Даничууд бол манай гараг дээрх хамгийн аз жаргалтай ард түмэн гэдгийг НҮБ-ын ивээл дор бэлтгэсэн “Дэлхий нийтийн аз жаргалын талаарх илтгэл”-д дурджээ.
Уг судалгааг Колумбын их сургуулийн шилдэг эдийн засагчид болох Жон Хеллиуэлл, Ричард Лэйард, Жеффри Сакс нар хийсэн байна.
“Копенгаген пост” сонинд бичсэнээр, аз жаргалтай орнуудын шинэ жагсаалтыг Скандинавын орнууд тэргүүлсэн бөгөөд хоёрдугаарт Финланд, гуравдугаарт Норвеги улс орсон бол Швед долдугаарт бичигджээ. Харин АНУ дээрх жагсаалтын 11 дүгээрт, Их Британи 18 дугаарт орсон байна.
“Хамгийн аз жаргалгүй улсаар” жагсаалтын сүүлийг мушгисан Того болон Бенин улсууд тодорчээ. Гэхдээ Европын орон бүхэн аз жаргалтай байдаг гэсэн баталгаа байдаггүй нь харагдсан байна. Жишээ нь, Болгар улс гэхэд жагсаалтын 146 дугаарт бичигджээ.
Судалгааны дүнг 2005-2011 онд 156 орны 15-аас дээш насны хүмүүсийн дунд явуулсан санал асуулгын дүнд үндэслэн гаргасан байна.
Судалгаанд хамрагдсан орнуудад 10 оноо өгсөн бөгөөд Дани улс 8 оноо авсан бол Того улс ердөө 3-хан оноо авчээ. Улс орнуудад тавьсан гол шалгуурууд нь улс төрийн хувьд эрх чөлөөтэй байдал, хүн амын нийгмийн хамгааллын тогтолцоо, авлигын түвшин зэрэг юм.
Сүүлийн жилүүдэд эдийн засагчид улс орнуудын эдийн засгийн үзүүлэлт болоод нийгмийн ололт амжилтыг дүгнэхэд ДНБ-ний үзүүлэлт хангалтгүй гэж үзэх болсон бөгөөд шинэ шалгуурууд тавих талаар судалж байгаа гэнэ.
Түүнчлэн ард түмний аз жаргал нь тухайн улс орны эдийн засгийн хөгжилтэй огтхон ч холбоогүй гэж судалгаанд оролцсон Жеффри Сакс үзэж байна. Жишээ нь, АНУ-ын эдийн засаг 1960-аад оноос эрчимтэй хөгжсөн боловч аз жаргалын үзүүлэлт нь огтхон ч өөрчлөгдөөгүй гэж тэрбээр ярив. Түүний үзэж байгаагаар, эдийн засгийн өсөлтөөс илүүтэй нийгмийн харилцаа болон эрүүл мэндийн байдал ард иргэдийг аз жаргалтай байхад нөлөөлдөг ажээ.
8 Comments
MANAI ULS 5 T YWNA LEE
AWILGA AWDAGGUI
HUULIA YS BARIMTALDAG
HUN BUR TEGSH ERHTEI
BAYAN HOOSNII YALGAAGUI
ULSAAS BAINGA IH HEMJEENII HANGAMJ OGDOG
MASH IH BAYLAGTAI BUGD DOTOODIIN COMPANY EZEMSHDEG
HAMGIIN AYULGUI
HAMGIIN VODKA BAGA HEREGLEDEG
HAMGIIN IH ONGON OHINTOI BARAG 40 HUREED EMSUUD NI UNTDAG
HAMGIIN TSEWER AGAARTAI
HAMGIIN IH OI UUL GOL MORONTEI
HAMGIIN BAGA GADAAD AJILCHINTAI
HYDAT HUN NEG CH BHGUI
HAMGIIN TANSAG AMIDRADAG TSOON HUWI NI YADUU
HAMGIIN HAMGIIN HAMGIIN SAIHAN OROON
ягаад ядуу хүн, ядуу улс аз жаргалтай болохгүй гэж. би лав монголдоо амьдралдаа аз жаргалтай сайхан л байна
Heded ordogiin medku ch arai ch Laos iin daraa orkuiee! !!
Монгол улс буурай хөгжилтэй орнуудын тоонд ордог шдээ.Африкийн орнууд болон Вьетнам, Лаос гэсэн улсуудын дараа ордог. Ийм буурай орнуудын хүмүүс аз жаргалтай байх уу. Скандинавын орнуудын эдийн засаг тогтвортой хүмүүсдээ нийгмийн халамж сайтай л даа.
medeej mongol khamgiin suuld bkh ni oilgomjtoishte
neeree bid chin haahna n tsohij yavdag um bold oo
manai ulsiig sudalgaand oruulaagui baih esvel oruulah getel hudulj oroltsoj uguugui baih oo kk
Hey admin malaa manai uls heded yavaag ni bas olood tavichaach End tendehiin yum copy hiigeel suuhiin