Хөвгүүд яагаад бидэнд хайртай гэж хэлдэг вэ?

Бид бүх үйлдлээ ямар нэгэн бодолтойгоор хийдэг гэдгийг бүгд л мэддэг. Ярих, харах, инээх, уйлах бүгд л орчин тойрны хүмүүст хүссэн сэтгэгдлээ төрүүлж тэднээс мөн хүссэн зүйлээ авахын төлөө. Сэтгэл хөдлөл, барьж дийлэхгүй уур хүртэл өөрийн зорилготой байдаг гэдгийг та мэдэх үү? Гэхдээ үүнийг хийж байхдаа уг хүн өөрөө хүртэл зорилгоо мэдэхгүй байж болно.

Харин та нэг секунд ч болтугай өөрийнхөө талд оролгүйгээр “Би үүнийг яах гэж хийж байгаа юм бэ?” гэж асуувал та магадгүй “өөрийгөө өрөвдүүлэхийн тулд”, “түүгээр уучлалт гуйлгахын тулд” эсвэл “бүх хүнд өөрийгөө ямар сайхан сэтгэлтэй болохыг харуулахын тулд” гэж хариулах байсан байх. Тэгээд энэ үнэхээр боллоо. Түүний амнаас бүхэл амьдралыг ч өөрчилж чаддаг, бүх бүсгүйчүүдийн хүсэн хүлээж байдаг зүрх хайлуулагч хэдэн үгс үсрэн гарлаа. “Би чамд хайртай” гэж тэр хэллээ.

Түүний энэ үгийг нь хүн бүр өөрийн зан араншингаасаа хамааран өөр өөрөөр хүлээж авна. Үүнд ямар ч гэнэтийн бэлэг байх ёсгүй мэт санагдана. Тэр чамд сэтгэлээ илчилж, одоо тэр чинийх… Гэтэл… Гэнэт сонин зүйлсүүд ар араасаа цуврах болов. Тэр юугаа хийгээд байна аа? Тэр биеэ ингэж авч явах ёстой гэж үү? Ер нь юу болоод байна аа? Тэр бүр утасдах ч үгүй байна… Бүх мэдрэмжээ зогсоогоод өөрөөсөө нөгөө асуултаа асуух болсон. “Би чамд хайртай” гэсэн үг юуг л бол юуг илэрхийлж болно. Өөрөөсөө “тэр яах гэж чамд үүнийг хэлсэн юм бол оо?

Намайг яалгах гэж ингэж хэлсэн юм бол?” гэж асуух болсон. Харин цаашдаа үнэнчээр хайрлуулах гээд үзээрэй. Учир нь нэг ч эр хүн зүгээр л чамд мэдүүлэх гэж үүнийг хийхгүй. Тэд үүнийг… …Чиний бодлыг өөрчлөх гэж. Төгсгөл ч үгүй, эхлэл ч үгүй ямар ч утгагүй энэ харьцаанаасаа залхасан чи энэ амьдрал хэтэрхий богинохон ба ийм хэрэггүй юманд алтан цагаа үрэх хэрэггүй гэдгийг ойлгоно. Тэр чамайг ашиглаж, тэгэхдээ ямар ч хариуцлага үүрэх хүсэлгүй байгаа нь илт байна. Иймд чи эцсийн эцэст энэ бүх замбараагүй байдлыг төгсгөл болгохоор шийдэж зүрхээ чангалан түүнд дөхөж очоод нүдээ анин “Намайг уучлаарай, гэхдээ бид салсан нь дээр байх” гэж хэлэхэд мэл гайхаж цэл хөхөрсөн түүний доор нь байсан газар хөдлөх шиг л болно. Чиний “нэгэн л янз” гэж нэрлэдэг түүний тогтвортой байдал, мөн бас чиний “хайхрамжгүй зан” гэж нэрлэдэг тайван байдлыг нь, түүний хамгаас илүү хайрлаж, бахархаж явдаг энэ хоёр зүйлийг нь чи гэнэт түүнээс салгачихлаа. Иймд тэр тэднийгээ буцаан авахыг хүснэ.

Тэднийг гэдэг чинь бас чамайг ч гэсэн үг. Эмэгтэй хүний сэтгэл зүйн талаарх жаахан мэдлэг нь түүнд зөв хариуг шивнэнэ. Тэгээд тэр “Битгий яваач! Би чамд хайртай!” гэж орилно. Тэр яг л шүхэрний гогцойноос татаж байгаа хүн шиг…Шүхэр дэлгэгдэж өөдгүй амьтан чиний итгэлийн гар дээр зөөлөн унана. Одоо тэр чамайг үргэлжлүүлэн зовоох боломжтой боллоо.

Тэгээд нэг л өдөр чи ахиад л амьдрал дэндүү богинохон ба цаашид ингэж байж чадахгүй гэдгээ ойлгож, зүрхээ чангалан нүдээ аниад … …Чамтай унтахын тулд. Юуг нуух вэ? Манай үед “Би чамд хайртай” гэдэг үгийг гэр бүлийн баталгааг орлогч гэж боддог олон охид бүсгүйчүүд байсаар л байна. Эдгээр хүмүүс нь эрчүүдийн талаарх сайхан бодлоо хадгалаж үлдсэн сайхан сэтгэлтэй, өрөвч, цайлган нэгэн гэдэг нь ойлгомжтой. Гэтэл тэр маш царайлаг, гэхдээ маш хөнгөмсөг. Түүнд ангийн бүх охид дурлачихсан. Түүний инээмсгэлэл ба сайхан үг нь ямар зорилготой болохыг чи мэдэж байгаа тул түүний энэ хямдхан арганд нь мэдээж чи орохгүй. Тэр арваад охиныг энэ үгээрээ аз жаргалтай болгосны дараа ганцхан чи л түүний цорын ганц ба давтагдашгүй гэдэгт итгэх нь дэндүү гэнэн хэрэг болно. Тэгээд чи түүний дайралтуудыг эцсийн хүчээ шавхан байж няцааж түүнийг цөхөрлийн байдалд хүргэнэ. Гэтэл тэр яг үнэнээсээ дурласан юм шиг, яг жинхэнээсээ догдолж байгаа мэт харагдана.

Тэр өвдөг сөхрөн суугаад хамгийн энхрий хоолойгоор “Энэ бол бусдаас шал өөр. Энэ бол жинхэнэ…Би чамд хайртай” гэж хэлэхэд нь чи түүний хуурамч сэтгэлд нь автан түүнийг үхэгсэдийн орноос буцаан авчрахад харин маргааш түүний тэр их халуун хайраас юу ч үлдэхгүй. Тэр замдаа чамд “Сайн уу? Амьдрал ямар байна?” гэж хэлээд бас нэгэн тэнэгийг хайхаар явах байх. …Чамайг хэрхэн хүлээж авахыг харах гэж.

Итгэхгүй байна уу? Энэ бол үнэн. Тэд дараа нь юу болохыг харах гэж “Хайртай” гэж хэлдэг. “Эмэгтэй хүн бол мөнхийн оньсого” гэж хэлэхдээ тэд “Эмэгтэй хүн бол мөнхийн туршилтын туулай” гэж боддог. Тэдэнд үнэхээр ч бидний толгой дотор юу болж байгаа талаар ойлголт ч байдаггүй болохоор анхааралд нь өртсөн бүсгүй дээр эмэгтэйчүүдийг илүү ойлгодог болохын тулд хамгийн бүдүүлэг туршилтуудыг хийдэг. “Сонин юм аа. Энэ бялзуухайгийн толгойд юу эргэлдэж байдаг бол? Тэр ямар хүн юм бол? Ер нь түүнд хайртай гэж хэлээд үзэе. Юу болох нь уу, харъя” гэж хэлнэ.

Ингэж хэлэхдээ түүнд чиний хандлага ямар ч хамаагүй. Тэр ч байтугай тэр чамаас секс хүлээгээгүй ч байж магадгүй. Зүгээр л чамайг баярлах нь уу, уурлах нь уу, юу ч болоогүй мэт дүр үзүүлэх нь үү, юм шалгааж эхлэх нь үү, хүзүүнд нь зүүгдэх нь үү гэдгийг чинь л харах гэсэн юм. Чи энэ мэдээг яаж ч хүлээж авсан бай одоо тэр залуугийн хувьд чи оньсого биш. …Чамайг өөрөөсөө холдуулах гэж. Хайр сэтгэл нь эрүүл ухааныг самууруулж, өөрийгөө хүндлэх сэтгэлийг үгүй хийх аюултай.

Чи байнга түүнээс хайр халамж шаарддаг, байнгын ил тод сээтэгнэвэл сарнай цэцэг хүртэл ганддаг юм. Чи энгийн боловч хэцүү нэгэн үнэн болох түүнд чи ямар ч хамаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Харц болгон чинь түүнээс хайр хүсч энэ харцтай чинь тэр хаашаа л харна тулгарах болно. Бүх хүн өөр рүү нь харан алтан гурван үгийг хэлэхийг хүлээж байгаа мэт түүнд санагдах болно. Эцэст нь тэр асар их дарамтанд орж цаашид ингэж амьдарч чадахаа болин, чамд хайртайдаа биш, харин чамаас салж амрахын тулд амнаас чинь өөрийн хэлэх ёстой үгс болох “Тийм ээ, би чамд хайртай” гэж унших болно. …Түүний саналыг нухацтай нэг бодуулахын тулд.

“Хатагтай Халдашгүй болж жүжиглэхээ болиод надтай гэрэл. Маргааш хуримын ордон явна” гэж зоригтой нь аргагүй гэрлэх санал тавих эрэгтэй хүн лав олдохгүй л байх. Мэдээж та хоёр бие биенээ сайн мэдэх боловч хэн мэдэх вэ? Юу ч болж болно шүү дээ. “Тэр намайг буруу ойлгочихвол яах вэ? Тоглоомоор хэлсэн гэж бодон цаашдын бүх үгэнд минь итгэхгүй бол яана аа?” гэх зэрэг бодлууд толгойд нь орж ирнэ. Ийм үед бооцоонд дэндүү том юм тавьсан тул эрчүүд эрт дээр үеэс уламжлагдан ирсэн сонгодог аргыг хэрэглэхээр шийддэг.

Ингээд тэд өглөө эртлэн босч костюм пиджак өмсөн, зангиа зүүж, нэг гартаа цэцгийн баглаа, нөгөө гартаа шампанск барин нэгэн зэрэг өөрийгөө ертөнцийн хаан бас дүүрсэн тэнэг амьтан мэт санан хаалгыг чинь тогшино. Тэгээд чамайг гарч ирэнгүүд “Би чамд хайртай. Надтай гэрлээч” гэж хэлнэ….

9 Comments

  1. хэн нэгэн says:

    zarim neg ni arai dendnee er hun shalig bj boloh ch bugdeeree tiim bdaggui yum uuniig bichsen hun er hund neleed gomdson bololtoi

  2. aa says:

    bi law hudlaagaasaa hairtai gej helj chadadgvi yum

  3. mr.Kent says:

     Tuuniigee aldahguin tuld 😀 heldeg baihda 

  4. Sargon says:

    мэдэхгүй юмдаа. Би л лав жинхэнээсээ л хэлсэндэг. Эрчүүдийн нэрийг гутааж унтахын тулд хэлдэг нэг хэсэг байхад бас үнэхээр хайртай учраас хэлдэг нэг хэсэг байдаг. Тэр л жинхэнэ эр хүн шиг харагдана. Чиний бичсэн шиг ийм новшнууд зөндөө ч жинхэнэ эр хүн илүү олон гэдэгт итгээрэй. Хэзээ нэгэн цагт чи ч гэсэн түүнийг олох болно.

  5. D456 says:

    Энэ яг юу хэлэх гэсийн? Арай тойруу утгаар л эрчүүдийг муулаад байх шив дээ.

  6. terret-d says:

    harin tiim ene terret gej neg dontoi uym dandaa iim uym yavuul bdgiin . humuusiin zahian door dandaa enenii iim oguulber bdgiin. 26 tai bj yasan ch borlogddogguiiin

  7. terret-d says:

    ter 26tai zaluu boli doo, yaasn uhamsargui uvaigui yum be, cham shig yumnuudaas bolj odoogiin zaluusiin ner hund unaj bgaam shd, chamd heleh muu ug oldohgui bna, ehner esuul nz ohindoo unench bj yaagaad boldgui yumbe, bhgui bol yaagaad eruul saruulaar jinhene hair durlaltaigaa uchirch gants teruunteigee l sex hiiy gj bodoj bolohgui bgaan….yaagaad zugeer l sex hamtragch haij bgaan? uhaan ni dandaa dooguur yavdag  hogiin novsh bolohooroo bh tee

  8. 26 тай залуу секс хамрагчаа хайж байна

  9. Chertyonok says:

    Уу, наадхаа goolingoo руу явуул даа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.