Хүнийнх болсон чамдаа…

Хайрт минь намайг ганцхан удаа сонсооч

Хайртай гэдгийг минь сэтгэл зүрхээрээ сонсооч

Хонгорхон үрээ элгэндээ тэвэрч энхрийлээч.

Хорвоо бидэнд хүүг минь заяасан шүү дээ

Харамсаж байна би харамсаж байна

Хэлэх үг үнэндээ л надад алга.

Хэзээ чи минь эргээд намайгаа хайрлахыг

Хэлж мэдэхгүй ч би хүлээсээр л байна.

Жижигхэн шалтгаанаар надаас чи битгий холдооч дээ

Жирийн л нэг залуугийн үгээр би чамаас гуйя

Хариулах үггүй үлдсэн ч

Хайртай үртэй минь хаяад явсан ч

Хаана явааг чинь би мэднээ

Харанхуй шөнөөр л ирэх юмдаа чи

Амьдрал гэдэг тоглоом биш шүү дээ

Айлын нөхөр эргүүлэх цаг бишээ.

Арай л өөрөөр орчлонг нэг хардаа

Аяандаа бчи бүхнийг ухаарнаа.

Хүлээхийн зовлон хүсэхийн жаргалыг

Хүрч ирсэн цагт чинь би хэлнээ

Бардамнаж биш догдолж чамд хэлнээ

Баяртай биш, сайн уу гэж угтанаа

Гэгээн тунгалаг мэлмийн дор чинь би сөгдөн байж

Гэрийн эзэний ёсоор чамайг угтана

Гэр орон үр хүүхдээ бодооч гэж гуйя

Гэнэдэж биш алдаж явсаныг минь өршөө.

Эмэгтэй хүн шүү дээ чи

Эрхэмсэг нэр төрөө битгий доош нь хий

Эрээнтэй бараантай энэ амьдралд битгий гомд

Эргэлзэх хэрэггүй ээ, надад итгэ

Тоглож наадаж хангалттай л цадлаа,

Тогтоодог сархаднаас хангалттай л амслаа.

Хүний нөхрөөр хангалттай л зугаацлаа

Хүү чинь харин чамд ахин олдохгүй шүү.

Сүрдүүлж биш ерөөж чамд хэлье

Сөрсөн тавилан гэж хүн бүхэнд байдаг юм.

Албадаж биш аргадаж амьдардаг хорвоог

Аясаар биш амжилтаараа нэг туулаарай

Дэрэнд минь шингэсэн нулимас хэзээ ч хатахгүй ээ

Дэргэд минь чи байхгуй л бол хатахгүй

Зүрхэнд шингэсэн гуниг хэзээ ч сарнихгүй ээ

Зүггүй хонгор насандаа чамтай учирсан болхоор

Тохиолдсон залуус амьдрал биш шүү

Тогтсон амьдрал тоглоом чинь биш шүү

Хайр сэтгэл гэдэг наймаа биш шүү

Хагацаж сална гэдэг чинь жаргал биш шүү.

Хөг нийлүүлэн хоёулаа хамтдаа дуулъя

Хөөр баяраар дүүрэн хослон амьдаръя

Эрх хонгор хүүгээ эрхлүүлэн жаргаая

Энэхэн зүрхний минь дэлбээ

Эргээд намайгаа хайрлаач

Б.СЭНГҮН

21 Comments

  1. Сэнгүн says:

    2021 онд өөрийнхөө бичсэнийг дахин уншлаа. Дашрамд хэлэхэд тэр бүсгүй эргэж ирээгүй, энэ бол амьдралаас үүдэлтэй юм шүү.

    • Mogi says:

      Өө яахав азны юм болгоол шинэчилчихдэг юмшд. Угаасаал амьдрал тийм. Нээх удтал уяраал хайлаал бх хэрэггүй бдаг юм билээ, амьдрал богинохон өөрийг олоол явхаас өөр зам үгүй. Эрт хөдөлсөн нь хожно. Энэ хорвоод улаан нялзрай юм үлдээгээд явах гээгүй бол эртхэн хүүхэд гаргаж хүн болго.

  2. baby says:

    unheer goe shuleg boljee my nz  amjilt husi urgeljluulen bicheerei.

  3. Hair says:

    Unen setgeliin zurhnii ug uchraas hund hurdeg yum baina lee. Neg ch ugiin zuruugui iim amidraliig bi mednee. Mash gunigtai baina.

  4. Esui says:

    Uneheer goy shuleg bn… Nudend nulims tsiilgentel bichjee. Yaj iim goy mortuudiig bodit ym shig bichdeg ongod bn aa……. 

  5. Anonymous says:

    UILMAAR SANAGDLAA MINII AMIDRALD IIM YM BOLOOGVI CH NEG L SONIN BOLLO SAIHAN SHVLEG BOLJE

  6. Anonymous says:
  7. plant says:

    saihan shuleg bna yag vnen amidral bna yag ene heveereech huisiig ni soliod ch 2laa l baidag amidral

  8. мэргэн санаа says:

    d d чамд дох тусвал таарна Чи өмхий амтай, өмхий сугатай, өмхийрсэн боовтой байгаадаа муу шалдан өмхий чацга.

  9. DD says:

    DD 24 May, 2012, 0:38 нд бичсэнHuurhun egchmed busguitei goy taniltsana sexiin talaar naizalay add me  dulguun_don555@yahoo.com 24 tei zaluu
     0  0

  10. Smile says:

    Uiltal bichjee, sorj amidardag horwoo gj unen shuu, ugui bsn bol amar bhsan… Huwi tawilan gj neg zuragdsan ym bnaa, hen hendee az jargal husetsgeey!

  11. udval says:

    chi ooroo l ehelsiin bishuu. aldaj bsan nadad gomdson geed. odoo yaahuu dee. oodoo shidsen chuluu ooriin tolgoi deer

  12. Daisy says:

    Wow Uneheer saihan setgel hodlogson shuleg bna bodit amidral shig l nudend tuslaa. Iim yum amidrald bdg. Emegtei hun gedeg ih huwiramtgai shuu de. Zow buruug bid shuuhgui amidral l shuuh yum daa

  13. ...... says:

    сайхан шулэг байнаа ….. амжилт

  14. Lady says:

    Uneheer goe bichjeee

  15. ks says:

    emegtei hun gedeg iim l sonin zan gargadag bhgui yu. bid medehgui ch gsn tsaaguuraa yu ch hiij yawaa yum bilee, ene zaluu uneheer bieeree tuulsan bolow uu? yasan bol?

  16. zochin says:

    goy bichjee, talagdlaa

  17. sengun. says:

    comment nemg bgad bayarlalaa. ta buhed ul;am ihiig hurteenee

  18. warwar says:

    1 halamtsuu huuhen ene duug duulj bsn n sanaand orchloo.emegtei yaj ch hetsvv bsn hairluulah husel n torj bdg ym bn lee

  19. EHNER says:

    yoo yamar goy bichee ve iim saihan uujuu setgeltei zaluu bdag l bh daa uilah shahlaa bulimsaa butsgaaj yaj oruulanaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.