Хэрэв та хайртыгаа гомдоосон бол яг одоо уучлал гуй!

Амьдралд юу эс тохиолдохыг тэр гэхэв. Хүн санаандгүй гаргасан алдаа, буруу хийсэн зүйлээсээ болоод хайртыгаа гомдоох явдал цөөнгүй бий.

– Тэгвэл та энэ алдаагаа хэрхэн засч залруулах вэ?
– Яавал хайртынхаа гомдлыг тайлж чадах вэ?
– Ингээд танд туслах үүднээс дараах хэдэн зөвлөгөөг хүргэж байгаадаа таатай байна.

• Буруу зүйл хийсэн даруйдаа уучлал гуйж бай
• Өөрийнхөө бурууг мэдсээр байж, бардам сэтгэлдээ хөтлөгдөж, дүргүй бух шиг загнаж хэрхэвч болохгүй.

• Бардам зан чинь хайртай хүнээс тань эрхэм байж чадахгүй юм шүү.
• Хийсэн гэмээ хүлээж, хайртынхаа дуртай зүйлийг нь хийж өгөх.

• Тухайлбал: дэлгүүр хамтдаа хэсэх, амралтын өдрүүдээр салхинд гарах, орох дуртай ресторанд нь хамтдаа оройн хоол идэх… гэх мэт.
• Болж өгвөл гэнэтийн бэлэг бэлдэх хэрэгтэй.

• Нэг гаргасан алдаагаа дахиж гаргахгүй байх.
• Хэрэв та буруу зүйл хийх гэж байгаагаа мэдэрсэн бол яг одоо “зогс” гэж хэлмээр байна. Үүнийгээ мэдсээр байж хийх юм бол харин жинхэнэ тэнэг хүн гэвэл таныг л хэлэх байх.

• Магадгүй хайрт чинь нэг бус удаа буруу зүйл хийсэн байж болох юм. Үүн дээр нь дөрөөлөөд тооны харьцааг 1:1 болгох гэж байгаа бол хамгийн ухаангүй хэрэг.
• Харин ч эсрэгээрээ хайртдаа дахиад нэг боломжийг өгч байгаа юм.

• Энэ мэт үргэлжлээд яваад байвал та хоёрын амьдрал утгаа алдаж, адаг сүүлдээ бие биентэйгээ барьцсан хүмүүс болж хувирах бий дээ.
• “Энэ гомдоод хайчвал гэж” хэмээн эндүүрч бодох хэрэггүй.

• Гомдол гэдэг чинь хуримтлагдсаар байгаад цөхрөл болж, цөхрөл чинь үзэн ядалт болж, үзэн ядалт чинь өшөө хорсол болдог.
• Иймд том гэлтгүй жаахан ч гэсэн зүйл дээр чин сэтгэлээсээ уучлал гуйж чаддаг байх хэрэгтэй. Ингэлээ гээд танд алдах зүйл байхгүй юм.

/Хань/

1 Comment

  1. mdm says:

    odoo manaihan uuniig meddeg bolson baih oo. gehdee bayarlalaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.