Би яахаа мэдэхгүй байна…

Сайн байна уу юуны өмнө өөрийнхөө тухай товчхон танилцуулсан нь дээр байх. Би удахгүй 28 хүрэх гэж байгаа жирийн нэгэн эмэгтэй. Нийслэл хотдоо томоохонд тооцогдох группын нэгэн салбарт удирдах албан тушаал хашдаг бүсгүй. Гэр бүлийн хүмүүжил сайтай ч, хоёр идэхгүй хоосон хонохгүй айлын дээрээсээ хоёр дахь нь. Надад одоохондоо үр хүүхэд хань ижил гэж алга. Хадгалсан хэдхэн төгрөгтэй цалингаас цалингийн хооронд ажиллаж байгаа эмэгтэй. Та бүхэн мэдэж л байгаа байх цалин харж амьдрана гэдэг хэцүүг. Мэдээж надад үерхэж уулзаж байсан залуу байсаан байсан. Одоо ч байгаа.

Саяхан би тэрнийг намайг хуурсанг мэдээд гүн шоконд орсон юм. Тэр нэг охиныг жирэмсэн болгосон гэсэн мэдээг сонсоод би үнэндээ итгэж чадаагүй. гэхдээ эмэгтэй хүмүүсийн зовлон адилхан юм хойно тэрэнд би боломж олгоод хуучин харьцаан дээрээ очих гэсэн боловч бодогдоод салдаггүй. бид уулздаг болоод 8 сар болсон ч гэсэн энэ хугацаанд би түүнийг хуурч байсан удаагүй ээ. надад ингэж амьдрах ямар ч утга алга.

Монголдоо ажиллаад ажиллаад хадгалаад хадгалаад би өөрийн гэсэн гэр оронтой, мөнгөтэй төгрөгтэй болох биш. Тэгээд зөвхөн монголдоо гэсэн сэтгэхүй минь хэд хоногийн өмнөөс өөрчлөгдөж, гадаад руу гарч ажиллаж амьдаръя гэсэн бодол өдрийн бодол шөнийн зүүд боллоо. Тэртээ тэргүй монголдоо сайн хүний сайхан эхнэр болоод үр хүүхэд гаргаад амьдръя гэж бодож байсан ч энэ хүсэл мөрөөдлийг минь монголд байгаа ганц 1 залуу эвдээд эр хүнд итгэх итгэлийг минь алдруулж байна. Цаашдаа хэн нэгнийг хайрлана дурлана гэхээс үнэндээ айж байна. би энгэр чангатай гэж өөрийгөө боддог. Монголдоо хүний олон дотор задгайрахгүй явж болсон юм чинь хүний нутагт ч гэсэн чадна гэж бодож байгаа.

Би тийм ч сайхан бүсгүй биш л дээ. Харин сайн бүсгүй гэдгийг хүмүүс хэлдэг л юм. Ямар сайндаа л ээж маань миний охинтой азтай аавын хүү л сууна даа гэж хэлдэг юм. Үр хүүхэд бүр ээж аавтай сайн сайхан харагддаг байх. Гэхдээ би залхаж байна. Цалингаас цалин, хоолтой хоолгүй амьдралаас. Хар багаасаа хүнд хүчир хийж өссөн болохоор гадаад руу гарч ямар ч ажил байсан хийнэ гэж шийдлээ. Гэхдээ хаашаа? Аль улсруу ажиллахаар гарвал мөнгө хурааж, магадгүй сайн монгол залуутай учрах бол? Яадаг ч байсан монгол цусаа бол холихгүй гэж боддог юм. Надад судлах боломж алга байна л даа.

Миний нас ч явлаа хүн амьтантай суу гэж хавийн хүмүүс хэлэх юм. Тэглээ гээд хэнтэй ч хамаагүй суултай биш. Тэгээд ч нэгэнт оройтсон нас юм хойно өөрийн гэсэн юмтай болчихоод хүний эхнэр болоход ч нүүр бардам биз дээ. Миний энэ насандаа хамгийн их хайрлаж байсан залуу маань намайг ядуу айлын хүүхэд гээд өөр хүн сонгоод явсан. Харин саяын залууд өөр зүйл хэрэгтэй байсан юм байлгүй дээ. Би тэрэнд бүхий л сэтгэл зүрхээрээ үнэнч хандсан. гэтэл миний сэтгэлрүү хүйтэн мөстэй ус цацлаа. Одоо л зөв сонголтоо хийх цаг. Ганц бие байгаа дээрээ газар үзэж нүд тайлъя гэж бодож байна. ингээд би олон юм нуршилгүй өөрийнхөө тухай асуух гэсэн зүйлээ дурдъя.

1. Би гадагшаа гарвал аль улсруу гарвал хямд зардлаар явах вэ?
2. Би 29-тэйдээ гадагшаа гарлаа гэхэд 3 жил ажиллаад ирлээ гэж бодоход 33 настай болчихно. Намайг ажилд авах газар олдохгүй болчихно. Тийм болохоор мөнгө цуглуулж монголдоо ирээд бизнесс эрхлэх, эсвэл хугацаагаа сунгаж тухайн улсын иргэн болох 2 зам надад байна. Тийм улс мэдэх үү?
3. Хүүхэд гаргаагүй эмэгтэйд ерөндөг тавьдаг юм болов уу? /эрсдэлээс өөрийгөө сэргийлэх журмаар/
4. Намайг эвгүй байдалд оруулсан залууг эргэж хартал нь амьдармаар байна. Надгүйгээр харамсаж харуустал нь баймаар байна.

51 Comments

  1. ganaa says:

    Ээ тэгээд ер нь бол байна аа найз аа эр ч бай эм ч бай хэн ч гэсэн өөр хэн нэгнээс хараат амьдрах бол үргэлж л буруу даа чи бол одоохондоо яг хараат байна шд. 3 жилийн амьдрал чинь нэг хүнд л харагдах зорилготой гэдэг бол буруудах эхлэл чинь байна. Зүгээр тэрийг элдэв төлөвлөгөөнөөсөө шууд хас завхөн би одоо яах вэ? Амьдрал маань 4 ний 1 нь явчлаа одоо би яах вэ? гэдэг дээр л төвлөр

  2. zzzzzz says:

    End gaigui ajil hiideg yum bol gadaadad har ajil hiih demii l bh. Terniihaa orond gadaadad sursan ni deer bh.
    Erchuudiin tal deer gewel chamd Mongoloos sain hani oldoh l bh. zayani hain zam deer gedeg bha

  3. Anonymous says:

    sur sur bas dahin sur gedegdee zugeer ajil hiiheer yavaad 3 jildee neerei mongo huraah uu? chamtai nas oiroltsoo yum bn humuus suraad ajillaad nohor ehnertei boloh tsag garsangui gedeg tegeed hiih yumgui ajilgui humuus huntei suudag hereg uu? humuus zugeer l golood bdg bh aa bair mashin ar tal geed denduu ih shaardlagtai. mongold saihan zaluuchuud zondoo bga shuu gadgahsaa garahdaa surhaar yavarai. bas heterhii togs huniig bitgii hai amidralin toloo temtsdeg hun chanar saitai zaluu bhd l busad zuil ni ayandaa bii bolnoo.

  4. Anonymous says:

    tsaria harj suuhaar bas naizlahaar tegdeg ym

  5. tse says:

    Bid 2 nas chatsuu, tuuh oiroltsoo yum baina. Harin bi gadagshaa surahaar yavah tuluvluguutei baigaa. Tegehgui bol butsaj ireed odoo ajillaj baigaa shigee ajild orj chadahgui shuu dee. Nuhur huuhdiin tuhaid Zulgen deer geree bariad zugeer saihan amidrahiin tuld tsag ni irtel huleej l baina. Yarah hereggui biz dee, humuus tegj helj l baidag yum. Uursduu huntei suusan bolohoor l tegej baigaa yum. Nuhurtei boloh saihan l baih, gehdee gantsaaraa baihad bas saihan gedgiig nuhurtei busguichuud heldeg shuu dee. Sportoor hicheellevel iluu uurtuu itgeltei boldog yum baina lee shuu.  

  6. tse says:

    Bid 2 nas chatsuu, tuuh oiroltsoo yum baina. Harin bi gadagshaa surahaar yavah tuluvluguutei baigaa. Tegehgui bol butsaj ireed odoo ajillaj baigaa shigee ajild orj chadahgui shuu dee. Nuhur huuhdiin tuhaid Zulgen deer geree bariad zugeer saihan amidrahiin tuld tsag ni irtel huleej l baina. Yarah hereggui biz dee, humuus tegj helj l baidag yum. Uursduu huntei suusan bolohoor l tegej baigaa yum. Nuhurtei boloh saihan l baih, gehdee gantsaaraa baihad bas saihan gedgiig nuhurtei busguichuud heldeg shuu dee. Sportoor hicheellevel iluu uurtuu itgeltei boldog yum baina lee shuu.  

  7. daima says:

    chi hdtei ym be

  8. Anonymous says:

    chi hdtei ym be

  9. Damdin says:

    Ter durlaad baigaa gadaadad chini undesten hoorondiin yalgaagaa sain mederch zaaglaj hariltsdag yum sht uuriin undesten hari undesten. Harin tiim niigemiin hog shaarnuud bolson har haltar tulug nart tuvshin adil tsagaach Mongol haanah baih ni hamaagui hudlaa yarij uilj duulj baigaad ashiglah amitad bol zunduu baigaa. Manai huuhnuud tiimerhuu yumnuudtai ih zuuraldsan baidag ni ichmeer.

  10. Damdin says:

    Bayan ailiin huuhduudtei suuh gesen chini golood baigaamuu daa chamaig. Uurtuu tohirson yumtai suuchihad yaadag bainaa. Bayajij ireed bayan ailiin hayasan huud gaihuulj, uur bayan ailiin huutei suuh uu? Mongoliin tom nertei geh companuud hachin baga tsalintai baidag sht. Nas chini amidrah hugatsaaniihaa taliig davlaa tun udahgui.

  11. Anonymous says:

    28 tai udirdah alband bdag gehed genen tolovlogoo bna. 28 gedeg gadaad ruu garahad hogshin nas. 3 jiliin dotor mergejilgui humuusiin hiideg tuslah ajil hiij mongo huraana gene.

  12. busgui says:

    tsag n bolhoor chamaig huirahgui jinhene hair chin garch ir
    nee.gadaad yawaad heeegguiee.bi hafaadad bdg mgldoo ochij baga tsalintai ch hamagui durtai ajilaa hiihig husej.bhad.mglsoo ertneea.holoo olj  bair suiraa olooo.gadaad ghr l diwaajingiin oron bishee diwaajimgiin oron chin mgl mini shvv.sain bodooroi busgui min

  13. ganaa says:

    gadagshaa demii shuu endee sn ajillah heregtei chamd ug ni bolomj b.gaa yum b.na shan hamt olon naiz nohod b.gaa chi chadna a amjilt

  14. энэрэл says:

    Нэг муу залуугаас болоод хамаг юмаа хаяад гадаад явна гэж бгаа бол өрөвдөлтэй л бна гэж хэлэе.

  15. Uhaaral says:

    BI-giin sanaltai sanal neg baina. Nemj helehed USA ruu surahaar ir. Bi end amidardag. USA-d hun ooroo hicheevel buh bolomj bii

  16. help for you says:

    chicagozalu@yahoo.com holbogdooroi tuslahiig hicheey

  17. Anonymous says:

    sainuu. bi ch gsn tsalintai ajil hiideg bla, nz zaluudaa huurtagdaad gun shokond orson, gehdee tsalingas tsalingiin hoorond amidral hetsuu bn gj harj bolohgui, er hund itgehee bailaa gj bodoj bolohgui, tsalin harahgui saihan amidrah bolomj mongold l bn, gadagshaa garaad chi har ajilchin l bolno, avch bga mungu n l arai ih bolhoos oligtoi ajil hiih n yu l bol. er hunii huvid ch gsn sain hanitai taarna gedegtee itgej l bga bol taarch l taarna. yamar huntei suuhgui bailtain bish. itgeltei bh heregtei. sain huniig zaya n tushdiimaa

  18. ebkhee says:

    sain uu ene udriin mend sanal bodloo huwaamtsaj bolon shuu za huswel ( elizoloo_@yahoo.com) bi prantsad baidag yum gants bie zaluu

  19. tso says:

    mongoldoo bai sain hvntei uchirah blgvi de hu

  20. tgth says:

    Uuruu gaigui ajil hiideg yum bol materialiig chin burduuleed Master-t surahaar ANU-giin visand oruulaad ugie. ANU-giin visanii shalguur undur bolohoor endehin mongol zaluuchuud mundag bolovsroltoi hun chanaraar gaigui shuu. za olon yum bichchlee. teg_ts@yahoo.com ruu mail bichij lavlaarai

  21. zochin says:

    33-тай Монголд ирэхэд ажил олдохгүй тэгээд дуусна гэж үү? Арай ч дээ.

  22. erhemseg says:

    3 han jild har ajil hiigeed mongo huraah ni yu l bol, tuunii orond surguulid sur yum uz, biee bolovsruuo, ter l chamd mongoldoo irsen ch hereg bolno doo.

  23. Ramiraz Sanchez says:

    Тийм улс гэвэл Скандинавин орны улсууд жишээ нь: Шивцар. Сперал тавидаг биз дэ. Тэгээд. ер нь бол еврөпын улсууд юм бна гэхдээ хуучин СОЦ улсуудад зорчиж үл болно асуудал нь гэмт хэрэг дэндүү өндөр. Амилт охин минь.

  24. Gamer says:

    Gadaadad ajillaad ulam une tsenegui l bolno, tsagaach bol tsagaach chamiag mal l gej uzne, yalanguya heliig ni sain suraad irehiin tsagt chamaig yaj doosh ni hiidgiig alham tutamdaa mederne dee. Mongoldoo amidarch baihad saihan bj dee. Mongolchuud nerelhuu bolohooroo saihab bnaa gej hudlaa yaritsgaadag

  25. z says:

    solongost sard emegtei xyn 1000 -1500$ tcalin abna oedoliin yildbert zochid byydald ajiliin tcag yrt mash xvnd xetcyy gexdee dasna .99253571 zalgaj lavlaj bolno .

  26. Anonymous says:
  27. Bobo says:

    Монгол хүү битгий хуц за юу. 

    Захидлын эзэнд: Удирдах ажил хийдэг юм бол гадаадад мастерт сур. Тэгээд дараа нь эх орондоо ирээд гайгүй цалинтай ажил олж хийсэн нь дээр. Эрчүүдийн хувьд бол нээх их шаналаад байх хэрэггүй дээ… тэгээд цаг нь болохоор чинийх болох сайн залуу гараад л ирнэ.

    Харин өөрийгөө, ялангуяа гадаад төрхөө өөрчил… илүүдэл жин энэ тэртэй бол фитнест яв ер нь жин хасахаас гадна чи өөртөө итгэлтэй, тэвчээртэй болно.  Гадаадад сурвал аяндаа чи гадаад төрхөө өөрчилнө дөө. Гарч юм үзэж, нүд тайлаа найзаа. За тэгээд амжилт хүсье. 

  28. za says:

    so bol estoi  demii . tend  ajilj  bgaa mongolchuudiiga haraad  uruwdsun , bi sayhan soliltsoogoor suraad  irsen neereel aziin ornuud  demii bh . harin europ ruu zvgeer,  hedii  mungu huraaj  chadahgvich shan amidarch  bolno . tged ch  gants  bie  yum  chine munguur dutahgvi  bha. ispana ch  yumu france ywbal  zvger bh 10say tugrugtei bhad  garchihdag gsn 
      

  29. МОНГОЛ ХҮҮ says:

    ИЙМ ЮМНУУД ГАДААДАД ГАРЧ ДАРАА НЬ ХАЛТАРТАЙ НӨХЦӨЖ ДАРАА НЬ МОНГОЛ УЛС МОНГОЛ ЭР ХҮНИЙГ МУУЛДАГ.ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭМЭГТЭЙ ИЙМ БАЙДАГГҮЙ ЮМ.ИЙМ БОЛООД ӨМНӨХ ЗАЛУУС ЧИНЬ ЧАМАЙГ ЖИЙСЭН БАЙХ.

  30. МОНГОЛ ХҮҮ says:

    ЧИ ГАДААДАД ҮҮНЭЭС ДОР БАЙНА.САЙН МОНГОЛ ЗАЛУУС ЧАМАЙГ ГАДААДАД БАЙСАН ГЭВЭЛ ШУУД ЭВГҮЙ ЮМ БОДНО .ЧИ ХОЖИХ БИШ БҮҮР АЛДАЖ БАЙНА.МОНГОЛ ДАНДАА ИЙМ БАЙНА ГЭЖ САНААГҮЙ БИЗ ДЭЭ . 5 ЖИЛИЙН ДАРАА ЧИ ЯМАР БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙНА ДЭНДҮҮ САЙХАН БОЛНО ИЙМ БОЛГОХЫН ТУЛД БИД ЧАДЛААРАА ЗҮТГЭЖ БАЙНА.ГЭТЭЛ ЧИ .

  31. wiseman says:

    Za za, olon uggui, bayartai, sain yavaarai.

  32. Eg says:

    amerik deeree.colongoc xog shu de. Amerik xamaagui erx chuluutei .

  33. Anonymous says:

    gadaad hvntei suuj bolno gehdee ns ywhaar eh nutag eej aaw hamgiin vntei boldog hvvhed gedeg erliiz nuhruusuu bolj hadand hawchuuksan haliunii zulzaga geech bolnodoo huurhii

  34. Anonymous says:

    hi oroin mend ehleed chi uuriiguu sain chagna uuriiguu ol eh ornoo medreegvi hvn uur ulsruu ywaad bvvr yu ch olohgvi teneg tsagaach bolno grhdee ywaj bolnoo harin mgldoo neg sain zaluu olj suugaad tegeed hamt gadagshaa garch yum vzee minii nz za. bi biereeree medersen hvn shvv chamd tungaa uhaan baigaa gedegt itgej bna

  35. zendmene says:

    husvel setgelee neegeed haritsaad uzehgui yu? minii naiziin neg sain huu bainaa.lil_bunny_sis@yahoo.com-r nadtai holbogdoj bolno..

  36. Ira says:

    Hi ene udriin mend! bi chinii bichij bga zuilees yag l uurinhu umnuh amidraliig barag harchlaa. bi 27 toido gadagshaa mastert surahar yawaad odo 4 jil bolj bn ireh jil tugsunu 32 taiada tugsunu gesn ug. Er ni bol surch bh hugatsaandaa medeej negdugert ene ulsiinha heliig sian ezemshsen deeres ni master degree, bas bus amidraliin naana tsaan olon yum oilgoosoon hunii gazar.Haya orchuulga bolon companiudiin zuuchlagch geh met aar saar ajil hiin mungu olsoor udii hursen gehdee medeej tetgelgiin oyutan bolohoor stependtei. Getel nada odo yu bodogdoj bn geech nuhur, huuhed bushuuhan mongoldoo ochij saiahn mongol zaluuga olood suumaar l bn. Getel nad shig 33 hurchihsen hoosn diplom uvurtulsun huuhniig tooj ajil avah bolow uu bas tooj suuh nuhur oldoh bolow uu gesen joohn aidas bna.

  37. уянга says:

    сайн уу чи нэг зүйлийг сайн ойлго чамайг хүмүүс хөгшин авгай гэж харж байгаа, чи гадаад мөнгө хийж чадахгүй чи бас хөгшин тооцоогдно чи сайн залуу хайх хэрэгтэй сайн залуу олон байгаа гэхдээ чи нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй эмэгтэй хүн ариун нандин нууц л байх ёстой чи даанч олон залууд нууцаа задлсан учир амтгүй бас хоосон байна даа энэ бол чиний алдаа чи өөрийгөө хүндлэж сур … амьдрал ундарч буй лаа биш … маш сайн залуучууд олон байгаа шүү чи болон чиний орчин нь намагтай муу хүмүүс байгаа шүү өөр газарт очих хэрэгтэй дахин олон залуу хэрэглээ битгий болоорой

  38. cahirmaa says:

    тэтгэлэг хөөцөлдсөн нь дээр биш үү? мастер тэр дундаа докторын тэтгэлэг илүү шанстай шүү дээ. Гэхдээ миний хувьд би хамгийн түрүүн лам багшаасаа л энэ талаар асуунаа. Үнэхээр мундаг эрдэмтэй багш нар байдаг юм шүү.

  39. zaluu says:

    Nadad neg yum oilgohod hetsu sanagddag n tom tom companyud l gedeg humuus n tsalingas tsalingyn hoorond bdag. gadaadad garahyn huvid boloh l yum. gehde gadaad bolgon saihan bish. bi mongold 5 say hed zuugiin tsalin golood neg ulsad irsen. uursduus n arai undur tsalin avdag. gehde end urtug undur. ajil hiihgui bol amidrahgui gazar. gantsaaraa bolhoor uiddag ldam naiz busguitei bsan bol avchirmaar l bna. daanch alga :). gadagshaa yavhaasaa umnu ter ulsaa sain sudlaarai. amjilt

  40. BI says:

    Za yostoi neg zuvluguu ugyu. Denduu gene bodoj baina busgui mini. Yu gesen ug vee. Mongold gaigui company-d udirdah ajil hiideg yum bol. Gadaadad garaad mugnu olohiin tuluu yavna gevel teren shig hudal yum baihgui. Deerees ni 3han jild shuu. Ternii orond end tendees tetgelegt hutulbur sudlaad tetgelegeer surguulid yav. Yum sur, yum uz.

    Ternees bish zugeer ajil hiih gej ochih yum bol chi shuud hamgiin har bor, dordsiin ajil hiih bolno. Hel ch oligtoi surahgui. Sursan hed ni gudamjnii har yarianii gants 2 ug tseejlehteigee uguitei bolno. Bas uur bolomj Mongoldoo ch haij bolnoshdee. Udirdah ajliin turshlagatai, itgeltei hun bol odoo undur tsalintai olon companiud Mongold bii bolj baina. Gadnii tom group-uudiin salbaruud ch orj irj baina. Humuus oldohgui baina shdee tend.

    Tovchhondoo bol chamaig odoogiin amidralaa joohon uurchilmuur baigaa yum bna gej oilgoloo. Minii zugees sanal bolgoh zuil bol tovchoor bol
    1) Gadaadad ajillahaar bihs surahaar yav,
    2) Mongoldoo iluu tsalintai ajil hai.

    Goodluck

  41. king of freedom says:

    usa yavsan deer shvv, korea bol demii gazar ,hunii mahiital ni ajilluulna ,yadarna bas biygui bolno, mgl zaluuchuud ihtei ch ihenh ni bolovsrolgui huduunuus shuud irsen buduuleg baagiinuud,  europod ochood mongo huraana gej bhguiee, tend haraar ajild avahgui, ih changa, yaj iij bgaal usa yav, tend yadaj l english surna, haraar tsagaanaar gej shalgaad bhgui, gaigui bolovsroltoi mgl zaluuchuud ih bdg yum shig bgaan @ za good  luck, 
    PS; mgl zarim zaluuchuud uneheer archaagui yumaa, huniig bayan hoosnoor ni yalgaj hairlah gejj, er ni asian humuus demii dee demii

  42. Zulaa says:

    Minii bodloor Europe ruu garsan ni dr. Chi ooroo heltei Bol ajil oloh neej asuudal bish.ug ni Switzerland busad Europe-n ornuudiig bodvol mongo oloh chadvar ni dr.gehdee Tgd hun huneesee l shaltgaalna sh de.harin ter gadaadiin irgen bolohiig demjihgui bn.gants muu zaluud hayagdlaa gd irgenshilee solino gj yu bsiin.setgeliin tenheetei bai.bayan huntei yavaldaj mungu oldog ch geh shig.ariun tsagaan hodolmorooroo ajilj amidrad bolood bn hooy.

  43. болд says:

    Заавал гадагшаа явах хэрэггүй, Монголд бас ч гэж боломж их байгаа. Гадаадынхан монголоос боломж хайж ирж байна шүү дээ. Монголдоо тэр боломжийг олж хараагүй хүн гадаадад очоод хар ажил л хийнэ дээ. Тэр ч тийм сайн юм биш. Хүн өөрөө өөрийнхөө орчинг бүрдүүлж байдаг. Чи сайн сайхныг үнэхээр хүсч байгаа бол эргэн тойрныхондоо мөн адил хүсэх хэрэгтэй. Зөвхөн нэг муу залуугаас болоод тийм шийдвэр гаргаж байгаа бол чи өөрөө өөртөө итгэлгүй байгаагийн шинж. Тийм залуутай үерхсэн гэж бодоход чи хэн нэгнийг яг тийм байдлаар гомдоож байсан л байна даа. Чи сэтгэлээ агуу байлга. Өөрийгөө хэн ч хүрч чадахгүй ариун байлга. Сэтгэлээ зас. Тэгсэн цагт чамайг хамгийн сайн хүмүүс хүрээлж чамайг бүгд үнэлнэ. Чи эхлээд өөрөө өөрийгөө ол. Өөрийгөө олоогүй хүн, хайраа олдоггүй юм, дүү минь. Би үүнийг өөрийнхөө амьдралын туршлагаас хэлж байна. Өөрийгөө өөрчилбэл сайхан хайртайгаа учирч гэр бүлтэй аз жаргалтай амьдарна. Би чамд итгээд энэ бүгдийг бичлээ. Би 14 жил гадаадад амьдарсан. Чи тэндээс жаахан мөнгө олох байх, гэхдээ найз нөхөд, ажлын хамт олон, хамгийн чухал нь монголоо алдана. Энэ бол хамгийн аймшигтай нь. Би чамд чин сэтгэлээсээ амжилт хүсч байна. Чи чадна

  44. narhan says:

    solongos zvgeer shd urtug hyamd mungu ch huraana, zaluuchuud tend heden zuugaaraa bn

  45. CATTLEYA says:

    PS: Европ руу гарах бол: Швед, Швейцарь, Чех, Унгар, Белги, Франц, Польш, Норвеги руу битгий гараарай даа энэ улсуудад гарвал 2 идэхгүй хоосон хонохгүй л болно аа тэгээд Белги Франц гэх мэт улсад очоод юу хөдөлмөрлөх хулгай хийж амьдрах болно шдээ. Сайн бодож судалж байж гараарай

  46. Anonymous says:

    sain bna uu. nadad solongost bdag hvmvvs zoblooch. heden togrogoor solongos garch boloh be. naidbartai gargah hvn bbal helj tys bolooch. harlabal her naidbartai bdag be.

  47. CATTLEYA says:

    3 жилийн төлөвлөгөөиэй гадагшаа явах гэж байгаа бол Англи, Канада, Холланд, Ирланд , Япон, Солонгос руу зүглэсэн нь дээр. Гарахад жаахан өндөр төлбөртэй ч Швед, Чех, Унгар, Швейцарь гэсэн улсуудыг бодвол илүү цалин сайтай хурааж хуримтлуулах нь ч гэсэн амар газрууд. Эсвал Австри ч гэсэн гайгүй цалинтай сарын байр хоолны мөнгө нь 500-800 еврод багтчихна авах цалин нь сарын дунджаар 800- 1200 евро байдаг юмаа.
    За тэгээд оёдолын дамжаанд наанаа суугаад оёдол сурчих., болж өгвөл үнэмлэхтэй болчихоорой, аль ч улсад очсон бай зочид буудлын оёдолын ажил нь цагийн цалин сайтай байдаг юм.
    Тэгээд тэр залуудаа харагдахын тулд сайн явах биш өөрөө өөрийхөө ирээдүйд хөрөнгө оруулалт хийхийн тулд тэмцээрэй дээ чамд амжилт хүсье

  48. Anonymous says:

    chi bna aa europe gar tend tsalin gaigui. gadagshaa garaad sain mgl zaluutai uchirna gej ulger. erundug tawiulaad gedeg chin garaad hentei ch hamaagui saihan sadarlay gesen vg yum aa da. 3 jil chi tsewer ariunaaraa hvch hudulmuruuru zvtgeed yu ch olj huraahgui. harin neg bayan gadaadtai yawaldaad ajil hiiwel heden tsaas tsugluulj magadgui eswel gadaadtai suugaad irgen boloh heregtei. barag biee vnelj bj l mungu olno gesen vg dee

  49. bold says:

    zadaa gadagshaa garaad enger sultail bolon doo. mongoldoo ajilj amidarsan ni deer dee oor saihan zaluu oldondoo

  50. odnoo says:

    hi bi solongos ulsad ajillaj amidardag. ene solongosiin haach yvsan mongol zaluuchuud heden myngaaraa baidag bolovch hun chanaraa geesen ymnuud ih bii. ajil hiij l chadval ajil bol elbeg l baidag ym.

  51. Boldo says:

    Sain bnu ? 
    HErve yavbal zava europe yumu hoid americin ulsud ru yarvarai. Asia- yostoi hereggui shu. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.