Би холийн хол явмаар байна…

Сайн байцгаана уу намайг Баярмаа гэдэг. Би нутгаасаа гараад олон жил болж байна. Монголд байхдаа их сургуулиа төгсөөд нэг хувийн байгууллагад ажиллаж байгаад уг нь цалин мөнгө нь гайгүй даанч даргын дарамт ихтэй ер нь удирдлагийн дарамтууд ихтэй байсан болохоор дургүйцээд ажлаасаа гарсан. Ажлаасаа гарчихаад 2 томоохон байгууллагад шалгалт өгөөд тэнцсэн боловч яг ярилцлага авах болсон чинь 2-лаа уучилаарай манайх хүнээ авчихлаа гэж хариу хэлсэн. Гайгүй газар ажилд оруулаад өгөх танил байхгүй болохоор ерөөсөө гадагшаа гарий гэж шийдээд манай нэг ах энд амьдардаг байсан учраас виза гаргуулаад ирсэн.

Би ч айлын ганц охин учраас ах маань сургуульд оруулна гээд төлбөрийг маань олтол түр хэл сураад гэртээ байж бай гэдэг байлаа. Би хааяа цагийн ажил хийж ахдаа тус нэмэр болохыг хичээнэ. Хэдэн сарын дараа нэг залуутай танилцсан. Тэр залуу их л сайхан ааштай хүн болгон түүнд ам сайтай хүнд тусархуу залуу байсан. Ирээд их ганцаарддаг байсан болохоор тэр залуутай уулзаж дотносож хамт амьдрахаар болсон. Хамт амьдараад 5 сарын дараа бид 2 анх удаагаа жоохон зүйлээс болж маргалдсан юм. Тэгэхэд тэр намайг зодсон. Урьд нь хүнд алгадуулж ч үзээгүй болохоор би маш их гомдоод шууд салая гээд хувцсаа аваад гараад явсан. Шөнө болсон байсан учраас ямарч байсан машин зам руу явий ядаж гэрэлтэй юм даа гээд уйлаад алхаж байтал нөгөөх чинь хойноос гарч ирээд гуйгаад уйлаад дахиж хэзээч цохихгүй амлаж байна битгий яваач энэ тэр гээд зөндөө гүйсан.

Би үгүй явлаа гээд уг нь явсан боловч хүний нутагт таних хүн байхгүй хаашаа явахаа мэдэхгүй байсан юм. Ах дээрээ очий гэхээр ирээд удаагүй байж тус болохгүй мөртлөө шөнө дөлөөр очоод сэтгэлийг нь зовоогоод яах вэ гээд өглөө очихоор шийдсийн. Тэгээд байшингийн буланд газар сууж байтал дахиад л надаас гуйгаад амлаж байна амлаж байна гээд л байсан. За яахав чамайг хүн болгон сайн хүн гэж магтдаг болохоор чамд итгээд ганцхан удаа уучиллаа шүү гээд эргээд нийлсэн.

Энэ цагаас өөртөө зовлон дуудснаа мэдээгүй байсан юм. Би ч хаширлаад байнга жирэмсэлхээс хамгаалдаг байлаа. Жил хагас хамт байхад ахиж зодоогүй надад их халамж тавьдаг ажлаа хийгээд бүх мөнгөө надад л өгнө архи уухгүй элдэв хэл ам гаргахгүй болохоор нь би ч бас их итгэж тэгээд ч тэр дандаа 2-лаа хүүхэдтэй болий гээд байдаг болохоор жирэмсэн болж хөөрхөн хүүхэдтэй болсон юм. 6 сартай байхдаа том гэдэстэй болохоор цагийн ажил хийхээ болиод гэртээ байдаг болсон. Нэг өдөр бас л шалихгүй зүйлээс болж багахан ам мурийгаад орой нь би жоохон тунирхаад дуугарахгүй сууж байсан чинь манай найз чамаар нэг юм хийлгэх гэсэн юм чинь тэднийд очоод заагаад өгчөөд ир гэхээр нь үгүй чадахгүй гээд босоод явтал намайг шууд чирээд их юмаараа боож байна уу гээд газар унагаад дээгүүр алхаад гараад явсан. Би бас л ахдаа хэлж чадсангүй ээж аавдаа бол бүр хэлж чадахгүй.

Миний буруугаас боллоо гэж бодоод орой болтол гадаа суугаад хүлээгээд ирэхээр нь уучилаарай би өдрийнхөө болсон явдалд уур гараагүй байсан болохоор тэгээд хэлчихлээ гэсэн чинь 2-лаа салая гэж байна. Буцаад эцэггүй хүүхэдтэй дээрээс нь сурсан мэдсэн зүйлгүй би яаж нутагтаа очих билээ гэж бодоод би салахгүй гээд эвлэрээд. Одоо хүүхэд маань 3 настай. Ах маань нутаг буцсан. Хүүхэд харах хүн байхгүй болохоор хүүхдээ төрүүлээд л гэртээ суусан юм. Хэлний бэлтгэлдээ явж байгаад олон удаа тасалсан болохоор хасагдсан. жилийн өмнө тэрний бичигний хугацаа дуусаад бас ажилгүй гэртээ байдаг болсон. Тэр хааяа хараар цагийн ажил олж хийгээд байр хоол унд гээл таарна. Ийм байдлаасаа болоод би маш их бухимддаг бас их ууртай болсон. Олигтой өмсөх хувцасч байхгүй. Гэтэл саяхан дахиад жирэмсэн боллоо. Тэрэнд хэлтэл баярлаж байгаа шинж огт алга тэхээр нь угаасаа ганц хүүхдээ арай ядан өсгөж байгаа юм чинь энэ хүүхдээ гаргаад чи 3 хүн тэжээгээд байж чадахуу гэж асуутал гаргах гаргахгүйгээ өөрөө мэд гэсэн.

Би их удаан бодож байгаад ээждээ бүх үнэн учраа анх удаа хэлсэн. Ээж маань охиндоо бид нар ямар их хайртай билээ миний охин гэртээ хүрээд ир наад хүнийхээ хүүхдийг дахиж битгий гарга дахиад л гэртээ суугаад хүүхэд хараад залуу насаа хайран өнгөрөөнө хүрээд ир гэсэн. Хүүхдээ аваад буцая гэж байтал аав ээж 2-н маань бие нь өвдөөд зовлон нэмээд яахав гэж бодоод очоогүй. Монгол руу ах руугаа яриад мөнгө аваад хувийн эмнэлэгт их өндөр төлбөртэйгөөр хүүхдээ авахуулсан. Одоо юм л болбол надруу гар далайна. Хэвтэрт ортол зодно сүүлдээ арчаагүй пизда чи гэрт зүгээр хэвтлээ мөнгө олсонгүй гэрээс зайл гэж хөөдөг болсон. Энд ядаж намайг өмөөрдөг хүн байдагч болоосой. Үхье гэж хүртэл бодсон гэтэл энэ бяцхан зулзагаа яах билээ. Ээжийгээ зодуулаад уйлахаар нуруунаас тэврээд үнсэнэ үлээж өгнө.

Тэр хүүхэддээ болохоор их сайн их эрхлүүлнэ. Тэхээр нүүхэд маань аавдаа хайртай гээд аавыгаа гэртээ байгаа үед салахгүй. Нутаг буцая гэхээр очоод ажил олдохгүй хураасан мөнгөгүй хэцүүдэх байх гээд явж чаддаггүй. Би өөрөө аав ээжийн халуун хайранд өссөн болохоор хүүхдээ өнчрүүлмээргүй л байна. Энэ хүнийг намайг зоддог гэж энд байдаг хүмүүс мэдэхгүй. Хүний дэргэд надруу муухай ч хардаггүй. Ойр хавийн хүмүүс харин эсрэгээрээ намайг их муулдаг гэж сонсож байсан. Би одоо яавал дээр бэ? Толгой маш их өвдөөд юм ч бодож чадахгүй байна. Олон удаа толгой руугаа цохиулсан болохоор гэмтсэн байх. Эр хүн яагаад эмэгтэй хүнийг хайрлаж чаддаггүйн болоо. Яагаад худлаа амлалт өгдөг юм бэ? Би холийн хол явмаар байна…

48 Comments

  1. hi says:

    bi zahidaldaa zarim neg yumiig delgeruulj bicheeguil dee. tiimees humuus namaig baga zereg buruu oilgood baih shig bnaa. huuhdee gargaad 8 sartai baihad namar bolj bi surguulid oroh bolomjtoi bolson yum. tegeed ehleed helnii beltgeld yavah heregtei uchraas 1 sar garan yavaad huuhed harah hungui uchraas olon dahin tasalaad hasagdsan. ene ued nuguuh uur hotod ajildag gereetei. ah maana iren ochin baidag baisan. huuhdiig maan 2 oi garantai baihad ah maana butssan. ter boltol ah bid 2 bair hooloo zohitsuuldag baisan yum. ternees haaya l mungu avna. suuliin heden sar jil ch hurehgui buh zuil tolgoi deer ni irhee zan aash ni bur huvirsan. bi ug ni yahaa medehee boliod ta bugdiig nadad setgeliin dem uguh bolovuu geed bichsiin. getel buh zuil esregeeree ulaml stress nemegdeed. gehdee zuvluguu ugsun buh humuustee bayarlalaa.

  2. Bi mongol hun says:

    Eregtei hun bolgon adilhan bdaggu ee Nohro sn tanij bj 1 gert orohgu dee? Hamgin gol huuhdeel hairla naad muu eriige hog deer garga lalr gej uur hurchlee!!!!!!!

  3. Dastin dieder says:

    Bi lav bsan bol buur alna?

  4. Anonymous says:

    gar hurdeg l bol ogt hereggui shtee, neg udriin umnu ch gesen sal
    hamt bh ni chamd ch naad huuhded chini ch mash muu nuluutei, chamaig tendee bgad bval aav eej chini ulam l zovno shtee, negent l heljihsen yum chini odoo gertee ir, tiim bolohgui iim bolohgui geed bval yuch butehgui shuu, amid hun argatai gedeg ymarch bsan naadhaasaa salaad gertee irsen ni deer dee,

  5. hen negen says:

    hun gehdee uuruu jaahan uurtuu archaatai uuriguu hairladag bh heregtei.uuruu uuriigu hairlahgui bol yaj uur hun uuriig chine hairlah ve dee.bolgoy gevel bolohgui zuil gj bhgui shdee.huuhdee tsetserlegt ugsun ch bolno shdee uuruu ajil hiij mungu tsugluulj uuriigu uudnu tataldaa.neg bol mongoldoo ireed ajillasan sch bolno shdee.nadad l lav uuruu jaahan archaagui ym shig sanagdaj bn.uuruu namaig zod namaig deerleh geel bgaad bgn bishuu? zorigtoi bail daa gants l amidrah amidral shdee.

  6. Consult says:

    Etseg eh 2-n bie muudaad, daraa bolood yahav geed yavaagui geh yum? Harin ch ochij tedniigee chi asraltsaj yavah yostoi bish uu? Huuhdee avaad eej aav deeree ochood eleg buten amidarsan ni deer bish uu? Deer ni zee huuhdee haraad yamar ch etseg eh saihan bdag yum shdee.

  7. Negen busgui says:

    Би ч гэсэн чам шиг шалтаг шалтгаан тооцож их удаан өөрийгөө зовоож амьдарсан шүү. Тэгээд эцэст нь гэмтлийн эмнэлэгт хэвттэлээ зодуулаад тэгээд л ер нь ЗОРИГ орсон доо. Үхэхээсээ өмнө л салья гэж бодсон. Тэгээд ажил хийгээд, амьдарч эхэлсэн. Хүүхдээ цэцэрлэгт өглөө хүргэж өгөөд, орой ажлаа тараад аваад харьдаг байсан. Эхний 1 жил их хэцүү байсан, мөнгө маань хүрэхгүй, амьтан хүний хэл ам гэх мэт. Тэглээ гээд хэн нэгнээс айж амьдрахгүй байх хамгийн сайхан байсан…
    Тэрнээс хойш 10 жил өнгөрсөн байна. Одоо би гадаадын нэг оронд мастерийн зэрэг хамгаалаад, эндээ ажиллаад, хүүхэдтэйгээ цуг сайхан амьдарч байна. 

    Гол нь чи ч тэр залуу ч яг адилхан л хүн. Тийм болохоор тэрний хийдгийг чи ч гэсэн хийж чадна бүр илүүг ч хийж чадна шүү. Гэрийнхэндээ үнэнээ хэл, тэд чамайг цаашаа гэхгүй нь л ойлгомжтой. За тэгээд амжилт!!

  8. Anonymous says:

    harin ch etseg eh 2 chini ohin maani hunii nytagt yaaj bgaa bol doo gej shanalj bgaa daa…

  9. Anonymous says:

    baga yumnaas aij ih yumaa zoliosloj bgaa hun bn daa… hun uuruu hicheevel asyydlaa shiidej bolno sh dee huu. hunii umnuus turchihsin bish asyydlaa shiid shiid… hariylt ni ygaasaa todrhoi bhad… tegeed ch aav eejiin chini biye taaryyhan bgaa yum bol chi hajyyd ni bj bval bayarlana yy l gehees shanalna gej bhgui…

  10. undral says:

    ymr uruvdmuur vm beee..unshaad buur uilchlaa boldg bol tusalmaar baina….eregtei hun 1 gar hursen bol dahin dahin hureel zodool ulam adguus shig boldog vm.. buren buten bga deere mngoldo iree uvchtei bga aaw eejie asar hajuud n bai…huurhun ur chn baihad alzahguie amidral chn ulam saihn gerel gegeetei jargaltai bolon grj itgej baina…..harin zovj shalad bailgui naad muuhai vmnasa holdood eh orondo iree…..

  11. zochin says:

    Миний дүү, чи өөрийгөө боловсруулаагүй хүн байна шүү дээ. Энэ бүхэн зөвхөн чамаас өөрөөс чинь болсон гэж хэлбэл онцгүй л сонсогдох байх, гэхдээ үнэн нь тэр. Жаахан юм бодож, хүн болооч дээ. Өөрийгөө өөрчлөхгүйгээр хол явахгүй ээ, наад хүнээсээ салсан ч, чи өөрөө хэвээрээ байх бол чи арчаагүй амьдарсаар л байх болно. Хүүхдээ баллав даа. Муу эцэг эхээс болж хүүхэд хохирч байгааг харах харамсалтай байдаг. Чиний салах эсэх чиний л хэрэг.

  12. Sorry says:

    Sorry uneniig helehed chamd ih uchir baih shigee medeej bi nuhur chin chamaig zodoj baigaag umuuruugui shuu. gehdee l er em 2 neg zug harj hamt temtsej baij amidral butdeg bolohoos zuvhun nuhrtuu buh achaalliig daalgaad deer ni ajilgui bolohoor ni uurtai bolood jiremsen bolonguutaa chi 3 huniig tejeej chadahuu geed baival hetsuu l baih naad huniihee talaas bas bodoj uzvel bas uur zuil haragdah l baih eregtei hun orlogo olohgui amidral butelgui bolohoor buur ch ih uur utsaartai boldog uchirgui barij avaad nudeed baidag hun bish shig l haragdaj bna er ni manai mongol huuhnuud ih har amia bodson uls bolood bnauudaa bi l zaluu nasaa urchihlee bi l goyo sihan huvtsas umssungui bi gantsaardaj bna nuhur tanil talgui bolohoor ajil oldohgui bna geh met neg nasiig ingej ungguruumuurgui bna ch geh shig tegeed erchuuded ch gesen tanii husdeg husel baih yosgui yu

  13. egelhen says:

    yamar ulbugur baidal haragdaj bainaa.Sain yavah sanaaniih gej. Zuvhun uuriinhee ezen baigaachdee. Eej aaviin hairand usuugui hun barag bhgui shuu dee. Ter saihan eh etsegiin hairiig iim ulbugur sul doroi baidlaar solidog chini chinii muugiinh. Gants huuhed gargaad iim baidald orson yum chini dahiad huuhed gargaval bur hun gej uzegdehgui bololtoi yum shig bna.Erthen zorigtoi uurchlult,alham hii.Iim sul doroi baival haana ch ochson hend ch gesen ad uzegdene shuu gej bodood uuriigee uurchilduu duu mini!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  14. жаргал says:

    наад лалараасаа салаач ийм хөгийн пиздаатай нэгэн насны амьдралаа өнгөрөөж доор нь янцаглан хэвтэн гэхээс ой чинь гутмаар юмдаа мөнгө юу юм бэ олдожл таараа шдээ харин эрүүл бие амар амгалан энх тунх амьдрал л эргэж олдохдоо хэцүү дээ эртхэн салж амьдралаа шинээр эхэл эрт орой хүү чин эцгийгээ лаларын ологчин байсаныг мэдэх биз. бас эрт орой уулзана л биз нас залуу цус шингэн байхад энэ зэргийн юманд шантармааргүй юмдаа. хүний таван төгрөг харж зодуулж амьдарсанаас өөрийнхөө эрхээр жаргаж байвал дээргүй юу

  15. Lily says:

    amid hun argatai gedeg shdee…, hun amidraldaa tegchih bolov uu ingechih bolov uu gej aigaad zorigtoi alham hiij chadahgui bsaar bgaad tsag hugatsaa ih umaa alddag…, chi nukhurtuu hundlegdehgui boltoloo ooroo l buruu bj gej bi bodoj bna tiim bolohoor huuhedee avaad nutagtaa ir… herev ur huuheddee hairtai um bol naad zaluu chini araas chini irne biz emegtei hun songoltoo ooroo hiidegiin

  16. bvjghj says:

    salsan deeree huurhun vree bod ervvl saruul eh nutag eej aaw deeree ochson deer zaluu hun bn uchnuun saihan amidral bga gantshan naad teneg har chin bga bish naad huneeree uuriinhuu amidraliig hyatsgaarlaj bolohgui eh nutag eej aaw deeree ochson deer vheh tuhai bodliig tolgoinoosoo awch hay chi bhgui bol huurhun vr chin ilvv zowno

  17. Anonymous says:
  18. Anonymous says:

    er hun neg gar hurheeree ter chigeeree bdag gesen hvvhdee bodood ervvl saruul deeree salsan deer vriinhee tuluu ervvl amidar eh nutag eej aawaas ilvv ih erdene haana ch bhgui ee terrior huntei amidarsnaas erthen salaa huurhun huugee bod mongol nutag min saihan shdee

  19. Шижгийн says:

    Салж чадаагүй хохь нь. Хүний далбаан доор амьдрахаас өөрийг чаддаггүй арчаагүй эмэгчид ингэж явдаг юм. 

  20. Jargal says:

    Ger buliin heruul zoduurt ali negnee buruutgah arga baihguiee. 2 uulaa l buruutai gedgiig sanaj bgaarai. Uul n aav n eejiig zodoj baigaag harj osson huuhed (yalanguya eregtei huuhed) osoj tom bolood aav shigee busdiig yalanguay ehneree deerelhdeh hun bolj osno. Huugee aav shig n hun bolgomoorgui baigaa bol erthen holdson n deer dee. Chinii helsneer haluun am buleeree aav n eej n baij huuhed sain hun bolj osno. Gehdee zoduur hund hezee ch sain yum avchrahgui. Emegtei hun bna amidraldaa archaatai baij baigaad eruul baigaa deeree 2 tiishee bolohiig bodooroi. oor zovlogoo heregtei bol https://www.facebook.com/pages/Ger-Bul/426054404083267 handaarai

  21. psst says:

    anh gar hurehed ni ahiihaa sanaag zovoochih baih geed shonoor ochoogui ergeed orchihdog, aav eej ni hureed iree geheer aav eejiin bie muu baihad daraa bolchihno geed salj ogdoggui, tegeed tolgoi turuugee tsohiulan tsohiulan gertee suuj baidag. Ooroo oortoo zovlon huraadag hun uu ene chini harin. Salaad yavaach yund ni horgodood baidagiin. Mongold ochood yadaj aav eejteigee uulzaad ah duusiinhee baraand amid hun argatai gej bolj l taarna shu de.

  22. Temka says:

    hetsuu l yum bolj dee..buh yumiig mash nariin des daraataigaar tootsoj bgad nutag butsan chine deer baih daa..anhnaasaa yu yu boloogui bhdaa hamtdaa amidarch davraahgui l bsiim…odoo negent iim yum bolsnoos hoish aragshaa bish uragshaa harj amidar..buh nuh suviig olj hai zutge. arga charga baij l taaraa..huugee aild haruulaad heden tugrug uguud uuruu ajil hiidiimuu yadiin…chamaig haana baigaag medehgui bolohoor orching n medehgui bna l daa…za tegeed amjilt chi bugdiig chadnaaa…huugee sain hun bolgooroi 

  23. BLACK PEARL says:

    Уучлаарай, чин үнэнийг хэлэхэд чамд ч бас маш том дутагдал байнаа. Гадаадад ирчихээд эр эм 2 хоюулаа хөдөлмөрлөхгүй бол бас хэцүү л байдаг шдээ. Ер нь тэгээд хүүхэд чинь хөлд орсон бол яслид өгөөд өөрөө цагийн ажил болтугай хийх л хэрэгтэй шдээ. Тэгэхгүй тэгээд 3ын 3 жил гэртээ суугаад дахин хүүхэдтэй болно гэдэг бол бас л утгагүй. Монголд л хүүхдийг 2 нас хүргэж цэцэрлэгт авна гэдэг болохоос биш гадаадад нэн ялангуяа Европын холбооны улсад хүүхэд хөлд орсон л бол яслид авдаг. Чи одоо хүүхдээ цэцэрлэгт өгөөд өөрөө ажил хийгээч. Наад нөхрөөсөө сал, эрийн муу эмд гэдэг юм. Ер нь тэгээд орчин үед гэртээ 3 нас хүртэл нь хүүхдээ хараад суудаг хүүхэн хэнд ч гологдоно шд. Манай эмэгтэйчүүд тэгш эрх энэ тэр гээд л байдаг тэгш эрхээрээ тэгш ажил хийгээд явах хэрэгтэйшд. бэлээхэн хэлний бэлтгэлээ төгсөж ч чадаагүй гэдэг бол чи их арчаагүй байнаа гэсэн үг, насан туршдаа хүнээр тэжээлгэнэ ч гэж байдаггүй юм хичнээн эр эм эхнэр нөхөр байсан бай. Адилхан хөдөл хөдөлмөрлө, хараат бус байдлаа эвд зоригтой зорилготой бай. Чамд амжилт хүсье

  24. 3n says:

    3 nastai huuhed tom huuhed. erh ashig yaridag gaigui orond amidardag bol huuhed ogchihoor tsetserleg oldoh yostoi. helniihee beltgeliig davaad surguulidaa hudlaa unen oyutan burtgeltei bolson bol surguulias bas huuhedtei oyutnuudiig demjeed tsagaar ogch boldog gazruud bdag. Chi ooroo tiimhen yumnii haalgiig ongoilgoj chadaagui, Yer n gadaadad ireed ene oron yaj ergedeg uls ve gedgiig gadarlahaas omno zaluu dagaad amaraar amidarya goyo gadaadad irchihlee gej bodson huuhen yum bish uu?!

  25. mister says:

    sain uu naad tenegiinheee utas id bdag bol ugchuuch hashraagaad uguh yumsan iim niigmiin hog shaarnuudiiig tseverleh heregtei ilvvdlvvd hend ch hereggvi uuriiguu bodoj l bgabol endee irsen deer bh gej zuvluh bn ymar ch ved songolt bdag yum shd e bvsgvi mine

  26. mister says:
  27. skanky says:

    sda ta nart hed heleh yum be taniltsaad bie bienee tanij medeegui bj max 2 jil bolood huuhedtei bolno. sda tgd nogoo lalruud n tejeej diilehgui bolood zodno sda,, tgd saj chadahgui huuhdee bodood geh yum. naad lalartaa zoduulj bgagaa huuheddee haruulj bsnaas zorigtoihon sal l daa nas zaluu bna , amidaral bayalag zondoo l yum bna shtee. yoh yoh bur zurh savalchlaa

  28. aayaa says:

    chi bid 2n amidral yasan ch adilhan yumbede ma nohor ch bas arhi tamhi hereglehgui yagl gadnii hun harwal 10 huruu tegsh hun getel namaig urgelj zodno teged bur tolgoi holgui zodno geech bi ohin huuhedte bolhoor ohin min bur aisaar baigaad suulde medee tomuugui omdondoo sheedeg bolj bie n owddog bolj bi ch bas tarhi tolgoinii owchte bolson odoo nohroosoo salahaar bi shiidched bgaa salaad 6 sar boljiin guigeel uuchlarai geel guigeel irdiin hezeech bitii nuur ogoorei amid bga dree sal hunii gart uheheesee omno tiim bolhoor chi nad shig sal ooriigoo huhhde bod

  29. uka says:

    gadaadad bgaa hun hend huuhdee haruulah yum, gadaad huuhed asragch awbal barag ajil hiisneesee iluu ih mungu tuldug yum  europed bol chi uuruu tsagiin 5 eurogoor ajilla gej bodhod huuhed asragch chini tsagiin 7 euro nehne ged bod. tegeed ch tom bolson huuhed genuu deer hun yu hutsaad bgan 3 han nastai joohon amitan bna shd. huurhun yuma rejiigee zodhoor uleej uguud bna genu yasan huurhun yum be  .chi salan ni deer bhaa naizaa. gehdee huuhdee zaawal awaarai, huugee orhij yawch bolohgui. mongoldoo ireed holoo oloo, yahaw hugatsaa shaardah l bh, gehdee l naanaa hunii tsarai harj zoduulj daramtand bsnaas eh orondoo ireed zorigtoi buhniig shineer ehel oroiutoogui bna. zorig buhniig yalna. uriinhee tuluu uuriinhuu tsaashdiin amidraliin tuluu emegtei hun zorigtoi alhmuudiig hiij bh estoi. er hund uuriiguu deerelhuuleh doromjluulah bolomjiig bitgii olgo.

  30. boogii says:

    Chi uuruu jaahan archaatai baigach. Yag ter deer neg hunii helseneer helnii beltgel ch tugschihuj chadahgui. Huuhed chin 3 nastai yam bol huneer haruulaad ajil olj hiigeech. tiim tom bolson huuhedtei udurjin yu hiij suudag yam be? Nuhriig chin chamaig zoddogiig bol demjij chadahgui. Gehdee ehleed aldaag uuruusuu hai za yu. 

  31. ggg says:

    ppp d dawarsan bla gj bodoy dawarlaa gd  zodoh erhiig hen ogsiin  zodoj bj negnee uhaajuulah bolj bnu chi law ehneree zoddog gdgt 100huwi itgeltei bn 

  32. emegteechuuded helhed says:

    emegtechuud gej hoorhiiloltoo ymdaa oorsdoo buruu hunee songono tegeed daraan erchuud tiim geel neteer neg chalchina suglaagaa zob sugaltsgaa amidrald aldhaargui ooroo zob sugalbal suuldn iim ym bichej suuhguil bha end bichej bgaa huuhnuudiin 90 hubin iim bha ymdaa

  33. ppp says:

    chi ooroo l neg bolohgui bndaa. chi joohon davraliiig amsaad bgn bishuu? uruul negend hezee 100% buruug buu ug

  34. chimgee says:

    салсан нь л дээр ш дээ.Чи наад хар юмныхаа юунд нь найдаж зодуулаад л байдгым.Тэглээ ч хүүхэд чинь та 2ийн хэрүүл зодооныг харж өсөх нь салсанаас хамаагүй хэцүү байгаа ш дээ.ЧИ ээж аав дээрээ эрүүл саруул очиж хажууд нь байж цай хоолыг нь дөхүүлж өгч байвал харин ч илүү их баярлана даа.Хүний эцэг эх гэдэг үр хүүхдээсээ эд хөрөнгө мөнгө гэхээсээ илүү эрүүл сайн сайхан явж нүдэнд нь харагдаж байвал л сэтгэл нь дэвтдэг юм шүү.Чи олон юм бодоод байлгүй худлаа амлалтанд нь итгээд байлгүй зөвхөн өөртөө итгээд хүүхдээ аав ээжийгээ амьд байгаа дээр нь харисан нь дээр.Би бол нөхрийгөө надад нэг л гар хүрэх юм бол эргэж харалгүй л сална гэж боддог.Аав минь биднийг бага байхад ээжийг их л зоддог байсан.Тэр үед би аавдаа их гомддог том болоод нөхөртэй болохгүй гэж л боддог байлаа.Харин амьдрал надад сайн хань заяасан

  35. зөвлөгөө says:

    chamd bas ih noo bn shu!!!

  36. Anonymous says:

    chi ooroo yamar ch zorilgogui amidarch bna. 3 jil bolohod helnii beltgel ch togschihoj chadahgui, bolomjtoi ar taltai sariin mongo avdag huuhduud bish bol gadaadad yer n zorilgogui ingej amidraad huneer tejeelguulne gedeg hetsuu.Tuunii orond mongoldoo malchin bolood amidarval arai stress bagatai. 1 zoduulaad sal gedeg ug bdgiig medehgui ?

  37. munh says:

    ooroo l bodson deer shuu.ene deerh humuus hunii archaagui aarchaataigaar ni duudah hereggui bolovuudaaa

  38. sarab says:

    saldaa naizaa.deerelheed surtsiin bna.bas toruulnuu bnuu ooroo med gej bgaa chini chamaig geh setgel ogt baihgui bson gesen ug.bid nar huuhdee orovdood mongogui gertee hariad yadiin geed halgasaar ooriigoo ulam l zovlond oruuldiin bna.bi ch bas huraasan mongogui nohroosoo salj bgaa ch huuhdiihee toloo amidrahaar shiidseen.bid chadnaa.ner deeree bugd l ehner huuhdee tejeej bgaa yum shig bolovch bid nar adilhan l mongo olj ar geriihee hamag l ajliig nuruundaa uurch yavdiin bna.bid chadnaa naizaa.hund zoduulj hunii gazar zovj yavhaar eej aavdaa ochood oortoo tohirson ajil hiigeed hunii deer garkuu ch busdaas dordohgui amidraad yavj bno sh dee.hudlaa saihan duugai tomootoi humuus chini amidral deer uneheer sul doroi humuusiin amaar sain saihan gej heluulseer bgaad terendee hoortson hun chanargui yumnuud bdiin bna.minii nohor ch iim hun.ter hun hund hatuu ug helehgui bolohoor bi helehees argagui bdald ordog tgd amidralaa bodood bidniig ashiglaad bgaa humuust ug heleheer nohor n ih sain hun avgai haramch hahir hatuu shiruun shulam gej heluuldeg.etsest n chi nohortoo ch heruuch mangar uhaan soliotoi archaaguigeeree duuduulaad duusna.hezee ch chamaig huugee ooriig n bodood tesej bgaag munhag hun oilgohgui.

  39. 123456789 says:

    chi ooroo ymar t1 archaagui ym beeee…, iim baliar amitnaas erthen salahad yadiin yunii chin hvvhed onchrvvleh ajilgui gej, chi muu ch sain ch deed bolowsroltoi ym bga bizde mongoldoo ireed ajil hiij bolno bizdee. eej aaw chin owdoj bgan bol hajuud n ochood bvren bvten baigaagaa haruulah ystoi ym bishuu. tgd t1 tsarailaad mongo huragaagui, hvvhdee onchrvvlehgui gd nasara naad baliar ymandaa zoduulj amidrah gej bgamu…

  40. D456 says:

    Наад залуу чинь чамайг яаж ч чадахгүй, чамайг гэх хүн байхгүй болоод тэгж байгаа юм. Эрэгтэй хүн яагаад эмэгтэй хүнийг цохидог гэж бодож байна? Шалтгаан нь эмэгтэй хүн эрэгтэй хүнээс хүчээр дутуу болохоор л тэр. Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй адил хүчтэй, ядаж ойролцоо байсан бол эрэгтэй хүн гараа ч далайхгүй. Тэгэхээр наад залуудаа тэгэх хүчийг сайн дураараа олгохоо боль. Наад залуудаа хайртайдаа хамт байгаа биш шүү дээ чи. Хамт байгаа шалтгаануудаа бод. Хүүхдээ өнчрүүлэхгүй, хариад мөнгөгүй гэсэн хэдэн шалтгаан л байгаа. Чи өөрөө л хүчирхэг байвал чи хүүхдээ өсгөж чадна. Ажил олж хийж болно. Монголдоо сургуульд орсон ч болно шүү дээ. Чамд дутаж байгаа юм нь ЗОРИГ. Нэг зоригловол чамайг зогсоох юм байхгүй. Цэгцтэйгээр зөв бодоод үз. 

  41. bold says:

    chi yamr archaagvi hvvhen we ami bish zaya bish naad lalartgaa hamt b.h albauu gertee hari chi deed bolowcrolt yum chi alzahgvi yawna gej helhgvi shuud huutsaar yaw zamongoldoo ochbolowcrolt bol hench altsahgvi za naadh chi nohor bish zvgeer lalar bn hurdn yaw za hvcwel minii id batzorig_76 shvv

  42. bb says:

    naad neg yumnaasaa salaa naadah chin zasrana gej bhgui tsaashlaad chi eremdeg zeremdeg bolj magadgui shuu, elthen sal, huuhdee awaad yaw, mongoldoo hureed iree hunii nutagt hetsuu shdee yadaj end baraadah huntei, etseg ehiin chin biy muu bgaan bol erthen irj tsarai zusee haruul

  43. stupid says:

    yooy bi er hun naad nohor chin odoo yu ve teneg bish bizde avaad yavj chadahgu ibsan ym bol yah gj ehnertei bson ym hunii nutagt bi bas gadaad bdag odoo zgr eruul saruul dree harisan dr sal bas gants huuhed bol zgre ok sn hun taarahgui yma gehed shn hairlah nuuts olddog yma chi erch huchtei zaluu nasandaa l amidralaa oorchihlohgui bol hezee hoino oroitono shu hairan zaluu nas gj bodoh bno zaluu nas bogino tuuniigee gamna hairlaj bas mederch amidaraarai hicheegerei 

  44. yesno says:

    siimhii ch gesen ger mini segsger ch gesen eej mini gej ug bdag da.tend tegj hunii gariin shuur bolj bhaas eej aawdaa ireech chi yamar onchin orooson bish.aaw eej chini bn saihan ah chini bn.hoorhon huu chini bn. buren buten biy haa eruul saruul oyun uhaan bn.zaluu nas bn.mongoldoo saihan amidraldaa bolomj urgelj bdag…..

  45. girl says:

    Sal  hvvhed  etsegtei  etseggvi  osno  ooroo  joohon  archaagvv  um uu daa  hvnd  deerelhvvlj  baihaas  naad  baliar  yun aa hayad  gertee  hari  esbel  hvvhdee  tsetserlegt  ogood  naana  ajil  ene  ter  hii   ooriigoo  hairla  zorigtoi  bai  chamaig  hairlah  hvvhdiig  chini  hairlah  hvn  haa  negtee  bgaaaaa

  46. erxomun says:

    evii xoorxii chinii xvvxdiig bodoxoor yag tegj bgaa baixdaa gesen zuraglal nvdend tusaj bna xvvxed ene xorvoogiin xamgiin vnench xair shvv dee bi exneree zoddoggui xeruul xiideggui amidral bolson xoino xaaya xvvxed tegsengui ingesengui geed l bid 2-iin dund am muruix uym gardag l gexdee tegesxiigeed xen negen duugui bolood l ongorno xvvxdvvdee xaraad l uur gardiish dee kkk … eejiigee xanaid xvreed ch uym u jaaxan xevtej barixaar yag tegdiish dee xoorxon vnseed l vleegeed l bi xaaya toglood eejiig ni nooloxoor aav xvchtei boloxoor eejiig diilne gej boddiinmuu yamar ch ved eejiigee omoorood l nad ruu dairaad bdiin bi tegj yamar ch sanaagui vnench xairiig ni medrex durtai tegeed l bid xaraad l ineene shvv dee xvvxed bol az jargal l daa busad ni bol tsag xugtsaanii shalguur … uxamsartai zorilgotoi er xvn bol yamar ch ved emegtei xvnd gar xvrexgui l dee gej bi boddog zodoj bgaa er xvn bol adguus xezee tegexgui gej xudal xeldiin shig bna lee … za za olon uym nurshlaa uuchlaarai gol uymaa xelie chi shuuud sal tegeed eej aav deeree iree oor olon uym bodood xereggui vr xvvxedtei xvn vxex tuxai bodox chin xamgiin teneg bodol shvv chi chadax ch vgui xvnii doog bno eej aav deeree iree amjilt …

  47. Coolman says:

    Эрэгтэй хүүхэд яав л гэж дээ, салаачээ Монголд юу л байна ажил л байна.

  48. sonin says:

    amid bgaa deeree naad neg yumnaasaa salaach gertee irsen ni deer yum bna daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.