Эмэгтэй хүний сэтгэл гэж ямар ч уужуу, яасан ч энэрэнгүй, бас өрөвдмөөр байдаг юм бэ дээ!

Сайн байна уу? Та бүхнээс үнэн сэтгэлийн зөвлөгөө авахыг хүссэн нэгэн бүсгүй байна. Намайг О гэдэг, 26 настай. Би найз залуутайгаа одоогоос жил хагасын өмнө танилцан дотноссон юм. Би их хүнд итгэмтгий, тэр зангаасаа болж алдах нь бас бий. Гэхдээ хамгийн ихээр намайг зовоож, сэтгэлээр унагаж байгаа нь найз залуутайгаа танилцсан явдал бололтой. Би уг нь түүндээ их хайртай. Хайрлахын хэрээр халамжилж, хамаг бүхнээ л түүнд зориулж, итгэдэг байлаа…

Бид өнгөрсөн өвөл муудалцаад хэсэг тусдаа байсан юм, тэр үеэр манай хүн надтай танилцахаасаа өмнө явалддаг байсан хүүхэнтэйгээ уулзаж, учирсан бололтой (Баттай мэдээгүй ч би утсыг нь ухаж байгаад тэр хүүхэнлүүгээ “хонгороо” энэ тэр гээд бичсэн SMS-г сүүлд нь олоод үзчихсэн).  Тэр үед хэдийгээр хэрэлдэж муудсан ч тэгэж байгаад буцаад эвлэрсэн л дээ. Эвлэрээд нэгнээ санасан хүмүүс их сайхан байсан. Би намайг хуураагүй, элдэв асуудалд оролцоогүй гэж итгэж байсан юм. Гэтэл сүүлд 2 сарын эхээр дахиад нэг муудалцаад тэр гэртээ ирээгүй 4 хоносон. Тэр үедээ ажлынхантайгаа архи уугаад, буудалд хонож байсан юм байна лээ. Би арай ч тэгнэ гэж бодоогүй л дээ. Тэгээд 5 дахь хоног дээрээ надруу залгаад намайг ирээд аваач гэсэн. Эхэндээ би уурлаж гомдож байсан ч юутай ч эхлээд эрүүл болгож байгаад ярилцья гэж бодоод байгаа газар нь очвоо.

Тэгсэн тэр нь нэг сонин буудал, яваад орсон чинь ажлых нь 4 залуу, танихгүй 2 эмэгтэй байсан. Тэгсэн тэр 2 эмэгтэйн нэг нь нөгөө урьд нь явалддаг байсан хүүхэн нь болж таарсан. Тэр хүүхнийг нь би багахан мэднэ л дээ. Гэхдээ явалддаг байсан хүүхэн нь гэдгээр биш том ахынх нь эхнэрийн дүү гэдгээр нь. Тэрэнтэйгээ миний хажууд утасаар хааяа ярьдаг л байсан. Би ч эхэндээ яагаад залгаад байдаг юм, чамд тэр бэргэний чинь дүү ямар хамаатайн гээд асуух, байцаах болоод өнгөрч байсан. Арай ч ингэж явалддаг гэж бодоогүй л дээ. Зүрх минь гарчих гээд, амьсгаа түргэсээд, уур минь хүрч байсан ч гэлээ тайвнаар тэр эмэгтэйгээс нь та 2 яасан юм, унтсан уу, уулзаад удаж байна уу гэж асуусан, тэр нь бид 2 яагаачгүй ээ, бид хоёрын дунд юу ч болоогүй ээ гэж хариулсан. Яаж ч бодсон тэгэж олон хоног архидан согтуурч хамт байсан хүмүүс юу ч болоогүй байна гэж байхгүй шүү дээ. Би зодоон, цохион, хэрүүл уруул хийгээгүй ээ, гүйгээд л гараад явсан. Найз залууруугаа энэ чигтээ зайлаарай гэхээс өөр юм хэлээгүй. Тэгээд нэг хэсэг надаас эргэж нийлэхийг гуйж байх тэр үед нь тэр эмэгтэйтэйгээ урьд нь явалддаг байсныг нь асууж мэдсэн.

Арай ч дээ, би түүнд ямар их итгэж хайрладаг байлаа. Би өөрийгөө боломжийн дажгүй бүсгүй гэж боддог. Бусдаас дутаад байх юмгүй, сайхан бие хаа, боловсрол мэдлэг, хүмүүжил надад бий. Сексийн тал дээр ч санаачлагтай, идэвхитэй байдаг. Ингэж хуураад явна гэж төсөөлөө ч үгүй. Ёстой л хүнд цохилт болсон. Тэгээд би дахиж уухгүй, дахиж чамайгаа хуурахгүй, намайг уучлаарай гэдэг үгэнд нь итгээд эхний болоод эцсийн боломж шүү гээд уучилж бид хосуудын баяраар эвлэрсэн юм. Гэхдээ хичнээн уучиллаа ч тэр нь байнга бодогдож сэтгэлд үнэхээр дарамттай юм байна лээ. Манай хүний нэг асуудал нь урьд нь архийг маш ихээр уудаг байж байгаад архины эмчилгээ хийлгээд гарсан гэсэн (надаас 4 ах хүн л дээ). Гарсан хугацаа нь надтай танилцахаас хагас жилийн өмнө юм байна лээ. Архинаас л хол явна, архи дахиж уухгүй, уувал үхэх байх гэсэн үгэнд нь итгээд явдаг байсныг минь яанаа…

Гэтэл одоо өчигдрөөс эхлээд дахиад л уучихсан, би өөрийгөө мэдэж байнаа, уухгүй ээ гэсэн хүний утас одоо холбогдохгүй, дахиад уугаад явчихсан. Бодвол бас л хэн нэгэнтэй хаа нэгтээ байгаа биз. Сэтгэл минь ямар ихээр хөндүүрлэн өвдөж байнаа.. Уг нь би тэр явдлыг нь уучилаад урьдых шигээ байх гэж, урьдых шигээ хайрлах гэж ямар их хичээсэн гээч. Хайр, халамжаар дутсан юм болов уу гэж бодоод хамаг байдгаараа л хичээлээ… Үр дүн нь энэ л бололтой. Тэр урьд нь намайг харааж гичий, п-ээр дууддаг байсан. Би уучлаад л хайрлаад л.., хайрласны минь хариу энэ л байж. Би хүнд хэцүү амьдрал дунд өссөн ч нэг ч удаа өөрийгөө өрөвдөж ингэж ихээр уйлж байсангүй. Болноо, бүтнээ гээд л бүхнийг даваад юу ч болоогүй мэт байж чаддаг байсан. Гэтэл…

Одоо үнэхээр цөхөрч байна, энэ хүнийг дахин уучилж хамт байж чадахгүйн. Хэрэв дахин уучилсаар байвал миний насан туршийн амьдрал ийм л болох мэт санагдаад байна. Бодвол дахиад л хамаг сайхан үгээрээ уучлал гуйгаад л ирэх байх даа… Тэр үед нь яах бэ? Засаад авья гэсэн ч засрахаасаа нэгэнт өнгөрсөн байх даа?

Эмэгтэй хүний сэтгэл гэж ямар ч уужуу, яасан ч энэрэнгүй, бас өрөвдмөөр байдаг юм бэ дэ!

Би өдөр түүнрүү бүх юм дууссан шүү гэж SMS биччихээд л сууж байна. Сэтгэлээ бага шархлуулж, бусдад итгэх итгэл найдвараа бүгдийг алдчихгүйхэн шиг холдох юмсан…

49 Comments

  1. .... says:

    Erthen salsan ni deer baih udah tusmaa hetsuu baih baih

  2. ккк says:

    энэ хүүхнүүд лаг лаг бичнээ. би уг нь гайгүй бие зүстэй бас сайн сээксдэнэ барина. тэгтэл нөхөр маань ингээд яваад бна нтр гээл. эр хүн гэдэг чин болдогсон бол байнга л өөр өөр ХООЛ идмээр бдг золигнууд юм бгааншд. бас өөрийгөө зовоохыг хүсээгүү бол утсыг нь битий онгичиж бай хувийн зүйл шүү дээ өөрийхийгөө ч битий үзүүл. кк

  3. хеко says:

    ухаантай охин юмаа чи засаж авах гэж оролдсон сэтгэл чинь сайхан юм.Засрахгүй байгаа хүнийг одоо яахав дээ салсан нь дээр дээ.Чи л зовно шүү дээ.Худлаа үнэн үгээр хошгоруулдаг юм тэрэнд нь итгээд алдваа

  4. Monroe says:

    наад мангар архичингаасаа сал , битгий арчаагүй царай алдаад мессэж бичээд мангартаад бай. насан туршийн зовлонгоосоо салж байна л гэж бод

  5. Anonymous says:

    salsan deeree, zaluu hun bna , tegeed tatlaa tulheegui um bn aaa

  6. Anonymous says:

    salsan deeree, zaluu hun bna , tegeed tatlaa tulheegui um bn aaa

  7. Anonymous says:

    salsan deeree, zaluu hun bna , tegeed tatlaa tulheegui um bn aaa

  8. Anonymous says:

    salsan deeree, zaluu hun bna , tegeed tatlaa tulheegui um bn aaa

  9. uuriin ertunts says:

    Chamd ene udriin mend xvrgie er ni bol chi huuhedgvi bgaa deeree salsan ni deeree gehdee bi chamd neg hatuu uneng helii emegtei hun eregtei huniig uuchlaach ene ter geed giugaad butsaad saihan handaad ireheer ni za ene udaa uuchilchii gej bolddog yum bna lee shuu tiim bolohoor salna gesen deeree setgelee changa bariad salaarai

  10. maylyn says:

    chi salaach de..chamg ogt unelehgu bhad ..chi odo ner turuu ulanda agishgecen um shig naad neg har umnihaa hoinoos guigeed uhchihged bhiin ,,,emegtei hund chin bardam zan gej bdiin …teneg sanagdchihlaa ..26 tai gehed 20toi ohinii setgehui bn da ….

  11. boorchi says:

    zaluu ni uuruu uhamsaraaraa holddoggyi yum baihdaa…

  12. CCC says:

    busgui minee yun hunees asuuh be iim saihan bolomjtoi bga deeree salj uz burhan mine,manai nuhur namaig huuraad odoo bi salmaar sangdaad hetsvv bna gehdee bid huuhedtei nuhur maani arhi dars uudagui sain zaluu!!! iim bhad l bi salmaar sangddag shuu huursan bol martdguin bilee setgeliin sharh edgene gj hudlaa. chamd huhed alga deerees ni arhichin iim zlauug dagaj amidralaa ureed yaah vee setgel zurhee zaluurdaj bj saihan amidrana shuu

  13. TOM AX says:

    Bi 32 toi zaluu bn. bi hania urd ni arhi uuj zovoogood l zodoon tsohion hiigeed l ih zovoodog bsan. Ehner uurlana hoono. bi hamgiin gol ni huuhentei orootsolddoggyi uudag bsan. Ehner jiremsen bolson bi uuj naizuudtaigaa uuh ni bagasaad huuhed garsan buur bagasaad odoo dahiad huuhedtei boloh gej bgaa uuhaa barag bolison naizuud uruu tatahaa bolison. Bie haa saihan bolood bulchin shormos changaraad tseverhen bolj bgaa yumdaa. Hamgiin gol ni minii hani hezeech namaig hayagyi uramiig ni bi hugalaagyi bhldaa. nadad sportiin amtiig ergen amtluulsan sport huniig hun bolgono shuu. sportiin tohooromj avch og. Eruul saruul saihan zaluu hosuudiin plakat gertee had. tom toli tavi eruul bh tusam setgel sergeed amidrahiin toloo hun bol zasardag l yumdaa. jishee ni bol bi bn. Ehner min namaig hun bolgoson. ehneruudee magtan duulya ehchuudiig magtan duulya.

  14. Busgui says:

    Hi busgui minie chamd hatuuhan helii6 ene helj bga buhen chinii tuluu. chi ter sogtuu mongol show uzsenuu? arhind orson hun garna gej bdaggguimaa. garsan hun bval 10 20 jil arhi uusni daraa garna. chi odoo uchlah ym bol dahial davtagdana.hun uuriiguu l hairlah heregtei. chinii umnu 2 songolt bna neg bol nasraara ter hund huuruulj amidrah esuul odoonoos uuriiguu hairlaj tuuniig martah. aliig ni songoh chinii hereg. uldsen amidralaa nulmistai huuralltai arhitai unguruulehgui bol salsan deer. huuhedtei bolvol chi zugee rl neg geriin avgai bolno ymarch une cenegui.huuhed chine arhichin ecegtei usnu.

  15. mister says:

    shuud salaa hudlaaa garuud hudlaaa l bdiin ter tusmaa arhi uudag hvn bol doroitnuu gehees deeshilj baisniig harsan gvieee.svvldee chamaas arhinii mungu nehdeg bolno shv.erthen uur zam hai ene amidral chine surgamj bolson bh.uur zunduu hvn chamaig hvreeleed bj bga amjilt hvsii

  16. KKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKK says:

    arhichin shuochin banzal iim hund ymar ireedui bna gej yu goridoj suuna ve uhsendee naad teneg ymaaraa zurhee sharhluulah bolomjiig olgoj tenegtej suuna ve salaavch uguud zail gej heleech iim amidraliin gainuudaas hol bai

  17. CATTLEYA says:

    Архичин гарууд зөндөө л байна шд англи герман унгар монгол орос гээл бүх хар шар бөөн хүмүүс уудаг шдээ. Гэхдээ манайхан шиг мал болтолоо уугаад /за мал болсон ч гэсэн/ араатан авир гаргадаг хүмүүс цөөхөндөө цөөхөн.
    Чи зөв сонголт хийжээ хө, энэ чигээрээ сал өөрөө өөрийгөө сайхан ухаалаг гэж өөдрөгөөр боддог өөрийгөө үнэлж чаддаг бүсгүй байна шд. Тийм болохоор энэ эрчээрээ салаад сайн хүнтэй суу даа. Монголын залуус бүгд ийм арчаагүй араатан биш гэдэгт итгээрэй. амжилт

  18. smile says:

    nas zaluu bgaa dreee 2 tiishee blsn ni dreeee”””” ene ercheeree ingeed urgelluuleed l uran dongodhoor ni uuchlal ywaad bh yum bol chi neg l mdhed hogiiin nowshiin huwi tawilantaigaa ewlersen awgai bln huwirsan bh bln bs ter ued magadgui chi huuhedtei blsn bh biz tguul buur salahgui bh uchir ji teneg ch gsen ter zaluudaa hairtai tgd dreees ni huuhdeee bdoood””””
    chamd EMEGTEI hunii bardam zan gj bgaa bol:””” bs oortooo hair”” ooriigoo boddog l bol ene amidralaasaaa erthen salaarai””” chamd amjilt husie
    hund hetsuuu bsn ch gsen shud zuun tewcheereei””””zowlon gdg tur zuuriin bdg gdg shd””

  19. busgui says:

    Arhi uuhgui ahiad ingehgui tegehgui gesen ugsiig ochnoon ursgasan ch helsen ugendee ezen bolj idsen hoolondoo saw boldoggui er hun oloon.Chi nadaas duu bolohoor bas namaig bodohod huuhedgui uchraas chin setgeleesee Sal gej zovlomoor baina.Minii nohor bid arvan jileesee uerhej ih surguulidaa naizalj odoo hurimlaad 5 jil bolj hoorhon huutei iim ger bul.Nohor mini erdmiin mor hooson hen ch harsan nudend dulaahan nuruutai er hun.gewch arhind amidralaasaa iluu hairtai met ……………………Arhi uuwal helehguigeer gelj hoohgui gazargui hooj odoo buur gar hurdeg bolsoon.Bid yag odoohondoo gadaadad huugeesee tusdaa amidarch baigaa.Hunii nutgiin huten salhind jindej yavahdaa setgel mini nohroosoo alham alhmaar holdoj baigaagaa medreh yum.Erdmiin zereg hooj ihiig sursan erhem nohor mini amidraliin ih uhaanaas emegtei huniig hairlah uhaaniig suraagui bololtoi.Hodolj chadahgui mor hohorts nyatsarsan bieiin sharhaa haraad oo iin oroondoo usnii chimeend ori gantsaaraa uilan suuhdaa Ene amidraliinhaa haana ni aldsanaa odoo bodood ch olohgui yumaa.alag uree aavtai ni hamt amidruulah gej arhinaas haramlah nohriinhoo aashiig tatarna gej amraltiin gants odroos busdad ni ogloonoos oroig hurtel hunii nutgiin  humuustei hol niiluulen ajillaj amidarch yabaa egel negen busgui bi.Hend ch ene amidralaa yarij uilj guij guvshihiig husdeggui, shan nohorteigooroo baharhaj sainiig ni yarij muug ni nuuj yavdag ch chin setgeleesee uuchlalt guij meddeggui gem hiisnee medeed bgaa ch yum shig ugui ch yum shig helgui dulii met iim l er huntei amidarsaar………..Tsag hugatsaa zaluu nas itgel mini sarnisaar l…………….Emegtei hun gej …Bi ch gesen salah baihaa neg l odor .Hunii amidrald humuun zayag olj irchiheed uitgartai, nulimstai ,heruultei, haraaltai, aidastai ,tugshuurtei amidrahiig husehgui bnaa.Bi henees ch dutahgui amidralaa avaad yavah chadaltai changa emegtei gedegtee itgedeg bolohoor garaasaa hotloh gants huuteigee saihan amidrah bolnoo.Hunii erhend jargahaar ooriin erheer zovoo gej ………….

  20. busgui says:

  21. baldan says:

    Salsan deere naizaa saihan shaaltsah too hyazgaartai ok.huuhedtei bolooguicdeere sap.

  22. a says:

    -Би их азтай хүн шүү… Нэг охинтой бүтэн жил үерхэж байгаад саяхан бид гэрлэхээр шийдсэн юм. Хоёр талын аав ээж, ах дүү нар бидний саналыг дэмжиж бүх юм сайхан байв. Найз охин маань хөөрхөн зантай, ажилсаг, өөлөх муу юм байхгүй л дээ.

    Ганцхан сэтгэл өвтгөсөн юм бол түүний, өөрөөр хэлбэл миний сүйт бүсгүйгийн охин дүү байв. Тэрээр үргэлж богино банзал өмсөж миний урд хойгуур эргэлдэнэ… Надтай ойртох боломж л гарвал тэрээр хүний нүд хариулж байгаад надад эрхлэхийг оролдоно. Тэрээр надад, хүргэн ахын хувьд биш шал өөр хандлагаар эрхэлж байгаа нь өдөр өнгөрөх тусам илүү мэдрэгдэж байлаа…

    Нэг өдөр нөгөө охин дүү маань намайг гэртээ дуудаж, эгчийнхээ хуримын даашинзыг бэлдчихлээ, ирж үзээч гэв. Намайг гэрт нь очиход тэрээр ганцаараа байлаа. Хувцас үзүүлсэн ч үгүй… Жаахан ичингүйрч байснаа:

    -Та хэд хоногийн дараа эхнэр авч хүний нөхөр болно… би танд хайртай боловч эгчийгээ яалтай билээ… тэгэхээр би таныг хүний нөхөр болохоос чинь өмнө тантай эхний бөгөөд эцсийн удаа “унтмаар” байна, гэж байна.

    Тэгээд тэр өрөө рүүгээ намайг хөтлөн явав. Би өрөө рүү нь хэд алхсанаа гэнэт эргэн гадна хаалга руу зүглэлээ… гадаа гаран машин руугаа гүйв…

    Тэгтэл машины цаанаас ирээдүйн хадам аав, ээж, сүйт бүсгүй маань бүгд гарч ирэн тэвэрч аван үнслээ… Тэд:

    -Миний хүргэн, ёстой ухаантай, энэ дэлхийн хамгийн үнэнч хүргэн… бид ийм л хүргэнтэй болохыг хүсэж байсан юм, чи бидний сорилтыг давж чадлаа… хэмээн хашгирч дэвхцэн байх зуур охин дүү маань гарч ирэн:

    -Ах аа, та намайг уучлаарай, бид бүгдээрээ ярьж тохироод таныг, хэр зэрэг үнэнч хүргэн болохыг туршсан юм, та үнэхээр манай эгчийн үнэнч хань нь болж чадах юм байна, гээд жинхэнэ дүүгийн сэтгэлээр хацар дээр минь үнсэв…

    Хэрвээ тэр үед “хамгаалах резин” машинд байгаагүй халаасанд байсан бол ч өнгөрсөөн… өнгөрсөн…

  23. a says:

  24. cahirmaa says:

    саяхан би оросын тв-р нэвтрүүлэг үзэж байсан. Түүн дээр оросуудын генийн талаар судалгаа гарсан юм юу вэ гэвэл оросууд архийг маш ихээр уудгаас энэ нь үе үеийнхээ генд өөрчлөлт оруулж эцэг эх нь эрүүл саруул архи уудаггүй ч хүүхэд нь төрөлхийн эрхтэн системийн эсвэл сэтгэцийн гажигтай гарах тохиолдол маш ихсэж байгаа тухай. Хэзээ ч үхэж мэдэх зүрхний өвчтэй эсвэл хичээлдээрээ хэдхэн минут ч томоотой сууж төвлөрч чаддаггүй эсвэл бүр гаж өвчлөлтэй байх тохиолдлууд нэмэгдэж байнаа гэж.

    Тэгэхээр хайр сэтгэл гэхээсээ илүү ирээдүйн үр ачийнхаа эрүүл саруул байх нөхцлийг хамгийн түрүүнд бодолцвол яасан юм бэ.

  25. mn says:

    hi. helsendee hurch chadahgui bgaa bol ali boloh erthen holdson ni deer. hamgiin gol ni buh erchuud adilgui gedgiig sain sanaj uudrug bgaarai.amidrald urd umnu ni aldaj, salj sarinasan humuusiig aliig ter geh ve.aldaag l davtaj bolohgui bas sain saihniig l boddog temuuldeg bval boloh bhaa. bi urd ni amidral zohioj bsan, bas honuut unjuuteer arhi uuj yvdaggui ch ajilaa taslahgui amidralaa aldahgui uuj idej chaddag gej boddog bsan yum. hudlaa bsaan.bi arhiig bish arhi baga bagaar namaig uuj amidral uurchlugduj bgaag medeegui bsan. buh zuil duusch saihan amidrana gesen itgel muhuj bhad negen saihan emegteitei taniltsaj arhi uuhgui gej amlaad tuundee hurch uuh ni buu hel uruuldaa duhandaa ch hurgehee bolij bur musun haysan.naiziin too tsuursun ch shilegdsen jinhen sain naizuud l ulddeg yum bna lee.bi odoo hairtai busguiteigee japan-nd amarch hamtdaa amidarch bna.eregtei emegtei geltgui arhi pivo buu uugaarai.alham alhmaar horom hormoor amidral zogsongi bolj, hiisen buhen , hiih gej bgaa buhen nuran unah bolno shuu zaluusaa. ta buhend az jargal husiye. bid hugjiltei ulsiin hemjeend hurtelee ajillaj, suraltsah l heregtei bna.amidral urgelj saihnaaraa……..s.m

  26. baldag says:

    худлаа хайр энэ тэр гэж хуцаж байхаар тэгээд салаач эргүү тэнэг дагз юмаа чи тийм л /Би өөрийгөө боломжийн дажгүй бүсгүй гэж боддог. Бусдаас дутаад байх юмгүй, сайхан бие хаа, боловсрол мэдлэг, хүмүүжил надад бий. Сексийн тал дээр ч санаачлагтай, / үнэн бол гэхдээ ч дээ адилхан арчаагүй л юм байгаа даа

  27. dgl says:

    minii bodloor chi ooriigoo naad huneesee tataj avsan n hamgiin zov songolt shy,herev salahgui bol chi l nasaaraa zovno….!!!!!!!

  28. Anonymous says:

    Er emiin hoorond iljig bvv jorool Chigleed irsen viliin vrees chi baitugai ni zugtaagvi Amidral vrgelj songolt baidag azgvi bilet sugaqlsan chinii buruu

  29. энэрэл says:

    Засрахгүй шүү.Битгий итгээрэй. Өөрийнхөө амьдралыг бод. Чамайг үүрд зовооно ийм хүмүүс.

  30. hehe says:

    no one is perfect, chamaig geed chamaig hairlad irsen hairiig chi yaagaad zohitsuulaad hii hardaad ter huniig tushij tulaad aldahad ni aldaag ni ihaaruulaad zalaad zasaad yavj chadahgui bgaa um be

  31. Luu says:

    ymar ih tewcheert bvsgvi we chamd taarsan tohiroh zaluu haa negte ywa hvnig hairlaj baij hvneer hairlulna shv de nadt yriltsahig hvswel duluu_0318

  32. Luu says:

    ymar ih tewcheert bvsgvi we chamd taarsan tohiroh zaluu haa negte ywa hvnig hairlaj baij hvneer hairlulna shv de nadt yriltsahig hvswel duluu_0318

  33. bbbbb says:

    zaluu nas bna.ahiad sin hvntei uchirj saiahn amidran shvvdee.ene bol amidrald tohilodoh negl zviliin neg.naad zaluu chin ugaasaa arhi uudag,huuraad yvaad baidag bol hezeech zasrahgvi ene bol batalgaatai.shuud sal.

  34. Coolman says:

    *Би өөрийгөө боломжийн дажгүй бүсгүй гэж боддог. Бусдаас дутаад байх юмгүй, сайхан бие хаа, боловсрол мэдлэг, хүмүүжил надад бий. Сексийн тал дээр ч санаачлагтай, идэвхитэй байдаг.* За болио, ийм хүүхэн хар архичинтай байна юу байхав дээ, ямар үлгэр биш дээ, зүгээр өөрийгөө үнэнээр нь бичиж бай.

  35. Tga says:

    tiim shv chi salah yostoi zaaval salah yastoi. Ergej irhed ni uuchilaad hvleej avbal ongorson amidral mine yamar utgagvi ongorchihvoo bi yaasan ch otolj hogshorov doo. Burhan baival namaig ter haramssan odor gants l udaa avaachchih tehv gj oorteigee yarij guih vii. Tegvel bi Burhan baina chamd hvssen onoodriig chine ogloo. Odoo dahij aldvaa dahij bolomj baihgvi shv. Bvsgui mine chamd amjilt hvsie!!!

  36. martahgui says:

    dahiad l uuchilahgui yu tegeed l ooriigoo orovdood nasaaraa uilahgui yu! erchuud ta nart iim hargis bhad ta nar yagaad uuchildag yum. uuchil uuchil suuldee nulims chini ch garahgui bolno.

  37. ........ says:

    hezee ch zasrahgui eeeeee iim amidraliig bi bol tuulaad garsan salaltaar l tugssun hairan tsag hugatsaa naad hunteigee bitgii dahij zuurald hay uuriiguu l bod chamaig hezee ch bodohgui iim hun za yu

  38. s says:

    hi busgui mini chi zov shiidsen bna.gol ni tevcheertei alsiin haratai yxaantai bxad buh ym sansnaar butnee ok .amjilt husie.busgui mini taniltsaj bolhuu itgej bolonshuu ytsaa ogooch

  39. monho says:

    hi sainuu ih l tewcheer haragdaj bn chamd. zaluu bnshde amidral bol songolt ahiad ch songolt chi yag salah geheer chdhgvi bhaa chi ih hairtai yumshigee gehdee itgel ergej ireh hetsvvdee odoo hvleegeed uilaad suuj bdg daraa bas daraa iim baidald orohgvi geh gazar bhgvil yum bnda.oor saihan ireedvi bga bolood ene hair chin bvtehgvi bga ch yum bilvv horwoo uudamshvvdee yariltshig hvswel add hiigerei has.urta

  40. sarnai says:

    salaad amidralaa oorchil….

  41. nana says:

    iim ym hetsuu hetsuu yaj amarhan bh we dee. aldah tusam hun uhaajij hersuujdeg ch iimerhuu uyd hun yahaa medehee boliod terneesee bolj buruu alham hiih geed bdag tal bii shuu nzaa. tewcheertei bj buhniig ergetsuuleed salah ni zuitei bolwuu. yr ni ch chamd hani bolomgui l hun shig bna

  42. nana says:

  43. nana says:

  44. escada says:

    huniig zasrana geed amidrah yum bol suuld n chi uuriiguu ch zasj chadku doroi archaagui boltsn bna neg ugeer heluul chi uuruu huniig zasah geseer bgaad uuruu evderch duusnaa gesen ug iim shan zaluu nasan deeree arhinii emchilgeend yvtsan bas boloogui ee huuhen shuuhand durtai tegeed chamaig eldver doromjildog iim huntei suuya gedeg bodol chinii tolgoid turj bval chi amidraldaa hamgiin tom aldaagaa hiih geed yvj bnaaa gesen ug zugeer l hay zaluu nasaa iim hund bitii zoriul uuruu uuriiguu l hairlaad yvj bai shan zaluuchuud oldonoooo busgui min hun gedeg amitan hezee ch hezee ch buuuur hezee ch zasardaggui yum shuuu

  45. Dd says:

    salah heregtei bho zasrahgui hun yum shig bnshde . Erthen amidrala boddo

  46. tuya says:

    odoo ingeed duusga daa busgui mini. arhichin zavhai zaluugaar yu hiihev. 

  47. Ganaa says:

    sain uu, hvvhed shuudahtai bolood  hvvhdee bodood bgaad bdag emegteichvvd zondoo bn shvvdee, hvvhed shuuhadtai boloogui deeree erthen salsan deer bhdaa. Vneheer chamaig geed chamaig aldahiig hvseegui ch gesen dahij uuhgui gecheed uugaad yvj bval teneg l zaluu bndaa. tegeed bvvr muugaa medehgui gichii p gesen bol dahij bitgii uuchil gerleegui bj ingej helj bgaa hvn suusniihaa daraa chamaig zodoj ch chadahaar zaluu bn. Yooy ene mongoliin ereedui bolson zaluuchuud arhi uugaad ehneree zodood yvdagaa boliosoi (jich: zarim n shvv)

  48. zochin says:

    iim huntei yaj nasan turshdaa amidrah um be chi.dongoj 30 tai hun arhinii emchilgeend yvtlaa uudag bolson geheer arai denduu hun bn sal sal erthen huuhedgui deeree chamd hani boloh hun bish bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.