Амралт уу, архидалт уу

Өнгөрөгч амралтын өдрүүд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй давхцаж, нийслэлчүүд гурав хоног амарсан. Хоёр гурав хоног гэртээ байснаас агаар салхинд гарч, гэр бүлээрээ цагийг сайхан өнгөрөөхөөр гарч өглөө. Нийслэлээс холгүйхэн нэгэн амралтын газарт буудаллав. Энд тэндгүй амрагчид үр хүүхэд, аав ээжээ дагуулан ирцгээжээ. Амралтын газар үзэсгэлэнт байгальтайн дээр нар хур тэгширсэн сайхан өдрүүд байсныг хэлэх үү, ёстой л дөрвөн мөчнийхөө чилээг гартал тоглож, нүднийхээ ядаргааг тайлагдтал   уул хадаар явмаар. 

Бидэнд “Наастр” байна, тэнд тансаг байгаль байна. Өдөржин тоглож, инээж гүйлдсэн багачууд ядарч цуцан унтахын үед амралтын газрын орчин тойронд архи уусан согтуу хүмүүс хашгичиж, дуулж, зодолдож, жинхэнэ “сюрприз” барьж байна. Шөнийн 10.00 цаг болж байлаа. Үзэсгэлэнт байгальтай амралтад өдөржингөө тоглосон дүү нар минь ядарснаасаа болсон уу, аль эсвэл цэвэр агаарт цохиулсан уу бүгд унтаад өгөв. Би ч мөн адил унтахаар хэвттэл бидний байрлаж байсан гэрийн хажууханд “Ална аа, би чамайг хүрээд ир, муу п… минь” гэх зэргээр орилолдож эхлэв. Юу болоод байгааг мэдэх санаатай гараад хартал өдрийн соёлтой боловсон харагдаж байсан хөрш гэрийн залуучууд хүртсэн сархдандаа хөлчүүрхэж, ааг омгоо барьж ядан зодолдож байлаа.

Төд удалгүй нөгөө талд бас хэдэн залуу зодолдож эхлэв. Энд тэндгүй “Ална хядна” гэх залуусын орилоон, “болиоч” гэх согтуу охидын уйлаан гэр бүлийнхний маань амралтыг там болгож орхисон. Өглөө нь амралтын газрын ажилтнаас “Танайд харуул хамгаалалт байдаггүй юм уу. Энд ирж амарсан хүмүүс шөнөжингөө зодолдоод унтуулсангүй” гэхэд “Юу хийх нь тэдний дур шүү дээ. Тэд өөрсдөө архи авчирч уудаг. Байнга л ийм юм болж байдаг юм” хэмээн хээвнэг хариулсан юм.

Бодоод үзэхээр үнэхээр ч тийм юм шиг. Архи дарс хэрэглэхийг нь хянаад байвал хүний эрхэнд халдсан болчихдог юм болов уу. Ууж идэх дээр нь хяналт тавьдаггүй юм гэхэд харуул хамгаалалттай байвал зодоон болсон ч салгаад зохицуулчихвал уур хилэн нь бадарсан залуучууд тэгсхийгээд л намжих биз. Ингэхэд нөгөө “Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана” гэдэг зарчим яасан юм бол. Тэнд амрахаар ирж буй хүмүүс бусдын тав тухыг яагаад бодсонгүй вэ. Тэд боддоггүй юм гэхэд амралтын газрынхан яагаад үүнд санаа тавьсангүй вэ. Иймэрхүү асуудал ганц энд болсон юм биш. Улаанбаатар хотыг тойрсон амралтын газрууд архидалтын газар болсоор удаж байна.

Ой мод, гол горхины энгэрээр нэг амралтын газар нэртэй хэдэн гэр босгочихоод чөлөөтэй газар очиж архи уухыг хүсэгчдэд хоногийн 40,50 мянгаар хөлслүүлээд байхаар архидалт, зодоон цохион, хулгай дээрэм гарах нь мэдээж. Амралтын газар гэдэг уг нь хоолтой ундтай, өдөр, оройн чөлөөт цагийн хөтөлбөртэй байдаг биш бил үү. Тэр гэр нэртэй дэн буудалд нь хэн юугаа хийх нь амралтын газрын ажилтан нэртэй манаач нарт огт хамаагүй. Тэд бидон ус, шуудай мод гэрт нь оруулж өгөөд мөнгөө л авсан бол гүйцээ. Ор дэрний хэрэглэл, аяга таваг ч байхгүй. Гурваас дөрвөн модон ор, гэрэл чийдэн, пийшин. Амрагчдын гэр нэг иймэрхүү.

Амрагчид нэртэй архидагсад ар талаа өөрсдөө л даана гэсэн үг. Тэнд харуул хамгаалалт гэж үгүй. Архи уусан ойворгон залуус нэгнээ ална уу, тална уу, хүчиндэнэ үү хэнд ч хамаагүй. Энэ мэт амралтын газруудыг цэгцлэх цаг болсон мэт.

Ж.Баттуул

18 Comments

  1. secret says:

    Ene bas odoo yu ve eleg hushluu Kkkkk

  2. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    БИ ХАМГИЙН ХӨӨРХӨН, СЭТГЭЛ БУЛААМ . МОНГОЛ ХҮҮГЭЭС ӨӨР ХҮНИЙ МАЙЛ-Д ХАРИУЛАХГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭГДЬЕ!

  3. Anonymous says:

    HA HA HA ELEG HUSHLUU GANBUUSH BSAN CH ODOO YAAHAWDEE

  4. Kkkk says:

    hahahahaha eleg hushluuu naad elegemsuu chin ganbuush bval yaana hahahaha

  5. zulaa says:

    hehe ter ul medeh ,hi 2 yamar huurtsiin,boojgoi ni zagatnasan hogiin gambiruud…

  6. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ЗАРИМ НЭГЭН НАМАЙГ БУРУУ ОЙЛГОСОН БОЛОЛТОЙ ..1.БИ ЭНЭ САЙТАД ЗАР ӨГӨХ ЯМАР Ч ШААРДЛАГАГҮЙ ! 2.БИ ЗӨВХӨН —–КРИЛЛЭЭР —АЛДААГҮЙ БИЧДЭГ .3..ЗАРИМ НЭГЭНД ТААЛАГДАХГҮЙ БАЙЖ БОЛНО ХҮН ХҮН ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДЛООРОО .4. ҮНЭН АРЧААГҮЙ ИЙМ ХҮМҮҮСТЭЙ ХЭЛ АМ ХИЙХ СОНИРХОЛ АЛГА !!!!!! ҮНЭН ХЭЗЭЭД ЯЛГАРДАГ УЧИРТАЙ !!!! ӨРӨВДМӨӨР ЗАРИМ НЭГЭН БУЛАЙНУУД БАЛАЙРЧ Л БАЙГ !!!

  7. zulaa says:

    *Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ-d hehe chinii omnoos taniltsii enee teree gd biched bgaamuu? hehe buruu oilgoson bol sorry! Ta nar chin yamar hiih helehee olj yadsan humuus ve! ingej tenegtehee bolitsgoogooch!!!

  8. zulaa says:

    ene chin yostoi balai huuhnuu gui yu? neeg ih surhii humuust nomchirhood bdag hun chin yu veee taniltsii sex-dii ch geh shig.zavaarsiin arai ch dee.endees sex  haij bgaa bol oligtoi ch huuhen bish bhaa

  9. carlsberg says:

    ene met baidaluud zugeer l ene bgaa mgl iin dur toroh shde…odoo yaahav geheer bas hetsuu… iim yum baij bolohgui geheer niigem odoo iim bdag … yaaltaich bilee geed suuhaar uur hurmeer…. gehdee uusanch yaasanch hemjeetei, olon hunii hajuud ooriigoo uusanch uugaaguich avaad yavchihdag soyoltoi bmaarda uul ni zaluuchuud… uuhaaraa asaal yavchihdag shd… uugaasaa bugd l medne …ta buhnii nz narch gesen haayaa uulzaad udagshde tegsenee asaal hehe joohon orovdoltei…. gehdee butsaad yariandaa orhod huuhed bolon ger buleeree yavj bgaa amraj bgaa esvel hosuud iin hajuud geed joohon soyoltoihon bval zugeer l bgaan …. hol tolgoigoo olohgui hench hajuud bsan hamaagui maazrah gej neeree humuus… eedee ene mgl iin baidaliig dee

  10. garaa says:

    orovdmoor garuudaa..kk

  11. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    АРЧААГҮЙ АМЬТАД МИНИЙ НЭРИЙГ АШИГЛАДАГ БОЛОО ЮУ !!!! ЧААВААС !!!! НАДАД ЭНД ЗАР ТАВИХ ШААРДЛАГА АЛГА !

  12. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** --ЧАМАЙГ ДЭМЖИЖ БАЙНА says:

    ОДОО БҮР ХӨӨРХИЙ ЭЛГЭМСҮҮ-Г ЯААЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООРОО ӨМНӨӨС НЬ ЮМ БИЧИЖ ӨӨРСДИЙГӨӨ ХАНГАДАГ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА Л ДАА. ЧИ ШҮҮ…. ЧИ БОЛ ОД ЧАМАЙГ ДЭМЖИЖ БАЙНА.

  13. ul medeh says:

    voodooclinzone@yahoo.com choise is yours.

  14. hi says:

    key_0088 hariu bicherei

  15. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    TANILTSAKH IIG HUSSEN TACHAANGUI ZALUUS E-MAIL EE ULDEEGEEREI TEGEED AZTAI NEG NI NADAAS MAIL HULEEJ DEE 

  16. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    TANILTSAKH IIG HUSSEN TACHAANGUI ZALUUS E-MAIL EE ULDEEGEEREI TEGEED AZTAI NEG NI NADAAS MAIL HULEEJ DEE 

  17. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    NAMAIG EZEMDEX HUN BNUU SXAN ZALUUTAI TANILTSAY SXAN SEX XIIMEER BN

  18. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ХОРВООГИЙН АЛАГ ЭРЭЭН АМЬДРАЛЫН НЭГЭЭХЭН ДҮР ЗУРАГ !!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.