Шувууд буцах цаг болжээ /өгүүллэг/

Утас жингэнэтэл дуугарав. Гамбаа утас руугаа хяламхийн харснаа авах гэсэн боловч авч чадсангүй. Яг  хулгай хийж байгаа хүн шиг сандарч, утасныхаа дууг хаалаа. Утас дуудсаар байгааг харж, сэтгэл нь догдлон, гар нь чичирсээр… Оюунаа утсаа авахгүй болохоор гайхаж байгаа байх даа гэж бодох зуур  түүний дүүрэн гунигтай том алаг нүд нүдэнд нь харагдах шиг болов. Гамбаа Оюунаатай уулзахгүй байхыг, утсаар ярихгүй байхыг хичээдэг. Гэвч сэтгэл нь түүнийг захирч, уулзахыг, утсаар ярихыг тэсгэл алдан хүлээнэ. Оюунаа гэж түүний анхны хайр. Одоогоос арван есөн жилийн өмнө анх тэр охиныг харж билээ. Хөдөө аж ахуйн сургуулийн оюутан, нүдэнд дулаахан бор охины ах эгч хоёрыг тэр таньдаг байлаа. Илүү дутуу юу ч үгүй жирийн л охин. Тэгсэн хэрнээ цаанаа л нэг сэтгэл татах увидастай намуухан зөөлхөн харцтай охиныг харахаар тэр гэрээр нь байнга эргэлдэнэ. Дүү охинд нь санаатай байгааг мэдсэн юм шиг танил ах нь “Та хоёрыг суулганаа” гэж хэлэхэд учиргүй ичнэ. “Дахиж эднийхээр ирэхгүй дээ” хэмээн шаралхан бодсон хэрнээ л салж чадахгүй эргэлддэг байлаа.

Оюунаа ч гэсэн Гамбааг харахаараа яг л алим шиг улаачихна. Эгцэлж харж чадахгүй, буланд шахагдсан туулайн бүжин шиг сандчих охиныг харах тусам түүнийг улам их хайрлаж байгаагаа Гамбаа мэддэг байлаа. Нэг өдөр танил ахындаа орвол гэрийн эзэд эзгүй, Оюунаа ганцаараа яг л түүнийг хүлээж байсан юм шиг сууж байв. Эндээс л түүний сэтгэлийг насан туршид нь шархлуулсан хайрын түүх эхэлсэн хэрэг.

Гамбаа Оюунаатай өнгөрүүлсэн жаргалтай дурсамжуудаа санах дуртай. Гэрийн эзэд байхгүй үед Гамбаа, Оюунаа хоёр яг л нэг гэрт амьдардаг залуу хосууд шиг эрх дураараа байна. Гэхдээ л тэр Оюунаад халдаж ойртож чаддаггүй байлаа. Охины санчиганд, гарт хүрэхэд л зүрх нь цээжээ дэлсэж сандардаг байснаа санав. Нэг өдөр Гамбаа их л зориг гаргаж, охиныг цээжиндээ наан, хувцасыг нь тайлж эхэлсэн. Оюунаа нүдээ анин, яг л түүний гарын аясаар хөдлөж, чичирч байж билээ. Хэмжээлшгүй их аз жаргал амтагдсан мөчүүд… Гэтэл гэнэтхэн хаалга гаднаас нь онгойлгох түлхүүрийн чимээ гарч, сандарсан хоёр нүцгэн чигээрээ ахынхаа ор руу үсрээд орчихов. Ах, эгчээсээ айж, ичсэн  охин амьсгалж ч чадахгүй сандарч, Гамбаа ч бас хөдлөж чадахгүй хөнжил дотроо хэвтсээр… Айлд зочилж, халамцуухан орж ирсэн ах нь “Өө.Яахаараа миний орон дээр унтаж байдаг байнаа. Бос ч нөгөө өрөөнд орж унт” хэмээн хөнжлийг нь хуу татсанаа дүү охиноо, бас Гамбааг хараад тэр хоёроос ч илүү сандарч, саяхан л хуу татсан хөнжлөө буцаагаад шидчихэв. Энэ бол Гамбаагийн хамгийн сайхан дурсамжуудын нэг. Тэр өдрөөс хойш Гамбаа, Оюунаа хоёр үргэлж хамтдаа байх болж, ах эгч нар нь ч тэднийг дэмждэг болов. Нэг гэрт орно, хамтдаа нэг насаа өнгөрүүлнэ, хэзээ ч салахгүй цуг байна гэж мөрөөдсөн залуу хосуудыг өвчин, зовлон нэг л мэдэхэд салгасан. Оюунаа гэнэтхэн бие нь өвдөж эмнэлэгт хэвтсэн тэр өдөр,  “Шаралчихсан байна. Хот руу явж эмчлүүл” гэсэн тэр үг зүү ч орохын зайгүй ижилссэн залуусыг бүхий л насаар нь салгаж байгааг үнэндээ хэн хэн нь мэдээгүй. Оюунаагийн ээж ирж, охиноо хотод хэвтүүлэхээр авч явж билээ. Оюунааг  эмнэлгэээс гарсных нь дараа Архангай руу дагуулаад буцсан гэдгийг тэр их л сүүлд мэдэж билээ.

Шувуудаа үдсэн намрын нуур шиг сэтгэл нь хоосорч, бас Оюунаад санаа зовж, уйтгар гуниг дүүрэн өдрүүдийг тэр туулж гарсан. Оюунаагийн сургийг сонсох санаатай ахынд нь байн байн очино. Хайртай бүсгүйнхээ тухай ганц ч гэсэн үг сонсох санаатай эргэлдэх залууг тэд өрөвдсөн юм байлгүй нэг өдөр “Оюунаа ирэхгүй байхаа. Ээж нь ламд үзүүлтэл энэ залуутай суулгаж болохгүй. Охиноо аваад яв гэж хэлсэн тэгээд л охиноо аваад явсан” гэж гэнэтхэн хэлж билээ. Гуниг шаналал, хүлээлт дүүрэн өдрүүд үргэлжилсээр…” Тэр минь жаргаж байгаа. Надаас хол байвал дахиж өвдөхгүй, дахиж шаналахгүй” гэсэн хоосон бодлоор л  тэр өөрөө өөрийгөө хуурч байсан. Оюунааг явснаас хойш нэг жил өнгөрөв. Тэр нэг жил хэрхэн яаж өнгөрснийг Гамбаа одоо хүртэл мэддэггүй.   Гамбаа хотод ажиллахаар болж, найз бүсгүйтэй болж, үрийн зулай үнэрлэсэн. Гэвч богинохон хэрнээ хэтэрхий удаан сэтгэлд хадгалагдах энэ дурсамж одоо хүртэл түүний сэтгэлийг нялхаруулдаг. Оюунаатай уулзаагүй 19 жил болохдоо түүний тухай бодоогүй өдрүүд цөөхөн байсан гэдгийг тэр мэднэ.

Одоогоос жилийн өмнө Гамбаа Оюунаагийн дүүтэй санамсаргүй тааралдаж, түүнийг утсны дугаарыг олж авч билээ. Залгамаар, ярьмаар, юу хийж байгааг нь, яаж амьдарч байгааг нь мэдмээр санагдана, түүний дуу хоолойг ганц удаа ч хамаагүй сонсохыг тэсэлгүй их хүснэ. Гамбаа нэг өдөр их л зориг гарган Оюунаа руу залгаж билээ. Бүхэл бүтэн 19 жил өнгөрчихөөд байхад Оюунаа яг л өчигдөр уулзаад салсан юм шиг л түүний дуу хоолойг таньж байлаа. Утсаар ярьсаар… Утсаа салгасан ч дахиад л залгамаар сэтгэл догдлуулсан өдрүүд үргэлжилсээр…Хэдхэн хоногийн өм
нө Оюунаагийн дууг сонсох юмсан гэж хүсч байсан бол царайг нь харах юмсан гэж тэсэлгүй хүснэ.

-Чамтай уулзаж болох уу? Чамайг хармаар байна гэтэл Оюунаа

-Би ч гэсэн чамайг хармаар байна. Боломжтой бол манай ажил дээр хүрээд ир л дээ гэх нь тэр. Гамбаагийн сэтгэл догдлон, яг л 19 жилийн өмнө оюутан охиныг харах гэж сэтгэл догдолдог байсан шигээ сандарч эхлэв. Ажлынх нь үүдэн дээр очсон хойноо яг орох гэтэл орж чаддаггүй. Сэтгэл нь хөөрч догдолж, бас айж, эмээж байлаа.

Тэр Оюунааг 19 жилийн дараа анх хараад үнэхээр барьц алдаж билээ. Өнгөрсөн цаг хугацаа түүнийг өөрчилж чадсангүй. Ялимгүй намба сууснаас биш яг л хэвээрээ. Оюунаагийн сэтгэл ч бас догдолж байгаа нь илт. Удаан уулзаагүй удаан хүлээж, олон жил үгүйлсэн хайр сэтгэл тэдний өмнө тавьчихсан байсан тэр хаалтыг зад тавьж, нэг л мэдэхэд тэврэлдэн зөндөө их уйлж билээ.

-Чи яагаад эргэж ирээгүй юм бэ?

-Би очсон. Чи намайг очиход эхнэртэй болчихсон байсан. Чамайг эхнэртэйгээ хөтөлцөөд явж байхыг би хараад л буцсан.

-Яагаад намайг  өдий хүртэл мартаагүй юм бэ?

-Мартахын аргагүй анхны хайр байсан юм.

Нулимс, инээд баяр гуниг хосолж, сэтгэл хөвсөлзүүлсэн  уулзалт. Ахиад уулзмаар, хэзээ ч түүнийг хааш нь ч явуулмааргүй санагдаж, хайрлаж, харамлах сэтгэл Гамбаагийн зүрхийг шархлуулна. Гамбаа эхнэртэй, охинтой, Оюунаа ч бас нөхөртэй, гурвын гурван хүүхэдтэй. Гэхдээ 19 жилийн дараах энэ уулзалт тэдний сэтгэлийг ингэтэл их үерлүүлэх юм гэж хэн хэн нь төсөөлөөгүй явлаа. Байнга утсаар ярина. Хааяахан уулзана. Яг л 18 настай жаахан хүү гудамжны буланд болзоонд зогсохоор яарч байгаа юм шиг сэтгэл нь хөдөлнө. Үнэндээ Гамбаа үхтлээ шаналж байлаа.

-Одоо больё. Амьдралаа бодоцгооё гэж тэр хоёр олон удаа ярьж байсан. Гэвч нэг л мэдэхэд утсаа шүүрч авна. Гамбаа тэсгэл алдан

-Үгүй дээ. Би чадахгүй юм байна. Чамайг үгүйлээд байна. Ядаж утсаар ч гэсэн ярьцгааж, чиний дуу хоолойг жаахан ч гэсэн сонсмоор байна. Утасны цаана Оюунаа хэн нэгэнд мэдэгдэхгүйг хичээж чимээгүйхэн мэгшин уйлна. Гамбаа өөрийгөө ч, Оюунааг ч ингэж зовоож байхаар “хамт байя” гэж зүрх гарган олон удаа бодож үзсэн. Гэвч өчнөөн жил зүтгэж, босгож бүтээсэн амьдрал, үр хүүхдээ бодохоор яаж чадахгүй шаналдаг байлаа.

Утас жингэнэтэл дуугарсаар… Гамбаа тэвчсэнгүй, утсаа шүүрэн авлаа. Оюунаа

-Шувууд буцаж байна. Би ч бас буцаж байна. Сүүлчийн удаа чиний дуу сонсохыг хүссэн юм гэснээ утсаа салгачихав. Гамбаагийн сэтгэл яг л шувуудаа үдсэн намрын нуур шиг хоосорч үлдлээ.

Амьдралыг бүтэн үлдээх гэж сэтгэлээ хагаслаж хичнээн хүмүүн нулимстай үлдсэн бол гэдэг гашуун бодол цээжийг нь нухсаар…

33 Comments

  1. solongo says:

    garchig ni shal hamaagi ym 

  2. Erkhsaram says:

    Chin unen setgeliin hair gej bdag. hezeech sanaaanaas gardag hair gej bdag

  3. Ganboldoo_888@yahoo.com says:

    Huntei untaj uzmeer bhiin ohidoo, hamt hiij uzeh ohin bna uu ? add higeerei

  4. Anonymous says:

    үнэхээр үнэнийг хөндөж бичжээ уншхад сайхан байлаа хайрыг хэнч захирч чадахгүй ухамсар л хүчийг нь сулруулж мэдэх юм

  5. cheer says:

    ADD ME LADIES cheerpoke@yahoo.com

  6. Anonymous says:

    bi neg zusland ywsan yum, 1 ohin nadluu haraad l bdg yum, bi ch nvdnii bulangara hardag. tegtel udalgui 2laa biy biynde sain bolchij. teged 7 honog bolod amraltin hugatsa duusaw.
    tgd yagad ch yum ter ohinig martaj chadahgui 3 jil bodold min orj ireh yum. bid 2 haa ch hamagui sanaandgvi taaraldad bdg yum tgd guihaar zowshoorku yum yaah yum be

  7. Risa says:

    Hair ch uneheer sa shu hair tai uchirsan hun Burl medene -tunirhal,dogdlol,Bayr baysal,gunig,shanalal,horsol,ene bugd hair and bdag.anhnii yum buhen setgeld udii boltol dald bdag shudee tiim biz neg sergeeh yumsan.

  8. bagaa says:

    manlai.jolooch@yahoo.com utasaa uldeeh arga bna uu es bol setguuliin utasa ch um ii

  9. bagaa says:

    hi manlai joloochoo chinii haygaar orj bolohgyi bn

  10. Anonymous says:

    hi chinii ugvvlleg chin taalagdlaa teed uuriin setgvvldee tawih gesen ym zuwshuurwul manlai.jolooch@yahoo.com gesen haygaar orj ireerei

  11. Anonymous says:

    hi chinii ugvvlleg chin taalagdlaa teed uuriin setgvvldee tawih gesen ym zuwshuurwul manlai.jolooch@yahoo.com gesen haygaar orj ireerei

  12. azhuu says:

    yun odoonii ene miss od ve ted nariin hajuud uneheer saihan busgui blaa. bid 2 hamgiin suuld hamt honohod shunu untaguide zaluuch bj saihan ch bj

  13. azhuu says:

    22 jil boljee anhnii hair min haana yavdag yum bol manai kursiin hamgiin huurhun ohin blaa

  14. TRK says:

    bi iim setgel gegelzej zvrh tseejindee bagtahgvi uwduh ter agshing dahij medermeer bn…. minii uchirsan bvh hairuuddaa xairtai 😀

  15. mongol says:

    cymi timshv bi chamtai sanal negtei bna.

  16. суми says:

    хайртай учирч үзээгүй ээ гэхдээ уншихад нүдэнд төсөөлөгдөж харагдаж л бна,хэн хэн нь өнгөрсөн сайхан дурсамжуудаа сэтгэлдээ тээн маргаашруугаа өөр өөрсдийн замаар алхах хэрэгтэй бхаа.

  17. delgee says:

    tiim l hair baisan bol hetsuu l vm baina

  18. MBLAQ says:

    Sain uu, bi 19 nastai eregtei. Odoo hurtel emegtei huntei untaj uzeegui ee, magadgui jaahan bh, gehdee bi untaj uzmeer sanagdaad bhiin yahuu? ta nar nadad zuvluguu uguhiig husvel ene haygaar holbogdooroi: mb_laq@yahoo.com

  19. Maralaa says:

    Bodit ch bai zohiol ch bai unshihad saihan l bailaa.  Thx. 

  20. baga says:

    SAIN UU ZALUUSAA BI ENE OGUULGIIIN BATAR GEH YM UU DAA TIIMEE BI DEER UED ENE TALAAR BICHIJ BAISAN YM TEGEED BIDEND IIM SAIHAN HAIR BSAN YM SHUU GEDGEE TA BUHENTEI HUBAALTSAHAAR IIM OGUULEG BOLGUULSAN YN YAGAAD BOLOHGUI GEJ TIIM BIZ DEE BIDEND ULDEJ BGAA ZUIL MINI ENE OGUULEG L BNA SH DE BAYARLAA TA BUHEND

  21. Zaluu says:

    Bi ch bas 10jildee bxdaa neg oxind ix xairtai bsan odoo ch minii dotor setgeliin gund ywdag bi owgon boltloo uxteree ter oxiniig setgeldee xadgalsaar ywax bxdaa bi terend sain gedgiig ter meddeg ter nadad sain gedgiig bi meddeg baij bi zorigtoi alxam xiij chadaagui dee?odoo 10garam jil xaramsaj ywna daa saixan xairiig aldaj bolddoggui n shuu! gej neg goy ug baidagdaa unexeer ariuxan durlaltai uchirch uzsen xun l ene oguulegiig oilgox bxdaa

  22. hi-d says:

    Энэ одоо зохиомол юмуу болсон явдал юмуу, мэдэхээ байлаа. Дээхэн үед яг энийг өөрт нь тохиолдсон явдал, цаашид бид хоёр яавал дээр вэ гэж нэг хүн энэ сайтад бичсэн байсан шүү дээ. Тэгтэл өнөөдөр тэр нь өгүүллэг болчихсон тууж явдаг гэнээ.

  23. bandanob says:

    whahahah ene chini odoo yu ve deer ueiin neg zahidal geeed bsniig uguulleg bolgochihson bh yumaa esvel uguulleg unshij bgaad zahidal bichdeg boltsiimuu.

  24. akku says:

    ok iim hair olon bdag harin bid huwi tawilantaiga ewlerdeg

  25. Shuvuuhai says:

    Chamtaigaa 11jiliin daraa uulzahad bas l iim joohon huuhed shig dogdlood l yunaas ehelj yrihaa medehgui bsn! Hamgiin suuld Margaash chamaig yvna gd suuj bhad uilaad l bmaar hetsuu bj bilee! Minii boloogui amrag min chamdaa urgelj hairtai! Tsag hugatsaa buhniig emchleh yumdaa! B… I Love you Baby you drive me Crazy;))

  26. Bi Bish says:

    Hetsuu l yum baina.

  27. dulmaa says:

    Хэзээ ч билээ нэг иймэрхүү юм уншиж л байсын байна. Энд харин уран зохиолын хэллэгт оруулчихаж

  28. yesno says:

    bi ch bas olon jiliin daraa anhnii hairtaigaa uchirwal ingeh bh daa iim zuil bolwol yaanaa gehees aij bn shuu.martaj boldoggui hair gej bh yum daa.hamgiin gashuun zowlong hair l hund ogno.hamgiin amtlag jargaliig hair l hund ogno…..hair chamaig haraan zuhmeer tegsen hirnee hailan uyarmaar….

  29. targil says:

    Ийм хайр байдаг юмаа. Эргүүлж буцааж болдоггүй цаг хугацааг яалтай ч билээ.Одоо амьдарч байгаа амьдралдаа л сэтгэл хангалуун байхаас яахав.Зүрхний шарх хөндчихлөө.

  30. zochin says:

    enerel unen heljee he he

  31. enerel says:

    Цаанаасаа учрах ёсгүй л хоёр байж дээ.Урьд насандаа учирчихсан хүмүүс бололтой.

  32. enhriilel says:

    Ganbuushd huwi huniichin huwid hen be gdgiigchin medehgvi ch uuriinchin esreg niigmiin umnu huchtei baij  uuriin gesen bair suuria olsonoorchin baharhdagshuu. Amjilt 

  33. ... says:

    Muuhai oguulleg bna. Azaar tiim ch olon hun iim teneg hairtai uchirdgui bh. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.