Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний асуудал гэвэл өөрийнхөө сайн хүндээ өөрт нь сайн гэдгээ сайн ойлгуулж чаддаггүй. Анх намайг 1-р курст байхад нэг залуутай танилцуулж өгч байлаа. Түүнтэй анх мессежэлдэг байлаа. Надаа сайн болж байх мэт мэдрэмж төрж байсан. Тэр зундаа би гадаад явлаа. Ирээд ер нь тэр залуутай л үерхэнэ гэж бодож байв. Яагаад гэвэл би хүнтэй үерхэж өмнө нь үзээгүй маш их ганцаарддагаа мэдрэх болсон байсан. Тэр надад их сайн гэдэг нь надад илт мэдэгддэг байсан ч би тэрэнтэй үерхээд амархан уйдмаар санагддаг байсан болохоор би яг найз шиг ханддан байсан. Тэгээд монголдоо ирээд найзуудтайгаа уулзтал миний анх тэр залуутай танилцуул өгсөн найз маань тэр залуутай үерхдэг болсон байсан. Надаа найз маань их ууртай ч юм шиг зан гаргаж харьцдаг байсныг нь тэр залуугаас болдог байсан юм байна гэдгийг нь дараа нь ойлгосондоо.
Надтай танилцуулж өгсөндөө харамссан болоод уурладаг байсан байх. Тэгээд дараа нь нэг залуутай танилцлаа. Бас л найзуудын харьцаатай байдаг байсан ч би тэрэнд сайн болсон байсан. Тэгээд надад угаасаа сайн биш гэж бодоод нэг найз охинтойгоо танилцуулахаар боллоо. Тэр үедээ үнэхээр тэр 2-г таарах байх гэсэндээ бас өөрийнхөө найз охиныг ч найз залуутай болоосой гэж бодоод танилцуулахаар шийдлээ. Ингээд нэг өдөр уулзахаар болохдоо санаандгүйгээр олуулаа уулзахаар болоод тэр өдөр цуг явж байсан найзтайгаа 3-уулаа очиж нөгөө залуу маань бас найзуудтайгаа ирж уулзлаа. Харин миний танилцуулж өгнө гэсэн найз охин маань намайг тэр залууд сайн гэдгийн мэдээд намайг өөрөө оролдоод үз гэж дэмжсэн юм.
Миний бүх найз охидууд ер нь мэддэг байсан. Дараа дахиад уулзахдаа анх уулзсанаараа дахиад уулзсан юм. Гэтэл хэзээ ч миний төсөөлж байгаагүй зүйл болсон. Тэр залуу цуг санаандгүй дагуулж явсан найзад маань сайн болчихсон байлаа. Энэ бүхэн одоо бодоход миний л буруу юмдаа. Ингээд бодоход би хэзээ ч хайртай хүнтэйгээ хамт чадахгүй байвал яанаа гэж айх боллоо. Учир нь хамгийн сүүлд сайн болсон энэ залуу л яг л миний мөрөөдөж явсан ийм л хүнтэй сууна гэж бодож байсан хүн маань байсан. Харин түүний сайн болсон эмэгтэй найз маань намайг бодвол эрэгтэй хүнийг өөртөө татахдаа сайн зальтай талдаа л даа.
Намайг сайн гэдгийг мэдсээр байсан ч тэр залууг үнссэн байсан. Гэхдээ одоо тэр 2 үерхдэггүй. Учир нь манай найзад өөр олон сонголт байгаа. Тэр залуугаас салаад 2 залуутай үерхсэн. Өөрөө анхнаасаа сайн биш байсан гэсэн. Тэгээд яагаад тэр залууг үнссэн юм бол гэж би гомддог. Хамгийн том буруутан нь би өөрөө л дөө. Та нарт ийм зүйл тохиолдож байсан уу? Хайр дурлалын асуудалд хэзээ ч найз нөхдөө цуг оролцуулж болдоггүй юм гэж үү? Би найз нартаа ч тэр залуусд ч гомдохгүй өөрөө өөртөө л дургүй хүрч байна. Яагаад тэнэг бодлогогүй байдгаа л гайхаад олохгүй юм. Ирээдүйд ийм маягаараа байж болохгүй. Та бүхнийг зөвлөөч гэж гуймаар байна…
17 Comments
nzaa ehld oorigo oilgo
bichisen yumnaas chine oilgoh yum alga, baahanl ter zaluu ene zaluu , terni zaluu enenii zaluu ch geh shig
chi ikh buyan uildsen busgui bna udaxgui sain xuntei uchirax bailgui dee iim ikh buyan uildsen yum chini
эмэгтэйчүүд наанаа найз энэ тэр гээд л нэг нэгийгээ өмгөөлж хамгаалаад ч байгаа юм шиг, үнэнч ч юм шиг байгаад байдаг хирнээ, яг найз залуучуудын асуудал босоод ирэхээр далд явуулга сэм сэмхэн хийгээд, дайснууд болж хувирдаг юм шиг байгаан. атаархуу, жөтөөрхүү зан чанар бол эмэгтэй хүний үндсэн зан чанаруудын нэг л дээ.
Er ni bol chi alban yosoor naizuuddaa minii naiz zaluu l gej taniltsuulaagui bol naizuud chin bolon ter zaluus hoorondoo uchraa ololtschih bopomjtoi gesen ug. ter zaluu ni naiz ruu chin handraad, nqizad chin taalagdval tegeed guitsee. bi lav nohortoigoo anh taniltsahad 2 emegtei naiztaigaa hamt baisan yum. 1 naiz maani ter uyed sonirhood dajgui zaluu baina gej baisan yum dag. Tegeed 2 dahi udaad bid nar uulzahad odoogiin nohor maani namaig erguuleed hurgej ogyo gej baisan yum. bi medeej yu gej eregtei ni namaig songood irj baihad “ugui chi manai naizad taalagdsan baina lee. nadtai bish terentei” gej heleh ve dee. Tegeed l bid 2 uyerheh bolson. hervee naiz maani tuuntei uyerhdeg ch yum uu yamar neg zuil bolson baival oor hereg. bi dunduur ni orohgui baih baisan. Chamd gej zovlohod naiz zqluutai bolyo gevel ehleed terenteigee uchraa ololtschood daraa ni naizuudtaigaa taniltsuul.
yun surtein unsee l biz haramsah bsn ym bol yah gej naizuudtaigaa taniltsuuldag bnaaaaaaaaaa
Bi neg naiztaigaa 1 sard ochuuhen yumnaas bolj muudaltsaad, ug n ter namaig oortei n bitgii holboogoo taslaarai,mgl yavsan ch gej guidag yum bnga. Ug n 5 jiliin omnoos tanidag bhad yeroosoo nadad muuhai handaj bgaagui, Dandaa l zaw gargaad uye uye uulzaj baiya l gedeg. tegsen ochuuhen yuman deer uurlaad nad ruu dairaad. Odoo bodood bhad bas naiz zaluugaasaa bolj tegsen bh. 12 sard ooroo naiz zaluugaa halit bid nart taniltsuulsan yum. Tegsen naiz n minii talaar ih asuusan yarisan gej ooroo l helsen. Ter naiziigaa internet zuuchlalaas olood odoo ter 2 ulamjlal yosoor gerlesen gesen, terendee bid nariig uriagui.Bi omno n zondoo naiz bish mortoo tanidag humuus hurimandaa urij bsan bolohoor ochij bsan bolohoor ene udaa nileed oirhon hun bidniig urihgui bna gej bodoogui. odoo 4 sard ter party zohion baiguulna gesen bi ochihgui.
эмэгтэйчүүдийн хооронд үнэнч нөхөрлөл гэж хэзээ ч байдгүй юм. Хэрэв чиний найз бол зайгаа тавиад өгчөөч чадахгүй бол чи ч гэсэн найз нэртэй дайсан шүү дээ хө
galzuu hunii udriin temdeglel bna ter naiz ene naiz terend hairtai enend taalagddag ymarch zambaraa alga u ch oilgosongui
galzuu hunii udriin temdeglel bna ter naiz ene naiz terend hairtai enend taalagddag ymarch zambaraa alga u ch oilgosongui
kkk bichsenteigee adil hyn bn daa
Bi lav naiz zaluugaa naiz ohiduudtaigaa taniltsuulahgui gedeg zarchim barimtaldag. Bi hezee ch taniltsuulj baigaagui ee. Er ni demii baidag gej sonsson bolhoor tegj shiidsen l dee. Tegeed chi naizuuddaa hamag ymaa ilen dalangui yrihaar chini chinii zaluug bulaah ni argagui shdee. Ohiduud naizuud gej baigaa ch jinhene naiz chini EEJ gedeg hun baidiim daa. Chamaig turuulj usgusun bolhoor chamaig hezee ch huurahgui, chin setgeleesee zuvluguu ugch chaddag gants sain naiz baigaam daa. Odoo hoishid naiz ohiduudtaiga taalagdaj baigaa zaluugaa yrih hereggui, bas taniltsuulah ch hereggui baihaa
Өөрийгөө эхлээд бод. Найз нөхөд хичнээн сайн найз байсан ч атаархаж явдагийн бие биедээ.Чамд үнэхээр таалагдсан хүнээ чи л өөрөө өөртөө татна шдээ. Хайр дурлал найз нөхөд чинь тусдаа асуудал. Хэтэрхий найз нөхөддөө үнэнч явлаа гээд өөрөө боломжийг алдах магадлал өндөр байдгийн. Дараа нь бас харамсдагийн.
Zugeeree nzaa. huniig ert deeer ni l medsen ni deer bdiin sh dee. chinii zaluu bolson geed yawj bgaad naizuudtai chin tanitsaad naizad chin sain bolood ar hudargaar chin tavisan bol chi bur l hetsuu bdald orno. uneheer l ter zaluu chamd l tatagdah estopi bsan bol hezeed l chamaig geh estoi bdg yum shuu dee
uuchlaarai, gehdee chi matar bha kkk
Юүн гурвалжин дөрвөлжин, замбраагүй түүх вээ? Та эхлээд өөрийгөө ойлгоно уу?
tiim, helj boldoggui yum, ooriin zaluu bolgoson uyed l alban yosoor taniltsuulna gehees… Za bas tegeed naiz nartaa ingej ajiglasnaa helchiheer nogooduul n erguuleed helsniig n yag oor deer n heregjuuldeg, Naiz zaluugaa nuugaad suid.