Гэр бүл орших үндэс нь хайр, итгэлцэл байг…

Энэ өдрийн амрыг эрье эрхэм хүндэт зодоончидоо. Миний хувьд багаасаа сайн зодолддог найз нарынхаа буянд хүнд дээрэлхүүлж үзэлгүй өссөн жирийн л нэгэн залуу байна. Энэ сайтыг би завтай үедээ уншдаг. Эндээс өөртөө ухаарал авах гэж хичээдэг гэх үү дээ. Та нарын л адил залуу гэр бүлийн өрхийн тэргүүн гэхдээ зодоонч биш. Би ханьтай, сайхан хүүтэй. Айл болгонд нүүрлэдэг асуудлууд надад бас байж л байна. Гэхдээ миний асуудал бол минийх л байх ёстой гэж боддог учраас хэн нэгэнд ялархаж явсангүй. Эхнэртэйгээ үл ойлголцож маргалдах үе зөндөө л гарч байна. Тэглээ гээд зодож нүдээгүй л явна. Салж сарная ч гэсэн бодол алга. Энэ амьдралд минь хар бараанаасаа илүү гэрэл гэгээтэй сайхан хайр байгаа гэдэгт үргэлж итгэлтэй алхаж явна.

Залуучууд минь эрийн муу эмд гэдэг өвгөдийн сургааль үг байдаг юм шүү. Мартсан бол сануулчихая арчаагүй эрийн сүгнүүдээ. Адилхан эр хүнээ зодож чадахгүй байж хүч чадал багатай эм хүнийг зодохгүй байхыг хичээгээрэй. Эр бяр чинь амтагдаад байвал гэрээсээ гараад алх. Гудамжинд хөмсгөө зангидаж, гараа хармаалсан хэзээд зодолдоход бэлэн залуус зөндөө л алхаж байна. Тэд нартай зодолдол доо. Биеийн чинь чилээг ч гаргах байх.

Ер нь тэгээд хүнтэйгээ амьдардаг хорвоод зохицож чадахгүй бол ганц бие явсаар дууссан нь дээр шүү. Эцэг эх байж чадахгүй бол битгий хүүхэд төрүүл. Ганц биеийнхээ жаргалыг эдэлж дууссан хойноо гэр бүл зохио. Чиний , таны тэнэг амьдралд хүүхэд ямар ч гэм хийгээгүй гэдгийг битгий мартаарай. Хүн амьдарч чадахгүй хорвоог орхиход дэлхий дээр чиний нэртэй чулуу л үлдэнэ. Тэр чулуу тийм ч олон жил оршихгүй болов уу. Эрэгтэй эмэгтэй ялгаа байхгүй хормой хотныхоо асуудлыг нэг тийш нь шийдэхгүй бол вагоны гэх хүүхдүүдийн шинэ үе гарч ирэхэд тун ойрхон байх шиг.

Гэр бүл орших үндэс нь хайр, итгэлцэл байг.

12 Comments

  1. Anonymous says:

    Bayarlalaa gej busguichuudiinhee omnoos helie iim er hun bas baidag l uym bna.

  2. CATTLEYA says:

    Захидлын эзэнд BIG LIKE шүү хэхэ

  3. zuv says:

    zuv yavbal zuulun zuulun zambuulin gej, zuv bodoltoi er hun bn.mongol zaluus maani bugd er hun shig er hun baigaasai gej

  4. heiko says:

    ‘Bi”‘ yostoi zuv setgesen bna deerh olon ugnees iluu uhaaral avhaar bn hana tsohidog gdg chini ih taalagdlaa
    chi shu sn bn sn zaluu bn

  5. Monroe says:

    yag zow.. manai nuhur namaig ih zoddog bj bilee, tegsnee gaduur hund zoduulj yavdag bsan, naddaa l ih deerelhuu bjdee zailuul . hamgiin suuld tsagdaad barij ogood golog bolgoson doo

  6. tsoo says:

    eriin muu emiig darlana gej vnen shvv archaagui erchuudiig bi ch vzen yaddag kkk

  7. women says:

    ter zurag n yamar ineedtei yum bee hahahaha

  8. ts says:

    uchrah l um san da chamtaigaa bi … gej

  9. Anonymous says:

    дэмжиж байна.

  10. Би says:

    Ер нь эмэгтэй хүнийг эхнэртээ гар хүрнэ гэдэг бол байж болохгүй асуудал. Тэрний оронд өөрийгөө өвтгө. Би хааяа эхнэртэйгээ муудалцахаараа гараараа хана цохьдог. Тэгээд дараа нь хавдсан гараа харахаараа эмэгтэй хүн энэнээс эмзэг шүү дээ гэж боддог

  11. жаргал says:

    чи үнэхээр мундаг залуу юмаа. чиний эхнэр байх юмсан

  12. Болиорой ядаргаанууд минь ... says:

    чи ер нь эр юм уу. эрэгтэй хүн яах гэж эмэгтэй хүнийг зоддогийг ерөөсөө ойлгодоггүй. хараад байхад хүнд гарууд байх л юм дургүй хүргээд байхаар нь гэсэн юм яриад л явж байдаг. ихэнхдээ эмэгтэй нь салж чадахгүй гэдгийг мэдж байгаа тохиолдолд тэгдэг санагдсан. бас зодохоор нь хариу арга хэмжээ сайн авч чадахгүй, нуугаад нурмайгаад явдаг эмэгтэйчүүдийг зүгээр дээрэлхдэг юм шиг байгаам. Дурак гарууд байншд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.