Эмээ, би үхчихвэл та нар санаа амрах уу?

Эмээ нь гэрийнхээ утсаар ярьж байх хооронд Эрхэмээ хүү дээрх үгийг хэллээ. Хэдий утсаар ярьж байсан ч долоон настай ач хүүгийн хэлсэнийг сонсоод утсаа тавин тэврээд авлаа. Хүү минь, чи юугаа ярина вэ хэмээн нулимс дулсуулан өөртөө наалаа. Гол нь намайг битгий өнчин хүүхдийн асрах газарт өгөөрэй, ээжид би хэрэггүй, аавд бас хэрэггүй, таны бие муу, эмнэлэгт хэвтэх ёстой.  Намайг яах вэ гэж утсаар ингэж ярьсныг чинь би сонссон шүү дээ. Би хэнд ч хэрэггүй, бүгдэнд нь саад болдог. Би үхчихвэл бүгдээрээ санаа амрах юм биш үү гэж ач нь хариу барилаа.

Эрхэмээ хүүгийн жаргал яг дөрвөн жил үргэлжилжээ. Тэр үед ээж аавтайгаа цуг амьдарч хагас бүтэн сайн өдрүүдэд парк, цанын бааз, хүүхдийн тоглоомын төв явж, ресторанд орж, тоглоом бэлгэнд авдаг байлаа. Гол нь хайрладаг байв. Аав нь түүнийг мөрөн дээрээ суулган эрхлүүлнэ, тэр үед түүний инээд хөөрөнд нь хэн ч садаа болохгүй, цангинсан хүүхдийн хоолгойгоор баярлаж хөхөрч байсан. Энэ бүхнийг Эрхэмээ одоо ч санадаг. Гэвч өнөөдөр түүний аз жаргалыг бүрдүүлж ирсэн хэн ч үлдсэнгүй.

Нэг өдөр аав нь ажилаасаа халагдсан. Мөнгө олдоггүй, арчаагүй гэж аавыг нь ээж нь загнаж байхыг сонсох болсон. Эцэг эхийнхээ дуу хоолой чангарсан тэр үед аль алиных нь чигчий хуруунаас барингаа дээшээ харж “Та хоёр сайнд л даа” гэж гуйдаг байв. Тэр үед яагаад сайндаагүйг Эрхэмээ хүү одоо ч гэсэн ойлгодоггүй. Нэг өдөр ээж нь цэцэрлэгээс нь авахдаа өнөөдрөөс эхлэн аав дээрээ очихгүй, эмээгийндээ амьдрах болно гэж хэлсэн. Аав ирхиймуу гэж асуухад, тэгэлгүй яахав гэж тайтгаруулсан.

Анхандаа аав нь ирдэг л байлаа. Хуучин шигээ аавтайгаа цуг гадуур гарна, юм үзнэ. Гэхдээ ээж нь өмнөх шигээ хамт явахгүй. Эрхэмээг өгч явуулчихаад буцаад ирэхэд нь ээжийнхээ гэрээр ч оруулахаа больсон. Энэ арчаагүй амьтантай би өнгөрүүлсэн цаг хугацаандаа харамсч байна гэж хорвоогийн хамгийн сайн аав гэж бодож явдаг хүний тухай ээж нь ярьж байхыг мөн л сонсчээ. Аав нь ирэх нь улам багассаар байлаа. Харин оронд нь Ууганаа гэдэг шинэ ах ирдэг болсон. Гэхдээ Эрхэмээ хүүд огт таалагдаагүй. Эрхэмээ рүү огт анхаарахгүйн мөртлөө ээжийг нь хурдал шалавла гэж дандаа яаруулна. Ээж нь ирэхээ болилоо. Тэр өдрөөс эхлэн Эрхэмээ хүүгийн жаргалтай бага нас бүрмөсөн дууссан.

Эмээ нь 24-ийн цэцэрлэгт оруулсан. Хагас бүтэн сайн өдөр түүнийг авахгүй байх нь ердийн хэрэг болсон. Цэцэрлэгийн асрагч багш тэр үеэр Эрхэмээг загнаж Чам шиг орхидсоос болж амарч “чадахгүй байна” гэж зандчина. Эмээгээсээ ээжийгээ асууна. Ээж нь ажил ихтэй болохоор амжихгүй байгаа гэж тайлбарлана. Аавын тухай бол дандаа муу зүйлээр хариу хэлнэ.

Эрхэмээ сургуульд оржээ. Хичээлээ тараад өдөр өнжүүлэхэд явна. Эмээ нь орой очиж авна. Ээж нь шинэ хүүхдийн ээж болсон. Аавын тухайд сураг хэлчих хүн олдохгүй. Сураглаад ч нэмэргүй гэдгийг ойлгох болсон. Эмээгээсээ өөр хэнд ч хэрэггүй гэдгийг бас мэдэрнэ. Бусад хүүхдүүдийг ээж аав нь сургуулиас нь авч байгааг хараад атаархана. Ингэж байтал эмээгийнх нь утсаар ярихыг сонссон. Эмээдээ ч хэрэггүй болж таарсан. Үхэх санаа толгойнд нь орсон.

…Өнөөдөр монголд гэр бүлээ албан ёсоор бүртгүүлж байгаа гурван хосын нэг нь гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгдөг. Ийм өргөдлөө өгсөн хосуудын 40 хувь нь санасан хүссэн салалтаа биелүүлж 2 тийш болцгоодог. Гэр бүл салалтын 78 хувь нь нэгээс 3 хүүхдүүдээ хагас өнчрүүлдэг. Өнөөдөр монголын шоронд хоригдож байгаа нийт хоригдлуудын 70 хувийг эцэггүй өссөн хүмүүс эзэлж байна. Үлдсэн 30 хувь нь бүтэн өнчин, эсвэл хараа хяналтгүй орчинд бие хүн болон төлөвшжээ. Эрхэмээ хүүг иймэрхүү хувь тавилан хүлээж байна. Энэ бүхэн хэний буруу вэ.

Б.ЭНХМАА

12 Comments

  1. erxomun says:

    Tiimee xvn exnereesee noxroosoo uidaj bno xarin xvvxdvvdeesee xezee ch bitgii uidaasai … iimerxvv uym unshixaar nvdend nulims tsiilegneed 2 xuu mini xaragdaad l ulam l xairlax xezee ch xvvxdee onchruulexgui gesen bardamnal tseejnee savchdagaa aa …

  2. t1 etseg says:

    ene huuhdiin etseg n shuuheer huuhdee avah erhee aldaj gej bodyo. Gehdee daraa n huuhdee yaj amidarch bgaag shalgaj uzdeggui yum uu? emee deer n haysan baihiig olood dahij shuuhdeed teriig n urdaa barij bgaad huuhdee avya l gevel avna sh dee. huseegui duugai hayad yavsan. hoyulaa.

  3. indranil says:

    Яамаар ч юм бэ. Энэ сайтруу орохоо байдиймуу. Үргэлж салсан, сарнисан, хуурсан, зодсон нүдсэн зүйлүүд уншсаар байгаад би энэ амьдралд гэрэл гэгээтэй жаргалтай амьдрах итгэл минь, энэ хүмүүст итгэх итгэл ерөөсөө байхгүй боллоо. Би одоо 25 настай, одоо л хүнтэй гэрлэж, хөөрхөн хүүхдүүд төрүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа боловч… Ганц биеэрээ насыг барах уу? Зүгээр л ажиллаад амьдрах ямар утга учиртай юм бэ? Хүний амьдралын зорилго бол үр удмаа үлдээх, төлөв түвшин гэр бүлтэй болох гэж би хувьдаа боддийн. Би ерөөсөө найз залуутай байж үзээгүй, хүмүүс яаж хайрладийн бол, яаж нөхөртэй болж хүүхэд гаргадийн бол гэж боддийн инээдтэй байгаа биз. Тансаг орд харш, хэрэглээ надад хэрэггүй, зүгээр л жирийн сайхан монгол залуутай гэрлээд, ээж аавдаа эрхлэн шулганалдах хүүхдүүдтэйгээ муу бүхний сүүдэр тусдаггүй гэр бүлтэй, үхэн үхтлээ аз жаргалтай амьдрах юмсан.

  4. Болороо says:

    өрөвдмөөр юм аа. Хөөрхөн охиндоо амьнаасаа илүү хайртай хамгийн сайн сайхан бүхнээ зориулана хүүхэд гэдэг хамгийн гэгээн хамгийн сайхан, бидний баяр баясгалан шүү дээ даанч зарим нэг мулгуу хүмүүс байх юм даа харамсмаар

  5. bi zaluu says:

    Яахаараа гэр бүлийн хэрүүл бүр аавуудын буруу байдаг юм бэ? Авгай нар хүүхдээ тэжээж чадахгүй юм бол аавд нь өгчихөд болно биздээ? Хүүхдээ өгөхгүй дээр хүүхдээрээ түрүү барьж есөн жорын юм нэхнэ. Салсан авгайгаасаа юм нэхдэг нөхрийн тухай сонссон хүн байна уу? Орчин үеийн бүх хүүхнүүд баян эр мөрөөддөг, ажил хийх дургүй болжээ.

  6. mglboy says:

    МОНГОЛЧУУДАА УРИАЛАХАД ЭЛЭГ БҮТЭН АМЬДАРЦАГААЯ

  7. Zaluu says:

    Shuuh 100 huvi eejuuded n huuhdiign ogood bgaa yum chine aavuudn yaj huuhdee oor deeree avdiin . tejeej chadahgui hoid etsegees n hamgaalj chadahgui baij oor deeree avna geed uhen hataad guichihne avsan hoinoo emee yumuu ovoo deer n avaachaad haychihna diilenh n tiim l bgshd. gants bie zaluuhan huuhnuudiin heden huvi n emee ovoo deer. N huuhdee haydag boldoo 90 huvi lav dohno

  8. hudlaa says:

    70%-iig etsguud n salsan ch oor deeree tataj avch osgoogui haysan geheer erchuudiin buruu yum

  9. Zochin says:

    Aimshigtai!!!  Burgan min ta nar min uhaantai baitsgaaldaa!! Bi l law iim ireedvig vr hvvheddee hvsehgv bn hezeee ch Vgvi!!!

  10. ....... says:

    ta nar sal sal gee l zuvluud bdg ard ni hdn huuhed unchirch hotsorch bgag medej bna uu

  11. angel says:

    uneheer haramsaltai horwoo dr neg hun bii bolgochhood zowoochhiimaa.

    ingeh bsiin bl yah gj huuhd turuuldeg bn a. uhaantai bgasai humuus.

  12. Anonymous says:

    Gunigtai bas haramsaltai.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.