Сэтгэл нэг л гунигтай. Өчигдөрхөн авсан даашинз миний сэтгэлийн шуурганд дэрвэлзэх шиг. Хүний амьдрал үнэхээр богинохон амжиж хийх, бүтээх нас залуу үе л юм даа. 06 сарын 06-ны өдрийг би хэзээ ч мартахгүй. Зургаагийн тоо муу ёртой гээд л байдаг би итгэдэггүй байсан одоо итгэх ч шиг. Хэвлий дэх үр минь хүн болон мэндлэхэд хэдхэн сар л дутуу байна. Эх хүн болох үнэхээр жаргалтай. Уран, торгон мэдрэмж, тийм гэж хэлэхийн аргагүй жаргал. Өчигдөр гэртээ ирчихээд унтах гээд хэвттэл яг л зүрх цохилж байгаа мэт хөдөлсөн. Хөөрхөн юмаа. Хаанаас ирснийг нь мэдэхгүй хачин хөөрхөн амьтан минь гээд л нэг сайхан шүлгийн мөр хэн нэгнийг өхөөрдөн хайрлахад өөрийн эрхгүй урсан орж ирдэг. Ганцаараа байхаар шаналаад байх юм.
Хүүхдийн минь эцэг, бас л нэг хүүхэд шиг хүн. Би түүндээ маш их итгэдэг, хайрладаг байсан. Одоо ч тийм гэвч хууралтыг би яаж хүлээн авахаа мэдэхгүй юм. Бухимдсан сэтгэлийн манан дунд тэр минь хэн нэгэн бүсгүйтэй хэвтэж байгаа нь харагдах юм. Би энэ тухай мэдээгүй байсан нь ч дээр байж уу. Тэр нэгэн бүсгүй миний үе магадгүй арай залуухан байх. Эр хүн алдаж эндэхэд эм хүн ухаан зааж уучлах ууч ухаан байх л хэрэгтэй юм даа. Гэтэл би гэдэг хүн ууч сэтгэлээ ухааныхаа мухарт нуучихаад олдоггүй шүү. Хөөрхийдөө хань минь уучлалт гуйж, уруу царайлах бүрт чинь дотроо уярах юм.
Гэвч чамд зөөлөн байж харагдвал дахиад алдах ч юм билүү. Хэн хэнээс илүү их хайрлан хүсдэг байсан эр бие чинь одоо надад гутамшигтай харагдаж байна тиймдээ ч чамайг надад хүрэхэд дургүй байна. Аль болох хурдан хугацаанд энэ шаналалтай байдлаасаа гарах гэж хичээж байна. Эмэгтэй хүн болж төрөх үнэхээр гайхамшигтай ч гэсэн гайхамшгийг бий болгох үүрэг нь хамт байх юм даа. Хүүхэд минь төрөөд том болж өсч торнихдоо эх эцэг биднийхээ аль сайныг нь авч хүн болоосой. Хань минь хажууд сүүдэр шиг дагаж халамжлах гээд байгаа нь одоо надад хуурамч л санагдаж байна. Буруугаа цайруулах нь гэж чинийхээ өмнөөс бодохлоор нулимс урсах юм даа. Гэхдээ энэ бүхэн бүр их зовлонгийн хажууд юу ч биш. Надаас илүү зовж шаналж байгаа хүмүүс байгаа шүү дээ гэж бодохлоор зүгээр болох юм. Сэтгэл нэг л гунигтай…
14 Comments
Эрчүүд угаасаа л өрөвдөлтэй шд.Хөөрхий амьтад.Ээж аавынхаа өврөөс гараад л эхнэрийнхээ халамжинд очдог шд……..Тэгээд бид нар байхгүй бол өнгөрөө
jiremsen bhad hun neg changahan ug helehed l uilchih geed hetsuu bdag sht Chmaaig yaj shanalj bgaag bodohoos dotor emtreed bhiin Gehdee huuhed eejiigee gunigtai bval humsug zangidan gunihardag gesen Bolj ugvul huuhdiihee tuluu az jargaltai bai
ehneree buu huuraldaa erchuudee, negent huursan bol buu dawarch barigdaj haniihaa setgeld yum hiildee haashaa yum be? doodohdo zahiragdaad oodolson hun gej sonsoogui l yum bn 1 hiisen bol dawarmaar sanagdah ni zuin hereg tiimees muu yum modon ulaatai ehlehgui bsan ni deer shdee teneguudee
ene uyanga gahai omno n yu gedeg blaa. tsaana n iim zuil bj, Ooroo bainga huurtagddag bolood busad humuusiig haraadag bj orovdmoor ch yum uu?!
хүүхэд ч хөөрхөн шүү..аавуудаа эхнэрээ хүүхдээ хайрла л даа..амьд бурхан чинь гэр бүл шүү дээ.
хүүхэд ч хөөрхөн шүү..аавуудаа эхнэрээ хүүхдээ хайрла л даа..амьд бурхан чинь гэр бүл шүү дээ.
uuriigu uudun tataj harmiin setgel turtul n uur hun bno hayad bwal bna biz de urgelj iim bhgui ee yawdag yum bol dara zaawal ushuugu awna da sex huuguud uurgeese zugtsan olon hunii nilmis uzsrn hun hezee ch shan amidrahgui ee chamd gej helhed uilaj unjih tsag bish e hsrin uhaantai bai 1000t ch bas aw heruul hiigerd hereggui sh huuhemseg er hun hezee ch zaasarshgui ee ysg uurtei n adilhan hun l taarch bj ter setgeliin zowlon samsan zugeer l uuruu med geed yu ch bitgii too uuriiguu tord uurlaj yawuulsanaad ineegeed yawuulsan n deer
hi bid 2 dahilhan bnada minii 2huuhed4sartai manai uur huntei bson blee bi msj olj unshaad untah sex hiih geed sonirholtoi yum ih bichsen ble medsen ch medeegui tsaria gargaad suuj bnada yagaad gewel manai hun burugs huleej ogt suraagui ee iim ?dal neg bish nasnaasa olon bolon bj bgo hamgiin aimaar n ehnerees salsan chamtai suuna untii huseed geed unen ineedtei udur utsa awahgui salgaad tastaad ali eswel buur haachihdag yuma ter ue de l nugu ajilla hiij yawdag hun de buh yumiin medsen bhoor neg bodliin amar ch yum shig heleegui bga uuriin ysg ysh sanaataig n medeh geed hun unen ch bj chadahgui bol bi unen ch bhgui ee harin ter rtguu yumiig bodohin orond chaashda yah uuga bodoj bga bi tuuntei muudaad yu ch olj doloohgui tiim bhoor uhaantai bh heregtei grj bodoj bga jirem ch gesen mergjile deeshluuleh
chi bolimoor yum ueiin hunteigee l uchraa olno biz huuhed shig ene shuu zavaan hogshin avgai ve!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
suusan zagaasaa l namaig manai nunur huursan. odoo bas l huurch yavaa biz. getel nadad uur huntei yavah geheer tsag hairan sanagdaad baih yum. bi hezee ch nuuts amragtai bolohgui baihaa. sonirhol ch turduggui. iluu chuhal zuils minii amidrald baidag. bi huuhed baihiin iim zuil sonirhdoggui baisan. ter chigeeree l baidag yum shig bna.
Мундаг бүсгүй байна аа. Асуудлаа чи өөрөө шийдэж чадна аа. Амжилт хүсье.
Shar semjilsen hogiin yumnuud yamar ih yum bee??? Oi gutmaar yum…
Uulchilku yu doo tegej.bgaad odoo huuhed chn torohod hani chn mash ih heregtei bhdaa. TTa 3 t hamgiin saihan buhniig husii