Хүйсээ солиулсан *ХҮҮХЭН*-тэй хийсэн яриа

Японд ажиллаж байхдаа нэг удаа *ОКАМА БАР* гэж нэрлэгддэг, манайхаар бол Гамбууш шиг хүмүүсийн ажилладаг баранд нэг удаа очиж байсан юм.
Сайндаа ч биш л дээ.
Манай ажлын хэдэн хүүхнүүд, шинэ юм сонирхмоор байна гээд, тэр талын барны талаар сайн мэддэг хүнийг дагуулж яваач гэж гуйж байгаад явахаар болсон чинь… тэр сайн мэддэг *МЭРГЭЖИЛТЭН* нь миний хуучин дарга байж таараад, тэгээд би цуг явахаас өөр аргагүй байдалд орсон тул…
*За, чамайг ямар бариад идчих биш, сүртэйш дээ* хэмээн манай дарга… Дандаа очдог ОКАМА БАР нь юм гэнэ.
Уг нь эмэгтэй хүн л сонирхдог баймаар атал…
*Охид хүүхнүүд, иймэрхүү юм сонирхох нь их байдаг юм.  Хааяа, паркийн аймшгийн байшин ч юм уу, эсвэл аймшгийн кино үзэх сонирхолтой байдагтай нь төстэй… Эмэгтэй хүмүүс гэдэг чинь ер нь нилээд *шуналтай* хүмүүс байдаг болохоор…иймэрхүү бар ганц нэгийг мэддэг байхад, тэр хүүхнээ дагуулаад болзоонд явахад уйдаахгүй, мундаг юм мэддэг хүн болно гэсэн үг шүү дээ* хэмээн тайлбарлангаа жуумагалзаx манай дарга…
3-ын 3н хүүхэдтэй байж, хүнд баагий шүү…

Ингээд, эхлээд нэг дажгүй пабд жаал пиво уучихаад, 11 өнгөрөөгөөд тэр барандаа очсон юм.
Аргагүй л дарга, байнгын үйлчлүүлэгч бололтой, барны хүмүүс ч *Хөөх!  XXXX байшдээ!  Ёоноо!  Өнөөдөр бас зөндөө олон хөөрхөн хүүхдүүд дагуулчихсан айн???* хэмээн угтав…
Саяхныг хүртэл шуугилдаж байсан ажлын газрын хүүхнүүд хүртэл жоохон ханд нь дарагдсан уу, чимээгүй болчихсон…
Гэхдээ иймэрхүү юманд дассан бололтой*Алив, яасан?  Ариунцэцэг царайлцгаагаад байгаа юм уу?  Окама (манин, гомо гэх мэтийн үг гэх юм уу даа)-аас айгаад ичээд байх юу байдаг юм!  Алив наашаа суугаадах!?* хэмээн яриа үүсгэх барны ажилчид. (Гамбууш гээд нэрлэчихье, тэр нь амар юм байна)
Намайг харсанаа *Энэ чинь ёстой идчихмээр хөөрхөн залуу юу даа?* хэмээн хэлэх Гамбууш…
Мэдээж, огт үнэн сэтгэлээсээ хэлсэн зүйл байхгүй гэдэг нь харваас илт, гэхдээ иймэрхүү маягаар, бусдыг баясгах талаараа нилээд сайн мэддэг гэдэг нь илт харагдаж байв.
Би ч яахав, өөдөөс нь худлаа инээсэн шиг л…
Ингээд, баран дотор ороод, ажилчдыг нь харсан, 2 төрлийн хүмүүс байв.
– Харахад, эрэгтэй боловч, эмэгтэй хувцас өмссөн юм байна даа гэж бодогдохоор хэсэг хүмүүс- Яаж ч харсан, хүүхэн гэмээр хүмүүс.  Яахав, жирийн охидуудтай харьцуулбал жоохон том биетэй л юм уу даа…
Нэг мэдсэн, ажлын газрын хүүхнүүд ч бишүүрхэхээ байгаад, нэг мэдсэн ямар фирмийн пудр дажгүй, ямар үнэртэй ус яадаг ийдэг гээд, бөөн хүүхнүүдийн яриа болчихсон байв…
Миний хувьд хүнтэй яриагүй байсан боловч, иймэрхүү маягийн байдлыг хараад суух, сонирхолтой л санагдаж байв.
Ингээд сууж байтал *Яасан, уйдсан шинжтэй байхав дээ* хэмээн хэлэхийг сонсоод иргээд харсан, хөөрхөн бизнес үмен маягийн хүүхэн…бишээ, залуу? бишээ, окама зогсож байв.
Дараад нь авсан нэрийн хуудаснаас нь харахад, түүний нэр нь Мэгү.  Мэдээж, жинхэнэ нэр биш л дээ.
Өөрийнхөө жинхэнэ нэрнээс хэсэгчилж авсан нэр хэмээн тайлбарлаж байсан.
10 залуу зогсоогоод, 10 хүүхэн дунд Мэгүг байлгаж байгаад хамгийн хөөрхөн нь аль нь вэ гэж асуухад, бүгд Мэгү-г заахаар, тийм тун хөөрхөн царайлаг…гэхдээ….гэхдээ сайн харахаар, ТӨВӨНХ нь….
Түүнтэй хийсэн яриа, нилээд сонирхолтой байсан тул, тэр талаараа секс.мн-тэйгээ хуваалцая гэж бодсондоо энэ бичлэгийг бичиж байна.

Мэгү-сан надтай адилхан 27 настай.
*Эмэгтэй хүнээс насыг нь асууна гэж, яасан бүдүүлэг эр вэ энэ чинь!* хэмээн инээнгээ, 27 настай гэж шивнэнгээ хэлж өгсөн юм.
27 настай гэж сонсоод нилээд гайхсан боловч… Наснаа залуу харагдсанд уу, наснаасаа хөгшин харагдсанд уу аль нь вэ гэвэл би сайн мэдэхгүй юм…
Аль ч биш байх аа..
Наснаасаа хөгшин, залуу гэдэгт биш, ердөөсөө *НАС* гэдэг юмыг санагдуулах юм байгаагүй гэвэл илүү зөв хариулт болох болов уу…  Энэ хүнд *НАС* гэдэг юм байдаг гэж төсөөлөхөд хэцүү гэх юм уу даа…
Нэг мэдсэн хоёулхнаа ярьчихсан сууж байсан, тэгээд зөндөө олон хувийн асуулт асуусан.Түүний хувьд ч яахав, үйлчлүүлэгчид нь байнга асуудаг л асуултуудын нэг байх л даа…
Тэрээр одоо нэг залуутай хамт амьдардаг гэх.
Түүнийг тэр залуу нь *ЭРЭГТЭЙ* хүн гэж хардаг юм болов уу, эсвэл *ЭМЭГТЭЙ хүн* гэж хардаг юм болов уу, аль эсвэл тэр хоёрын дундуур нь хардаг юм болов уу хэмээн асуув.
(Мэгү, хөх хийлгэчихсэнээр барахгүй, боожгойгоо ч гэсэн авхуулчихсан гэж байсан)
Мэгү, өөрөө ч аль нь гэж найз залуу нь өөрийг нь хардаг болохыг мэдэхгүй гэж байв.
*Хүйс ер нь гэхдээ аль ч байсан хамаагүй юм биш үү?* Сэтгэл нь эмэгтэй.  Албан ёсоор бол эрэгтэй.  Бие нь эрэгтэй, эмэгтэй хоёрын хооронд…Эрэгтэй, эмэгтэй, хоёрын хооронд, бүх юм өөрт нь байгаа гэх Мэгү, чимээгүйхэн инээмсэглэнгээ ингэж хариулсан юм.
Яагаад эрэгтэй хүн байхаа больсон талаар нь асуув.
Бүүр жоохон хүүхэд байхаасаа дурладаг хүмүүс нь эрэгтэй хүмүүс байсан гэх.  Гэхдээ эхэндээ энэ *сайн болох* гэдэг нь, найз болохоороо тэгж байгаа юм гэж боддог байсан аж.Бага ангид байхдаа өөрийнхөө доторх *ЭМЭГТЭЙ ХҮН*-ийхээ талаар сайн мэддэггүй байсан боловч, дунд ангид ороод, шилжилтийн нас явагдах үед өөрчлөлт орсон юм байх.
Дунд сургуульдаа байхдаа *ХАМГИЙН ХАЙРТАЙ / САЙН* найз нь найз охинтой болсон юм байх.Найзууд нь бүгд түүнд атаархаж байхад, Мэгү ганцаараа бусдаас жоохон өөр зүйл мэдэрсэн гэх,
Найзуудынх нь атаархал, *Ямар атаархмаар юм бэ* гэж бодогдож байгаа хүн нь тэр бандид чиглэсэн байсан бол, Мэгүгийн атаархал, тэр бандид биш, түүний найз охинд чиглэсэн байсан аж.
Найзууд нь ч, эцэг эх нь тэр бандийн талаар мэдэж чадахгүй тийм нандин зүйлийг мэдэх эрх олгогдсон түүний найз охинд.
Тэгээд тэр найз охинд нь атаархаж байгаа нь, Мэгү өөрөө тэр зүйлийг хүсэн хүлээж байсан болохоор.

Ийм байх нь *жирийн биш* зүйл гэдгийг, дунд сургуулийн сурагч ч гэсэн, Мэгү сайн мэдэж байсан гэх.  Ийм, *жирийн бус* өөрийгөө, өөрөө ч хүлээж авч чадахгүй гэдгээ ч гэсэн.
Өөрийгөө үнэхээр тийм юм уу, эсвэл үгүй юм уу гэдгийг, зөндөө олон удаа бодож тунгааж,  өөрийгөө ТИЙМ БИШ ШҮҮ ДЭЭ гэж итгүүлэх гэж оролдож үзсэн аж.
Бараг итгүүлж чадсан удаа ч байсан гэх…

*Гэхдээ, яг л одоо тарган хүн турах гэж оролдох үед, жоохон турчихаад л буцаад таргалдаг даа?  Англиар ребаунд гэдэг бил үү?  Яг тэрэн шиг, хичнээн итгэх шахлаа ч гэсэн, буцаад л өөртөө эргэлзэж эхэлдэг юм байлээ…* хэмээн тайлбарлах Мегү.
Жирийн байх гэж, найз охинтой болж үзэж.  Порно кино үзэж үзэж…Гэвч, хүчлээд итгэх шахлаа ч гэсэн, эцсийн эцэст энэ бүхэн нь түүнийг бусдаас өөр гэдгийг батлаж л чадсанаас, жирийн гэдгээ өөртөө итгүүлж чадаагүй гэнэ…

*Хичнээн хичээгээд, болохгүй бол, ТҮҮНТЭЙГЭЭ ЭВЛЭРЭХЭЭС ӨӨР АРГА БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА БИЛЭЭ* хэмээн тайлбарлах Мэгү.
Гэхдээ, өөрийнхөө байдлыг хүлээж авлаа гээд, ямар нэг зүйл өөрчлөгдсөн ч юм байсангүй.  Ямар нэг байдлаар бүх юм сайхан болоод үлгэр амар сайхандаа жаргасан ч юм байсангүй…
Харин, өөрийнхөө юу хүсч байгааг ИЛҮҮ ГҮНЗГИЙ, ИЛҮҮ ТОДООР мэддэг л болдог гэж тайлбарлаж байв.

*Би өөрийгөө эрэгтэй хүнд татагддаг гэдгийг, хүмүүст зарлаад явж чадахгүй л дээ… гэхдээ…хүн амьсгалдагтай яг адилхан… хүн дурладаг л юм байна билээ*
*Анх удаа хүнд хайртай гэж хэлсэнээсээ болж зодуулж байж билээ* гээд инээх Мэгү.

Зөвхөн зодуулах ч биш, элдэвээр доромжлуулсан л байх, гэхдээ энэ талаараа Мэгү юм яриагүй юм.Үүнээс хойш, хүнд хайртай гэдгээ өөрөө эхэлж хэлж байхаа больё гэж шийдсэн Мэгү..
*Гэхдээ, би ганцаархнаа амьдралыг барах тийм зоригтой, зүрхтэй, чадалтай хүн биш байсан юм байна билээ* хэмээн тайлбарлах Мэгү.
Ганцаардлаасаа болоод, геи хүмүүсийн байдаг газар луу нилээд олон удаа очиж үзсэн гэх,Гэхдээ, адилхан ижил хүйстэнээ сонирхдог байлаа гээд, тэр болгонд дурлана гэж байхгүй, тэгээд ижил хүйстэнээ сонирхдог байлаа гээд адилхан байх албагүй болохоор, нэг л өөрийнх нь хүсэн хүлээсэн зүйл нь тэнд байхгүй байна гэж мэдээд, нэг их очихоо больсон гэх…
*Эрэгтэй чигээрээ, эрэгтэй хүнийг хайрлаж болоогүй юм уу?* хэмээн намайг асуухад
*Эрэгтэй хүн чигээрээ хүнд хайрлуулах, эмэгтэй хүн болж хүнд хайрлуулах хоёр өөр байдаг юм* хэмээн хариулах Мэгү.
Яг юу нь ялгаатай талаар асуусан *Юм болгоныг үгээр тодорхойлж, тайлбарлая гэдэг, эрчүүдийн нэг муу зан байгаа юм.   Мэдээж юмыг, цагаан юм уу, хар юм уу гэдгийг тодорхой болгох чухал л даа… Гэхдээ саарал өнгө гэдэг юм ч гэсэн, орчлонд чухал эд шүү дээ* *Саарал өнгө яагаад чухал вэ гэдгийг, зөвхөн эмэгтэйчүүд л мэднэ! хахаха* гээд, миний асуултанд тодорхой хариулт өгөөгүй юм…
Хүнд хайрлуулмаар байна хэмээн бодох боловч, хайрлуулах боломж нь байхгүй байх хугацаанд, Мэгүд бодох хугацаа зөндөө байсан аж.  *Ийм ч биш юм, тийм ч биш юм* хэмээн бодох хоорондоо, өөртөө хамгийн таарсан хариу нь *ЗӨВХӨН ЗҮРХ СЭТГЭЛЭЭ Ч БИШ, БИЕ МАХБОДИО Ч ГЭСЭН ЭМЭГТЭЙ ХҮНД ДӨХҮҮЛьЕ* гэсэн хариулт байсан аж.
Эмэгтэй хувцас өмсөх сонирхолтойдоо өмсөж байгаа биш, нүүрээ будаж, палаж өмсдөг нь эмэгтэй хүн болохоор л өмсөж байгаа гэх.
Гэхдээ надад бол ойлгогдохгүй зүйл их л юм билээ.Мэгү, нэг ч удаа эмэгтэй хүн байж үзээгүй.  Яг үнэндээ *ЭМЭГТЭЙ* хүн гэсэн утгаараа бусдад хайрлуулж ч үзээгүй.  Тэгсэн атлаа *ЭМЭГТЭЙ ХҮН ГЭДЭГ нь юу болох, эмэгтэй хүн яаж бусдаар хайрлуулж, яаж бусдыг хайрладаг гэдгийг мэднэ* гэх..
Миний бодлоор, түүний хэлж байгаа *ЭМЭГТЭЙ ХҮН* гэдэг нь, энэ орчлонд байдаг эмэгтэй хүн ч биш, энэ орчлонд оршин тогтнох эмэгтэй ч биш, зүгээр л тийм *ҮЛГЭРИЙН ОРНЫ* эмэгтэй хүн юм биш үү??  Түүний *ЭМЭГТЭЙ ХҮН ИЙМ БАЙХ ЁСТОЙ* гэж бодох тэр л эмэгтэй хүн.
Аль эсвэл, түүний доторх *ЭР ХҮН*-ийх нь *МӨРӨӨДЛИЙН ЭМЭГТЭЙ* ч гэдэг юм уу…Өөрийнхөө *Мөрөөдлийн эмэгтэй*-д өөрийгөө ойртуулах… түүндээ дөхөж очихын тулд өөрийгөө өөрчлөх….
Нэг бодлын жинхэнэ *Нарцисис* (= өөрөө өөрийгөө хайрлах) гэдэг энэ байж ч магадгүй мэт…
Цэвэрхэн цагаан, хэр баргийн залуу дурлахаар Мэгүгийн царайг харангаа би ингэж бодож байсан юм….

Мэгү-сангийн одооныхоо найз залуутайгаа танилцсан шалтгаан нь, найз залуу нь түүнийг найрсанд байх гэх.
Гэхдээ, найрахад нь, өөрийгөө нуулаа гээд ямар ч олигтой зүйл байхгүй гэж бодсон Мэгү *Би хагас эрэгтэй ш дээ* гэж тайлбарласан гэх.
Түүнийг анхнаасаа эмэгтэй гэж бодож байсан, нөгөө залуу нь тоглоом гэж бодоод итгээгүй гэх.Угаасаа тэр үед Мэгү, аль хэзээний боожгоогоо ч авахуулаад, мөөм ч хийлгэчихсэн байсан, хальт харахад, барьж үзэхэд эмэгтэй хүн болчихсон байсан гэх.
Өөрийгөө хагас эрэгтэй гэдгээ батлах нь хэцүү байсан Мэгү, энэ үед төвөнхөө үзээлээд *Хардаа!?  Ийм томбогор төвөнхтэй хүүхэн үзсэн үү?* гэх хариулангаа, тэр залуугийнхаа гарыг төвөнхөн дээрээ тавьсан аж.
Тэгж үзүүлсэн авч, бүрэн итгэж чадаагүй боловч *гэхдээ нэг л сонирхолтой юм биш үү?  Хамт хоолонд орьё* хэмээн уриад, тэгээд нэг их удалгүй найзалж эхэлсэн юм гэсэн.
*Саваагүй шохоорхол маягийн юм л байсан болов уу… Гэхдээ, юм гэдэг эхэндээ тийм л байдаг шүү дээ…* гэнгээ инээмсэглэх Мэгү.
*Одоо надад хайртай гэдэг болохоор, тэр л байхад хангалттай биш үү? Анхны шалтгаан нь ямар байсан ч хамаагүй*
Шохоорхол гэдэг юм, амархан гандаж гунддаг гэдгийг, Мэгү сайн мэддэг бололтой байв.
*Үүрдийн юм гэж байдаггүй шүү дээ.  Хэрвээ, чи түүнийгээ мэдэж байвал, ямар нэг юмаа алдлаа ч гэсэн, хэдий гунигтай, хэцүү ч гэсэн, түүнийхээ ард талд гарч чадна*
Тэрээр ийм маягаар л, олон зүйлийг хүлээн зөвшөөрч, олон зүйлд өөрийгөө тааруулсаар ирсэн байж ч магадгүй юм. Зөндөө олон зүйлийг хүлээн зөвшөөрсний эцэст бий болсон түүний царай миний өмнө байв.  Бахархмаар ч юм шиг санагдсан тэр мөч.

*Ямар нэгэн зүйлд санаа чинь зовоод байгаа юм аа даа?  Хайр дурлалын талаар…* хэмээн асуух Мэгү.
Яагаад ч юм, тэр надад олон зөв зам зааж өгчих ч юм шиг санагдаад, өөрийнхөө тухай ярихыг шахсан боловч, яагаад яриагүй юм бол???
*Чи нилээд бардам залуу юм аа даа* гээд инээмсэглэх Мэгү.
Нэг мэдсэн, ажлын хүүхнүүдтэйгээ ирсэн гэдгээ ч таг мартаад Мэгү-тэй хоюулхнаа 2 цаг яриад суучихсан байв.
Дараагийн нэг дэх өдөр нь миний талаар *Окама (= Гамбууш шиг хүмүүс)-тай учир ургуулчихсан байсан* гээд яриа гарчихсан байсан талаар ярих ч хэрэггүй байх аа даа, хэхэ.

30 Comments

  1. worship says:

    shemale busgui haij bna

  2. rut says:

    сайнуу залуусаа хүн болгон өөр өөрийн гэсэн үзэл бодолтой өөрийнхоо бодолд үнэнч тууштай байцгаая

  3. Anonymous says:

    ilil huisten bna

  4. yag says:

    Yamrr dyargaatai bichleg vee. Haanaas iim  aimshigiin orchuulga olj taviaa ve. Halit guilged yu bichseniig ni oiddogui ee

  5. Anonymous says:

    anus ruu anh hiilgehed yu anhaarah ve ,ih ovddoguu,yaj taashaal avah ve

  6. Anonymous says:

    Uu bizda yamar baliar nairuullaggui bichdeg yum be unshihas durgui hurchlee. Hudla uurigu reklamdaad bhii

  7. Anonymous says:

    gambuushiig moroor ni orhio

  8. Mongol says:

    Humuus iim gaj zuiluudiig sonirhoj sudlah tusmaa tuuniihee bool ni bolj huvirdag gedeg yg unen. tanai site yagaad iim gaj zuiliin talaar medeelluudiig oruuldag yum be? eruul humuuus ordog site bol eruul heviin seksiin talaar l medeellee oruul ldaa, eruul humuus ch gesen sekst dontohororr gaj seks buyu gomo sekst avtdag yum. tanai sitiin gaj medeelliin hor urshgaar olon hun gaj seksiig sonirhdog bolsniig uguisgeh argaguishvv, ylanguya osvor nasniihan, bi oorroo huvidaa seksologich mergejiltei emch hun bna tiim uchraas l ta buhend helj bga yum.

  9. goel says:

    sejigiin gedg nereer bichsen hvntei sanal neg bn. chi busdiin shuumjleliig awch surah heregtei. utga nairuullaga, tugsgul , tseg yu yu ch alga. chi chini setguulch hvmvvsin neriig bodooch. orchuulaj bga yum bol ugiin zuw songolt hii. mdeej zarim ugiig suud utgaar ni orchuulahad hatuu tugsgulgui baiwal eh helnihee yaruu saihan vgnuudes tusteig ni utga adilig oruulaj bich. zambaraagui bainaa. uuchlarai. shuumjleles aihkui bz dee. za amjilt.

  10. нана says:

    Ug nairuulgiin yamar aldaa bgaan? Duustal ni unshlaa, бидний мэдэхгүй ийм сэдвийгхарин ч ойлгомжтой цэгцтэй л бичсэн баайна, урт өгүүлбэрүүдээр бичсэн болохоор нь ойлгохгүй байгаан бишүү, сэтгэлгээ нь өндөр хөгжсн хүмүүс урт өгүүлбэрээр бичдэгшт, 

  11. SAVAN says:

    geh geh geh geh ymar ih geh weee XD

  12. Anonymous says:

    ee. iim yum bichdeg deer bolowsroltoi tegeed gadaadad surdag hun gewel haramsaltai l yum. yamar ch nairuulga utga awtsaldaa urnul tugsgul geed yuch alga

  13. Yo says:

    Ene huniih ni blog hayag ni baivuul helj uguuch blog iin sonirhomoor bn

  14. psst says:

    patatepatata ooroo orchuulj end tavichaad door ni orj ireed “tegj bichsen yum bish u? ingej heleh gesiim bish uu?” geed hondlongiin etgeed tsarailj comment bicheed baidag ni soninsht kkk. Zugeer l bi tegj bodsiin tegeed ingeed bichsiin geed 1r biyen deer yarival shudarga sht. Bi blogiig chini unshdag, homosexuality-n tuhai bas naanatai tsaanatai yum ergetsuulj bicheed baidag chini eronhiidoo zugeer sanagddag ch ene udaad ooroo gomo, tegeed arai uchir nachir medmeer yum shig baahan yum unshaad bicheed yariad baidag atlaa Gambuush ba manin/transgender 2-oo yalgaagui tuutsan chini tiimhen sanagdsan shu. Ter deer “shijgiin” nereer comment bichsen huntei sanal niilj bainoo.

  15. chinguun says:

    enkhriimaa geed mongoliin tranc bas laitai hoorhon sh dee 😉

  16. chinguun says:

    enkhriimaa geed mongoliin tranc bas laitai hoorhon sh dee 😉

  17. neg hun says:

    Энийг солонгос хэлнээс биш япон хэлнээс орчуулсан байх гэж бодож байна.Орчуулгыг маш сайн хийдэг залуу.Хэдхэн сарын өмнө ДОХ-той залуугийн өдргийн тэмдэглэлийн хэсгээс орчуулж оруулсныг нь та нар мундагийг гайхаад л уншицгаагаад байсан биз дээ.Энэ хүний өөрийнх нь хөтөлдөг блог лав миний хувьд хамгийн сонирхолтой блог.Гамбууш чинь зүгээр л эрэгтэй эрхтэнтэй хүн биз дээ.Би лав жинхэнэ манин гэж сонсоогүй юм байна,Трансжендер хүн юм биш үү.Хүний цаг зав гаргаж орчуулж өгсөн бичлэгийг зүгээр л уншвал болоо юм биш үү.Зохиол нь өөрөө ийм л хэцүү хэллэгтэй байсан байж болийшд.

  18. raih says:

    энэ сайт чинь гамбуушийх гээ биз дээ? тэр өөрөө хүссэндээ оруулсан юм байгаа биз

  19. Anonymous says:

    “BUX UCHIG”-XXK KOMPANII XARIYA OEDLIIN UILDWER NI BUX TOROL ZAGWARIIN UWUL ZUNII AJLIIN XUWCAS,BELTGELIIN XUWCAS,CEREG ARMIIN TSUNX AGSAMJIIG CHANARTAI BUGUUD XYAMD OEJ UILCHILNE IX XEMJEENII AJILD NAIDWARTAI ZUUCHILSAN XUND UNDUR SHAGNALTAI UTAS 91050779

  20. Anonymous says:

    “BUX UCHIG”-XXK KOMPANII XARIYA OEDLIIN UILDWER NI BUX TOROL ZAGWARIIN UWUL ZUNII AJLIIN XUWCAS,BELTGELIIN XUWCAS,CEREG ARMIIN TSUNX AGSAMJIIG CHANARTAI BUGUUD XYAMD OEJ UILCHILNE IX XEMJEENII AJILD NAIDWARTAI ZUUCHILSAN XUND UNDUR SHAGNALTAI UTAS 91050779

  21. Anonymous says:

    “BUX UCHIG”-XXK KOMPANII XARIYA OEDLIIN UILDWER NI BUX TOROL ZAGWARIIN UWUL ZUNII AJLIIN XUWCAS,BELTGELIIN XUWCAS,CEREG ARMIIN TSUNX AGSAMJIIG CHANARTAI BUGUUD XYAMD OEJ UILCHILNE IX XEMJEENII AJILD NAIDWARTAI ZUUCHILSAN XUND UNDUR SHAGNALTAI UTAS 91050779

  22. Anonymous says:

    “BUX UCHIG”-XXK KOMPANII XARIYA OEDLIIN UILDWER NI BUX TOROL ZAGWARIIN UWUL ZUNII AJLIIN XUWCAS,BELTGELIIN XUWCAS,CEREG ARMIIN TSUNX AGSAMJIIG CHANARTAI BUGUUD XYAMD OEJ UILCHILNE IX XEMJEENII AJILD NAIDWARTAI ZUUCHILSAN XUND UNDUR SHAGNALTAI UTAS 91050779

  23. Anonymous says:

    “BUX UCHIG”-XXK KOMPANII XARIYA OEDLIIN UILDWER NI BUX TOROL ZAGWARIIN UWUL ZUNII AJLIIN XUWCAS,BELTGELIIN XUWCAS,CEREG ARMIIN TSUNX AGSAMJIIG CHANARTAI BUGUUD XYAMD OEJ UILCHILNE IX XEMJEENII AJILD NAIDWARTAI ZUUCHILSAN XUND UNDUR SHAGNALTAI UTAS 91050779

  24. Anonymous says:

    найруулга нь жаахан тиймхэн байна. ер нь бол сонирхоод байх зүйл алга

  25. patatepatata says:

    Ene humuus yamar uurtai yum be, hehe.
    End, doromjilson yum haragdahgui l baih yum.
    Iim humuusiig, esvel Gambuushiig muu muuhai ch yum uu, sain saihan geegui, zugeer l iim humuus baidag yum baina bilee gej bichsen zuil shig.

    Tuunees gadna, torohdoo eregtei baisan, dotorh setgel ni emegtei, tegeed biye ni ene hoyoryn dund gesen tiim ugiig shuud buulgah ug baihgui bolohoor ni oilgomjtoi gesen utgaar ni l *Gambuush shig hun* gej bichsen yum bish uu?

    Esvel bi buruu oilgood baina uu?

  26. tsoomoo says:

    deer setgegdel bichsen huntei bol sanal niilj bn. Yagaad ganbuush ganbuush ged baigaa yum. Gambuushiin ner hunded haldaj bn gedeg ch unen. Yahaw uguuleh geed baigaa sanaa ni buruu bol bish gehdee demjeed uugshuuleed baih zuil bas bish. Sonirholtoi bas ineedtei niitlel baina. Minii huwid aan tiim u ged l unuudur unshaad margash martchmaar l… Horwoo gej hachin zuileer elbeg shu.

  27. Шижгийн says:

    Гамбууш шиг хүн гэх юм. Гамбуушийгаа чи ямар гэдгийг мэдэж байгаа юмуу? Гамбууш чинь эр, эм бэлэг эрхтэн хоёулаа байдаг хүн. Тэгээд эмэгтэй даавар илүү ялгаруулдаг учраас эмэгтэй тал нь давамгайлсан. Гэтэл анхнаас нь эрэгтэй гээд явуулчихсан нь буруудсан л хүн. Наад Мэгү чинь цэвэр эрэгтэй хүн. Зүгээр л трансжендер. Трансжендер, манин хоёр чинь тэс ондоо зүйл. Үүнийгээ ойлгоогүй, мэдэхгүй байж бас нийтлэл бичих гэж оролдноо. Тэгээд Гамбууш шиг Гамбууш шиг гээд дахин дахин бичсэн байх юм. Наад яриад байгаа юм чинь Гамбуушийн асуудлаас шал өөр. Ингэхээр чи бол хүний нэр төрд халдаж байгаа бүдүүлэг, харанхуй амьтан болж байгаа юм. Мэддэг байж хуцъя!!!! Гамбууш өнөөдөр энд ингэж нэрээ дуудуулаад байх юу буруу хийсэн юм??? Зүгээр л байгаль эх түүнд хатуу хандсан. Хөгжил дутуу шодой л ургачихсан болохоос тэр чинь угтаа эмэгтэй хүн шүү дээ. Иймэрхүү дургүйцэл дээр тулгуурлаж хүний нэр төрд хандахыг би утгагүй гэж бодож байгаа болохоороо л энэ комментыг би бичиж байгаа юм. Дээрээс нь мэдлэгггүйгээ бүү гайхуул. Мэдэхгүй бол чимээгүй бай

  28. oyungoo88@yahoo.com says:

    solongos helnees orchuulsan yum shig bn. sonirholtoi bish yum muuhan orchuulga l bn

  29. Залуу says:

    уйтгартай биш харин ч сонин байлаа. сайн бичсэн байна шүү

  30. Anonymous says:

    iiiii ymar uitgartai yum beee gej

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.