Саудын Арабын эрх баригчид санаанд багтамгүй хууль батлах гэж байна. Лалын дээд шүүхийн тогтоолоор батлах уг хуульд арван настай охид гэр бүл зохиож болохоор тусгажээ.
Мөн дөнгөж төрсөн нярай охидыг бусдын гэргий болгон өгөхөд ч хуулиар шийдвэрлэдэг болох юм байна. Хамгийн аймшигтай нь хэрэв найман настай охины эцгээс өөрөөс нь хөгшин эр охиныг нь “гуйвал” тохиролцоонд хүрсэн тохиолдолд гэрлэхэд саад учрах зүйл байхгүй. Гэр бүлийн хуульд төрлийн заалт шинээр оруулж өгч байгаа нь Саудын Араб дахь эмэгтэйчүүдийн эрх хуулийн дагуу “зөрчигдсөөр” байх юм.
Ер нь Саудын Арабт охид, хүүхдүүдийг заавал насанд хүрэх үед нь гэрлүүлнэ гэсэн уламжлал байдаггүй аж. Тэд нийгмийн хувьслаа дагаж үргэлж өөрчлөгдөж байсан ч гадны хөгжсөн улсуудын шахалт, хүний эрхийн байгууллагуудын нөлөөгөөр бага насны охидын гэрлэлтэд хязгаар тавих хандлага өчүүхэн ч гэлээ анзаарагдах болжээ.
Ойрхи Дорнодын энэ улсад охид хэдий залуу насандаа эр нөхөртэй болно төдий чинээ баян, аз жаргалтай амьдардаг гэх эртний заншлаа дагадаг. Сауд Риадын их сургуулийн профессор Мансур Бин Аскарын ярьснаар “Эрт үед Арабчууд дайн, самуунд ялалт байгуулахын тулд “хүчирхэг” гэр бүлийн харилцааг эрхэмлэдэг байсан. Хэдийгээр бага насны охид насанд хүрсэн эр хүнтэй ойртох нь буруу ч нөхөн үржихүй, омгийн хүн ам өсөхөд маш хүчтэй түлхэц өгдөг байсан” гэжээ.
Тэгэхээр энэ зөвшөөрөгдсөн хүчирхийлэл нь нэг ёсны давуу тал болж хувирсан байна. Гэхдээ хамгийн гол нь бэр болж очиж буй охин цорын ганц, давтагдашгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, охидын онгон хальс төрсөн цагаасаа хойш гэмтээгүй байхыг эрхэмлэдэг байна. Энэ нь маш чухал. Эрт гэрлэх нь эмэгтэй хүний организмд нэгэн төрлийн хор болдог ч нөгөө талаараа бусдаас илүүтэй гэр бүлсэг ёс суртахуун суудаг байх нь. Профессор Мансур Бин Аскар энэ талаар Тэр бүл болж буй хос маш ойрын харилцаатай байх ёстой. Нас залуу ч эмэгтэй нь зөвшөөрч байвал тэдний харилцааг гэр бүлийнхэн нь хүндэтгэн үзэхээс аргагүй. Гэрлэхээс өмнө бэр болох эмэгтэй ариун Шариагийн өмнө амлалт өгч, нөхөр болох хүнээсээ өөр эртэй харилцаа үүсгэхгүй байхаар тогтдог” хэмээв.
Хэрэв Саудын Араб улс арван настай охидын гэрлэлтийг зөвшөөрсөн хууль баталбал тэдгээр бяцхан охидын “хаалттай хаант улс” хэвээр үлдэнэ. Араб охид хэтэрхий эрт бэлгийн харилцаанд орсноор тэдний организмд асар их сөрөг үр дагавар авчрах магадлал байдаг. Хэдийгээр охид бэрд гарахыг зөвшөөрч байгаа ч тэдний уг шийдвэрт эцэг нь шууд нөлөөлдөг аж.
Хэрэв охин нь гэрлэхээс татгалзаж, эцгийнхээ шийдвэрийг үл хүндэтгэвэл лалын ариун заншлыг бодож хүчээр гэр бүлийн хүнд нь хүлээлгэн өгдөг гэнэ. Учир нь охин хүсээгүй ч тэнгэрийн зарлиг гэсэн ухагдахуун үйлчилдэг бололтой.
Т.Батсугар
11 Comments
shal teneg ymaa
We do not accept these rumors false for our country, our country & we respect the human rights and our constitution, the Holy Quran.
If this happens it is the work of an individual does not know him nor knows him as the ruler and members of the community .
The Prophet Muhammad, peace be upon his family it’s him, a school of the world in morals and values that maintain the basic rights.
10 arai seruudnee yajdee amjiltgu shdee coliotoiiin tsutsutsu
zailtsan sdanuudaa 10tai ohin avch suuh n tegeed odoo zov bolj taarch bnu uu.ooriihoo ohin,bas duugee hardaa.iim nyalhaar n hunii lalart ogood yavuulhuu.chadhuu ta nar.chadaj bga bol ta nar zugeer l amitanguud.orovdoltoi golognuud bas sanaa bdag baih.
Байдал нь Арабыг л дэмжээд бгаамуу. тэгээд ямар учиртай болоод тэрэвдээ
угаасаа охин хүүхдийн сарын тэмдэг ирсэн л бол түүнийг эмэгтэй хүн болсон гэж үздэг биз дээ. сарын тэмдэг ирж хүүхэд төрүүлэх боломжтой болж байгаа юм чин гэрлэхэд юу нь болохгүй гэж. одооны 10 настай хүүхдүүд арай биш ээ. хэлээ зажилсан аав ээждээ эрхэлсэн хүүхдүүд. гэтэл байгалийн физиологоороо бол том хүн болчихсон охидууд нь хүүхэд тээх чадвартай, хөвгүүд нь хүүхэд хийх боломжтой болчихсон байхад
Chi ter ued humuusig bugdig n savni havdar bainuu ugui yu eruul mendiin shinjilgee higed togtooj bsan gej bodoj bn uu? ugui shde, odoo l bie haa n ovdvol yaav iiv gej baahan yavj baij onoshoo togtooj baigaa bolhoos ter ued ijilhen yumu bur iluu ch baisan baij bolno
ter deer ued ert tordog mongold sawnii havdar emegteichuudiin dund barag bggui bol odoo hojuu gerlej tsoohon tordog ued huuhnuudiin dund savnii havdar barag 20% bolchood bn shd
1950d ond mongold emegtei hun 10 huuhedtei bh n bd l uzegdel blaa odo ued 7-8 huuhedtei hun odoriin od zowhon hodoo oron nutagt 1-2 hon bn shd
yun sonoh osoj urjdeg geed bgz dee . odoogoos 10000jiliin omno 10nastai ohid huuhed toruuldeg 20 nasandaa 3-4 huuhedtei bsn . svvliin ued irgensheed hun torolton ohidoo hojuu gerluuldeg bolson. soel irgensheliin ylgaatai manaid ued l poo paa bolohoos araby.d bol normal
ZA ZA IH SURGUULIIN PH.D NI INGEJ YARIJ BGAA BOL ZUGEER L AIMSHIG,TSUNAMI L GEDEG ENE BH DAA YOSTOI.