Гэхдээ амьдрал надад гэрэл гэгээ байдгийг мэдрүүлсээн…

Би 18 настайдаа энэ нөхөртэйгөө суусан л даа. Амьдрал мэдэхгүй охин энэ хүнийг хүндлэн итгэж хайрлаж улмаар хүүхдүүд минь ч дараалан гарч миний баяр баясал болон бойжсоор л. Энэ хугацаанд нөхөр минь намайг хуурч, хажууд минь хүртэл эмэгтэйтэй унтаж янз бүрээр л доромжилж явлаа. Одоо би яагаад ийм хайнга бичиж байна гэхээр энэ хүнд дэндүү их гомдсон болохоор гашуун түүхээ бичихэд хэцүү байна. Архи уух болгондоо хэл амаар доромжилж, эмэгтэй хүнийг хэлдэг есөн жорын хараал урсган зодож нүддэг байлаа. Энэ бүгдийн учрыг олохгүй ч гэсэн хайртай гэж хэлдэг үгэнд нь тайвширч уучилж эвлэрдэг байлаа. Нэг үгээр хэлэхэд миний биеийн зодуурын шарх арилж амжаагүй байхад л нэмж учир шалтгаангүй гар хүрдэгээ архиндаа тасарсан байна лээ гэж тайлбарладаг байсан даа.

Би тэнэг байгаа биз үр хүүхдийнхээ төлөө эх хүн амиа бодож амьдралаа золиосолдгүй л юм байна. Айлын эрх охин надад амьдрал дэндүү их тэсвэр тэвчээр өгч дээ гэмээр. 20-оод жил амьдрахдаа хуурч, задгай явж үзээгүй билээ. Энэ бүхэн түүнд хангалттай байгаагүй бололтой. Нэгэнт л энэ хүнд сайхан бүхнээ, бүх амьдралаа зориулсан юм чинь хүүхдүүдээ элэг бүтэн байлгах туйлын зорилго минь биелсээн. Миний дутуу бичсэн зовлон минь намайг ган төмөр мэт бүсгүй болгож хувиргасан юм шиг. Одоо би энэ хүнээс хайр халамж юу ч хүсэхгүй. Нэг л өдөр эргэлт буцалтгүйгээр халин одох цагийг л хүлээн сууна даа. Гэхдээ амьдрал надад гэрэл гэгээ байдгийг мэдрүүлсээн…

14 Comments

  1. Anonymous says:

    denduu gutrangi uzeltei humuus olon bhiimdaa. sain yavah sanaaniih gdgdee ug n

  2. ♥♥egchmed♥♥ says:

    Emegtei hunii tevcheeree gej. odoo tegeed ene busgui yu bolchood b.gaan be. bur gaihlaa yag uhlee huleegeed taivan baigaa hun shig. amidraliinhaa odor buriig ooriinhoo toloo ongorooj idevhitei baj l daa. tsoglog erch huchtei humuustei tanilts. yadgijn bolzoond gavsan ch er ni. bur uur bubimdal torood havahiin omnoos ni. 

  3. Anonymous says:

    huuhduud tom bolj bga bizde eej aaw ah duu nartana awiachij ogch bldgui yumu tanaad xonyo newtruulgeer bie muutai ch 2huuhedteige amidraad yawaad bolood l bga bizde.az jargaltai amidralaa hai.saihan shde

  4. Anonymous says:

    yund zoduulaad bdga yum haya naad balaigaa dawrtsan banzal nowsh we

  5. mmm says:

    aimar yum bi nuhurtei bolod ter maana araar tawibal tesehgvi salna . oor hvniig elj taalsan uruul gart ni hvrne gdg ewgvi. ghde bs nuhur araar tawih bvsgvi hvnees boldog bha . gertei suusan ch gsn tsemtsger nvdend ni shan haragdaj bai

  6. mmm says:

    aimar yum bi nuhurtei bolod ter maana araar tawibal tesehgvi salna . oor hvniig elj taalsan uruul gart ni hvrne gdg ewgvi. ghde bs nuhur araar tawih bvsgvi hvnees boldog bha . gertei suusan ch gsn tsemtsger nvdend ni shan haragdaj bai

  7. зочин says:

    Би 52 настай яг миний амьдрал харагдаж байна. Бас хүүхдээ сургууль төгсгөх санаатай тамын амьдралыг туулсан. Одоо над энэ хүнийг гэх юу ч үлдсэнгүй. Үзэн ядалт .Архи хамт уудаг ажлын авгайг нь хүртэл үзэн ядна. Тэр авгай тонилоосой. 1 шөнө боловч тайван хонох юмсан. Бурхан болсон ээж аав руугаа явахсан. Ойр байсан ганц ах маань 12 сарын 21 д бас л дүүгээ орхиод явлаа.

  8. Ner says:

    Yu ch geech zoduulaal  baigaad baidag teneg huuhnuudiig bi eroosoo oilgodoggui ym

  9. mmm says:

    нас залуу байна өөрийгөө бодоод эртхэн салаад ганцхан олдох амьдралдаа жаргалыг хайр халамжийг мэдэр амжилт 

  10. neree bichihiig ul husegch says:

    deedeh hund.erchuud harsan nuh bolgon hiij yavah sonirholtoi bolohooroo oilgohguildee.emegtei hun bol bodoj bodoj neg eriig oirtuulaad ter hundee setgel zurh biye ugdug bolohoor ter hunteigee l bhiig hicheedeg yum.tiim bolohoor l ariun ongon biyee neg hund uguud ter hunteigee l suuhiig husdeg yum.cham shig zavhai zaidan yumnuud yugaach oilgoh vedee.

  11. Narsard says:

    Huuhnuud oorsdoo t1 bhgui yu 1 oirtuulsnaa l nohor ged oilgojdog teneg baagiinuud.

  12. saraa says:

    ymarch ih tevchsiim dee nasnii zaluud salahgyi odoo huuhduud tom boloo biz dee ooriigoo bodood yvahgyi yu  daa 

  13. нарсар says:

    yhwde hairtai gj bodood l gerlediin bgaz yrn ert gerleh demii nuhuriin gariig yalychgui harna er hun gdg chin shan bhad n awch suuchad ur huuhed gargaad jhan uuriiguu anzaarah bolihod l uur hun haraad doodh n bosood bjidin bnale shd ymarch er hun zaluuhan ohin harad setgel n uur boldog l bhkuyu tgher emegteichuud mn hair hair gj bhin oron ydaj 25 hurtle erh chuluuguu meder tgle gd eldwin huntei unt gesengui shu za emegteichuud min amjilt =)

  14. ЭР ХҮН says:

    Охид бүсгүйчүүд минь хүнтэй битгий их эрт гэрлэж байл даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.