Хүн гэж амьтан ямар өчүүхэн бодолтой ямар тэнэгхэн юмбэдээ өөрийгөө өрөвдчихлөө. Үнэнийг хэлэхэд өөрийгөө дүгнэхдээ, хүн харьцахад адсага шиг ааштай ч сэтгэл минь цагаан, түүншигээ царай зүсээр ч дээгүүр гэж бодож явдаг байлаа. Гэхдээ энэ миний хэлэхийг хүссэн гол сэдэв бишээ. Энэ хорвоо дээр жинхэнэ хайр гэж байдаг ба түүндээ эргэлзэн, үл итгэн хөсөр хаясан тэнэг, үнэхээр тэнэг харанхуй хүний тухай бичих гэсэн юм.
Тиймээ бид 2оос өөр хэн ч ойлгохгүй тэгсэн ч гэсэн маш нанидан, дэндүү их хайрыг хүн амьдралдаа магадгүй зөвхөн ганц л удаа олж авдаг юм байна. Хүн яагаад нэгийг нь хүндэлж нөгөөг нь хайрлаж болохгүй гэж? Бид бүгд л магадгүй зарим нь хамаатны ах эгч, заримын аав ээжээсээ нууц амрагын асуудалд хутгалдан нэгэндээ нүд үзүүрлэгдэн хүний ёсноос гажууд зүйлийг хийсэн мэт тамлагддагыг анзаарсан. Тийм хүний ёсноос гажууд юм бол яаагаад хүн бүр өөрийг хүсэж өөрийг эрэлхийлдэг юм. Энэ чин л хүний ёс биш юм гэхэд хүний байгалаас заяасан мэдрэмж юм бишүү. Шөнө унтаж байхдаа хоёр тийш харан сэрүүн хэрнээ нойр нь хулжин, энэ яаагаад намайг тэврэхгүй байгаа юм бол гэж битүүхэндээ өс санан, сэтгэлдээ өөрийг эрэлхийлдэг бол… Та уучлаарай!
“Энэ орчлон мөнх”биш та сэтгэлийн цэнгэл жаргал эдлэн сэтгэлийн угаас бие биедээ бүхнээ зориулах тэр хайрлуугаа л нисэн оч. Үр хүүхдээ хүн бодолгүй яаах вэ, гэхдээ би сэтгэлийн хөөрөл, секс, сэтгэл хангалуун бус байдлаас үүссэн явдал алийг нь ч яриагүй байна. Зүгээр л жинхэнэ хайртай учирсан л бол түүнлүүгээ хэнээс ч юунаас ч айлгүй тэмцэж хүр гэж хэлэх гэсэн юм. Би нэгэн жирийн хэрнээ гүндүйгүй хүнтэй учирсан. Анх үнэхээр таалагдаагүй, нэг л мэдэхэд бидний холбоо маш бөх гинжин хэлхээ болж хувирсан. Бие биедээ хайраар булагдаж, бие сэтгэлийн жаргал эдлэн хэн ч юу ч биднийг салгахгүй болсон байлаа. Тэр минь эхний үед эхнэр хүүтэйгээ хэлээгүй жил болсон нь миний хувьд түүнийг уучлашгүй хамгийн том алдаа. Гэсэн ч тэр үнэнээ хэлсэн бид хэн хэн нь салахыг хичээн тусдаа 1 жил өөр улс оронд байсан ч сэтгэл зүрх минь догдолдогоороо догдолж хүсдэгээрээ хүсдэг хэвээрээ л байсан. Түүний хувьд ч бас тийм байсан. Тиймээ бүтэн жил болчихоод уулзахад биесээ ямар их санаж, ямар их үгүйлж, ямар их итгээд тэр итгэл нь яг л тэр чигээрээ ирээ вэ. Буцаад л бусдын хэлдэгээр баасандаа хутгалдсан ч бид 2ийн хувьд бурханд баярлаад баршгүй тийм их бэлэг байсан.
Үнэхээр “Хайрын бурхан” гэдэг үг яаагаад байдагыг тэгэхэд л утга учрыг нь ойлгосон. Тэр минь миний сэтгэлийн “Хайрын бурхан” минь байсан юм. Хүн хүнийг хүндлээд хайрлаад эцэстээ тулахаар энэ үг өөрийн эрхгүй гардаг. Гэвч бид өнөөдөр тусдаа байна, 3 сар тасралтгүй уйлж унжин, бие нь хүртэл өвдөж сүүлдээ яагаад юу болоод байгааг ч ухаарах сөхөө байгаагүй. Эхэндээ миний, бидний энэ их хайрыг минь юу ч биш болгон уландаа гишгэн салгасан хорон муу санаатнуудыг бодохоор… Та нарыг хэзээ ч бурхан уучлахгүй гэж боддог байлаа. Үнэхээр бие биедээ ямар их хайртай байсаныг хүний хэлээр бичэж илэрхийлэхэд миний монгол үгийн баялаг болон уран илэрхийлэл тутах биз.
Ханилж суусан хань нь эхнэртээ -Би энэ бүсгүйд хайртай, үүнд ямарч буруу байхгүй, би л өөрөө хайртай болоод араас нь гүйгээд байгаа юм гэж хэлэхэд галзуурах нь битгий хэл сэтгэлийн өндөр хатаар хүлээн авч, ханийгаа л авч үлдэх минь гэж зүрх сэтгэл нь шатна. Биеийг нь хутгаар сийчихээс долоон дор өвдөнө. 2 хүүгээ л эцэггүй орхихгүй юмсан гэсэн бодол нь л чангааж, би ч яаах вэ гэж өөрийгөө хүртэл хөсөр хаяна.
Гэр бүлээ мэдээж орхихгүй, 2 хөөрхөн үрээ юу боллоо гэж орхихов, гэтэл миний хамгаас хайртай бурхан минь явчих гээд байна, үнэхээр би түүнийхээ төлөө энэ гурваасаа ч салахад бэлэн байна. Түүнгүй бол амьдрал минь утгагүй болж хамаг юм хөмөрсөн тогоон доторх шиг хар болчих гээд байна. Яаагаад бурхан түүнийг минь эрт учруулсангүй вэ, яаагаад би түүнд ийм их хайртай тэгээд бас гэр бүлээ, хайрлаж хүндэлж явдаг бүхнээсээ салах ёстой юм бэ? Тэгсэн ч гэсэн хамаагүйээ би “Миний хайрын бурхантайгаа сайхан амьдарч чадна” үр хүүхдээ мэдээж орхихгүй харж хандаад эцгийхээ үүргийг гүйцэтгээд байж болох байх. Тийм болохоор би ханиасаа салядаа, муу хань минь голдоо ортол гомдож байгаа байхдаа, надшиг муу хүнээр ч яах билээдээ.
Миний хайр надад хайртай гэчихээд л дандаа худлаа яриад эхнэрлүүгээ явчих юм, тийм л эхнэртээ хайртай юм бол түүндээ хайртай гээд л явчихгүй “Чамдаа хайртай ганцхан чамдаа л хайртай, үүний төлөө юуг ч батлахад бэлэн байна” гээд л дандаа худлаа ярина. Гэтэл миний хайр надад үнэхээр хайртай шөнө залгасан ч намайг ойлгоод л буцаагаад залгадаг. Эхнэрээсээ ч айхгүй хайртайгаа хэлдэг.
Тэгсэн ч гэсэн бид 2 2-лаа энэ ертөнцийн хог шаар, яаж тийм хөөрхөн үрсийг орхиж явна гэж энэ махан толгойд нь ордог байна. Би ч хайр гэж мал царайлж амиа хичээсэн хогын новш юу бодож яаж сэтгэхээрээ тэднээс улаан цайм аавыг нь авах гэж улайрнам. Гэтэл би хайртаа маш их хайртай шүүдээ, тэр минь үнэхээр эхнэртэйгээ хэрэлдэж байхыг нь хараад ийм хүмүүс яаж нэг гэрт байдаг байнаа л гэж бодсон. Гэвч хамгийн сүүлийн шийдвэр нь хүүхдүүдийг бодоод хайрыгаа зовж шаналахыг юман чинээ тоолгүй хөсөр хаян, эгээтэй л араатан чононоос өөрцгүй хайрыгаа тамлан зовоожээ. “Бид хэд наслах билээ харин үр хүүхэд хэд наслах билээ, яагаад бусдыг зовоох ёстой гэж? Зовоосон ч би лав биш” …………………………
Би хамгийн хайртай хамгийн их хүндэлдэг хамгийн нанидан эрдэнээ зовохыг нь нүдэн дээрээ харж, өөрөө амьдаараа тамлагдсан. Түүний минь зовж шаналж, ямар хэцүү байсаныг үнэхээр надаас өөр ойлгох хүн байгаагүй, ойлгосон ч бүгд буруу шаах байсан. Тэр минь миний төлөө бүхнийг хийгээд даваж туулаад ирэхэд би урвасан, би хамгаас хайртай хамгаас нанидан хүндээ биш бусад бүх хүмүүст л итгэсэн.Би юу болсон гэж яаагаад “Бурхан минь энэ хүнийг л өгчихвөл, үлдсэн бүх амьдралаа ямарч зовлон шаналал байсан түүнтэйгээ хамт даван туулна, би таниас энэ яваа насандаа ямар ч эр хүнийг дахин гуйхгүй, ганцхан түүнийг минь л надад өгөөч” гэж чин сэтгэлээсээ бурханаас гуйчихаад хайртаа итгэж очихгүй, үр хүүхэд бодон өөрийгөө буруутган хогын хулчгар царайлж үлдээ вэ. Түүн шиг минь хайр миний зүрх сэтгэлд дахин сэрэх боловуу?
Түүнийг яг түрүү оны 7 сараас эхлээд бодоогүй өдөр, бодоогүй өглөө байсангүй сэрэх бүрийдээ би яах гэж юу хийж юуний төлөө амьдраад байгаа юм бол гэж гайхна. Бусдын хүссэнийг хүсэх ёстой мэт заавал хэн нэгэнтэй гэрлэх ёстой мэт хамхуулшиг хийсч, зүрх сэтгэл нь шанална. Гэвч нэг л зүйлийг ухаар Чи чин үнэнч хайртаа итгээгүй гэдгээ ухаар, чи хүүхэд бодсон юм бол яагаад одоо тэднийг үзэн ядаад байгаа юм, яагаад тэдний гэр бүлд өмнөх шигээ сайн санаж чадахгүй байгаа юм. Яагаад чи хүүхэд бодож салчихаад түүндээ сэтгэл чинь ханахгүй байгаа юм. Үгүйдээ энэ бол чиний биш хайртай хүний чинь сонголт байсан, тэр сонголтоо хийгээд ирчихсэн байхад чи гэж тэнэг мулгуй зовж шаналж буй хайрыгаа биш түүнийг давж гэр бүлийг нь харсан.
Тэгсэн ч гэсэн бурхан таньдаа ийм их агуу хайрыг мэдрүүлсэнд баярлалаа, үнэхээр таний өгсөн бэлгийг би өгөөгүй иртэл нь хүлээнэ гэсээр байгаад алдчихажээ. Миний хайрын бурхан миньдээ…… Уучлаарай гэсэн ч хайр нь үнэхээр өмнөх шигээ та хэддээ аз жаргалыг хүсэж чадахгүй нь, би чамайгаа минийх гээд яс итгэчихэж.
“…Бурхнаас ч хүртэл харамлах юм”
29 Comments
UCHRAH ESGVI L BSAN YM BISHVV.
neg talaas huuhnii bodoliig nuguu talaas zaluugiin bodliig bichtsen bn sh de. hair gdg huniig mash iheer uurchildug sh de yaj taaraldah yyaj uchirah ni ter humuus yamar bh ni hair gdg zuild hamaagui sh de ene chin hunii zurh setgeliin asuudal sh de tuunees hairtai boloy ged hairtai bolood boliyo ged bolichdog ed bish sh de.hairiig mederch uzeegui bj hamaagui bichij bolohgui sh de.
өөрөө гомо юмуу яг л тэгж харагдаж байна
Chi uu ve? Yun burhan ogson hair ve? Air ger uimuulj,ailiin ehner huuhed zovoosnoo yunii hair geed bnaa? Chi hairiig hairlaj yavaarai gedeg ugniihaa uchriig ene gej bodoo uu? Naad ger buliinhaa hairiig ugui hiichiheed yun hair huleegeed bgaa hun be?
Сэтгэгдэлүүдийг уншаад элэг хөшлөө. Та нар шүү.
soliotoi maluu ene chin yugaa bichsen um. oilgoh husel alga. hussen um huzuugeer gegcheer huuhed onchruulsen nuglee uurehed beldeed baij bai. un hairsag um dee. cham shig umnud nudend ni mongo haragdaj baiga biz. ger buliin az jargal, bu hulgail. hulgaiich mini.
elii nii chn hair be hair gedgiig chn hun uuruu buteedeg yum hun uuruu ter setgeliig chn jolodoj bairj uahanra shiiddegin timbish bsan bol harsan bolgondoo hairtai durtai blod balarna biz de ger bultei hunii amidraliig tam bolgoo chi neeh ch jargal uzehguiee tsaana ni chmaas saihan ehner hun bga za chi bol zugeer yaagiii l bna bas bolovsrolgui ,iim yahaas ch butsahgui aimshigtai erchuud mine taarj hohirov doo
yuch oilgosonguiee yu bichih geed yu bichtsiin boloo??? za yamarch bsn ehnertei hunii il amrag bololtoi, tsaad nuhur ch dee huurhii tiim l aguu hair yum bol gai bolosn ehner huuhdee hayad l ene amragruugaa yavna l bizdee, hudlaa 2uulaa neeh huuhed ch geh shig uursdiiguu bodson huvia hicheesen amitad l bndag aav guai hamag zaluu nasaa zoriulsan ehneree bish yumaa ghed ur huuhdee bodson bol iluu harj biluu doloohgui l bsn bhdaa teheer ehner huuhdees busad n bugd hudlaa hair geed soliorood bgaan ch hudlaa xa xa
hehe bolovsrolgui soelgui utgagui amitan bichsen bn
тэнэгт. үнэхээр тийм л их хайртай байсан бол суучих л байсан шд. чамд хайргүй болхоор чамайг сонгоогүй л байна.
уянга+boorch=love матар салтайн хулгайч хуцдаг мал
матар минь хүүхэдтэй залуу авна гэдэг чинь салтайн хулгайч гэдэг юм малаа юун хайр битгий хуцаад бай чи нэг өдөр хүүхэдтэй хамт хаягдах болно шүү малаа… матар минь
teneg gichii mini bugsnii buzraa tsairuulah gej bitgii yad za tenegee gaihuulaad bga ymu muu yanhan mini ger bul salgaj huuhed unchruulvee
юун уяангын халил вэ, бүр гомонууд юмуу гэж ойлголоо ш дээ, балай юмуу чи чинь салчихаад байна гээд байгаа юмуу нийлчихээд салах гээд байна гээд байгаа юмуу……… ном зохиол амьдрал хоёр өөр ш дээ. Үр хүүхдээ бодоод төлөв түвшин амьдрахаа бод. Үүлгэртээд суугаад байдаг юмуу хаашаа юм.
хэхэ … ирваа толгой гэж л энийг хэлэх байхдаа.
hair gj yag yu yum be manai nohor omnoh shigee hairlahgui bn bi yahuu nadad zowolgoo ogooch
Za yamarch l bsan eruul hun bicheegui um bn. Shal sogtuu bgaa umuu esvel durlaliin romanuud unshsaar bgaad tsagaan solio tussan bn. 2 ch huuhedtei ehnertei huniig salgaj avch suuhgaad yadraad bgaa um bolovuu l gej taamaglalaa. Busdaar ch oilgogdoh um algaa
Admind handaj helehed, iim tsag ursen galzuu hunii odriin temdeglel shig oguulemjuudiig niitlehgui bval deer bishuu?
НАНИДАН БИШ НАНДИН гээд зөв бичиж сураачээ. Хүний бүтэн амьдрал руу ӨМХИЙ БӨГСӨӨ дүрсэнээ юу гэж бодоод байгаа Лачка вэ чи! Тэгээд бас тэрүүхэн тэндээ бузар бөгснийхөө түүхийг уянгалуулах гээд ядчихсан садар эм ! Холуур холуур
yamar soliotoi huuhen be,shal oilgomjgui teneg yum bichdiin.zail zail ehnertei huntei yavalddag zavaarsan yumnuud.
Galzuur!
Durlaldaa soliorchihoj
oldwol bitgii aldaarai gj yu gsn ug we. negent ehner huuhedtei 2iin 2 huuhedtei boltson bhad. tuhain uydee ehnertee ch gsn hairtai gd l suusan bj taaraaashd. zarim eregteichuud uigaasaa shal hudlaashd. zgr l uidsan esuul setgelee bolood biye baysgah gsn shine uur medremj awah gsn tiim l bodoltoi bgaashd. trnd ni zarim emegteichuud itgeel. hojuu uchral ntr gl za yahwe tiim yum bj bolhiin tghdee 100nii 5%d ni l tiim unench hair bdg bh shuu. busad ni bugd nuuc amragaaa goshruuljaagaan
яасан ч замбараагүй бичсиймбэдээ. холоос л бие биенээ хайрдаал байждээ. яг нэг гэрт ороод хамт амьдраад ирэхээр нөхөр шиг чинь л жирийн нэгэн гэдгийг ойлгох болно. хайр дурлалаа ухаанаар шийдээрэй
dogol bolgon l oor oor hunii amidrald tohioldson zuil um uu daa, kkk hesegtee l manruurlaa sh dee, goe ym olood unshchih sanaatai
dvrdee itgechihej hvvhedtei bolchij gej helj vzsen vv hehe naad zaluudaa mungu tugrug ugch bsan udaa bii yu ehner ni heregleed yavj baidgiin shdee
Тийм шүү Бүсгүйн зөв. Ийм хайртай таарсан хүн зөндөөн бий 🙂 Сайхан хайр бий, олоод бүү алдаарай.
zambaraagui yum shig mortloo amidrald baidag l zuiliig bichsen baina daa iim hairtai taarsan hun zondoo baigaa
Ene odoo yu biched bgaan be??? unshihaas ch durgui hurchlee. Galzuu hunii udriin temdeglel yum shig bn.
yu ch oilgosongui zuudee bichihsen ym uu