Өөрийгөө энэ байдлаас гаргах аргаа олохгүй байна!

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би өөртөө тохиолдоод байгаа зүйлийг бичиж, та бүгдийн зөвөлгөөг авсанаар бага ч болов өөрийгөө аль өнцгөөс нь харвал илүү сайн ойлгож, яг юуг хүсч байгаагаа мэдрэх байх гэж бодлоо. Би гэдэг хүн 18 насандаа гэр бүлийн амьдрал зохиож, амьдралд хөл тавьсан. Үрийн зулай үнэрлэж, эх хүн болох жаргалыг мэдэрсэн ч би охиноо аавтай нь өсгөж чадаагүйдээ харамсаж, битүүхэндээ охиныхоо өмнө буруутай юм шиг санагддаг юм. Бид гэрлээд 7 жилийн дараа салсан. Би өөрийгөө их тэвчээртэй гэж боддог ч тэвчээрийн дээд хязгаарт хүрсэн байх гэж бодож өөрийгөө бага ч болов тайвшруулдаг. Магадгүй би өөшөө тэвчээр гаргах хэрэгтэй байх байсныг би үгүйсгэхгүй ээ. Та бүхэн санал бодол зөвөлгөөгөө харамгүй хайрлаарай. 

Би амьдарлынхаа төлөө, гэр бүлээ элэг бүтэн байлгах гэж хичээсээн. Манай нөхөр байсан хүн энэ амьдарлыг өөрийнхөө тоглодог байсан тэр компьютер тоглоом, уудаг байсан архи пиво, татдаг тамхи, зугаацдаг хүүхнүүд шигээ амарханаар төсөөлдөг байж билээ. Ингэж өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх байсан юм бол яагаад тийм хүнийг сонгоод суучихсын тэгээд гэж асууж магадгүй ээ та бүхэн. Тиймээ би тэнэг байсан, залуу ч байсан. Хайртай бол бүх юм болчих юм шигээр санаж явсан тэр л үедээ бид амьдарлаа холбосон. Үнэндээ эхний 2 жил бүх зүйл халуухан, дулаахан, дурлалцаж эхэлж байгаа хосууд ямар байдаг тийм л байсан. Бүх зүйл нь миний сэтгэлийг хөдөлгөж чадсан. Харин дараагаар нь хүсээгүй хүүхдийг нь төрүүлж, тэр хүний амьдарлыг орвонгоор нь эргүүлсэн гэж хэлүүлэх, зодох, хардах, хүүхдээ тэврээд усан борооноор хөөгдөх, мөнгөгүйдэх, хүүхэн шуухан, тэр ч байтугай өөр хүүхэдтэй болсон, худлаа хэлэх бүрд нь би уучилсан. Одоо бодохнээ их даврааж, нилээн доромжлуулж амьдарч байж дээ гэж боддог юм.

Гэхдээ олгой хагаравч тогоон дотроо гэдэг шиг бүх зүйл зөвхөн гэр бүлийн хүрээнд л өнгөрдөг байсан. Дөнгөж төгссөн 2 оюутан, хүүхэдтэй, ажилдаа сайн гаршаагүй, бүх зүйл шинэ, шинэ орчин, шинэ амьдрал, хэсэг хугацаанд хадмуудтайгаа хамт амьдардаг байлаа. Хэдийгээр амьдралд хэн хэн нь бэлэн биш байсан ч би хичээсээн.  Бүгдийг эхнээс нь бага багаар бий болгосон тусдаа гарч, 2 ажил зэрэг хийх гээд л… Хамт амьдарсан сүүлийн 5 жилийн хугацаа ёстой тамын тогоо шиг л өнгөрсөн. Найз нөхөд, ажлын хамт олныхоо өмнө хаанаас нь ч харсан залуугаараа амьдарлаа эхлээд, тэрнийхээ төлөө тэмцэж байгаа сайхан, аз жаргалтай хосууд гэгддэг байлаа. Тэр болгоныг нүүрэндээ тодруулах худлаа инээмсэглэлээрээ би нууж чаддаг байсан гэхэд болноо. Сүүлд салах тухайгаа эцэг эхдээ хэлэхэд тэд маань гайхжийж билээ. Эцэг, эхээсээ хүртэл би тэр болгоныг нууж чадсан. Магадгүй энэ миний хувийн сонин бодолтой холбоотой байх л даа. Хүн намайг хүчээр суулгаагүй өөрөө дурандаа суусан юм чинь хэндээ гомдолж, хэндээ тунирхахав дээ. Түшиж тулаасай, тусалж дэмжээсэй, намайг ойлгоосой гэж амьдарлаа холбосон хүн минь нэг иймэрхүү байдалтай.

Би нөхрийгөө 100 хувь биш ч ер нь ихэнхдээ юу гэж хэлэх гээд байгааг нь, юу нуугаад байгааг нь, намайг юу хийгээсэй гэж хүсэж байгааг нь, юу бодож байгааг нь хүртэл асуухгүйгээр нүдний харц, үйл хөдлөл, ааш аягаар мэддэг байсан гэхэд болноо. Нэг ёсны бодож амжаагүй байгаа зүлийг нь хүртэл бодчихдог байсан. Ямар сайндаа манай нөхөр намайг чи бүр чөтгөр юмаа гэж хэлжийж билээ. Тэр хүн, түүнтэй туулж өнгөрүүлсэн амьдрал намайг ийм болтол нь өөрчилсөн. Мэдээж найз нөхдийн нөлөө бас байсан л даа.

Одоо надад тулгараад байгаа асуудал юу вэ гэхээр би хүнд ерөөсөө итгэхээ больчжээ, тэр тусмаа эрэгтэй хүнд. Хэдийгээр энэ амьдаралд муугаасаа илүү сайн нь олон байгаа, хүн болгоныг учирсан нэг хүнээрээ төсөөлж, адилтгаж бодож болохгүй гэж бодсон ч гэсэн нэг л хэцүү түгшүүртэй, гаднаа инээж байгаа ч тэр хүний надаас юу хүсээд байгааг, ямар санаатай байгааг, юу хэлэх гээд байгааг өөрийгөө толинд харж байгаа юм шиг мэдчихдэг болчжээ. Яг л нөхрийнхөө санааг уншдаг байсан шигээ.

Одоо шинэ амьдрал зохиож, сайхан гэр бүлтэй болоод амьдармаар санагдах юм. Сайхан амьдарлын төлөө гэсэн эрчүүдтэй би таарч учирч яваа. Гэхдээ илүү дотно болоод яг амьдарлаа холбъё гэхээр урд өмнө нь туулж өнгөрүүлсэн бүх зүйлийг дахиад эхнээс нь эргээгээд өчигдөр болоод өнгөрсөн юм шиг санаж эхэлдэг. Жишээ нь: Манай нөхрийн урд нь хэлж байсан үгийг яг тэр өнгө аястайгаар хэлэхэд л миний дотор арзас гээд явчихдаг. Хайртай гэж хичнээн хэлээд, тэрийгээ харуулах гэж хичээж байгааг нь харж байгаа мөртлөө энэ нь эхний хэдэн жил үргэлжлээд л буцаад там шиг амьдрал эхлэх байх даа гэсэн бодол орж ирдэг. Тэгээд тэрнээсээ өөрөө айдаг, буцаад хуучин амьдарлдаа очих гэж байгаа юм шиг санагдаад, би одоо алдаж болохгүй гэсэн бодол байнга толгойд эргэлдээд хэцүү юмаа. Хэдийгээр өөрөө мэдэж байгаа ч энэ айдсаасаа яаж гарахаа сайн олохгүй байна. Энэ бүхнийг мартахад цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ч мэдэж байна. Гэхдээ олон жилээр үргэлжлээд ганцаараа насыг барж, охиндоо хань болох, жаргал зовлонгоо хуваалцаж байх дүүтэй болгож чадахгүй байх вий гэхээс имээх юм. Сүүлдээ сэтгэл зүйчид хандах хэрэтэй юм болов уу гэж хүртэл бодох боллоо.

Хамгийн ихээр сэтгэл зовоогоод байгаа асуудал би одоо ганцаараа биш хүүхэдтэй, би амьдралдаа хэд ч алдсан яах вэ дээ.Харин хүүхэддээ тэгэж алдаж онодог амьдарлыг харуулахгүй гэж л тэр. Мэдээж гэр бүл л юм чинь манай аав, ээж 2 ч бас маргах үедээ маргаж, хэлэлцэх үедээ хэлэлцдэг л байсан биз. Гэхдээ тэр болгоныг зөвхөн 2 биентэйгээ л ярилцаж шийддэг байж дээ одоо бодоход. Хойд урьдах амьдрал, салалт, хэрүүл маргаан хийж үр хүүхдүүдээ зовоож байгааг нь хараагүй болохоор би ч бас хүүхдээ тийм байдлаар өсгөж хүмүүжүүлэхийг хүсдэг.

Би хичээж байгаа ч энэ байдал, өөрийхөө дотор байгаа муухай дурсамжуудаас салж чадахгүй байна. Нэг ёсондоо би өөрийгөө мэдээд байгаа мөртлөө, тэр айдсаасаа салахын тулд зоригтой алхам хийж чадахгүйн дээр сэтгэл санааны хувьд бэлэн биш байгаад байна. Та бүхэн мэддэг, сонссон, мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцаж тус болно гэдэгт найдаж байна. Та бүхний үлдээх сэтгэгдэл надад үнэтэй зөвөлгөө байх болно.

Та бүхний амьдралд аз жаргал хүсье.
Баярлалаа.

26 Comments

  1. agii says:

    Mash chuhal zuvulguu!!!!!!!!!
    Sain uu? Chamd gej mash chuhal zuvulgoo uguhud er ni bol setgel zuichid l ochson ni deer dee. Stresstei holbootoi hund bieiin bolon setgeliin yanz buriin emgeguud uusch boldog. Stressee tailahgui bol deerh emgeguud uusch bolno gesen ug yum. Mongold gipnoz hiideg buyu hovsddog sain setgel zuich nar baidag.
    Gipnoz gedeg ni emchilgeenii zorilgoor ugeer yatgaj uusgesen hagas noir buguud yatgah setgets zaslin negen helber yum. Gipnozd orson ued ter hun setgel zuichid uhamsarguigeer buh nuutsaa helj uilahaar yum bval uilj setgel ni ongoidog bogood uuniig ni sonsson setgel zuich ni tuundee tohirson mash olon zuvulguunuud ugdug. Ingeed gipnozoos sersnii daraa zovlon shanalgaanaasaa buren angijirdag gj helj bolno. Manaid bagshiin deediin buudal deer emnelegtei Erdenebaatar gedeg hun hovs hiideg barag mongoldoo nomer neg ch helj bolno. Bgshiin deediin jagssan baahan delguuruud baidag sh dee ter havid l baidag gesen. Chamd amjilt husie!

  2. Anonymous says:

    amidral haduu gehdee neg l odor az jargaltai saihan amidral irnee zowsni ectest jargna gedeg dee saihan bolnoo aja aja amjilt

  3. zochin says:

    ЕР НЬ БОЛ ЭР ХҮНИЙГ ТАНИХДАА ГОЛ ААВЫГ НЬ САЙН СУДАЛЖ ШИЙДЭЭ ГАРГАХ НЬ ИЛҮҮ ОНОВЧТОЙ БАЙХ БОЛОВ УУ.ТЭР ЧИНЬ ДОРЖИЙН ХҮҮ БОЛ ЖИЖИГРҮҮЛСЭН ДОРЖ БАЙХ НЬ ОЙЛГОМЖТОЙ .ААВЫГ НЬ САЙН АЖИГЛАДАА.

  4. odok says:

    Чи бид 2 дэндүү адилхан зам туулжээ. Би хүүтэй, бас 19тэй гаргасан. 7 жил амьдраад салсан даа. Сүүлийн 3.4 жил бол яг чекист шиг л амьдарсан. Нөхрийг бол шууд уншиж байгаа юм чинь. Би өөрийгөө тийм болно гэж хэзээ ч бодож байгаагүй. Тэгсэн одоо эрчүүдийг яг тгж л шууд уншдаг. Өөртөө шууд хана босгочихдог. Тэгээд хүмүүстэй танилцаж, хүмүүс надад ойртож чаддагүүй. Дэндүү хашир муу санаатай болчихож. Бурхан сайн хань заяанаа

  5. Monroe says:

    Тайван зөв хэлжээ

  6. Anonymous says:

    hun bolgon muu bn gej yu bhab amidralaa shineer ehel amjilt

  7. Anonymous says:

    bitgii canaa zoboo bvh erchvvd tiim bishee chamd cain hvn oldono amjilt

  8. Taivan says:

    Сайн нөхөр, сайн эхнэр олно гэдэг аз сугалаа сугалахтай адил болж дээ. Ялангуяа хүн болж төлөвшөөгүй 25 -аас доош насны залуучуудтай сууна гэдэг бүүр аз мэдсэн хэрэг. За тэр өнгөрсөн хэрэг яахав. Чи одоо магадгүй 26-27 той байх. Цаг оройтож тулаад байгаа юм алга. Тэгэхээр яаралгүйхэн үзэх хэрэгтэй. Юун түрүүнд хүн таних урлагт суралцах хэрэгтэй. Залуу бүсгүйчүүд ихэвчлэн гадаад үзэмжээр нь сонголт хийгээд байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр залуугийн хувцаслалт, харьцааны соёл, цэвэрч нямбай байдал, зөв хэлбэртэй нүүр царай гэх мэт. Аа харин чи сонголт хийхдээ тэдгээрийг дараа дараачийн дугаарт тавь. Хамгийн түрүүнд тэр хүний туулж өнгрүүлсэн амьдрал, онцгой эгзэгтэй мөчүүдэд гаргаж байсан шийдвэрүүд, өссөн орчин ахуй, хүн болж төлөвшихөд нь хамгийн их нөлөөлж байсан хүмүүс, гэр бүлийнх нь уур амьсгал гэх мэтийг нь эхлээд чухалчлах хэрэгтэй. Ийм мэдээллийг цуглуулахын тулд болз, ярилц, өөрийнг нь сонирх. 25 -аас доош насны залуучуудад ойлигтой ч түүх байдаггүйг санах хэрэгтэй. За байсан ч өөрийн ухамсартайгаар бодож гаргасан шийдвэрүүд байдаггүй дан сэтгэлийн хөөрлөөр шийдэгдсэн байдгийг санахад илүүдэхгүй. Дараа нь тэр чамд ямар сэтгэлтэй байна. гэдгийг олж мэд үүндээ манай хүүхнүүд ч харин гарамгай байх шүү. Хэрэв чинийх шиг үзэл бодолтой бүсгүйн эхний шалгуурыг чинь давж чадсан бол тэр зүгээр нэг явуулын гар байж бараг л таарахгүй. Чамтай л адилхан эрэл хайгуул хийж байгаа хүн болж таарна. Түүнд байгаа нэг асуудал бол тэр чамтай хэр сайн зохицож чадах вэ гэдэгт байгаа юм. Ирээдүйд санал зөрөлдөх, үл зохицох зүйлүүд гарна түүнийг шийдвэрлэх боломж, нөхцлүүд байх эсэхийг судал. Тэгээд хамгийн сүүлд нь тэр гадаад үзэмжийг нь шилж сонго. Тэр асуудал дээр чи түүнд тусласан ч болно. Би хувьдаа манай улсад гэрэлгсдийн нас хэт залуу байгаагаас олон олон таагүй асуудлууд үүсдэг гэж боддог. Эр хүн үгүй ядаж л цэрэгт явж, 25 хүрч байж үүрэг хариуцлагын талаарх ойлголт суудаг юм шүү дээ. Мэдээж эрт ноён нуруу нь тэгширч эр хүн болсон 25 -аас доош насныхан байхыг үгүйсгэхгүй гэхдээ л тэдний тоо толой маш бага болохыг хатуу анхаарах хэрэгтэй. Манай нийгэмд бүсгүйчүүл нь солонгосын савангий дуурь үзэж тархиа угаалгаад нэг л их төгс төгөлдөр царайлаг, мөнгөтэй залуу мөрөөдсөн хүмүүс, эрчүүд нь гэж хөх чонын удам, Эзэн Чингисийн үр сад гэж толгой нь самууран дураар дургиж, бусдыг эрхшээн эзэмдэж, ашиглахыг урьтал болгосон хүмүүс байгааг нуух хэрэггүй юм. За тэгээд сонголт чинь мэргэн байг.

  9. зочин says:

    Ёоо яасан аймар нуршуулж бичсэн юм бэ?? Бүүр залхуу хүргээд хаячихлаа.
    Өөртөө итгэх итгэлгүй л болцон юм бишүү. Эрэгтэй хүн итгэхгүй байна гэж байхаар өөртөө нэг итгээд том алхам хийгээч. Хэдий болтол ингэж бодож шаналж явах ёстой юм бэ?

  10. dori says:

    хоорондоо тохирохгүй хүнтэй суугад чи их хашир болсон байна эгч нь чамд зөвлөгөө өгье ер нь хүмүүсийн амидралаас харахад дагавар хүүхэдтэй хүн дахиад хүнтэй суухдаа маш чадалтай бололцооны амьдралтай өөрийн чинь ах дүү бас чадалтай хүнд дээрэлхүүлэхээргүй байж л гайгүй амьдрана ш дээ өөрөө чадалгүй бол хойд эцэг л бол хойд байдаг байхгүй юу жинхэнэ хүүхдийг чинь ад үзнэ чамайг дарамтлана за тэгээд чи дахиад тэр хүнийхээ хэдэн ч хүүхдийг гаргах юм билээ чи чзовно охин чиньч зовно сайн бодож хашир байхгүй л бол болохгүй шүү

  11. Mongol er says:

    busgui mn chmd l gej xelxed oor negend ni bolomj olgood uzwel yasiin gehdee ehleed uridaas sain tani tsaad xunee. Bux yum sxn bolno doo. Xamgiin gol ni amidrald itgel aldarch boloxgui shuu.

  12. mongol er says:
  13. МОНГОЛ ХҮҮ says:

    ГАДУУР МУУ ЗАЛУУЧУУД ЗӨНДӨӨ БАЙГАА ТЭД НАРААС БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ. МАНАЙ МОНГОЛЧУУД ЧИНЬ ЕР НЬ ЮМ ЧАДАХГҮЙ БАЙЖ  ОМОГТОЙ , МУУДАА ДЭЭРЭЛХҮҮ ГАДААДАД ОЧООД ГӨЛӨГ ЦАРАЙЛСАН ХЭЦҮҮ Ч ХҮМҮҮС  ЮМАА ДАА. СОЛОНГОСТ ОЧИЖ ҮХТЭЛЭЭ ХАР АЖИЛ ХИЙЖ ИРЧИХЭЭД Л  ӨМХИЙ СОЛОНГОСЧУУД ГЭЭД Л МУУЛНА. ӨӨРСДӨӨС НЬ ИЛҮҮ ХҮМҮҮС ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХГҮЙ ЮМ ШИГ. ЭРЧҮҮД МААНЬ ХҮН МУУЛСАН АРЧААГҮЙ  БАЙХ НЬ ИХ БОЛЖ ДЭЭ. САЙН СУДАЛЖ БАЙЖ ХҮНТЭЙ СУУГААРАЙ ЯАРАХ ХЭРЭГГҮЙ. ГАЙГҮЙ САЙНУУД НЬ АЛЬ ЭРТ  ХҮНТЭЙ СУУЧИХСАН ХЭЦҮҮ  Ч ЮМАА ДАА

  14. CATTLEYA says:

    Айдаг комплекс-тэй болжээ хө.Гэхдээ одоо цаг хугацааны эрхэнд тайвширч мартагдана. Чи тэгэхдээ өөрөө сайн хичээх хэрэгтэй найзаа болохгүй бол сэтгэл зүйчид очсоон нь дээр гипноз хийж эмчилдэг сэтгэл зүйч Монголд байдаг бол очих хэрэгтэй. Чи л өөрөө муу муухай дурсамжаа сэтгэлээсээ таяагдан хаяхгүй бол өөр хэн ч чамайг яаж ч эмчилэхгүй гэдгийг ойлгоорой.
    Тэгээд охиндоо муухай амьдрал үзүүлэхгүй гээд өндөг шиг дараад байж болохгүй шдээ.,ер нь хараад байхад ээж аав нь бурхан шиг байсан,өөрсдөө хүүхэд байхдаа амьдралын хатуу хөтүүг үзээгүй хүүхдүүд амьдрал дээр гараад ирэхээрээ бүх юмыг өөрийн бага насны сайхан ертөнцөөр төсөөлж буруу зүг рүү яваад алдаад ирэхээрээ чам шиг болоод байдаг юм шиг байгаа юм.

    Хүүхэд янз бүрийн зүйл мэдэхгүй л болохоос ойлгохгүй тэнэг биш шүү дээ. Амьдралын сайхан сайхнаас авахуулаад хатуу хөтүүг ч гэсэн бага багаар ойлгуулсан нь дээр дээ. Чи бид ямар үр хүүхдийхээ хажууд мөнх амьдарч харж халамжилж явах биш дээ,эртнээс хэрсүүжүүлж чихэрлэг давслаг бүгдийг л харуулж ойлгуулж байх хэрэгтэй гэж л бодож байна. Гэхдээ хойд эцэгтэй болгоод нүд үзүүрлүүлж,хөөлгүүлж ,зодуулж, загнуулж үзүүл гэсэн үг биш шүү.
    Чи залуу хүн байна сэтгэл санаагаараа бэлэн болсон үедээ л ахин амьдрал зохиох хэрэгтэй. Одоо шууд суух гээд яах вэ? Гипнозын эмчилгээнд яв,бас бясалгал хийж спортоор хичээллэн энергиэ зөв зарцуулж уридны муухай дурсамжаа булшилж хаях хэрэгтэй. Чамд амжилт хүсье

  15. bulag says:

    Setgel zuichid handsan ni arai deer bh,  ehnii eeljind salsan nuhruu uuchilj setgelee chuluulj bj tsaashdaa amidral chini saihan bolno sh de

  16. mm says:

    zovlontoi amidraltai, yavdaltai nuhurtei emegteichuud bugd l er n hunii gargah gej bui aranshing urdaas yag tag meddeg bolchdiishdee.

  17. zahidaliin ezend- bi er l dee chi bid 2 neg zowlontoi yum bna hamtdaa yariltsatsgaaya l daa holboo bariarai

  18. zochin says:

    chi odoo 25 orchim nastai u,egch ni odoo 38tai,odoog hurtel huntei ahin suuj amidral zohiogooguie,ohin maani zunduu tom bolson,ungursun amidarla davtahgui gesen yag cham shig bodloor yavsaar bgd iim olon jil gantsaara yavchihje he he,ohinoo baga bga deer ni erthn huntei suu gj ih ch heluulj blaa,odoo ergeed harahad bi heterhii oroitje gj bodoj haramsdg,u heleh gd bnve geheer,sain hun taarch l bga bol bitgii uuruusu holduul,ahiad neg itgeed uzlde,tsag hugatsaa haruulna ntr gj uuriiguu demii huur,gantsaara bn gdg aimshigtai,amidrald tavtai moril,chinii bichsniig harahd ih tevcheertei,uhaalag busgui bn,za uragshaa amjilt husye,

  19. amidral says:

    hi yzraltand sain yu bdag be hvmvvcee tuslaach

  20. boloogui bna says:

    chi odoogoor daraagiin amidral ehleh setgel zui chin beltgegdeegui setgeliin sharh chin aniagui bna yagaad gevel tsag ni bolhoor ter uridnii martagdsan amidral hudlaa um shig sanagdah ued l huntei suuh heregtei baih, ternees zarim huuhnuud nohroosoo salaad huuhed ni 3-4 hursen u ugui yu huntei suuchihdag az ni taarval onood yavdag baih gehdee problem ihtei, chamaig jinhene hairlah suuh huntei chi dor hayaj 3-4 jil oilgoltsoj baij suunu gehees ogr promblemgui baij neg ger bul bolno gej baihgui sh de.chamtai hanilah hun tsaanaa neg oor bna teriig chinii setgel zurh heleed ogoh baih  odoo bol boloogui gesen ug.tegeed er ni 18 nasnii hair amidral boloh ni hovor mini medehiin ohid bugd l neg huuhed tevreed hotsordog yu yugui huuhedtei boldogtol l bdag um u da.tegeel neeh ert  tolovshoogui  huuhed nasandaa ooroosoo ahadsan zovlontoi uchirdag tiim bolohoor chi ohintoi hun ene tal deer anhaarna biz de.

  21. tseee says:

    zayanii hanitaiga uchirhaar ayndaa ene aidas chini alga bolno doo zun sowindoo itgeh heregtei, bas ch gej oyutan baih vye bodwol hvn tanihtaigaa boloo biz de.

  22. AMY says:

    emegtei huni amidral ih eedreetei baih ym. chamd bayar hurgey uneheer tevcheertei amidral nuhatstai bdg chin ene chinii bichsen zuilees haragdaj baina. zaluu baihad buh ymiig bolgonoo gdg saihan muruudul busgui hun burt baidag boluu. gevch ene horvooo zarim humuusiig denduu hatuu sorih yn yutai gachlantai. ghde ene dundaas gants unen zuil bol hun unah tusam ulam changarch bosch irdeg gdg-g l sain medeh ym da. amidrald denduu hetsuu handah gee dyu ghw de, teh tusam amidraliin shalguur n ihseed bdg yma. zarimdaa burhand daatgah ve bdg shu de. zugeer l orhichih. tsaanaasaa bolood yavchihdag ym. zuv setgel saihan zan bhd bolohgui zuil bdggui yma. chinii heldgeer horvoogiin sain zuil muu zuilsees iluu gedegt bi urgelj itgedeg, ter irtgeleeree amidardag. buh ym saihan bolno do.

  23. mr T says:

    Medeej chamd amidraliin turshlaga suusan uchir chi buh zuiliig zuvhun uuriinhuu tuulsan buhentei haritsuulaad baina. Uneheer chamaig gj bgaa zaluu bval chi itgeed uzeh heregtei. gehdee ter hun uneheer chamaig gjiinuu turhen zuuriig uchraliig bodjiinuu gedegiig medeh ni chuhal. hun buhen adil bish shuudee. chamd amjilt husey

  24. хасаа says:

    өөрөө маш их хар санаа суучихсан байна .ийм хүнд муу л хань олдоно,хүн бүхнийг урьдын эртэйгээ жишээд байвал чи хол явах уу?айдас ихтэй бол ганцаараа явахгүй дээ,чамайг хэн хүнтэй суу гэсэн юм ,өөрөө л элдэв юм гаргаж яриад

  25. Гоо амраг says:

    амьдралын утга учир юунд оршдог юм бэ? яагаад ч юм өөртөө итгэлтэй, бүхний дор орохгүй л гэж явж дүр эсгэсээр байгаад хэнд ч итгэдэггүй болчихжээ. Бас тэр итгэл гэдэг нандин зүйлээ буруу хүнд нь өгөөд одоо зөв хүнд нь зориулж чадахгүй шаналж явна.
    Хүнийг хүн л ийм болгож эвддэг юм байна… харамсалтай үнэхээр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.