Гэр бүлийн уур амьсгалд байнгын хэрүүл маргаан маш сөргөөр нөлөөлж ямар ч сайхан хайр сэтгэлийг устгаж чаддаг гэдгийг ихэнх хүн хүлээн зөвшөөрөх биз ээ.
Уур цухал, хэрүүл зодоон болох үндсэн шалтгаануудыг авч үзвэл:
1. Эцэг эхийнхээ хэрүүл дунд өссөн хүн догшин ширүүн зантай болж өсдөг бөгөөд юм л бол уурлаж хашгирах агаад үүнийгээ хэвийн байдал, “норм” гэж тооцдог.
2. Өөрийгөө доогуур үнэлдэг, өөртөө итгэлгүй хүмүүс гэр бүлийн гишүүдээ “доош нь хийснээр” санаа сэтгэлээ засч “кайф авдаг” байх нь элбэг.
3. Ядаргаа, стресс, тав тухгүй байдал ямар ч тайван уужуу хүнийг “зад тавиулдаг”.
4. Хүсэн хүлээж байсан зүйлдээ хүрэхэд нь саад тотгор гараад ирсэн тохиолдолд уур уцаар болох тохиолдол олон. Жишээ нь, нөхөр нь унтаж амрах мөрөөдөл тээсээр гэртээ ирэхэд нь эхнэр нь хүүхдээ орилуулж чарлуулаад, эсвэл шөнийн клубт ч юмуу очъё гээд гоншигоноод салахгүй байвал энэ орой юугаар ч дуусч магад.
5. Өөр хүнд уурласан уураа эхнэр нөхөртөө гаргах тохиолдол их байдаг. Хэдий шударга бус зүйл боловч амьдрал дээр маш их ажигладдаг зүйл. Ажил дээрээ даргадаа бангадуулсан ч юмуу, эсвэл харьж явахад нь ямар нэгэн “дурак” замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргах дөхөн урдуур нь дайрчихаад дунд хуруугаа гозойлгоод яваад өгсөн ч байж болох. Тэр “муу новшид” хэн болохыг нь хэлээд өгөх боломж гараагүйд улам уур нь хүрсэн амьтан ирээд гэртээ уур цухалаа гэрийнхэндээ гаргадаг.
Уурлан бухимдах шалтгаан хүн бүрт хангалттай гардаг, харин тухайн шалтгаанд өгөх хариу реакц хэр хурц байх нь хүн хүнд өөр. Харамсалтай нь, хамгийн ойр дотны хүмүүс нь уур бухимдлаа гаргах бай нь болж байдаг. Хажууд нь дэмжигч байх юм бол гал дээр тос нэмэгддэг, тийм учраас хэрүүл маргааныг хамаатан садан, үр хүүхдийнхээ хажууд хийхгүй байсан нь дээр.
Биеээ бариад дараа, хоёулхнаа байхдаа асуудлаа хэлэлцэж шийдэх хэрэгтэй. Болж байгаа үйл явдалд чамайг буруутгах зүйл олох юм бол, хажууд байгаа хамаатан чинь “нээрээ тийм шүү дээ” гээд батлаад өгчихвөл уурлагч этгээд улам гаарах нь мэдээж. Дээр нь халамцуу байгаа бол, эсвэл чи түүний үгийг таслан “чи муу юу юм” гэх маягтай байвал өнөөх чинь улам л “сайхан загнана”.
3 Comments
авах юм байвал аваад хаях юм байвал хаяхгүй юу даа. Тэгээл энэ ч тэгээд тэр ч тгээд гээд хорвоо ертөнц бүх юм өөрийн чинь эсрэг байгаа юм шиг санагдаад байгаа бол асуудал чамд өөрт чинь ч байж магадгүй шүү. Сайн бодоорой. Юмыг яааж мэдэх вэ гэж хэлж байна. Чиний зөв ч байж магадгүй. Бодвол чи их мундаг жендер чинь болтой. гэхдээ ихэнх жендер чинь феминист байдаг гэдгийг мэдэж байгаа биздээ. Өнөөгийн жендерийн асуудал феминист өнцгөөс ярьж бичигдэж байдаг. Учир нь эмэгтэй талд нь илүү хохиролтой байхаар энэ систем бүх юм байнаа гэж үзэж байгаа болхоор феминист өнцгөөс харж бичдэг юм. Угтаа бол жендер бол хүйсийн тэгш эрхийн асуудал. Асуудал феминист талаасаа нилээн жигдрээд эмэгтэйчүүдийн хүйсийн эсрэг үйлдэл багасаад ирвэл жинхэнэ утгаараа тэгш эрхийн тухай ярих юм. Харамсалтай нь одоо байгаа ихэнх жендерчид маань асуудлыг феминист өнцгөөс үзэх нь жам ёсны гэж ойлгоод бусад үзэл бодол, жинхэнэ тэгш эрхийн асуудлыг нухчин дарах гэж муйхарладаг өвчин байдаг нь харагдаад байдаг. Тэгдэггүй юмаа гэхэд харсан болгоноо феминизм болгох гэж муйхарладаг өвчин ч бий. Энэ бүхнийг эргэн тойрныхүү бүх юмыг гоочлохоо урьтал болголгүй, эерэг өнцгөөс нь харах гэж чармайх нь хүнд ер нь илүү амар хялбар, зохицож амьдрах талаасаа зүгээр юм болов уу л гэж үүнийг бичлээ._
kkk
cekc.mnii admin n eregtei hun esvel eregtei hun bol emegtei hunees deer ged itgechihsen emegtei hun bdag bh..er n zahidliig es tootsvol busad niitlegdsen medeelel bolon end tendes copydson zuil bnga eregtei hunii untsugus harj bichsen bdag..ger bul gdg 2 bolon tuunes doosh eregtei emegtei humuusin niitleg yum..emegtei l hun eregtei
huniig oilgoj, tevchij halamjilj hairlaj hundelj bh eostoim shig bichne.. unshigchid n ch gsn neg l ih chingisiin ur sad yaasan iisen..tiim l yum bol selmee bariad morio unaad hyatad ruu dairaasai