Ээж аавын хэрүүлээс залхаж байна

Сайн байцгаана уу, би энэ жил 17 настай. Урьд нь энэ сайтруу захиа бичиж байсаан,бас л хэцүүхэн гэр бүлийнхээ тухай. Энэ удаад их урт захидал болох нь шиг байна.Энэ бүхнийг хаанаас нь эхэлж бичихээ ч сайн мэдэхгүй байна. За тэгэхээр би бүүр гэдсэнд байхаасаа л ээж аавын хэрүүл дунд өссөн охин л доо, ээжийг минь 9н сартай тогоо шиг том гэдэстэй байхад нь аав гэдэсрүү нь өшиглөсөн гэдэг. Ээж гэдсээ тэврээд л уйлаад, надад их санаа зовсон гэсэн. Ингэж би хорвоод мэндэлсэн юм. Яахав надад хувцас хунар хоол унд байсан. Харин гэр бүлийн халуун дулаан уур амьсгал таг байдаггүй байлаа. Халуун дулаан байтугай хүйтэн мөс шиг байдаг байсан юм. Аав ээжийг хөх няц болтол нь зодож, цус нөжтэй нь хольж, тамхиа толгой дээр нь унтрааж, хамрыг нь хүртэл хугалж байсан удаатай.

Тэр болгоныг би хоёр нүдээрээ хараад уйлаад орилоод сууж байдаг байлаа. Уг нь манайх ам бүр 4үүлээ, эгч минь надаас нилээн томоо,бид 2 зөрүү ихтэй. Харин эгч маань яг над шиг байхдаа аав ээжээс болж гэрээсээ явсан. Би 4үүлээ суугаад шинэ жил тэмдэглэж байсныг санадаггүй, аав ээжийг тэвэрж эсвэл үнсэж байхыг бол бүр амьдралдаа харж байгаагүй. Манай аав уурлахаараа маш аймаар, харц нь галзуу хүнийх шиг болоод, чанга орилж, тэгээд сүүлд нь цохиод авдаг юм. Аа бас болоогүй, манай аав эгчийг 2,3хан настай байхад өөр эмэгтэйтэй сүүлрээд тэгээд тэр хүүхэн нь аавын хүүхдийг гаргасан. Тэгээд тэр аймар авгай миний ээжийг бүр аймаар доромжилдог байсан гэсэн, улаан цайм аавтай сугадалцаж явж байгаад гардуулангуутаа ээжийг өшиглөөд авсан гэсэн,сонин байгаа биз?

Одоо хүүхэд нь их том ах байдаг юм, яахав би тэр ахыг буруутгадаггүй ээ, бас л тэнэг хүмүүсээс болж сонин байдлаар хорвоод мэндэлж ээжийнхээ албан ёсны нөхөрт бутач хүүхэд гэж хэлэгдэж өссөн ч юм билүү хэн мэдлээ. Одоо ингээд бодоход манай ээж тэр бүгдийг тэвчээд байгаад байсан нь тэнэг ч юм шиг. Гэхдээ ямар ч байсан аавтай 30аад жил амьдарч 2 охиныг нь төрүүлж явахдаа аавыг араар нь тавьж, гадуур дотуур хэсээд байдаг хүн лав биш л байсан юмдаг. Тэгж тэгж намайг 7той байхад аав ээж 2 салж, хөөрхий ээж минь байр орон бүх юмыг аав бид 2т үлдээгээд гараад явж билээ. Ээжийг гараад явж байсныг би маш тод санаж байна, уйлаад л, өөрийгөө хүчлээд хурдан хурдан алхаад гараад явсан даа…

Ээж над дээр ирдэг байлаа, байнга л ирнэ, тэгэх болгондоо аавтай хэрэлдэж бүр салсан хойноо ч тэр 2 хэрэлдэж зодолддог байсан. Тэгж тэгж намайг 13тай байхад ээж харийн оронлуу мөнгө олж орон байртай болохоор явсан юм. Ингээд би гэдэг хүн аавтай 2уулахнаа үлдлээ. Аав намайг ч бас байнга л загинаж, надруу орилж, үе үе зодож ирсэн. Эгч бас ээжийн байгаа газарт байгаа л даа,тэгсэн тэр хоёр бас хоорондоо таарахгүй юм. Би нээрэн үнэхээр энэ хэрүүл уруулаас нь залхахын дээдээр залхаж байна. Одоо болохоор аав ээжээс мөнгө нэхэж зовоодог болсон.

Ер нь аав ээжийг тэгж ярих юм бол насаар нь тэжээх үүрэг хүлээсэн эр хүн шүү дээ,тэгчихээд орон байраа өөр дээрээ авж үлдэж, муу ижийг минь гудамжинд гаргачихаад одоо нэг жаахан мөнгө олоод ирэхээр нь тэгэхээс тэгэх гэсэн шиг заавал ингэж зовоох албатай юм байх даа. Өчигдөр шөнө аав ээж 2ын утсаар хэрэлдэж, ээжийн уйлах дуу, аавын орилох чимээг сонсоод миний дотор юу боловоо. Бүр хашгираад, орилоод үсээ зулгаамаар, үхмээр санагдлаа. Ийм юм чинь бүр зүрхэнд орчихдог юм байна. Одоо би энэ 9н сард тэтгэлгээр гадаадад сурахаар явна тэр үеийг л тэсэн ядан хүлээж байна. Би үнэхээр яах ёстой юм бэ, ийм гэр бүлийг? Насаараа ийм гэр бүлээс болж зовж шаналах юм уу???

Надад үнэхээр хэцүү, би сүүлийн үед үхэх тухай байнга бодох боллоо. Үнэхээр миний үзэж харж сонсож мэдэрч байгаа бүхэн хүний ойлгохгүй нэг тийм зивүүн зовлон юмаа,аав нь архичин гэвэл хүн болгон ойлгоноо доо,гэтэл манай аав бол архи уудаггүй ажил төрөл хийдэг,харахаар айхтар сэхээтэн хүн хирнээ маш сонин. Аав шиг ийм хүн ховор л байдаг байх.. Би үнэхээр яахаа мэдэхгүй байна. Маш урт захидал болчихлоо, үнэхээр уучлаарай. Гэхдээ би ер нь яаж ийм гэр бүлээс өөрийгөө хамгаалж авч үлдэх вэ, би сэтгэл мэдрэлийн өвчтэй ч болчих юм шиг санагдаж байна аа… Яавал дээр вэ?

23 Comments

  1. aayayaa says:

    gants l zuil helii ireeduin hania l zow songoroi minii duu

  2. zulaa says:

    чи үнэхээр зоригтой ухаалаг охин байна. энэ зангаа гээж болохгүй шүү, хонгилын үзүүрт гэрэл үргэлж байдаг юм. сайн сураарай сайн хүн болоорой. амжилт хүсье

  3. Tuguldur says:

    Сайн уу дүү минь. чиний зовлон надад ч байсан. аль болох энэ байдлаасаа хурдан хагац. хурдан зугат. Ямар л бол ямар аргаар. гэхдээ хүнд муу юм хийж болохгүй. амралтаараа гэртээ ирээд байх хэрэггүй дээ. аль болох л үүрд наад гэрээсээ яв. гэхдээ явтлаа тэвчээртэй бай. ухаан бодлоо сайн ажиллуул. Гэхдээ чиний хувьд гэрээсээ зайлахад хугацаа бага үлдэж. хүн зовлонг даадаг юм. харин жаргалыг даадаггүй гэж үнэн үг шүү. Хичээгээрэй. юун амиа хорлох. Чи нас залуу байна. Чиний ирээдүй өмнө чинь гэрэлтэй байна. Ийм тэнэг эцэгтэй чинь одоо болтол хэрэлдэн барин зууралдаж байгаа ээжийг чинь би тэнэг гэмээр байна. засрахгүй хүн бол хэзээ ч засардаггүй л байхгүй юу. Ээж чинь ч гэсэн яагаад чамайг хаяад явж чадаж байна аа. Ийм аймаар хүнтэй. би л байсан бол хэзээ ч хүүхдээ ингэж орхиж явж чадахгүй. Амьд хүн аргатай гэдэг юм. Өөртөө зорилго тавиад уйтгарлаж гуних завгүй амьдар. тэмц. Тэвчээртэй бай. зорилгынхоо төлөө өдөр бүр хөдөлмөрлө. битгий залхуур. Нэг өдөр залхуурвал зовлон чинь 2 дахин нэмэгдэнэ. Үүнийг санаж яв. мөнгө төгрөгтэй амьдрах нь чухал биш. хамгийн чухал нь эрх чөлөөтэй, хэрүүл хараалгүй амар тайван амьдрах. За тэгээд урагшаа дүү минь. амжилт хүсье.

  4. J.O says:

    Ahiin duu utsaa uldeechih. Chamtai holboo barij baigaad naad etsegshuu yargaching chin hun bolgoj ogii. 

  5. Ертөнц says:

    My duu eej deeree ochoo, naad araatantaigaa yuugaa hiigeed zuuraldaad baidag yum be? neg l udur semhen eej deeree ochooroi amjilt husie, huurhii chinii eej.

  6. baldka says:

    Hi, sain uu? Ene ih niitleg ch gemeer amidral yum shig bgaamaa, bi bas 1 iimerkhuu amidraltai, 19tei-dee gereesee garaad yavaad odoo 7jil bolj bn. Nas togtood ireheeree hereldej muudah ni gaigui boldog yum bilee. Gehdee setgel zuin huvid, haalttai, zojig, tsaanaa 1 bodol sanaa aldsan sonin bolchdog taltai l daa.
    Teheer minii huvias chamd zuvlehed:
    Gadagshaa yavsan ni deer, uuriigee hugjuul, bolovsruul, 1 heseg uuriigee l bodoh heregtei. Tegeed 25tai ene ter bolood ireheeree eejiigee harah heregtei bh daa. Ali boloh niigemtei tsug alhaj, nz nuhed olontoi, bas sain nz zaluutai boloh heregtei bh.
    Bi odoo boltol aav eejiigee saldagguig ni oilgodoggui yum daa. Yamar nasandaa hiisen uiliin uuree ingej uurch yavaan bol gej uruwddeg, odoo ch hugshruud uruwdmeer bolj dee.
    Bas neeree Sport-oor sain hicheelle, yalanguya ger buliin talaar bodoj buhimdsan uyedee. Buhimdlaa tegj gargah heregtei, tegsenees arhi dars uuj, tamhi tatwal buur l dordono.
    Za tegeed amjilt husii daa. Minii duu shig l ohin bn.

  7. Mongoliin zovlond erchuud l buruutai says:

    Bi bas cham shig ger buliin asuudlaas bolj shanalj osson gehdee hun ger buliin amidralaas holdoj gantsaraa bie daagad irheer ene buh asuudal chamaas holdoh bolnoo tiim bolhoor tesch bgad 9 sard ywj surahaa boddoo. Amjilt husii. Er ni bol mongolchuudiin amidral ugaasaa iim har baran yum shig bgaan. Yalanguya eh hunii orontsog mongol erchuudees l bolj bgan hunii ohiniig nasan turshid ni hairlaj harj handana gej awj suuchaad amidralaa awch ywj chadku aar saar zuilees bolj emegtei huntei ug sordog archaagui sul doroi erchuud mongold l ih bndaa. Bi gantsaaraa neeh burhan shig busdiig muulaad bh yu yum gehdee l manai eregteichuud arail heterhii davruu uhamsargui munhag bdag yum. Baruunii ornuudad erchuud ni goe ch bietei uhaalag yum uzsen bie daah chadvartai hun shig bolchihson bdg bol manai mongol erchuud geheer neg helbergui guzee har tsarai archaagui hogjilgui buur harhaar tsohiod awmaar dunduuk garud olon taarad bdg yum.

  8. sony says:

    minii duu taivan ooriigool bod doo udahgui gadaadad surguulid yavna geretei saihan taivan amidral irne uyiinhenteigee hicheeldee shamdaad tsagiin ajilch bolhnee hiigeed saihan ooriigoo hogjuuleed yav eejiigee holbootoi bh heregtei udahgui chi bie daasan tom hun boloh blhoor ter hurtel tevch jargaltai taivan amidral omno chin bainaa

  9. Avatar says:

    Үхэж болохгүй ээ. Тийм муу аавд чи сайн яваагаа хэзээ нэг цагт харуулах хэрэгтэй. Алтыг зүлгэх тусам өнгө ордог бол зэс ч мөн ялгаагүй тэгдэг юм. Чиний өмнө сурах ёудлах нас байна. Амьдрах нас ч байна. Харин муу ээжийгээ л яваандаа жаргаагаарай даа. Чи юм сураад ирхээр одоогынхоосоо илүү юманд дүн шинжилгээ хийх чадвартай болно. Эцэг шүү юмтайгаа арай өөрөөр харьцдаг болно. Гэхдээ тэрийг өргөх гэж оролдоод өөрөө дахиад даруул гэсэн үг биш шүү. Тэрэнд чи өөрийгөө байдаг гэдгийг, зүгээр ч байх биш өдрөөс өдөрт хүчирхэгжин өөрийнх нь ялзарсан толгой хүрч чадашгүй тийм оргил өөд улам бүр тэмүүлэн ойртож байгаа гэдгийг зайнаас ойлгуул, бас харуул. Тэр хэзээ нэгэн цагт өөрийнх нь зодож, доромжилж байсан охин нь одоо гар хүршгүй өндөрт гараад ээжийгээ, бас эгчийгээ хаацайлан хамгаалж буйг харна, гэмшинэ. Цаг цагаараа байдаггүй гэдэг шиг хүн хэзээ ч нэг зангаараа байж чаддаггүй юм. Ялзарсан бөндгөртэй эцгийгээ тэр цагт чи өндрөөс хараад өөрийг чинь, ээжийг чинь яаж дээрэлхэж байсныг, мөн чи тэр үедээ яаж сэтгэл санаагаар унаж байснаа эргэн санаарай. Гэхдээ гүн гүнзгий бодоорой. Чи эцгийгээ уучилж чадахгүй л байх. (би л чиний оронд байсан бол миний хамгийн жаргалтай байх ёстой байсан бага насыг минь булаасных нь төлөө би хэзээ ч уучилж чадахгүй ). Эцэг чинь мөн та нарыг хархаараа өөрийгөө уучилж чадахгүй байх хэмжээний тэр өндөрлөг рүү одооноос авир. Тэгэхийн тулд сайн сур. Надад жаргалтай бага нас байгаагүй ч дэндүү жаргалтай залуу насыг би өөрөө өөртөө бий болгоно гэж өглөө болгон өөртөө хэлж бай. За ах нь баахан нуршчлаа. Одоо зүтгээд бай миний дүү. Ах нь сэтгэлээрээ чамайг дэмжинэ шүү.

  10. ....... says:

    bi chinii zahiag urid ni unshij bsaan odoo udahgui yvah gj bgan bna ashgui dee odoo joohon l tevchchih aaw chin urgelj iim omgolon zaluugaaraa bna gj bhgui hugshruud aygaa ch daahaa boliod irheree l chamaig ymar ih zovoosnoo oilgoh bh iimerhuu kommunist daranguilagch nar ih l hojim uhaan suuh bh da

  11. sgvs says:

    hatuu ch gsn unen ug heley Ene bol uiliin ur. Sain vil hiij yvaarai buh ym saihan bolno

  12. The Future says:

    Shuud helhed uuriiguu hen be? gedgiig bodood uz. Chi ene horvood yah gej irsen, yu hiih gej irsen yum be? heruultei amidral-g uzcheed  uheh gej uu? Chi ene horvood heregtei bolood l irsen. Tegehleer chi yu hiih durtai be, yamar hun bolmoor bn tuuniigee hii. Odoonood ungursun amidral-g bitgii sana. Ireeduigee har, chinii amidral bol chinii uhaan setgel 2-s chin butne. Chi zorigtoi ohin yum aa UHEL-s aihgui baigaa chin. Herev chi margaash uhne gedgee meddeg bol unuudur chi yu hiih baisan be? tuuniigee hii.

  13. hi chamd bayr hurgie chi ih uhaantai ohin bn.eejigee l setgeleer sain demjij ybaara.ter yaltchgui bolood chamaig orhij ybj de hoorhii.bas chi ohin huuhed hania mash zob songooroo.hunii aldaan deer surtsah hamgiin uhaantai hun bdgin,minii amidral eejiin chin amidraltai yag adilhan yum bn.bi 17 toi huutei gehdee huugee tuunees hol bailgadag bsn.amidral saihan shuu sanaa buu zob amjilt 

  14. tseene says:

    Gadaadad surah bolsond chin bayar hurgiee. Ene chin chamd irj baigaa shagnal shu de. Odoo l chamd bolon eejid chin taivan baih bolomj garlaa gesen ug. Amia horloh tuhai bodoj ch bolohgui shu. Eej chin 1nt salj yavchaad ergeed aavtai chin zuuraldaad zovood baigaa shaltgaan n gantshan chi shuu. Chamaig ih zovooh vii gesen dee utsaar ch bolov hereldej anhaarliig n uur deeree tataj, cham deer ochih achaalliig bagasgaj bn shuu dee. Odoo yuhan baihav, 2hon sar bolood yav daa, tendee uuriinhuu setgeliig taivshruulaad, eejdee saihan taivan baigaagaa medegdej taivshruul daa. Aavtaigaa holoos holbootoi baina biz, uurlaj hereldsen ued n utsaa salgachih, tegeed l haaya ilgeemj yavuulchih. Tegeed l boloo. Harin uuruu heden jiliin daraa huntei suuhdaa sain haraarai, taniaraai. Za tegeed amjilt husiee, eejiinhee uzeegui jargaliig uzej, duurgej, saihan amidraarai.

  15. jeryy says:

    sainuu?minii com-ntiig zaawal unshaarai,chamd odoo ih hetsvv gbaa,gehdee chi ene bvhnee iim argaar ch bolow hvnd helj yarina gedeg zow,hvn er in ooroo zohitsuulj,zasaj chadahgvi zvild uurlaj,buhimdahaaraa ooriigoo buruutgaj ingej amidrahaar vhii gj bdoog in vnen,daraan hojim hoino chi amidral yamar amttai vne tseneteig oillgohooro ter bodloosoo ichih bolno,,,, bi emch horwoo deer h olon hvn bdag ted bvgd vhdeg,gehdee tsag in bolson ved,minga sain emch,minga sain em taria baila geed shalihgvi johon gemtel owshinoor bvvr joohon hvvhdvvd hvrtel vhdeg,harin amidrah yost hvn yamar ch naidwargvi bsan ch zowj chanalj owdoj bsan ch vhdeggvi,amidral iim l vne tsenetei,tiimees chi vehe barih talaar dahij bitgii bodooroi,,yag odoo setgel zvich deer och,ted chamd inge teg gj zowlohgvi ch chinii dotrohiig yu ch vgvi suulaj chadna itgeerei,hvn dotroo bgaa hyraldsan viliig yu ch vgvi gargaj bj taiwshirdag,uragshaa uragshildag,chi magadgvi dotroo ingej shanalj zowj yawdag bol ongorson hugatsaand aawdaa,bas eejdee helehiig hvssen bvhnee zahia bolgon bicheed yag tetgeleer gadagshaa yawahiinhaa oglo ogood yawarai,mahadgvi etseg chin zvrh setgelteil bol hvniig yah zowoj baisnaa oilgoh ch yum bilvv,chii ongorsond bvh muuhai dursamjaa ter zahiat vldeegeed amidralaa chineer eheleerei,ihiig surch medej,sain hvn bolj tololwshood odoo hvrteljargalt taiwan amidarch chadahgvi bgaa eejiigee jargaagaarai,herwee chi ingej uurlaj buhimdaj bgad oortoo yamar neg muu zvil hiiweil odii hvrtel tesch tewchij irsen eejiigee amidaar in bulchilah bolno,eejd chin chamaas hetsvv bdag bsan bh,ter ved ch bas vhehig hvsej l bsan bj bolno,chi bga uchiraas,chamd hair bolhor l ter araatan shig aawiig chin teseed tewsheed odiig hvrseniig oilgooroi,chamd amjilt hvsii,hicheegeerei

  16. Anonymous says:

    yvahaasaa omno hed honog byasalgald yvj setgel sanaagaa taivshruulahgui bol ochson hoinoo yanz buriin yum bodood setgel sanaagaa uimuuleed bh bolov uu gej bodoj bn. amia horloh tuhai bodno gedeg chin setgel sanaanii mash ih zoviur bgaa bolohoor tegj bgaa bh

  17. UNICEF says:

    chi odii boltol tevchchihed yag buh vm chini hussneer shn boloh gj bhd yun amia horloh vee…….tgej ystoi bodoj bolohgui chmg surhaar yvchuul aav chin 1 sain oilgh bhaa……tgd ch yer n gadnasa gemgui daruu seheeten bolovsrolt met hargddg humuus yag tulaad zuu oroh zavsargui bltloo uvruu neej unn turhuu haruuln gj bdggui vm…..tiim humuus zunduu bga chi nuhruu hairt hunee zuv songooroi…..GOL N UMNUH ZAMAA GEREL GEGEETEIGER HARJ YVAARAI HUN ZUV ENERGYT BOL YAG TIIM EYREG ENERGYT HUNT TAARDG GEDGT BI ITGDG VMAA AMJILT

  18. Someone says:

    Sain uu, yum turuund tetgelegeer surah bolsond chini bayar hurgeye. Bi odoo 20toi. Nadad bas ger buliin asuudal bdg blaa. Eej aav 2 mini baga bhad salsan. Gehdee hereldej zodoldoj bhiig n bol hajr bgaagui l dee. Daraa n medeej aaviin bas eejiin mini 2 dahi amidral garch irsen. Hetsuu asuudal bdg l blaa. Unendee bi 18taidaa chinii bodoj bgaa shig zuiliig hiij uzseen. Gehdee odoo bodohod amidraldaa tiim har tolbo uldeej, eej aavdaa bas neg sanaag n zovooh zuil hiisendee odoo haramsdag. Jaahan tom bolood ireheeree chi uchriig n oilgood bas ch gej dugnelt ogoh chadaltai bolno doo. Medeej ali alind n buruu bgaa. Gehdee mongoliin eej aaviin uyiinhnii amidral dund emegtei hun olon talaaraa ih hohirdog yum shig sanagddag yumaa. Bas ch ih olon zuil tesdeg yum shig sanagddag. Tiimees chi l eejiigee hairlaad oilgood hundleed setgeliig n zovoohgui gerel gegeetei bailgah talaas n bodoh heregtei. Iim olon jil baingiin iim asuudaltai bsn yum bol eej aav 2 chini zasarna gej bhgui. Hamgiin gol n ene ih setgelzuin daramt dundaas chi ooroo ooriigoo ih zovoor humuujuulj yavah n chuhal bhaa. Setgelzuigee zovoor zalaad, ali boloh muu muuhai yum sanaj bodohguig hichee. Tgd udahgui surguulidaa yavchih yum bol buh zuil ok bolno shuu dee. Bainga hamt bhgui bolohoor. Iim zaluu nasan deeree, amidraliin ochnoon shan yumnuudiig amsaagui bj uhej bolohgui eee. Uhaantai bgaatrai

  19. Someone says:

    Sain uu, yum turuund tetgelegeer surah bolsond chini bayar hurgeye. Bi odoo 20toi. Nadad bas ger buliin asuudal bdg blaa. Eej aav 2 mini baga bhad salsan. Gehdee hereldej zodoldoj bhiig n bol hajr bgaagui l dee. Daraa n medeej aaviin bas eejiin mini 2 dahi amidral garch irsen. Hetsuu asuudal bdg l blaa. Unendee bi 18taidaa chinii bodoj bgaa shig zuiliig hiij uzseen. Gehdee odoo bodohod amidraldaa tiim har tolbo uldeej, eej aavdaa bas neg sanaag n zovooh zuil hiisendee odoo haramsdag. Jaahan tom bolood ireheeree chi uchriig n oilgood bas ch gej dugnelt ogoh chadaltai bolno doo. Medeej ali alind n buruu bgaa. Gehdee mongoliin eej aaviin uyiinhnii amidral dund emegtei hun olon talaaraa ih hohirdog yum shig sanagddag yumaa. Bas ch ih olon zuil tesdeg yum shig sanagddag. Tiimees chi l eejiigee hairlaad oilgood hundleed setgeliig n zovoohgui gerel gegeetei bailgah talaas n bodoh heregtei. Iim olon jil baingiin iim asuudaltai bsn yum bol eej aav 2 chini zasarna gej bhgui. Hamgiin gol n ene ih setgelzuin daramt dundaas chi ooroo ooriigoo ih zovoor humuujuulj yavah n chuhal bhaa. Setgelzuigee zovoor zalaad, ali boloh muu muuhai yum sanaj bodohguig hichee. Tgd udahgui surguulidaa yavchih yum bol buh zuil ok bolno shuu dee. Bainga hamt bhgui bolohoor. Iim zaluu nasan deeree, amidraliin ochnoon shan yumnuudiig amsaagui bj uhej bolohgui eee. Uhaantai bgaatrai

  20. hurdan yav says:

    яг ийм гэр бүлийг мэдэх юм байнаа. аав нь бас огт архи уудаггүй мундаг мэргэжилтэй сэхээтэн. 

    чи бушуухан яваад тэгээд битгий эргэж ирээрэй. чамайг явчихаар эцэг чинь ээжийг чинь зовоох шалтаггүй болно. тэр очсон газраа сэтгэлзүйн эмчилгээнд бас яваарай. өдий хүрчихээд амиа хорлоно гэж болохгүй ээ. Гэхдээ наад амьдрал чинь сэтгэлзүйд чинь өөрчлөлт оруулсан байгаа. Сургуулиа сайхан төгсчихөөд ээж дээрээ очиж элгийг нь дэвтээхгүй юу. 

  21. nasaa says:

    миний дүү, 

    амь насаа хорлох тухай бүү бод
    сайн сайхан зүйлийг бод, муу муухай бүхэн өөрчлөгдөж, сайн сайхан бүхэн өөрлөгдөхгүй үлддэг гэдгиг санаж яваарай.

    намайг бага байхад аав маань ээжийг минь ингэж дээрэлхдэг байсан. одоо ч тэр 2 хэрэлддэг хэвээрээ, бүр залхмаар шүү.

    Миний дүү сайн хүнтэй суухын тулд удаан хугацаанд  найзалж таниарай. Тэхдээ өөрийнхөө амьдралыг яриад хэрэггүй шүү. 

    Амжилт хүсье.

  22. Anonymous says:

    amia horloh tuhai bodood heregguiee chi chn zaluuhan bshdee. udkuu surhaar ywhiim chn chinii ireedui gerelt baih bolno. mi duu gol n zorilgotoi gegeegleg oodrog amidar zaluu hun yum chn!!!

  23. НарСар says:

    odoo tewch udahgui surahaar ywah ym bnashde miniii duu setgel chin jhan ch bolow ongoison bh amjilt

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.