Харин тэр 2 ахыг нь яах вэ?

Энэ сайтыг орж уншдаг болоод жил гаруй болж байна. Би нөхөртэй 6 сартай хөөрхөн охинтой нөхөр маань улсын нэгэн томоохон  үйлдвэрт ажилладаг. Надад нэг асуудал байна. Манай нөхөр уг нь айлын хамгийн отгон хүү, дээрээ 3 ах 2 эгчтэй бид 2 гадаадад хамтдаа сурч байгаад би жирэмсэн болоод жил гаруйн  өмнө ирсэн юм Монголд ирэхэд аав ээж нь өөрсдийнхөө голомт болсон байраа бид 2 т өгсөн юм. Тэгээд хирэндээ аятайхан амьдрах гээд зүтгээд л байгаа юм. Гэвч 2 ах нь байнаа үнэн ядаргаатай нэг нь цэргийн хүн Хилийн цэрэгт байдаг юм эхнэр нь салаад одоо 8 настай хүүхэд нь бид 2 дээр байдаг. Аймар сахилгагүй хөдөлгөөнтэй сармагчин шиг банди бий.

Хүүхдийг нь манай хүн өөр дээрээ аваад өсгөж байгаа юм бас болоогүй ээ байнга утасдаж мөнгө нэхнэ, тэгээд нэг нэхэхээрээ 500-1,000,000 саяыг хүртэл нэхнэ. Архи ууна тэгээд манай хүн нэхэх тоолонд нь бараг шахуу би таныг архи уу гэж мөнгө өгөөгүй гэж хэлээд л өгнө хааяа надаас нууцаар бас өгдөг л байх, нөгөө ах нь болохоороо зэрэг бас манай хүнтэй нэг байгууллагад ажилладаг гэхдээ улаан мөрийтэй тоглоомчин тэгээд л цалингаа авангуут нь л ахдаа тэдийг эдийг өгчих  ах нь удахгүй өгнө гээд авчихна манай хүн аймар гэнэн тэгээд л өгчихнө. Бусад нь бол яах вэ болоод байгаа юм харин тэр 2 ахыг нь яах вэ? Чи охин бид 2 оо бодолдоо гээд гуйж үзээд нэмэр алга даа

7 Comments

  1. mglboy says:

    Уг тус тусдаа амьдралтай хүмүүс ингэж хамаагүй байж болохгүй ээ. Уг нь чиний хэлж байгаа зүйл чинь зөв л дөө. Манай нүүдэлчин монголчууд дээр үеэс хаяа хаяагаа дарж буугаад ах дүүгээрээ, айл саахалтаараа бие биеэндээ туслаж амьдарсаар ирсэнийг бүгдээрээ сайн мэдэж байгаа. Одоо ч энэ заншил өнөөгийн нийгэмд хадгалагдсаар байгаа юм. Би ч бас аав, ээж ах дүү нартаа тодорхой хэмжээгээр тусалдаг, дэмжлэгч авдаг. Ийм болохоор юманд бас зах хязгаар гэж түүнээс л хэтэрч болохгүй гэж бодож байна. Тэр хүүхдийн хувьд бол сайн харж асраад сайн хүн болгооорой. Монголын ирээдүй болсон хүүхэдийг бид чадах чинээгээрэй хайрлаж халамжлах хэрэгтэй.

  2. pp says:

    Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэг л болчихохгүй бол эвээр л зохицуул даа. Гэхдээ чиний бичсэнээс харахад тийм үнэр байна аа. Сармагчин шиг ч гэх шиг. Хүнийг хайрлаж байж хайрлуулдаг юм шүү дээ.

  3. Anonymous says:

    ene asuudal ymu

  4. үнэн says:

    танай хүн чинь өөрийнхөө үрсэн мөнгийг ах нарлуугаа чихчдэг юм биш үү. ийт ойлгомжтой юмыг өөрөө бодоод олооч. мэдээж өөр хүүхэнд үрсэн мөнгөө чамд үнэнийг нь хэлэлтэй бишдээ

  5. Баяр says:

    Бодвол танайх боломжийн амьдралтай айл шиг байнаа, мөнгө олж чадаж байна, Миний бодлоор чи нөхөртэйгөө сайн ярилцах хэрэгтэй, гэр орныхоо төсөв, зардлын тооцоог  гарга, мөнгө сайн олдог бол гэр орны зардал хувцас хунартай мөнгө зарцуулаад тэгээд нөхөртэй карманы хэдэн төгрөг өгөөд үлдсэнийг нь хадгаламжинд хий, ирээдүйд хүүхэддээ зарцуулах хадгаламж нээчих

  6. AaA says:

    tedniig chin l niigem-n shaar geed bgaamshd, medehguimdaa

  7. ...... says:

    `алалтай биш ккк…. нөхөртөө л сайн хэлж ойлгуулах хэрэгтэй дээ …тэрнээс чи хүний хүн яаж ч чадахгүй шдээ …. өөрийн ах бол загнаж зохицуулна гэх өөр яахуу…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.