АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ, АЗ ЖАРГАЛТАЙ ХОРОМ, АЗ ЖАРГАЛТАЙ МӨЧ гэж байдаг

Би 30 настай, 4 настай хүүхэдтэй, мэдлэг боловсролтой, боломжийн цалинтай ажилтай, сайхан хамт олонтой. Мөн нилээн шударга шулуухан зантай, архи тамхи хэрэглэдэггүй, энэ яваа насандаа ганц л эр хүнд өврөө нээсэн нь хайртай хань, үрийн минь аав, харин одоо бол салсан нөхөр, хүүхдийн биологийн эцэг. Бид анхны харцаар дурлаад л бие биенийгээ ухаангүй хайрлаад л дундаасаа үр хүүхэдтэй болсон. Жирэмсэн болсон мөчөөс хүүхэд төрөөд 3 сар хүртэл үлгэрийн юм шиг л ямар нэг асуудалгүй сайхан л байсан. Хүүхдээ 3 сартайгаас бидний харилцаа хөндийрч тэр өөр эмэгтэйчүүдтэй хоблогдож эхэлсэн. Би ч эхнэрээсээ өөр эмэгтэй хүн сонирходоггүй эр хүн гэж байдаггүй гэдгийг сайн мэдэх болохоор яг л гардчихаагүй бол амьдралаа үрчихгүй байлгүй, шууд л салах дээрээ тулаад яах вэ гээд л бага багаар анхааруулаад л өөрт нь ойлгуулаад л байсан. Сүүлдээ ч найз хүүхэнтэй минь хамт шоудсныг, ажлынхаа замбараагүй явдалтай хүүхэнтэй холбогдоод салж хагацаж чадахгүй болсныг мэдэж авсан.

Тэр хүүхэн нөхрөөс минь хэд дүү боловч үнэхээр айхтар хүүхэн байсан. 3-лаа хамт унтаж байхад шөнө болгон над руу залгаад л би нөхөрт чинь ухаангүй хайртай, чи салчихаач, хайргүй хүн өвөртөлж хонох сайхан байна уу, та хоёрын дундаас гарсан хүүхэд чинь яг нөхрийнх чинь мөн юм уу, энээ тэрээ гээд доромжилж гарна. Ид нойрондоо ийм зүйл сонссон хүн яаж сайхан байхав дээ. Би ядаж бүтэн нойртой унтаж баймаар байна, эр хүн гэр бүлээсээ гадуурх ор хөнжлийнхөө асуудлыг эхнэр хүүхэддээ мэдэгдэхгүй зохицуулдаг байх хэрэгтэй, би чамайг хардаж мөрдөөгүй байхад энэ асуудлаа зохицуулчихаад эхнэр хүүхдээ гэсэн сэтгэл байвал бид хүлээж авна гээд явуулсан. Над шиг ийм тайван ч юм шиг, тэнэг ч юм шиг эхнэр ховор л байх. Тэр ирээгүй, тэр чигтээ явсан. Хүүхэд минь  нэг эмнэлгээс нөгөө эмнэлэг, нэг бариачаас нөгөө бариач, нэг өвчингөөс нөгөө өвчин гээд маш хэцүү байсан.

Энэ бүхэнд хайртай хань, хүүхдийн минь аав хажууд минь байгаагүй, хүүхэд нь сэхээнд байна гэхэд очиж чадахгүй гэж хэлээд утсаа тасалсан… тэр үед түүнд хичнээн их гомдож шаналсан, цөхөрснийг үгээр илэрхийлэх ч арга алга. Одоо тэр үеэ бодохоор хоолой минь зангирдаг. Тэрний унтаж хэвтсэн хүүхэн түүгээр нь дуусаагүй, бас нэг охин утасдаад жирэмсэн болсноо надад хэлсэн, аборт хийлгэхгүй, чиний хүүхдийг жорлонд хийгээд усыг нь татвал яах уу ч гэх шиг. Би жирэмслүүлчихсэн юм шиг, би тэр хүний ээж шиг, уул нь албан ёсны эхнэр нь, дундаасаа үр хүүхэд төрүүлсэн гэр бүл шүү дээ. Тэр охинд тусдаа байгаад удаж байна, энэ маягаар надтай нөхрийн минь талаар ярьсан эмэгтэй чи эхнийх нь биш, бас төгсгөлийнх нь биш гэдэгт итгэлтэй байна, ухаантайхан шиг байгаад өөрийгөө бодоод шийдвэрээ гаргаарай, эгч нь ганцаараа хүүхэд өсгөх зовлонг мэднэ, би та хоёрыг танилцуулаагүй болохоор насанд хүрсэн хүмүүс өөрсдөө учраа ол гэж хэлсэн. Салах өргөдөл шүүхт өгөх гэхээр хүүхдээ бодоод, эцэггүй гэж энд тэнд адлуулах вий, эцэг шигээ гэр бүлийн хайрыг дутуу мэдэрч бүү өсөөсэй гэж бодож байгаад түүний хүсэлтээр шүүхээр орж гэр бүлээ цуцлуулсан.

Түүнээс хойш хүүхэд минь өвчин, эмнэлэг гэхгүй бид хоёр аз жаргалтай сайхан л амьдарч байна. Энэ хугацаанд эргүүлэх, ээрэх эрчүүд байсан хэдий ч эр хүнд итгэх итгэлгүй болчихжээ. Энэний зорилго юу бол, нөхөртөө хаягдсан ганц унтаад сална л гэсэн бодолтой байх гэж бодоод…Нөгөө талаар нөхөртөө хайртай хэвээрээ, түүний араас үхэн хатан, улайм цайж хэрүүл уруул хийж гүйгээгүй ч гэсэн түүнийгээ хайрласаар, хүндэлсээр…

Гэхдээ өөртөө бол дахиж эргэж ирвэл нэгэнт үх хүүхдээ үхэх гэж байхад ирээгүй хүнийг хүлээж авахгүй гэж шийдвэр гаргасан. Түүндээ ч тууштай байгаа. Эргүүлдэг эрчүүд ихэнх нь гэр бүлтэй, гэр бүлээсээ түр тусдаа байгаа гэх мэт асуудалтай. Би өөрөө эр нөхөр нь эхнэрээ хуурдаг эмэгтэй хүний зовлонг, үр хүүхдийн өнчрөлийг нүдээрээ харж байгаа болохоор тэдэнд нүгэл хийж өөрийнхөө ганцхан шөнийн жаргалын төлөө бусдыг шаналгахыг, зовоохыг хүсээгүй. Ийм зовлон шаналалтай гэр бүл, эмэгтэйчүүд, хагас дутуу хайранд өсч эцэг эхийнхээ хэн нэгнийг үгүйлж байгаа бяцхан хүүхдүүд бид хоёроор л дуусаасай гэж хүсдэг.

Хэний ч өмнө нүгэл үйлдээгүй болохоор би бяцхан жаалтайгаа сайхан амьдрана, бид хоёрын хэн нэгнийг үгүйлсэн шаналал эцэс болно гэж итгэдэг. Будда ч бай, Есүс ч бай, Аллах тэнгэр ч бай гэм хийгээгүй нэгнийг жаргааж, гэмтнийг хэзээ нэг цагт гэсгээнэ гэдэгт итгэлтэй байна. Эрчүүд минь ээ эхнэрээ, үр хүүхдээ битгий өнчхүүлээрэй. Өөрсдийнхөө хоромхон зуурын жаргалын төлөө нэгэн цагт хайрлаж, бүхнийг зориулахад бэлэн гэж амалж байсан тэр хүнээ битгий гомдоогоорой, шаналгаарай. АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ, АЗ ЖАРГАЛТАЙ ХОРОМ. АЗ ЖАРГАЛТАЙ МӨЧ гэж байдаг. Олон олон аз жаргалтай мөчүүдийг хайртай эхнэртээ, хайртай хүүдээ, охиндоо үлдээгээрэй…Үүнийг зав гаргаж уншсанд бүхэнд аз жаргал хүсье…

61 Comments

  1. tuya says:

    hunii horwood gantsaarai amidran gedeg denduu azgvi denduu ih shitgel bish uu

  2. зочин says:

    чи ямар сул дорой юм эр нөхөрөө өөрөө хардаж өөрөө хайрлаж явахгүй зөнд нь орихоод бас хүүхдээ өнчрүүлээд хэн нэгэн шөнө ярьлаа гээд нөхөрөөсөө салаад байхдаа яадаг юм өшөөнд нь нөхрөө хайрлаад гадуур гаргахгүй байх талаас нь бодооч бүр ад дон шүглэсэн арчаагүй тэнэг юм бол шөнө унтаж байхад нь боовыг нь тасдаад хаяач дээ

  3. Anonymous says:

    mongolin mini mynga myngan emegteichvvdiin tolgoing jahan ch ym orson bh gj bodj bn

  4. Anonymous says:
  5. polaris says:

    bi yg odoo uujuu ch yum shig tenegdvv ch yum shig geh ter ve deer chine baina.nadruu 2 ch udaa emegtei hvn utasdsan bi yg l uuriin chine heldgeer er hvn yum bol  bugs buurnii ywdalaa tsetselj ircheeed ene geriin bosgiig alhaarai gesen.2 honog bodsonuu yasan unuudur utasdaad hani ni ahij gaduur honohgvi ee hairiigaa uuchlaldaaa  gej msj irsen.hvv maani aawiigaa asuugaad l aawaaraa awhuulah yumnuudaa nadad bainga heleed…hani mine baihgvid  geree yaj ch tsewerlej ymarch goe hool hiisen setgel hooson orgih yum 

  6. polaris says:

    bi yg odoo uujuu ch yum shig tenegdvv ch yum shig geh ter ve deer chine baina.nadruu 2 ch udaa emegtei hvn utasdsan bi yg l uuriin chine heldgeer er hvn yum bol  bugs buurnii ywdalaa tsetselj ircheeed ene geriin bosgiig alhaarai gesen.2 honog bodsonuu yasan unuudur utasdaad hani ni ahij gaduur honohgvi ee hairiigaa uuchlaldaaa  gej msj irsen.hvv maani aawiigaa asuugaad l aawaaraa awhuulah yumnuudaa nadad bainga heleed…hani mine baihgvid  geree yaj ch tsewerlej ymarch goe hool hiisen setgel hooson orgih yum 

  7. polaris says:

    bi yg odoo uujuu ch yum shig tenegdvv ch yum shig geh ter ve deer chine baina.nadruu 2 ch udaa emegtei hvn utasdsan bi yg l uuriin chine heldgeer er hvn yum bol  bugs buurnii ywdalaa tsetselj ircheeed ene geriin bosgiig alhaarai gesen.2 honog bodsonuu yasan unuudur utasdaad hani ni ahij gaduur honohgvi ee hairiigaa uuchlaldaaa  gej msj irsen.hvv maani aawiigaa asuugaad l aawaaraa awhuulah yumnuudaa nadad bainga heleed…hani mine baihgvid  geree yaj ch tsewerlej ymarch goe hool hiisen setgel hooson orgih yum 

  8. polaris says:

    bi yg odoo uujuu ch yum shig tenegdvv ch yum shig geh ter ve deer chine baina.nadruu 2 ch udaa emegtei hvn utasdsan bi yg l uuriin chine heldgeer er hvn yum bol  bugs buurnii ywdalaa tsetselj ircheeed ene geriin bosgiig alhaarai gesen.2 honog bodsonuu yasan unuudur utasdaad hani ni ahij gaduur honohgvi ee hairiigaa uuchlaldaaa  gej msj irsen.hvv maani aawiigaa asuugaad l aawaaraa awhuulah yumnuudaa nadad bainga heleed…hani mine baihgvid  geree yaj ch tsewerlej ymarch goe hool hiisen setgel hooson orgih yum 

  9. polaris says:

    bi yg odoo uujuu ch yum shig tenegdvv ch yum shig geh ter ve deer chine baina.nadruu 2 ch udaa emegtei hvn utasdsan bi yg l uuriin chine heldgeer er hvn yum bol  bugs buurnii ywdalaa tsetselj ircheeed ene geriin bosgiig alhaarai gesen.2 honog bodsonuu yasan unuudur utasdaad hani ni ahij gaduur honohgvi ee hairiigaa uuchlaldaaa  gej msj irsen.hvv maani aawiigaa asuugaad l aawaaraa awhuulah yumnuudaa nadad bainga heleed…hani mine baihgvid  geree yaj ch tsewerlej ymarch goe hool hiisen setgel hooson orgih yum 

  10. залуу says:

    сайн уу?
    чи их ухаалаг бодолтой эмэгтэй юм. миний эхнэр яг танай нөхөр шиг надийг охинтой минь орхиоод явсан. Миний охин одоо 7настай. Тэхдээ би эхнэртэй гомдохгүй ээ Миний амьдралын зам иим л байсан юм байлгүй дээ. Чамд болон чиний хүүхдэд чинь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье

  11. zochin says:

    shrekiin asuult taalagdlaa az jargaltai amidral bdiiim haayaa neg har tolbo ch bas bdiin berhsheeliig davan tuulaad hariaa horgohgui bh ni chuhal bdiimdaaaa. ongon bhaaraa yaaaadiin arhi tamhi hergeldgui bhaaraa yaadiin tiim sain hari tatam busgui bdiimuu ter sonin bish sh dee chi ter zaluug tatah avyaas dutjee tegeel aldchjee.busdaas buruug buu hai chi ooroosooo l haij sur magadgui chamd yamar negen tatagdahgui zuil bsan bolood yavsan bhaa. esvel chi ih huiten handlagatai bhaa esvel het tevcheertei huuhend erchuul neeh durtai bish deee yamar zutguuriin depo bish dee sonirholgui sh dee…… zaza amidral saihan amidrah buuur ch saihan. haluuhan baij suraa za

  12. зочин says:

    hi. amjilt husey saihan setgeltei busgui mine. yortontsiin buh emegteichuud cham shig bgaasai

  13. gravatar says:

    Amjilt hysei sain saihan byhniig hysen eruue.

  14. ЗОЧИН says:

    Хүүшээ тэр нөхрийг чинь салгасан хүүхнийг Гасан гэдэг үү ? Нисэхийн гаалийн каргод ажилдаг хүн айж нохой гаслам авгай байдаг . Гасан авгай дандаа амьдралд нь түр зуурын асуудалтай байгаа эрчүүдтэй холбогдож туслаж ойлгож байна гэдэг дүр эсгэж өвөртөө оруулдаг гэсэн . Эхнэр нь жирэмсэн ч юм уу ямар нэгэн асуудалтай үед нь энэ авгай жүжиг тоглодог . Нэг охинтой . Дурандаа бөгсний донтойдоо хүүхэд гаргачаад тэтгэвэр нэхээд явж байдаг янхан . Хүүхнүүд ээ ийм заваан авгайгаас болгоомжлоорой . Жаргаж зовж босгосон амьдралаа зүгээр донтой авгайд алдахгүй шүү

  15. мөөгий says:

    ухаалаг бүсгүй таньд уудам хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Чам шиг бодож сэтгэдэг бүсгүйчүүд мянга мянгаараа байвал бүснээс доошхи хууран мэхлэлт гаргахгүй, маш олон олон гэр бүл аз жаргалтай байх байсан байхдаа . Чамд аз жаргалтай үе, мөч, агшин бүрээр бялхаж байхыг хүсэн ерөөе.

  16. Anonymous says:

    wow chi yamar mundag yumbee. so proud of you.!

  17. shrek says:

    сайн байна уу? Таны хүндэлж байна. Уучлаарай таниаас ганц зүйл асуух юм та өөрөөсөө асууж үзээрэй яг юунаас эхлсэн вэ? та хаана эр нөхөрөө гээсэнээ, хаана түшэж авахаа мартсанаа, хаана хайрлахаа болисоноо,

  18. az jargal says:

    ene bol busgui hunii nadndin setegl chi uunees ch iluug hiij buteej chednaa amjilt husii az jargal husii ta 2t ireedui chine gereltej baig Hands up little baby and mother 

  19. jiriin busgui says:

    Энэ бол амьдралын зөвхөн нэг тал. Нөхрөөсөө салсан, хүүхдээ өнчрүүлсэн олон амьдралын нэг. Гэтэл бүрэн бүтэн аз жаргалтай олон гэр бүл байдаг болохоор амьдралыг мөчөөр хэмжиж болохгүй. АЗ ЖАРГАЛТАЙ САЙХАН АМЬДРАЛ ГЭЖ БАЙДАГ ЮМ АА. Бие биендээ анх танилцсанаас илүү дурлаж, бие биенээ хором бүрт санаж, үр хүүхдийнхээ дуугаар баяжиж жаргаж байгаа олон гэр бүл бий. Залуу үе, залуу хосууд ирээдүйд итгэж сайн сайхныг мөрөөдөж амьдрах ёстой. Хэн нэгний гунигт амьдралаар хорвоог хэмжиж болохгүй. Үнэхээр харамсалтай гунигтай амьдрал асар олон байгаа ч үгээр хэлээд ч багадам үнэнч хайр, бат бэх гэр бүлүүд олон байдаг юм. Тиймээс залуу гэр бүлүүд тийм сайхан ирээдүйн төлөө амьдрах хэрэгтэй. Амьдралын хором мөч бүр үнэ цэнэтэй. Түүнийг чи өөрөө хэрхэн үнэлж байгаагаас аз жаргал хэмжигдэнэ. Юу ч үгүй хоосон хэрнээ хайраар бялхаж байх үе хамгийн жаргалтай санагддаг ч байх нь бий. Амьдрал баян. Амьдрал маш сайхан. Хэн нэгэнд зовлон гуниг тохиолдсоны төлөө чиний амьдрал тийм байх албагүй. Тиймээс би аз жаргалтай маш сайхан Амьдрал байдаг юм шүү гэж хэлье.

  20. xxxman says:

    xxxman-iih gej ger bulee ch alddaa

  21. life is a gift says:

    Uhaalag bodoltoi zuw sanaatai saihan hun bnaa ta,,tanii amidral udakuu shn bolnooo!!! ta 2 t amjilt husey,.,.ajiliin gazarin huuhench bai pub esul barand taaraldsan huuhen ch bai er hun chamaig horgoogood eldew ssaihn ug helj sanaa tawij bga ter l ueiig uhaantaigaar shiidej, gants horomin jargal bish huurhun ur huurhn haniinhaa tuluu zohiosn amidraliin ha tuluu ter huuhenuuded UGUIEE BI EHENRTEI HUN gej helj chadjilj bwal ta daisanaa yllalaaa gesen ug shuu,,,amidral taniig sorij bgnma ter huuhenuudig ashiglaad,.,tiimes soriltond unaj bolkuu shuu!!…

  22. zochin says:

    muu er taarsan bna ugaasa l chinii zindaand taarahgui dord adguusan torolt bsan bna tiim amitnii salhin dooguur ni ch garahad bagadah hereg chamd saihan hani huud chine sain aav zayanaa amjilt husey

  23. Anonymous says:

    Saihan zuil bichsen chine taalagdlaa. Bi ch gesen nohroosoo salah gej bgaa odoo shuuhiin shatandaa yabj bgaa. eniig unshaad uneheer ih zorig orj bna LIKE. Hetsuu tsag chine ard chine hotsorson bna Omnoh zab chine bartaagvi gerel gegeegeer duuren baig GOOD LUCK

  24. mongol emegtei says:

    sain bna uu busgui mini chamd ene uduriin mendiig hurgey, iim saihan uujuu setgeltei mongol hun odoo uyed ih tsuuhun bson bna daa hezee negen tsagt chamtai zaaval sain hani uchrah bnoo busgui mini bultger urd tani ene horvoogiin hamgiin sain saihan buhniig husen erooy .

  25. XXXMAN says:

    Би эхнэрээ араар нь тавьдаг. Гэхдээ мэдэгдэж, гардуулж байгаагүй. Яагаад гэхээр би тэр хүүхнүүдтэй тэгж зузаардаггүй. ЗҮгээр л ганц 2 унтаа л тэгээд болоо. Би гэр бүлээ 1-рт тавьдаг учраас тэр хүүхнүүд бол зүгээр л ганц 2 удаагын зугаа цэнгэл. Тэрийгээ ч би тэдэнд хэлдэг. Тэд ч зөвшөөрдөг. Гэхдээ байнга тийм олон бишээ. Жилд 2-3 хүнтэй. Just this.

  26. wolf says:

    bi yg eniig unshihaas umnu ehneree huurah gej bailaa chamd bayrllaa ymar saihan yum be busguichuuddee bayrllaa

  27. BOBKA says:

    Yaasan saihan uujuu dotortoi, hunii hailan be? Yaasan bogino bodoltoi, novshiin NUHUR ve? 

  28. Nuutslag says:

    Uhaalag-Gegeeleg-Gaihaltai mongol emegtei!

  29. Anonymous says:

    Chamtai nas chatsuu um.Nadad chamtai adil zuil tohoildohod bi cham shig huleetstei bj chadaagui bn.buh uil yavdal unguruud jil bolj bgaa ch ter muu haltar huuhniig bodohoor uzen yadaj bn.ex nuhruu ch gesen. Chi ch uhaantai emegtei umaa

  30. martahgui says:

    ymar goe emegtei ve ? chmaig haraagui ch gunee hundetgej bn.

  31. OUR says:

    huuee ene mongoliin zaluus odo haasha aboltsoiim bee. ene tend huhed hiisen medrel muutai condom gej yum meddeggui malnuud yumuu haashen. stoo buduulgiin buduuleg sanagdchlaa.. haruitslagiig emegtei hun 100 huvi uur gej ichihgui helech ta nar..

  32. Zochin says:

    Hi. Adilhan eh hun bnaa. Uuriinhuu amidraliin turshlaga, zovlon bas uhaarliig huvaaltssan chamd bayrlalaa. Gehdee tanai nuhur tiim muu hun bgaagui bhaa. Chi ch aldaa gargasan l bh. Yahav huuhemseg bsan bj boloh l bh. Gehdee chamd bi bas neg buruu ugiye. Chi ter huniig zasaj avch chadaagui ni chinii buruu bh. Ene horvood tugs er hun gj bhguie. Ihenhi erchuud 1 hen huviin sain taltai cham deer irdeg yum. Chi harin tuuniig ni tordoj ter hunii uldsen 99huviin sain zan chanar hairiig suulgah heregtei bsan. Tiimees bas gants ter huniig buruutgaj amidarch bolohgui shuu. Bas er hund itgeh itgelee ch aldaj bolohgui. Uurtuu bas yamargt dugnelt hiij yavaarai. Huurhun huuhed chin yruul hairlay. Shan amidraarai

  33. nomin says:

    mundag emegtei umaa. mongoliin maani erchuud jaahn l bodoltoi, hariutslagatai bhad ug ni bolood l yavchihmaar um. bi bas muu humuud zondoo bga ch tuunees olon sh hun bga gj boddog. hichneen ch jaahn urs mine aaviin nomor noolog, dulaan gart ni tevruulehiin jargaliig medrelgui osoj bnadaa… yadaj emegteichuud maani ugui gd heleed surchihval

  34. Anonymous says:

    Iiim khunees salsan ni deeree iim khuntei amidarval khuujhed ni duuraij yag l adilkhan boldog yum kharin salsan bol kharin khuukheddee aaviig ni muulaj bolokhgui dandaa sainaar yrival khuukhed sain khun boldog yum shig sanagddag shuuu amjilt khusiy 

  35. zochin says:

    Sain baina uu? tanii zahiag unshaad uuriinhuu ungursun amidarliig harah shig bolloo. Huugiin min etseg mun l adil 10 sartai naylh huug min orhiod huviin jargalaa huuguud odson.Ehendee hetsuu bdag baisan ch sain eej aaviin buyand huugee alzahgui usgusun.Tanias yalgaatai n ter huntei uuruu ch huugee ch uulzuulahgui gej shiideed odoo 12 dahi jiliinhee nuuriig uzej bn.Ter hun aldaagaa oilgoloo huugee gants harii gedeg ch nadad yamarch husel turduggui. Magadgui mash ih gomdson bolood l ter baih. Amidral bayan shuu! Hen negen tiim uhamsargui hariutslagagui archaagui baihad hen negen bas uneheer chamaig gesen setgeltei hun baidag. Bi yag l tiim huntaigee 5 jiliin umnu uchirch ahin huurhun ohintoi bolood odoo bid 4 az jargaltai amidardag.Hund itgeh itgelee bitgii aldaarai. Ene ertuntsud sain hun muugaasaa iluu olon baidag gej unen shuu! Burhan ter olon jil gantsaardaj shanalaj gantsaaraa huugee hun bolgoson zovlong min haraad sain haniig min ilgeesen baihaa gej bi bodddog. Zovsonii etsest zaaval jargadag gej unen ug shuu! Tand bolon baytshan jaald chin az jargal sain saihan buhniig husen eruuye!

  36. gadaadad surch bgaa negen zaluugaas. says:

    horboogiin uchir yabdluud baragdashgui uiltei bilee. ter buhnii dundaas hunii uujim setgel bol unet zuiluudiin neg ni gej bi uzdeg. chinii gargasan uujim setgeliin achaar chi bolood chinii ireedui saihan bolno gedegt bi itgej bna. mongoliin maani buh emegteichuud enehuu hun shig uujim bval ireeduin huuhduuded hichneen ih humuujil bolohiig helj baragdahgui. iim setgeltei eh hunii huuhed yamar uujim saihan hulchingui setgeltei hun garch ireh bol gedegt bi tosoolohiin argagui baharhuushtai sanagdaj bna. ta 2iin zoblon uugeer duusaasai. tegne gedegt itgej bna. TA 2T AZ JARALIIG HUSIE

  37. Anonymous says:

    horboogiin uchir yabdluud baragdashgui uiltei bilee. ter buhnii dundaas hunii uujim setgel bol unet zuiluudiin neg ni gej bi uzdeg. chinii gargasan uujim setgeliin achaar chi bolood chinii ireedui saihan bolno gedegt bi itgej bna. mongoliin maani buh emegteichuud enehuu hun shig uujim bval ireeduin huuhduuded hichneen ih humuujil bolohiig helj baragdahgui. iim setgeltei eh hunii huuhed yamar uujim saihan hulchingui setgeltei hun garch ireh bol gedegt bi tosoolohiin argagui baharhuushtai sanagdaj bna. ta 2iin zoblon uugeer duusaasai. tegne gedegt itgej bna. TA 2T AZ JARALIIG HUSIE

  38. happy&lucky says:

    huvi huniih n amidralaas shaltgaalna, bi l lav az jargaltai amidral bdag gej boddog, mochuud gej toolohguigeer uchir n ted nar n ih bolohoor yeronhiidoo gaigui amidarch bna l gej boddog, Joohon bhdaa joohon uhel zovlond dairuulsan bolovch odoo dajgui, bas tohioldloor 2 udaa yavah shahaj bsnaa bodohoor amid hamgaalagdaad uldsen n uchirtai yum uu gej boddog. Aimaar aimaar ovchtei zovlontoi humuus bas baina.

  39. buya says:

    goy saihan setgeltei huuhen bn az jargaltai amidraarai

  40. Bonko says:

    Respect!!! Яасан ч сайхан уужуу, уудам сэтгэлтэй бүсгүйв, яасан ч унхиагүй, арчаагүй, бачим дотортой нөхрөв. Гаргасан шийдвэртээ үнэнч хэвээрээ байгаарай. Хүүгээ эцэггүй гэж хэлүүлэхээс бүү айгтун. Тэр бол зовлон биш. Эцгийн хайрыг юу ч орлуулж чадахгүй ч, өгч байгаагаасаа илүү хор хүргэж байгаа бол тэр харин зовлон.

  41. MGLboy says:

    Маш зөв хэлжээ.

  42. sarnai says:

    bagaanaad..chi ooroo bitgii nuur ogol do…uul ni neh uugaad bhguil bol ter nohorgui huuhnuud chin neh tegeed guigeed bhgui sh de…chi ooroo ter huuhnuudtei uuj suuhaar sogtuu huuhnuud chin yanz bur bolno biz de… tegeed ch chinii hajuud chamaig ehner huuhdiig chin evgui bdald oruulna gedeg chin ihl sonin yum..chi oorool nuur ogsonoos l tegj bgaa yum…unheer haritsahgui toohgui ehner huuhdee deedleed bnga ajil deeree ger bulee huuhdee yarij yavdag huniig toohgui de… manai nohorl lav nil saihan saihan huuhnuud ohidtoi ajildag…ter ohid huuhnuudiig bi bugdiig tanina..medne .bugdl manai ger buliig hundeldeg…ahaa egchee gedeg…hen ni ch ter handarch yanz bur bolj bgaagui… manai nohor 10 jil ajilj bna…harin ch 1 uuhgui de…estoi uudaggui…eolk hamt olonii yumand es bolgoj ochino hezeech uudaggui…tiim bolohoor naiz nohod ni shahna gej bhgui ugaasaa uudaggui bolohoor…ehluulcheed humuus uugaad haluuraad ehlenguutl orhiod gertee haridag.. humuus sogtoodl ehuun uner hanhaluulaad ug ni olshirood ireheer manai nohor unen durgui…. ur huuhduudee bnga yarina ger buldee ih anhaaral handuulaad herev manai ger buld 1 zuil bolood bi bie ovdoh ch yumuu ter ued hamt olon bugd medsen bdag daraa ni ajil deer ni ochvol hun bugdl bie asuudag….manai ger buliig ih hundeldeg…iim bdag bolohoor ajiliinh ni huuhnuud araas ni guine handrana yanz bur bolno gej medehgui tiim yum boldoggui…

  43. Z.L says:

    ERCHUUD MINI DEE… iim uhaantai busguichuud olon bii. harin ta nar er hun shig bj, sain hani, saihan etseg bhiin jargaliig amtalj amidrahiin orond iluu harj, tsag hormiin jargalaar setgelee huurch uursdiiguu l ugui hiih humuus yum daa. medeej buh erchuudiig heleegui l dee, ene egchiin nuhur met humuust. Nuguuteiguur zarim busguichuud maani ch arai heterhii bolj, hunii erneriig ingej doromjilno gedeg chin yu gesen ug yum. hezeenees manai mongol busguichuud hatan uhaantai gej delhiid magtagdaj yavsan tuuhtei. odoo harin ene uyd l ter hatan uhaantai mongol busguichuud mongoliinh mun bsan gej uu dee gj ergelzmeer, ichmeer zan aash gargadag ohid busguichuud ih bolj bgaa ni haramsmaar yum.

  44. baganaa says:

    Uhaantai busgui bna amjilt husii. End erchuudiig olon toon deer burutgah hereggui bolov uu gej heleh gsen yum. Uchir n bi ehner huuhedtei gerleed 5n jil bolj bna araar n tavij agsan sogtuu ehneree zovooj uzsengui haaya uuhdaa bol uuna. Gehdee ehnertee bi heldeg bi haa ganz 1 uuhad bitgii tsagdaj zovoogood bai hardaj ene ter ooriigoo zovooh hereg baihgui har gedeg chin oortoo itgelgui hunii zan chamaig horih tusam bi zoruudleed tsaashlad bdag bolhoos zugeer bol zugeershde l gdeg. Ehner maani j chi yaj bna iij bna ged zooogood bdaggui bolhoor bi aytaihan bie ee avaad yavna. 
    2rt ih tom asuudal bna. Uneheer ajliin gazriin ergen toirnii huuhnuud unen hezuu, yagaajgui baihad sanaad bna zuudleed bna, hamt baihgui bolhoor uhlee hatlaa ged, nohor oldohgui bna, chamtai suujii ene ter ged amar zaya uzuulehgui. tegher erchuud mini ene ter gej buruutgah heregguishde. Minii hajuud minii ehneriig bolon namaig evgui baidald ih oruuldag egch chin uu gej asuuna, ooroos chin ovortoi yum bna, mahlag yum bna ged ih sonin shde. 
    Ehner huuhedtei gedgiig mini medne, interneteer duuren bid 3n zurag bhad l erguuleed bdag huuhnuudiig ogt oilgohgui yum.

  45. A.Z says:

    Chi mundag uhaantai sh eej bainaa. ur huhdudteige erul enh sh amidrarai.amjilt.mu nuhurtei bsanas baigagui ni der.chini zuw

  46. A.Z says:

    Chi mundag uhaantai sh eej bainaa. ur huhdudteige erul enh sh amidrarai.amjilt.mu nuhurtei bsanas baigagui ni der.chini zuw

  47. ooo sda gej ... says:

    Amjilt!

  48. sarnai says:

    yamar mundag emegtei ve????chinii niitleliig unshihad ih saihan bailaa…ih emh tsegtstei bas busad niitleluud har baraan hund baidag bailaa chiniihiig unshihad ih gegeeleg saihan oodrog olon emegteichuuded ih surgamj ogson saihan niitlel bailaa…cham shig uhaantai busgui olon baigaa gedegt itgeded shuu…hoorhon huuhded chin bolon amidrald chin tomoos tom amjilt eruul enhiig husie….az jargaltai amidral gej bhgui az jargaltai horom moch gej baidag………..unheer onovchtoi saihan ug…chamd bayrlalaa…

  49. khas says:

    hi chi mash olon hund saixan zovlogoo oglo ta 2 t aj jargal husie

  50. Anonymous says:

    UHAANTAI MONGOL EMEGTEI MINI TA 2T HAMGIIN SAIN SAIHAN BUHNIIG HUSE ONGORSON BUHNIIG SEGSREN HYAJ IREEDUIGEE CHIGLEN ITGELTEI ALHAARAI AMJILT

  51. zalu20 says:

    getsuu ch ymaadaa! ug ni biy biYndee durlaltsaj suusan geheer goY L ym. ter nohoR chine bas muuhai l ym odo teged hemedhewde huwi tawilan l ym bailgude! br

  52. hosoo says:

    бурхан гэж байдаг гэсгээлээ хүртээдэг, үр хүүхдээ хаяж өөрсдийн жаргалыг хөөсөн хүмүүс бүгд нохойн үхлээр үхдиймдаа, харин үр хүүхэдээ хайрлаж авааль эхнэртээ үнэнч байсан хүмүүс өтлөсөн хойноо ач гучаа тоируулаад жаргал гэгчийн учир утгыг мэдэрч суудаг шиг санагддаг.
    Нэгэнт хүүхдээ сэхээнд байхад нь ирээгүй хүнийг эцэгийн эрхээс нь татгалзуулаад, хүүгээжоохон томрохоор нь бүх зүйлийг үнэнээр хэлж ойлгуулах нь зөв шүү.

  53. baby says:

    yamar mundag egch be tanid az jargal husie helsen ug n hurtel uneheer gaihaltai

  54. Er hun says:

    Сайн байна уу? Өөрөө маш ухаалаг юм бичжээ. Энэ сайтад юм л бол дандаа л нэг гэр бүлийн явган хэрүүл, эсүүл өөрийгөө магтаж рекламдсан хүмүүс дандаа хэнд ч хэрэггүй утгайгүй юм бичиж байдаг. Харин өөрийн чинь бичсэн зүйлийг уншаад үнэхээр нээрээ юм юм бодогдож байна шүү. Чи ийм зөв бодолтой, зөв зорилготой хүн юм чинь алсдаа заавал сайн сайхан хүнтэй учираал өнгөрсөн хугацаанд амсаагүй хайрандаа дэндүү гүнзгий умбах болно оо. Угаасаа юм болгон ээджтэй байдаг шүүдээ. Өөрт чинь болоод хүүхдэд чинь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

  55. Anonymous says:

    Mundag uhaantai busgui baina. Chamd amjilt, az jargal husey

  56. er hvn says:

    chi ih uhaantai bvsgui bna mongolin bvh bvsguichvvd min uhaatai boloosoi yag cham shg

  57. ЭР ХҮН says:

    ЧИ БОЛ ИХ САЙН ХҮН БАЙНА… ӨӨРТ ЧИНЬ БОЛООД ҮР ХҮҮХДЭД ЧИНЬ ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.

  58. gemtei negen says:

    tanid az jargal husiye. Tanias hedii nasaar baga bolowch hun az jargaliig ooroo hicheej zutgej bj olj awdag bolhoor taniig az jargalinhaa toloo zugeer suuh bus zutgeesei temtseesei gej husch bna. tanii augaa uujim setgeliig hundelj bna

  59. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ————-АЗ ЖАРГАЛТАЙ ХОРОМ АГШИН АЗ ЖАРГАЛТАЙ МӨЧ ГЭЖ Л БАЙДАГ ЭНЭ ЮУТАЙ ҮНЭН ҮГ БЭ ???? ТҮҮНЭЭС АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ .АЛИВ ЗҮЙЛ ЗААВАЛ ХУВЬСАЖ ӨӨРЧЛӨГДӨЖ ХУВИРЧ БАЙДАГ .. АСАР ИХ ҮНЭЭР ОЛДОЖ БУЙ ТЭР Л АЗ ЖАРГАЛТАЙ АГШИН МӨЧӨӨ ТА БҮХЭН МИНЬ” ХАЙРЛАЖ ЯВААРАЙ !!! ЭРЧҮҮД МИНЬ” АМРАГ ХАНЬ” ХАЙРТАЙ БҮХНЭЭ ЮУНААС Ч ИЛҮҮ ЭРХЭМЛЭЖ ЯВААРАЙ !!!!!!!!!!

  60. User says:

    Uuriiguu hundeldeg hun iim l baih heregtei. Chamd amjilt husey

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.