Хүн байгал эхээс заяахдаа хэн нэгнийг хайрлаж, хэн нэгнээр хайрлуулж явдаг нь амьдралын жам ёсны асуудал юм. Энэ мэдрэмж нь гол төлөв эр эм хоёр хүний хоорондын харилцаан дээр илүү хүчтэй мэдрэгддэг.
Гэхдээ заримдаа хүмүүс эсрэг хүйсийнхээ хүнд татагдсанаа мөн сайн болсноо хайр уу аль эсвэл шохоорхол уу гэдгээ тэр бүр ялгаж салгаж чадахгүй байх нь бий. Тэгвэл хайр, шохоорхол хоёрын ялгааг товчхон өгүүлье.
Хайр нь:
– Тэр хүнийхээ талаар бодохгүй цаг мөч, хором, минут гэж үгүй.
– Харахгүй нэг л хоног болбол нэг cap болсон мэт санагддаг.
– Тэр хүнийхээ төлөө гал усанд ч орохоос буцахгүй.
– Түүнийгээ гомдоохгүй байх талаас нь үргэлж бодож явдаг.
– Таалагдахын тулд өөрийн дутагдалтай талаа засахыг хичээдэг.
– Хэн нэгнээс хардаж, харамлах сэтгэл нь илүү хүчтэй төрдөг.
– Өөрөөсөө нэг алхам ч хол байлгахыг хүсдэггүй.
– Уулзах бүртээ үргэлж аз жаргалтай байж, сэтгэлийн амар амгаланг эдэлдэг.
– Тэр хүнийхээ үгээр байж, өөрийгөө бүрэн даатгаж өгдөг.
Харин шохоорхол нь:
– Тухайн үедээ сэтгэл догдлол өндөр байдаг хэдий ч заримдаа бүр догдлохоо байдаг.
– Тэр хүнээ амархан мартаж чаддаг.
– Удаан хугацаагаар хол байвал амархан сэтгэл нь хөндийрч, мартах тийшээгээ хандана.
– Өөр хэн нэгэн хүн илүү анхаарлыг нь татах юм бол шууд л тэр хүн уруугаа гүйхэд бэлэн байдаг.
– Жинхэнэ хайр хэдэн жилийн турш магадгүй насан туршид бодогдож явдаг бол харин шохоорхол хэд хоногийн дараа буюу их удаандаа сарын дотор гэхэд мартагддаг байна.
/Хань/
6 Comments
hair uneheer saihan.bas uneeeheer hetsuu…
хайр ч бас сайхан зүйл шүү. Гайхамшигтай.
EOstoi neg TAALAGDLA DA BIG LIKE. Bichsen ugvvlel der Like Unlike dardag system bwul goy um bndaa gej 😉
chinii puujeeg bi shaasan shuu chamaas umnu kkk
vnen shvv bi chamdaa hairtai Pvvjee