Амьдралд хүн ямар байх ёстойг мэдэхгүй юм…

Сайн байна уу би 25-тай нэг хүүхэдтэй нөхөртэйгөө амьдардаг. Бид 2 ү-рхээд 3 жил болоод би тэднийд ирж амьдарсан тэгээд хүүхэд гараад нийт 5 жил үерхэж байна. Яагаад үерхэж байна гэсэн бэ гэхээр бид 2 гэрлэлтээ батлуулаагүй энэ олон жилд намайг бэр ч гуйгаагуй зүгээр л хамтран амьдардаг хүмүүс гэхэд болно. Манай аав ээж 2 салаад 2-н хооронд гүйж яваад зөнгөөрөө өссөн хүүхэд л дээ. Ээж ар гэрийнхэн гээд тусалж дэмжихээр хүн нэг ч байдгүй юм бэр гуйх гуйхгуй тухай ярихаар танайх ядуу чамайг хэзээ ч гуйхгүй гэсэн. Одоо хүүхэд хараад л гэр зуур байхын нөхөр ажилдаа яваад л орой ирдэг үргэлж байнга чи гэр цэвэрлэсэнгүй хоол хийсэнгүй амтгүй хоол байна гээд л хамтдаа байхад үнэхээр хэцүү юм.

Тэрнийг ороод ирэхэр л гараад явчмаар санагдаад хүүхдээ харуулаад гарж найзуудтайгаа уулздаг. Хамтдаа байхад үргэлжийн мөнх шүүмжлэл сонсож өөрийн бодлоор юуг ч хийж чадахаа байсан.  Хамаатныдаа очоод хагас өдөр болоод ирэхэд л бөөн уур уцаар хоолоо ирж хийсэнгүй гээд л аймар хүн сууж байдаг өөрөө гаргүй юм шиг л…

Гэрээсээ гаргахгүй хоол хийлгэж хүүхэд харуулж цэвэрлэгээ хийлгээд л байлгаж байх санаатай. Ажилд орлоо гэхээр хүүхэд өөр хүнээр харуулахгүй харж чадахгүй гэх юм. Тэгсэн хэрнээ чи нэгжнийхээ мөнгийг ч өөрөө олдгүй гэж аашилна. Яах ёстойгоо ч мэдэхгүй байна гэртээ тэр байхгүй бол хүүхэдтэйгээ сайхан байдаг, хүрээд ирэхээр нь л хамт баймааргүй гарж явмаар санагдаад яасан ч сэтгэл тогтохгүй юм. Үгнээс нь зөрвөл хэрүүл гарна тэр хэрүүл нь чи ядуу амиа тэжээлгээд амьдарж байгаадаа баярла гэнэ. Нэг удаа сайхан ааш нь хөдлөөд нэг сургалтанд суулгах төлбөрийг нь өгөх болов оо тэгсэн би найзийнхаа төрсөн өдөрт яваад ирсэн чинь чи гарсан юм чинь чамайг тэрэнд чинь суулгахгүй гэсэн. Инээдтэй ч юм шэг.

Хэрүүл хийлээ яаж ийж байгаад л миний буруу болж би гутарч үлддэг. Одоо бол харин хүний амьдралд ар гэрийн тус дэм ямар их байдгийг их сайн мэдэрч байна. Би өөрөө хүсэж сонгож эцэг эхдээ төрөөгүй би амьдралыг ингэж төлөвөөгүй шүү дээ яагаад ээж аавын минь амьдралын алдаа миний буруу болж байгаа юм болоо. Энэ амьдралд ямар ч утга учир хайр сэтгэл гэж алга гарах гарц байхгүй юм шиг л санагдаж байна.

Ёстой л тэр дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг чинь л энэ болов уу? Амьдралд хүн ямар байх ёстойг мэдэхгүй юм…

17 Comments

  1. Anonymous says:

    chamd ene horwoogiin hamgiin sn shn buhniig husen mendchilj bn. Chamaig nohor chine hundeldgui blhoor geriinhen ni ch gsn chamd tgjl handaj bga. Yaduu chamaig geh hungui uchraas ted bugd chamd tgj handaj bgama. Ene buh zuild chinii buru bhguiee. Hund bitii muugaa uzuul. Chamd burhan iim shn huuhed beleglesn bn. Tiim blhr huuhdiinhee toloo amidar iim hani ijiltei bsnaas salsan ni deer gj bdj bn. Ene ger bul chinii hair setgeliig hundelku zowhon chini ami amidarliig harad bnshdee tiim blhr ene amidral bishee. Ehendee jahn hetsuu bhl bh ghdee huuhed chine tom blhiin hireer chamd az jargal irne. Harin dahin amidral zohiohdoo bolgoomjtoi handaarai. za chamd anjilt husye

  2. Anonymous says:

    Bi chinii bichsen zuiliig unsaag neg l tiim zalhag zabaan hun tosoologdood baih ym Gertee huuhdee haraad suuh hetsuug bi medne bi ch gesen gertee huuhdee haraad l baij baina

  3. zaya says:

    хэцүү юмаа. яах гэж ингэж амьдардаг байнаа. чи ядарсан залхасан болхоор арга олдохгүй дэмий гутарч, аашлахаас өөр ухаан тархинд чинь орж ирэхгүй байгаа байхаа. чи хүүхдээ 24 цагийн цэцэрлэгт өгч болно шдээ. миний нэг танидаг охин бий ээж нь бүр багад нь нас барчихсан. аав нь архичин. дүү нь гэж нэг танхай тэнэмэл юм. хамаатан садан гээд байх хүн байхгүй. яахав зааж зөвлөх үлгэр жишээ үзүүлэх ээж байхгүй болхоор зөнгөөрөө дураараа шоудаж явж байгаад нэг хачин архичингаас хүүхэдтэй болоод хэсэг хугацаанд хамт амьдарч байгаад салчихсан. гэхдээ тэр охин их мундаг хүүхдийнхээ төлөө сайхан амьдарч байгаа. хүүхдээ бүр 1 настайд нь 24-ийн яслид өгөөд өөрөө зүтгэсээр байгаад гайгүй ажил олж хийгээд одоо дажгүй амьдарч байна шдээ. хажуу өрөө түрээсэлж амьдардаг юм байна лээ. урьдны шоудаж наргиж цэнгэдэг охин биш болсон байна лээ. эмэгтэй хүн ухаажаад зөв амьдраад ирхээр царай зүс нь хүртэл засраад үнэхээр сайхан бүсгүй болсон шүү. 

  4. bb says:

    Bas neg zuil helehee martaj. Hamaatan sadniidaa ochihoor yavahdaa chi yagaad huuhdee avaad yavj boldoggui yum be. tegvel nuhur chin zavtai bgaa hun hooloo uuruu hiigeed idchih blgui dee

  5. bb says:

    tanai nuhriig muu zaluu gej bodohgui baina. Yamar muu zaluu l ajlaasaa irenguuteee huuhdee haraad l chamaig gaduur tenuulj baihav dee. Busgui min uurtuuu dugnelt hii. Naizuudiindaa ochij hov jiv yrij suuhaar ajil turul asuuj gaduur yav. Saihan amidral gedeg chin 2 hunii hamtiin temtsel baidag bolohoos neg n durvun muchuu savchuulj ajillaj neg n angaij suuhiin ner bish sh dee. Bi ch gesen gertee huuhdee haraad suuj bn odoogoor. Gehdee teglee geed nuhruusuu iluu zardal garaghgui yumsan, avchirsaniig n yaj hemnelttei zuv zartsuulah ve gej boddog. Huuhdee 2 taliihaa aav eejiin ali negneer haruulahgui yu. Uur humuust haruulahgui gej baigaa ch aav eej bol uur sh dee.

  6. jims says:

    Чамд бүгд зөв зөвлөгөө өгч байна, ажилсаг цовоо үнэ цэнэтэй байхыг дотороосоо хай, жүжиглэх биш шүү, өө хайсан өрөвдөм амьтан хэнд хэрэгтэй билээ дээ айн

  7. zochin says:

    Хүнд таалагдахын тулд бус өөртөө таалагдахын төлөө амьдар даа бүсгүй минь. Нөхрөөс саллаа гэхэд би яаж амьдрах вэ гэж нэг удаа бод. Нөхөртөө хүүхэд төрүүлж өглөө гэж бус, би өөрөө шийдэж хүүхэд гаргасан тул цаашид яаж амьдрах тухай бод. Миний хүүхдийг төрүүлсэн юм чинь би тэжээж бас хүндэлж явах ёстой гэж ойлгодог Монгол эр хүн ховор доо. Тэгэхээр түүнээс нэг их юм найдаад хэрэггүй. Тэрний оронд чи өөрийнхөө төлөө тэмцэж өөрчлөгдөх нь илүү хялбар юм уу даа.

    Жич. Гэр орон цэвэрлэх хоол хийх бол их хөдөлмөр ш дээ. Эрчүүд бол хэзээ ч ойлгохгүй. Тэгэхээр нөхрийн сэтгэлд таалагдтал сайн эзэгтэй байна гэдэг бол утгагүй зүйл.

  8. Master tulxuur says:

    Гүй тэр бэр гуйх энэ тэр чинь нээг их сүртэй асуудал биш л гэж бодож байгаа байхдаа. Эрэгтэй хүн итгэлтэй биш тохиолдолд бэр мэр гуйх нээг их хойрго ханддагийн. Гэхдээ аяатайхан хэлээд ойлгуулчихалдаа. Эмэгтэй хүнд энэ их чухал байдгийн энэ тэр гээд. Эрэгтэй хүн мэдэхгүй байх нь бий. яг над шиг. мөнгө төгрөгний бололцоо байхгүй болохоор нь тэгээд хойш тавиад аа чимээгүй байвал чимээгүй л явж байя энэ тэр гээл яваад байсан. Харин сүүлдээ сэтгэл санаа шуударсан үед эхнэр яааг чам шиг гомдол тавиад тэгээд өчнөөн жил болчихоод одоо ямар хадаг яндар гээд онигоотойд байлтай биш, ичсэн нүүрэндээ юу яасан гуйх муйх вэ, тэр байтугай суугаад хүүхэд шуухадтай болсон байхад тэр ямар хамаатай юм бэ гээл гүрийгээл байгаа. Гэхдээ үнэндээ цаанаа бол бага зэрэг харамсдаг л юм. Аав ээж маань ч гэж гүндүүгүй улс иймэрхүү юманд тэг ингэ гэж хэлдэг ч гүй би ч санаанд ордоггүй байж билээ.

  9. zol says:

    chi ooroo hicheegeed uzeech hunii ehner shig aytaihan bwal hereldeh zuil chin bagasana shde.sxn hool hiigeed geree tseverleed huwtsas hunariig ni ugaagaad huuhdee sain haraad bhad olon yum yriad bwal tiim nohroor yu hiihew

  10. 111 says:

    shshhs huuhnuud mini dee 2-3jil uyerhej nohorloj bhdaa hunee tanij avahgui dee,terhen uyiin setgel hodlolooroo l buhniig shiidcheed daraa ni gomdolloj zovlon toochij suuh yum.Yumiig anhnaas boditoor harah heregtei shd.

  11. Monroe says:

    манай монгол залуучууд эхнэр хүүхэдтэй болчихоод тэжээж чадахгүй их арчаагүй хүмүүс юмаа. монгол ёсонд золбин нохойг хүртэл ээжид сүү өгөөд авдаг ёс байдгийн. айлын охиныг авгайгаа болгоод ч аваад сууж чадахгүй арчаагүй байиймдаа. эхнэрээ дөнгөж нэг амьд явуулчихад тэжээж байна идлээ уулаа гээл ичмээр

  12. busgui says:

    hamgiin ehleed ooriinhoo tuhai muu bodloosoo salah heregtei er ni huuhed gargaj gert suuh ni emegteichuuded setgeliin hyamral avchirdag gedgiig erchuud meddeggui yum. Huuhed ni dajgui eruul bol tsetserlegt ogood ajild or ingehed yamar bolovsroltoi bilee? ajiltai hamt olontoi baihad chamd ooriigoo goloh demjleggui gej bodoh zavgui bolno. Urgelj ooriinhoo huchind naidaj surah heregtei. Ba busdad sain tusalj bai daraa ni tus ni chamd ayndaa l irne. Humuusiin haraal muu ugiig tooh hereggui shuu amjilt husie.

  13. unguidsen bna says:

    ooroo unguidsen bna shdee guigeed ochhoor ymarch er hun tegnshdee anhnaasaa guuhgui ooroorn guilgah bsiin yduu hoosondoo bish oort chin bgaan

  14. хххххх says:

    уг нь би нөхөрд чин буруу өгөх гэсэн юм гэтэл сэтгэгдэлүүдийг уншаад чиний буруу ч юм шиг санагдчихлаа. гэхдээ чи сэрэглэн өөдрөг үзэлтэй байлдаа залуу хүн байж ядуу гэж дуудуулахгүйн тулд өөрөө хичээ за

  15. id says:

    Hool hiih ger ornoo oodtei avj yvah ur huuhedee osgoh emegtei huniil uuregshdee chi ooro zalhuu archaagui bolhoor hadmuuddaa yduu zuduugeeree duudulj bgaashdee oortoo archaatai bval yu gej zugeer bgaa huniig doromjloh yum be yum yumiig zereg zereg amjuulah heregteishdee

  16. chigeeree l xarj amidar says:

    uuchlaaraai,bi bol ooriin chin l buruu gej bodoj bnaa,uuruu eruusuu ch temtsexgui bna sh dee,yadaj 7 xonog geree tsewerleed saixan xool xiigeed,xuugeed xaraad gereesee garku saixan aashtai nuxruu ugtaad baij boloxgui gej,tegeed xuuxdee tsetserlegt uguud ajil xiij bolno sh dee,xunii umnuus amidarch bgaa yum shig ,garch nargij tsengeed gertee togtoxgui baina gedeg chin bodox l asuudal ,bi tanai nuxriin chin orond bsn bol bas l ix buximdax bxaa,xun ajlaa xiigeed orood irexed n ger oron n muuxai,bas xiisen xool n amtgui bol xetsuu l yum,odoonoos jooxon xicheegeed temtseed ajil olj xiigeed jooxon uudrug amidraasai gej xusej bnaa,amjilt!

  17. зОЧИН says:

    чи ямар инээдтэй баагий вэ дээшээ тэнгэр холч гэх шиг инээдтэй гар вэ чи хүүхдээ цэцэрлэгт өгөөд өөрөө ажил олж хийхгүй юу арчаагүй баагий гэрийн буг хийж нэр хүндээ бараад

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.