Гэрлэх нас

Азжаргал 26 настай эмэгтэй

Миний хувьд гэрлэх насанд ач холбогдол өгдөггүй. Амьдралд түшиг тулгуур болж, урт удаан он жилийг хамтдаа туулах үнэнч, энэ насны ханиа олж чадсан бол хэдэн настай байх нь тийм чухал гэж үү. Гэхдээ тэр болгон хүнийг зөв таньж ханилан гэдэг хэцүү. Найзлаж, үерхэж байхдаа хүн ямар ч сайхан зан ааштай, юуг ч амлаж болно нэг үгээр хэлбэл ямар ч багтай байж болно. Гагцхүү тухайн хүнээ зөв таньж энэ хүн миний амьдралын хань болж чадах уу гэдгийг олж харах хэрэгтэй. Зөв хүнээ олж түүнийг зөв таньж чадсан бол гэрлэх нас хэд ч байсан болно. Зарим хүмүүс өөрийнхөө сэтгэлд нийцсэн хүсэн хүлээсэн хүнээ олж чадаагүйгээс оройтох нь бий. Гэтэл зарим нь хүүхдээрээ шахуу гэр бүл болсон байдаг. Хамгийн чухал нь гэр бүл гэдэг тогтвортой, бат бөх, харилиан бие биеэ хүндэттэсэн, үүрэг хариуцлага тэгш байх учиртай.

Содбилэг 22 настай, эрэгтэй

Залуучууд 17-23 насандаа сайхан үерхэж, байгаад харин 28 наснаас хэтрэлгүйгээр гэрлэх хэрэгтэй гэж боддог. Манайд бол 30 наснаас өмнө хүнтэй гэрлэхгүй бол ер нь бол оройтоно. Сүүлийн үед л боловсролтой, орон байртай, өөрийн гэсэн санхүүгийн эрх чөлөөт байдалтай болсон хойноо хүнтэй сууна гэдэг болсон ч ихэнх хүмүүс 30 наснаас өмнө амьдрал зохиосон байдаг. 30 нас өнгөрсөн хойноо гэр бүлтэй болох гэхээр өмнө нь амьдрал зохиож байсан юмуу эсвэл хэтэрхий муу санаа суусан хүмүүс тааралддаг. Харин гадны оронд амьдарч байгаа хүмүүст бол 30 нас гэдэг бол асуудал биш л дээ. Гадныхан төдийлөн гэрлэх насанд ач холбогдол өгдөггүй болохоор манайхан тухайн амьдарч буй улсынхаа хүнтэй гэр бүл болох нь элбэг байдаг шүү дээ.

Мягмарцэнд 31 настай, эмэгтэй

Эрчүүд нь өрх гэрээ толгойлоод аваад явах боломжтой, харин эмэгтэйчүүд нь гэрийн сайн эзэгтэй болж чадна гэдэпээ итгэлтэй болсон үедээ гэр бүл болох нь зүгээр байх. Мэдээж хоёулаа амьдралын мөн чанар, гэр бүлийн аз жаргал гэж юу болохыг бүрэн дүүрэн ухаарч ойлгосон хойноо одоо л гэр бүлтэй болж үр хүүхдээ сайн хүн болгож өсгөж чадна гэж бодсон үедээ гэрлэх нь зөв болов уу. Түүнээс биш насандаа захирагдаад одоо оройтлоо гэж яаран гэрлэвэл хожихоосоо илүү алдаа болж хоцорно. Гэрлэлт гэдэг сэтгэлийн хөөрлөөр хэдэн мөчийн дотор шийдэгдэх зүйл биш учраас маш ухаалаг хандах хэрэгтэй. Хэдийгээр зөвхөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хүсэл сонирхол дээр үндэслэгдэж бий болдог ч үүний цаана маш олон зүйлүүд яригдаж, олон сайн муу үр дагавар дагаж байдаг болохоор гэрлэлт, гэр бүл зохиох гэдэг маш чухал юм.

Саруултуяа 29 настай, эмэгтэй

Эмэгтэй хүний хувьд залуухан байхдаа гэр бүлтэй болох нь дээр. Харин эрэгтэй хүний хувьд оройхон гэрлэх нь зүгээр юм шиг санагддаг. Манайд бол эмэгтэйчүүд боловсрол эзэмших гэж олон жилийг зарцуулсаар байгаад нэг л мэдэхэд оройтсон байдаг. Тэгээд өөрийнхөө сэтгэлд нийцсэн хүнтэй гэрлэх гэхээр санаанд нь таарах хүн олддоггүй. Шуудхан хэлэхэд нөхөр болох хүнээ голдог. Өнөөдөр эрчүүд боловсрол мэдлэгээрээ эмэггэйчүүдэд гологдож байгаа нь нууц биш шүү дээ. Гэхдээ би үүнийг эсрэгээрээ байгаасай гэж боддог. Эрчүүд боловсрол, мэдлэг нийгэмд эзлэх байр сууриа олохын тулд арай олон жилийг зарцуулж үүндээ илүү анхаараасай гэж боддог. Харин эмэгтэйчүүд гэр бүлд өөрийн гүйцэтгэх үүрэг, эзэгтэй байх үүргээ түлхүү анхаарч энэ тал дээр илүү суралцвал гэр бүлийн дотор гарах асуудал харьцангуй бага байх юм болов уу.

Сүхболд 38 настай, эрэгтэй

Залуу насандаа гэр бүл гэж дуудуулаад хурим хийгээд, ёслоод гэрлэлтээ баталгаажуулна гэдэг энэ насанд тохиолдож байгаа олон нэр төртэй үйл явдлуудын нэг яах аргагүй мөн. Хүн хүн өөр өөрийнхөө хүсэл, үзэл бодлоороо гэрлэх насаа төлөвлөж гэр бүл зохиодог. Магадгүй зарим нэгнийхэн нь хувьд хэтэрхий оройтжээ гэж харамсаж байдаг бол зарим нь яах гэж ингэтлээ яаран гэр бүл зохиов доо гэж бас л харамсдаг. Гэр бүл гэдэг ийм нарийн нандин эгзэгтэй, ээдрээтэй, бас өөрийнх нь насан туршид аз жаргалтай байх уу үгүй юу гэдэг нь шийдэгдэх тэр мөчийн өмнө ирэхдээ хэзээ ч харамсахааргүй шийдвэрийг гаргах нь чухал. Тийм ч учраас хэдэн насанд хүнтэй гэрлэх, гэр бүл зохиох вэ гэдэг нь бидний өмнө нээлттэй чөлөөтэй байдаг. Тиймээс залуучууд маань насанд ач холбогдол өгөлгүйгээр хамгийн зөв гэсэн шийлвэрийг гаргаж байгаасай.

Хамгийн чухал нь хэн яаж өөрийнхөө аз жаргалыг бий болгож чадаж байна тэр хүн л хүн болж төрснийхөө зорилгыг биелүүлж байна гэсэн үг. Түүнээс биш заавал сургуульд сурах ёстой, заавал гэрлэх ёсгой, заавал ажил хийх ёстой гэдэг бол хэвшмэл ойлголт. Минийхээр хүн өөрийн гэсэн бодолтой байж өөрийнхөө баялагыг бүтээгээд, нийгэмдээ зөвөөр хүлээн зөвшөөрөгдөж түүндээ сэттэл хангалуун аз жаргалтай байх хэрэгтэй. Энэ бүгдийг өөрийн болгож чадсан байхад гэрлэхэд оройтохгүй.

Мөнхдорж 33 настай, эрэгтэй

Минийхээр яг энэ насандаа гэрлэх ёстой гэхээсээ илүүтэй залуучууд гэр бүл болоход хариуцлагаа ухамсарласан өөртөө итгэлтэй болсон тэр үедээ одоо би хүнтэй гэрлэх болжээ гэдэг шийдвэрээ гаргавал зүгээр юм шиг. Хэрвээ амьдралын баталгаагүй гэр бүлээ авч явах хараахан болоогүй гэж өөрөө үзэж байгаа бол цаашид суралцах өөрийгөө улам хөгжүүлж боловсруулах хэрэгтэй. Гэхдээ залуучуудад гэр бүлийн мөн чанар, эхнэр нөхөр байхын утга учрыг арван жилийн боловсрол эзэмшихтэй нь хамт зааж байвал гэрлэлт, гэр бүл гэдэг өнөөдрийн залуучуудад үнэ цэнэтэй зүйл байх байсан. Харамсалтай нь манай боловсролын систем энэ тал дээр анхаарал тавьдаггүйгээс өнөөдөр залуу гэр бүлийн дунд тулгамдаж буй асуудал маш их байдаг үүнийг дагаад салалт ч өндөр байдаг.

Эх сурвалж: “Эрчүүд ба эрүүл мэнд” сонин

14 Comments

  1. hun says:

    uul ni gantsaaraa yum uzej ooriinhoo tuluu amidarch deerees ni amidraliin uhaan suusniihaa 35 hurch gerlewel saihan jinhene amidral bolno. tegehgui oorsdoo huuhduud bj amidarch ch ehleegui bj huuhed turuulcheed buh uuriiguu hayj huuhdiinhee tuluu l amidrah boldog ene uneheer haramsaltai.

  2. er says:

    hehe nas hamaatai geed baihad nas hamaagui geed yum. hunii amidral tootoi hed naslah ni oiroltsoogoor baij baihad.  

  3. puujee says:

    hi mash saixan zvil bichijee tiimee xvn xezeech gerlej bn bolno nas xamaaraxgui shv de gol amidralaa awaad ywchix bolson vedee l gerlex xeregtei tegegui bj ailin oxind bombog zalgiulchad salad xayad baij boloxgui shvv zaluusaa ger ornoo zaschaad mongol ornoo xugjvvltsgeey zaluusaa

  4. zaya says:

    25 хүрхээсээ өмнө хүнтэй сууж хүүхэд гаргацгаа хүүхнүүд минь. 27с  30н насны хүнтэй суугаагүй сувай хүүхнүүд шал мангар санагддаг. бас болоогүй үнэгүй биеээ үнэлэгч нар. сексийн хэрэгцээ нэрээр биеээ үнэгүй үнэлэгч нар.өөрсдийгөө нээх их дөвийлгөсөн хүүхнүүд. гах гах гаххххх. 

  5. zaya says:

    25 хүрхээсээ өмнө хүнтэй сууж хүүхэд гаргацгаа хүүхнүүд минь. 27с  30н насны хүнтэй суугаагүй сувай хүүхнүүд шал мангар санагддаг. бас болоогүй үнэгүй биеээ үнэлэгч нар. сексийн хэрэгцээ нэрээр биеээ үнэгүй үнэлэгч нар.өөрсдийгөө нээх их дөвийлгөсөн хүүхнүүд. гах гах гаххххх. 

  6. zaya says:

    25 хүрхээсээ өмнө хүнтэй сууж хүүхэд гаргацгаа хүүхнүүд минь. 27с  30н насны хүнтэй суугаагүй сувай хүүхнүүд шал мангар санагддаг. бас болоогүй үнэгүй биеээ үнэлэгч нар. сексийн хэрэгцээ нэрээр биеээ үнэгүй үнэлэгч нар.өөрсдийгөө нээх их дөвийлгөсөн хүүхнүүд. гах гах гаххххх. 

  7. zaya says:

    25 хүрхээсээ өмнө хүнтэй сууж хүүхэд гаргацгаа хүүхнүүд минь. 27с  30н насны хүнтэй суугаагүй сувай хүүхнүүд шал мангар санагддаг. бас болоогүй үнэгүй биеээ үнэлэгч нар. сексийн хэрэгцээ нэрээр биеээ үнэгүй үнэлэгч нар.өөрсдийгөө нээх их дөвийлгөсөн хүүхнүүд. гах гах гаххххх. 

  8. zaya says:

    25 хүрхээсээ өмнө хүнтэй сууж хүүхэд гаргацгаа хүүхнүүд минь. 27с  30н насны хүнтэй суугаагүй сувай хүүхнүүд шал мангар санагддаг. бас болоогүй үнэгүй биеээ үнэлэгч нар. сексийн хэрэгцээ нэрээр биеээ үнэгүй үнэлэгч нар.өөрсдийгөө нээх их дөвийлгөсөн хүүхнүүд. гах гах гаххххх. 

  9. Anonymous says:

    gerlelt gedeg mash chuhal shuu nasan turshdaa zovoh uu jargah uu gedegee shiidverlej hen negendee itgej hairlasnaar amidral aa ehluuldeg bolovch hoorondiin haritsaa bolon er emiin asuudal za tegeed bolovsrol ar taliin amidral gm zuilees salah asuudal ih bna odoogiin manai zaluust !ger bul togtvortoi bval uls oron togtvortoison doo hoich uy mini bolovsorch ene niigmiin bohirdliig arilgana gej itgej suuna

  10. Khar says:

    Enehuu gerleh nasnii baidlaas bolj Mongol ulsiin hun amiin nasnii butets hugshirch, hun amiin usult udaashirch, 20-30 jiliin daraa niit hun amd ezleh idevhitei zaluu hesgiin too bagasah bolood baigaan daa. tovchihondoo ustaj baigaan. Engiineer uridah niigemd 20-30 nasandaa gerlej 3-4 huuhedtei boldog baisan bol /hun am usuj/ odoo 30-40 nasandaa gerlej 1-2 huuhedtei bolsnoor /niit hun amiin too usuhgui baigaa/ 10-20 jild turuh baisan huuhduud baihgui bolj 10-20 jiliin daraa turj baigaa ch too tsuuhun bolson baigaa yum ireeduid olon emee uvuud tsuuhuun huuhed zaluuchuud noogdono gesen ug.

  11. хасаа says:

    миний бодлоор 30-40 насны хооронд энэ насанд нэлээн санхүү ,өөрийн хариуцлагаа бэлдсэн байдаг,тэгээд ч ухаан суусан,бие төлөвшсөн байдаг,зарим нь эрт гэрлээд оносон ч байдаг,алдсан ч байдаг хувь хүний ухамсарын үйлдэл юмуу,

  12. Khar says:

    Gerleh nas, gerleh bolomj gedeg 2 shaal uur oilgolt baigaad baigaam bish uu ene ungu mungunii niigemd. Socializmiin ued hedteidee ch gerlesen ur huuhed ni ulsuhgui, emneleg, tsetserleg surguulid ni zovohgui amidarch boldog baisan bol odoogiin niigemd todorhoi hemjeenii mungu, esvel hangalttai hemjeenii orlogotoi bolson hoinoo l ehner huuhediin tuhai yarihgui bol heregleeg ni hudaldan avch chadahguid hureh ayultai bolson baina sht. Haramsaltai ni hudulmuriin hulsnii dood hemjee, bolon ajiliin bairnii hureltseenees uuden enehuu hangalttai mungu tugrug, orlogiin eh uusver Mongoliin unuugiin niigemd mash homs baina daa.

  13. saraa says:

    Minii bodloor 35. er ni ch ter em ni ch ter. yadaj salah magadlal baga

  14. chigeeree l xarj amidar says:

    mash ix taalagdaj bnaa,bugd l zow xelsen bnaa,sanal neg bna,Azjargaliin bodol iluu ix taalagdlaa.ni 27 toi bas l neg ix yaraxgui bnaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.