Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаа эрчүүдээ өмөөрч хэдэн юм бичмээр санагдлаа. Эрчүүдийг өмөөрлөө гээд таалахгүй байвал одоо яая гэхэв. Энэ сайтад хүмүүс дандаа л эрэгтэй нь эмэгтэйдээ итгэл алдарч аль муухайгаар нь дуудсан, эмэгтэй нь гомдож шаналахын дээд болоод бас л эрчүүдээ доромжилсон бичлэг, сэтгэгдлүүд дүүрэн байхын. Би өөрөө эмэгтэй хүн л дээ.
Монголын эрчүүд бүгд архичин, өмхий заваан, новш, эмэгтэйчүүд нь бүгд аашны тулам, аальгүй янхан юм гэж үү. Бид нар ийм хүмүүс юм уу. Биднээс бусад нь бүгд сайхан юм уу. Үгүй биздээ, арван хуруу тэгш хүн гэж байхгүй ээ, бид бүгд л алддаг. Гэтэл бид өөрийнхөө алдааг болохоор бяцхаааан зүйл, зүгээр алдаа, засаж залруулж болно, бараг юун сүртэй юм бэ гэж харчаад хүнийхийг болхоор бараг л энэ ертөнцөд гишгэж явах эрхгүй гэж хараад байдаг нь ямар учиртай юм бэ. Ер нь бол монгол ч бай европд ч бай гэр бүлийн асуудал, үл ойлголцол, таарч тохирохгүй байх асуудал, хууралт мэхлэлт байдаг л юмшдээ. Тэр америк, европт ч муу хүн байдаг. Тэд нар бүгд соёлтой сайн хүмүүс биш шүүдээ. Тиймээ, монгол эрчүүд өдөр болгон усанд орох соёлд суралцаагүй, өдөр болгон цэцэг барьж гүйгээд байдаггүй, хэнэггүй нь дэндсэн хүмүүс. Тэглээ гээд тэд маань тийм муу муухай адгийн хүмүүс яав ч биш.
Хайр нь дотроо, хал нь гаднаа байдаг л хүмүүс. Яахав тэдэн дунд минь үнэхээр бас хүний адаг шаар болсон, хүний арьс нөмөрсөн араатнууд байгаа, яаж ч болохгүй ухаанаа уландаа гишгэсэн новшнууд ч байгаа. Тиймтэй нь таарсан эмэгтэйд бол үнэхээр харамсал илэрхийлэхээс өөр яахав. Тийм эрэгтэй дэлхийн аль ч улс оронд байдаг. Тэднээс бусдыг нь бол би өмөөрнөө. Яахав хааяа нэг архи уугаа л биз, яахав хаа нэг хатуу үг хэлээ л биз, яахав алдаж оноод өөр нэг хүүхэнд сэтгэл алдраа л биз. Энэ сайтад эрчүүдээ хайрлаж байя хүүхнүүдээ гэсэн юм бичихээр л хэдэн хүүхнүүд яахаараа заавал эрчүүдийг хайрлаж, эмэгтэй хүн ийм тийм байх ёстой гэдэг юм, эрчүүд нь яахаараа тэгж болдоггүй юм бэ гээд л бөөн юм болцгоох юмаа. ХАРИУЛТ БОЛ ТУН ЭНГИЙН. БИД НАР ӨРСӨЛДӨГЧ ДАЙСНУУД БИШ. НЭГ НЭГНИЙХЭЭ ДУТУУГ ХАЙР СЭТГЭЛЭЭРЭЭ НӨХӨЖ ДҮҮРГЭЖ АМЬДРАХ учиртай хүмүүс, нэгнийгээ ингэвэл энэ даварчина, тэгвэл их юм бодчино, дандаа яахаараа энэ ингэдэг юм бэ, би ч гэсэн тэгнэ гэээд л бодоод энэ бодлоороо амьдраад байвал нэг иймэрхүү новшийн амьдралаар амьдраад байнааа гэсэн үг.
Дутууг дүүргэнээ гэдэг чинь мөнгө санхүү, орон байр ч биш, сэтгэл санаа, муухай ааш зан, буруу зөв хүмүүжил, тэсвэр тэвчээр бүгд л орно. Мөнгийг нь хуваалцаж болдог, бусдыг нь хуваалцаж болдоггүй бол инээдтэй л биздээ. Хүн хэлэхээс нааш гэдэг шүүдээ, эрчүүд чинь нээх аахар шаахар юмны талаар боддоггүй алсын хараатай гээд өөрсдийгөө бодоод тэрэндээ итгэчихсэн чухал мундаг мундаг мундаг юм бодох ёстой хүмүүс байхгүй юу. Хэхэ. Харин бид бол жижигхэээн чимхлүүр чимхлүүр юмыг нь бодоод тэд нарыг жоохооон эрхлүүлээд л, уурлаж уцаарлахаасаа өмнө аргалж гуйгаад л хайрлаад халамжлаад явихвал ихэнх эрчүүд маань ойлгоод уяраад ухаараад явчихдаг гаднаа сүртэй ч дотроо уяхааан хүмүүс байдаг юм шүү. Ойлгож, уучлаад, алдааг зөвхөн нэг талаас биш, өөрөөсөө ч бас олж хараад, хазгай гишгээд буруу замруу орчихгээд байхад нь харааж загнаад түлхээд хаячихалгүй түшээд авбал гэр бүлийн хэн нь ч хохирохгүй, харин ч амьдрал сайхан болно шүү дээ.
Эмэгтэй хүн яахаараа заавал тэгэх ёстой юм гэвэл, бид чинь эх хүмүүс, энэ амьдралд маааш их зүйл эмэгтэй хүн бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн мяндсан ухаан, арга залиас их шалтгаалдаг юмаа. Үнэхээр яаж ч болохгүй хэцүү үе ч тохиолддог ч бид л ухаан гаргаж чадвал элэг бүтэн аз жаргалтай амьдрал хол биш юмшүү. Хэцүү бхйа ч гэсэн эцэстээ бид бас өөрөө ч жаргадаг юм шүү. Нэгнийгээ хайрлаад халамжлаад л явчихад монгол эрчүүд маань харин ч дэлхийн хаана ч байхгүй уяхан сайхан сэтгэлтэй ховор хүмүүс гэж би боддог. Ээжээ дээдлэн хайрлаж, эхнэрээ галын бурхан гэж шүтдэг эрчүүд өөр хаана ч байхгүй. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргиноо гэж, зарим нэг өөдгүй хүмүүсээс болж эрчүүдээ бүгдийг нь гутаан доромжилж хийморь сүлдийг нь гутааж яахын бэ, тэгснээс ухаалаг л амьдарцгаая. Гомдож харааж доромжлохынхоо оронд үр хүүхдээ тэгвэл ядаж тэр гадаадын соёлтой залуус шиг болгож хүмүүжүүлийлдээ.
Би 2 хүүтэй миний 2 хүүг бас өмхий тэнэг монгол залуу гээсэй гэж би үнэхээр хүсэхгүй байна. Тийм болохоор би хэн нэгнийг муулж, тэмцэх ёстой биш, харин хайрлан хүндлэх ёстой гэсэн бодлоор хүмүүжүүлэхийг хичээдэг. Эрчүүд маань болохгүй байгаа бол эмэгтэйчүүд, ээж бидний л буруу ээжүүд хүү нараа хүмүүжүүлэх хэрэгтэй биздээ. Би ингэж л боддог. Хайрлавал хайрласан шиг хайрлаж, уучилвал уучилсан шиг уучилж, ойлгож, өрөвдөж, халамжилж, эрхлүүлж, эзэн ноён шигээ хүндэлж амьдарвал эргээд бүсгүй чамайг ч бас эр нөхөр чинь хатан хаан шиг л хүндлэх болношүү.
Монгол эмэгтэйчүүд бидэнд барьцах, тэмцэх давчуу, муйхар биш ухаарч амьдрах уужим ухаан байгаа гэдэгт би итгэдэг. Монголын сайхан ухаалаг бүсгүйчүүд, эрчүүд сайхан амьдрах болтугай. Хэтэрхий нуршуу бичсэнд уучлаарай.
37 Comments
Niitel bichsen busguid minii ehner yag tani shig yum bna. bi ch teneg l bsan hazaigaad unawal unah ue zunduu bsan hen namaig tataj awsan geech minii eej mnii hani minii ohin minii emee bsan yum shuu. mongoliin emegteichuud ertnees torgon medremj myandsan uhaantai bsan yum daa Anonymousaa. chi yu ch oilgohgui bas ter uur niitlel deer setgegdel bichsen mal huuhen Mongoloo gej tar shig yumnuud niit erchuudiig bitgii doromjil
Sanal neg baina aa. Jishee avay l daa: Manai ajliin huuhen, ERCHUUDIIG UZEN YADAJ BAINA, ERCHUUD BUGD NOVSH geed l buh ajlaar neg taraagaad l yavsan yum. bi tuunees: Bi chamd yamar gem hiisen yum be? gehed “Tuhailj tuund gem hiigeegui gehdee l novsh gej baina.
Tegvel chinii huu chin eregtei sh dee, bas novsh uu? gehleer -Ugui, ter chin nasand hureegui gej hariulah yum.
Tegvel chinii aav chin bas novsh yum baina sh dee?! gehed. -Ugui ter chin hugshin sh dee geh yum.
Tegehleer TER IH UZEN YADAAD BAIGAA NOVSH CHIN BAS NASNY HYAZGAARTAI BAIH nee dee. Uuruur helbel IREEDUI NI NOVSH, ODOO URGELJLEH NOVSH, UNGURSUN NOVSH, gej huvaagdah ni dee. Deerees bas UUDGUI, ADGIIN, HOGIIN NOVSHNUUD gej angildag gej baigaa… Sanal neg baina uu?
ene Anonymous haraal idsen har alaa avaad zailaach…
zarim neg teneg comment ulgeej bgaa busguichuud huurhii erchuudiig mini alaad bga yum daa gej
zarim neg teneg comment ulgeej bgaa busguichuud huurhii erchuudiig mini alaad bga yum daa gej
goe helsen bna mash ih taalagdlaa mongol emegteichuud maani uhaanati shuu oilgoh neg oilgono biz oilgohgui ni ooriinhooroo oilgono biz ymarch bsan taalagdlaa
энэ хүн маш зөв ухаалаг ярьж байна.Танд амжилт хүсье. Амьдрал үзсэн амьдралыг яаж авч явбал зөв явах вэ гэдэг ханилсан ханиа зөв ойлгож өөрийн гэсэн арга ухаанаа олсон бол нэг насны жаргалаа оллоо гэсэн үг шүү бусдын атаа жөтөө ханхалсан муу үгэнд бүү ороорой. Эрэгтэй хүнийг чинь эмэгтэй хүн зөөллөж , уярааж сайныг нь дэмжиж явбал гэр бүл сайхан амьдарч сэтгэлээрээ нэгдэж түүнээсээ улбаалан үр хүүхэд чинь зөв явна шүү. Ер нь эр эм хоорондоо тэмцэлдэж амьдраад жаргал байх ууу? Хүн ер нь сэтгэлийн жаргалаар сайн сайхан явдаг байх даа. Тийм л учраас сэтгэлдээ хорсол, занал ,атаа жөтөө бодохгүй байх нь тухайн хүнд өөрт нь цаашлаад нийгэмд хэрэгтэй байна даа. Энд хүний бичсэн зөв зүйлийг ухаархаасаа шоолох нь их байх шиг дандаа залуу байхгүй л байх шүү. Зөв тунгааж бай
bas ingj boddog emegtei hun bdag ym bna bayrlalaa anonymous zugeer l fuck
Anonymous хөөрхий тархиныхаа хэмжээгээр сэтгэж, тэр хэмжээгээрээ бичиж байна л даа. тархи нь тийм жижигхээн болоод төрчихсөнд өөрийнх нь буруу ч гэж юа байвав чааваас. харин нийтлэлийн эзэнд бол үнэхээр баярлалаа гэж хэлье. бид эрчүүд эмэгтэйчүүд гэж талцаад байхгүйгээр бүгд л бие биенээ ойлгож, хүндэлж, хайрлаж амьдарцгаавал хичнээн сайхан.
minii bodloor bol ymar ch eh hun huugee sain shn yvaasai zuv amidraasai shn hanitai uchraasai l gej husdeg getel teneg huu nar bna shde ymar saindaa l bieiin turuulehees uhaaniin turuuleh bish gdg ug garah bede tiim bolohoor eejuudees humuujil ni shuud shaltgaalna gdg deer sanal niilehgui bnaa manai hamaatnii ah gej usan teneg ym bdiin uuriiguu avch yvj chadahgui ym bj olon ch huuhentei orootsoldson boloogui arhi uujihaad agsan tavina hutga barij dairna,geriinhee ymiig hulgailna bi hurdhan uheed uguusei gej l husdeg eej,aaw 2 ni buur argaa barsan zailuul muu maliig alj boldog muu huniig yaj ch bolhgui ymda gehees uur uggui l suuj bna busad huuhduud ni zuv zugeer muruuruu amidraad l yvj bhd ter l gj neg novsh bhiin tegeheer eej ni bol busdiin zuv humuujuuleed teriig gantsaarang ni buruu humuujuulsen bolj bna uu eruusuu l hunii uhamsar naizalj nuhurludug humuus,gd l olon ymnaas shaltgaalj bga ter neg negiigee evddeg gej unenees unen ym da
ene anonymous chin eregtei biz de…eregtei hunii uudnees ih comment bichsen bsan
niitlel dajgui boljee er ni bol ail geriin noen nuruu amidralaa er hun avch yvdag gej hoshgoruuldag l bolohoos yg unendee emegtei hun l buhniig zohitsuulj yvdag yum sh dee emegtei hungui ail tsaanaa l neg zevhii daasan gunigtai bdag manaihan chingis haan geed l tseejee deldeed bdag unendee ter hunii ard emegtei hunii nariin uhaaniig gargaj baisan burte hatan bsan shuu dee mongol emegteichuud ali ertnees delhiid gaihagdsan nariin uhaantai bsaniig hytad solongos japanuud ch huleen zuvshuursun bdag ymar saindaa l mongoloos hatan buulgahiig husdeg baihav dee tiimees erchuud mini ta nariin ar taliig avch yvj bgaa emegteichuudee hairlaj yvaa tedniiigee hariin humuusd buu uguu busguichuudee hairlaval tednees ymar nariin uhaan gardagiig ene niitlelees harj bolno
25 tai zaluu bn nas hargalzahgui taniltsya
hehehe ene MGLiin huuhnuud erh chuluutei shan amidrach bgaa ulsuud shde tegeed bgaa hernee erchuudees deer garah geed yadchih yumaa ugaasaa l us ni urt uhaan ni bogino gedeg ni ENE Anonymous genuu erguu huuhnees haragdaj bndaa baahan t1 yum bicheed uurtuu like uguud suuj bdiin muu hehehe neg l ih lag ajiltai hun amidral chinii bodson shig bish gedgiig chi oilgoh bolnoo ter uedee hichneen uuriiguu haraagaad ch negent buh ym duussan bh bolno Huuhnuudee uhaaraach ungu mungund huurtaj yavdagaa medehgui Niit mgliin erchuudiig bitii tegj muuhaigaar heleerei niitleld big like.
arhichin zavhai noyon nuruunuud ??????
Zuv zuv 🙂 Ene dislike hiisen humuus dandaa huuhnuud bhdaa haha. Erchuudee hundeltsgeey Er hun chini ger bul uls ornii noyon nuruu shude
àìæèëòòàé ñàéí ÿâàà ýð õ¿íèé àðä óõààëàã ýõíýð áàéäàã ãýæ ÷ îðã¿é ¿ã áèøø¿¿.
àìæèëòòàé ñàéí ÿâàà ýð õ¿íèé àðä óõààëàã ýõíýð áàéäàã ãýæ ÷ îðã¿é ¿ã áèøø¿¿.
ýíä ñýòãýãäýë áè÷ñýí õ¿¿õí¿¿ä ñîíèí þìàà. íýã ë èõ äàéñàãíàæ õîíçîãíîñîí õ¿ì¿¿ñ áàéõûí. ªºðèéõººðºº ë çîâæ àìüäàðöãààãàà÷äýý. Õ¿í åð íü ñýòãýõ òàðõèíûõàà õýìæýýãýýð èäýõ õîîëîî øàíàãääàã ãýñýí. Øàíàãà æèæèãòýé, àìüäàðààñ æîîõíûã øàíàãàäààä ñóóæ áàéâàë îäîî ÿààÿ ãýõýâäýý. òàëöàæ ìóóäàëöàõ áèø, öààä ýð÷¿¿äèéã ÷èíü áîë åð íü àÿòàéõàí øðóïïäýýä áàéâàë áîëäîã ë þì. ÿààõàâäýý ººðºº ñàéõàí àìüäðèé ãýâýë íýã õàð þìûã øðóääïýõýï þó áàéõàâäýý, ÷àäàõã¿éýýý, ëàé ë áàéíà ìóóñàéí þìíóóä ãýâýë áàñ ë íýã òèéìýðõ¿¿ ë àìüäðàíà áàéõäàà. òýë ÷èíü òýãæ áàéãààä èõ òýíýã, áèä íàð óõààíòàéõàí ÷èãë¿¿ë÷¿¿ë áîëäîã ë õ¿ì¿¿ñäýý.
za za bodood baisan minii buruu ch yum uu
yu saixan dur saihan, heniig hairlaj heniig hairlahgui baihaa, bas hen nengiig uzen yadaj ooriigoo zovooj amidrahaa hun ooroo l shiidne, muu negentei n uchirsan ch bugdiig n muu gej bolohguishd, er n bol bagahan shig uzen yadaj gomdoj guniharch amidarval oorsdod maani l heregteishdee, hen negniig uzen yadlaa geed yu hojih yum be, er nuhurtei gomdson huuhnuudiin buruu geh geegui, ter gomdol gutrlaa avaad hayachihaa, horvoogiin nar manddagaaraa l mandana, tegsnees oor saihniig n olood avchih, sain saihan hun zunduu l bn gej bn, avahiig n avaad, hayahiig n hayad yvchih uhaan baihguii l yum buhend buhimdaj uurlah hereggui l bgaamdaa. Baritsah setgel heniig ch jargaagui yumshuu, erchuudiig hairlaa gedeg chin ingej l baij etsestee bid ch bas jargah yumaa l gesen ug, tegsnees oorsdoo zovson ch hamaagui huniig erhluulee gesen ug bish. Tegeed ch end orj ireed l amidralaa bicheed ehchuud huuhnuudee geed suudag er hun ch hovor bh, em huniig toodogguidee bish, iim yum hiih gen uulaasaa tedend bhguiee l gesen ug, bhgui yumiig n neheed harj ooriigoo zovooj suuhaar bgaa yumiig n byatshaan argalj zasaad ooriigoo jargaasan n deer bishuu.
Арай аятайхан амьдарч байгаа бол бурханд баярлаад л сууж байна биз. Заавал биднээс л шалтгаална ерөөсөө эрэгтэй хүн биднээс шалтгаална гээд нийтэд нь хамруулаад байж болохгүй штээ. Эрэгтэй хүн ямар тархигүй амьтан байгаа биш. Яаж ч хичээгээд аргыг нь олж чадахгүй байгаа хүмүүс олон л байгаашт.Ямар эр хүн гэхээрээ л бүгд нэг хэв загварын амьтан байгаа биш сайнтай муутай л байгаа.чи өөрт таарсныхаа арга эвийг олж чадаж байвал баяр хүргэе. Арай гайгүйтэй нь таарсан нь тухайн өдрийнхөө сэтгэгдлээр ингээд нийтийг хамруулаад зовж байгаа нэгнээ чиний л буруу ухааны юм яриад байж болохгүй л юм шиг. Яс юман дээр хар л даа.Эрчүүдээ хайрлъя гэж бичсэн нийтлэл хүүхнүүд ер нь бол нилээн бичдэг. Тэгвэл хүүхнүүдээ хайрлъя гэж нэгч залуу одоог хүртэл бичээгүй байна. Ам нээвэл Монгол хүүхнүүд бүгд янхан гэж л их сайндаа дуугарна. Муулахаар Бид чингисийн удам муусайн янханууд хуцацгаа тэр шүтдэг гадаадруугаа зайл гэнэ, магтахаар ёооё ёстой голыг нь олоод бичсэн ганц нийтлэл олоод уншчихлаа гэнэ. Хөгийн ч юмаа даа. Энэ сайтад ордог залуучууд амьдаараа ямархуу хүмүүс байдаг бол харахынсан. Зарим нь гадаадад сурдаг, зарим нь гайгүй ажил төрөл хийдэг, зарим нь хар бор ажил хийдэг зааа тэгээд бүүр зарим нь бол шорон оронгоос гараад удаагүй байгаа нөхдүүд байгаа боловуу гэж боддогшт. Гэхдээ хэн нь ч эмэгтэйчүүдээ, ээжийгээ, эхнэрээ хайрлъя гээд ганц удаа ч болов бичихгүй л байгаам даа.
neg shan humuujiltei sain ohiniig neg muu hugiin har yum aash zang n ewdej muuhai bolgono neg shan nomhon dulgun zaluug neg aihtar huuhen ewdene eruusuu humuujildee ch buh yum bgan bish bie bieniigee manaihan ewddeg bid ern muuhai humuus shuude dotogshoogoo ungiij baih heregtei
uurdiinh baij magadgui hovor mergejil shuu,
yagaad gevel davtagdsan ugnuud bsan yum
stress chin tailagdaad uur buhimdal chin garaad ertontsiig arai oor nudeer haraarai gej husii, bas naad lag ajil tsalin chin uurdiinh baij, bas ulam lag bolooroi gej husie. bitgii iim aggresive baildaa.
tanai nohor chamaig zoolttoi hed heden udaa huursan oor huuhnuudtei yalanguya jiremsen bh uyed chini yavj bsan daa. end bichsen humuusiin tuuhees harahad.
Bi yeroosoo zovdoggui lag ajiltai lag tsalintai hun, ajliin stress ih bna harin
minii medehiin gantshan duuchin Sarantuya l aaviigaa ih saihan sain hun bsan gedeg. Oor bol tegj yarij bgaa sonsch bgaagui. Manai geriin hamaatnii eregteichuud bol ih l hogiin amitad baidag. Harin manai eregtei duu haa ch ochij oor tedniig haraad suraltsan bh. Ug n uye uyeeree oor devhseed yavj bh yostoi.
anonymuos-d hun yu tarina teriigee xuraadag gesen ug bdgiin, chi iim bolood l jargahgui, tegeed iim horon sanaatai, zovson amidraltai, ooroo zovj bgaa bolohooroo busdiig bas zovoosoi gej boddog aharhan bodoltoi uruvdmuur hun bn, chamaig uruvduj bn, harin niitlel saihan boljee.
Altsgar avgai altsganaj gene
chi l arhichintai amidrah durtaigaaraa araar taviulah durtaigaaraa tegeed amidraa hen ch horiggloogui
Za tanai 2 huuhed iim eejtei bolhoor hezee ch orchin uyeiin erchuud shig soyoltoi hun bolj chadahgui , batalgaatai gadaadad l yavdaggui yum bol, tegj tusgaj avdaggui yum bol.
Big like
huniig hairlaj baij huneer hairluul ene erchuud.ta nariig hairalsan hair bagdaagui l bh.
Ингэж голоор нь хэлэх гэж. илүү үг хэрэг алга. Баярлалаа.
Uu laitai . Mongol uhaan uhaan gej ene dee