Ингэж байгаад хүүхэд минь эндчих вий гэж их л айх юм…

Сайн байна уу? Би бээр энэ сайтын байнгийн уншигч оюутан билээ та бүхнийхээ нийтлэл сэтгэгдэлийг уншиж амьдралд тохиолдох алдаатай, оноотой зүйлстэй танилцаж ирсэн уншигч байна. Анх удаа нийтлэл оруулж байгаа минь энэ билээ. Анх их сургуульд ороод найз охинтойгоо нэг анги болж орсон билээ 2 дахь жилээсээ бие биедээ татагдаж бие биеэ хайрлаж эхэлсэн юм. Тэр минь үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй охин, олон ч залуус түүнд минь татагддаг ч тэр минь ердөө ч тоодоггүй байсан нь цаана л учиртай байсан юм байна. Би ч гэсэн бусад оюутнуудаа манлайлдаг багш нарын хайртай оюутнуудын нэг билээ. Оюутан насны бүх л аз жаргалтай мөчүүд бид 2-г салшгүй хосууд болгосон. Одоо бид 2 сургуулиа төгсчихсөн сургуулиа төгсөхөөс минь өмнө улсдаа томдоо орох уул уурхайн компани надад ажиллах урилга ирүүлж би ч төгсөхөөсөө өмнө ажлын байртай, хань ижилтэй болсондоо хөл газар хүрэхгүй баярлаж явлаа. Тэр минь надад охин бие зориулсан би ч тэрэнд нь маш их баярлаж бас хайрлаж явдаг.

Төгсөх шалгалт ойртож нэгэн үдэш түүнтэйгээ хамт шалгалтандаа бэлдэж хоносон тэр өдөр бид 2 бие биендээ хайрын хамгийн том бэлэг өгцгөөсөн билээ. Одоо тэр минь бие давхар. Ингэж шалгалт шүүлэг ч дуусч төгсөх мөчөө хүлээн орох ажилдаа дадлагажигч хийж байлаа. Гэтэл намайг сайн дадлага хийсэн учир бүр хотоос гарж уурхайлуу явуулна гэж хэлсэн. Анхандаа энд хотод төв оффист нь ажиллах байсан юм. Бие давхар найз охиноо орхиод явж яаж чадах билээ энэ учраа хэлээд эндээ ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэхлээр энд орон тоо илүүдэлтэй тэнд л ажил гэсэн. Би ч төгсөөч үгүй байсан учир ажил олдоно гэж бодоод гарчихсан. Харин бүр хэцүү зүйл нь манай найз охины гэрээтэн л болоод байна. Найз охины минь ээж нь их залуудаа хүүхэдтэй болж их ч зовлон үзсэн хүн гэж найз охин минь ярьж байсан нь мартагддаггүй юм. Аав нь олон жил дармталснаас болж салсан гэсэн. Анх хүүхдтэй болсноо мэдээд гэрийнхэндээ хэлтэл баяр хүргэж их л сайхан хүлээж авч байсан.

Харин нөгөө тал маань эрс эсэргээрээ байна гэж яаж мэдэх билээ. Нэгэн өдөр ажлаасаа тараад иртэл найз охин минь мэссэжээр “ээж намайг хүүхдтэй болсныг мэдсэн, тэгээд авхуул гээд байна гэж байна гэсэн” гэж хэлэхэд би их гайхаж гайхаж ээжтэй нь утасаар ярьсан нь дээр байх/ээж нь хотод байдаггүй аймгийн төв дээр байдаг болохоор ердөө танилцаж байгаагүй/ гэж бодоод утасаар яриад юу болсон талаар асуутал утсаа тасалчихсан. Найз охинлуу минь яриад битгий танихгүй хүн яриулаад бай. Олон юм ярилгүй эртхэн эмнэлэг ор гэж хэлсэн гэсэн. Би их зовсон хүн чамайг над шиг зовоосой гэж хүсэхгүй байна амьдрал баян болохоор 3 4н жилийн дараа л хүүхэдтэй бол одоо нас чинь эрт байна гэсэн. Тэр минь одоо 21тэй.

Магадгүй маш их зовлон үзсэн болохоор л охин үрээ битгий зовоосой гэж бодсон байх гэхдээ яагаад заавал хүүхэд төрүүлэхээр зовдог юм бол. Найз охины минь талийнхан ихэнх нь эмэгтэй тэгээд ихэнх нь эрт жирэмслээд их зовцгоосон хүмүүс гэдгийг саяхан бас найз охин минь надад ярьсан. Тэгээд түүнд минь тэгж эрт хүүхэдтэй болж болохгүй шүү л гэж хэлдэг байсан гэсэн. Тэгсэн ийм зүйл болсны дараа бараг бүгд л ямар тэнэг юм гэх мэтээр бага зэрэгийн дарамт үүсгэж байгаад эмнэлэг оруулах гээд байгаа гэсэн бодвол ээж нь тэг гэсэн байх. Ингээд л найз охин минь сэтгэлийн дарамтанд ороод авхуулна гэж хэлэхээр нь тэгвэл бид 2г манай гэрийнхэн дахиж хэзээ ч уулзахгүй байх гэж хэлсэн. Маргааш нь надад хэлэлгүйгээр эмнэлэг орсон юм байналээ тэгээд айгаад зугтаад гараад ирсэн гэсэн тэрнээс хойш их л сэтгэлээр унаад уйлаад л байдаг болсон. Ингэж байгаад хүүхэд минь эндчих вий гэж их л айх юм.

16 Comments

  1. hana says:

    hadmuud chini ymar aimar humuus we hedii ohiniiho ireeduig bodson ch hunii amind hurehiig shaardaj bn sh de nz ohindoo eejdee bi aluurchin bish gj heluul herew ta 2 awhuulbal salaad salaa zamara ywsan ch tsaashid setgeliin sharhtaigaa l amidrah bolno etssiin etsest ta 2n l amidral shuu dee

  2. ongots says:

    tegsen bilee ingesen bilee tr ni ene bilee kk

  3. yesno says:

    ta 2 biy biydee hairtai l bol busad zuils neeh asuudal bish bilee.nz ohinoo hairlaad halamjlaad hoorhon huuhedtei bolood sain saihan amidrahiin toloo zutgeh ni chinii uureg bilee.daraa yum hum bichihdee bilee gedeg ugee anhaarwal zugeer bilee

  4. zochin says:

    Хүүхдээ авахуулалгүй гарч ирсэн бол одоо чи хажууд нь байж тайвшруул. Тэр хүн болон түүний гэр бүлийнхэн юунаас айж байгааг чи мэдэж байна уу? Чамаас, эр хүнээс шүү дээ. Тиймээс чи л энэ бүхэнд цэг тавих эр хүн нь болж дээ. Хичээгээрэй. Дээр нэг хүний хэлсэн шиг хадаг тавиад бэр гуй. Охиноо ёс төртэй айлд явуулж байна гэж ядаж тайвшраг. Хүүхдээ яаж ийгээд гарга. Гаргахгүй бол та 2-ийн хамтын амьдрал бараг дуусна эсвэл хожим хэрүүл руулны эх үүсвэр тэр болно шүү. Зээгээ харахаараа эрхбиш зөөлрөх байх. Ер нь бол хадмуудаасаа хол амьдар.

  5. tiim shuu says:

    tiim shuu. ber guigaad awchihaa. ymar ch emegtei hun gerleh sanal tawiasai gj. bs ymar etseg eh hun ohiniig mine hunii ysoor guij awqaaasai l gj bodno shuudee. eejiih ni heldeg neg bodliin zuwoo yagaad gwl zarim neg muuhai erchuudees bolj niigem tr ayaaraa l tiim humuuseer duurchihsen bgaam shig stgegdel haa saigu bna shuuudee. eejid ni sn oilguulah ni chuhal aa. amjilt

  6. mg says:

    zaluu mine chi zow songgolt hiij bna huuhed bol hunsteigee irdeg az jargaliin beleg temdeg bitgii awahuulahiig ni zowshoor bur bolohgui bol turuhuur ni manai eej aaw usguj ugnu bitgii sanaa zow gej taiwshruul gehdee jiremsen uyedee emegtei hun stresst amarhan ordog tul bainga halamjil hairla emegtei hun bol jiremsen bhdaa l az jargaltai uzesgelentei baidag yum shuu hairlaarai

  7. монгол says:

    зүгээр гаргасан дээрээ чи их буйртай сайн залуу байна ахууллаа гэхэд та 2-д хэцүү тэгээд бие биеэ буруутгаж сүүлдээ салах л шийдвэрт хүрэх байх тийм болохоор бурхан та 2д өгсөн бэлгийг хүлээж авсан нь дээр амжилд хадам ээжтэйгээ ойлголц.

  8. Anonymous says:

    alban esoor ber guigaad gergiigee bolgochiwol yamar ch asuudalgui shu dee teriig medexgui chi er ni. Eej ni noxorgui xuuxed toruulex geed gej oilgood bga shde. Xuuliaraa batluulaad awaa tegwel xuuxdee bi mednee geed bardam suuj bn shde

  9. irgen says:

    Тэнэгтэлгүй гаргаа. Би л лав хорьтойдоо төрж байсан. Мэдээж жаахан болохоор хэцүү байсан ч одоо ямар азаар гаргаваа гэж бурхандаа баярладаг.
    Хадам ээжийн чинь амьдарч байсан үе шаал ондоо.
    Аятайхан сургууль төгссөн юм байна ш дээ. Бүх зүйл сайха болно. Тэнэг зүйл хийж дараа амаа барив даа.

  10. oo(Ps) says:

    yoo zurag ymar aimarin be idej bsan yum amar garlaa

  11. Бүсгүй says:

    Миний дүү сэтгэлийн тэнхээтэй байж энэ бэрхшээлээ даван туулах хэрэгтэй шүү. Ийм л үед эр хүний ноён нуруу, тэвчээр, ухаалаг зан хэрэгтэй байдгийм. Одоохон ажилтай болж, амьдрал залгах гэж байж яасан гэж тэр хайрынхаа үрийг устгах гэж ? Асар том нүгэл болно шүү, яваандаа та 2ын харьцаанд ч нөлөөлж мэднэ. Найз охиноо сайн тайвшруул, өөртөө итгэлтэй болго, сайн ухуул. Та нарын амьдрал өмнө чинь дурайж байна. Ийм муухай юмаар энэ сайхан амьдралынхаа эхлэлийг битгий булингартуул. Хүүхэд чинь амьдралыг чинь улам гэрэлтүүлж баяр баясгалан авчрах болно. Хадам ээжийг чинь ойлгож байна. Тэр хүний туулсан зовлонг заавал давтах албагүй шдэ. Цаг үе өөр болж байна. Юмыг гэрэлтэйгээр хар, даван туулах зориг, итгэл л байх юм бол та 2ын наад асуудал чинь тийм хэцүү зүйл огт биш. Миний дүү их зөв сэтгэлтэй сайн хүүхэд байна. Та 3 чаднаа, амжилт хүсье!

  12. CATTLEYA says:

    Би-тэй санал нэг байнаа. Зүй ёсоор нь хадаг яндар болоод бэр гуйгаад авбал охины ээж ч өөрөө хүлээж авна шээ. Чи гэхдээ ахин нухацтай сайн бод жилийн дараа л гэхэд /хүүхэд төрсөний дараа/ үүрэг хариуцлага одоогийхоос 2 дахин илүү болно гэдгийг мэдэж байгаа биз дээ?
    Мэдээж олон эмэгтэйтэй тэгээд дээрээс ихэнхи нь амьдралдаа алдаад үзсэн хүмүүс бол яалт ч үгүй найз охиныг чинь зэмлэж л таараа гэхдээ ёс төртэй гуйж аваад өчнөөн олон жил сайхан ханьлаад явбал тэр гэр бүлд чи “үлгэр жишээч” сайн хүргэн болж олон эгч нар ээжийх нь алдсан итгэлийг нь эргүүлж өгөх болно шүү дээ. Харин одоогийхоо бодлоос л бүү ухраарай. Чамд болон найз охин хайртай үрд нь аз жаргал , эрүүл энх, амжилтыг хүсье!

  13. Bi says:

    Миний дvv аав ээждээ хэлээд албан есоор хадаг бариад ээжээс нь бэр гуйгаад авчихаа. Бэр гуйх зан vйлийн талаар сайтууд дээр зендее байгаа. Тэгээд чи еерее ийм зев сэтгэлтэй байгаа юм чинь бvх зvйл сайхан болно. Найз охиныхоо ээжийг зев ойлгохыг хичээгээрэй. Амьдралдаа алдсан, охин vрийнхээ телее зовсон ээж гэдэг утгаар хvлээд аваад хэлсэн хийсэн vйлдлийг нь уучилж бодоорой. Хайртыгаа, удахгvй терех алаг vрээ хайрлаж аз жаргалтай сайхан амьдраарай. 

  14. zuvulguu says:

    ehleed eej ni yagaad ingej zovson gedeg shaltgaaniig ni medeed dahiad ter talaas ni ali boloh tiim yum chamd tohioldohgui geed yatgaad argadaad uzdee zaluu mini tegeed ali boloh uuriihuu gertee avaachij az jargaliig medruul, (tanai geriihen taatai huleej avch bga bol) negent uuruu neg udaa emneleg ocjij uzsen yum bol turuhuusuu umnu dahiad ochjij magadgui, yamartaa ch bitgii anhaarlaa sullaaraoi, gelee geed shorond hiicen yum shig ilteer ajiglah bish dalduur ch yumuu uurt ni neeh medegduulelguigeer ajiglalsh heregtei, ert huuhed turuuleed az jargaltai amidarch bga hosuud hervee nz nariin chini dund bga bol uulzuul, neg udriig tedentei hamtdaa unguruul, ter tuhai kino uzuul, huuhed yamar huurhun gedgiig haruulal daa , amjilt

  15. bagii says:

    Gertei awaachaad bail gahgvi yu daa nzindoo tanai ger bvliihen
    ymar bodoltoi bgaag eejd ni helvvlsen deerdee nz ohindoo setgeleer ni sain demjeerei hvvhed bol erdene l gesen vg hvvhdee garguul amidarlaa ehlvvl chamd olon berhsheel garna dewceertei bgarai amjilt hvsiidaa

  16. Gerel says:

    Sain bnu zaluu min, buh zuil saihan bolno TA 2g geed zoriod irsen ter byatshan amitniig saihan dulaan hairaar tosood awah n zuilee bolow uu? Nzohinii chn geriinhen Odoo ueiin niigmiin baidliig oilgohdohku chadaagui bh shig bn yag l oorsdiinhoo ue shig ee Sanaad l HUuhdiig chin awhuul geed bgaa bh gehdee amidral Gdeg dem demande ywdag Yum TA 2t az jargal husie mon horwood mendleh huuhded chin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.