Үтрээний эрүүл ахуйд тустай 11 арга

Үтрээнээс элдэв ялгарал гарах нь эмэгтэйчүүдэд тааламжтай санагддаггүй. Янз бүрийн бэлгийн замын халдвар, өвчин зовиуртай холбоотой биш юм гэхэд ариун цэврийг чандлан сахидаггүйгээс үтрээнээс юм гарах нь бий. 

Тиймээс эмэгтэйчүүд, залуу охид бүсгүйчүүд доорх дүрмийг баримтлах шаардлагатай.

  1. Сарын тэмдэг ирээгүй үед гаднах бэлэг эрхтнийг савандаж угаах.
  2. Сарын тэмдэг ирсэн үед сексийн харьцаанд орохгүй байх.
  3. Задгай ус, бассейнд орохгүй байх.
  4. Ванн буюу онгоцонд орохоос илүү шүршүүр хэрэглэх нь зүйтэй.
  5. Дотоожийг өдөр тутам солихын сацуу ариун цэврийн хэрэгслийг ойр ойрхон солих.
  6. Антибиотикийг эмчийн зааврын дагуу хэрэглэ. Учир нь антибиотикийн замбараагүй хэрэглээ нь үтрээнээс ялгарал гаргахад нөлөөлдөг.
  7. Тохиолдлын бэлгийн харьцааг тэвч
  8. Хамтрагч эрэгтэй нь бэлгийн харьцаанд орохын өмнө бэлэг эрхтнээ сайтар угаах ёстой. Бэлгэвч хэрэглэх эсэхээс үл хамаарч энэ нь нян бактери авахаас сэргийлнэ.
  9. Нийтийн бассейнд байнга орох нь трихомоназ, мөөгөнцөр өвчин авах эрсдлийг дагуулж байдаг.
  10. Бусдын алчуур, шаахай зэрэг ариун цэврийн хэрэглэлийг түр зуур ч гэсэн бүү хэрэглэ. Трихомоназ нь ахуйн хэрэгслээр дамжих нь бий.
  11. Хоол хүнсэндээ аминдэм, микроэлементийг арвин хэрэглэ. Энэ нь бие организмын хамгаалах чадварыг бэхжүүлж өгдөг.

/Хань/

5 Comments

  1. bucgui says:

    hi basseind 4jil yabj bna yamar ch muugunstir ntr ubchin abch baigaagui shu.tegj ih cejigleed bl xubiin aruin tserere sain caxij bai uur asuudal bgui e

  2. hulan says:

    kkkk raih ysan ih sana zowj bhin ugasa bassein yaj ch bodson ng l zawaanaa

  3. Raih says:

    За ингээд бассейн өнгөрвөө хөөрхий

  4. soyloo says:

    demii de…mongold bga bassein ntr chn chanriin shardlaga hanghku shde ynz buriin humus orj bga blhoor erul mende bodood yvhku bsn n deer bh

  5. Anonymous says:

    Daraa saraas selj surya gej bodoj bsan yumsan.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.