Би одоо 25 настай. Нөхөр, удахгүй 2 ой хүрэх хүүтэй. Надад нэг үл ойлгогдох уур хүрмээр зүйл тохиолдоод байна. Миний ханийн аав нь байдаг, ээж нь багад нь өнгөрсөн юм. Нөхөр маань надтай чацуу охин дүүтэй. Дүү нь бас нөхөр, нэг ойтой хүүхэдтэй. Бид бүгд нэг дор амьдардаг бөгөөд хадам аав маань найзтай, түүнийдээ ирж очин байдаг юм. Дүүгийнх нь нөхөр, түүний ар гэрийхэн нь одоохондоо байр авах боломжгүй учраас манайд байгаа. Тэр 2 хоёулаа боломжийн цалинтай ажилтай. Ямар ч байсан миний мэдэхийн хоёулаа 700,0-с дээш авдаг. Бас хадгаламжиндаа нэлээд хэдэн сая төгрөгтэй /санаандгүй үзсэн юм, бурхан өршөөг/. Хүүхдийг нь харах хүн байдаггүй учраас хадам аав бид 2 хоёр хүүхдээ хардаг юм. Тэгээд охин дүүгийнх нь хэлснээр бол бид 2 хүүхдээ харуулж, хоол ундаа хийлгэж амьдарч байгаа болохоор хэрэглээгээр чадахаараа хангаж байя гэсэн. Би ч юу гэхэв байр, тогны мөнгө төлөхгүй байгаа хүмүүс тиймэрхүү зүйл байлгүй яахав гэж бодсон. Гэтэл тэр үеэс жинхэнэ миний ойлгох гээд хичээгээд ойхгүй зүйл гарч ирсэн юм.
Их сонин тэр 2 авч ирсэн идэж уух юм, хэрэглээний зүйл болгоноо бараг л хэн юуг, ямар хэмжээтэй идэж ууж хэрэглэж байгааг хяначих юм. Тэр мах яалаа, бид хэдийн авчирсан тэр дуусчихсан юмуу тэ, их хурдан дууслаа шүү, хөргөгч бүр хоосорчижээ гээд л ёооо…. би дуртай үедээ дуртай юмаа хийж өссөн, нэг нэгэндээ итгэдэг орчинд өссөн болохоор энэ инээдтэй ч гэмээр хачин яриаг нь сүүлдээ бүр үзэн ядаж байна. Ер нь чин үнэн бол би тэр охин дүү шиг нь тийм аймшигтай тарган биш, өөр шиг нь өдөржин хэвж иддэггүй болохоор сүүлдээ бүр санаа зовчих юм. Даамжирсаар бүр дарамт болж байна. Мэдээж бид бүх хэрэглээгээ тэднээр юу гэж даалгах юм, нөхрийн маань цалин, ХХМ, хадгаласан хэдэн төг гээд орлого бүрээ тэднийг байхгүй үед сарынхаа хэрэглээнд хангалттай хүргэж чаддаг.
Би бас эчнээгээр хоёр дахь их сургуульдаа сурч байгаа. Шалгалт шүүлэг гээд зарим үед ажлын өдөр явах болохоор л нөхөр нь бараг л өө зүгээр явцын шалгалт юмуу, би ажилгүй юм чинь эрт өгчихье гэхгүй юу энэ тэр гээд тэр одоо юу ч чадахгүй онгироо залуу хэн бэ. Нөхөр бид 2 цагтаа 2улаа ажиллаж байсан. Би хүүгээ 6 сартайд нь ажилдаа эргэн орж энэ оны 1 сараас хүүхэд харах найдвартай хүнгүй, бас хүү маань өвдөх нь ихсэж, жин нь буураад байсан учир ажлаасаа урт хугацааны чөлөө авсан юм. Бас ажилд маань ч таалагдахгүй асуудал байсан учраас ингээд гарчихъя, хүүгээ 2 нас хүртэл нь сайхан харъя гэж бодсон. Үүнийхээ үр дүнг ч үзэж байгаа гэж бодож байна. Одоо ч хувийн бизнес эрхлэх талаар төлөвлөгөөгөө бичээд эхэлсэн байгаа. Гэтэл энэ худлаа онгироо залууд ажилгүй авгай гэсэн утгатай үгээр доромжуулж байх гэж их уур хүрэх юм. Би ер нь бол дуугүй байгаа. Тэсэж тэсэж нэг дэлбэрвэл тэр 2 өөрсдийн амьдралаа хөөж энэ гэрээс явах эсвэл тусдаа хөргөгч, цоожтой сав авч өөрсдийнхөө юмыг өөрсдөө хэрэглэж байх гэсэн 2 сонголтыг тэр үед би өгөх байх.
Миний гэр бүлд өөр асуудал үнэхээр алга. Нөхөр маань сайхан ажилтай, бид 2 бие биедээ заяагдсан 1 хүн шиг л эвлэдэг. Бидний сайхан бүхнийг авч төрсөн сайхан хүү маань байна. Хадам аавдаа юугаар туслаж дэмжихээ мэддэггүй ч гэрт байгаа үед нь сайхан хооол унд хийж аятай байлгахыг их хичээдэг. Энэ сайхан амьдралаа ийм ялих шалихгүй инээдтэй, дарамттай зүйлээс болж элдэв асуудалгйү байлгах сан гэж хичээх юм. Хүүг маань ханиадтай үед яаж ийж учраа олж охин дүү нь хадмындаа байдаг мөртлөө өөрийнхөө хүүхдийг аймар өвчтэй үед нь тоохгүй ирдгийг нь ч одоо дүүрсэн хэрэг гэж бодоё. Бас бус зүйлсийг одоо орхиё. Гэхдээ л хүн ийм байж арай боломгүй санагдах юм. Та бүхэн юу гэж бодож байна?
21 Comments
tsug amidrah hetsuu sht Ter bitgii hel tursun egchiindee hurtel amidrah hetsuu bdag Neg gert 2 urh ail bna gej hezee ch butehgui Hen heniih ni buruu ch bish Zugeer l tusdaa amidra Setgel sanaand chini amar
ene xumus 1 uchirgui shuumjlex yum, uursduu tiim zowlongui bol tgd dugai l bgaach, exnii zuwluguu ugsun xun uuruu iim asuudald orwol yaaj tuntegnex boldoo…
za yaxaw er n bol aimar yadargaaai bdg n unen, bi gadaadad bdg bolxoor bairnii tureesee xemnexiin tuld roommate awj zardalaa bagasgadag, xunsee tusdaa blgadag ch zarimdaa yamar 1n yum dutna unen yadargaatai ter buriig xaraagui yum shg unguruuxgui bol yanzan buriin xumuus olon aash gargana,
er n bol ted nar shuud xel bairnii mungu tog bux yumaa xuwaaj tul 2ailaaraa tul gj xel, tgd xunsiig n ix ideed bga yum shg sanagdaad bwal uursduu xurgugch awaad xunsee awaad xooloo uursduu xiij id gj xel…
tusdaa amidar mongolcguud hezee ch oluulaa hamt amidraad taarch bsan tuuh bdaggui uym
ene tom asuudal bish ch gesen setgel saaand urgelj surug baidal bii bolgoj baidag minii bodloor bol chi duu nariinkhantaigaa khiij baigaa ajlaa solij khii chi kool khiideg baisan bol ted naraar khiilge ta 2 mungu garga ayandaa biy biyiinkhee khiij baisan zuiliig khiikheer neg negnee oilgokh baikh kheseg khugtsaand tegej khiigeed ymar negen dokhiroltsoond khureed butsaad khuchan khevendee orkhod arai deer bolj magadgui yum chi tegeed ooroo ajilgui baigaa bolokhoor zugeer l sanaandgui khelsen ugend ni emzegleed baigaa baikh daraa davtan kelbel naad ug chini nadad taalagdakhgui bna gej khelekh kheregtei batsaanuudiig gatsar deer ni namdaaj baikhgui bol davraad l baidag yum
asuudal gexed xetsuu l uym tusdaa l bai oor yaxav …
Нэг зүйл их бүрхэг санагдлаа та нарын амьдраад байгаа байр чинь хадам аавын чинь буюу нөхрийн талын байр уу?
Хэрэв нөхрийн чинь талын байр бол хичнээн нөхөр чинь тэр айлын голомт залгах хүү нь ч гэлээ хадам эцэг чинь амьд сэрүүн байгаа цагт бол нөхрийн чинь байр биш хууль ёсоороо нөхөр чинь охин дүүтэйгээ аавтайгаа хамтран эзэмшигч биз дээ? Чи бүүр хүнийг төрсөн гэрээс нь хөөх нь ээ? Ингэж болохгүй шүү найзаа!
Хэрэв үнэхээр хадмынхаа байранд хамт амьдарч байгаа бол шууд ярилцаад за ийм байнаа дүү нараа та хэд ч амьдрах гэж ядаж байна бид хэд ч бас амьдрах гэж явж л байна нэгэнт л энэ байранд 2 айл хамт амьдарч байгаа юм чинь байрныхаа зардал хэрэглээг хувааж төлөөд, хувийн хэрэглээгээ салгая гээд л түс тас ярьчих. Тэгээд хэрэв тэр хүүхний хүүхдийг хармааргүй байгаа бол бас түс тас хэлчихээ ингэж дотроо бөглөрч явсанаас шулуун шударга хэлсэн нь нэрэнд ч цэвэр сэтгэлд ч амар бусуу?
Чи их дотроо бөглөрөх юмаа, тэр баз хүргэн чинь иймээ тиймээ юм ярьвал 2уулахнаа байх үедээ нэг айлд орж ирсэн адилхан хүргэн бэрүүд байж бие биенийгээ мэрэх хэрэг байна уу? Чи ч гэсэн арчаатай эр хүн тулдаа эхнэрийхээ ах аавтай амьдраад, үр хүүхдээ өөр хүнээр харуулаад, айлын тогоо өнгийгөөд сууж байгаа юмуу гэх мэт ганц 2 чанга үг инээж байгаад хэлчихэж бай. Хэрүүл хийх, уурлах, дотроо бухимдах зэргийг тэвч цаг тухайд нь хэлэхээ хэлж сур. Чи дотроо тэр муу онгироо залуу залхуу бүдүүн хүүхэн гэж мянга бодоод уурлаад байдал угаасаа сайнаар эргэхгүй шдээ
хамт амьдрахаар тийм асуудал зөндөө гардаг юм. надад ч гэсэн хадам эгч дүү 2 хамт амьдраад асуудал гарч байсан. нөхөртэйгээ яриад тус тусдаа амьдарсан нь дээр. бид ч муудаж сайдаад байсан болохоор хадмууд тэднийг тусад гаргаснаар асуудал шийдэгдсэн. хамт байхаар нэг асуудал шийдэгдсэн ч өөр асуудал гараад л ирдэг юм.
уул усны ойр нь дээр ураг төрлийн хол дээр энэ маш үнэн үг шүү тэгэхээр эвийг эвтэйхэн олоод удахгүй тус тусдаа байхы бодох хэрэгтэй
Uul usnii oir n deer
Urag torolin xol n dr gedg Mongol sxan ug bdg shuu. tusdaa ger bulere bx goe shuu noxorteigee sn yariltsaad gereesee yavuulsn n dr dee ter 2 yuch yarisn xamaagui gaigui tsalintai yum chini braa xolslono biz
tusdaa l bai l daa. shavj suugaad uurlah yamar hereg bainaa
Harin tiim ee. Deer bgaa setgegdel zov sanagdlaa. 2 orh ail bnaa gedeg chn, tog tsahilgaan hool und geed tusdaa l bh heregtei shuu dee. Duu n ta 2iig tejeeh albagui biz dee. Tgd l ooroo neg nohriinhoo aaviin bairand bgaa gedgeeree duug n torson gerees hoochih geed l uzchih yumaa. Yu gej dee. ta 2 oorsdnoo tusdaa garahgui yu, duu n ch yahiin oorsdnoo medne biz. Hadam aavcn ch gesen uulzdag nziigaa avch ireed shan baig l dee. Yamar muuhai utgatai yum bichdeg yum be, duu n yavbal yavna biz gehiin. Haashaa yum bair n chiniih yumuu
ingej bichiheer asuudal bish bnaa nasaaraa hamt amidrah bish dee bolkuu bol heseg hol bj uzku yu hureed ir geed guih bhdaa
Ohin duu ni nohortoigoo niilj bair avch mongo hiij avah geed l zutgeed baigaa yum shig baina. Ingeed yag mongo hemnene geheer amidraliin jijig sajig heregleenii yum hurtel daramttai mongo ureed baigaa yum shig sanagdag yum. Ohin duu ni yag tegye gej bodoogui ch gesen barag l ooriin medelgui tiim ug heleed baigaa bh. Nadad neg heseg tiimerhuu yum tohioldoj baisan. Bas shuud buruutgaad hel am bolood hereggui. Zugeer daraagiin udaa tegj helehed ni evteihneer ingej baihaar hool undaa tustai avch idej baiya geel helchih. Ternees omno nohortoigoo evteihen zovsholtsood yu gej bodoj baigaagaa oilguulchih.
Ter nohriinh ni ugiig neg chiheeree oruulaad nogoo chiheeree garga. Horvoogiin ali teneg humuusiin ugend nervtej yavah hereg bnuu?
yuun teneg huuhen be? cham shig ehnertei hun ch nasaaraa zovohiin bainadaa. ug huuhuur uher huu gej ug medehuu erguu huuhen min. hohi chin tegeed heluulj baihdaa taarsan guilgachin baina chi. hunii ugiig sonsoj chadahgui bol tusdaa garaach amjihguin baij.
huue chi hunii ym idej uuhaa boli yaj tegej boldiin tanai ger bul tusdaa nuguu ger bul tusdaa ideh ymaa avch bai bairnii mugnu tognii munguu yg golooor ni huvaaj tul za shudarga bai idej uuh ymaa tusdaa heregle bok savangaa ch tusdaa heregle harvaas naana chin 2 ail bna shdee sar saraar suuljuud bair gerlee tuluuchee
zassssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssssss
neg iim togoo shanaganii heruulee bichihee bolyoo bvgd l amidarch bna shuudee
bgl-тэй санал нийлэхгүй байна аа. Чам шиг хүмүүс байгаа болохоор л ойлгохгүй байгаа юм. Хүний өссөн орчин, зан бүгд өөр учир энэ асуудал заримд нь хүнд, заримд нь хялбар тусах нь мэдээж. Тиймээс харин та өөрөө бусдын бичлэгээс өө хайх шаардлагагүй л болов уу?
Харин энэ бүсгүй өөрийн саналаа хэлэхэд шууд хэлчих ээ. Үгийг чинь авах чинээний боловсролгүй, ухаангүй хүмүүс бол яахав тэр, эртхэн тусдаа гарах аа бодсон нь дээр ээ. Нэг л амьдрах хорвоод бүх зүйлд өөрийгөө нийцүүлнэ гэж байхгүй шүү дээ. Нийцүүлэхийг хичээсэн, оролдсон ч чамаас шалтгаалахгүйгээр үр дүн гарахгүй бол шууд л орхи! Маамууд чинь аз жаргал хүсье.
Хамгийн гол нь сайн ярилцаж байж л ойлголцоно шүү дээ. Тэгэхээр гэр бүлийхнийгээ бүгдийг нь байх орчиныг бүрдүүлж байгаад энэ талаар сайн ярилц. Хамгийн гол хэрүүлийн байдлаар биш. Эв зүйгээ ололцъё гэдэг утгаар нь ярилцаарай. Тэртээ тэргүй одоо санхүүгийн хэмнэлт гаргаад та хэд боломжын л амьдарч байгаа юм байна. Илүү сайн болгохын тулд тэвчээртэй бие биенийгээ ойлгож хүлцэж, уучилж амьдрах л хэрэгтэй шүү. Амьдралаас ирж байгаа зовлон саад бэрхшээл бүхэн хүний сэтгэлийн болоод биеийн хүчийг бардаг ч гэсэн. Тэр ирсэн зовлон саад бэрхшээл бүхэн бас хүнийг өмнөхөөс нь илүү хүч тамиртай болгодог гэдгийг санаарай. Илүү сайн ярилцахыг хүсвэл gjhs_amka@yahoo.com-д захиа бичээрэй
Ураг садны хол нь дээр гэж энэ дээ. Дарамттай байгаа бол тусдаа гар. Эсвэл бид 3 гарлаа л гэж шийдсэн дээр дээ. Одоо үүнээс илүү даамжирвал хэрүүл зодоондоо хүрнэ шүү. Аргыг нь олж амьдардаг хорвоо гэж тэвчээд байгаа нт хохирдог хорвоо шүү дээ.
Сонин захидал байна. Нөхөртэйгөө таардаг, сайхан хүүтэй амьдрал сайхан байгаа. бизнес хийх гэж байгаа гээд юм юм л байна болж л байна. зүгээр хүн ажилгүй байгаа юм чинь гэсэн үгэн дээр юун аймар юм боддын. тэгээд дээрээс нь юмаа хянаад байгаа нь дарамт болж бйавал зүгээр эвээр л хэлээч дээ. энэ зан чинь надад эвгүй сэтгэгдэл төрүүлж байна гэдгээ. ухаантай хүн бол ойлгох л байх. эхлээд нөхөртөө хэлээд хэлчихүү гээд зөвлөлцөхгүй юу. их л сүр болгоод биччиж энэ асуудал биш шдээ
амьдралаас өө хайж байгаа юм шиг л санагдаж байна даа