Сайн байна уу, хайрт минь. Хүн хэн нэгнийг “хайрт минь” гэж дуудах эрхтэй бол би л чамайг тэгж дуудах хамгийн их эрхтэй хүн. Би чамд зуу зуун захиа илгээж байсан ч энэ бол хамгийн сүүлчийнх. Учир нь би үүнийг бичиж дуусмагц амиа хорлохоор эргэлт буцалтгүй шийдсэн. Чамдаа бичсэн сүүлчийн захидлаа харанхуй хар гяндангийн нааран дээр бичих хувь зохиолтой байж. Энэ захиа чамд хүрэх эсэхийг, чи минь зүрхэлж унших эсэхийг би даанч мэдэхгүй нь юутай гачлан. Энэ хорвоо дээр чамайг надаас илүү хайрлах аавын хүү байхгүй, даанч чи миний хайрын хэр хэмжээг зөв үнэлэхгүй л дээ. Гяндангийн бараан ханан дээр чиний минь дүр гэрэлтэн харагдаж, би хойд насандаа чамайгаа заавал хайж олно гэж бурхан тэнгэрт залбирч байна. Ер нь чамтайгаа танилцаагүй байхдаа би яаж амьд явж чадаж байснаа бодоод бодоод олдоггүй юм. Чамтай танилцахаасаа өмнө би айлын хамгийн сайн хүүхэд, сургуулийн тэргүүний оюутан, хэн бүхний хайртай хүн байснаа бодохоор гайхмаар ч юм щиг. Гэтэл одоо ингээд нийгэмд ад үзэгдсэн онц аюултай гэмт хэрэгтэн гэгдэж байх гэж.
Намайг сурлага сайтай, чамайг урлагийн авъяастай, биднийг их сургуулийн урдаа барьдаг оюутан хэмээн төгсөлтийн хонхны баяр дээр зөвхөн чи бид хоёроор сүүлчийн хонх цохиулж билээ. Чамтайгаа танилцсан тэр сайхан мөч одоо хүртэл сэтгэлд юутай тодхон. Би тэр цагаас хойш өдөр бүр чамдаа чин сэтгэлийн үгтэй захидал бичих болсон. Анхны болзоондоо би чамд ерэн есөн сарнай бэлэглэснийг санаж байна уу? Би чамайгаа хорвоогийн хамгийн аз жаргалтай эмэгтэй болгох гэж хэчнээн их зүтгэсэн билээ, гэтэл чи миний итгэлийг даанч их хөсөрдүүлсэн дээ. Анхны болзоондоо чиний хэлсэн үг бүрийг санаж байна. Чи тэгэхэд ” Чи архи ч амсахгүй, тамхи ч татахгүй, тэгээд дээр нь хосгүй онд сурлагатан, үнэхээр супер залуу юм аа” гэж хэлээд ялдамхан инээж байсан шүү дээ. Үнэхээр ч би хундага архи уулгүй, ширхэг тамхи татаж үзэлгуй хорвоог орхиж байна. Найз нь чамтайгаа бударсан цастай үдшээр зугаалж яваагаа зүүдэндээ дурслэн үзэж уулзахын горь үл тасарнам. Чи минь хэчнээн сайхан бүсгүй билээ дээ. Би чамтай нэг гэрт орох хүртлээ өглөө оройдоо орцны чинь үүднээс барааны газар зогсоод ямар сэжигтэй хүн орж гарахыг танддаг байлаа. Юмыг яаж мэдэхэв, чамд минь муу санасан хүн байх ч юм билүү.
Намайг сургуулиа төгсөхөд гадаадын хоёр ч сургууль тэтгэлгээр магистрт суралцуулахаар урихад би татгалзсан хариу өгснөө чамаасаа нуусан юм. Яагаад гэвэл чи намайг суралц гэж ятгахаас, би чиний үгнээс зөрөхөөс, үнэндээ бол чамайгаа алдах вий гэж айсандаа^ц тэр. Гэлээ ч гэсэн би гайгүй компанид сайн цалинтай албанд орсон, чи л харин тиймэрхүү ажилд орсон нь бидний ирээдүйг балласан байж мэднэ. Хайрт минь би байр хөлсөлчихөөд щалаар дүүрэн, ороор дүүрэн улаан сарнай зулаад чамайгаа угтсаныг санаж байгаа биз дээ? Чи бид хоёрын анхны шөнө бол ёстой хэн хэнийх нь анхны шөнө, мартагдашгүй алтан дурсамж байлаа. Энэ хорвоо дээр чи бид хоёр шиг аз жаргалтай хос байсан гэж үү? Би чамдаа өдөр бүр гэнэтийн бэлэг барьж, чамайг надаас хагацаж чадахгүй болтол дасгах гэж хичээдэг байж дээ. Чинийхээ нимгэн цамцыг хармаалан ажилдаа явж бусдын нүдийг хариулж байгаад үнэрлээд хачин их тайтгарна, Бид хоёрын харилцаа хямарсан явдалд зохих хэмжээгээр миний буруу бий л дээ. Чи анхны цалингаа аваад ажлынхантайгаа наргиж оройтохоор чинь тэсэлгүй чамайг нүдэж орхисон. Дараа нь бас найз охидтойгоо байна гэж хэлээд утсаа унтрааж алга болоод ирэхээр чинь аяга шидэж толгойг чинь хагалсан. Надаас өөр хүн байсан бол чамайг алж ч мэдэх байлаа. Чи минь даанч дэндүү савсаг зантай даа. Би урьд өмнө өөрийгөө эмэгтэй хүн зодож чадна гэж төсөөлөө ч үгүй. Тэр бүү хэл эрчүүдтэй ч цөөхөн гар зөрүүлсэн. Гэтэл эргээд бодоход би чамд хэд хэдэн удаа гар хүрсэн байна, би үнэхээр адгийн амьтан юм аа. Найз нь чамдаа яах гэж гар хүрэв дээ гэж маш их харамсдаг, үнэн шүү хайрт минь. Чи надад гомдоод гэр лүүгээ харих тоолонд чинь би өөрийгөө зүхэж, чамайгаа буцааж авчрахын төлөө бүхнийг хяйдэг байж билээ. Миний найз ч гэсэн өерийнхөө бурууг ухамсарладаг байлгүй дээ. Чи ажлынхаа нэг бус залуутай унтаж хэвтдэг байсныг баримтгүй ч гэсэн би мэдэрдэг юм шүү. Ямар хүний толгойд гэр бүлээ араар нь тавих тэнэг бодол ордог байна аа? Хайр бол маш ариухан, тэгээд бас эмзэг юм шүү. Тийм ч учраас би чиний зурагнуудыг нэг бүрчлэн үзэж эрэгтэй хүн бүрийг “хэн юм бэ, ямар учиртай юм” гэж асуудаг байлаа.
Гоёж гоодоод өглөө ажилдаа явахдаа чи нэг л сэжигтэй. Уг нь би чамайг бусдаас дутаахгүй гэсэндээ үнэтэй цайтай хувцас хунар, гоёл чимэглэл авч өгдөг, бүх орлогоо зөвхөн чамайгаа баярлуулахын төлөө зарцуулдаг байсан. Гэхдээ найз нь чиний хувцас хунарыг шалгадаг, үнэрлэж үздэг, утасны жагсаалтыг чинь хянаж сэжигтэй этгээд рүү залгаж үздэг байсан нь зөвхөн чамайг хайрласан сэтгэл юм шүү. Чамайг ажлаас чинь тосож тэвэрмэгцээ гэзэг үсэнд чинь ямар нэгэн үнэр шингэсэн эсэхийг сайтар нягтална, хайр гэж үнэхээр агуу шүү. Найз нь чамайгаа хамт олныхоо дунд нэр хүндтэй байгаасай гэсэндээ ажлаа тармагц ажил дээр чинь очиж танайхны цэвэрлэгээ, засварын ажил юухан хээхэвд тусалдаг байлаа. Харин нэг удаа утсан дээр чинь Баяраа ч билүү нэг танихгүй дугаар байхаар нь залгаад хэрэлдэх гэсэн чинь танай дарга, эмэгтэй хүн байж бөөн инээдэм болоогүй юу. Тэр бол чамайг мэдээж эвгүй байдалд оруулсан, аргагүй миний буруу байсан. Би ажил руугаа гарч явахдаа орц руу сэжигтэй хүн зөрж орвол хэсэг хугацааны дараа заавал гэр лүүгээ эргэн орж авдар шүүгээний араар хайдаг байсан нь үнэн, энэ бол миний чамд хайртайн нотолгоо, өөрийгөө тайвшруулах эм байсан юм. “Хайртай бол хартай” гэдэг биз дээ, гэхдээ би чиний хэлдэг шиг тийм их хартай хүн биш шүү дээ. Гагцхүү би чамтайгаа хоёулхнаа байхдаа л аз жаргалын туйлыг мэдэрдэг.
Үнэнийг хэлэхэд найз нь чамаас салгуу байх мөч бүр амар тайван сууж чадахгүй элдэв муу юм төсөөлж бодцог байжээ. Нэг тийм урт үстэй, өтгөн хар хөмсөгтэй залуутай хөлс нь урсчихсан, учир зүггүй сексдэж байгаа чинь нүдэнд харагдаад хэцүү байдаг юмаа, найзыгаа зөв ойлгоорой. Тэр залуу эгээ л боол эмийг эдэлж буй мэт үс гэзэгнээс чинь зулгааж, орилуулж чарлуулан чиний минь үйлийг үзэж байдаггүй юу. Тэгээд л Чамд минь санаархсан хэн ч болов өөртөө гомдох ёстой гэж хэмээн биедээ хутга авч явах болов. Тэр нэг гайтай үдэш чамайг ажлаас чинь тосоод харьж явтал чи нэг сэжигтэй нөхөртэй толгой дохиж мэндлэхээр миний ямар их уур хүрсэн гээч. “Энэ муу хэн юм бэ?” гэтэл “Зүс таних хүн байна, толгой дохихоор нь би ч бас мэндэлчихлээ” сандарч хариулсан. Та хоёр ямар ч байсан учиртай юм байна гэдгийг би ойлгомогц шууд гүйж очоод тэр залуугийн араас хутгалсан, үүнийгээ би зөв гэж бодцог. Би ямар та хоёрыг зөнд нь орхичихоод Тунгалаг Тамирын Галсан шиг эргүүтэх ёстой юу? Ингээд найз нь чинийхээ савсаг зангаас болж аавын хаалга татав аа. Намайг чи шоронд байхад ганц удаа эргэж ирлүү? Шүүх хурал дээр чи тэр залуутайгаа ямар ч холбоогүй, залуу чинь ч чамайг танихгүй гээд та хоёр харилцаагаа нуух гэж мундагжүжиглэв ээ. Өө тэгээд бас юу гэсэн бэ, намайг хардах донтой, үргэлж зодож нүддэг, гэр бүлийн хүчирхийлэл хэрэглэдэг гэсэн үү? Чи өөрийнхөө хормойн донг дэлгэж шившиг болохоос ичсэндээ намайг золиосолсон биз дээ?
Чиний буруугаас болж таван жилийн ял эдэлсэн ч найз нь чамайг сэтгэлийн угтаа цагаатгасан юм шүү, Харин ч би тэр залууг алаагүй тудцаа, сайн хүмүүжигч байсан тулдаа хугацаанаасаа өмнө суллагдсан юм. Би шоронгийн таван жил өдөр нь бүтэн ухаангүй, шөнө нь бүтэн нойргүй яаж тарчилж байснаа бодохоор одоо ч яс хавталзаж байна. Надад шоронгийн хоол амтгүй биш, атаманы дарамт аюултай биш, ялын ажил хүнд биш, яртай наар хатуу биш, чамаасаа хол байх л юу юунаас илүү аймшигтай байлаа. Чамтай хамт амьдарна гэсэн найдваргүй шахам мөрөөдлийнхөө хүчээр л би амьд гарсан. Чамтай уулзана, чамтай учирна, чамтай хамт амьдарна гэдэг итгэл минь ёстой л хонгилын үзүүрт бүдэгхэн сүүмэлзэх гэгээ байж дээ. Чи тэгэхэд яалаа, надад ганц захиа бичлүү? Би чамайг хүнээр сураглуулсан чинь нүүгээд алга болсон, утас шөрмөс, бүх юм чинь солигдсон. Чи яасан гэж чамайг хайрласны минь төлөө надаас нуугдаж, дүрвэж байдаг юм бэ хөөш? Төрөлхийн банзал хүүхэн гэдэг банзал л байдаг юм байна. Би өдийд ном журамтай сайн бүсгүйтэй ханилсан бол их хурлын гишүүн болчих байлаа. Гэхдээ найз нь бүхнийг уучилсан. Би энэ хорвоо дээр хоёрхон зүйлд дэндүү хайртай. Эхнийх нь мэдээж чи, нөгөөдөх нь чамаас өөр хэн байхав дээ.
Шоронгоос гараад би чамайгаа ямар их хайлаа. Иргэний бүртгэл, гар утасны операторуудын бүртгэл, найз нөхөд, хамаатан садан гээдхийж болох бүхнийгхийсэн. Гэвч чи оддоогүй, би ч цөхрөөгүй. Үнэвдээ шоронгоос гарлаа гээд өчүүхэн төдий ч аз жаргалтай болсонгүй. Бүтэн хоёр жилийн дараа сая чиний халуун мөрөөр орсон. Чи муу тэгэхэд яалаа, хөдөө аймгийн төв дээр нэг маанаг залуутай суучихсан байгаагүй юу. Арай ч дээ, чи миний араар тавьж ханасангүй юу? Яаж тэр муухай хар юмны доор тэлчилж хэвтдэг байна аа. Чи сайхан бүсгүй нь үнэн боловч нийгмийн хонгор биш шүү дээ. Би тэр аймгийн төв дээр, өөрөөр хэлбэл рсамар доор чинь та хоёрыг тандаад долоо хоног буудалд байрлаж, амьтан хүнээс мэдээлэл цуглуулсан билээ. Танай гэр бүлийг ч арван хуруу шигээ мэддэг болсон доо. Чи банзалдах мөрөөрөө банзалдахгүй тэр нэг юмнаасаа хүүхэдтэй болохдоо яахав дээ. Хүү чинь хөгшчүүд дээрээ хөдөө гарсныг хүртэл би олж мэдсэн байлаа. Би тэр мангар харыг чинь ажилдаа явсан хойгуур танай хаалгыг сэв хийтэл нээгээд ороход чинии царай ямар болсон билээ. “Үнэн үү?”, “Үнээн” гэдэг шиг үхтлээ айсан, буруугаа мэдсэн, банзал хүүхэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн олон дүр зураг нүүрэн дээр чинь давхацсан. Чи тэгэхэд л миний үгэнд орж намайг дагаад явсан бол өдийд бид ямар их аз жаргалтай байх вэ. Найз нь чиний өмнө бүх буруугаа наманчилж, чиний бурууг үгүйсгэж, бүтэн гурван цаг сөгдөн мөргөж чамайг хоргоосон. Чи муу мал шиг хүүхэн яагаад зөвшөөрөөгүй юм бэ? Чамаас өөр хүн байсан бол миний ариун хайрын илчинд уярах л байсан.Танай маанаг харын цайны цаг болж ороод ирээгүй бол би чамайгаа сэнхрүүлж, зөвшөөрүүлэх ч байсан юм билүү. Би аргаа бараад “Чи надгүйгээр ингээд жаргаарай” гэж хэлээд тэр мууг чинь хутгаар сийчиж хаясан. Яасан, одоо чи надгүйгээр аз жаргалтай байгаа биз?
Хайрт минь, тэглээ гээд би чамайгаа дахиад л уучилсан. Үнэн хайр гэдэг өгөөмөр байдаг юм байна. Надаас өөр хэн ч байсан чам шиг засаршгүЙ банзал хүүхнийг олон дахин уучилна гэж үгүйг мэдэж байгаа биз дээ? Одоо би нэг л зүйлд маш их, гэхдээ бүр хачин их харамсаж байна. Тэр хар өдөр би тэнэг залууг чинь биш чамайг алчих байсан юм. Тэгсэн бол одео наранд гарах сар жилээ тоолоод сэтгэл амар хэвтэж байхгүй юу. Би хорин таван жилийн ял авсан, тавыг нь гянданд эдэлнэ, тэгээд л дэглэм буурч эхэлнэ. Надад гараад ирвэл гараад ирэх нас ч байна, яс ч байна. Чи даанч хором мөч бүхэнд эд эс бүхэнд минь бодогдооц, би чамайг агшин бүр мөрөөдөн тарчлаад нэг үгээр хэлбэл амьдаараа галзуурч байна. Хайрт минь, хүй нэгдлийн үед амьдарч байсан бол юутай сайхан бэ? Би чамайг надтай булаалдах хүнгүй болгохын тулд урж тасдсаар үртэсгүй болтол иднэ. Тэгээд бид хоёр үүрд мөнх нэгэн биед сүлэлдэн оршиж ёстой санаа амар жаргах биш үү? Энэ өдрөөс эхлээд миний сүнс үргэлж чиний дэргэд байгааг санаж элдэв залуусаас хол байгаарай. Миний сүнс авсан дотроос гарч ирээд чиний алхам бүрийг шиншилнэ шүү. Би яг одоо чамайг нөгөө урт үстэй, өтгөн хар хөмсөгтэй залуутайгаа галзуу секс хийж байгааг мэдэрч байна шүү, чи намайг хэзээ ч хуурч чадахгүй байгаа биз? Болихгүй бол урт үст та хоёрыг давхраар нь орон дээр чинь хадна шүү. За найз нь муухай үгээр захидлаа дуусгаад яахав. Дахин хүнтэй суулгүй, завхайралгүй, хүүгээ хүн шиг хүн болгоорой. Баяртай, хойд насандаа уулзъя. Би одоо захидлаа нааж, өмд цамцаараа өөрийгөө дүүжиллээ. Чамдаа хамгийн сүүлийн хэлэх үг бол “Би чамдаа хязгааргүй их хайртай”.
До.Болдхуяг
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
43 Comments
aimar yumaa
yamar azgui huuhen be huntei suuhdaa geree baiguulj emlegt uzuuleh heregtei yum shig bnaaa
ёстой тэнэг юм аа энэ зохиол биз дээ үгүй бол хүн гэхэд хэцүү л юм байна
Ene teneg mal tegeed uhsen bizdee. Yoooo estoi aimshigtai araatan bn. Iim maltai orootsoldsnoos gants bie yavj bsan ni deer.
Manai ekctei adil durak bna.Bi gadagshaa yavj l arai gej salsan shde.Ene bol uvchin yum bnale shuu. Bi mgld bsan bol ter hezeech salahgui bsan.Bodohoos aimaar. Bi mgld bsan bol uhsen bh bsan biz. Uneheer uzen yaddag bsan.Odooch ter.
Ёо юу вэ? юу уншчихваа. Энэ хүүхнийг нь бүр өрөвдчихлөө. Одоо бүр үхсэн хойноо ч амар заяа үзүүлэхгүй нь байна ш дээ. Аймаар юмаа.
namaig baterdene gedeg bi bas neg ohind uhtle durlasan hun heze negen tsagt bas teniig tegeh baih gj bdoj bga pizda tgehde bi uuriiguu bas uvchtei gj bdoj bga ter ohin nmg toohgui bgaach bi ih udaaan hoinoos ni guij bg bi udku uvchindu barigdaad uheh bh uheesei ch gj bdoj bgaaa lalar
Hardalt setgetsiin owchin gj unen bhaa. Bi 1 ohintoi uulzdag bsan. Negen duuchnii dvv. Hoorhon daruuhan yag l minii haij yavsan ohin bsan. Bid 2 bie biedee ter ued helj bgaagui ch gelee uneheer ih hairtai bsan. Daanch 10 jild baihaas ni neg zaluu araas ni guij guvshij uurlaj buur zovshoorohgui bolohoor ni zodoj hurtel oorteigee suuhiig shaarddag bsan yum bilee. uuniig ni bi hojim ni medsen l dee. Tegeed tuuniig tanidag buh eregteitei ni hardana. Yanz buriin zuil zohioj tuundee ooroo itgeed tulgaj hereldene zodno. Bid 2 -n tuhai medeed tumen arga suvegchilseer bgaad salgasan daa. Busguichuud min tiim hartai huntei taarval bushuuhan holhon zugatsan ni deer shuu. Taniltssan eswel naiz zaluugaa saitar shalgaj ajiglaj baij suugaarai. Bi ch oor huntei suusan. Ter min argaa baraad ter zaluutaigaa suusan bna lee. Harduulj zoduulaad hetsuu l bdag yum shig bnalee.
Тийм учираас Хайр хар нь хэтрээд сэтгэцийн өвчин болсныг Аделийн хам шинж гэж нэрлэдэг болжээ гэж…
Харин дээрхи бичлэг бол бага зэрэг дэгсдүүлсэн аястай зохион бичлэг байна.
Энийг Аделийн хам шинж гэдэг юм даа. Хайр хэтэрвэл Өвчин болдын… Алдарт зохиолч Гюгогийн бага охин Адель гэгч 1 Бүсгүй Английн армийн нэгэн Офицер залууд үхэн хатан дурлаад түүнтэй уулзахын тулд мөнгө төлж мөрийтэй тоглосон өрийг нь , Янхан авсан мөнгийг нь хүртэл төлдөг байсан гэнэ лээ. Даанч нөгөө бүтэлгүй амьтан нь тэр бүсгүйг ойшоож үздэггүй байсны дээр бүр үзэн яддаг болсон гэж байгаа. Тэгээд хариу ирээгүй Хайраас болж нөгөө Бүсгүй солиороод Галзуугийн эмнэлэгт үхэн үхтэлээ нэрийг нь үглэсээр байгаад насан эцэслэсэн түүхтэй.
zugeer l neg neg hunii yu bichiy de gej bodoj bgaad zohioj bichsen l yum bn.busdaar yu gej iim yum bhaw de hutgalaad l hutgalaad l alaad l aaan kkkkk
Ene niitlel bichsen hun yg l uhsen baigaasai burhan min. Soliotoi har novsh ve
Ene yostoi setgel medreliin owchtoi tolgoidoo gachigtai yaaw ch eruul hun bish bna, ter huuhen ene setgetsiin yumtai uchirsan bish guie mon ih zowjiinoo, iim hun baih gej neeree
hehehe shiruun gar bn da yag iim bish ch iimerhuu nuhduud bj l bga da. nudend n hii yum haragdaad l ehneree balbachdag ain
ene yamar erguu har durak weee setgel medreliin uwchtei uhej bhdaa taarsan amitan bnsht busgui hund gar hureed eriin muu emd gej huntei tolgoi dohisniih n tuluu hutgalaad bas boloogui uuruus n salaad huntei suutsan bhad n terii n bas…sto mal yu unshchwaaa
aimaar
eoeo yasan aimaar yum be,ene yg setgel medreliin obchtei.ooriigoo booj uhsen bol yahab,uheegui bval 25jilee duusgaad garaad dahiad nogoo huuhnee olood zooohiin bnda yasan aimaar yum be hunee tanij suuj hanilahgui bol humuusee
1tiim hyatadiin televiziin kino sanaand orchloo..mash mundag bolovsroltoi emch hun aimshigiin araatan bsan…hunii hajuud aimaar halamjtai ehnertee hairtai hun tegeed hun bhgui bolohoorl 2uulhanaa bhdaa hardaadl harandaa itgeed ehneree bnga zoddog..ehneriigee ejilaas ni gargaad suuldee geriin horiond blgaad bas yag ene nohor shig nuutsaar tandaadl..aimshigtai tegeed suuldee hunii amind hureed amia horlodog do…yag adilhan sangdaj bna..er ni tegeed iim hartai humuus chin aimaar halamjtai uhen hatan bdag yum bishuu…tegsen hernee hezeech ehneree huurdaggui ehnertee aimaar halamjtai buhnee zoriulaadl tegeed ter 99 sarnai geechii ni belegleedl…iimerhuu bdag yum shig sangdaj bna…
Za estoi uuchlaarai….guitseej unshij chadalgui shuud setgegdel uldeemeer sanagdlaa…1 zus tanih zaluug tolgoi dohij mendelsenii toloo hutgalsan gesnees chin hoish unshsangui…ene estoi galzuu soliotoi hunii odoriin temdeglel bna…ee burhan mini…yavch eruul setgeltei hun bish gedeg ni chinii bichsenees todorhoi… arai ch de..yamar aimaar yum be tiim mundag surguuli soel togsson hunii dund iim aimaar araatan shig amitad nuugdaad yavj bdag bh ni…ohid huuhnuudee hani ijilee sain sudalj bj suuh heregtei shuu…iim hunii gart ami aldahgui gesen batalgaa unendee bhgui shuu…tiim bolohoor sain sudalah heregtei…hun hairtai bj bolno gehdee iim hair gej yu bdagiin estoi aimshigiin kino shig sangdaj bna..oi gutaj bna….ehleed unshihdaa hoorhii ene zaluu arhi tamhi hergeldeggui bolovsroltoi sain zaluu baij hongon hiisver muu huuhen taarsanaas oron shorond orood iim yum bichij suuj de gejbodood tsaash ni unshaad bailaa negl bishee…tegsenee yu genev yamar sejigtei hun ortsruu orohnov gej harj bgaad gertee orood shuugee yumnii tsaana haidag genee…tegeed teriigee chamd hairtai ilerel genee tenegtdeg bna sh de..eroosoo chamd gemshsen oilgoson shinj alga…ooriigoo zovtgood bichsen bna…ene hun hezeech zasrah hun bish ni todorhoi…tiim bolohoor amia horlono gedeg ni zov arga bololtoi…ahij hunii amind hurehgui gesen batalgaa bhgui bna ene zaluud…chinii amidraldaa hiisen gants uhaantai alham ni amia horloh baij magadgui…uuchlaarai….ingej ch hun hairtai huneeree hairluuldaggui bhaa ho….tegeed boloogui ter huuhnee shorond orohod ergej ireegui genee yaj iim hun araatang ochij ergeh yum..setgetsiin ovchtei aluurchingaas shuud l zugtaadag yum bgaa biz de…ter hairtai huuhniig ni orovdoj bna..yasan ih zovdog bsan boloo…aimshigiin yum be oi gutam…ee buu uzegd iimerhuu humuus haa negtee yavjil bgaa medehgui 1nd ni sanuulj zahij yavya da…humuus hunii bolovsroliig ni hardag minii bodloor bolovsroloor bolohgui hunii osson orchin ar ger udam sudar eh etsegiin humuujiliigl harah heregtei yum shigee….bolovsroltoi hun dotor aimshigiin araatan medegdehgui yavj bgaa shuu seremjleereii..gej helmeer bna…
bi nohortoo aimar hairtai herew banzaldwal bi shuud l alna gj boddog
Uh uh zahia bichihgui uhsen ch chinii hoinoos haramsah hun bhguin bna. Solio tustsan erguu bna shd
ene zaluugiin ehnii ue shatuud manai nohort ilreed ehelseen bi 25t. bid suugaad 1 jil bolj bna. Bi tuundee anhanii buhnee l zoriulsan. manai nohor ehendee sain hun bsan. bi ch ajil ger gehees oor haashaa ch gardaggui harin suuliin ued gadnaas angiin bolon ajliin eregtei huuhed zalgahad l ineelee udaan yarilaa gene. utas bnga shalgana, zuragnuudaas hun buriig asuuna. huntei mendlehed boon yum bolno. ajiliinhaa huuhdiin usnii nairand oroitsonoos bolj nadad gar hursen. busad uedee hailsan tugalga shig l hairtai hairtai geed. Medehgui yum daa bi salah gej oroldson. gewch hairtai bolohoor tuunee hol bhaar sanaad hetsuu yum bna lee. bi yahaa sain medehgui l bna.
hair bish huniig uuriinhuu nuluund oruulah gj oroldson bn.
HI ZALUUSAA. BI EMCH.ENE BOL HARDAH NEG HELBERIIN UVCHIN SHUU DEE. ANAGAAH UHAAND SETGETS SUDLALD UVCHIN GEJ AVCH UZDEG. SETGEL ZUIN UVCHIN. NUGUU HUN N YAMAR CH BURUUGUI BSAN HARDAH L BOLNO. YAGAAD EGVEL BUH YUMIIG TUSUULUN BODOJ TER N YAG UNEN YUM SHIG SANGDDAG. SETGEL ZUICH EMCHIIN EMCHILGEE L SHAARDLAGATAI. ER N EDGENE GEJ BARAG BAIHGUI. IIM UVCHTEI HUMUUS IHEVCHLEN HARAASAA BOLJ HUNII AMIND HURDEG. DAHIN EHLEHED EN BOL SETGETSIIN MASH HUND UVCHIN. ZALUUSAA TA NAR HERVEE HARDAAD TER CHIN ARAI L HETREED BGAA YUM SHIG SNAGDVAL SETGEL ZUICH EMCHEES ZAAVAL ZUVULGUU AVAARAI. SETGESTIIN UVCHTEI HUNII TUGSGUL N IHEVCHLEN AMAI HORLOLTOOR DUUSDAG YUM. AMAI HORLOH TUHAI BAINGA BODDOG. TA URD UMNU YAMAR NEG BAIDLAAR AMIA HORLOH TUHAI BODOJ BAISAN BOL TANII SETGETSED NULUULUH NEG ZUIL SETGELIIN GUND CHIN BAINAA GESEN UG. MANAIHAN L TOODOGGUI BOLOHOOS BISH SETGEL ZUIN ZOVOLGOO HUN BURD HEREGTEI. ZALUUSAA SETEGL UUDRUG SAIHAN AMIDARAARAI!
unshigch yum unshdaggui yum uu? uran zohioliin hel meddeggui yum uu?
Sain zohiol bna. uneheer yum bodogduulj bna
neg unshigch unshaad oilgood bn genee yaaanaa !!! Jinheneesee iim setgetsiin ovchtei garuud bgaa yum bish bgaa???? yoo holuur toiroh yumsaan. Hairtai huuhnee neg banzal neg hair gej duudaad buur tolgoi n ergetsen medreliin ovchtei hunii setgetsiig sain durseljee. Aimar aimar, ehneree huurhii dandaa yawdaltaigaar n setgechih yum bna. Yum urguulan bodood terendee itgechihdeg huntei yu ch yariad nemergui. Emegtei hun buhniig banzal gej uzeh uzel n nevt shuvt shingeed buur shizotoi bolgochihson garuud hamgiin gol n ooriin buruugaa ogt oilgodoggui yum bna gej bodohoor….erdoosoo delhii ertontsiig harah uzel n iim aldaatai eruul bus bdag yum bna,, yariad ch oilgohgui huniig odoo horiod yawuulahgui bhaas oor alga daa
Ум мани бад мэ хум. Ийм нэгэн нийгмийн шаар хорвоогоос явсын биз дээ. Энийг л одоо паранойд шкизофрен гэдэг юм даа
zohiol gehed bichleg n arai ch bish ee
ene yag zohiol shig yumaa herwee unen bol hair bish setgetsiin uwchtei hun
uhseniih ni hair bhav dee har ni hetersen gar bn. zugeer huntei tolgoi dohisinii tuluu hun aldag ain medrel muutai setgetsiin uvchtei amitan bn
booj uhsen bolood zahidal n il garsan bh gej naidaj bna
nadad bol har geheesee iluu setgetsiin ovchtei yum shig sanagdlaa. bodit baidliig dugnej medehgui. zovhon ooriinhoo bodoldoo bat itgechihsen. ashgui ooriigoo boogood uhsen bgaasai gej naidya!
ХЭДИЙ ХАЙРТАЙ БОЛ ХАРТАЙ ГЭДЭГ Ч ӨӨРӨӨ АСУУДАЛТАЙ ХҮН Л БУСДЫГ ХАРДДАГ ГЭДЭГ ШҮҮ !!!!!!!!! ХАР БОЛ ХЭВИЙН ХЭМЖЭЭНД БАЙХ ЗҮЙЛ ХЭТЭРВЭЛ ХАРИН ӨВЧИН БОЛНО !!!
anu 99 sarnai avsan gentin saihan baisan gd bn lee.
iimerhuu te1 yumnuud bs bhiimaa. tiimee ene hair bish shuu. bs hun ch bish erguuu amitan be.
Энэ хайр хайр биш! Энэ хүн хүн биш, зүгээр л сэтгэцийн өвчтэй адгуус. Хирээсээ хэтэрсэн хардалт гэдэг бол сэтгэцийн өвчин…
aimar hartai nosh ve? iim humuus uuriiguu l zowoono. uwchin bn
ymar aimaar hairaldag zaluu vee gej har blgui l yahav gehdee denduu ih hairalsan uyd iimerhuu har tolgoid ch orj irdii shuu zuvtguj ch chadku buruushaaj ch chadku sonin l zohiol bna ymar bsn hugjiltei l blaa unshihad
Энэ арай ч худлаа байх аа…
Ehleed goy yawj blaa. Getel emegtei hunees duthaargui yamar aimar harddag zolig we. yah araggui owchtei yum bna.gants 2 huntei tolgoi dohio l biz. Emegtei ni harin uhaantai busgui bsn bh gej bodogdohoor yum bna.
yooooo yu unshchihvaaa