Эсвэл гуравдах сонголт байна уу /3/

Сайн байна уу? cekc.mn-ийн байнгын уншигчид намайг бараг таних байхаа. Би одоогоос 1 жилийн өмнө “Эсвэл гуравдах сонголт байна уу“, дараа нь 2011 оны 6 сарын 1-нд “Эсвэл гуравдах сонголт байна уу 2” гээд бичиж байсан захидлын эзэн байнаа. Тухайн үед цаг заваа гарган үнэтэй зөвлөгөө өгж байсан эрхэм уншигчиддаа баярлалаа гэдгээ юуны түрүүнд хэлье. Та бүгдийн сэтгэгдэл зөвөлгөө тухайн үед том хүүхэдтэйгээ хамт гадаадад ирчихсэн надад маш их сэтгэлийн дэм өгсөн шүү.

За за энэ ч яахав. 3-х захидлаа бичих болсон учраа хэлье. Бид 2 саяхан буюу шинэ жилээр монгол руу очоод ирлээ. Том хүүхэд маань ээж, эмээ, өвөө, дүү нар дээрээ очоод сайхан амарсан. Миний хувид гэвэл 2х захидал дээрээ “шүүхийн шийдвэрийг хүлээж бна” гээд бичсэн шиг гэр бүл салгах шүүх хуралд заавал өөрийн биеэр оролцох шаардлага гарсан юм. Тэгээд сая шүүх хурлаар орлоо… Манай экс шүүх дээр юу гэж хэлсэн гээч. “Би тэр хүнтэй дотны харицаа тогтоогоод 2 жил гаруй болж байгаа нь үнээн, гэхдээ би нөхрөөсөө салахгүй. Миний том хүүхэд аавтайгаа гадаадад сайхан байгаа. Гэхдээ хүүхдийн тэтгэвэр тогтоологоход энүүний орлого нь тодорхойгүй учраас гэр бүл салгахад хэцүү байна. Иймд шүүх миний хүүхдүүдийн эрх ашгийг бодоод шударга шийдвэр гаргана гэдэгт найдаж байна” гэсэн. Шүүх эвлэрүүлэх 90 хоног өгсөн. Да здравствует наш  суд, самый гуманный суд в мире!!!

Би энэ захидлаараа юу хэлэх гээд бна вэ гэхээр… Залуучуудаа салвал ядаж соёлтой салж сураач дээ. Заавал бие биенийхээ муу муухайг дуудах албатай юм уу? Ямар эргээд уулзахгүй нүүр биш…

P.S.: Ш. гуай та үүнийг хэрвээ уншиж байгаа бол, та өөрийгөө “энхийн цагаан тагтаа” болгох гээд шүүхийн танхимд болон найз нартаа бас ажил дээрээ юу гэж ч худлаа яриж болноо (би танид хэлдэг байсандаа “та паталогийн худалч, иймд та ээлжит амрагтаа, найзууддаа намайг юу гэж ч муулж болно, гагцхүү миний хүүхдүүдэд намайг битгий муу хэлээрэй” гээд…). Гэхдээ та намайг муулах тусам би 7 бурхан шиг гялалзана шд.

Та буянаараа болооч дээ. Ээлжит амрагтайгаа сайхан жарга оо. Надаас гэрлэлтээ албан ёсоор салгаач дээ, би гуйж байна. Би тайван амгалан баймаар байна шд…

Өөн бас нэг юм хэлэхэд. Худлаа ярихдаа, жаахан логиктой худлаа яриж бай. Та ажлынхандаа, хамаатануудаа намайг тодорхойлдог шиг би адгийн амитан байсан бол, та яагаад надад 3х удаагаа баригдах хүртлээ хамт байгаад хүүхдүүдийг нь төрүүлээд байсан юм? Би тийм аймаар хүн юм бол та яагаад том хүүхдээ надтай хамт гадаад руу явуулаад байгаа юм?

Таны ээлжит “цус холдсон ухаантай амрагийн” чинь хэлэх дуртай үгээр энэ захидлыг дуусгая “Асуудалгүй”. “Удам муутай тэнэг би тэнэг”-ээрээ дуусая. Ганцхан намайг тайван орхи хө. Надад бол чамтай эргээд уулзах нүүр байгаа, учир нь би бурхны өмнө болон хүүхдүүдийнхээ өмнө нэр цэвэр, таныг бодох юм бол…

21 Comments

  1. sarnai says:

    bataa8989 gesen nohor boliochee niitlel bolgon deer bool bolno geed soliorood bh yum….

  2. Hunter says:

    Хувийн мөрдлөг болон баримт цуглуулалт найдвартай түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ. hunter_citi@yahoo.com хаягаар холбоо барих болон утасны дугаараа үлдээнэ үү Бид тань руу залгах болно

  3. Hunter says:

    Хувийн мөрдлөг болон баримт цуглуулалт найдвартай түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ. hunter_citi@yahoo.com хаягаар холбоо барих болон утасны дугаараа үлдээнэ үү Бид тань руу залгах болно

  4. Аниа says:

    Чи ч нэлээн яришигтай ааштай нөхөр байх шиг байна. Хэр баргийн эрэгтэй Хүн 1,2,3 гээд нийтлэл бичээд суухгүйл болов уу. Эндээс дүгнэхэд наад хэлэх гээд байгаа үгээ Тэр эхнэртээ сайн хэлээч. Энэ сайтад бичлээ гээл эхнэр чинь уншаа ч уу үгүй ч үү. Шүүх эвлэрлийн 3 сар өгдөг нь мааш ЗӨВ юм байгаан. Яагаад гэвэл ихэнх Гэр бүлүүд сэтгэлийн хөөрлөөсөө болж Нэг нэгнээ давах гээд салах өргөдлөө өгчихөөд дараа нь юу ч болоогүй юм шиг нийлчихсэн явж байдаг. Ийм жишээ олныг мэдэх юм байна. Манай Найз Охин ч тэгжил байсан. Хүүхэдтэй ГЭр бүлд л 90 хоног өгдөг юм билээ.

  5. Bat says:

    Ger bul salahad huuhduud l hohirch uldene dee,huuhduudee bodood tiim huntei hamt nasig barval bas l hetsuu shd,chi ene asuudal deeree setgel zurhee daga daa,uur hen ch chinii asuudlig 100% oilgohgui shuu

  6. ovoodoo says:

    humuus yaagaad ene zaluu ruu dairaad baigaag yostoi oilgohgui bna hugshuun chinii zuv tiim balair buzar yumaar yaadag yum hayah heregtei bugsnii uvchtei baliar amitan be gehdee aluuldaggui aztai gar yum herev bi nuhur ni baisan bol udiid ter huuhen hun bolj tursunduu haramsah bailaa

  7. khaliuk says:

    PS: Salah morooroo salahgvi hvvhdvvdee huwaagaad awchijee ter joohon yumnuud yamar buruutai gej bie bieneesee holdoh estoi yen . Yamar hetsvv muuhai teneg aaw eej 2 we zzzz

  8. khaliuk says:

    Tegeed ch shvvh salgah ailaa salgaad l ogno. Hugatsaa awsan gedeg chin shiidej boloh zvil bna gesen vg bish gejvv. Ta 2t 2uland chin asuudal bna gehdee uhaantai baij chadwal hvvhdvvd chin eleg bvten osoh bololmj bgaa uchiraas shvvh tegj shiidsen bna gej bodoj bna . Tehed chi end ingeed ergvvteed ehneriihee hariig gaihan zarlan tunhaglaj ooriihoo tsagaaniig bishren gaihuulj baidag. Yun deer aldaw bod geed bna ter shvvgch guai chin hooe chi oilgojiinuuuuu

  9. khaliuk says:

    hi all. Chi neg l hudlaa sanagdaad bainadaa zaluu mini…. Chamd neg l tom asuudal bainadaa. Ehner chin shvvh deer yu gej helsen nz hamaatnuuddaa yu yarisan ni sonin bashvv zaluu mini chinii hudlaa geed vgvisgeed baigaa zvil chin asuudal baisniig chi oilgohgvi yawaan bishvv . Ih l bardam ner toroo hicheesen hvn shig sanagdalaa taalagdsangvi vnendee. 

  10. ❤Анурадха❤ says:

    Энэ сайхан шүлгийг чамд болон Ш – д зориулмаар санагдчихлаа.

    БЯЦХАН СУРГААЛ Ринчингийн ЧОЙНОМ
    Хvн болж төрсний учир чи
    Хvн бvхнийг хvндэлж яв.
    Хvнээс хvчтэй амьтан энэ ертөнцөд vгvйн учир
    Хvнээс чи айж болгоомжилж яв.

    Буруу биш зөв сэтгэлтэй явбал
    Бурхан биш хvн чамайг аварна.
    Булзаж мэхэлж хорон санаатай явбал чинь
    Буг биш хvн чамайг ална.

    Цэцэн ч бай тэнэг ч бай хvний сэтгэл
    Цэцэглэн ургахдаа амархан хvчит хөрс юм.
    Хэрвээ чи өөрт хэрэггvй зvйлээр ч гэсэн
    Хэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан бол
    Тэр хvний сэтгэлд чиний төлөө цэцэрлэг ургаж
    Тэртээ хожим чи vр шимийг нь амсах болно.

    Алив бvхэн ганцхан өдрөөр дуусдаггvй
    Аавын хvvтэй ганцхан уулзаад өнгөрдөггvй
    Амьдралын олон давааны чухам ямархан оройд
    Азтай буюу эзтэй тааралдахыг мэдэхэд бэрх

    Зурвасхан тохиолыг vvрд vл мартан
    Зуун жилийн хойно ч гаргаж ирж болно
    Аар саархан юманд vл хайхран
    Аягvй нэгэн ул мөр хvний сэтгэлд vлдээвэл

    Он жилийн уртад тэр чиний эсрэг
    Ой хөвч болтлоо ургасаар явна
    Ярвагар явахдаа хэрхсэнээ чи мартан
    Ядрах нэгэн өдрөө тэр ойд орно
    Гарах газаргvй хорт ширэнгэнд мухардаж
    Гашуун бэрх шийтгэлийг хожимдсон хойноо амсана

    Хөрөнгө зөөр нэр алдар албан тушаал
    Хөгшдийн буян залуугийн тэнхээ найз нөхөд
    Аль нь ч гэсэн өнөө байвч, маргааш хоосон
    Алга дарамхан улаан нvvр л хэзээ ч хэвээр

    Дайсан нөхөр хоёрын аль нь ч гэсэн
    Дандаа уншиж явах амьд хуудас
    Yхэн vхтэл гагцхvv чиний нvvр мөн
    Yvний учир тэр хуудсанд инээмсэглэлээс өөр юм бvv бич

  11. amjilt says:

    ирээдүйд чинь сайн сайхныг хүсье дээ. чи ухаантай, уужим сэтгэлтэй хүн юм чинь алзахгүй ээ. амжилт хүсье.

  12. g says:

    Тиймээ найз минь чи ч асуудалдаа цэг тавьсан бололтой. Би харин 3 дахь сонголтыг хийсэн.

  13. lady says:

    yu unshchwaa yun yadargatai ih tailan tawidiinbee 1 2 3 dah n gej ireel bolimoor yumaa

  14. zochin says:

    uuchlaarai erduusu oilgsngui e,u heleh gesiinbee???hun zanaad ch bga um shig,,,,

  15. monda says:

    toogood zuuraldaad bailgui hay l da. shal toohgui l baigaach…suraggui bolooch ooroo l zuuraldaad terendee orootsoldood yadargaa bolood baih yum

  16. ooo sda gej... says:

    undsen asuudal shiidegdsen boltoi (salalt) chinii xuvid ch ajil tsegtserch yavaa er xun bna. ter shuux muux yaaxv, tegj tegj neg yum bolno. manai shuux bas tegj bagad zevuun system shuu. maash udaan yast melxii shig gexdee geldreed l baidgiin. teriig ni ta nar neex xurdan shudraga yum shig oilgodog ni tanariin l buruu shu dee.

  17. ss says:

    hun er ni yamar ch ued hun chanartai l bh chyhal . salahdaa ch ter hun hyyrahdaa ch ter

  18. UYANGAA says:

    teneg yumnuud naad ger buliin heruulee tsaanaa hii bitii sayt buzarlaad bai!!!!

  19. Tiffany says:

    sain bna uu?umnuh 2 niitleliig uzlee.bi emegtei 27 nastai.busguichuud neg tolgoi ni ergeheeree butsah chadvargui bdag yum.zaaval yamar neg yumaar dutsan gj araar tavidaggui .zarim hun tegdeg l dee hair halamj,esvel sex geh met gehdee yamar ch shaltgaangui araar tavidag emegteichuud bas bna.bi uuruu emegtei hun bj emegtei hunee muulj bgaa yum bish shuu .gehdee yamar ch shaltgaangui araar tavidag naashaa gesen buhniig huleej avdag emegteichuud bhad nasan turshdaa neg l huniig hairladag olon busguichuud bgaa.harin bi ex g chn shaltgaangui araar tavidag tm emegtei gj bodoj bna. tiim emegteichuud zugaa tsengeld durtai bas oron dotroo yanhan shig bj chaddag bh.bi bol mash muu hun gj bodoj bnaa .urd ni barigdsan bj uhaaraagui,3 huuhdiin eej geheer ooriin erhgui tolgoi segerch bna daa bi.za za sain emgteitei uchirch saihan amidraarai.huuhduudee unchruullee gj bitgii sanaa zovooroi huuhed haluun dulaan taivan orchind l bh yostoi hichneen etseg ehteigee hamt bolovch heruul shuugian huiten hundii haritsaatai ger buld bsanaas haluun dulaan uur amisgaltai hen negentei bsan ni huvi hun bolj tuluvshihud chuhal gj bodoj bna.
    Amjilt!

  20. jeny says:

    yun heruul ve unshihaas durgui hurchihlee bugs buurnii heruulees ene ard tumen hezee salj uls orniihoo tuluu sanaa zovoh ym boloo bidend uls ornii hugjliin tuluu sanaa zovohoos iluu ene ger ornii bugs buurnii asuudal ih shanlgah ymaa tegeed hamag tsag zav ni ger ornii heruuld yvaal tegeel hugshiruul hadan gertee ochino tegeel nuguu uls ni heveeree yanaa ard tumen mini

  21. bataa8989 says:

    Bool bolmoor bn aa bi namaig boloo bolgoj shitgej yu durtai ym aa nadaar zodoj doromjloj hilgeech bi helsneer chini l bh bolno busguichuudee nadtai yariltsad uzerei bataa8989@yahoo.com shuu mini hayag

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.