Хүсэл ба хясал…

Сайн байцгаана уу, бүгдэд нь энэ өдрийн мэнд, Гадаа дулаарч, хүний сэтгэл гэгэлздэг энэ үед би бухимдаад сууж байх гэж. Энэ жил азын тоотой насан дээрээ нөхөртэй болно гэсэн өөдрөг итгэл өвөрлөж явна. Гэхдээ одоогоор найз залуу бол алга. Яагаад найз залуугүй байгаа тал дээр өөрийгөө хөөрхөн сайхан ч завгүй, эсвэл хэн нэгд гомдсон гомдоос гэх мэт ямар ч тайлбар хэрэггүй. Жирийн нэгэн бүсгүй байна би. Гэтэл хүссэн юм хүзүүгээр орооно гэгчээр хэзээ ч хүлээж байгаагүй нэг хүн сүүлийн үед сүйд болоод байх юм. Хэдийгээр хүнд дурлаж, хайрлаж, өөрөө ч бас хайрыг хүсч байгаа ч тэр хүнийг үнэхээр хүлээж авч чадахгүй нь ээ. Дотны найз гэж хүлээж авч байснаас биш түүнийг “эр хүн” гэдэг талаас харж байсан удаа нэг ч байхгүй, тийм болохоор түүнд ямар нэгэн сэтгэгдэл төрүүлчихгүй байх гэж аминдаа их л хичээсэн. Нөхөр ёсоор харьцаж байсан миний харьцаа түүнд нөлөөлсөн байх, тэр хүний буруу гэж юу байх вэ дээ.

Гэхдээ л нэг юмыг хатуу ойлгосон, тэр нь юу вэ гэвэл найз нөхрийн ёсоор харьцсаар байвал тэр хүн улам салахаа байх юм шиг байна, дуугүй ч чимээгүй алга болчихьё. Гэхдээ тэр найздаа дургүй ч хүрэх шиг, зүгээр сайхан харилцааг эвдэж, эцэст нь намайг “муу хүн” болгож байгаад. Надад хийсэн муу зүйл байхгүй, харин ч хамаг байдгаараа сайн хандаад байгаа ч хүний сэтгэл гэж нээрээ их хэцүү эд юм аа. Аулын газрын ах хэзээ ч билээ нэг тэгж ярьж байсан санаанд орчлоо. Би ямар нэгэн зөвлөгөө хүсээгүй зүгээр л хуваалцмаар санагдлаа. Гэхдээ өөрт төрж байгаа сэтгэгдлээ хуваалцвал баярлах болно.

7 Comments

  1. i know says:

    unenee heleed bolohgui baiwal hundiirsun ni deer gej bodoj bn, nzad chin l hetsu, zuwlugu awahih huswel ID awaarai

  2. Хуульч says:

    Хууль зүйн зөвлөгөө өгнө Утас 70100724
    email; law_guide@yahoo.com

  3. Хуульч says:

    Хууль зүйн зөвлөгөө өгнө Утас 70100724
    email; law_guide@yahoo.com

  4. goomaral says:

    hun durgui hunteigee suudagii

  5. sain bodjiij shiideerei says:

    odoo uyd uurtuu hairtai huntei suusan ni l hojih bh gj boddog bolood barag neg jil bolohjiin.uuriinhuu hairtai,tuuniihee tuluu buhnee zoriulchaad suuld ni huurtagdaj haygdah yamar aimshigtai medremj gj bodno.uurt chin uneheer l hairtai ,amidraliin zorilgotoi terendee hurehiin tuld hicheej,helsendee l hurdeg bol bolno shd.hudlaa hooson amlasan garuud hudlaa l bdgiin.uurii chin hairlaj ,halamjilj chadah l er hun bol yamar hamaatain ter hundee bolomj olgood uz.emegtei hun chin chiheeree bas dasaj durladag hoino.za amjilt!

  6. zaluu says:

    er em humuusiin haritsaa gunzgiireed ireheeree iim boldog ym bn lee. gehdee er ni bol haritsaagaa  hesegtee salgaad uzsen ni deer dee. bas sain yariltsaarai nzaaa

  7. chutgur algad says:

    yu we, shal balain, hiih ymaa bitii olj yadaad bai, yaasan ih hreggui ym boddiin, toohgui hayaach

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.