Гэр бүлийн асуудал…

За бөөн дурны хонгионуудыг улс төрөөр амьсгалаад явжийхад нь шал өөр уур амьсгал руу урин дуудаж бгаадаа хүлцэл өчье.

-Багшаа нууц амрагтай байх нь сайн уу муу юу аль нь вэ хө?
Владимр Ильич Гэгээн:
– Сайн талтай шүү. Эхнэртээ болохоор нууц амраг руугаа явлаа гэж хэл. Нууц амрагтаа болохоор эхнэр рүүгээ явлаа гэж хэл.

Тэгээд дээвэр гараад ном унш. Сур сур бас дахин сур … энэ бол онигоо. Онигоо ч гэсэн үнэн бхаа хахахаха. Хоосон толгойтой дүү нараа болохоор хичээлээ хий, юм унш, битий эр эргүүлж, энгэрээ задгайлж гүйгээд бай гээд зав л гарвал загначих санаатай бдг нөгөө мэкэтэй күүкэн чинь сүүлд ирсэн сүрхий хичээлсэг охин дүү нарыг бол дандаа мэдэмхийрч мэдрэлтэж явахын, ийм байвал чааг банди нар тоохгүй шөө гэцэн занацан залхцан явжээшд хэхэхэ.

Хайр бол энэрэл, дурлал бол шунал. Ид насан дээрээ элдвийн юм хэт уншиж, их олон зохиогчидын ертөнцөөр аялаад бодит амьдрал дээрх өөрийнхөө түүхийг бичилцэж амжихгүй бөөн сонин хачин уншсан дуулсан зүйлс гээд л яваад байхын, гарч хүн хартай танилцаж, хүүхэн төрхөндөө орохдоо санаа тавьж болдгүйм байхдаа гэцэн ч бодогджоох шиг гах гах. Надаа найз банди гарч иркүү байхын гэхээр нь бүр мэдээж ш дээ гээд татаж унах гэж байгаам чинь.

Хажууд нь гэтэл Насанд хүрцэн шал гөкшин охин дүү нар хүүхэд чирчээ л ичкүү хүүхэд насандаа байгаагаа гайхаа л ангайчаа л алгаа тосоо л, ажил дээр гарах нас болоогүй жихшиг ажимаа нарынхаа аашыг бараа л явжийдаг байтал 18 ч хүрээгүй айлын жоохон юм ирээ л, ааваа ээжээ гээ л айлгаж уйлаад бөөн проблемо босгохын бх гэсэн харин бүх юмаа өөрөө амжуулж гүйдэг нүсэр бие даалттай лаг гар ирэхийн.

Уул нь хааяа ч болов мэдкүү ш дээ, чадкуу ш дээ, байхгүй ш дээ гээд бүлтэлзээд сууж сурахгүй бол ч маний заасан замаар яваад яг балрах нээ энэ хүүхэд хэхэ. Нөгөө Лениний заасан замаар урагшаа гэжийтэл бөөн ард түмэн, хөсөг тэрэгтэйгээ заасан замаар нь гарыг нь дагаа л бүртэлзээ л жингийн цуваанд явжийдаг, өнөө гарынх нь үндсэн гол хуруу нь дээшээ заацан (дунд хуруу, англишаар бол FQ) болцон явжийдаг шог зураг санагдчихлаа гах гах.

Мөнхийн залуу Одгэрэл аниа чинь хэдэн шавь охидоо тойруулж суулгаа л жигтэйхэн амьдралын ухаан яриа л ухаантай царайлаа л суужийнгуут нь эсрэг хүйсийнхэн ороод ирэхээр шаал мэлэн хойлог багаа зүүгээ л, саяхан л эцэст нь тултал мэджийсан юмаа тас мэдкүү дүрд тоглоо л, хөөх тиймүү, пээ чи ямар лагиймбэ гээ л бишрэн шүтсэн царайн дээрээ тавиа л байжийдаг гэсэн шум явагдаад хахаха, ийм л супа жүжигчин болж чадаад амьдрал гэсэн тайзан дээр алдрын титэм зүүсэн агуу нэгэн больё гэвэл арай мундаг ажимаа нараас номын дуу сонсоцгоо аайн.

Энэ муу бяцхан чөтгөрхөнийгээ, дуулцан сонсцон нь гүйцэгддэггүй, цэцэрхүү мэргэн жараахайг маань амиа аргалаад аятайхан явчихдаг болохоор аав ээж нь бүүр даварцан араас чинь ахиад ах дүү нарыг нь аваачиж шавар хаацгаана шөө гэцэн айлгацан суужийдаг гэжийшдээ хэхэхэ. Аминдаа өөрөөсөө үмх талх, үйлдвэрийн гувцас харамлаа л өнөө муусайн өвөө эмээ нарын үр удмууд гэж шороон түмэн юмандаа өчнөөнөөр нь л байдгаа бараад явуулдаг байгаа байхгүй юу. Өнөөдүүл нь ойлгох нь бүү хэл өөдөөс нь нэмж нэхэхээ л бодоод суужийдаг бас айн. Яг маний коопий, 10 жилийн дараахыг нь амжаад харцан суужийгаам болохоор одооноос ондоо хүнүүсийг биш охин насан дээрээ бгаа өөрийгөө хайрла гэж айлдахаас аахахаха.

Тэхгүй бол хавдараа авахуулаад, хагалгаанаас гараад гурав ч хоноогүй явжийхад ирчихээд ичихгүй бас идэж уухыг нь цуглуулж өгөөд явжийгаа манийг хэвтэрийн дэглэмдээ хэд хоног байгдээ, ядаж эмчийн зааснаар хүнд юм өргөхгүй байхад нь тусалчий даа гэсэн сэтгэл ч гарахгүй, тэнд тэнэмэл царайлж баахан газруудаар хэсүүлүүлээд, баяны хатан аятай зөндөө юманд үрлэг зарлага хийлгүүлж аваад ядаж машинаас буулгасан шоппингийнхоо юмнуудаас өөрөө ч бариад буучихгүй, аваад ч орчихгүй, үнэн лайтай хүйтэн цэвдэг, тэнэг охин дүү нар бас байнаа байна. Анхаарал халамж гэдгийг А Б Ц-гээс нь эхэлж зааж өгөхгүй бол аав ээж нар нь асуудлаа бардаггүй, ахиад юун ар гэртээ байгаа үлдэгдлүүдийнхээ асуудлыг шийдэх зүгээр, тэрүүгээр бөөн түжигнээн өр шир өвчин хууч, дээр нь нэмэгдээд дайных нь хажуугаар дажин гэж хэдэн хөгшин хүүхдүүд нь хэнээр ч юу ч заалгаж амжаагүй томорчоод насандаа баймгүй налгар назгай, завхай залхуу нь дэндцэн ахиад л бөөн асуудлын үүр уурхай бэлтгэгдчихсэн байжийдаг нээрээ яанаа хахаха.

Тэр олон доод тивийнхэн дундаас тэлчилж тарчилж байж дээшээ мацаж ирсэн ганц нэгхэн гайгүй нөхдүүд байнаа, даанч тэгээд дэндүү доороос эхэлчихээр 1рт цэвэрхэнээрээ хэт олон шат ялгасаад гүйхэд маш гэцүү, 2рт арай гэж дээшиллээ ч араас нь чирэгдэх асар олон дайвар дагавруудын ялархалт, гай түйтгэрийг юугаар ч хэмжихийн аргагүй. Чадлаараа нэг байртай болноо, чадарсан задарсан хэд нь ордер хулхидаад хуваагаад идчихнээ, тив ялгасаад дутаанаа, тэнд нь очих гээд чадахгүйм байж зунгааралдацгаагаад унанаа, гайгүй хүнтэй суунаа, гай тотгорнуудаасаа ачаалж, овоолсоор байгаад газрын гав руу нь чихчихнээ, угаасаа гайтай яваа хэд нь гайгүй яваа хүнээсээ хүчээр болон хүслээр нь шахаж, шантаажилж зувчуулж амьдрах нь бүүр үндсэн хуулиар олгогдцон эрх нь болцон эдр.

Анхнаасаа аюулын дээрээс эхэлчихээр бас хүнд нь болоод бгаамуу төвшинд нь болоод бгаамуу мэдэгдэхгүй баахан юм шавчихна, байгаа төвшнөөсөө доошилж болкуу бас их асуудалтай, бас өөрөө ч гэсэн өөрөөсөө өөр төвшнийхнийг ойлгодоггүй, ойлголцох ч аргагүй байдалд орчоод одоо атуусны үнэ мэдкүү айхтар мундаг дарга нар нийтийн тээврийн тал дээр шийдвэр гаргах төвшинд очоод бхаар хэрэг алга байшд ккк.

Би л гэхэд багаасаа л баахан сонгон монгон, дараа нь бас өрсөлдөөн өндөртэй гайгүй сургуулиудаар явсаар байгаад ингээд сурахыг сурдаггүй, зүтгэл нь байгаад ч толгой нь хүрдэггүй, чадвар муутай хүн гэж бодитоороо байх боломжтой талаар А ч байхгүй, тас ойлголтгүйгээс эхэлцэн, аав ээжээсээ салан тусгаарлаж амьдралд хөл тавьснаасаа хойш л ийм аймаар хүнд гарын хүүшээ яанаа гэмээр өмнөөс нь үрчийж өгмөөр хүнэнцэрүүд байдгийг чинь үзээд учиргүй гайхаж эдр хахахаха.

Ядаж явахад яаж байгаад моя мэргэжлийн хүрээлэл дандаа амжилттай айхтар сүрхий ай-ти-чид байж гай болдын. Ганц бие хэдэн эгчмэд найзуудыгаа танилынхаа хүрээний сингл харчуудтай танилцуулахаар л дандаа мундаг ай-ти-чин нердүүд байж таардын байна. Бүүр сүүлдээ манай хэдэн эмэгтэй найзууд танай мэргэжлээр явсан бол би алаад өгөх байсын жихшиг ёстой үлгэрийн далай байгаа даа. Юун эмэгтэй хүнд энэ чинь ямар хүнд салбар билээ, ажлын талбар дээр амжилтанд хүрэх нь бүү хэл эцсийг нь үзээд сургуулиа төгсөж чадах байсан эсэх нь ч сонин шд. Сонгосон сонирхсон юмандаа л өөдтэй байхаа бодохгүй бол тээд л ай-ти гэхээрээ л аюулын амжилтанд хөтөлдөг мэргэжил мөн биш гэхэд хэцүү шд.

Бас манай мангар хар юм байна, экс ч гэхиймүү, их асуудал тариад яваа буруу зөнөцөн, гүзээ нь унжсан үрчгэр хар юм болоод байгаа үзэмжгүй урод болоход санаа тавьдаг лазан тэрий байнаа байна. Бүүр буйдангийн ургамал, шавар бурхан хочнуудаасаа ч цочрохоо байсан. Анх эргүүлж байхдаа ядаж л гадаад байдалдаа жаахан ч гэсэн санаа тавьдаг л байсан байх, өгөөшийг нь үнкээд өөрийнх нь болчлоо гэнгүүт л үнэн төрхөө илчилж байдаг, хачин хачин ааш авираа үзүүлж л байдаг, хаягдчихнаа гэж нэг сайхан юм бас цаана нь байгаад байгааншд. Залхуу улсуудын хажууд байхаар маш их хүч энерги сорогдоод аль болох л уурлахгүй сайхан ааштай, хөөрхөн дүртэй дээрээ тавих гэхээр яаж ийгээд л уцаар хөдлөөд ааш эвдрээд улам л хөрөөд байх шинжтэй байдын блээ.

Чамаас болоод л Австралид ирцийн, Монголдоо байсан бол би дор хаяж зак мак болцон бла бла … тэгсэн 10 жилжингээ карьеэр хөөж хөөж арайчүү Австралид ирсэн захирал залуу нь одоо л дөнгөж англи хэлээ үзээд мастерт сурах мөрөөдлийнхөө наад шатны гишгүүр лүү мацаж яваа байхгүй юу. Тээд одоо хариач гэхээр бас чадкуу л бгаан, юундаа хоргодоод бгаан, бас манийгаа голоод байхаар бүүр тэс эсрэг дүрийн баатар мөрөөдчихжээ, яанаа. Бүүр нэг dumb, тэнэгдүү, юу ч ойлгодоггүй блондика байвал бас нэг шоглоод үзчих санаатай, даанч манай далжигануурыг өнөөдүүлээс нь өдөх хүн гарах биш, дэргэдэхээ ч баркуу бгаа хүнд ч гэцүү дээ гэцүү. Далжгарыг нь мэдсээр байж бас би гэж юм буруу сонголт хийциймүү, буруу замаар явуулаад, насаараа ядуу зүдүү, тарчиг татуу байх ёстой хүнийг дээш нь татцымуу нэг л бишээ.

Уул нь битооёр чинь үнэлье гэвэл муу ч гүй хэл уснаас нь сурахыг нь сураад, оноо моноог нь аваад, сургууль соёлыг нь дүүргээд, мэргэжлээрээ гадаадад ажиллаад амжцан аайн, бас ч гүй байр савныхаа ард хүртэл арайчүү гарцан гадаад монголд ганц ч болов байр хусцан, яахав монгол дахийг нь Жи-Хороололд тогтдоггүй жигтэйхэн золбин охин дүүг нь аав ээжийнх нь дэргэд тогтоох гээд хадмуудтай 5 жил дотор нь түрээсгүй байлгацан биш гарууд голруулаад нохойн замаар орцоныг нь эс тооцвол, монголдоо лизингдсэн байрныхаа ард гарч амжаагүй яваа захирал залуу, үеийнхээ массынханы санхүүгийн чадамжыг харвал үнэхээр ололт амжилт бол байгаад л байгаа байхгүй юу. Үнэлэх хүн олдохгүй байгаагаас болоод бдымуу, олж харахаа байчдымуу, хэн байснаа таг саначихдымуу мэдкүү ээ мэдкүү. Гэхдээ хоёр т1, ахиад гадаадад 3 хаус хусах боломжынхоо оронд 30-аад мэдрэл муутай монголчууд, дүү нар, танилуудаа харж үзэж, луйварчидаас нь өөгшүүлээд, ганц ганц байртай, гайгүй монголчуудын массыг нэмдэг баатрууд болох гэж байж буцаагаад байсан ганц нэгүүдээсээ дээрэмдүүлээд бүүр аль ч гүй болохнуу яажийна. Боломж гэдэг юм нээгдэх үед нь шүүрч авах боломжтой байлаа гээд сэтгэлзүйн бэлтгэл, зориг, хувиа хичээсэн шулаач чанар эдр-гүй бол маниус шиг тэр минь энэ минь гэсэн хөгийн зантай жирийн гарууд хэзээ ч бусдаасаа тасарч цойлтолоо цөм хийнэ эдр гэсэн ойлголт үнэн алгөө…

Одоо тэгээд аваад ямар ч ашиггүй, бөөн хөөс болцон ҮХХ зах зээл дээр хожимдсон хойно нь тоглолт хийгээд ч яалаа, байгаа ганц дээрээ бөөн алаантай, бүх хүний нүдний хор шингээд будлиантаад, үр хүүхдүүд маань хүртэл гудманд гардагтаа тулаад байхад хүний юмаар хүүдэгнээд сурцан сэмбэгэр гарууд бүтэн нойртой хонож чаддаг нь үнэн гайхмаараа. Сурмаар ч юм шиг. Гадаадын монголчууд Монголд байр авахаараа зарим нь их асуудалтай, өнөөхийг нь хадгалж харж өгсөн болоод үнэгүй байсан улсууд нь бас манаачийн хөлс хүртэл нэхдэг л гэнэ, за тэр ч яахав байх гэхэд, юмтайг нь мэдцэн улс өөр суваг хайхын оронд юмтай хүндээ найдаад юмыг нь хэзээний л яаж үрэн таран хийх талаараа сэтгэцэн суужийдым шиг байгаан хахаха. Уул нь ч яахав хямдхан байхад авч чадсан, одоо үнэ нь талийгаад олон нугарахаар болцон байгаа нь ч сайхан л юм. Гадаадад ч гэсэн ганц хоёроор тогтохгүй монгол айлуудыг байртай болоход нь нөлөөж чадсын байшүү, олон жил болсон байж иймэрхүү онцлог зүйлүүддээ санаа тавьж ирээгүй, осолдохгүй л түрээсийнхээ мөнгийг олохдоо анхаараад явжийсан монголчууд олонх байж ирсийм шиг байгаан.

За тэр ч яахав, гол нь тэгээд ааль алмасын үед тэр баяжих хүсэл бяданд таарахгүй ээ, гарал угшил нь юу билээ, ганц юмнаасаа цаашихыг нь хадгалж хамгаалж чадахгүй байж, юмтай болох гээд ч яалаа, харин оронд нь амьд капитал нь үр дүнтэйм байнаа, өчнөөн их баялаг бүтээлээ гээд өвлүүлж үлдээх үр хүүхэдгүй улс чинь л өтөлсөн хойноо хог болдын байна, авсандаа аваад орж чадахгүй алт мөнгөнүүдээр чинь ч яалаа амьдын жаргал гэдэг асар өөр юманд байдын байна гэдгийг дөнгөж ойлгох шатан дээрээ ирээд хартал үл ойлгосон нөхдүүд өнгөрсөн үеийн шат дамжлагууд дээр гацчихсан ч суужаах шиг, юу вэ. Цагийн сайханд ойлгохгүй, айж хулчийгаад, хамаг боломж, цаг хугацааг маань нядалж байж энэ төвшинд хүрчээд одоо л би нээх хэрэггүй болжугам бхөө зарим баяжих донгийн туйл болсон новшид хахаха. Сайн л биз, угаасаа ч урагшаа биш хойшоо чангаагаад байдаг байсым чинь. Одоо болсон хойно ойлгохгүй хүний хүслийг хориод байх ч хэцүү ен, хүссэнээрээ яваад сачий нь хүрвэл бас яахав, өөрийнхөө чадлаар өөр юм хусаач гэхээр өөрт байгаагаас маань туужээж босч ирээд сурцан улсууд баркуунээ.

Тэр хэдэн солиотой, гутаж гуних завтай, хүсэл шуналдаа боолчлогдоод, дурлал тачаал хөөгөөд гажигмаатаад явдаг хэдтэйгээ л хэлхэлдээд суухгүй, бас энүүгээр чирж гай болоод шаналах ч зав гаркуу харайж гүрийж яваа хүнд бүүр их дарамт стрээс нэмээд дэпрээсийн шат руу тулгаад юу вэ зайл зайл гэмээр л болжугам чинь хахаха. Одоо л гэнэт олон байшинтай болох гэсэн чинь ганц хоёрыг авахыг нь заагаад өгцөн би гай болж гэнэ яршиг л байшд. Гутамшигт түүх бичилцээд яваа завхай шунахай дүү нартаа өгөөд суужийхаар гурван хаус, гучин бизнес, гурван зуун ажлын байр хусах нь яасын ядаргаатайн зүгээр. Т1тэлтийг нь зөвшөөрч хүндлээгүй бол би ч өөрөө тэрийг чинь амиа бодоод ганцаараа явсан бол ард нь гарчихаж чадах л байсаншд. 3амын дунд зангаа хувиргах өөдгүй гарын гадаадын боловсролд өчнөөнөөр нь шатаж, араасаа чирсэн аймшгийн новшнуудад нь арав хорин мянгаар нь цацаад суужийдаг би ч бас сайн тэнэгтэлцсэн байгаан шүү одоо бодохоор. Хойшид л бага шиг т1тэж, бага т1түүлэх хүн зөв сонгож байх талаараа л анхаарахаас.

Ер нь бол хүсэл мөрөөдлөөр жигүүрлээд хүсээд зориод явж байсан юу ч гүй ядуу залуу нас маань л одоо эргээд харахаар жинхэнэ аз жаргал байгаа байхгүй юу. Юмтайн зовлонг нь дааж чадкуу улс зүгээр л мөрөөрөө хэрэглээнийхээ хэдэн цаасаа олчоод л хэт олон хүний анхааралд өртчихгүй шиг л явжийвал барав зүгээр. Хэрэглэж чадахгүй бол бас тэгж хэт их боловсроод ч яалаа, хоёрын хооронд боловсруулж баркуу бусдыгаа голоод бөөн л боловсорсон сингл хүүхнүүдийн бэлэн залуу олдоогүйн проблем босоод лайтайн зүгээр. Сүүлийн үеийнхэн ялангуяа их бэлэнчилдэг болжээ. Маниус шиг дэлгүүрийн лангуун дээр юу ч байхгүй, хольцгүй талхаа олж авах гэж картын бараанд алалцаж амьдраад, тог тасраад, усаа халааж гараараа оймсоо угаагаад явжийсан талаар юу ч мэдкүү улс л тэнд гүйж гараад дэлгүүр ороод аваад ирэх талх, өндөг, хиамныхаа мөнгийг олохоо хүртэл бусдын халааснаас тэмтчээд л, автомат аяга угаагч руу хэдэн таваг хийлгэх гэж заавал үглүүлж, дуулуулахдаа тулаад л хачин байнаа.

Одоо ч яахав олон янзын хүн үзэж хараад, хүрч чадах хүрээ хязгаар маань бяцхан өргөжөөд ч байгаамуу мэдкүү, үзэл бодол сонирхол хүслийн зөрчилдөөнтэй нэлээн хэдэн фракцуудтай хүртэл тулж үзлээ шд. Хаана комфорт байна, хаана үнэлэгдэж чадаж бн, тэндээ л хүч чадлаа зарцуулаад явж байхгүй бол шаал сонирхдоггүй хүрээнийхэнтэйгээ заавал наалдалцаж, дуусдаггүй проблемынх нь учир шалтгааныг нь ч ухаж ойлгохгүй байж өнгөн талаар нь өнгөц ойлгоод хий дэмий хийморио ч гундаагаад балиашиглах гэжийнэ гэж балайраад суугаад байх ч бас хаашаа ч юм.

Тэр чиглэлээр нь тусдаа ажилладаг тусгай сортын улсууд, байгууллагууд гэж хүртэл байдаг л юм шиг байлээ, би тэр хачин чиглэлүүдээр нь яг сонирхдог хүн нь биш бол бусдад нь боломж олгож булангийн зайг нь хоосолж өгөөд бушуу холдож тусалж өгөөд байжийсан нь дээр ш дээ хэхэ. Би чинь өөрөө хүч чадалтай, аархуу ааширхуу, амжилт алдрын төлөө тэмүүлэрхэг, цовоо цолгин, цоглог залуусыг шүтдэг хүн хаа хамаагүй бөгс бөөрний ажил, бөндгөр нь бөлдгөндөө орогсодын асуудал, за бас тэр бэлэн будаа тонших хүсэлтэй тахир татуу иргэдийн төлөөлөл эдрийг биш бас болж өгвөл өөрийнхөө хүчээр өөртөө таарсан юмаа олоод хийчихээр голоо зогоочихоор эд эрхтэний гажигтай байлаа ч гайгүй эрүүл ухаантай яваа улсууд эдртэй болж өгвөл ойлголцмоор бгаа бхгүй юу. Гэтэл одоо хийдэг оролддог элдэв юмс үзэгдэлийн маань хүрээ нь өргөжөөд хүн амьтанд танигдсаны гай ч юм уу, баахан л сохор дүлий оноштой л гэнэ, эмчлэгдэшгүй аврагдашгүй асуудалтай л гэнэ, авьяас нь хүрэхгүй ч алаараа амьдарчихым л гэнэ, санаа нь сабаак, салтаа нь түрийвч болцон улсууд санал тавьсаныг нь хүлээж аваагүй л гэнэ, юу эс гээшийн чинь үзэж сонсож үйлийн үр хуримÑтлуулчив даа мэдкүү кк.

Тэгээд л баахан буруу гарын улсууд өөрсдийнхөө бөгсний жаргалынхаа үнийг нь төлөх болохоор нь би тэнд нь оролцоогүйм байж төлөлцөж бариагүй гээд л бөөн уйлаан зодоон, би анхнаасаа боловсролд нь анхаарна гэцэн нь буруу ойлгогдоод боловсорч баркуу улс сонгосон хэрэгт унаад, сүүлдээ ч бөгсдөгчидийн асуудлыг шийдэж баркуу бол боловсролын ч хэрэг алга малга, боловсрол бол амьдрах ухаангүйчүүдийн асуудлыг шийдэж өгөөгүй тул хэнд ч хэрэггүй юм бла бла, боловсрол бол мундагшрал, хүмүүжлээс ангид юм, боловсролтой улсууд boring, сонирхолгүй юу юу гэсэн баахан айлдаан байлдаан болов тэрүүгээр хэхэхэ. Бөөн л сонирхолтой адал явдалт армаанаар жүжигчилсэн тоглолт хийдэг улсууд амиа хорлож хүртэл зүггүйтнэ аайн, тэрүүнд одоо өчүүхэн хорвоо нь өөр хүнээс хамааралтай байдаг гэдгийг ямар номноос уншуулцын бөө мэд.

Сүүлдээ ч салж санаагаа амрааж, санааг нь амрааж өгөхгүй бол угаасаа ойлголцохгүй улсууд гэж байдым шиг байшд, удам муутай, ухаан дутуу улсуудтай хамаархаж ханирхаад ч яалаа, золиос зовлонгүйгээр ололт амжилт олдоно гэж байдаг юм гэнэ лээ гээд оюун ухаан нь тахир дутуу нэг нь тэдний тархийг угааснаас зайлаагүй ээ янз нь. Ойлготлоо удах ч гэсэн оройтоод ч болов ухаарах өдөр ирэх юм байгаа бизээ яршиг яршиг, ярны тулмуудтай удаан орооцолдоод байвал өөрөө ч гэсэн өрөвдөлтэй байдалд орох шинжтэй. Орчин цагт ч онцгүй улсуудыг бол шууд шууд делете, кэнсэл хийгээд л явдаг цаг, бага шиг хүч хөдөлмөр зарцуулаад, жоохон л дэмжчихэд дээшээ явах хүмүүст л туслахгүй бол өөрөө өчүүхэн гар байж өчнөөн их юм зарцуулагдахаар өөдгүй юмнуудтай зууралдаад дэмий дэмий. Ертөнцийн бүх юм эзэнтэй, эзнийх нь хүсэл сонирхолоос гадуур булааж, тонож, хулгайлж эзэмшсэн юмс эргээд тэр зарчмаараа хэд нугарч үнэ нь төлөгддөг жамтай.

Уул нь ар тал нь найдвартай болоод ирэхээр урагшаа давшдаг, дээшээ дэвшдэг, тэнгэрт тэмүүлдэг улсууд ойр орчинд байдаг бол арын фронт бат нут, амжилт бүтээл арвин баялаг, улс орны тулгамдсан асуудлуудаас өгсүүлээд урагшгүйчүүдээс шаал өөр юманд санаа тавих сачий нь хүрээ л явжийх улсууд бэлтгэгдэнэ шд. Хоёрын хооронд юм үзээгүй балай гарууд чинь хэцүү юмаа, жоохон юм дотор нь хийх гэхээр л цоорхой торх царайлаа л, эсгүүл уруу нь харуулцан ёроолд нь юм тогтохгүй урагшгүй новшнуудад хувираад л, бас тэгээд хэнээс хаанаас юу юүлэгдэж цутгагдаж байгааг ч анзаарахгүй, өөрөөс нь ундраад байгаа ч юм шиг далдаганаад дандаа нэг гачин гарууд дагаж гүйлдээд даллаж дуудаад, даяргаатаад явахын.

Тээд л хүний гараар могой бариулкээд шал дэмий гарууд олж ирчээд тэднүүстээ туслуулахын гэнэ гуцваа… Эхлээд өөрсдөө өөдтэйхэн болохоо боддоггүй ээ, нээрээ яахаараа ингээд зарим гарын ухаанд нь ухна ишиг тээглээд, өмхийрөөд, илжрээд, ялзарчаад байхад нь гаргаж хаяхын оронд гай даллаад суужийгаагаасаа таашаал авжийна гээд балайраад явжийдаг байнаа. Балинг нь зууралцаж өгөхгүй бол бас уураа урдаа барина аайн, ядаргаа зүдэргээ зүгээр, янз үзээд бжийхаар өөрсдөө учраа олоод сурахаа бодоод бжийсан нь дээршд.

Гэхдээ ч Уоррен Баффет шиг нэг сагсанд бүх өндгөө хийлгүй нэжгээд салбарт, нэлээдгүй хүнд хөрөнгөө оруулсаных, дажгүй яваа хэдэн сэргэлэн дүү нар ч бас байнаа байна. Даанч тэгээд асуудалгүй амьдраад байхаар нь айхтар онцолчихоор асуудал босгож ирж сонирхуулах юм олдохгүй юм. Энэ кину хийдэг улсууд экстрийм хэмжээний элдэвтэй согогтой гаруудын сонголт шийдвэрээс улбаалсан эвгүй тохиолдлуудыг түүвэрлэж суудаг байхаа хахаха.

Нээх тодорхой ч юм дурьдсангүй, тоотой хэдхэн бүрхэг мэдээллээсээ хуваалцах шүү аядавуу яав, тэмдэглэл хөтлөх шүү аядаад байгаамуу мэдкүү, лав их л тайвшрал олгодын бн, өөрөөсөө өөр хүнд уншуулахгүй гэсэн дэвтэр дээрээ бол үх зайл сөнө гэсэн юм бичиж үздийн билүү хэхэхэ над шиг ингээд 30-аад жил хүнд хар буруу саналгүй, муу муухай юм бодолгүй олон жил явж чадсан азтай хүмүүс хэр олон байдаг бол. Аав ээж нарын л ач буян байхдаа бодвол.

Багаасаа хэт их юм үзцэн, хүний сайн мууг эрт амталцан улсууд нэг бодлын бүүр дөжирцөн, хатуужцан, нөгөө бодлын аймаар санаа сууцан, нээх хүнд тэгж учиргүй саймшрахгүй, бас муудалцахгүй, их зальтай болцон байдым шигээ. Над шиг балай юмнууд бол хатуудаад байдаг байсымуу яасын, шууд хэлээд л тавьчина, шударгахан дугтраад л авчина, цаагуур нь хорлогчин молтогчин царайлж, сэмхэн хоролмаатах талын юманд ерөөсөө гүйцэдхэн суралцчихгүймаа нээрээ яанаа хахаха.

Франц үнсэлт гэж кинун дээр нээх малийгаа л даргаа даргаа гээ л явжийдаг 2 нүүртэй гайтай зайтай хоролмаа гар байнаа нэг. Би бол саймшрах хүндээ л сайн хандана уу болохоос тэрүүн шиг давхар санаатай хүний янз үзнэ гэж мэдкүү байлаашд, тээд нүүр өгөхөөр бөгс өгөөд байдаг улсуудыг бол шууд л түс тас түмпэн шанага болохоо бодно, бүр ямар сайндаа, зүгээр цай аягалж өгөөд саймшрахад нь нүүр өгөөгүй залуу даргыг уур хүргээд байвал компьютэр рүү нь цайгаа цацчихаа л тоох ч гүй хаяад л алга болох байсан байх, хэдэн жилийн өмнө бол, гэтэл нөгөө зальт шар үнэг чинь юү вэ, өрсөлдөгч компанийханд нь нууцыг нь задалж хүртэл хорлоо л айн, ёстой маний санахгүйг санаж сэтгэхгүйг сэтгэжийшд, тэрийг нь би шүтжийшд кк огт өөр ертөнц. Би тэр залуу даргын оронд байгаад хүн надад сайн хандвал би хуурамч багтайг нь ч мэдкүү мишаацаан цайг нь авж уугаад т1тээд суужаахгүй юу хахаха. Одоо ч ондоо болж эхлэхийг амьдрал шаарджийшд.

Хаа очиж луйварчингуудтай шууд шугамаар хэлхэлдэж одоогоор амжаагүй л бн, луйварчид шавуулдаг балай гаруудаа л жийчүүл ер нь асуудал цэгцэрчих гээд байгаа ч юм шиг хахаха. Ер нь тэгжийгаад аль ч байр суурин дээр байсан юмны наад цаадахыг хардаг, юмыг эвтэйхэн өөрт ашигтайгаар шийдчихдэг, өөр хүнийг хохироосон ч гэсэн тусалсан мэт сэтгэгдэл үлдээж чаддаг нэг бодлын аймшигтай ч гэхиймүү, хар ухаантай, хар санаатай хүн болох ёстойм шиг байгаан хахаха. Ер нь болоод ч байгаам шиг байгаан.

Oйрд ганц нэг гай болоод байгаа хүнүүсийг яаж зайлуулбал эвтэйхэн бэ гээд толгой гашлаад байгаан гах гах гах. Үхчихээсэй гэж боддог болчихгүйм сан л гэж бодож биеэ барихын. Хүч султай хүү байхад нь багадаа тэжээдэг байсан нохойг нь алсан хүнийг алчих юмсан гээд боджийсон гээд явжийдаг улсууд бдын блэ, надаа ёстой тэгж муу юм хийж байсан улсууд байгаагүй байхаа, байсан ч аав ээж аргалаад холуурхан аваад үлдэж дөнгөдөг байсым шиг байгаан. Хүсэхээр бас хүсэл биелчээд байдаг бас их сонин хүчтэй хүсдэг хүн шиг байгаан би. Муу юм хүсчилгүй шиг яаж энэ хүртэл яваад ирж чадсын булаа хахаха.

Хүслээ хэт бариад байвал хорт хавдар болдог гэсийшд кк. Манай нэг 45-тай ч ширхэг ч үрчлээгүй найз байдын, тэр л харин бодож санаж яваагаа дотроо удаан хадгалдаггүй, дотогшоогоо биш нээлттэй, хөгжилтэй улсуудын хөгшрөлт их удаан явагддаг чи уур чинь хүрч байвал уураа шууд гаргаж сур, өөр хүнд гаргаад өнөөх нь хүлээж авах чадваргүй бол бас асуудал болно өөр маягаар тайвшрах арга ол гээд л баахан юм зөвлөөд байсан, уулан дээр гарч хашгирах, хүүхдийн паркийн аймаар тоглоомууд дээр сууж орилох, солгой юм байж караокедож солиорохоос өгсүүлээд содон аргаар сондгойроод явжийдаг улсууд бнаа бн.

Над шиг нармигар юмыг үрчлээ суулгалгүй өтлүүчихиймсан, надгүйгээр асуудлаа шийдчиж сурах юмсан гээд явжийдаг улсууд олширдоггүйм байхдаа хахаха.

Олон улсуудын ондоо төрлийн онцгүй асуудлуудтай тулж ажиллах албатай нь ч би биш, ялангуяа хүний газар цагийн үнэ цэнийг хэт ухаараад, өөрийнхөө ч үнийг дийлэхгүй суужийхад, заваас маань хумслаад, зарцлахдаа ядаж үнэлчиж ч баркуу, баярлалаа ч байхгүй, шууд боолчлох гээд байгаамуу, дандаа л гуйлгачилж явдаг балай улсуудаас бултаж сурах гэж бөөн лай. Хөдөлбөл хөлс, зогсвол зоос, амарвал алт, мөнхийн мөнгө болсон капиталист нийгэм ч бас харгис шүү хайрхаан..

Бас юмтай байхын зовлон гэж тоймгүй, юмгүй байхын зовлонгоо л үүрээд суужийвал дээр юм шиг. Юмтай болчихвол хадгалж, хамгаалахын зовлонгоо байг гэхэд хагас юмтай улсуудын нүдэнд илүү үзэгдэж гай болоод болкуумаа, юмтайнууд нь юмгүйнүүддээ ад үзэгдэнэ, юмнаасаа дотныхондоо өгөлцөх нь үүрэг болчино, гадныханд нь гайтай түйтэй юмыг хаанаас ямар сувгаар яаж гээд л бөөн хардлага, мөрдлөг үүснэ, юу ч гүй хүнд хэн ч атаархахгүй, тэрний сайн мууг нь мэдрээд үнэлээд байх боломжгүй болгож байгаа байхгүй юу ккк. Тийм ч учраас баянууд нь харамч, муухай ааштайгаар дүрслэгдэнэ, яагаад гэвэл яаж баяжсан нь сонин, бас баян бишүүдтэйгээ яагаад адилхан биш илүүрхцэн явжийдийн, бас адилхан баян биш болжээж тэднүүстээ үнэлэгдийшд кк. Ядуунууд нь яахавдээ хөөрхий өгий ч гэсэн ядруу улс, юугий нь ч авахав, харамлаад үхчих гээд байхаар хайран юмтай болж амжаагүй улс, дээр нь юм үзээгүйн болохоороо жоохон юманд дэвхцэнэ, баясна гэж юүкэв.

Хүүхэд байхдаа хүлхдэг байсан чихрийн амтыг, орос мандарин, алимны үнэрийгээ кк, одоо бол хичнээн чиг үнэтэй сайхан юмтай боллоо гээд хүүхэд насан дээр таавчиг хүртэл тоглоом болчдог, бүхнийг шинээр хүлээж авч, сурдаг, мэддэг байсан тэр үеэс чинь шаал өөрөөр хүлээж авахаар ч хэрэг алгаа хахаха.

Ядуу тарчиг ч гэсэн сэтгэлээрээ ш дээ гээд гайхуулаад яваад байя гэхээр энэ хүний үнэлэмж гээшийг хөрөнгө чадвараар нь үнэлдэг болцон томчуудын бохир ертөнцийг яалтай. Зүлгэн дээр гэрээн бариад зүгээр л нэг амьдарч яваа улсуудыг дотроос нь биш гаднаас нь л хараад шүүмжлээд л байдаг. Бясалгал, иог гээ л амиа бодоод өөрийгөө баясгаад бусдыгаа боддоггүй, хэнд ч гай тарьдаггүй, мөрөөрөө, юу ч хийдэггүй улс л сайн хүн, бусад нь юм хийчихээрээ бас л олонхыг баясгалаа гээд цөөнхийн эрх ашгийг жийгээд бөөн асуудал тариад болкуу. Хийсэн юмныхаа үйлийн үрийг давж чадахаа мэдэрч байж хийхгүй бол царцаа шиг буух газраа бодохгүй л үсрээд байвал хэцүү л байшд. Сайн үйлийн үр тарьлаа гээд цаадах нь сайнаар цаашаагаа нөлөөлж байна уу гүй юу, муу хүнд тусаллаа гээд муу үйл хийхийг нь дэмжцэн байвал яахын.

Нэг хүүхдийн ном англиар саяхан умшиж дуусгалаа. Орчин цагийн америк охин аавынхаа машааныг авч гараад 16 насныхаа ойгоор хэмх эвдлээд айсандаа болоод 18-р зууны үеэс өвлөж ирсэн нэг эртний эдлэлд хүслээ шивнээд өнөө уншиж байсан түүхийн ном руугаа үсрээд орчихын. Тэгээд нэг эртний хааныг өвчнөөс нь салгаад, үхэхээс нь аварцан чинь америк улс устаад оронд нь английн колони нээгдээд Томас Эдисөн, бас хэн хэн ч билээ цахилгаан, утас эдрийг нээсэн суут хүмүүс ч төрөөгүй шинэ ирээдүй рүү хүрээд ирдийн. Бүгдийг буцааж байранд оруулж өнөө муу өрөвдөлтэй хааныг ч өвчнөөр нь үхүүлээд бөөн ажил хийж, америк орны одоогийн хөгжлийн төлөө аавдаа загнуулахаас айхааргүй сэтгэлзүйн бэлтгэл хийгээд арайчүү юмс үзэгдэлээ байранд нь оруулаад түүхийнхээ assignment -дээ онц авч байгаа талаар л юм шиг байлээ. Хичнээн ч жил англи хэл үзлээ, хэл гэдэг чинь сурч дуусдаггүй эд байнаа.

Хэрэг тарьцан улсууд ингээд энүүнээс ч муу юм болж болох байсан гэсэн харьцуулах юмтай болжээж л жоол тайвширдымуудаа чааваас. Нөгөө ээжээ ДОХтой Дулмаа бид хоёр хамгаалалтгүй харьцаанд орж байгаа, хүүхдээ гарахаар бла бла гээд баахан юм биччээд, дараа нь сорри, амьдралд муу авахаас өөр зүйлүүд байж болдгийг л сануулах гэсийн, хичээлдээ муу авсанд маань битгий уурлаарай гэсэн хүүгийнхээ захиаг уншаад над шиг эхлэл, төгсгөлийг нь хальт гүйлгэдэг хүн бол ч мэдкүү ээ, детектив зохиол хичнээн ч ээдрээтэй бай төгсгөлийг нь хэзээний гадарлацан суужийдаг болоод байгаа хүн чинь, шатраар бол дандаа 5 нүүдлийн цаадахыг харж явдаг гээд хажуудахууддаа хүртэл зэмлүүлээд бжийдаг болжийшд балайн ккк..

Тэгээд хоёрын хооронд хол тасарч сүүл мушгидаг улсуудын ойр орчинд байх төвөгтэйг хэлэх үү. Би slow down болох уу, мань хашрууд speeding up хийх хэрэгтэй юу гээд л бодох асуудал их байшд. Ааль 7 жилийн өмнөх төвшин дээр маань одоо л ирж байгаа надаас ахмад улсуудыг одоо тэгээд яах вэ дээ.

Ахиад 10 жил болсоны дараа одоо яриад байгааг маань ойлгох хэмжээнд хүрнэ гээд байдаг, гэтэл тэр үед цаг хугацаа намайг хүлээхгүй шд, эмэгтэй хүний биологийн нас маш богино 35-с өмнө амжуулах ёстой юм их, эр хүн байсан бол ч яахав, 70 насаллаа ч үр тогтоох боломжтой, болохгүй бол залуу авгай авчина гэхсэн, эмэгтэй болж төрсөний давуу сул талуудаа ч гэсэн бодолцсон өдий 35+ хүрчээд үл мэдэх царайлаад яваа өрөвгөрүүдийг бол шууд жийгээд л амиа бодохоос аргагүй ээ. Алийн болгон аав ээжийн санааг зовоохгүйн тулд жихшиг өөрийн үлдсэн амьдралын азжаргалыг хүчээр хүслээрээ там болгоод суужийдын.

Ааль арваад жилийн өмнө л амиа бодоод шууд өөрийгөө бодох ёстой байсын, энийг ийм сүүлд ухаарчийгаа ч эмэгтэй дүү нараасаа их юм ойлгох шинжийн хэдэд нь хэлж л байхгүй бол горьгүй ээ, гэхдээ хүлээж авах сэтгэлзүй ч байхгүй л дээ, их ухаантай улсууд их л юм цагтаа зөвлөдөг л байсан, чихний хажуугаар жуун гээд л өнгөрөө хэхэ, хэзээний л going through болсон хойноо л өө нээрээ тэр эгч, энэ ах тэгээд ингээд гээд яриад байсан ш дээ, гээд л тээр сүүлд л санажийдын кк. Амьдралд бусдын алдаанаас суралцах юм ихтэй мөртөлөө өөрөө л туулахгүй бол ойлгодоггүй юмс ч бас зөндөө байнаа.

Аминдаа л аль болох бусдыг бас битгий алдаасай гээд урьдчилаад юм хийгээд урдуур нь ороод, сайн санаалаад сануулаад байхаар сүүлдээ бүр загнуулжийшд. Хүн болгон чам шиг бүхнийг тооцдог, мэддэг байх албатаймуу, алд дэлмээр л биш бол алдсан ч алдаандаа хаппи байдын бла бла. Бүх хүн ухаантай байдгүймаа, ухаан муутай үйлдлээ хийгээд л явах ёстой байдын гээд л дандаа бааварлуулна. Хэзээний л хэн нэгэнд магадгүй надад ч юм уу гай тарьжээж л асуудлаа шийднэ гэдгийг нь харсаар үзсээр суугаад алдуулаад амаа барихыг нь хараад байх ч бас хэцүүтэйхен, өөрөө л холдож бултаж, бүхнийг туулаад амьдрал үзээд бэлтгэгдээд жинхэнэ хат сууж, халуун чулуу долоосон хойно л хүрээлэлдээ сонгож оруулна гэх бас учир дутагдалтай.

Энэ амьдралын олон нарийн ээдрээтэй асуудлууд, онцлог сонин бодгалиудын учрыг олж, хужрыг нь тааруулж, балансыг нь олж амьдрах гэж их юм шаардагдахымаа, заримдаа ганц толгой тархи ч биш, аз маз, амны хишиг, харж үздэг бурхан тэнгэр, дагаж явдаг хийморь сүлд гэж юм хүртэл нөлөөтэй юм шиг санагдаад байдыншд. За ер нь бол алаг цоог, аймаар замбармаагүй асуудлын орооцолдоон болоод явчлаа шүү. Бэрхшээл бүрийн цаана бэлэг байдаг гэдэг шиг амжилт бүрийн цаана асар их золиос байдаг л гэж боджийно доо.

Айлын хүүхдүүд аав ээжийнхээ гэрт байгаа дээрээ сурч боловсрохоо амжуулж сураад, аав ээжийгээ амьд дээр нь бага шиг зовоож, их шиг баярлуулаад, амьд бурхадуудаа шүтэж яваарай даа. Өөрийнх нь үр хүүхэд хүртэл хүндлэхгүй, хайрлахгүй байгаа хүмүүсийг хүний хүүхдүүд өргөж дээдлэнэ ч гэж байхгүй л болов уу. Үр хүүхдээ л хүн шиг хүн болгохгүй бол биеийг нь л төрүүлсэнээс ухааныг нь бяд мэдкүү баркуу гээд явбал ч бас хэцүүеэ. Ухаалаг эцэг эхийн, удам сайт үр хүүхдүүдээс бусдыг үл мэдэн, хорвоогийн олон өнгөнөөс бараан сүүдэртэйг нь ч мэдрэхгүй ажихгүй авсанд ортолоо ажрахгүй амьдарч амжихгүйгээс хойш одоо өөрт ирсэн энэ их challenge-г үзэж барж л сурахаас яах вэ.

22 Comments

  1. tsevene says:

    Unen l bn sh de, Mongolchuudiin amidral bn kkk, jaahan deeshilsen negniigee changaanaa gej …

  2. chono says:

    Ug n bi lenin bagsh shig nomiig 3, 3n muruur n unshchihdag hun yumsan, utgiig n oilgoj avah gej hed hed ergej buclaa. Sonin yum baina har yarianii yuguunii ch yum shig heleer ingej bichdiin bii vii,  uguulegdhuun uguulhniihee bairiig oloh gej hichneen yum bolov bi. Gehdee sanaa bol taalagdlaa.

  3. chadahgui says:

    oilgoson unshsan baagiinuudiig neg ugeer zangidchih gesen deerh hunii huseltiig hen ch biyeluulsengui,chadahgui bhgui yu

  4. khaliuk says:

    Vnendee gadaadad hodolmorloj bui Mongolchuud maani l ard bgaa hedee deesh ni tataj,  uls orondoo mongonii ursgal oruulj bnashvvdee hvmvvsee. Olsonooroo bsir awlaa gehed barilgiin kompani ni China tsalinjuulaad baihaar odoo yanadaa….

  5. khaliuk says:

    Sanaa niilj baisan uchiraas duustal bvgdiig unshilaa. Gewch bichgiin hel,  yarianii hel gej baidagdaa, arauchdee  unshihad towigtei vneheer  hetsvv bichijee kk. Zow tsegtstei bichildee…..

  6. kylan says:

    unen yum bish u yarianaas n syrmaar yum bn xar yarian dotroo amidraliin yxaaniig tysgaj chadsan bn shde neeree l mongold chin ajil xiidgiin ard ochnoon l tatvariin baitsaagch nar zuugdeed amidarch bn xayaya xayaj boloxgui suuldee ooriinxoo toloo ajillaj amidraad bgan muu esvel bankind ajil xj ogood bgan myy oilgoxoo bolilloo odoogiin niigmiin dur torx bn taalagdlaa

  7. munkhjin says:

    sain l bichsen bnashde.. unuugiin uswur ur,, zaluusiin talaar yanz buriin soniroltoi helbereer zuw l bihsen bn. nadaas bol iim ug helleg garahchgui. chadku ymh’chin. uur bas sanaa onoogoo bichij baigarai.! ih ym garch medeh tolgoi bnashu

  8. Bodrol says:

    gaihaltai bichjee ene busguid neg um bna aa!

  9. KLKK says:

    zaluu25 AA ENE GUMP IIN BLOG LINKIIG N HELJ UGJ TUSALNA UU,YAMAR BLOG VE?

  10. Onom says:

    Санаа оноо солилцвол сонирхолтой л хүн шиг. Ямар ч илүү дутуу юм бодолгүй зүгээр танилцвал сонин санагдлаа. Нэг АЙ-ДИ үлдээвэл сайн л байна.

  11. Onom says:

    миний ойлгосноор энэ хүний хэл энэ тэр гүйцэгдэхээ больсон айхтар амьтан байна. Ярианы хэл мэл тасарцн бааагий болтой. Тэгээд ингэж бичиж байгаа юм. Ер нь бол Франц Кафка-гийн Улисс гэдэг зохиолыг хир баргийн хүн уншаад ойлгохгүй. Учир нь нэг иймэрхүү дургүй хүрмээр хэлээр бичцин байгаа байх. Би уншаагүй л дээ сорри. Гэхдээ 20-р зууны аугай мундгуудын нэг гээд байгаа. Тэрэн шиг юм бол уу гэж л ойлголоо. Ер нь бол бичсэн юм нь бас лааг байрын юмаа. Уншаад байсан сонин сонин санаа байна. Надад бол таалагдлаа.

  12. chono says:

    ug ni gaigui l bichsen um gehde oilgoh hun her ih bga um bol do. ooroo bas evderch ehelj bga bololtoi anhaarna biz de

  13. zaluu25 says:

    Gump-iin bichiglel baina shdee te. Blogoos n copydson bololtoi .

  14. baldag says:

    унших ч сонирхол алга хаа газрын шээс дуссан эрлийз хүүр вэ хайран эх хэл минь

  15. A says:

    Ih yum oilgoloo

  16. unshigch says:

    Taalagdlaa.

  17. Anonymous says:

    unshsangui, yarianii hel bichgiin bolohod tun durgui, ayalga n baij boloh ch arai ch…?

  18. Samurai says:

    Gogogiin, esvel Banjigiin blogchin l bichsen baina daa…
    Tendee l bichne biz dee, end bichdeg :))

  19. ...... says:

    уншихаас залхуу хүрэв …. ккккккк

  20. Id says:

    Уншихаас залхуу хүрэв.Нэг уйгагуй нь  уншаад Нэг өгүүлбэрт базаад хүүрнэн өгүүлбэл сайнсан

  21. Anonymous says:

    ийм нэртэй сайтанд ийм юм бичээд сууж байдаг. ядаж байхад ойлгохооргүй хэлээр. энэ лав монгол хэл бишээ. эх хэлийг минь гутаасан эргүү дагзнууд. энэ бичсэн юман дотор нь яав ч сайхан юм байхгүй ээ

  22. tugsuu says:

    ene kazah emegtei yu bichiv ee zaluusaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.