Архи дарс, мөрийтэй тоглоомноосоо гараад сайхан амьдралын төлөө хамтдаа зүтгэж яагаад болохгүй байгаам болоо?

Сайн байна уу? Би бас л өөртөө тохиолдоод байгаа зүйлээ бичиж зөвлөгөө авах гэсэн юм. Би 30 настай нөхөртэйгөө суугаад 2 жил болж байна. Суугаад эхний 3 сар сайхан жаргалтай байлаа. Тэгээд удсангүй жирэмсэн боллоо. Гэтэл тэр цагаас хойш нөхөр минь шөнө дөлөөр ирэх нь ихэсэж архи дарс ууж ирдэг боллоо. Энэнээс нь болж би хямарч иртэл нь хүлээж уйлж сэтгэл тавгүй байдаг байснаас болоод нэлээд том гэдэстэй болсон хойноо зулбачихсан. Тэгсэн ч би бүгдийг хамтдаа даван туулна гэж нөхөртөө итгэж одоог хүртэл хамтдаа байна.

Бид өнгөрсөн өвлийг эв найрамдалтай өнгөрүүлсэн. Тэгтэл сая хавраас дахиад л өдөр бүр оройтож архи дарс ууж ирэх боллоо. Тэгтэл би саяхан нөхрөө мөрийтэй тоглож байгааг нь мэдлээ. Намайг жирэмсэн байх үед ч мөрийтэй тоглож байсан болж таарж байгаам. Мөрийтэй тоглоод мөнгө олох нь битгий хэл олсон бүх мөнгөө дээрээс нь мөнгөнөөс гадна өөрийн амьдралынхаа хамгийн үнэтэй эрхэм зүйл үр удмаа алдчихаад тэр хүн яагаад хашрахгүй ухаарч ойлгохгүй дахиад мөрийтэй тоглож байгаам болоо оо?

Би энийг яаж ч ойлгох гээд үнэхээр ойлгож чадахгүй бас уучилж чадахгүй байна. Энэнээс өөр юу ч байсан би уучилж ойлгож чадна. Эрэгтэй хүн нэг мөрийтэй тоглоод эхэлсэн бол гарна гэж байх уу? Тэгээд одоо бид 2н амьдардаг байр миний байр юм л даа. Нөхөр маань энэнд их эмзэглэдэг. Эрэгтэй хүн гэрээ бэлдэж эхнэрээ гэртээ аваачих ёстой гэж байнга л ярих юм. Тэр нь зөв ч тэрнээсээ болоод хурдан мөнгө олохын тулд мөрийтэй тоглоомыг сонгож байгаа хүнийг би үнэхээрийн ойлгохгүй байна.

Уг нь манай аав ээж ч тэр манай хадмууд ч тэр хэн хэн нь бидний амьдралд оролцдоггүй 2лаа тусдаа сайхан л баймаар санагдах юм. Тэгтэл өөрийн байр биш гээд ердөөсөө гэртээ сэтгэл нь тогтохгүй байх шиг байна. Энэ тийм хэцүү зүйл байдаг юмуу эрчүүдээ хэлээд өгөөч, надад зөвлөөч. Надад баян тарган биш хайр халамжтай нөхөр хэрэгтэй гэж хэд ч хэлээд ер ойлгохгүй юмаа. Би яах ёстой вэ? Яаж энэ хүнд ойлгуулах вэ? Архи дарс, мөрийтэй тоглоомноосоо гараад сайхан амьдралын төлөө хамтдаа зүтгэж яагаад болохгүй байгаам болооо?

56 Comments

  1. ддд says:

    мөрийтөй тоглоомонд донтсон хүн мөнгөө алдасны дараа маш их сэтгэл гутралд орж сүнс сүлдгүй болдог хүнд худлааа ярихийг дээд зэргээр үзүүүлдэг гөлийсөн бодлогшорсон байдалтай гэр орон эхнэр хүүхэдээ мартан хар нүхрүү унадаг юм энэ донгоос гарах арга бараг байхгүй гэхдээ хэд хэдэн сайн хожилын дараа сэтгэл тайвширдаг юм шиг байгаа юм- ер нь сэтгэл зүйчтэй уулзаж зөвөлгөө авах хэрэгтэй аль эсвэл хожсон хожилоо хамгаалж сурах хэрэгтэй гэж хэлээд бай хамгийн аймшигтайн хүнээс мөнгө зээлээд тоглооод алдасны дараа тэр өрөөө дарахын тулд гэр орон эхнэр нөхөр хамаатан садангаасаа худлаа ярих хулгай хийх замаар мөнгө олоод тоглон алддаг—— чи мөрийтөй тоглоомчин байснаас арихчин хүүхэнчин байхгүй яавдаа гэж хажуудах хүн чинь боддог юм гэр орон баяр баясаглангүй болж үр хүүхэд нүдэн дээ гунигтай нүүрэндээ баясалгүй болж байна гэж хэлээд бай

  2. Байлаа тоглогч says:

    Сайн байна уу. Чамайг болон нөхрийг чинь сайн ойлгож байна. Учир нь энэ зовлонг би өөрөө бие сэтгэл эд хөрөнгөөрөө мэдэрсэн хүн учраас энэ хэдэн өгүүлбэрийг бичиж сууна. Мөрийтэй тоглоом сүүлдээ өвчин болчихдог юм. Салгахад маш хүнд шүү. Би өөрөө ийм байсан хүн эд хөрөнгө , ажил төрөл , нэр хүндээ уландаа гишгэчихдэг юм. Хүн өөрөө ийм хэмжээнд хүрсэн эсэхээ мэддэггүй юм. Зөвхөн алдсан мөнгөнийхөө хойноос явсаар сүүлдээ өвчин болсноо ухаардаггүй юм. Энэ сүүлдээ гэмт хэрэгтэн болгоно эсвэл амийг нь аваx болно. Чи өөрөө яаж гуйгаад нэмэргүй уурлах тусам бүр адарлаж тоглох гээд бхйдаг юм. Хамгийн зөв сонголт бол орчноо соль гадагшаа яв хэсэг хугацаанд мөнгөний үнэ цэнийг хүнд ажил хийж мэдрүүл бас дээрээс нь бясалгал хийлгэ. Би ингэж өөрийн эхнэр хүүхдүүдээ өнчрүүлэлгүй үлдсэн юм. Гэвч энэ зөвхөн миний туршлага шүү хүн хүн өөр болохоор хэлж мэдэхгүй юм. Шар хадны нэг тасаг бхйдаг гэсэн түүнд хэвтүүлж сэтгэл санааг нь засах арга байдаг гэж сонссон. Гар утасны дугаарыг нь соль ярьдаг хобогддьг хүмүүсээс нь холбоог тасал энэ хүний ирээдүй та 2ын амьдрал зөвхөн чиний гарт бий. Хүмүүс энэ зовлонг ойлгохгүй сал гэх болнл. Гэвч даваад гарч болдог юм би засарсан хүн. Гэхдээ маш хүнд шүү гүн орсон бол хугауаа хэрэгтэй. Хүмүүсийн хэлснээр салах бол амархан гэхдээ нөхөрт чинь чамаас өөр ойлгох хүн байхгүй гэдгийг сана

  3. Busgui says:

    Миний нөхөр бас сүүлийн 6, 7 жил тоглож байна. Бид суугаад 10 гаран жил болж байна, одоо 2 хүүхэдтэй. Өөрийн чинь бичсэнээс харахад нөхөр чинь тэгтлээ их донтоогүй юм шиг санагдлаа, яагаад ч юм мөрийтэй тоглоомчны жинхэнэ дүр төрхийг мэдэж амжаагүй, үнэхээр хэцүү үе дээрээ арай л очоогүй юм шиг санагдлаа. Чамд чин үнэнийг хэлэхэд энэ бол үнэхээр том гамшиг. Гэхдээ чамд өөрийн гэсэн сонголт байгаа л байх, миний хувьд би бүх гашуун үнэнтэй нүүр тулж байсан мөртлөө одоо болтол нөхрөөсөө салаагүй л байна. Олон юм үзнэ дээ. Хэдэн ч хоногоор алга болно, ээмэг бөгжийг чинь бүгдийг нь үрэн таран хийнэ, гар утас, I pad, машин гээд л донтсон үедээ юу ч хийхээс буцахгүй, юу ч гэж худлаа хэлнэ. Хүүхний асуудал ч гаргана. Надад гутрах үе маш их гардаг. Гэхдээ юу намайг торгоогоод байлгаад байдгийг би өөрөө ч ойлгодоггүй юм. Яахав намайг хүмүүс амьдралаа үрж байна гэдэг л юм. Тэдний эцэг эх нь ч миний тэвчээртэйг гайхдаг. Анх зүв зүгээр байхад нь суучихаад, одоо биеэ ч татаж авч чадахгүй байхад хаяад явна гэхээр болж өгөхгүй л байна. Энэ чинь өвчин шдээ гэж бодохоор л, хүн хавдар тусаад хэвтэрт орсон ханийгаа хаяад явдаггүй биздээ? Хаана ч юм нэг газар миний ханийн тоглоомонд орсон учиг байгаа л байх, тэрэнд би ч гэсэн тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн л байх гэж л боддог. Би л лав хүнийг архинд ч бай, хар тамхи, тэр байтугай зүгээр тамхинд хүртэл орох шалтгаан байдаг гэж боддог. Үнэндээ бүсгүйчүүд бид нарт маш их учир байдаг шүү дээ. Бидэнд гэр бүлийн ухаан, боловсрол маш дутмаг байдаг. Өөрсдийгөө л зөвтгөдөг, үнэндээ бидний ааш араншин, хандлага, итгэл, хүндлэл маш хүчтэй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй л байх. Магадгүй донтсон нэгнийг ч эмчилж чадахаар шүү. Миний хувьд өнөөдөр хүртэл нөхөртэйгөө хамт тэр кодлож архинаас гаргадаг орос эмч дээр очиж уулзлаа. Тэр хэдэн зуун мөрийтэй тоглоомчдыг гаргасан гэж байна, гол нь тухайн хүнээс өөрөөс нь л болдог. Үүнийг манай нөхөр ч сайн мэдэж байгаа, намайг зовоож байгаагаа, цаг хугацаагаа үрж, амьдралаа урсгаж байгаагаа ч мэддэг байх гэж би боддог. Тэр шаналгаа нь улам л лавшраад байх шиг мэдрэгддэг. Надад нөхөр маань гэртээ байгаад, бид хүүхдүүдтэйгээ тоглоод, хамтдаа дуу аялан хоол хийгээд инээлдээд байж байхад би хамгийн жаргалтай эмэгтэй шиг л санагддаг. Энэ бүхнийгээ би яахаараа зүгээр нэг тоглоомны дон гэдэг өвчнөөр солих гэж? Нэг удаа найз маань намайг “заа, чи ч яахад угаасаа хүлээн зөвшөөрчихсөн хүн. Нөхрийгөө яаж байсан ч чи хүлээн зөвшөөрдөг биз дэ” гэ хэлж байсан. Яг үнэндээ бол би хүлээн зөвшөөрөхгүй байгаан. Зүгээр сууж байгаад амьдралын маань аз жаргалыг булаахыг, хүүхдүүдийг маань аавгүй болгохыг, нөхрийн маань ухаан санааг урж идэхийг би тэр муу Покерт зөвшөөрөхгүй. Би эцсээ хүртэл тэмцэнэ, тэмцэхдээ харин өөрийгөө сэтгэл гутралын өвчтэй, үглээ яншаа, үнэ цэнэгүй, өөртөө анхаарал тавьдаггүй, хартай авгай болгочилгүй, зөв аргаар, нөхөртэйгөө хамт өөрийгаа хайрладаг болгохын төлөө тэмцэнэ. Би ингэж л боддог, хэн нэгэнтэй зовлонгоо хуваалцах гэхээр бүгд л “САЛ” гэдэг учраас би зөвхөн номтой зовлонгоо хуваалцаж, бусад найз нөхөдтэйгөө бол жаргалаа хуваалцаж амьдрах болсон. Бүсгүй минь чи ухаантай байвал амьдрал өөрөө чамайг хайрлаад ирнэ гэдэгт итгээрэй. Гэхдээ маш зөв ухаалаг байхгүй бол хүмүүсийн хэлдгээр орон гэргүй хоцорно шүү. Нөхөртөө бага багаар итгэл өг, чин сэтгэлээсээ хүндэл, тэр хүн тоглодог эсэх хамаагүй зүгээр л хүндэл. Чадахгүй байвал ядаж хүнийх нь хувьд хүндэл. Надад бүр хүндлэх өчүүхэн ч мэдрэмж байхгүй болчихсон үе байсан. Магтах ширхэг ч зан чанар олдохгүй байсан. Гэхдээ өчүүхэн байсан ч хамаагүй талархах сэтгэл автоматаар өөртөө суулгаад л байхаар аяндаа тэр хүн давуу талтай болоод ирдэг юм байна лээ. Би өөрөө мэдэрсэн, сайжирч байгааг нь харсан болохоор өнөөдөр ийм итгэлтэй болчихоод байж байна даа. Гэхдээ энэ бүх хугацаанд нулимс ч, цаг хугацаа ч, мөнгө ч хайр найргүй урссан даа. Бид бие биендэ сэтгэлийн тэнхээ өгөх ёстой гэж би боддог, тэрнээс биш салах бол хамгийн амархан бөгөөд амиа бодсон шийдвэр гэж бодож байна. За аз жаргал хүсье бүсгүй минь. Чамд бурхан гэнэтийн бэлэг барих гээд боодолтой аз жаргалаа хадгалсаар байгаа гэдэгт битгий эргэлзээрэй.

  4. inaak says:

    hi zaluusaa bi ene huuhend huuhedgui bol erthen salaad amidralaa bodoo gej helmeer bna.bi nohorteigee suugaad 6jil bolj bna.mon l toglohoo bolino bi ene huniig zasaj avnaa gej yavsaar 2 huuhedteich bolson.negent togloj ehelsen l bol garnaa gej ugui yum bilee.salaa sal.daanch bi haramsaltai ni anh toglodog gedegiig ni medeegui suuchihsan huuhedtei bolchihson yum daa.huuhed gargaad zasrana saihan amidarnaa gevel anduurch bna daa ho.het neg ch gesen emegtei jargaj yavaasai daa.suu dee.minii duu bsan bol shuud chamaig hucheer ch bolson salgah yumsan.horvoo deer

  5. ginger says:

    Ta ur huuhedgui bol erthen nohroosoo sal. Manai nohor bas togloomd dontson gehdee moriitei togloom bish computeriin togloom…hehe. yahav neeh surtei ih mongo ureed baihgui ni moriitei togloomnoos oor ch eronhiidoo tostei baiha. jaahan bandi nartai niileed toglod yavchdiin. eniig unshihad mash ineedtei baij magadgui ch unendee bol ineedem bish gashuun unen. bid 2 1 huuhedtei bolhoor bi huuhdee bodood nohroosoo salaagui. Odoo bodohnee erthen hayaad yavsan bol buur shaldaa buugaad gudamjind garahaaraa ooroo uhaarah baisan baih.  

  6. sanaj yav says:

    er n hezee ch iim hun zasradaggui.bi odoo 33 nastai.buh erchuudiig aavtai adilhan geed buur baga b.haas tarhind suusnaas bolood odoo boltol huntei suugai yavna da.Manai aav guai odoo 58 nastai odoo ch gesen muriitei togloj arhi uuj irj agsam tavij l b.a zarimdaa uhmeer sanagdah ue zunduu. eej duu 2 maan hund uvchtei bolohoor yajch chadahgui um du.tegeheer bi chamd u gej heleh geed b.a be geheer sal.iim hun hezee ch hezee ch zasardaggui um.unuudur bi duu naraaniihaa amidraliig garin n ganzgand huliin duruund n hurgechih umsaan geed amid yavj b.a chi huuhedtei bolbol zasrah b.haa gej hezeech hezeech bitgii naid ulam l amidraliig chin tam bolgono. bi eejde gomdoj yavdag yagaad iim huntei udii boltol amidarsan um boloo gej bas burhanaas asuudag.harin chi aztai b.a chamd zuv songolt hiih bolomj yag umnu chin b.a SAL.odoo bodohnee eejid maan ingeed zuvluud uguh orchin n b.san ch boloosoi.

  7. goel says:

    ee yamar ch hetsvm dee. ehleed uurtei ni yariltsaad vz l dee. gehdee l muriitei toglodog hvmvvs garna gdg bol hudalaal bdgim bnlee dee. tanai hvn chini er hvn baij yasan uudrug bish zaluu bee. toglom erguuled yawj bh nas uu. amidrala ulam yaj tsetsegluulej ur hvvhedtei bolj saihan amidrhiigl hvsmeer yum daa.  uuchlarai. joohon archaagui er hvn yumaaa..

  8. Бодол says:

    Заяа тавилан чинь хөтлөдөг юмдаа тэгээд, салж чадвал зүгээр л байх

  9. ò says:

    ×È ÁÀÉÐÀÀ ÀËÄ×ÈÕÀ ÄÀÀ.ÎÐÄÝÐ ÍÒÐ ÝÝ ÎÄÎÎÕÎÍ ÍÓÓ ÍÀÀÄÀÕ ×ÈÍÜ ÇÀÑÐÀÕÃ¯É ÄÝÝ ÑÀËÀÀ ÑÀË

  10. martahgui says:

    bairand zovsonuu bairiig chini ooriin ner deer bolgoj togloh geed L hudlaa mayglaad bgaa yum bishuuu

  11. Ailiin hvv says:

    Neereel zasrah shinjgui yum bna le manai  aav odoo 50 tai. Iim gert amidrah  Bol zugeer l tam.

  12. Ailiin hvv says:

    Manai aav gej bas neg donton. Dunguj saya 10 saya tugrug aldchihsan ah bid 2 baahan hunees zeeleed uriin tulluu.zugeer l novshiin har darsan Zuud bnga heruultei gert nadtaii yarij bgaa zuils n poker, manai aav suuliin 6 jil togloj bna niit hagas ter bum tugrug aldsan manaih companynaach aldsan, odoo erkh bish bairtai bna. Ah maani nadtai hamt business hj bgaa yum. Bid nar Urid n setgel amar taiwan ajil turuluu hgeed yavdag bsan. Aaviigaa mash ih uzen yaddag bsan. Gehdee novsh gej medehgui yum a. Aaviin nzuud gej odoo bugd l novshnuud yum bna le, yur n Nz gej bdaggui yum bna le de. Odoo bi zugeer ahtaiga business e sain hj bgaad hurdan tusdaa garahgui bol

  13. zaya says:

    чиний байр чинь асуудал болоод байгаа бол байраа нөхрйийнхөө нэр дээр болго. яаж вэ гэвэл ааж ээжээс чинь та 2ийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөд бэлэглэж байгаа та 2ийн дундынх болго. аав ээж чинь энэ байрыг өөрсдөө өгсөн болго. чи яахав дээ өрөнд ороод өөрийнхөө байрыг алдсан болгож жүжиглэдэг ч юмуу. миний хувьд ийм арга байна. тэрнээс донтсон хүн, энээ тэрээ, сал сарни гэхгүйээ. амьд хүн аргатай арга нь олдоноо. 

  14. lol says:

    yum medehgui humuus hudlaa sal sal geed bh yum. manai nuhur bas ih udaan 2 jil garan muriitui togolson. uhaantai hun bol garchihdag l yum. bi togloj bh ved ni horidoggui bsan meddeg hernee. chamdaa itgej bnaa zarim neg humuus shig tegej dontohgui minii hani uhaantai gej l haaya heldeg bsan. gevch odoo neg ch togoldoggui l yum daa.

  15. Anonymous says:

    сайн ярилц л даа энэ замаасаа гархгүй бол 2 тийшээ болоё гээд л… хүн алдаж онож л явдаг биз дээ тэр найз нөхдөөс нь салгаад, утасны нь дугаараа өөрчлөөд шинээр эхлэе гээд л ярь л даа юм л бол сал сал гээд байвал утгагүй биз дээ.

  16. bi zon bilegch says:

    naadhaasaa sal…!!!!!!!!!!!!!! naadah chine neg l odor moriitei toglom toglood mash orond orchloo iim tim gej chamaig hoshgiruulaad bair-g chine zaruulaad gol garaad alga bolood ogno. jahan bodoltoi l bgarai da herev amidraya gej bodoj bga bol…….naad bairaa eej aav bolon oor busad dotni hunii ner deer davhar bailga., chamaig alaad bair avchih ch yum biluu. yor ni dontson yumus yu ch setgej medne……..

  17. bebe says:

    Зүгээр болохыг нь хүлээгээд л байвал нэг л өдөр эргэж хараад элгийг чинь дэвтээх хүүхэд байхгүй, дулаан тухтай гэр байхгүй болох байхдаа. Мөрийтэй тоглоомноос гарах их хэцүү шүү дээ. 

  18. saraa says:

    Huneesee bolno, eregtei gelgui emegtei humuus hurtel dontson bdag. az bolohod bi l lav bish yum bna lee. urid ni bi casino herhen ajilladag talaar 3 ch nom unshsan, tegeed uchriig oilgoson uchraas heden ch udaa casino yavaad ch gambling sonirhohgui yum bn alee. hamgiin uitgartai gazar.

  19. Бүсгүй says:

    Чиний бичсэнээс харвал танай нөхөр нэлээн орсон юм шиг байна даа. Энэ бол нэг төрлийн сэтгэцийн өвчин. Бага дээр нь бол чи хичээгээд эсвэл танай хүн өөрөө ухамсартай, ухаантай, сэтгэлийн тэнхээтэй хүн бол засарч болно. Харин гүнзгий орсон бол нэлээн сайн мэргэжлийн сэтгэл зүйч эмч нар л засаж чадвал чадна, чадахгүй бол чадахгүй. Чи болоод эцэг эх нь хэн ч бай наад хүндээ тусалж чадахгүй. Яг хар тамхи, архи өөр юу байдгийн мансууруулах донгийн төрөл шүү дээ. Асар баян хүн тоглоомонд донтоод хамаг амьдралаа алдаад сүүлд нь LKW ачааны машины жолооч хийж байсан хүнийг харж л байлаа. Сүүлд сонсох нь амиа хорлоод боож үхсэн гэсэн. Олон баларсан хүнийг мэднэ дээ. Тэхдээ бас аятайхан тоглоод зохицуулаад, зүгээр зугаацаад явдаг хүмүүс ч олон байдаг. Чиний өөрийн шийдэх л хэрэг юм даа. Өөрийнхөө сэтгэл зүрхийг сайн чагна. Наад хүн чинь хувь хүний хувьд ер нь хир сэтгэлийн тэнхээтэй, ухаалаг хүн юм, засрах найдлага бий болов уу гээд нэг сайн хараад шинжээд үз. Байрны асуудал дээр хэлж байгаа үгнээс нь харвал тийм ухаалаг хүн биш л бололтой. Дээрхи хүмүүсийн ихэнхи нь засардаггүй юм гэж бичсэнийг харж байгаа биз дээ. Наад хүн чинь өөрөө хэчнээн больё, энэ бол буруу гээд ухаараад байгаа ч гэсэн ӨВЧИН шүү дээ. Хүн өвдчихөөд би эрүүлээ гээд мянга хэлээд эмчлэхгүй л бол эдгэрэхгүй л биз дэ? Хараад байхад манай монголд бол аятайхан зугаацаад хэмжээндээ тоглоод явдаг хүн бараг ховор доо. Өөрөөр хэлбэл тоглох соёл байхгүй. Мөнгө олох гэж тогловол харин хэзээ ч хожихгүй шүү. Үр дүн нь эцэстээ нойл. Энэ бол ёстой ХУУЛЬ. Харин зүгээр мөнгөний төлөө биш зүгээр зугаацах зорилгоор тоглодог хүмүүс бол хаяа хожоод хаяа алдаад, алдсан ч тэрийгээ тоохгүй. Угаасаа мөнгөний төлөө биш болохоор хожсон ч алдсан ч сэтгэл нь шунахгүй, шархлахгүй. Өөр бас нэг зөвлөх юм байна. Эмч, сэтгэл зүйчээр яваад бүтэхгүй бол (гэхдээ нөхөр чинь үнэхээр больё гээд өөрөө хүссэн тохиолдолд шүү) аль сайн лам, бөө, үзмэрч гээд далд ухамсарт нөлөөлөх хүмүүст ханд. Ер нь сэтгэцийн өвчин гэдэг чинь хүний далд ухамсартай нягт холбоотой байдаг юм шүү дээ. Тэгээд бүтэхгүй бол салсан нь зөв болох байх даа. Чи өөрийнхөө зүгээс тэр хүний төлөө хийх ёстой юмнуудыг бүгдийг хийсэн. Сүүлд бодсон ч харамсахгүй. Амьдралаа өөрөөр эхлээд, өөдрөг сайхан, жаргалтай амьдар. Наад хүнийхээ үйлийн үрийг хамтдаа үүрэх хэрэг байхгүй. Хүүхдээ алдаад хангалттай зовсон биз дээ? Харин наад хүнээ хувь заяанд нь даатгаад орхи, чамд ямар ч буруу байхгүй.

  20. Me says:

    her ih mongo aldsanaasaa bolno. Aldsan hun arvan tamtai gej ih mongo aldah tusmaa hetsuu yagad gevel zygeer harj baigaad zovj olson mongoo hiisgechihsen hun martah chadahgui yag ter argaaraa erguulj olohiig husne noir n ch hurehgui . Baga mongo aldsan bol gaigui zasaad avch bolno. Ooriinhoo mongonoos gadan busad une tsenetei yumaaraa toglood ehelsen bol esvel ih hemjeenii or zeel taviad toglood ehelsen bol zasaj avna geheesee iluu yadaj l tur hugatsaagaar salah heregtei yadaj sehee avagldee. Ternees 1 odriin heruul uilj unjaad zasardag yum bish shuudee

  21. lu bayn says:

    neg toglood ehelsen bol barag garch chadahgui;chi oroh orohgui bolno shuuu
    bairtai boloh gej togloj bgaa gedeg ni hudlaaa shuuu. chamaig bolon ooriigoo huurch bgaaa yum gedgiig hatuu anhaar. sain yriltcaj uzeed bolohgui bol …… hairan zaluu nas chini ongorno shuuu

  22. zochin says:

    manai nuhur neg heseg togloson. gehdee odoo ogt toglohoo bolison. huneesee bolno, bas niilj bgaa humuusees ih boldog yum  bna lee, toglood udaagui, sonirhliin mayagaar togloj bgaa bol zasarch boloh baihaa. 

  23. ×èíãèñ says:

    ñàëààä íàä äýýð õ¿ðýýä èð áè áàñ îõèíû îðäíûõ 10 æèë ìºðèéòýé òîãëîæ áàéíà. ãýõäýý áè òýð íºõðººñ ÷èíü àðàé ººð çºâõºí íàéçóóäòàéãàà òîãëîäîã íýã óäàà 500 ìÿíãààñ èë¿¿ òîãëîõã¿é ä¿ðýìòýé. áàñ õî¸ð ÷ îðîí ñóóöòàé 2 ýõíýðèéí 4 õ¿¿õýäòýé. ÷è äàæã¿é á¿ñã¿é øèã áàéíà. òààëàãäàâàë 3 äàõü ýõíýð ìèíü áîëîî÷ äýý. îäîî öàãò ÷èíèé íàñàí äýýð ãàéã¿é íºõºðòýé áîëîõ õýö¿¿ ø¿¿ äýý. ìèíèé ýõíýð õ¿¿õä¿¿ä íàäàä áîëîí áóñäàä ìèíèé òàëààð õýçýý ÷ ãîìäîëëîæ áàéãààã¿é á¿ãä ë íàìàéã õ¿íäýëäýã þì. ×àìä àìæèëò õ¿ñýå. õ¿ñâýë õîëáîãäîîðîé

  24. women says:

    huuhedteei bolohoosoo umnu salah uguigee shiideerei

  25. ttt says:

    yasan usan tolgoi ve chi. ene buh hun heleed bh-d. naad nohoroo hay. negent ortson bol duusaa. avralgui

  26. Zulaa says:

    Chi teneg yum uu? Hun bairtai bolohiig husdeg baihad belen yuman deer jargaj chadahgui naad tenegee hoogooch ! Yum huuhed gargah hooj yawuul ! Nudee nee Olon saihan oldonoo. Ireeduigee bod. 

  27. id-d eegii says:

    huue bair gehgyi yaah yum 1uruu 50saya bolood baihad ter muruuchin ene ehneriihee bairiig aldchihval chi avaad uguh yum bish biz dee ediin shunaltai gene yy heden hyn bair uuriin gesen orontoi boloh gej hynii nutagt tamaa tsaij yr hyyhed ar gereese hol bgaa bilee yumaa bodoj bich za yuu

  28. Arabiin shah says:

    Jujugchin Batzaya yalaa togloj baigaad l amidralaa aldsan zuragtaar xarsan bizdee amidral ni Avax umgui ter saixan xani ijil ur xuuxed iron bair bugd baixgui. Xashaand xuiten shavar baishind amidarch baisan shuu dee 25 TV tanaid honigoor…… Zasarahgui ee ene bol 100% unen shuu

  29. Anonymous says:

    Jujugchin Batzaya yalaa togloj baigaad l amidralaa aldsan zuragtaar xarsan bizdee amidral ni Avax umgui ter saixan xani ijil ur xuuxed iron bair bugd baixgui. Xashaand xuiten shavar baishind amidarch baisan shuu dee 25 TV tanaid honigoor…… Zasarahgui ee ene bol 100% unen shuu

  30. mongoo says:

    minii dyy khamgiin problem bolj b.gaa zyiliig khondson b.naa.egch ni odoo yag chamtai ijil zoblon minii ger byld tulaad b.na.togloomoo songoxuu ger byliin amidralaa abch yldekhyy gedeg songoltiig hiij chadah uhaan 50 nas hyrsen hynd b,hgyi b.na geed chi bodood yz dee.ohin mini erthen ooriigoo l bod .oor yamar ch songolt b,hgyi, garts b.hgyi.egch ni odoo ene gartsiig l songono.ene bol neg torliin obchin.chi emchilj diilehgyi.

  31. toglogch says:

    hulgaich nartai togloj bgaa yum chin yaj hojih yum yaj zub yum bodoh yum.geriin daisan hundlungiin hunees dor bdag gej aab eej chin helj bgaagui yumuu

  32. DONTON says:

    MORIITEI TOGLOOM BOL HAMGIIN SAIHAN ZUIL SHUU BUGDIIG TAWIAD TOGLOH BAS SAIHAAAAAAAN

  33. er hvn says:

    don don bi lab salj chadahgui baigaa en da ho

  34. zochin says:

    Миний нэг танил мөрийтэй тоглоод амьдралаа алдсан даа. 2 хүүхэдтэй эхнэрээсээ салсан, хүмүүс дунд нэр хүндгүй болсон. Хоёр ч танил тэгсэн юм байна. Тэд чинь ‘одоо л яг хожоод хамаг алдсанаа эргүүлж авах гэж байгаа юм шиг санагдаад байна’ гээд л тоглоод байдаг гэсэн, эхнэр нь тэгж байна лээ. Гэртээ тогтохгүй, үр хүүхэддээ халамжгүй, олсон орлогоо тоглоомонд дуусгадаг, тэгсээр байгаад эхнэрүүд нь салах өргөдөл өгөөд салсан даа. Манай нөхөр тоглоомонд дургүй, архи уудаггүй, тамхи татдаггүй. Тэгж явах боломж ч байхгүй юм чинь. Багаас хатуу хөтүүг туулж, олон дүү нартай өсөөд, одоо толгой дотор нь эцэг эхээ яаж халамжлах вэ, дүү нартаа яаж нэмэр болох вэ, эхнэр хүүхдээ яаж олигтой авч явах вэ гэдэг бодол эргэлдээд тоглоомонд донтож явах зав ч байдаггүй юм. Тэр донтсон нөхдийг хараад байхад ар талдаа тийм санаа зовох асуудалгүй, маниас дээр боломжтой хүмүүс тэгсэн байдаг. Танай нөхөрт санаа зовох юм алга байна. наадах чинь онцгүй хүн байна, амьдралын арчаагүй. Танай ээж аав юу гэж байна. Ээж аав, эгч ах сал гэж байвал бараг салсан нь дээр дээ.

  35. zochin says:

    Миний нэг танил мөрийтэй тоглоод амьдралаа алдсан даа. 2 хүүхэдтэй эхнэрээсээ салсан, хүмүүс дунд нэр хүндгүй болсон. Хоёр ч танил тэгсэн юм байна. Тэд чинь одоо л яг хожоод хамаг алдсанаа эргүүлж авах гэж байна гээд л тоглоод байдаг гэсэн, эхнэр нь тэгж байна лээ. Гэртээ тоготхгүй, үр хүүхэддээ халамжгүй, олсон орлогоо тоглоомонд дуусгадаг, тэгсээр байгаад эхнэрүүд нь салах өргөдөл өгөөд салсан даа. Манай нөхөр тоглоомонд дургүй, архи уудаггүй, тамхи татдаггүй. Тэгж аывах боломж ч байхгүй юм чинь. Багаас хатуу хөтүүг туулж, олон дүү нартай өсөөд, одоо толгой дотор нь эцэг эхээ яаж халамжлахав, дүү нартаа яаж нэмэр болохов, эхнэр хүүхдээ яаж олигтой авч явахав гэдэг бодол эргэлдээд тоглоомонд донтож явах зав ч байдаггүй юм. Тэр донтсон нөхдийг хараад байхад ар талдаа тийм санаа зовох асуудалгүй, маниас дээр боломжтой хүмүүс тэгсэн байдаг. Танай нөхөрт санаа зовох юм алга байна. наадах чинь онцгүй хүн байна, амьдралын арчаагүй. Танай ээж аав юу гэж байна. Ээж аав, эгч ах сал гэж байвал бараг салсан нь дээр дээ.

  36. Tga says:

    Naadahchine doh tussanaas doloon dor. Salsan ni deer shv. Hudlaa shaltaglaj bgaad bairnii order shiljvvlj bgaad togloh nohor bn da sal

  37. Onam says:

    Эр хүн байраа бэлдэхгүй ч юм уу эхнэрийнхээ орлогоор явахад аймшигтай. Би яг нэг жил орчим тэгсэн. Одоо бол хувийн харилцаанаасаа бусад бүх зүйлээ л шийдчихлээ. Гэхдээ тоглоом сонгоогүй ээ..

    Ямардаа ч байр, орлого гэх мэт дээр үнэхээр сэтгэлийн гүн дарамт шүү.. Эхнэр юу ч хэлэхгүй сайхан хандаж байсан ч дотор маш хэцүү.. Тэр тусмаа маргаан энэ тэр бүрд байр орлого үргэлж санаанд ороод хүндээ..

  38. khas says:

    hi busgui min chi sain bod yariltsaad uz gexdee barag salsan n deer bizde amidral urt shuu de

  39. zochin says:

    Nohor ni moriitei togoldog bsan gej bgaan. Bvr anh jiremsen bhad ni l toglodog. Tegeed bvh yum aa aldaad bvvr yu ch vgvi bolson hoinoo neg yhaarsan gesen. Tegehed mash ih tewcheer gargasan gesen de ter egch. Mash hetcvv bsan geed l yarij bsan. Tegeheer neg dontochihooroo hetcvv bdg yum bish vv. 

  40. Anonymous says:

    bi chinii baidliig sain oilogj bnaa, hamt amidraad bas ur huuhdee aldsan emegtei hun ih emzeg setgeliin zovlontoi yavdagiin, bi ch gesen 6 sartai jiremsen baihdaa huuhdee aldaj mash ih zovlon edelj bainga uildag bsan, tegeed nohor maani taitgaruulj halamjilj gaigui bolson, tegeed ter hund ooriin unetei tsag hugatsaa bie setgelee ogch deer ni tiim hetsuu um uzchiheed salna gehed minii huvid hestuu l sanagdaj bna, hervee nohor chin uhamsartai hun bol togloj bgad zalhaad um u oilgood garch boloh l um, toglood her udaj bgaan um boloo, chi odoonoos tarhiig ni ugaah uahmsarluulah zuiliigsain yariad ter moriitei toglodoggazar ni ochood hamt toglood bga humuustei ni uulzad esvel moriitei toglood buh uma aldsan huntei uulzuuldag ch um u negtemtseed uchirlaad nohriinhoo araas odoo sain yavaad uz de ur dun garah ch um biluu, bolhoso bolohgui hurtel yavaarai, uhaarah baihaa bi tegj litgej bna,ternees chinii bairand bgada setgel ni oor bolson um bush baihaa,

  41. Chertyonok-d says:

    Manai nuhur law garsan, sh dee her ih orsnoosoo l boldog bh. Harin minii nz zaluu garch bgaa l gsn yor n togloom har murtei gj unen sh dee. KKK Zaluusaa togloj yawah hoorond chini chinii busguin setgel hurdug gedgiig meddeg bolow uu. Togloom amidraliig uneheer eruul bus bolgodog gehdee dawaad garchihsan hosuud bna gj bodoj bna. Manai nuhur togloomoos law garsan. Medehgui yumaa busgui mini chamd harin tiim setgeliin tenhee bgaa yuu?

  42. Naran says:

    Чи өөрөө нэг их орчоогүй бх гээд өмөөрөөд бхад нөхөр чинь яаж өөрийгөө тоглоомчин болсон гэж бодохов дээ. Мөрийтэй тоглоом аймаар шүү, хэн ч донтоод арчаагаа алдаж мэднэ.

  43. хэзээ ч гаркүэээ says:

    Нэг тоглоод л болих ёстой. Тэгээгүй дахиж тоглосон бол хэзээ ч гаркүйгээр гүнзгий орсон, хэзээ ч гаркүй. Гарсан гээд л худлаа яриад л тоглоод явдаг юм. Тэнэг хүүхэн мин чи ч энэ байдлаараа болмуугаа үзэж дуусхийм байналдоо, бүр уур хүрчлээ, амьдралаа бодооч,хүн сайн санаандаа зөвлөж байхад. Чи ч дээ амьдралаа бодохгүй тэнэгтэж итгэж хууртаж байгаа чин амьдралаа, эхнэр хүүхлээ боддоггүй тэрмуу нөхөртэйгээ таарсан таар шуудай байнадоо, шууд салдаг газаршт, малуу юув чи, хэоээд байхад. Бүр хэзээн чхэзээч хэзээ ч гардаггүй юм, хулгайгаас илүү хар мөртэй.юу ч амалж, юу ч гэж хэлж байсан бүүитгэ,хэзээ ч хэзээ ч хэзээ ч гаркүй,гарцан гээд итгэцэн хэзээ хойно олон жилийн хойно ч гэсэн гараагүйл байдаг юм шүү

  44. Anonymous says:

    өөрийн байр биш гээд ердөөсөө гэртээ сэтгэл нь тогтохгүй , Bairnaas bolj setgel n togtohgui bgaa bish, don n tataad gerees gargaad bgaa, naad hun chini ooroo bairtai bsan ch yag ijil bna. Shaltag.

  45. юун үүл says:

    Юун үүл унш вэ,  мөрийчин бүүхэл алуурчинболчихсон нөхрийнхөө нэр хүндийг ПР дах гэсн нгмуу явуургүй залиар бичсэн ном шдээ,

  46. Zahidliin ezen says:

    Bi ene zahidliin ezen bnaa. Muriitei togloomond arai ch tegej buh yumaa ugchhoor orchoogui bh gej naidah um. Erthen baga deeeree ni bolino gej um bdaggui yum uu? Muriitei togloomond her gunzgii orsniig ni medeh arga bdag um bolov uu? Ooroo ug ni dahij toglohgui bi uneheer oilgoson geh yumaa.

  47. 3 дах коммэнтийг бичсэн хүн ба.й.наа says:

    Нэг л их мэддэг хүмс дуу дуугаа аваад л бичжээ гэдэг хүнд хэлье, мэдэг болохоороо ойрхоны жишээтэй хажуухандаа тийм мөрийчинтэй болохоороо бичсэн юм, энд бичсэн хүмсийг уншиж байхад үнэхээр мэддэг хүмс байна даагэжбодогдож байна, авга эгчийн маан хүү тоглодгийн,авга эгчийнх маан архины үйлдвэртэй баян байсаг,одоо модоо барьсан гуйлгачин болсон.

  48. gg says:

    neg egchiin maani nohor baisan yum moriitei toglono. ter hun ene zuileesee bolood ooiihoo buh bolomj ireeduig ooriin garaag ugui hiien dee egchiimini munguur ch ih nargisan. egch mini 2 huuhdee onchiruulleed yahav geed l yavaad baisan ugui yum bn lee odoo bol salsan l daa. ter hun gudamjind garsan. egch mini tejeej baisan yum chini aragchgui biz. chamd zovolhod naad huneesee shuud sal gej helmeer bn. neg l odor chi amaa barih tsag irne shuu. odoo niigemd ugaasaa zaluu humuus bair avah ni hetsuu bolsson tsag. iim tsagt bairaa aldav daa. olgoomjtoi baigaarai daa. muriitei toglogchid chini bas ih sain jujigchid baidag yum shuu. chono mahnaas garrdagguitei utge negen zuil shuu. modoo bariad irheeree hulgai hiideg boldog yum bn lee.

  49. Anonymous says:

    сал сал сал бас хурдан сал гэж зөвлөх байна одоо

  50. Id says:

    Байр байр гэсэн л хүмүүс байхын. Манайхан тэр чигээрээ эдийн сэтгэхгүйтэй болж дээ. 
    Яг үнэндээ наадах чинь байр байтугай чамайг тавиад тоглож мэднэ шүү. Нэг л  шөнө таниххгүй залуу хаалгыг чинь тогшоод бооцоондоо чамайг авлаа гээд чамайг шөнөжин эдлэх байх даа. Мөрийтөй тоглоом ийм л үр дагавартай даа

  51. Master tulxuur says:

    заазоозаа их л мэддэг улс байна. Эд нар одоо бүгдээрээ мөрийтэй тоглогчийг андахгүй мэддэг лааг гарууд юм байхдаа. нээг л их дуу дуугаа авалцаал үү аа гэсэн улсууд. Үүл бид 2 гээд номыг унш.

  52. eegii says:

    yaag narkotik shig baidag yum chi bairaa aldav byr yuu ch hiihees bucahaa bdag kinond haa1 yaag gargadag daa,hudlaa shuu minii dyy bolgoomjtoi bai,hyyhedtei hynd sal gehed hecyy l bna,gar hyreh yum bol uchiggyi salaarai minii dyy,manai naiziin nuhur bas ih toglono eneees ihiig olno gej shunalt.d byh yumaa aldsan bj sharhaa nuhnu gd byyr dampuursan gej sonsogdoj bsan iim l bna daa,

  53. saraa says:

    moritei togloj l baigaa bol khezeech bolikhgui . tsaashdaa bainga toglono gesen ug. ooriin bairgui gedeg bol toglokh shaltag l baikhgui yu. udakhgui goyo am gargaj baigaad bairaar cini toglono gesen ug. ene chini edgershgui obchin.

  54. Чиний төлөө л хэллээ шүү зүгээр says:

    Батаа үнэн хэлжээ. Нэг орсон хүн гарна гэж хэзээ ч байдаггүйн дээр модоо барьсан. Гуйлагчин болдог юм. Мөрийтэй тоглоом хар мөртэй гэж хөгшчүүлийн хэлдэг үнэн. Бүсгүймин бодолтой байхгүй бол байрыг чин тавиад туучихаас буцахгүй шүү,мөрийтэй тоглосон л бол хэн ч ялгаагүй болдог юм, наа чэн ихээхэн үйлийн үртэй хүн байна даа, чи салсан н дээр юм байна шүү, байрыг чин үгүй хийж орох оронгүй нудамжны гуйлгачин болчхоод эхнэртэйгээ байранд н амьдарч өайсан үе ямар их жаргал байж вэ гэж л ойлгох нөхөр байна,  түүнээс биш эхнэрийн байранд амьдрах гутамшиг бишшүү дээ. Наадхааса шийдвэртэй салаа, байрчгүй юучгүй болсон хойноо салж байснаас одоо сал заааа!!!!!!!!!!!!

  55. Tamiraa says:

    neex saikhan gunzgii amisgaa avch bgad olon talaas ni sain bod. ger buliin asuudald xunii zuvulguu avna gedeg utgagui

  56. bataa says:

    medehgui yumdaa.neg toglood ehelsen bol garna gj bhgui dee.neg l odor chinii naad bairiig chine tawiad l toglono.erthen salsan ni deer gj bodoj bna.moriitei togloomnii amid jishee manai hamaatan bna.odoo bur hetsuu bolson olon jil togloj bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.