Эрэгтэй хүн ингэж их ууж байгаад ханаж цадаад сүүлдээ болих болов уу???

Энэ өдрийн мэнд хүргий та бүхэнд. Энэ сайтруу байнга орж бусадын жаргал зовлонг уншиж нэгийг болдож хоёрыг тунгаадаг. Тэгээд бас өөрт тохиолдоод байгаа зүйл дээр зөвөлгөө авах гэсэн юм. Намайг Жаргал гэдэг 27 настай найз залуутайгаа үерхээд хоёр жил гаран болж байна. Би өмнө нь хүнтэй үерхэж үзээгүй байж байгаад түүнтэйгээ үерхэж хайрын жаргал зовлонг түүнээсээ мэдэрж түүнд бүхнээ зориулж бас туршлага байхгүй олон зүйл дээр л алдаж онож байсан. Нэг жилд нь Монголдоо тэгс ингэс гэж байгаад дараа жил нь гадаадад хамт байсан. Сайн муугаа мэдэлцээд зөндөө хайртай болсон бас дассан. Тэр маань царайлаг, боломжтой айлын хүү. Ер нь шоучин талдаа надаас өмнө олон охидтой уулзаж байсан 2 унтаад л хаядаг байсан харин чамдаа бол хайртай бас хамгийн удаан хамт байгаа охин маань гэж хэлж байсан удаатай.

Гэхдээ би азтай бүсгүй гэж боддог. За олон зүйлгүй гол юмандаа орьё. Миний найз залуу их уух юмаа. Хамт гадаадад байхдаа гайгүй байсан л даа гэтэл монголд ирснээсээ хойш долоо хоног бүр ууж байна. Ирээд бараг дөрөв таван сар болж байна. Сүүлийн долоо хоног бол бүр хоёр өдөрт нь л шартан хэвтсэн байх бусад өдөр нь байнга шоудаатай. Ядаж байхад ууж идэх найзууд яасан ч их юм бэ. Тэгээд дандаа бүүр муудатлаа үүрийн 4-6 цаг хүртэл ууна. Тэгээд дуусаад надруу залгана гараад ир гээд. Гол нь бид хоёр 2 талдаа танилцаагүй байгаа. Харин манай аав ээж танилцаагүй ч мэднэ л дээ. Сүүлийн бүлэгт танай тэр залуу чинь ууж идээд яваад байдаг юм уу яахаараа үүрээр ирээд байдаг юм тэр болтол юу хийж явдаг юм гээд л асуух боллоо. Би түүнийгээ муу нэртэй болгомооргүй байна л даа гэтэл энэ байдал бүүр тайлбарлаж болохооргүй олон давтагдаад байна.

Манай гэрийнхэн ер нь тэгж ууж иддэг хүмүүс биш. Аав ээж маань албан ёсны баяраар л ажлынхантайгаа ууж идэж явдаг. Харин түүний маань гэрийнхэн манайхнаас бол ер нь өөр л дөө… Би ч эхэндээ зөндөө хэлсэн битгий ингээд яваад бай бага ууж ид гээд л тэхээр ерөнхийдөө хэрүүл болчоод тэр ч гэсэн би чамаар ууж идэхээ хориулахгүй гээд Монголд ирснийхээ дараа хоюулаа бараг долоо хоног болгон л мууддаг байсан. Би ч бас ерөнхий нийгмийг хараад залуучууд их уудагдаа, эр хүн юм чинь хүнтэй уулзаж ууж идэх үе байна, гэрийн соёл бас их өөр юм гэж өөртөө түүний зөв байлгах шалтагуудыг түүж бодоод за яахав ямар эхнэр нь болцон биш ингэж их үглээд яахав гээд нээх тоохгүй байхыг хичээх болсон.

Гэхдээ би түүнтэйгээ сууж сайхан айл болмоор байгаа болохоор сүүлийн үед гэрлэчээд бас ингээд л уугаад байвал яанаа гэж айх боллоо. Бас аав ээж түүний их уудгийг нь мэдэх гээд байна. Манай 2 мэдчихвэл зөвөөр ойлгоно гэж бодохгүй байна. Уухаараа ч одоогоор элдэв зан гаргадаггүй л дээ. Ерөнхийдөө сэтгэл доторхоо гаргадаггүй хүн болохоор би чамайг санасан чи миний хувьд тийм ийм гээд ярьдаг юм. Бас заавал чамайгаа тэвэрч унтмаар байна гээд үүрээр хүрээд ирдэг. Гол нь түүний бүүр багаас найзалсан найзууд гээд хэдэн шоудах дуртай нөхдүүд байнаа. Гэрлэсэн нөхөд нь гайгүй ч гэрлээгүй 2 нь уруу татаад байх юм. Нэг удаа архи уухаар л харшил өгөөд аймар өвддөг болгодог тариа байвал би унтаж байхад чинь хийнээ гэсэн чинь хайр нь ямар архичин юмуу гэсэн.

Уржигдар согтуу ирхэд нь хамт хонож чадахгүй өглөө эрт ажилтай гэсэн чинь тэрийгээ тэгээд хэлэхгүй яасийн намайг өдөр бүр архи уудгыг мэдэж байгаа биздээ гэсэн. Одоо бүр энэ архиний асуудал дэндэж байна. Та бүхэн зөвлөөч яаж түүнийг уухыг нь болиулах вэ??? Эрэгтэй хүн ингэж их ууж байгаад ханаж цадаад сүүлдээ болих болов уу??? Ийм эр амьдрал зохиохоороо өөр болох болов уу??? хэрэв хүүхэдтэй болвол яах бол??? Би чаашд яаж түүнтэй хандах вэ??? юм хэлэхгүй болохоор арай намайг уурладаггүй юм чинь гээд давраад байгаа юм болов уу??? Та бүгдийн дунд ингэж их шоуддаг хүн байна уу??? Энэ байдал тийм ч сүртэй зүйл биш үү??? Та бүхэн тэвчээр гарган уншсанд баярлалаа. Чин сэтгэлээсээ зөвөлгөө өгнө гэж найдаж байна.

54 Comments

  1. Anonymous says:

    erthen salsan deer

  2. jok says:

    haaya uudag bwal yay gehev ug n huuhen n tevcheertei uhaantai bwal er n tegsgeed bolichno gehdee bas l yavahaa hurvel yavna shde bi bol hanatlaa uusan zovooson bgaagaara l showdchdag bsan zeeleer unetei tereg avsan chini uuh zav garahgui yuma haaya l uudag naizuudaas n salgachval bas arai tsoornoo niildeg garuud ih noloolno bi 7honogt 2 udaa muudtalaa yavdag bsan odoo bol haaya l uuval uuna ug n uuy gej bodogdodgui yum naizuudtaiga uulzay niilj buu halay l gej boddogiin tegeel uuchna halna davarna

  3. Zochin says:

    chi inge: chi bainga zogsoo zaigui uuj bna chi arhichin bolchij bi arhichin huniig hairlaj chadku ingeed uugaad bwal 2ula er ni boliii geed heleed uz herwee chamd hairtai l bol uuhaa bolij chamd tsag gargah bolno. Aaa harin saliii gej helheer chin uurlaj tegj l bhku yu chamaar dutahgui uhaanii yum yariwal harin bish shuu. Suusan hoinoo ehendee gaigui bailaa gej bodhod jiremsen bolsonii chin daraa l chaag araar chin tawij uur huuhnuudtei orootsoldoj ehlene arhi dandaa muu zuil daguuldag aash ni ewderj zodoj ch magad suugaagui bhdaa sogtuu irj chamaar zaalgahku gejaam chin suusan hoinoo yah ni oilgomjtoi shdee. Uldsen amidraldaa zowmoorgui bgaa bol zgr l SAL.

  4. zulaa says:

    zasardag yumaa dvv mine bi ch bas yag chamtai adil iim hvnteil verhej bsan odoo ter hvnteigee suugaad 3 hvvhedtei saihan amidarch bna.amidral ayandaal heleed ugnoo.odoo manai hvn arhi uuhgvi amiidraliinhaa tuloo zvtgeed bolood l bna bi hairiigaa haniigaa zasaj avsandaa jargaltai bdag.gol ni bie biedee hairtail bol bvh yum bvtdeg yum

  5. bbbb says:

    энэ дээр бичсэн зарим нэг засарна гэсэн хүмүүсийн үгэнд бас нээх автаад хэрэггүй шүү. яагаад гэвэл чиний найз тэдний нөхрүүдээс бүх юмаараа л өөр байгаа. засрах засрахгүйг энд шууд хэлж хэн ч чадахгүй. Сэтгэл судлаач бол яг үнэн хэлсэн байна, хэрвээ тэр чамтай амьдарна, сууна гэж боддог бол чамд хамаг гоёороо харагдах гэж хичээх учиртай. дээр нь чамтай хэдэн цагаар ч хамаагүй хамт байхымсан гэж боддог, чам руу тэмүүлдэг байх ёстой. Танай найз тэгдэггүй юм байна, тэгээд царайлаг боломжийн айлын залуу бол найзуудад нь их учир байх шиг байна, тэр олон ууж идэж байгаа найзуудын дунд ясны багын найзууд ганц нэг л байгаа. бусад нь худлаа хөөргөж дарвиж байгаа архины найзууд байгаа байх.
    ухаантай, бөгөөд айхтар хүн бол тэднийг дотроо бага сага ялгаж ойлгоод, хар багын найзуудтайгаа хамаагүй уулзаад, худлаа найзуудтайгаа ядаж цөөн уулзаж чамтай л ихэнх цагаа өнгөрөөх ёстой гэж бодож байна. харин танай найз тэгдэггүй юм байна.

    ингээд миний хэлэх гээд байгаа юм бол, энэ залуу та хоёр ирээдүйгүй юм байна, чадвар эртхэн холд. бүр чадахгүй хайртай, яадаг ч байсан амьдармаар байгаа бол чи хамт байгаад үз. дээр байгаа хүмүүсийн нөхрүүд хэдий уухаа больсон ч тэр болтол маш их цаг хугацаа уур уцаар цөхрөл гомдол, нус нулимс, тэвчээр гомдол гээд маш их зүйлийг үзэж байж ийм үр дүнд хүрсэн байгаа чи ингэж чадна гэвэл хамаа алга.

  6. zochin says:

    Ee duu mini naad zaluu chin zasarahgyi shuu amidaralaa ureheesee omno salsan deer chamad amidaralaa shineer ehleh bolomj ih bna shuu bi ch bas nohoroo bolih bh gej ih harsan tegdeggyi yum bna lee suuldee aash abir in ebdereed araatanaas dorr bdog yum bna lee odoo salaagyi ch gesen tusdaa bgaa butsaj ochino geheer aij bdag iim uchiraas huuhedtei boloogyi deeree bolison deer mongoliin zaluuchuud arhind jiblee yandaa

  7. zochin says:

    Ee duu mini naad zaluu chin zasarahgyi shuu amidaralaa ureheesee omno salsan deer chamad amidaralaa shineer ehleh bolomj ih bna shuu bi ch bas nohoroo bolih bh gej ih harsan tegdeggyi yum bna lee suuldee aash abir in ebdereed araatanaas dorr bdog yum bna lee odoo salaagyi ch gesen tusdaa bgaa butsaj ochino geheer aij bdag iim uchiraas huuhedtei boloogyi deeree bolison deer mongoliin zaluuchuud arhind jiblee yandaa

  8. unname says:

    iim hun zasardagguim bn lee…bi yag iim huntei suugaad huuhedtei bolood sayhan salsan huu maani odoo 4 sartai.ehleed uugaad eldev zan gargadaggui yum daraa n neg gert orood udaad ireheere zan oorchlogdood ih hetsuu yum b n le… showdaj ircheed heruul hiij butsaj garah gl..suulde bur gar hureh gsn.bi ch uugad yavah blgnd n neeh yum heldeggui bsan heruul bochno yadargaa gj bodood tgl haychdag bsan tgd bh tusam ulam davardag yum bn le.erthenees l gartaa barij oorooso aidag blgh heregteim bn lee etsest n huuhedtei bolood salaltaar duusdag yum bn lee6tgd suulde bur nmg ch gadagsha gargahaa bolison tgsn hernee ooro aygui ih shoedad alga bolchno.unen tam.bodhoos ch durgui hurjiina

  9. Aniraa says:

    Жинхэнэ там даа…. Би ч насаараа шахуу л зожийн доо. Эхлээд орж ирэнгүүт нь хоол унд болоод л хувцсыг нь тайлаад л унтуулдагийн. Дараагаас нь юун хоол унд уур хүрээд дуугүй хэвтсээр байгаад зөннд нь орхиноо. Тэгээд сүүл рүүгээ орж ирэнгүүт нь хамаг юмаа нүүлгээд л орилоод л зодолдоод л рөшүүдээсээ ч ичихээ больдогийн. эцэстээ архинд нь хор хийж өгмөөр санагддийм даа. Хотын бүх эрүүлжихэд ороод үзцэн, хамгийн хачин нь миний уур хүрэхээ байсан гээд бод доо. Нөгөө гахай хариулсан хүн уураа бардаг гэдэг шиг архичинтай суусан хүн үйлээ барнааа гэж,,, Яг одоо бол би хүн амьтанд алуулчихгүйхэн шиг байгаад мөрөөрөө ,,,,,, сэй л гэж боддог юм даа. Энэ бол жинхэнэ бодит амьдрал шүү. Хүүхдүүд нь хүртэл үзэн ядах ямар л олиг байв гэж дээ тэ. Эцэст нь хэлэхэд хүүхэд шуухадгүй тэгээд нэг гэрт ороогүй байж орчин үед ийм сонголт хийдэггүй юм аа миний дүү. Одогийн охид ийм сонголт хийж тэнэгтэхээргүй ухаантай болцон байлээ. Нүдээ нээгээд сайн хар, илүү сайн хүн олдоно, юундаа яараад байдгийн. Нээх их хүсээд байх зүйл биш. Ганцаараа байгаа дээрээ хүчтэй мөнгөтэй болж ав, тэр үед чи иймэрхүү залууг хялайж ч харахааргүй болно. За амжилт хүсье

  10. KLKK says:

    SUUNA GEJ BODOJ BAIGA GENEE…CHI 27 TOI GEHED HEZUU ,SHAAL TENEG HUUHEN BAINA

  11. Anonymous says:

    Хар архичингаас сал ийм юмнууд хэзээ ч засардаггүй юм. Хойтон чи толгойгоо шаана даа

  12. LOLA says:

    “Харийн залууд” 
    Ааваа охин тань
    Ар Монгол залуутайгаа суух гэхээр
    Авгай авсан сайн эцэг юмуу
    Архинд орсонд гүйлгачин юмуу
    Аль эсвэл хоосон баярхсан
    Амьдралаа хуурч бие үнэлсэн залуус их болжээ… 

    Ээжээ охин тань
    Ээж шигээ сайн хань болоод
    Эрийн дээд Монгол хүнийг хүсэх атал
    Эхнэрээ зоддог яргачид юмуу
    Эмс эргүүлдэг гүйдэлчид юмуу
    Ихийг ярьсан хоосон толгойтой
    Элдэвийн хараалаар толгой нь дүүрэн залуус их болжээ…

    Эр хүнийг эдээр худалдаж авдаг болж гэнэ
    Эцэст нь юу ч үгүй үлддэг хүн ч бий гэнэ
    Олдохгүй эр хүнийг
    Орондоо хоосон гансарч хүлээсээр
    Ховор сайхан ханьтай болохыг хүсээд
    Хорвоо ертөнцийн өөр нэгэн угсааг сонгое доо…

  13. 00-1 says:

    arhi uudag huntei yaj buh nasaaraa amidarah yum be odoo bol ohin mini naad zaluu chini 7 honog algasahgui uuj bga yum chini zasarna gej hezeech bhguiee arhind tolgoigoo meduulchihej chi suuval buh nasaaraa zovno uur zaluuchuud zunduu bna naad zaluugaasaa sal egch ni bas arhi uudag zaluutai bj bgaad salsan odoo bodohoor uuriiguu teneg yumtai holbogdoj hairan tsag nar ursen bnalee chamd l gj helehed odoo tseg tavi

  14. soogii says:

    hi.chinii amidral yag miniihtai adil yum bna.anh nuhorteigoo taniltsaad verhej ehelehed ter maani ih uudag bailaa 7 honogiin bvvr 6 udor ni uuna tegeed l vvreer manai geriin gadaa ireed namaig duudana.bi ch eej aavaas aigaad yz havtalzdag bailaa.ingej bid hoer 3 jil verhesen.eej aav maani arhi ih uudagiig ni medeed bbon yum bolson bi eejdee zoduulaad geriin horiond orood.eej gert boo daguulj ireed ene zaluugaas ni salgaad ug manai ohin hvnd uruu tatagdaad ih hetsvv bna geed l ih yum bolj bailaa.
    bi ch naiz zaluugaasaa arhi bitgii uu gej ih guidag baisan ter maani za odoo yag uuhgvi geed l sogtuu vvreer irdeg bsan.2 taliin aav eejvvd uulzaad ene talaar yriltsaj suulgahgvu gedegee ch helsen baisan.bid 2 ch bie biedee hairtai suuna gej zvtgeseer l bailaa.ingej eejdee zoduulj zaginuulj yvsaar darui 3 jil ungorson manai hvn arhia uusan heveereel bsan.gevch hair bvhniig yldag yum bna lee.ter ved hani maani 23 tai zaluu bsan yum nas ni zaluu murtloo arhi ih uudag baij bilee.odoo bid 2 suugaad 2 huurhon ohintoi saihan amidarch bna.anhnii hvvhed garsnii daraa arhi uuh ni bagasaj arhi uuh mungoo ohin ehner 2 too zoriulj ehelsendee.er hvn er ni amidraltai bolood ireheeree ehner hvvhedtei bolohoor erh ni 2 dahin bagasaj vvreg ni 2 dahin ihesdeg gej yag vnen.gehdee hani ijlee bagiin naiz nartai ni uuj shoudahad bitgii uurlaj bai ter hvn chine ayandaa ooroo chinii gart orood irdeg yum gol ni hvleetsei tevcheertei bhad l bolno.bi nuhoriigoo arhi uuhad ni ih uurlaj bain bain zalgaj ireh bolj bna uu geed l hervvl hiideg bailaa ter mash buruu.tegeh tusam ulam uuh ni hudlaa yrih ni ihsene.haniigaa uugaad irehed ni haluun savtai hooliig ni urd ni taviad minii hair ydarsanuu tolgoi deer ni jin tavij ugie chamdaa hairtai shvv erthen unt margaash minii hani ajiltai shvv dee geed huvtsasiig ni tailj ugood orond ni oruul.tegeed ugloo yvahad ni vnseed minii hani rashaan avaad yv zamdaa uu geed hurgogchnoosoo gargaad ug.medeej bi dotoroo uur hvrch l bgaa tegehdee tevcheed hania neg hvndleed vzeerei.ingehed er hvn ayandaal gart ooroo orood irdeg yum.odoo manai hvn ajilaa taraad l shuud gertee irne goe hool hiigeerei geed he he.medeej haaya naiz nartaigaa shoudana ter vedee ehnertee bi oroitno naiz nartaigaa uulzanan gej helne ter ved ni hanidaa za za baga uuj erthen ireerei hania yumaa hayvaa hairtai shvv geh met vg heleh heregtei.hani chine chamd ulam l tatagdaj svvldee bvvr gereeseech garahaa baidag bolno doo he he.vneheer 7ta 2 bie biedee hairtai bol amidral vneheer amttai shvv.amjilt

  15. hulan says:

    oort chin ymar ch hairgui hunbnadaa.

  16. ах says:

    Уучлаарай чамд хайргүй хүн байна

  17. chimgee says:

    haluun nuramruu ooroo sain duraaraa guij oroh gej baigaa busgui bna daa chi oor uy heleh ve dee sal geed salahgui niil geed niilchihdegguigees hoish

  18. dulguun says:

    deeriin bichsen setgel sudlaach unen ym bichej arhi uusan hun aash ne ulam ewderdeg chi buur tolgoi chine ergechihej tgd ta 2 yagaad zaawal uureer sogtuu bhad ne uulzdagiin eruul udur uulzaj boldoggui ym uu nadad naad zaluu chine demiil sanagdaj bn erchuud bugd shahuu huuramch sh dee

  19. MATAR says:

    huue yag nad shiig zaluu bna naadah chin setgelgui bolhoor l odor ingej ongoroodog yum zaluus,,hairtai amidral……… bodoj bga bol tegdeggui l aihgui yu zorilogtoi baidag yum.. neeree naadah chin UNENIIG helhed hani ………….. BOLOHGUIEEEEEEEEEEEEEEEE

  20. smile says:

    эрэгтэй хүн нэг хэсэг ууж идэж байгаад…тэгэээд яваандааа болчихдог гэж сонссон юм байна. тиймээс өшөө жоохон тэвчэээд арга хэмжээ авч үзээд одоо хангалттай…гэж бодсон үедээ болиорой……Амжилт ^_^

  21. Anonymous says:

    manai tanidag ax odor alagsaxgvi uudag bj bgad odo arxi amsax ch gvi xvn uxaantai bwal ooriigoo ylan diildeg ym blai

  22. Anonymous says:

    manai tanidag ax odor alagsaxgvi uudag bj bgad odo arxi amsax ch gvi xvn uxaantai bwal ooriigoo ylan diildeg ym blai

  23. Anonymous says:

    manai tanidag ax odor alagsaxgvi uudag bj bgad odo arxi amsax ch gvi xvn uxaantai bwal ooriigoo ylan diildeg ym blai

  24. saran says:

    Суугаад дэмий биз дээ.Архинаас гарна гэдэг юу л бол. амьдарлаа зохиох нас нь явж байгаа хэрнээ архи уугаад,бас найз охиноо, гэр бүлийг нь хүндлэхгүй үүрээр согтуу ирээд байна гэдэг доромжлол…Архичин болчихвол амьдын там гэсэн үг.
    ……. .

  25. bulag says:

    mini duu erthen setgelee tataad holdooroi, oor saihan er baigaa shuu, naad zaluutaigaa gerlej chadahgui l bolov u arhi uugaad hanaj tsadaad bolino gej ogt bhgui

  26. women says:

    nohoriigoo uuhaa bolihiig n hvleeseer btal neg medsen 10 jil ongorchee. hvvhed ch owoo tom bolchihoj. tegeed negent zasrahgvi yum chin hamt yawj baie geed hamt show-daad yawj bna daa. yadaj l uurlaj buhimdahaa bolichihdog yum bnlee. kkkkkkkkk

  27. id says:

    Niigmiin hog shaar arhichin bnashdee zasrahgui hayiim yumnuud mongoloor duurj bnadaa erthen huuhed shuuhadgui deeree sal hani boloh hun bish bna

  28. gg says:

    uhamsaraas ni bolno gdg unen shuu. Zasrahdaa hurvel zasardag l yum. Tehdee tom surgamj avch aldaj endej yavj oilgodog yum shig bna lee.

  29. Anonymous says:

    salsan deer dee arhichin hun zasardaggui um, daraa n naadah chin tarhindaa umtai bolno , buur tegeed elegnii tserroz bolj , tegeed duusaa daa

  30. Anonymous says:

    salsan deer dee arhichin hun zasardaggui um, daraa n naadah chin tarhindaa umtai bolno , buur tegeed elegnii tserroz bolj , tegeed duusaa daa

  31. Anonymous says:

    salsan deer dee arhichin hun zasardaggui um, daraa n naadah chin tarhindaa umtai bolno , buur tegeed elegnii tserroz bolj , tegeed duusaa daa

  32. Zochin says:

    Arhichin hun bol hezee ch zasardagui umaa. Neg heseg gaigui bolno, etsest ni uudag l um. Arhichin bol zasrahgui e, ter tusmaa etseg eh ni uuj nairlah durtai bol tarhinaas garna gej teren shig hudlaa um baodaghui um da. Mongol zaluuchuud teneg, buduuleg. Arai gaigui yavaa ni neg ih peediisen mangar umnuud.

  33. Dorj ah ni says:

    Tuiliin unen gantshan ug l helii. HEZEEE ch zugeer bolohgui. Arhichin huntei suugaad gaigui boloh bh gej goridoj yavsaar ooriin bolon ur huuhdiihee amidral ireeduyig tam bolgochood uilj suugaa zondoo olon emegteichuud bna. Mongoloor duuren bna. Ergen toirnoo sain har. Zasarsan hun 1000d ganthsan l bgaa bh.  Ene bol unen shu. Bushuu zoduulj nuduuleheesee omno sal. 

  34. TOM AX -D says:

    ARAI BAYRAAGIIN NZ OHIN BISH BIZ DEE

  35. Yaana ve ? says:

    huuhedtei boloogui bgaa deeree salsan deer dee… herev uhaantai hun bol tgj ih show-daad arhidaad bh uchirgui l dee tghr naad zaluu chini uhaan muutai l ym bndaa. hediigeer amidraliin tovshin sain blaa gd uuj idhn utgagui shd. eej aavaasaa gadan chmg mash ih zovooj bgaa hun bndaa chinii eej aaviig ch gsn.

  36. Yaana ve ? says:

    huuhedtei boloogui bgaa deeree salsan deer dee… herev uhaantai hun bol tgj ih show-daad arhidaad bh uchirgui l dee tghr naad zaluu chini uhaan muutai l ym bndaa. hediigeer amidraliin tovshin sain blaa gd uuj idhn utgagui shd. eej aavaasaa gadan chmg mash ih zovooj bgaa hun bndaa chinii eej aaviig ch gsn.

  37. d.bayarm says:

    neeree neg yum bichheer marttsan bn kkk bi yag iim baidald orood arhinaas garaad gergiiteigee suuj bilee

  38. d.bayarm says:

    Chi ingej hel za chi uuhaa bolohgui bol chamtai dahin uulzahguie gej hel tegheer chin nuguuh chin medeej uuj l taaraa ter ved ni uulzahgui bai hed heden udaa davtagdah baih tegeed uuhaa bolj chadval vnheer chaashaa uuhgui baij chadna gesen ug de er ni hvn zaaval yumiig mederch baij uurchlugddug shvv de hervee boliohgui bol salsan ni deer l de good job!!!

  39. Xoc_xyn says:

    showdah, arhidah, sogtuurah gedeg bol hotsrogdson asuudalshtee. tsag ueteigee niilj alhaj chadahgui bgaa naad zaluu chin zasrahgui ee.

  40. duu ni. says:

    yoo mongol zaluuchuud hoorondoo yamar adilhan yum be. Yaagaad iim bolchihdog bainaa. Manai ah bas yaag iim tehuu. jeyfish-n nuhur shig. Yaawal zasrah boloo…

  41. jeyfish says:

    manai nuhur 30 nastai bid odoo tusdaa baigaa yag chinii bichsen ene asuudlaaa bolood bi zasrah boluu geel olon jil bolson. Baga tsalintai ajil hiideg avsan tsalingaa shoundaa zartsuulna gertee yamarch nemer bolohgui neg l gangan goy zaluu shoudaad l baidag.Tegehed bi unuudur ert ireesei huuteigee togloosoi geel huleedeg daanch ter ert irvel huvtsasaa solij avaal alga bolno 2, 3 tsagaas naash irehgui amidral iim bolohoor emegtei setgeleeree mash ih zovdog yum bilee odoo bol tusdaa baih ni amar baina. Hichneen setgel hair baigaad zugaa tsengeliig ger buleesee iluud taviad baival utgagui biz de. Hojim haramsahgui shiidver garga da.

  42. ha ha ha ha says:

    arhind hanaj stadag bol arhchin gedeg ug baih baisan shuu dee. bod bod arhindaa hanaj stadaad irehiin tsagt arhchin gedeg hochtoi bolson baib daa

  43. bolor says:

    za er ni demii dee. uudag hun hanaj tsadna gej hezee ch baidagguimaa, Iimerkhuu humuus ger buliin amidral zohiovol uurchlugduhguidee. Ug ni showdaad yvaad baih nas bish l baina daa, Harin ch jinhene ajillaj hudulmurluj ireeduin amidraliinhaa undes suuriig tavih nasandaa uuj ideed yvna gedeg butehgui ee. geriihen chini bainga shahuu arhi uudagiig ni medvel hezee ch gerleehiin zuvshuuruhgui, hen ch gesen ohinoo arhi uudag huntei suulgay gej bodohgui shdee. Chi yasan ch tevcheertei ymbe dee, bi bol shunu 4-6 tsag hurtel showdaad yvchihval galzuurnaa. Chi uuruu hairtai ym shig baina, gehdee ene hairiinhaa talaar mash sain ergetsuulj bodoh heregtei. Daraa ni garah ur ni dagavar ni ymar baih talaar sain bodooroi.

  44. setgel sudlaach says:

    сайн байна уу, миний үг мэдээж 100 хувь үнэн биш. Гэхдээ наад харилцаа чинь нэлээд өргөн тохиолддог зүйл. Чи найз залуугаа цаашдаа уухгүй л бол бүх зүйл ок гэж бодож байгаа чинь илхэн. Гэвч чиний харж чадахгүй байгаа нэг зүйл байна. Найз залуу чинь залуу насныхаа эрх чөлөөг яг одоо эдэлж байна. Түүнийгээ ч өөрөө сайн мэдэж байгаа биз. Ихэнх залуучууд хэсэг зуур ингэж ханатал шоудаж байгаад гэр бүлтэй болохоороо хэвийн хэмжээндээ ордог. Харамсалтай нь тэр ирээдүйн гэр бүлд нь чиний зай байхгүй л юм шиг байна даа. Учир нь эрэгтэй хүн гэрлэж суух бодолтой хүндээ шал өөр бүр тэс өөр харьцдаг. Тэр бүсгүйгээ өөрийг нь архичин гэж бодох вий, арчаагүй гэж бодох вий, завхай гэж бодох вий, ер нь өөрийгөө тун сайн талаас нь харуулахаар их хичээдэг. Харин чамд бол тэр хамаг муу муухайгаа айхгүй харуулж байна. Бүр ээж аавд чинь мэдэгдэхээс ч санаа зовохгүй байна шүү дээ. Хэсэг хугацааны дараа нэг л өдөр чи найз залуугаа өөр бүсгүйтэй болчихсон. Тэрнийгээ гэр бүлтэйгээ танилцуулчихсан гэдгийг нь мэдэх л байхдаа. Тэр үед найз залуу чинь засраад шаал өөр хүн болчихсон байх вий. Миний харж байгаараар чи бол түүний жинхэнэ найз охин биш зүгээр түр зуурын хэрэглэгдэхүүн шиг л бодогдоод байна даа. Архи ууж байгаа эсэхийг нь биш, өөрт чинь гэр бүлд чинь яаж хандаж байгааг нь сайн хараарай. Олдохгүй юмны төлөө хамаг амьдралаа үрэвзэй, сэтгэлдээ шарх авч удаан шаналуузай гэсэндээ бичлээ шүү.

  45. ststs says:

    Hairan zaluu nasaa yarin bolgoh geegui bol hurdan sal, bi iim amidaraliig sain medne, naad hun chin zasarna gej bhgui iim mayagaar uusaar ulam l arhind orno, hairtai blaa geed yahav dee, naad hun chin arhind dontoh ovchtei bolson bna, er n nemergui dee, chamd salahaas oor garts bhgui, nasaaraa arhichinii tsarai harj amidarah geegui l yum bol, harin ch erthen iimiig n medsendee bayarlaj yav, eej aavaasaa nuugaad hereggui, etsest n chi l zovno, bi bas iim uudag huntei heden jil amidarsan, zasah gej mash ih hicheesen negenrt arhind dontson hun yagaad ch nemergui bdag yum bna lee, argaa baraad tsohorood huugee tevreed ter hunees salsan, hairtai bsan bolohoor heseng hugatsaand hetsuu l bsan, busgui min hairtai geed bgaad baival chi l zovno doo, chinii amidaral urt udaan urgeljilne shuu dee…………

  46. eegii says:

    za minii dyy arhichin nuhruusu bolij yaaj zovj bgaag ene sait deer bgaa zav gargaad unsh hyyhedgyi boloogyi bgaa deere biee tat

  47. Anonymous says:

    odooo boltol 2 taldaa biy biyee taniltsuulaagui gekheer naad khariltsaa chini butekhgui yum bna daaa aab eej ni turul sadand ni arkhichan khun bna uu yor ni khuniig ger buleer ni ikh shinjikh kheregtei deee 

  48. minii bodol says:

    hun huneese l bno. gehde arai ih uugad bnaa te. manai ah ch uudag bsan odo bol ger bulte bolood sarda 1,2 l garuul garna. bi ch nileen gardag bla.  gehdee nz zaluutai bolood tsug bval heze ch garku. haaya nmg garda ghr ni l gardiin. ter uyd ni nada tegj itgesen blhr ni sana zovod bas sanaad 9,10 geel hureed irdeg. yadag ch bla gsn nz zaluuda hen niileh uguig ni biti zaagara. tegvel ta 2 ulam l dordono. eruuld ni sn yriltsmaar ymu. odo dulaarch bgam chini amraltand yvad sn yriltsaad uzeech. bas ter showdah gd bj suuj chadku bga ter uyr ni tsugta hh hogjilte sonirholtoi zuil ol. chi uneheer hairta l ym bol buh argiig hereglej tuuniige sn hun bolohod ni tuslaara. dara ni bodson ch haramsah zuilgu bh heregtei. 

  49. Anonymous says:

    za daa hudlaa helj setgeliig chin taitgaruulaad yaahav ern bol zasrahgui chi naidaad gerleed huuhedtei bolod saihan bolno gej bodoj baij magadgul yum burch ih uuna teged chamd gar hurne suulrene za teged chi huuhdee avaad salna saldaggui yuma gehed neg arhichintai nasiig unguruunu nasn yavad irheer elegnii uvchtei bolood erth uhej ch magadguil yum erthen bolij uz huuhedtei oloogui deere chi tusdaa amidardag bolood medehguiu baina tsug amidarval chi uneheer tesehgui

  50. 32той бүсгүй says:

    хэр ухамсартай хүн бэ гэдгээс наадах чинь их хамаарна даа. миний нөхөр суухаасаа өмнө маш их шоуддаг байсан, гэр бүл болсныхоо дараа 2 жил намайг зовоосон доо. гэхдээ миний итгэлийг хөсөрдүүлэлгүй нэг л өдөр өөрийгөө татаад авсан, одоо бол журамтай эр хүн болсон доо. ар гэр бүлийн хүмүүжил, аав ээжийгээ хайрлаж хүндэлдэг, гэр бүл дотроо нэр хүндтэй байх, үүрэг хариуцлагаа ухамсарлах гээд нөлөөлөх хүчин зүйлүүдийн улмаас нөхөр маань өөрийгөө архинд толгойгоо мэдүүлэхээс аварсан гэж би боддог, мэдээж миний хувьд түүнийг тэвчиж, ухааруулж, бас хайрлаж байсан нь ч нөлөөлсөн. ер нь их үглээд нэмэргүй, зүгээр эрүүл саруул үед нь ганц нэг жинтэйхэн хэлчихвэл дотроо бодолтой хүн ухаардаг л юм билээ. 2 хүний амьдрал бие биедээ итгэж хүндлэхээс л эхэлнэ, хэдий муу хүн ч гэсэн өөртөө хайртай байдаг юм, өвдөөд зовоод ирэхээр өөрийн эрхгүй ухамсарлана, гэхдээ хажууд нь гэрэл гэгээ өгөх хүн байхгүй бол бүүр ч харин архиндаа живнэ байх гэж бодож байна. тиймээс бүсгүй минь гэрэлтээд бай, харин ухамсаргүй, ухаангүй хүн бол амьдралаа холбох уу үгүй юу гэдэг дээр бодолцож үзнэ биз ээ.

  51. 32той бүсгүй says:

    хэр ухамсартай хүн бэ гэдгээс наадах чинь их хамаарна даа. миний нөхөр суухаасаа өмнө маш их шоуддаг байсан, гэр бүл болсныхоо дараа 2 жил намайг зовоосон доо. гэхдээ миний итгэлийг хөсөрдүүлэлгүй нэг л өдөр өөрийгөө татаад авсан, одоо бол журамтай эр хүн болсон доо. ар гэр бүлийн хүмүүжил, аав ээжийгээ хайрлаж хүндэлдэг, гэр бүл дотроо нэр хүндтэй байх, үүрэг хариуцлагаа ухамсарлах гээд нөлөөлөх хүчин зүйлүүдийн улмаас нөхөр маань өөрийгөө архинд толгойгоо мэдүүлэхээс аварсан гэж би боддог, мэдээж миний хувьд түүнийг тэвчиж, ухааруулж, бас хайрлаж байсан нь ч нөлөөлсөн. ер нь их үглээд нэмэргүй, зүгээр эрүүл саруул үед нь ганц нэг жинтэйхэн хэлчихвэл дотроо бодолтой хүн ухаардаг л юм билээ. 2 хүний амьдрал бие биедээ итгэж хүндлэхээс л эхэлнэ, хэдий муу хүн ч гэсэн өөртөө хайртай байдаг юм, өвдөөд зовоод ирэхээр өөрийн эрхгүй ухамсарлана, гэхдээ хажууд нь гэрэл гэгээ өгөх хүн байхгүй бол бүүр ч харин архиндаа живнэ байх гэж бодож байна. тиймээс бүсгүй минь гэрэлтээд бай, харин ухамсаргүй, ухаангүй хүн бол амьдралаа холбох уу үгүй юу гэдэг дээр бодолцож үзнэ биз ээ.

  52. mgl says:

    uhamsartai hun bol huuhedtei bolood amidral ehleed ireheer arai ondoo boldog yum aa uhemsar muutai hun bol bur doloon dor yum bolno tegeheer suuya huuhedtei boliii gej yaraad hereggvi baih aa hun ee songoj suuna gedeg chini chi amidraldaa hamgiin tom alhamaa hiij ban gesen vg shvv

  53. Anonymous says:

    naadah chin zasrahgui eee suugaad ch uuna odoohondoo zaluu b.gaa bolhoor yanz buriin aash gargahgui suuldee agsam sogtuu tabina harj l baigaarai chi naadahtaigaa suubal hezee neg tsagt minii helsniig sanaj tolgoigoo shaah bolnoo sanaj yab

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.