Аз жаргалтай гэр бүлийн онцлог шинж

Жаргалтай гэр бүлийн онцлог шинж нь гэр бүлийн гишүүдийн бие биенээ хайрлах хайр, эв нэгдэл юм.

Харамсалтай нь гэр бүл бүрт ийм харилцаа төлөвшиж чадаагүй байдаг. Хэрэв та гэр бүлээ эрхэмлэдэг, хайрлаж хүндэтгэдэг бол үл ойлголцол, хэрүүл маргааны шалтгааныг ол. Хэрэлдэж маргалдах нь ихэвчлэн жижигхэн зүйл байдаг.

Жишээ нь: 

  • Нөхөр чинь хангалттай мөнгө олдоггүй. Гэхдээ та гэрлэхээсээ өмнө тэр хүний хөрөнгө чинээг мэддэг л байсан шүү дээ. Тэгээд л сонголтоо хийсэн байж таарна. Гэр бүлийн төсвийг бүрдүүлэхэд та ч бас гар бие оролцох ёстойг мартаж болохгүй.
  • Амьдралаас дэндүү ихийг шаардаад байвал та хэзээ ч аз жаргалтай болж чадахгүй.
  • Түүний элдэв дутагдлууд таны уур цухлыг хүргэдэг.
  • Ихэнх эмэгтэйчүүд нөхрөө өөрчлөх, хүмүүжүүлэх гэж цаг зав, хамаг нервээ бардаг. Уг нь ингэх хэрэггүй. Хэрэв нөхөр тань худалч хулгайч, яадгаа алдсан архичин биш л бол танд таалагдахгүй байж болох жижиг зуршлуудыг нь ойлгож, уучлах хэрэгтэй.

Учир нь та хоёр, хоёр өөр онцлогтой хувь хүмүүс шүү дээ.

/Хань/

6 Comments

  1. dgg says:

    moogiid my bodloor chamaas uidsan bishee zvgeer l amidraliin hevshleesee uidsan bh chi jaahan amidralaa sonirholtoi bolgoj kino hamt vz gaduur hoolond or hervee chamaas uidsan bol chamaas hervvl guij esvel sex hiihgvi shvv dee zvgeer l terend ooriigoo tsoglog bolgoj haruul

  2. tse says:

    sn bnuu? manai nohor bid 2 gerleed hedhen sar bolj bgaa ym l daa. Tanai saitruu zahia yaj ewuuldiin be.bi jargaltai ger bvliig bvteemeer bna

  3. Мөөгий says:

    Нөхрийнхөө жижиг сажиг зүйлийг тэвч уучил үргэлж хайрла гээд л байдаг. Нөхрүүд эргээд хайрладаг юм уу даа. Манай хүн сүүлийн үед надтай өөрөө хүссэн үедээ дуугарчихаад өөрөө хүсэхгүй бол сонсоогүй царайлаад л унтаж хэвтэх болохоороо сайхан ааш авир гаргаад байдаг болчихсон. Яасныг нь асуухаар хариулах ч үгүй. Энэ нь надаас уйдаж эхэлж байна гэсэн үг үү? Эсвэл өөр юм байгаа юм болов уу?

  4. би says:

    Эмэгтэй хүн л бүхнийг тэвчиж ойлгож амьдрах ёстой,эрчүүд нь залхуурч завхайрч архидаж яьах ёстой юу нөгөө монгол эр хүний уужуу ухаан, тэсвэр хатуужил, энэрэнгүй сэтгэл, холч ухаан хаачсын.тэгээд бас эмэгтэйчүүдээ үс урт ухаан богино гэчнээ ядаж бхад.

  5. Naran says:

    Энэ “Хань” сонины зөвлөгөөнүүд gogo.mn-ий киргиз алим шиг болжээ. Дандаа нэг юм л нурших юм. Хэн тэгж нөхрөө зарчаад гэртээ хэвтээд аз жаргалаа нураагаад бгаан. Амьдралын төлөө манай бүсгүйчүүд чадах ядахаараа л зүтгэдэг гэж боддог шүү

  6. Unkhnown says:

    Wow laitai!! I am first. Good luck for me

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.