Ааваа миний ээжийг битий зовоогоорой гэж захиад онгоцонд суусан шүү дээ…

Сайн байна уу би уг нь энэ сайтд байгаа захидлуудыг уншиж хүмүүсийн зөвлөгөөнөөс авахыг нь авая хаяхыг нь хаяы гэж орж уншдаг байлаа. Тэгсэн өнөөдөр дотор бачуураад захидал бичээд сууж байна. Манай хүн бид 2 нэг улсад ирээд эндээ танилцаж гэр бүл болсон. Үнэндээ үерхэж нөхөрлөж амжаагүй шахуу их богино хугацаанд нэг дороо амьдарч удалгүй би жирэмсэн болсон. Тухайн үед нас бага байсан болохоор шууд л яанаа нөхөргүй байж хүүхэдтэй болчлоо авхуулая гэсэн бодол орж ирсэн. Гэтэл нөхөр маань 2-лаа хүүхдээ төрүүлнээ гэснээр бид гэрлэлтээ батлуулж тэр жилдээ хөөрхөн хүүтэй болсон. Одоо би хүүгээ бодох тусам ямар тэнэг аймшигтай зүйл бодож хийх гэж байснаа ямар том эрдэнээ алгах байнаа ухаарч айдаг.

Одоо хүү маань 7 настай. Бид 2 нэг гэрт орсон жилдээ л хүүтэй болсон болохоор юм юманд 3-лаа л явдаг бүгдийг хийхдээ 3-лаа л байдаг байлаа. Бид 3 хүнээс илүү биш ч жирийн жаргалтай гэр бүл байсаан. Гэтэл 4 дэх жилд юм л бол нөхөр маань автомат тоглоом яриад л мөнгө цаасаа хаяад худлаа хэлэх нь олшроод бид 3 амьдрал ч илт доройтсон. Гадаадад байж хүүхдээ хоосон хонуулсан өдөр ч байсан. Хүүгээ дэлгүүрт ороод ээжээ энэ үнэтэй юм мөнгө байхгүй юу гэхэд нь өрөвдөөд уйлах шахдаг байж билээ. Нөхөр маань тэр үед тоглоомонд донтоод маш их оронд оруулсан. Бид 2 зэрэг ажил хийгээд ч төлж дийлэхээ больсон.

Тэгээд дээр нь хүмүүсээс өр зээл тавьсан нь нэхэгдээд нэг хэсэг би ухаан жолоогүй мөнгө бодсон хүн болсон заримдаа дотор бачимдаж бид 2 дунд хэрүүл ч гардаг болсон. Гэхдээ энэ үед хэзээ нэг өдөр сайхан болноо гэсэн итгэл байсан болохоор ахаараа банкны зээл авахуулаад бүх өрөө төлж чадсан. Одоо л амьдрал минь сайхан болно гэтэл бас л асуудал ундарч аргагүй хүүгээ монгол явуулах хэрэгтэй болсон. Тэр үэс манайд хэрүүлгүй өдөр ч байхаа больсон. Нөхөр маань хагас бүтэн сайн алгасахгүй хүмүүс дагаж ууж идэж тэр бүрт нь хорьж хэрүүл хийсээр би ч залхсан. Тэгээд тэр уугаад байгаа хүмүүсээс нь холдуулбал болох байх гээд өөр газар луу ч шилжиж үзсэн. Хэрүүл зогссон ч юм байхгүй нөхөр маань сүүлдээ уурлах болгонд минь явна гээд явдаг болж сүүлдээ нэг мөсөн сална гээд ирсэн.

Энэ бүхний учрыг олохгүй юм. Өөрөө хэрүүл хийх бүрт хараалыг хамаагүй хэлж арай цохиод авахгүй ч гар далайн сүрдүүлж асуудлыг адилхан л хурцатгадаг байсан байж бүх бурууг миний буруу гэхийн. Уурандаа хэлсэн үгэнд минь гомдоод үр хүүхдээ өнчрүүлж байгаа нөхрөө хараад эр хүнд үр хүүхэд хань ижил гэдэг юу ч биш юм байна гэж бодоход хүрээд сууж байна. Монгол мөнгөөр 8-9 сая төгрөгийн өрөнд оруулчаад идэх хоолгүй хонож байхдаа тэр их өрийг төлөх гэж зохицуулах гэж зүдэрч байхад би та 2 төлөө л тоглосон гэж хэлээд, одоо яасан ч тэгэхгүй одоо хүүгээ бодно надад намайг гэх хүн та 2-с минь өөр алга гээд л уйлаад байсан хүн бүх зүйл дууслаа гэсэн шиг хэлсэн хэдхэн үгэнд минь гомдоод хүүхдээ өнчрүүлж байгаад хэлэх ч үг олдохгүй юм.

Би уг нь нөхөртөө хайртай амьдралаа сайхан болгож хүүгээ элэг бүтэн өсгөх гэж чадлаараа зүтгэсэн биш эцэст нь хүний өр төлж байсан бол хохьчинь аавгүй сайхан өсч байгаа хүүхэд дэлхийгээр дүүрэн байна амьдралыг чинь ийм болгосонд уучлаарай гэдэг үгтэй дээр нь хүний төлөө гэсэн сэтгэлгүй хүүхэн гэж хэлүүлээд дуусч байхын. Тоглоом тоглосон хүмүүс эсвэл ийм өрөвдөх сэтгэлгүй хүн болчдымуу. Одоо би нөхрөө харахаараа 7 жилийн өмнө гэрлэж байсан залуу минь биш хаа хамаагүй харь элгийн хүнийг хүүхдээ бодоод амьдарч болохгүй юмуу гэж гуйж байх шиг санагдах юм.

Уг нь өөрөө эцэг эхгүй өссөн болохоороо хэзээ ч үр хүүхдээ өнчрүүлэхгүй амьдралаа хүний дайтай аваад явчих чадалтай ухаантай бид 2 омог түшиг минь гэж бодож итгэж хайрлаж явсан хүн маань хүний газар нэг л өдөр орхиод явчдын байна. Хэн хэн нь өөр хүнтэй явалдаагүй байж өөрийнх нь төлөө хэлсэн хэдхэн үгэнд гомдоод төрсөн үрээ гэхгүй хаяад явж байгаа нөхрөө тэнэг гэхүү сэтгэлийн хатгүй арчаагүй гэхүү?

Хаяж явж байгаад нь гомдож байгаа ч эргэж ирнэ гэж хүлээгээд харанхай өрөөнд хүүгээ санаад байж суухад ч хэцүү байна. Хүү маань монгол явахдаа миний ааваа миний ээжийг битий зовоогоорой гэж захиад онгоцонд суусан. Миний аав ээж 2 удахгүй ирнэ гээд хүлээж байгаа хүүдээ аав нь ээж хүү 2-той цуг амьдрахгүй аав нь ирэхгүй гэж яаж хэлнээ. Ингээд бодохоор хүүгээ харна гэхээс халшраад байх юм.

11 Comments

  1. Anonymous says:

    Yamar khetsuu baisan ch khuugee khajuudaa bailgakh kheregtei.Esekh tsagt n eej khun yag l khajuud n baikh kheregtei um bnlee.Nekhriin khuvid,chi unekheer khairtai bnuu, esvsel olon jil tsug baisnii khuvid zugeer l dassan bnuu?Ene 2 yalgaatai bdag.Chamaig tsaashaa bitgii zovoosoi gej bodoj bna.Setgeleer bitgii ikh unaarai.Nas chine zaluu bna.Setgel khedelgesen zendee saikhan edruud urd chine bna.Edgerekhgui evchin tusaagui bsan tsagt,busad bukh zuild garakh garts bdag.Khuudee oilguulakhad khetsuu baikh n oilgomjtoi.Gevch amidrald zarimdaa khatuu changa baikh kheregtei ue gardag.Tom khuntei yarij baigaa um shig l khelekhees eer arga baikhgui.Baidal yavaandaa deerdene.Tsag khugatsaa kheregtei.Bye.

  2. ооо еее says:

    Нөхөр чинь хэт их өндрөөс унаж байгаа болтой. Хүлээлт өндөр, чиний тухай итгэл сэтгэл өндөр байх тусам жижигхэн зүйлээс болж тэр бүхэн үгүй болох магадлал өндөр байх нь бий. Хэт их хайртай хосууд нэг жижигхэн асуудал энэ тэрээс болоод шууд салчихсан нь харагдаж л байдаг. Яг үнэндээ үнэхээр итгэж байсан эхнэрийн амнаас болох болохгүй янз бүрийн юм сонсохоор тэгээд хүүхэд шуухад байхгүй үед ялангуяа товчдоо та 2-ийг холбох сүүлчийн холбоос тасарч байгаа нь тэр юм болов уу даа. Насаараа ханилана гэж санасан ханидаа хүн уг нь хир баргийн үгийг хэлэхгүй л байсан дээр байдаг юмдаа. Би яагаад тэгж бодоод байна гэхээр би эхнэртэйгээ айл л юм болохоор янз бүрийн юм болж л байдаг, бүр салъя, 2-лаа сүүлчийн удаа 50:50 хувиа авъя гэхэд нь хүртэл юм бодож гомдож байгаагүй ч нэг удаа хүүхдийн гэдэс дүүрээд сандарч байхдаа гар дээр нь халуун шар тос асгаад түлчихсэн чинь муу гахай гэж хэлэхэд нь маш их гомдож байж билээ. тэгээд энэ хүн надад ер нь хайргүй болсон юм байна. урьд нь хэлж байсан салъя сарнина гэсэн үг нь үнэн байсан байна гэж бодогдож билээ. Эхнэр маань болохоор юунд нь эмзэглэдэг юм тэр үед гар түлэхээр нь уур хүрээд тэгээд хэлчихсэн юм л гээд байсан. Тэгэхдээ одоо болтол санаанаас гарахгүй л байгаа юмдаа.

  3. zochin says:

    Тоглоомонд донтсон хүн хэцүү хэцүү. Салахаас өөр аргагүй бол сал даа. Чи хүүтэйгээ хамт байгаарай. Ганцаараа ядуу байна гээд хүүгээсээ хол байвал муу хүүгээ улам л их зовооно шүү. Чи хүүгээ явуулаад баяжих ч үгүй. Хамгийн том хөрөнгө оруулалт бол боловсрол. Сурлагатай, хэрсүү хүүгээ хөтлөөд 2-уулаа аз жаргалтай амьдрахгүй юу даа. Тоглоомонд донтсон, арчаагүй эрээс салахгүй юу. Хүүгээ өөр дээрээ аваад хамт байгаарай л гэж захья даа.

  4. egelhen says:

    naadahiigaa harj nas,tsagaa aldaj baisanaas margaashaa harj alham hiih ni zuv baihaa.Har tamhi, muriitei togloomd orson hun bol aimaar yum baina lee shuu.Togloomiinh ni ergen toirond nuhurtei chini adilhan dontoi humuus baigaad ted nartaigaa niilchihsen bol zasrah ni yu l boldoo. Hun er ni jinhene hairiinhaa umnu l uvdug sugddug yum shig sanagddag, naad hun chini chamd hairgui yum shig baina.Tiim bolohoor tiim hun muutai teneg hun bodoj tsagaa aldaj baisanaas huugiinhee tuluu,uuriinhee ireeduin tuluu zavgui boltoloo tuluvluud buhniig hiih heregtei.Mungutei bolomjtoi bolood ireheer buh yum bii bolood irne.Ter ued harin tiim teneg huntei dahin bitgii orootsoldooroi.Chi chadnaa.Setgeleesee muu muuhai buhniig gargaj uuriigee tseverlee.

  5. Anonymous says:

    ornoosoo salanguutaa hayadag… wow

  6. hm says:

    ooriig ni bodoj ooriinh ni toloo sanaa zovj helsen ugiig heruuleer huleen avch heruulch meruulcheer duudaad ongordgiin muu sain erchuud. tiimees erthen amidralaa bodood yav daa.manai huuchin nohor bas aimaar ih arhi uuna ajil hiih durgui orondoo barigdaad l arhi uuj tamhi baagiulsan hun bsn. ter ih ornoos ni bolj bi omnoos ni shanalaad buur stressend orson.tegeed yamar ch hamaagui ajil hii geheer chi namaig har ajilchin bolgoj yah ni uu harin chi emegteigeeree tseverlegch ch gesen hiigeed onoo margaashiin mongoo zalguulj bai geed oortoo bish nadad har bor ajil haigaad baidag bsn. bi ch hiij bsn.mongold baihdaa bi chini offist ajilladag bsn.gadaadad ireed nohortei hirnee shal ugaagaad tostoi tumpen shanaga ugaagaad l yavsan.uuniig manai nohor lav oilgoogui. muuhai um bna lee er hun gedeg.ooriinh ni toloo bi yaj zoliosolj bgaag medehiig ch husdeggui um bna lee

  7. hm says:

    chi ter hunii tavisan oriig daraltsaad baihdaa yadiin,zailna gesneer ni zailuulaad ,ooriigoo bolon huugee bodood amidarahgui uy. eregtei hun ooriinh ni toloo emegtei hun yamar zovlong shud zuun tesch ooriigoo urj yavaag ni hezee ch oilgodoggui um. tiimees chi bur moson yavuulaad amar taivan amidar.

  8. too me says:

    Сайн уу, чи амьдралыг болохоос нь болохгүйг нь хүртэл тэвчиж, болгох хичээсэн болохоор зөвхөн хүүгээ харахаас халшрах хэрэггүйээ. Би охинтой, охин маань одоо 4 настай. Би хүнтэй суулгүй хүүхэд гаргасан. Би аавтай нь суугаагүйдээ харамсдаггүй. Охиндоо би хайртай аав ээж нь нүдэн дээр нь хэрэлдэж муудалцаж, зодолдож байгаагаа харуулахгүй, амьдрал энгийн тайван нам гүм аз жаргалтай гэдгийг л харуулж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Ганцаардах үе байнга шахуу л таардаг. Гэхдээ одоо надад дахиад нэг хөөрхөн хүүхэдтэй болох л хүсэл байдаг . Зүгээр л чи өөрийнхөө амьдралыг ямар байгаасай гэж хүсч байна түүнийгээ л хий. Хөөрхөн хүү чинь чамайг л аз жаргалтай байхыг харахаас илүү жаргал байхгүй шүү дээ. Харин ч аавдаа эрхэлж аз жаргалтай өнгөрөөсөн мөч зөндөө байсан болохоор хүү нь азтай. Миний охин найзуудыгаа аавдаа эрхэлж байгааг хараад л гайхаад бас атаархаад л зогсдог. Энэ үед нь би охиноо бүүр их эрхлүүлж ээж нь үргэлж чамтай хамт гэдгээ л илэрхийлдэг. Удахгүй намайг миний охин их сайн олгоно гэж итгэж байгаа. Эцэст нь хэлэхэд эр хүн бол чамайг сайн сайхан явахгүй л бол хэзээ ч хамаагүй хаяад явна. Ганцхан гаргасан үр хүүхэд чинь чиний хажууд хань болох учраас амьдралынхаа хором бүхнийг зөвхөн үр хүүхэдтэйгээ л өнгөрөөхийг хичээгээрэй. За аз жаргал хүсье.

  9. Kiev says:

    Наад хүн чинь бүтэхгүй ээ. Өөрөө эцэг эхгүй өссөн болохоороо хэзээ ч үр хүүхдээ өнчрүүлэхгүй амьдралаа хүний дайтай аваад явчих чадалтай ухаантай гэж бодоод чи гэрлэсэн байна л даа. Би ч гэсэн чамтай адилхан бодоод эхнэртэйгээ гэрлэсэн, гэтэл хамт байсан 15 жилийн хугацаанд тэр хүн намайг баруун солгойгүй араар тавиж байсныг мэдээд салсан. Одоо тэр хүн нэг залуугийн толгойг эргүүлчихсэн, нөгөөдөх нь эхнэрээ зовоогоод тэр хүнтэй нийлж доромжлоод бгаа сурагтай байна. Би тэр хүнд толгойгоо эргүүлүүлсэн залуу, түүний гэмгүй эхнэр 2 хүүхдийг өрөвдөж байна. Ингээд бодохлоор, “өөрөө эцэг эхгүй өссөн болохоороо хэзээ ч үр хүүхдээ өнчрүүлэхгүй амьдралаа хүний дайтай аваад явчих чадалтай ухаантай хүн” гэдэг чиний ч, миний ч дүгнэлт буруу юм биш үү? Зүгээр л танай нөхрийн ухамсараас шалтгаална. Аль хүн өнчин өрөөсөн ч гэлтгүй, айлын том бага ганц ч гэлтгүй сайхан зохицуулаад явж бгаа шүү дээ. Үнэнийг хэлэхэд танай нөхрийн татагдаад бгаа юм чинь нэг төрлийн сэтгэцийн өвчин юм гсн шүү. Чи гадаадад бгаа юм шиг бна. Gambling problem гарвал хандаарай гээд та 2-ын бгаа улсад чинь үнэгүй утас бгаа. Тэр лүү хандаарай. Гэхдээ эцсийн эцэст танай нөхрийн ухамсараас шалтгаална.

  10. erxomun says:

    tiim shvv setgel oodrog bai busgui mini … yamarbaa negen uymand dontson xvm xesee ch zasardaggui tiim sonin boldiin gesen amidralaa bodoo mart …

  11. busgui says:

    huuhed uuruu yum bolgonig medeh gej zutgedeg uchraal ayaandaa medeed oilgodiim.tiim uchraas huuhdee yaj eruul saruul usgn gdgee bod busgui min

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.