    Huuhdeesee bolj gesen yum shig garchig ugchij. Songoltoo buruu hiisneesee bolj gej garchig ug.

  43. lady says:

    Ene yag minii amidral bn shde.kkk gehdee bas joohon oor ym bn. Ajiliin tuhaid genet halagdsanii mongoo awaarai. Bitgii shantraarai chi chadnaa. Minii huuhdiin aaw bas ahij tegehgui ingehgui 3laa goyo amidraya geed l bdag bsn yostoi hudlaa neree nohroosoo bas huuhdiin tetgemj awaarai. Bi huuhdiinhee aawtai batluulaagui tegsen gedii ch huuhdiin tetgemj awch bgaa.Batalgaa enend hamaagui awdag ym bn lee. Minii huuhed odoo 6 nastai, huuhdiin aaw ni 1 oitoi huutei bolson hernee l chamaig sanaj bn ene ter geed l bdag. Emegtei hun ih shartai muugaa uzuulehgui geed guriigeed l bdag ym bn lee. Bi law ter nohroos salsandaa bas amidral nadaa ingej handsand ogthon ch haramsdaggui. Bi odoo gadaad master surch bn. Ene buhen boloogui bol bi bas neg hunii ehner boltson huuhed gargaad ooroo hogjson ch ym bhgui geriin awgai bh bsn bhdaa gej boddog. Burhan chamd goyo beleg beldsen bgaa, shar bn hor bn goyo bol ooriigoo hogjuul. Ter huuchin ajiliin teneg garuudtaigaa bitgii harits. Tegeed ali boloh chamaig setgeleer demjih humuuseer hureeluulee. Minii nz ohin namaig sain demjdeg bailaa. Ternii heldeg bsn ugiig chamd heleye “bitgii chantar chi chadnaa, chadaltai bolhiin tsagt muu sain erchuud bas chamaig ul toomsorlogch nar chamaig yaj guij ireh boloo. Minii nudend buur haragdaj bn. Hoh ineed hurchihlee” gedeg bsn.

  44. ariunaa says:

    Omgoologch avad shuuhed og! hezee ch dikritte bga huniig halah esgui chi huuliaraa yvabal diilne,

  45. you can says:

    ajliin tuhai bol shvvhdeed genet halagdsanii mungu ntr awaachee. ter t1 zaluug haya anhnii chn hvvhd bol amidral chn ehelj bn uudrug bai bvv sanaa zow odoonoos hvvgee uur uuriiguu l bod megegjiltei bol ajil oldnoo ene tend anket sn bugluu ajil oldoj l taaraa ireedvigee s.hanaar tusuul chamg hvn shan amidruulahgvi chi l uuriiguu shan amidruulj chadna bvv zalhuur bvv shantar goodluck you can!!!

  46. urnaa says:

    sain uu jiremsenii amralttai bga hiniig shaltgaanguigeer genet halsan yum chne tanai baigullaga hariutslaga huleeh estoi chi genet halagdsanii mongo gj suuliin 13sariin biluu de mongo awah estoi shde terigee hotsoldoj awah heregtei chamd ch huud chne ch heregtei.gehdee chi geretei bsn bol shu de

  47. irgen says:

    chi ajildaa oroh buren erhtei. Nadd muu compania shuuhed ug. ajildaa ordoggui yum gehed genet halagdsanii tetgemjee olj aw.

  48. MAORI says:

    NEEREE TER BOO MOO BOL SHAL HUDLAA SHUU GOLN SETGEL SANAA

  49. zochin says:

    ajiliha tuhaid bol shuuher yvaach… uneher geree tr hged huuli esooro asillaj bsan bol jiremsen hunig halah esgui shd… tgd ch genet halsan ntr gd mongo togrog ogmor yum… NUhruusuu bol erthen sal udkui huuhde tom bolhor huuhde zodod ehlene…

  50. hi says:

    ugaasaa yag huuhed gargaad ireheer buh zuil neg tiim hetsuu sanagdaad bdagiin deer ni nuhur tiim bol bur ch hetsuu,gehdee buh zuil saihan bolnoo,hamgiin saihan ni chamd huug chini haraad uguh saihan eej aav 2 chini bna,zaluu hun uur zunduu saihan ajil bgaa olood hiigeerei amjilt husei

  51. k says:

    manaihan ingeed l boo moo geed soliorood baidiin, tegej ih boodood lamdaad baidal saijirj baina uu tamine ee, harin ter arhi uugaad baidag nohor hetsuu maa te, yadaj baihad bas l ajilgui negen baihdaa, mongoloo gej arhi avgai huuhen avilgal, ad zetgeriin boo lam iin oron bolj deee

  52. k says:

    manaihan ingeed l boo moo geed soliorood baidiin, tegej ih boodood lamdaad baidal saijirj baina uu tamine ee, harin ter arhi uugaad baidag nohor hetsuu maa te, yadaj baihad bas l ajilgui negen baihdaa, mongoloo gej arhi avgai huuhen avilgal, ad zetgeriin boo lam iin oron bolj deee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.