ЯНХАН БАЙЛАА БИ…

Та бүгдийн амар амгаланг айлтгая. Өөрийн амьдралаасаа хуваалцаж охид бүсгүйчүүдэд сургамж болоосой гэсэн дээ бичлээ. Гарчигнаас нь эхлээд л та бүхэн ойлгож байгаа байх. Гэхдээ би бахархаж байгаа юм биш шүү. Аав минь архинаас болж хайран сайхан ажил мэргэжил нэр хүнд нз нөхөд гэр бүлээ уландаа гишгишэн хүн байсан. Харин ээж минь эргэж харахгүй байхын аргагүй түмэнд гайхагдсан сайхан бүсгүй байсан гэдэг гэхдээ би 14 насандаа л аав ээжээсээ өнчирч тэргэнцэр дээр суудаг уруул татанхай дүүтэйгээ үлдсэн. Багасаа хичээл номдоо сайн ном унших дуртай охин байсан би энэ үед ажил хийж өөрийгөө болон дүүгээ тэжээхийн тулд сургуулиа орхих шаардлагтай болсон. Нагац ахынд байдаг байсан ч тэднийх бид 2-г үнэхээр тээр шаадаг байсан юм.

Эхнэрийнх нь дүү гээд нэг ах намайг үргэлж оролдоостой тэгэхдээ гэрийхнийгээ байхгүй үед. Бие муутай эрэгтэй дүү минь хөдөлж чадахгүй нүдэнд нь нулимас цийлэгнээд л тарчлан байж бид 2-н ноцолдооныг хардаг байсан. Дүүгийнхээ  үзэн ядсан тарчилсан тэр харцийг би хэзээ ч мартаж чаддагүй юм. Сүүлдээ эхнэр нь үглэсээр байгаад  бид 2-г нэг навсархай гэрт тусад нь гаргаж  тэднийхээс олддог байсан хумшан хоол олдохоо байсан доо. Тэр үед дэлхийн зөнгөөс айл бүрт шуудай гурил олгодог байсандаа тэрнийг нь аавын архины найз байсан багийн даргад учираа хэлж байж олж авдаг тэрнэгээр гамбир хайрч өл залгадаг байлаа.

Би тэгээд сургуулиасаа гарч нарийн боовны цэхи, оёдлын үйлдвэр гээд олдож болох бүх л ажлыг хийдэг байлаа. Тэр үед ангийхантайгаа тааралдух вий гэж үхтлээ ичдэг байсан болохоор  хамт сурч байсан ангийн охин гэнэт тааралдаад учиргүй саймшираад сүйд болохоор нь үнэхээр их гайхаж бас баярлаж байж билээ. Хүүхэд байж дээ. Манайхаар байнга орж гарч намайг дагуулан гоё газруудаар хоол идэж бас дүүд минь амттай юм авчирч өгдөг байсан болохоор ирэхэд нь үнэхээр их баярладаг болсон байсан бид 2.

Дүүг минь түрээд сүхбаатарын талбай үзүүлж бид 2-г дайлж байсныг марттдаггүй юм. Сүүлдээ намайг дагуулж том жиптэй ах нартай уулздаг боллоо. Гэхдээ архиар шахахад нь манай найз ууж чаддаггүй би өмнөөс нь ууя гээд намайг яаж ийж байгаад л гэрлүү минь явуулчдаг байсан. Тэгээд нэг удаа уламжлал ёсоороо дүүд минь амттан гэрт минь идэж уух юм авчирч гэрийн минь хаявчинд гудас дэвсээд архи задалж суухдаа надад би ч чи ч гэрийнхнээ тэжээх цаг болсон 2-лаа явж ажил хийе гэхдээ залуу нас хөөрхөн царайгаа ашиглах хэрэгтэй энэ тэр гэхэд нь би шууд л зөвшөөрсөн. Яагаад гэвэл оёдлын үйлдвэрийн би арай ядан 45000 төгрөг сардаа авчж байхад сэргэлэн найз минь нэг удаадаа л бараг 50000 төррөгний дайллага хийдэг байсан болохоор зөвшөөрсөн байх. За тэгээд залуу нас хөөрхөн царайгаа ашиглах ажил гэдэг нь сауны охидын ажил байваа. Тэр үед саун гэдэг нь жинхэнэ од болж байсан цаг. Хотийн төвийн нэг саунд бид 2 ажилд оров. Нээх ганган чамин хувцаслсан охидын дунд найзийнхаа хувцийг өмссөн би гэдэг хүн үнэхээр аймаар ичмээр мэдэхгүй ээ нэг л аймшигтай санагдаж байсан. Найз минь намайг бардам ихэмсэг байгаарай гээд захиад байсан болохоор би нээх юм ярьж чадахгүй эхний өдрийг өнгөрөөсөн. Ийм залуутай ингэж шаалцаад тийм залуутай тэгэж хийгээд гээд ярьж байгаа юм дандаа буруу сэдвийнх. Нээх аймаар богинохон юбка өмссөж, уруулаа будсан би тэднээс ялгарах юмгүй л сууж байсан байх.

Тэгж байтал саунд сууж массаж хийлгэнэ гэсэн эхний үйлчлүүлэгчид орж ирвээ. Хөлс тоосондоо дарагдсан 5 залуу орж ирэхэд тэндэхийн охид хойно урдаа ороод л алчуур саван барьж гүйлдэж аалигүйтэж эхлэв. Хэнээр массаж хийлгэх вэ сонгож болно гээд л залуучууд нь инээлдээд л маасайгаад л… Тэгтэл ногоон нүдтэй шар залуу нь охидын араар зогсож байсан намайг зааж энэ охиныг сонгож болохуу гэхэд нь би айсандаа болоод хөл минь өвдгөөрөө нугараж унах шахатлаа чичирчийг бөөлжих гэж байгаа мэт дотор муухай оргисныг мэдэрсэн юм. Тийм их айдас төрсөндөө тэр үед. Гэхдээ тэр залуу намайг яагаачгүй охидын зааж өгснөөр би нурууг нь илж хөлийг нь шөрмөсөө таттал базаж өгөхөд унтсан юмшиг л хэвтэж байснаа гэнэт эргэж чи энд хэзээ ажилд орсон бэ удаагүй байх тэ энд удах хэрэггүй би удахгүй ирж чамайг авнаа гэж билээ.

Тэгэхэд нь би ямар их баярлаж байсан гээч гэхдээ охид иймэрхүү залуучууд худлаа ш дээ гээл намайг унтраадаг байлаа. Дараа нь нэг 1-р эмэнлэгийн эмч гээд нэг өвгөн намайг авсан тэр өвгөн массаж хийлгэсэн болоод л дээр минь гарахад  би хувь заяандаа гутархын дээдээр гутарч гол зураад нулимасаа барьж дийлээгүй. Өглөө нь гэртээ харих замдаа дэлгүүр орж дүүдээ хамгийн дуртай юмнүүдыг нь авч очиход анх удаа ганцаараа хоносон тэрээр уурлаж юу ч идээгүй өнжиж билээ. Ингээд л муу нэртний амьдралаар 6 сар гүрийсний эцэст хураасан мөнгөөрөө тусдаа хашаа байшин авч дүүгээ аваад ахынхаас нүүсэн. Тэр газар ажилж байхдаа янз бүрийн амьдралтай олон охидыг харж байсан зарим нэг нь яг л над шиг амьдралаа нуруун дээрээ үүрч аргагүй эрхэнд энэ амьдралыг сонгосон нэгэн байхад зарим нь зүгээр л гэрээсээ дайжиж бие даах гэсэн охид байна. Нөгөө нь шоуны мөнгөө олж ядсан эсвэл зорьсон зорилгогүй зүгээр л өдөр хоногийг яажшүү хоолтой өнгөрөөх вэ гэсэн ч байна, энэ мэтчилэн олон сайхан охид  сауны гэсэн гуншингаар цоллуулдаг байлаа.

Гэхдээ л би тэр газар өнжих бүртээ л дотор бачимддаг минь ерөөсөө болихгүй би энд байх ёсгүй би өөр амьдралаар амьдрах ёстой хүн гэж дотроо шаналдаг байсан. Гэтэл нэг өдөр нөгөө ногоон нүдэт залуу минь үүрээр халамцуухан орж ирсэнээ намайг аваад саунд орсон хойноо найз нь хөдөө ажлаар яваад үнэхээр ирж чадсангүй уучлаарай одоо хэрвээ чамайг хүсвэл дагуулаад явж болно гэхэд нь би үг дуугүй дагаад л гарсан. Тэр үед нз хүүхэн минь надруу юу болоод хувцасаа боогоод байгаан наадах чинь  уйдхаараа л янхнаар чинь дуудаад хөөгөөд явуулна  гээд л хашгираад уурлаад байсан ч би тоогоогүй. Гэнэт дагаад гараад ирсэн хойноо одоо яах бол гэсэн айдас намайг эзэмдэж билээ. Одоо дүүтэйгээ хүүтэйгээ ханьтайгаа нэгэн уурхайг бараадан аж төрж байна. Дутах юмгүй сайхан амьдарч байна. Хань минь хэзээ ч намайг тэр эмэгтэйн хэлсэн шиг элдвээр хэлж байгаагүй. Бид хамтын амьдралаа эхлээд 6 жил болж байгаа хүү минь 3 настай дүү минь удахгүй солонгос явж эмчлүүлнэ. Хань минь хэлэхдээ чиний  минь айсан туулай шиг бүлтгэнэсэн харц намайг өөртөө дурлуулсан гэж ярьдаг. Одоо бол би тэр муухай газрыг үзэн яддаг ч тэнд үлдсэн охидыг бас найзийгаа үнэхээр их өрөвддөгдөө. Тэд ч бас тайван амгалан аз жаргалтай амьдралаа олсон байгаасай.

87 Comments

  1. oyu says:

    Humuusiin iimerhuu hetsuu amidraliig sonsood hetsuu amidral uzuuleegui hairlaj usgusun eejdee bayarlaj bna

  2. anbu says:

    ene amidral 

  3. adsf says:

    Болсон явдал биш байлаа ч гэсэн энэ захидал бусдад сургамж болоосой. Хүний амьдрал эрээнтэй бараантай бас гэрэл гэгээтэй янз бүр байдгийг харуулсан гэж бодож байна. Буруу амьдралаас өөрийгөө татаж авч гарах тэнхээтэй, мөн бусдыг байгаагаар нь хайрлаж чаддаг хүн бий гэдэгт итгээрэй.

  4. uka says:

    mongol zaluuchuud min iim l baigaasai

  5. Энэ бол янхнуудын мөрөөдөл says:

    мөрөөдлөө бичсийм бишүү…

  6. zochin says:

    yamar uujuu setgel ve

  7. a says:

    uxamsar uxaan sn xani gurav l avarch gxes oor yu gxevdee tsashdin amidrald chin sn sxnig xusey!

  8. хр says:

    хүний мөн чанар гээгдээгүй л байгаа юм байна. сайхан юмаа. чиний өмнөөс баярлаж байна.

  9. lady says:

    ene uneheer unen l bol bas gaigui sain eregtei hun baidag l yum bn. chamd aaz jargal husie

  10. zazu says:

    zaza amjilt……… teht hun bie unelnu yanuu ter hunii durshd humus oorsdoo neg togs yum shg shumjlehde sn gj……..huvi hunii amidral ter hun yaj avch yavah n ter hunii dur yamar ta nariin amidral bish yun ih muuldiin.

  11. 1234 says:

    Az jargal husie

  12. songoltgui songolt baisan shuu dee says:

    sain uu minii duu. chinii tuulsan amidralig chini nulims tsiilgenuulen baij unshlaa. bi ch gesen ih zovlon uzseen. odoo harin saihan amidarch baina. chi sain hanitai uchirsan baina. chamaig burhan sain harjee. nuhurtuu halamjtai sain ehner sain eej baigaarai. chi chadnaa. chamd az jargal husie. harin neg kino sanaand orchihloo yagaav hoorhon huuhen gej kino baidag daa richard gir julia robertts 2 iin toglson kino. huuhen ni bie ee uneldeg baisan nuhur ni tuuniig ene zamaas ni holduulsan ter 2 bie biedee ih hairtai yag ter kino shig yumaa kk

  13. Anonymous says:

    chamd az jargal husii

  14. garaa says:

    sn baina u? timeeee bi uilan baij unshsangui gehdeee chiiii tuulj ungurulsen amidral uneheer hund negiiig bodogduulhaar ymaaaa, mun nogoon nudtei zaluuu shig gunduugui shn mongol ers olon bgasai, zulgen dr gereee bariad zuger l neg amidrahsan gsn shuleg tolgoid orj irleeee hehe, amjilt husey

  15. chip says:

    sain yanhan sxn geriiin ezegtei boldog gej vnen uym daaa …

  16. bi baina says:

    zowzow tim amidral tuulj uzsen yum uu? yum yum uzeh tusam hunii amidraliig iluu sain meddeg boloh blgui dee, bi ugaasaa yanhan mongol busguichuudiig muugaar harj baisan udaa baihgui ee, mongol yamar bile ajiliin orlog yamar bilee geed l hen ch medn amidrah bolomjgui g, yamartai ch oorinhoo toloo bolon duugiinhee toloo hicheesen l bol boloo 
    ene chin l chuhal ter tiim muuhai zuil bish ee, ter talaar muu bodolgui yawsan ni deer

  17. Anonymous says:

    nogoon nudtei bhaara yadiin be humuusee heleed uguuch.

  18. gravatar says:

    Tsag hugatsaa l alivaa zovlon gunigiig baga bagaar emchildeg yum daa.

  19. Anonymous says:

    aztai huuhen yum, ter zaluu ch bas aztai

  20. haru says:

    hi ungursun amidralaaraa henii ch umnu bitgii daramtuulaarai ter bol bolood ungursun zuil umnu chin harin shine amidral bna huuchin yms negent ungursun  odoo ireeduidee itgeed uragshaa haraad zorigtoi itgeltei amidraarai chamd amjilt husie 

  21. Saihnaa says:

    Bi saihan amidraxiig xvsch bna, bi bvx zvilees angijraxiig xvs bna. Bi ene bvxend tseg tavimaar bna , bi 2 uulantai ni jil bolloo, ene bvxen her udaan vrgeljlex Bol???????? Bi her udaan ter xvnii doop opox bol? Bi xer udaan hairiigaa xuurax Bol? Bi ireedvid saihan amidarch chadax bolov uu??? Minii eej minii ger bvliinhen yaj amidrax Bol? Ilbechin gj bdag Bol bi 3 n xvslee heleh ymsan, 1 t zovlon bvxniig ene delhiigees archij xayax, xvn bolgon oyunlag boloh3t namaig xairtai xvntei min Sanaa zovoh ymgvi saihan amidruulj uguuch.

  22. Saihnaa says:

    Nz zaluutaigaa suugaad olon xvvxedtei boloh ymsan, ene bvx ymnaas salah ymsan gj bodoh ym getel mini hoino mini ger bvl eel,egch dvv min bgaa, bi tedniigee saihan mergejiltei saihan amidraasai nad shig bitgii boloosoi gj bodoh ym, vxya vxej bolku, amidarya amidarch bolku, xairtai xvnee songoyo bas l bolku xetsvv ch ym daa nz min, ter minii geriig avch yvdag xvn odoo 5 daxad irne, bi yaj ter xvntei uulzaj bi yaj xairtai xvnee church, bi yaj ter xvn rvv xarj ineene dee, ter 2 2 uulaa sain xvn, bi l adgiin novsh ym daa, 1 ni minii hairtai zaluu Nuguu ni namaig beltgej bgaa xvn, ,

  23. ul medeh says:

    unen blguidee, iim saihan tuuh unen l bgasai. Nadad ch biee uneldeg bsn nz ohiduud 2,3 bsn
    1ntei ni odoo ch nzuud heweree, ter maani odoo ger bultei huuhedtei saihan l amidarj bga. gehdee nohor ni urdnii yawdliig ogt mededguildee.

  24. Saihnaa says:

    Bi ch gesen Cham shig l tiim amidraltai tiim xvn bna, chi ingeed ene zamaas garchee, getel bi ene xeveeree 5 jil bolj bna, minii amidral ih hetsvv, xar darsan zvvd met, xaaya vxmeer sanagdah ym, bi 1 zaluud xairtai ter maani namaig medkv, bas 1 zaluutai ter minii geriiheniig avch yvdag ym, neg vgeer xelexed ter barag l mini etseg shig xvn, nadtai barag uulzdaggvi ym, namaig gadaadad surgaj undur bolovsroltoi tiim xvn bolgono geed bi odoo gadaadad surch bgaa, odor xonog yvah tusam l bi ulam xvnd bdald opj bna, yagaad gvl bi nz zaluudaa ulam l hairtai bolsoor, ter xvnees salaad

  25. зочин says:

    Санаа зөв бол заяа зөв гэж энэ дээ. Чамд цаашид бүр илүү сайн сайхныг хүсэе. Амьдрал сайхан гэдгийг чиний бичлэгээс бүүр ч илүү мэдэрлээ.

  26. kkk says:

    hun gadna torhondoo saihan muuhai haragdah ni gol bish shuu, busguichudee, gol ni hunii mon chanar ni chuhal, ternii neg jishee ni yum daa. bi ter nogoon nudtei zaluud mash ih talarhaj ba, er hunii uujuu uhaan saihan setgeliig togs gargajee, az jargaliig husie. burhan ta 2g orshooj iveeh boltugai.

  27. saara says:

    ñàéõàí ò¿¿õ áàéíà. ÷è õîíãèëûí ¿ç¿¿ð äýõ ãýðýýã îëæ àâ÷ ÷àäàæ äý. àç æàðãàëòàé ñàéõàí àìüäðààðàé

  28. iLL says:

    ene l hair baihda

  29. secret says:

    uuriin erhgui uillaa Nuguu zaluu ni daguulj yavchaad bas yu gej helj yahnav geel unshij suulaa Busgui hunii zovlon yasan ih yum be dee Bi yanhan enee teree bgaagui ch er hunees bolj ur huuhdee avhuulj setgeliin sharh amsaj l blaa Harin hairtai hanitaigaa uchraad Odoo amidral gedeg ger bul ur huuhed gedeg yamar saihan gedgiig mederch suuna Amidral yamar saihan yum be Sain ni muugaasaa olon shuu dee Bugded ni amjilt

  30. odoo martdaa says:

    sainu? chi ter ued joohon genen bsan bolohoor l tiim ym hiisen bh. ongorson hoino n bodood ooriigoo buruutgah hereggui dee. bi bas nzuudtaigaa niileel bolohgui butehgui ym zondoo l hiij bsan. ter ued tenduu genen bj dee gej bodoh uech bdag ym. hun ymar ongorsnooroo amidrah bishdee. bi ter nzuudaasa bugdees n zaigaa barisan. ygaad gevel tednii hiij bgaa uildel n nadad taalagdaagui bolhoor . hun ymar huneer hureeruulj bna. chi ter hureeruulj bgaa humuusiinhee negen adill. tiimees tsaashid haramsahguin tuld nz nohodoo zov songoh heregtei. chinii nz nohod bolon chamaig hureelj bgaa ter humuus l chinii tusgal bdag ym. uhaalag ynhanaas deeguur bodoj setgedeg ohid hezee ch ynhantai haritsdaggui ym. chi ooriigoo her hemjeend unelene chi tiim l humuustei nzlana. goe saihan ruu temuul. haana ch hediid ch oroo oorooroo bai. chi ooriigoo ynhan gej bodohgui bga bol ynhanuudtai bitgii harits. herev nz chin ynhanii ajil hiideg bol teriig buruu ym hiigeed bgaag oilguulj hel. tegeed zasrahgui bol chi ooroo zaigaa bari tegeed  tedniig tooh ch hereggui za amjilt 🙂 

  31. Anonymous says:

    mgl-chuud bas l sonin boltsgooj, jiriin huniig yanhan gene, jinhene yanhan n garch ireheer yanhan gehgui ood n tatatsgaagaad yostoi sonin…

  32. Anonymous says:

    yanhan ood n tataj bh-iin orond oor ood n tatuulahaar uls UB-eer duuren bna,. Adaglaad gudamjnii huuhduudiig ood n tat l daa, Transheind ergeed hun amidardaggui bolchihvol ter chigeeree ihseed buhel buten davharga uuseh geed bhad…

  33. naraa says:

    chamd amjilt hvsii hamgiin gol ni chi hangaluun amidraltai bgaad tiim ym hiigeegvi sh dee chamd vnheer sn hani zayasn bn ta 3iin amidrald az jargal hamgiin sn shan bvhniig hvsii

  34. H says:

    Ирээдүйд ер нь нэг янхан хүүхнийг өөд нь татаад авдаг юмуу гэж бодлоо. Суух, өөрийн болгох албагүй, гол нь тэр хүнийг ийм ажил хийлгэлгүйгээр өөрийгөө аваад явчихдаг, хорвоод сайн сайхан юмс бас байдаг, гэдгийг ойлгох хэмжээнд хүргэхэд л боллоо.

  35. Dolgor says:

    Caihan setgeltei sain hund burhan sain huni heze negen zagt zayadag l ym!

  36. kkk says:

    az jargal husye.

  37. tuvshee says:

    sain bna busgui mini ter aguu ih hairiig lhairlah heregtei dee saihan gerl gegeetei amidral ood urgashaa and mini

  38. mj says:

    sn hvntei taarsan chi aztai emegtei yumaa… gol n ter hvnee hairlaj ywaarai…ooriigoo tegej doromjluulah bolomj olgoh zawdal ogolgvi hairlaad l bgaarai gej heliidee.. amjilt hvsie odoo chi jarganaa….

  39. hun says:

    bodit amidral geneshuu bitgii hutsaldaa.asuudaltai bur naadhas chin ih hetsuu amidraltai humuus amidrah gej hicheej bgaasht ted bugd biee uneleegui shuu chi 45000 aar amidarch boloh bsiisht chi ter ued chi duuteige uheh gj bsanuu ain??? gaihuulah yum chin bish shuu!!! bi bas yag ter ued oedliin uildvert oor busad gazart ajildag blaa gehde mini ard 2 duu mine bsiishuu!!! bid 3 bolgood l bsan… neg l tsalin golson amitad bolohgui butehgui yum gj uneheer bdaggui yum herve ooro bolgono gh l yum bol!!! odoodiin niigemd ter tusma manai eh oron bol bayan shuu!!! amidral bgaa shuu chini eh orond…ingeed bodohoor emegtei humuus uhaangui sul doroi bgaa bzdee??? odoo yu yrijiin ta nar??? jender geluu hutsvaa ehleed ni emegtei hun bish yumaa gehed zugeer hun bolchih…neeh tom tom yum yrinaa bs,amidraliig uurch bna ch geh shig…er hun bol hamgiin zov humuus bdag yum shuu!!!!!!!!!

  40. Anonymous says:

    huuhed chini hojim medeh vii gej tegvel ih aidag bh. Ta 2 ch yah ve tend taniltssan bolohoor medej bgaa

  41. Anonymous says:

    manaid ch nogoon nudtei humuus bdag. Manai 2-iin neg n nogoon nudtei anh bid nariig garahad hamgiin turuund nudnii ongo harj bsan gedeg.

  42. hair says:

    estoi sn zaluu helsen amandaa hvrsen bna
    sn sn ok ok az jargal atga atga alt amjilt bvhniig hvsen erooe

  43. k says:

    Europe zaluu yumuu nogoon nudtei gej bgaag bodohod.

  44. boldoo says:

    Амьдрал үзсэн бас зовлон туулсан улс гэж ийм байдаг юм байна. Надад энд бичсэн тэмдэглэл сайхан санагдлаа. Тэгээд ийм зуйлийг уншаад суухад хүртэл ухаарал төрдөг юм байна. Та 2 жинхэнэ сайхан хосууд байхаа, 2 биенээ олоод ингэж сайхан амьдрана гэдэг ховор шүү, аз жаргал хүсье.

  45. jaal 2 says:

    suuhgui ch gesen hen negen ohinii ireeduig avrah yum san Buyan bolog

  46. jaal 2 says:

    mnai uls bayan bolson tsagt l yanhan gej baihaa bolino.Ene olon ohidiin amidraliig yaj avrah ve 76

  47. cor says:

    цаашдын чинь амьдралд сайн сайхныг хүсье.
    одоо оройтоогуй ээ, яаж ийж байгаад боловсролтой болоод аваарай. алсдаа хэрэг болно. тэгээд өөрийнхөө юу хийж чаддагийг үз, бусдад харуул…

  48. Anonymous says:

    gehdee unsgeljin biye zardaggui sain ohin l doo

  49. chimge says:

    tulgaad, huu n 3nastai gj bga yum bishu? zaza zahidlin ezen busguid amjilt husey. aztai yuma. manai nz bs biye uneldeg gehde saund bish kkk. haramsaltai n hamag munguu unetei huwtsasand l ureh yumda. 

  50. Smile says:

    Adilhan emegtei hun bolohoor nulims urslaa, chamd songolt bgaagui, oortoo bitgii buruu ogoorei harin ch orool tatanhai duugee odoo zeregtei awch ywaadaa oorooroo baharhah heregtei, aliwaa zuil saintai muutai bdg oshoo iluu ihiig husch moroodoorei

  51. ))) says:

    vnexeer chamaig naasha gex gants ch xvn bxgvi ene xorwoo xatuu ved emegtei xvn yax yum be? chi vnexeer zow shiidwer gargasan bn a zowxon saixniig sanaj ene xorwood torsondoo bayarlax yostoi shvv az jargalaar arwin sxoon gegch n amidraarai… good luck)))

  52. bodit amidral says:

    nohortoo ongon ochson hernee nohortoo  hudal helen ynhandaj bgaa ohid bdag shdee. tiim humuusiig bi eroosoo oilgohgui ym. bas naad ajilaar chin 1ees 3 jil tuunees deesh jil hiigeed yvaad bga ohid ch zondoo bdag. yu dutaad tegeed bdag bna. tur zuuriinh bol yahav. ooriinhoo bieiig zov avaad yvdag bol. getel heden jileer hiine gedeg chin arai bishe. minii huvid nz zaluu bhgui hairtai zaluu bhgui sanhuugiin huvid henees ch haraat bus bhiig hussendee heden sar hiisen. unendee tegej uzsendee haramsdaggui. bi heniig ch huuraagui bolhoor. harin odoo nz zaluutai teriigee huurahgui gej boddog. getel nz zaluutai nohor huuhed buh ym bhad iim hogiin ajil hiigeed yvaad bga ohidiig bi uneheer iolgohgui bna. bi tedniig hudeere harsan. ajilaa hiij duuschihaad odoo nohorteigee hoolond orno geh shig. nogoo nohor n gej yuch medehgui. bi bur mel gaihsan geed boddoo.  ene bol huvi hunii uhamsaraas 100% shaltgaalna. mongoliin ohid unen archaagui. zarim n durtai duhnuud bdag bha. iim zamaar yvchihsan ohidiig oilgodoggui ym. ovordmoor maluud l gej heliidaa…

  53. Anonymous says:

    saun-ii unsgeljin

  54. Anonymous says:

    erooso neg l hudlaa hii hooson medremj torj bna bi itgesengui

  55. Lady says:

    Ter zaluu yamar sain zaluu we burhnaas chamaig awrah gej ter muuhai lag shawraas suga tatuulah gej tuuniig  ilgeesen bhaa az jargal husie

  56. MAORI says:

    CHAMD BAYAR HURGEYE SAIN ZALUU TAARSAN BAINA ODOO NAAD SAIN ZALUUGIINHAA HAIRIIG SAIN DAAH HEREGTEI SHUU!!!!!!

  57. sony says:

    ногоон нүдэн залуучуудаа хайрлаж яваарай. таниад олоод авч чадвал ногоон нүдтэй залуучууд зөндөө байгаа шүү. тэгэхдээ ногоон нүдний өнгийг ялгаж чадах билгийн нүд байхгүй хүүхнүүд бас зөндөө байна аа. тиймэрхүү хүүхнүүд энүүгээр дүүрэн хараалаа урсгасан байгаа андашгүй.

  58. Bayaraa says:

    Xatuu amidral vzsen bnaa odoo noxroo vrd vxen vxtlee xairlarai iim xvn oldoxgvi shvv!!!!!. Bi 1 oxind sainalda ter ix zowlon vzsen oxin gexde tanig bodxod bol baga ym bnaa bi ter oxinig xenesch ilvv xairlad bvxne zoriulj chadnaa getel ter oxin namaig amidraliin uxaan muu bnaa gdg bi teriigee mednelde gexde xamt amidral zoxiowol oor bj chadnalda xvmvse ene ved yax we

  59. id says:

    duugee sain harj handaarai eruul enhiig husie duugee –hurdan edgeegeerei amjilt husie az jargal husie

  60. Erhemseg says:

    Чи уг нь боломжтой байсан бол их зөв замаар явж сургууль соёлд орох байжээ дээ. Чиний бичсэн зүйл утга агуулга сайтай дотроо л лав хоосонгүй хүн шиг санагдлаа. хичээлдээ сайн ухаантай охин байсан чинь үнэн байх. Эмэгтэй хүний амьдрал хэцүү шүү. Гэхдээ хүн өөрөө ухаантай байвал амьдрал сайхан шүү. Ханийгаа хайрлаж яваарай. Бурхан та нарыг ивээг.

  61. Anonymous says:

    unshsan chin buur uilah shahlaa az jargal sain shniig husie

  62. hi says:

    chamd ene odrin mend hyrgej bn hyni amidrald yum bolgon garch irnee chamd sain zaluu taarch chamaig hen ch yanhan gej helehgyi hyyhdee sain eej nohordoo sain hani bolj yavaarai ta 2 hamgin sain saihan byhnig hysej bn a sansandaa hyrch yu sansan byhenchin setgelchlen byteh boltugai az jargalaar dyyren onor otgon ger byl bolooroi ok

  63. hi says:

    chamd ene odrin mend hyrgej bn hyni amidrald yum bolgon garch irnee chamd sain zaluu taarch chamaig hen ch yanhan gej helehgyi hyyhdee sain eej nohordoo sain hani bolj yavaarai ta 2 hamgin sain saihan byhnig hysej bn a sansandaa hyrch yu sansan byhenchin setgelchlen byteh boltugai az jargalaar dyyren onor otgon ger byl bolooroi ok

  64. shoklo says:

    Mash zow songolt hiijee. amidral ni az jargal hvsie.

  65. zochin says:

    Az jargal bas eruuliig husye!!!

  66. saaazzzzzz says:

    Amidral hetsuu 1ndee hetsuu amar 1nden amar bh ene nd  zaaval emegte hunii amidral hetsuu er hunii amidral amarhan gh yalgaa gargah heregui bh. 

  67. baagii says:

    http://www.youtube.com/watch?v=CjfAnW7kOhE ene hayag deer daraarai yag ene niigemd tohirson duu bna zaluusaa

  68. eegii says:

    az jargal xvsii. emma saixan xeljee

  69. НОГООН НҮДЭН ЗАЛУУД... АХ НЬ says:

    Миний охин сайн сайхан яваа даа… ӨНДӨР их хувь заяа хайрласан ААВ, ЭЭЖДЭЭ баярлаарай….
    ТА нар минь аз жаргалтай сайхан амьдраарай…
    ХҮНД хэцүү юм бүхний өмнө ӨВДӨГ сөхрөлгүй яваарай…
    ОЛОН олон саад нугачаа амьдралд та нарыг сорино шүү… ЗАЛУУ нас, ааг омгоорой сөрж амьдраарай,
    БҮХ зүйл та нарын өмнө бий. АМЬДРАЛ сайхан шүү…

  70. Tulgaa says:

    Deer bichsen nasnii tukhaid uuchlaarai. Bi anduursan baina. Tanii duug 3 nastai geed oilgoson baina.

  71. Tulgaa says:

    Uuchlaarai gekhdee tanii bichsen zuild zarim neg aldaa baina. Bichikhdee l aldaj bichsen baigaasai gej khusej baina. Ene ni: “Бид хамтын амьдралаа эхлээд 6 жил болж байгаа хүү минь 3 настай дүү минь удахгүй солонгос явж эмчлүүлнэ” Minii oilgosnoor tanii duu taniig nukhurteigee taniltsakhaas umnu baisan shuu dee. Khervee duu chine 13 nastai gevel tsag khugatsaanii khuvid boditoi kharagdaj baina. Tanii nukhur chine ER KHUN baina. Ene sited tanai nukhriin khuruunii chineend ch khurekhgui uruvdmuur khumuus, khuukhduud zunduu baigaa, ted amidral uzeegui, zovlon uzeegui, kharin khumuusiin bichsen zuil deer PC-nii tsaanaas comment bichij tseejee balbakhaas tsaas yu ch khiij chadakhgui. Tiimees muu muukhai zuil bichseniig bitgii too. Ireedui, zuvkhun ireedui ruu zorigtoi kharj az jargaltai amidraarai.

  72. yesno says:

    neg yanhnii bichsen moroodol bn.gehdee dawgui bichjee yanhnuudiin moroodol neg iimerhuu bdag yum bh da.Richard gere Julia roberts 2-n togloson “pretty women”kino sanaand orchihloo…..

  73. эмма says:

    Янхан болохыг хүсэх хүн хаана байхав дээ.Бүгд л ардаа үүрсэн ачаатай шийдвэрлэж чадахгүй асуудалтай хүмүүс байдаг биз.Энэтхэгт хүүхэд төрүүлэж чадахгүй хосуудийн үрийг умайндаа шилжүүлэн суулгаж хүүхэдийг нь төрүүлэж өгдөг олон мянган бүсгүйчүүд байдаг.Түр зуур зөвхөн саваа зээлж байна гэсэн үг.Үүнийг дэмжих нэг хэсэг байхад шүүмжлэгчид бас байж л байна.Нэг ёсондоо биеэ үнэлж буй хэрэг гэж эсэргүүцэгчид үздэг бол зарим бүлэг нь хүний төлөө сайхан үйлс хийж байна гэж сайшаах нь бий.Үүний адилаар энэ бүхний ард ядуу тарчиг амьдралд зовж шаналсан хичнээн хүний амыг тэжээх гэж эмэгтэй хүн эхээс төрсөн биеэ эвдэн байж ийм хэцүү ажилийг сонгодог бол. Хүүхэд нохой нь ялгарахаа больчихсон хүүхнүүдийнх нь царай үргэлж баясгалантай япон хүүхнүүд шиг ядаж л хиймэл ч гэсэн сормуус хумсаар гоёж чадах хэмжээнд хүүхнүүдээ хэзээ энэ эрчүүд авчирах улс юм бэ.Эх орноо худалдаж биеэ үнэлэгч эрчүүд ичээсэй. Харамсалтай нь нөгөө ажилгүй мөртлөө хартай арчаагүй хирнээ архичин нөхөдүүд хүүхнүүдийгээ жаахан өнгөлөг харагдвал янхан гичийгээр нь дуудаад тэнэгтэж өгөх биз.Нийгэмийн сүүдэр болгон эзэнтэй Эзэд нь харин хэн бэ гэдэг нь сонин биш болчихож дээ монгол оронд.Боловсролын системд алдаа гаргасан улс орнууд суурь муугийнхаа үр дүнд ядуурал руу маш хурдтай гулсдаг юм билээ.Янхандалт их байх тусам тухайн орны дэд бүтэц алдаатайн шинжийг илэрхийлэж байдаг юм..Амьдрал ийм байлаа гээд тийм замыг сонгосон хэн нэгнийг зэмлэж чадахгүй ч дэвэргэж бас өмөөрөх гэсэнгүй.

    Захианы эзэн бүсгүйд аз жаргал хүсье Сайн ээж сайхан гэргий байгаарай гэж ерөөе

  74. xxxman says:

    Тийм залуу байвал бахархахаас яахав.

  75. mr T says:

    Uneheer uruvdultei, hulimas garchlaa uhaantai ohin bn. mundag sain zaluu bn hani ijilee hairlaj hundelj yavaarai

  76. Busgui says:

    Uragshaa haraad amidardaa DUI mini. Sanaa Sain Bol saya Sain!! Good luck!

  77. 23 tai emegtei says:

    Uneher Tiim yum Bol ter hamt orj irsen 5 naiz ni chamaig bas yanhan bsan  gej Meddeg bhda dairaldahaaraa. 

  78. monda says:

    uilan baij unshlaa. tanai ger buld az jargal husie…

  79. Xoc_xyn says:

    feel good story. Az Jargal husey busgui min!

  80. Arhichin says:

    Ene zugeer l neg sayunii yanhan bichsen zohiol baina. Zohiold gardag daa: gyalalzsan duulgatai huleg baatar ireed negen udur avardag gej. Ene bol buh l emegteichuudiin muruudul bololtoi. Tereer ene huniig l huleegeed baih shig.

    Chamd zoriulj helehed, ajil deerees chini hen ch chamaig ehneree bolgoj avahgui shuu dee. Iimees amraltiin udruudeeree uur uur gazruudaar yavj nuhur hai. Nuhuriig hezee ch baar savnuudaas olno gej baidaggui um shuu. Ih surguulid or. Tendees oldoh baih

  81. Anonymous says:

    nogoon nvdtei xvvxen bwal call 99268546 negen sauni ynkan zaluu

  82. OS says:

    iimerhuu yum zondoo bdag bailguu dee gehde ter nogon nudtei zaluu ovormots l zaluu bna medej bga mortloo suuj bna gedeg ih tevcheer ih hair ch ymuu da medhgui

  83. Abc says:

    Azaar sain hun taarchihjee. Odoo amidraad baijdee. Amidral saihan shuu

  84. Dok says:

    Unshaad nulims garlaa. Nogoon nudtei ter zaluu eriin huih baijdee hoorhii. 

  85. Odhuu says:

    yu helehev biye unelegchiin amidralaa bichsen uuriiduu zuvtguuleh gesen oroldlogo

  86. Zovlon uzsen gar says:

    Ene zugeer l zohiol bna. Gehdee taalagdlaa

  87. Busgui says:

    Emegtei hunii amidral yagaad iim hatuu bdag ym boldoo.Neg talaaraa buruu ch ym shig nuguu talaaraa zuv ch ym shig.ynz ynziin amidral huvi zaya gej bhiim daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.